Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 720

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч А.А-,

шүүгдэгч Б.Д-, тэдний өмгөөлөгч Ц.Агваандорж /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0441/

шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Б.Мянган /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0012/,

шүүгдэгч Л.Г-, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0341/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овгийн Б-ийн Д-,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б- овгийн А-ын А-,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар болон, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М- овгийн Д-ын Д-,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч- овгийн Л-ын Г- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 00000000000000 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

1. Х овгийн Б-ийн Д- Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “А” ХХК-нд реалтороор ажилладаг, ам бүл 0, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Дамбадаржаагийн 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй

 

2. Б- овгийн А-ын А-, Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 02-05 насны хүүхдүүдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлтээр Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Тайны 0 дугаар гудамжны 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо 000 дугаар байрны 00 тоотод байнга оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

 

3. М- овгийн Д-ын Д-, Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 34 настай, бага боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, 05 насны хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлтээр Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Их наран 00-00 тоотод бүртгэлтэй боловч, одоогоор оршин суух тодорхой хаяггүй гэх, урьд ял шийтгэл:

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаараар Б-ивчлах ял шийтгэгдэж, 2003 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр суллагдсан

 

4. Ч- овгийн Л-ын Г- Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн бус дунд боловсролтой, ......мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, 06 насны хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Оросын байрны 0 давхрын 000 тоотыг түрээслэн түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга.

Шүүгдэгч А.А-, Д.Д-, Б.Д- нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр:

-2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Цамбагаравын автобусны буудлын орчим автобусанд явж байсан хохирогч Б.Б-ийн халааснаас “Самсунг жи-7” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 448.000 төгрөгийн,

-2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны 00 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр насанд хүрээгүй хохирогч Б.Х-гийн халааснаас “Самсунг жи-1 эйс” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 176.000 төгрөгийн,

-2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо “Д” төв дээр хохирогч Д.П-ын халааснаас “Самсунг галкси эс-3 мини” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 108.000 төгрөгийн,

Шүүгдэгч А.А-, Д.Д- нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр:

-2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хорооллын автобусны буудал дээр хохирогч Б.Ц-ын халааснаас “Самсунг жи-7” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 372.000 төгрөгийн,

-2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо “Д” төв дээр хохирогч Б.Б-ыг автобуснаас бууж байхад нь цүнхнээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хэтэвч, мөнгөн гинж зэрэг 40.800 төгрөгийн эд зүйл, биет 26.000 төгрөгийг хулгайлан авч, нийт 66.800 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

Шүүгдэгч Д.Д- нь ганцаараа 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “В” бааранд үйлчлүүлж байсан иргэн Э.С-гийн эзэмшлийн “Huawei-Y5” маркийн гар утсыг түүний найз Б.Г-ийн халааснаас нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Шүүгдэгч Л.Г- нь А.А-, Д.Д- нарын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо 00 дугаар хорооллын орчим иргэн Б.Ц-ыг автобусанд явж байхад нь халааснаас нь хулгайлан авсан “самсунг жи-7” загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор утасны ИМЭЙ дугаарыг нь “BOX” төхөөрөмж, зөөврийн компьютер ашиглан өөрчилж, мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох Б-имтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гаргасан мэдүүлэг:

 

1.Шүүгдэгч Б.Д- мэдүүлэхдээ: А.А-тэй Хонконг улсад явж байхдаа танилцсан. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хулгай хийгээгүй. Д-ийг танихгүй. А.А-тэй хамт зүгээр л автобусаар явсан, би хулгай хийдэггүй гэв.

  

2.Шүүгдэгч А.А- мэдүүлэхдээ: Д.Д-, Б.Д- нартай хамт хулгай хийгээгүй. Би иргэн Б-ын түрийвчийг авсан үйлдлээ зөвшөөрч байна. Бусад үйлдлийг зөвшөөрөхгүй гэв.

 

3.Шүүгдэгч Д.Д- мэдүүлэхдээ: А.А-тэй хамт хулгай хийгээгүй.  Д дээр найзтайгаа зодолдоод явж байхдаа тэнд А.А-тэй таарсан. Түүнээс хулгай хийсэн зүйл байхгүй. Г-т код тайлуулах гэж олсон утсаа өгсөн гэв.      

 

4.Шүүгдэгч Л.Г- мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Д-ийн авчирсан утас хулгайн утас гэдгийг мэдээгүй. Намайг гар утасны имэй кодыг өөрчилсөн гэж яллах дүгнэлтэд бичээд байгаа. Намайг утасны код тайлаад өгөөч гэхээр нь л тайлж өгсөн гэв.

 

Хоёр. Эрүүгийн 00000000000000 дугаартай хэргээс:

 

1.Хохирогч Б.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр би “Т” кино театраас аяга авчихаад харих гэж яваад 16.00 цагийн үед “ТБД” андуудын автобусны буудлаас “XМК офицеруудын ордон” чиглэлийн автобусанд суугаад Сонгинохайрхан дүүргийн "32”-ын автобусны буудал дээр буух гэж байхад халаасанд байсан гар утас алга болсон байсан. Тэгээд би 32-ын буудал дээр буугаад автобусны жолооч ахаас “танай камерыг шалгаж үзэх боломжтой юм уу” гэж асуухад жолооч нь камер шалгах ямар ч боломжгүй гэж хэлсэн. Миний алдсан утас 2016 онд “Т” төвөөс 750.000 төгрөгөөр худалдан авч байсан. “Самсунг жи-7” загварын хар өнгийн 2 сим ордог, шилэн наалт нь цуурчихсан байсан. Би алдсан гар утсаа 600.000 төгрөгөөр үнэлнэ. Автобусанд байхад хажууд нэг хүн зогсоод байсан, утсаа шалгаж үзэхэд алга болчихсон байсан. Намайг харснаа чи намайг сэжиглээд байна уу гэж асуугаад надад халаасаа шалгуулаад өөрйнхөө утас, тамхи, бичиг Б-имт, асаагуур зэргийг гаргаж үзүүлсэн. Халаасандаа байсан бүх зүйлээ үзүүлсэн. Тэр хүнд миний утас байгаагүй. Би тэр хүнийг миний гар утсыг авсан байж магадгүй гэж бодож байна. Миний алдсан гар утасны хайрцаг сав, имай дугаар нь байхгүй. Хайрцгийг нь хаячихсан. Би автобусанд картаараа төлбөрөө төлсөн. Картныхаа дугаарыг мэдэхгүй байна. Учир нь би алдсан утасныхаа хамгаалалтын кэйсэнд нь картаа хийсэн байсан чинь гар утастайгаа хамт картаа алдсан. Би тэр картыг 3.600 төгрөгөөр худалдан авч байсан. Би алдсан гар утсаа олж авмаар байна. Миний гар утсыг хулгайлсан хүнийг олж хуулийн хариуцлага тооцож өгнө үү. ...” гэх мэдүүлэг [1] ,

 

1.1. Гэрч С.О-ын хэрэг бүртгэлтэд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 22-ны 16 цагийн орчимд найз Б-ийн хамт “ТБД” андуудын автобусны буудлаас “ХМК Офицеруу”-дын ордон чиглэлийн автобусанд сууж яваад 19 дүгээр байрны орчим явж байгаад найз Э- руу залгахаар найз Б- утсаа гаргаж ирэх гэсэн чинь алга болсон байсан. Бид хоёр  автобусны буух хаалганы хажууд зогсоод явсан. Хулгайлж авсан хүнийг хараагүй сэжиглэж байгаа хүн маань 30 орчим насны улаан хүрэн куртик өмссөн, бор саарал өвлийн ноосон малгайтай, шоотой саарал өмдтэй, эрэгтэй хүн бид хоёрын хажууд зогсоод ийш тийш хараад гар нь салганаад байсан. Бид хоёр тэр хүнийг сэжиглээд таныг сэжиглэж байна гэхэд тэр 30 орчим насны эрэгтэй хүн халааснаасаа 1 ширхэг тамхи, шар өнгийн асаагуур, “самсунг галакси эс 5” маркийн гар утас гаргаж ирээд энэ та хоёрын утас биш биз дээ хулгайд алдсан утас чинь ямар утас юм бэ гээд бид хоёрыг 32 дугаар байрны автобусны буудал дээр буухад дагаад бууж ирсэн. Тэгээд тэр ах утас чинь олдоно гэж хэлээд утасны дугаар чинь хэд юм бэ, гэр чинь хаана байдаг юм бэ гэж асуухаар нь манайд Сонсголонд байдаг гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [2],

 

1.2 “Д” ХХК-ийн 2016 онд авсан “Самсунг Жи-7” гар утасны үнэлгээг 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 448,000 төгрөгөөр тогтоосон  НЦ-18-49 тоот үнэлгээний тайлан [3],

2. Арван зургаан насанд хүрээгүй хохирогч Б.Х-гийн хэрэг бүртгэлтэд 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хичээлээ тараад 17.50 цагийн үед “Б” худалааны төвийн автобусны буудлаас 25-р эмийн сан орох автобусанд суугаад Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр автобуснаас шатаар буух гэж байгаад утсаа шалгаад үзсэн чинь миний гар утас алга болсон байсан. Би миний гар утсыг өгөөчээ гээд орилсон чинь ямар ч хүн гаргаж ирээгүй, би нэг хүний утаснаас гуйгаад өөрийнхөө 00000000 дугаар луу залгуулсан чинь аль хэдийнээ салгачихсан холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд автобусны буудал дээр байсан хоёр цагдаа ахад хэлсэн чинь халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандаарай гэсэн. Миний алдсан гар утас 2017 оны 05 сард Скайтелаас 250.000 төгрөгөөр шинээр нь худалдан авсан “Самсунг галакси жи-1 эйс” загварын цагаан өнгийн гар утас байсан. Шинээрээ утас байсан, хайрцаг сав нь байгаа. Имай дугаар 00000000?????????? гэсэн дугаартай байсан. Би алдсан гар утсаа 250.000 төгрөгөөр үнэлнэ. Гар утсыг авсан болов уу гэж сэжиглэж байгаа хүн өндөр туранхай эрэгтэй байсан. Надтай зөрөөд өнгөрсөн юм, бас автобусанд би утсаа алдчихлаа гэж хэлэхэд хүмүүс сандарч байхад тэр хүн огт сандрахгүй байсан. Би тэр хүнийг дахиад харвал таньж магадгүй. Би алдсан гар утсаа олж авмаар байна. Буруутай этгээдийг олж хуулийн хариуцлага тооцож өгнө үү. ...Автобус хүн ихтэй байсан. Би автобусанд картаар төлбөрөө төлсөн. Карт байгаа картын дугаар нь 00000000000000000 гэсэн дугаартай карт байгаа. ...” гэх мэдүүлэг [4],

 

2.1 “Д” ХХК-ний 2017 оны 5 дугаар сард худалдан авсан гэх “Самсунг жи 1 эйс” загварын гар утасны үнэлгээг 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 176,000 төгрөгөөр тогтоосон НЦ-18-48 тоот үнэлгээний тайлан [5] ,

 

3. Хохирогч Д.П-ын хэрэг бүртгэлтэд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн:  “...2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би 14.50 цагаас 15.00 цагийн хооронд Дарханаас автобусаар ирээд Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо “Д” төв дээр автобуснаас буугаад ачаагаа авчихаад утсаа авах гэсэн чинь гадуур хүрэмний Б-уун талын халаасанд байсан гар утас алга болсон байсан. Уг нь дугараад байхаар нь авах гэж байсан юм, ачаагаа авч дуусаад авах гэсэн чинь алга болчихсон байсан. Манай охин 2 жилийн өмнө Чех улсаас над руу явуулж байсан. “Самсунг галакси эс-3 мини” гэдэг нэртэй хар хөх өнгийн гар утас байсан. Манай охин гар утсыг надад Монгол төгрөгөөр 500.000 төгрөгөөр авч өгч байсан. Одоо би гар утсыг 350.000 төгрөгөөр үнэлж байна. Хэрэглэж байсан. Би алдсан гар утсаа олж авмаар байна. Миний гар утсыг хулгайлсан хүнийг олж хуулийн хариуцлага тооцож өгнө үү.. ...” гэх мэдүүлэг [6] ,

 

3.1“Д” ХХК-ний 2017 онд худалдан авсан гэх “Самсунг галакси эйс-3 мини” загварын гар утсыг 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 108,000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон НЦ-18-47 тоот үнэлгээний тайлан [7],

 

4. Хохирогч Б.Б-ын хэрэг бүртгэлтэд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 16.00 цагийн орчимд Архангай аймгаас ирсэн. Хот хоорондын автобуснаас буугаад ачаагаа авч байхдаа өөрийн Б-ьж явсан гар цүнхнээсээ түрийвчээ хулгайд алдсан. Хүү Т.Б-ыг утсаар дуудаад түрийвчээ хулгайд алдчихлаа, одоо яах вэ цагдаад мэдэгдэх үү гэж асуусан. Миний түрийвчинд мөнгөн гинж 2 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, 26.000 төгрөг байсан. Би түрийвчээ 2016 онд Архангай аймгийн төв Цэцэрлэг сумаас 15.000 төгрөгөөр, 2 мөнгөн гинжээ нийт 50.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо би түрийвчээ 10.000 төгрөгөөр, 2 мөнгөн гинжээ 50.000 төгрөөр нь үнэлнэ. Би түрийвчээ хулгайд алдсанаа сүүлд мэдсэн учир хараад мэдэхгүй. Маш их гомдолтой байна. Миний түрийвчийг хулгайпсан хүнийг олж хуулийн хариуцлага тооцож өгнө үү. ...” гэх мэдүүлэг [8],

 

4.1 Гэрч А.Д-гийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн “... 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 17 цагийн үед Д-ийг “Д” дээр байна гэж хүн надад хэлэхээр нь очсон. Дэлгүүр рүү орсон. Дэлгүүрт араас А-, О-, Д-, Ж- нар орж ирээд “улаан эрээн” түрийвч үзээд зогсож байсан. Тэр үед араас нь халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёр цагдаа орж ирээд бид нарыг бүгдийг нь дагуулаад цагдаагийн газарт ирсэн. ...” гэх мэдүүлэг [9],

 

4.2 Гэрч Г.О-ын мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн “... Би 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед сургалтаа тараад А-ийн 00000000 дугаарын утсаар ярьж холбогдсон. “Д”-ы авто вокзал дээр уулзахаар болзсон. Тэнд очтол Д-, У-, Б-, А- дөрөв зогсож байсан. Тэд нар хулгайлж авсан түрийвчээ үзэх зорилготой “АТМ”-ийн хажуу талын хаалга руу орсон. Би хойноос нь орох гээд явж байтал Э- цагдаа яваад орсон. ...” гэх мэдүүлэг [10],

 

4.3 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр А.А-ээс “улаан өнгийн цэцэгтэй” цэнхэр өнгийн даавуун түрийвч 1 ширхэг, шар өнгийн гинж 1 ширхэг, мөнгөн гинж 2 ширхэг, цээж зураг 2 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, нийт 6530 төгрөг хураан авсан тухай тэмдэглэл, тус өдөр хохирогч Б.Б--д дээрх эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл [11],

4.4 “Д” ХХК-ний 2016 онд худалдан авсан хэтэвч, мөнгөн гинж зэргийн үнэлгээг нийт 40,800 төгрөгөөр тогтоосон 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн НЦ-18-50 тоот үнэлгээний тайлан [12],

 

5.Хохирогч Б.Ц-ын мөрдөн байцаалтад 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн мэдүүлсэн “... Би 0000000000000000000000000000000имай дугаартай 2 сим ордог “Самсунг жи-7” загварын гар утас ашигладаг байсан. Тэр гар утсыг 2016 оны 12 дугаар сард манай нөхөр Г- “Мобиком”-оос лизингээр 730,000 төгрөгөөр худалдан авч өгч байсан. Одоо болтол лизинг төлж байгаа. Би гар утсаа 2017 оны 11 дүгээр сарын 24-ний Баасан гаригт 15.00 цаг өнгөрөөгөөд ажлаасаа гараад явж байгаад “Мөнгөн завъяа”-гийн автобусны буудал дээр буугаад гудамжинд утсаар ярьж явж байгаад “Улаанбаатар их дэлгүүр”-ийн ар талын “пейс” товерийн автобусны буудлаас автобусанд суусан. Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хорооллын автобусны буудал дээр буугаад тэндээ нэг газар хоолонд орсон. Тэр үед автобусанд явж байхдаа хулгайд алдсан. Цүнхнээсээ юм уу, халааснаасаа алдсан. Алдсан утсаа олж авмаар байна. ...” гэх мэдүүлэг [13],

 

5.1 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Д.Д-ээс “Самсунг жи 7” загварын гар утас 1 ширхэг, 000000000000000000 дугаарын Оюутны Улаанбаатар смарт карт 1 ширхэг, Юинтелийн картны үүр 1 ширхэг зэргийг түр хураан авсан тэмдэглэл [14],

 

5.2 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын гэрэл зураг, дүрс бичлэг, дүр зургын лабораторийн шинжээч, программ хангамжийн инженер мэргэжилтэй Ц.Болор-Эрдэний 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 6628 дугаартай дүгнэлтэд:

Шинжилгээнд хүргүүлсэн “Самсунг жи-7” загварын шаргал өнгийн сериал 000000000000  дугаарын гар утас.

ДҮГНЭЛТ:

1.Шинжилгээнд ирүүлсэн гар утас нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд хүргүүлсэн гар утасны ар талд наасан наалтан дээр байгаа imei 352721/08/707359/4, imei 00000000000000000дугаарууд нь тухайн гар утасны өөрийн үндсэн imei дугаар мөн байна.

3.Шинжилгээнд хүргүүлсэн гар утасны дэлгэц дээр *#06# гэсэн тэмдэгтүүдийг хийсний дараа гарч ирэх imei 00000000000000000,

4.Шинжилгээнд хүргүүлсэн гар утасны imei дугаарыг өөрчилсөн байх боломжтой бөгөөд ямар аргаар хэрхэн өөрчилснийг тогтоох боломжгүй.

5.Шинжилгээнд хүргүүлсэн гар утсан дээрх устгагдсан файлыг сэргээх боломжгүй байна. ...” гэсэн дүгнэлт [15],

 

5.3 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын гэрэл зураг, дүрс бичлэг, дүр зургын лабораторийн шинжээч, программ хангамжийн инженер мэргэжилтэй Ц.Болор-Эрдэний 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 118 дугаартай дүгнэлтэд:

2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Г-оос түр хураан авсан “Dell XPS” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Бокс” нэртэй жижиг хар өнгийн UBS оролттой төхөөрөмжид шинжилгээ хийлгэх.

ДҮГНЭЛТ:

1.Шинжилгээнд ирүүлсэн зөөврийн компьютер нь 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр БНХАУ-д үйлдвэрлэв гэсэн шошготой, Z3X box төхөөрөмж нь ямар нэгэн шошгогүй...

2. Z3X программ нь гар утасны хавтан дээрх системтэй холбогдож өөрчлөлт оруулах зориулалттай төхөөрөмж хангамж байна.

3. Z3X төхөөрөмж нь зөвхөн холбох үүрэгтэй тул хандалтын бүртгэл үүсгэдэггүй.

4.Шинжилгээнд ирүүлсэн зөөврийн компьютерээс устсан файл сэргээх программаар 1,5 тв хэмжээтэй файл сэргээсэн. Z3X төхөөрөмжид мэдээлэл хадгалагдахгүй тул сэргээх боломжгүй.

5. “Z3X” программ нь “Z3X” box төхөөрөмжийг ашиглаж гар утсыг компьютерт холбож IMEI дугаарыг өөрчлөх боломжтой. ...” гэсэн дүгнэлт хэсэг [16],

 

5.4 Р.Г-, Мобиком ХХК-ын хооронд байгуулсан гэрээний хуулБ- [17],

 

5.5. “Д” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сард “Мобиком” ХХК-иас лизингээр авсан “Самсунг Жи-7” загварын гар утсыг 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 372,000 төгрөгөөр үнэлсэн тухай НЦ-18-03 тоот үнэлгээний тайлан [18],

 

6. Хохирогч Э.С-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...Сонгинохайрхан дүүргийн “В” бааранд үйлчлүүлэхээр Г-, түүний найзтай гурвуулаа 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед орсон. Хамгийн сүүлд миний санаж байгаагаар гар утсаа гартаа Б-ьчихсан явж байсан. Түүнээс хойш болсон асуудлыг санахгүй байна. Нэг мэдсэн утсаа хайгаад явж байсан. Би гар утсаа 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Мобиком”-ын салБ-аас 399,000 төгрөгөөр авсан. “Huawei” маркийн гар утсаа хоёр жилийн хугацаатай лизингээр авч байсан. Содон шинж тэмдэг гэвэл шаргал өнгийн уян гэртэй, дээд талдаа жижиг сэтэрчихсэн байсан. Сериал дугаар нь 000000000000000 дугаартай. ...” гэх мэдүүлэг [19],

-Мөн түүний мөрдөн байцаалтад 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр дахин мэдүүлсэн “...Камер шүүлгээд үзсэн чинь манай найз Г- миний утсыг аваад далд хийгээд хямагдаад авсан байхад нь текний хажууд байсан залуу ард нь очоод манай найз Г-ийн куртикнийх нь халааснаас нь авчихсан байсан. ...” гэх мэдүүлэг [20],

 

6.1 Гэрч Э.Ц-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “... Би “Б-” бааранд 2013 оноос хойш Б-менаар ажиллаж байна. 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед ажлаа хийгээд байж байтал Б- ирээд гар утас 25,000 төгрөгөөр зарна гэхээр нь Б-э, Б- бид гурав гар утсыг нь үзэж байгаад би 25,000 төгрөг өгөөд худалдаж авсан. Б- манайд хааяа орж ирдэг юм. ...” гэх мэдүүлэг [21] ,

 

6.2 Гэрч Н.Б-ий мөрдөн байцаалтад 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “... Би “Б-” бааранд ажилладаг. 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед ажлаа хийгээд байж байтал Б- гэх залуу орж ирээд гар утас авах уу гэж асуухаар нь би гар утсыг нь үзээд аваагүй. Б- манайд хааяа л орж ирж үйлчлүүлдэг. ...” гэх мэдүүлэг [22],

 

6.3 Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “... Би “Б-” бааранд ажилладаг. 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед ажлаа хийгээд байж байтал Б- гэх залуу орж ирээд гар утас хямдхан зарна шүү, гар утас авах юм уу гээд байхаар нь би үзсэн юм. Тэгээд Ц-, Б-э нартай хамт тэр утсыг үзээд Ц- тэр утсыг нь 25,000 төгрөгөөр худалдаж авсан. Хүмүүс Б- гэж дууддаг. Манайд хааяа орж ирж үйлчлүүдэг. ...” гэх мэдүүлэг [23] ,

 

6.4. 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “В” баарны 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “... үйлчлүүлэгчийн ардаас саравчтай малгайтай хүн 22 цаг 50 минут 32 секундэд ойртож ирээд Б-уун халааснаас нь карт болон мөнгийг нь нууцаар аваад ардуур нь тойрч зөөгч залуутай юм ярьж байгаад буцаж ирээд картыг халаасанд нь 22 цаг 50 минут 54 секундэд хийгээд эргэж зөөгч хоёр залуугийн хажууд зогсож байгаад 22 цаг 51 минут 47 секундэд дахиж үйлчлүүлэгчийн зүүн талд ирэн налж зогсож байгаад зүүн халааснаас нь гар утсыг нь аваад огцом эргэж холдсон ....” гэх тэмдэглэл [24],

 

6.5 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “В” нэртэй бааранд Д.Д- хохирогчийн гар утсыг хулгайлж байх үеийн бичлэгийг эд мөрийн Б-имтаар тооцсон мөрдөгчийн тогтоол [25],

 

6.6 “Д” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Мобиком ХХК-иас худалдан авсан гэх “Huawei-Y5” загварын гар утсыг 320,000 төгрөгөөр үнэлгээг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тогтоосон СХЗ-18-11 тоот үнэлгээний тайлан [26] ,

 

6.7 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Э.Ц-ээс “Huawei” загварын алтлаг өнгийн 000000000000000 серийн дугаартай гар утсыг хураан авч, 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Э.С-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл [27],

 

7. Гэрч Х.Жаргалмаагийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн “... А- 2017 оны 11 дүгээр сарын 20-ны хавьцаа байсан санагдаж байна, “Эл жи жи 4” загварын гар утасны код гаргадаг юм уу гэж асуугаад би гаргаж өгч байсан. А- миний өөрийн гар утас гэж хэлээд байсан. Тэр өдөр А- надад “самсунг галакси эс 4” гар утас, “Эл жи 4 гар утас” авчирсан.” Самсунг эс 4” гар утсыг 80,000 төгрөгөөр авсан. Нөгөө гар утасны кодыг гаргаж өгсөн. “Самсунг жи 7” гар утсыг 200,000 төгрөгөөр зарчихсан. Тэр утаснуудыг миний утас байгаа юм гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг [28] ,

 

8. Гэрч Т.Дэжидмаагийн мөрдөн байцаалтад  2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн “...Д-тэй 2009 оноос хойш хамтран амьдарч байна. Дундаасаа нэг хүүтэй. Албан ёсоор гэрлэлтийн баталгаа байхгүй. 2213 УНЗ улсын дугаартай автомашин бол миний нэр дээр байдаг. 8,100,000 төгрөгөөр худалдан авсан. Д- халтуур хийнэ гээд аваад явдаг. Одоогийн байдлаар Д- унаж ашиглаж байгаа. ...” гэх мэдүүлэг [29],

 

9. Гэрч А.Оюундагвын мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...Би эрх, үүрэгтэй танилцлаа. Нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй талаар танилцлаа. Надад мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. А-тэй хамт амьдраад 7 жил болж байна. Гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа хоёр хүүхэдтэй. Нэг жилийн өмнөөс гадуур хулгай хийдгийг нь мэддэг болсон. Хамт нийлдэг хүмүүстэйгээ утсаар ярьж байхад нь сонсоод хулгай хийдэг талаар мэдсэн. Өглөө хэдэн цагт хаагуур гарахын гэх зэргээр ярьдаг байсан. Тэгээд би өөрөөс нь асуусан чинь хулгай хийдэг гэдгээ хэлсэн. Тэгээд боль гэхээр болиноо л гээд байдаг. Миний мэдэхээр Б- /Д-/ хочтой ахын хамт явдгыг мэднэ.  Хэдэн сарын өмнөөс хамт яваад байгаа. Б- ах өөрөө утсаар яриад дууддаг. А- ч бас өөрөө ярьдаг. ...” гэх мэдүүлэг [30] ,

 

10. Д.Д-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “... 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр А.А-тэй 12.00 цагийн орчим “ТБД “андууд дээр уулзсан. Хамт хоол идэж сууж байгаад “манай нэг найз байгаа дуудчих уу” гэсэн. Тэр залууг Д- гэдэг байсан. Бид нар тэндээсээ гараад 1 дүгээр хороолол руу явсан. Би Д-, А- нарын хамт явсан. А- 1 дүгээр хороололд гар утас завсарын газарт утсаа янзлуулсан. Тэндээсээ гараад би гаднаас нэг дотуур өмд худалдан аваад буцаж ирээд А-ийг аваад замын урд талаас автобусанд суугаад буцаад “ТБД” андууд орсон. Андууд дээр байж байгаад буцаад 1 дүгээр хороолол руу автобусанд суусан. Тэгээд цамбагарав дээр бүгдээрээ буугаад Д- үлдээд , А- бид хоёр гэмтлийн эмнэлэг рүү автобусаар яваад гэмтэл дээр буугаад гэмтлээсээ бид хоёр зам хүртэл автобусанд суугаад А- Б-уун 4 зам дээр буугаад би тэндээсээ гэр рүүгээ харьсан. Бид гурав хэд, хэдэн удаа автобус сольж суусан.

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хулгай хийх зорилготой автобусанд Д-ий хамт суусан. Тэр өдөр А- миний машиныг аваад явсан байсан. А- хэлэхдээ Д- ирнэ гэж хэлсэн. Д- намайг гуанзанд байхад утсаар яриад надаар заалгаад Андуудын экспресс банкны хойд талын гуанзанд надтай ирж уулзаад бид хоёр Андуудаас хулгай хийх зорилготой автобусанд суусан. Харин 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хулгай хийх гэж автобусанд суугаагүй. Д- Хонконгод байхдаа Монголжуу хоолтой Монголчуудын ордог хоолны газарт тааралдаад хоолоо авч идэж чадахгүй байхад надад орчуулагч хийж өгч тусалж байсан юм. Тэр нь Б-аг 2 жилийн өмнө. Б.Б-ийн “Самсунг жи-7” гар утсыг аваагүй. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр утас аваагүй, Х-г гэх охины утсыг аваагүй. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр П-ын халааснаас “самсунг эс-3 мини” загварын гар утсыг аваагүй. Тэр өдөр утас аваагүй. Миний өөрийн Б-ьж байсан “Самсунг жи-7” гар утас бол би өөрөө Вьетнам улсаас 2017 оны 10 дугаар сард явахдаа авчирсан утас байсан. Имай код нь хэд гэдгийг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг [31],

 

11. Д.Д-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн “... Надаас хураан авсан “Самсунг жи-7” гар утсыг хулгайлж аваагүй. Таксинд явж байгаад олсон. Г- дээр очиж сүлжээнийх нь кодыг уншуулсан чинь имай нь тэг болчихлоо, уншуулах уу гэхээр нь тэг тэг гээд 20,000 төгрөг өгөөд имай кодыг нь солиулсан. Би сандарсандаа Вьетнам улмаас авчирсан гээд хэлчихсэн юм. Би хулгайлж аваагүй, машиныхаа арын сандал дээрээс олсон юм. ...” гэх мэдүүлэг [32],

 

12. Д.Д-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн “...Би 2018 оны 2 дугаар сарын 22-ны орой Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороонд “В” гэдэг бааранд нилээн согтуу орсон. Тэнд суугаад нэг шил пиво аваад ууж байсан. Тэр баарнаас гараад тамхи татах гээд халаасандаа гараа хийхэд “Huawei-Y5” гэсэн маркийн гар утас гараад ирсэн. Би тэр утсыг хүний утас хулгайлсан байна даа гэж бодоод буцаж ороод баарны Б-мен танихгүй охинд ах нь энэ хавиас ийм утас авчихсан юм шиг байна, эзэн нь асуувал өгчихөөрэй гэж хэлээд явсан. ...тэр үед би хэрэгт шалгагдаж байсан болохоор хэрэг дээрээ өөр хэрэг нэмэхийг хүсээгүй. ...” гэх мэдүүлэг [33] ,

 

13. Б.Д-ий мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн орчим гэрээсээ гараад А.А-тэй утсаар холбогдон “ТБД” андууд дээр уулзахаар тохирч автобусны буудал дээр 13.00 цагийн үед уулзахад А- найз Д-ийн хамт ирж миний унаж явсан **** УНЭ улсын дугаартай автомашинд ирж суусан. Бид гурав “Хар хорин” захын замын хойд талд байрлах “Гар утас засвар”-ын газар орж А- утсаа засуулсан. Тэгээд машиндаа гурвуулаа сууж “ТБД” андуудын автобусны буудал дээр очиж цайны газар орж хоолонд орчихоод тэр хоёр намайг автобусанд сууя гэхээр нь би яах юм бэ гэсэн чинь зүгээрээ суучих гэсэн. **** УНЭ улсын дугаартай автомашинаа “ТБД” андуудын замын хойд талын автобусны буудлын зогсоол дээр орхиод ТБД андуудын автобусны буудлаас Б-уун тийш явах автобусанд сууж тэр хоёр түрүүлж ороод автобусны хойд талд очиж зогссон. Би урд талынх нь хаалган дээр үлдээд тэр хоёр “Цамбагарав”-ын автобусны буудал дээр буусан. Би урд талынх нь хаалгаар дагаад буусан. Тэгээд зам хөндлөн гарч зүүн тийш явах автобусанд суухад тэр хоёр автобусны хойд талд очиж зогссон. Би мөн урд хаалган дээр үлдсэн. Тэгээд явж байсан чинь тэр хоёр алга болсон байсан. Би андуудын автобусны буудал дээр бууж А-ийн утас руу залгахад Б- машинаа асаах гээд явчихсан, би ч бас явлаа гэсэн. Тэгэхээр нь би за за гээд машин дээрээ очсон. Удалгүй А- рүү залгаж мөнгөний боломж байна уу гэж асуухад чи гэмтлийн автобусны буудал дээр хүрээд ир гэхээр нь яваад очсон. Тэгээд бид хоёр уулзалдан А- нэг охины хамт ирж суусан. А- Монтел гар утас худалдааны төв ороод хүнтэй уулзах ажилтай гээд бид гурав Монтелийн гадаа 19 цагийн орчим очсон. А- буугаад явсан. 10 орчим минутын дараа ирсэн. Би А-ээс 110,000 төгрөг авсан. А-ийг Хонконгод байхдаа халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг гэдгийг мэддэг байсан. Надад хулгайн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй. Би тэр хоёрын хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг мэдээгүй. ...” гэх мэдүүлэг [34],

 

14. А.А-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Д” авто вокзал дээр явж байхдаа хөдөө орон нутгаас ирсэн автобуснаас бууж ирээд ачаагаа авах гэж байсан 40 гаруй настай эмэгтэй хүний хажууд очиж зогсоод цүнх нь онгорхой байхаар нь түрийвчийг нь хулгайлж аваад “Д” худалдааны төвийн хойд талд байх дэлгүүр дээр очиход Д-, О-, Д- нар зогсож байхаар нь хажууд очоод үзэж байгаад цагдаад Б-игдсан.

2017 оны 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Д-, Д- нартай “ТБД” андуудын автобусны буудал дээр уулзаад хоолонд орж 1 дүгээр хороолол руу Д-ий машинтай хамт явж “Цамбагарав”-ын замын хойд талд машинаа тавьчихаад 1 дүгээр байр руу гар утсаа янзлуулах гэж орсон, янзлуулж чадаагүй. Гараад замын урд талаас бид гурав автобусанд сууж “ТБД” андуудын автобусны буудал хүртэл яваад буугаад замын хойд талд гарч буцаад “Цамбагарав” орсон. Тэгээд Д- машинаа аваад салаад явсан. Би Д-ийн хамт автобусанд суугаад хороолол руу явж байхад Д- миний утас руу залгаж уулзах хэрэг байна гэхээр нь хорооллын эцэс дээр хүрээд ир гэсэн. Би хоёр уулзаад “Цэцэг” төв орж найз Б-оос Д-д 110,000 төгрөг авч өгсөн. Д- хулгай хийдэггүй. Д-ийг хулгай хийдэг гэдгийг мэднэ. ...” гэх мэдүүлэг [35],

 

15. Шүүгдэгч Л.Г-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ байхад 18.00 цагийн үед Б- гэж дууддаг Д-, Сүхээ гэж дууддаг А- нар хамт орж ирээд энэ утасны кодыг тайлаад өг гэж “Самсунг жи-7” загварын шаргал өнгийн утас гаргаж ирээд өгсөн. Тэгэхээр нь би тэр гар утасны кодыг тайлж өгөөд сим картаа хийсэн чинь сүлжээний кодтой байсан. Би энэ талаар Д-д хэлсэн чинь сүлжээний кодыг тайлаад өг гэхээр нь тайлж өгсөн. Тэгсэн чинь имай дугаар нь нойл болоод сүлжээгүй болчихсон. Сүлжээ оруулахын тулд заавал Имай код хийнэ гэж хэлсэн. Тэгээд янзлаад өг гэхээр нь янзалж өгсөн. Сүлжээний код гэдэг нь Мобиком, Юнителээс албан ёсоор худалдан борлуулж байгаа эсхүл урдаас ирж байгаа гар утаснуудын өөр сүлжээний буюу жишээ нь мобикомын сим карт ашиглаж байсан утсанд юнителийн сим карт хийхэд түгжигддэг. Яг үүн шиг би өөр карт хийсэн чинь түгжигдсэн. Түгжээг тайлахад 5000 төгрөгөөр тайлдаг. Имай кодыг 20,000 төгрөгөөр өөрчилдөг. Би тэр өдөр 20,000 төгрөгөөр авчирч өгсөн “Самсунг жи-7” гар утасны түгжээг тайлж имай дугаарыг нь өөрчилж өгсөн. Тэр утас нь хулгайн утас биш гэсэн. Би Б- гэж дууддаг Д-ээс “Самсунг жи-7” загварын гар утас 180,000 төгрөгөөр худалдан авсан. Би тэр гар утсыг эхнэрийнхээ лангуун дээр тавиад зарчихсан. ...” гэх мэдүүлэг [36] ,

 

            16. Мөрдөн шалгах нууц ажиллагааны 16, 28 дугаартай тус тус магадлагаа [37],

           

17. Мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад авагдсан гэрэл зургыг буюу эд зүйл, Б-имт бичиг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл [38],

 

18. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Х.Жаргалмаагаас эд зүйл түр хураан авсан тэмдэглэл [39],

 

19. “Улаанбаатар смарт” ХК-иас ирүүлсэн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2/018 дугаар албан бичиг, түүний хавсралт  буюу 1610 0000 1130 9127, 000000000000000000 дугаар картаар тус тус 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд зорчсон зорчилтын мэлээллийн лавлагаа [40],

 

20. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Dell XPS” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Бокс” нэртэй жижиг хар өнгийн UBS оролттой төхөөрөмжийг эд мөрийн Б-имтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол [41],

 

21. Д.Д-ээс түр хураан авсан 000000000000 сериал дугаартай imei 000000000000гэсэн дугаартай “Самсунг жи-7” загварын гар утас, “Dell” загварын зөөврийн компьютерийг тус тус 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр эд мөрийн Б-имтаар тооцсон мөрдөгчийн тогтоол [42],

 

22. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс Д.Д-ийг шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг Б-ивчилсан тухай мөрдөгчийн тогтоол [43], Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамж [44],

23. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс Б.Д-, А.А- нарыг шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг Б-ивчилсан тухай мөрдөгчийн тогтоол [45],

 

24. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б.Д-, Д.Д- нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай захирамж [46],

 

25. Шүүгдэгч Б.Д-ий иргэний үнэмлэхийн лавлагаа [47], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [48],

 

26. Шүүгдэгч Д.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа [49], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [50], Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 402, Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 298 дугаар тус тус шийтгэх тогтоол [51], түүний цагдаагийн байгууллагын асап санд бүртгэгдсэн бүртгэлийн талаарх лавлагаа [52] /2011-2016 оны хооронд бусдын эд хөрөнгө буюу гар утас, цүнх, түрийвч гэх зэрэг эд зүйл хулгайлсан үйлдлүүдийн бүртгэл/ /,

 

27. Шүүгдэгч А.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа [53], Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны тодорхойлолт[54], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [55], түүний цагдаагийн байгууллагын асап санд бүртгэгдсэн бүртгэлийн талаарх лавлагаа [56] /2011-2016 оны хооронд бусдын эд хөрөнгө буюу гар утас, цамц, дэлгүүрийн эд зүйл хулгайлсан үйлдлүүдийн бүртгэл/,

 

28. Шүүгдэгч Л.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа [57], оршин суугаа хаягын тодорхойлолт [58], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [59] зэрэг бичгийн нотлох Б-имтуудыг шинжлэн судласан болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч нарын  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус Б-имтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл Б-имт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох Б-имтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Нэг. Бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн талаар.

 

1.1 Шүүгдэгч А.А-, Д.Д-, Б.Д- нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр:

-2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, “Цамбагаравын” автобусны буудлын орчим автобусанд явж байсан хохирогч Б.Б-ийн халааснаас “Самсунг жи-7” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 448.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 0 дүгээр хороо 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр арван зургаан насанд хүрээгүй хохирогч Б.Х-гийн халааснаас “Самсунг жи-1 эйс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 176.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо “Д” төв дээр хохирогч Д.П-ын халааснаас “Самсунг галкси эс-3 мини” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 108.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

-хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ...16.00 цагийн үед “ТБД” андуудын автобусны буудлаас “XМК офицеруудын ордон” чиглэлийн автобусанд суугаад Сонгинохайрхан дүүргийн "32”-ын автобусны буудал дээр буух гэж байхад халаасанд байсан гар утас алга болсон байсан. ...Миний алдсан утас 2016 онд “Т” төвөөс 750.000 төгрөгөөр худалдан авч байсан, “самсунг жи-7” загварын хар өнгийн 2 сим ордог шилэн наалт нь цуурчихсан гар утас байсан. ...” гэх мэдүүлэг [60] ,

эрч С.О-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 22-ны 16 цагийн орчимд найз Б-ийн хамт “ТБД” андуудын автобусны буудлаас “ХМК Офицерууд”-ын ордон чиглэлийн автобусанд сууж яваад 19 дүгээр байрны орчим явж байгаад найз Э- руу залгахаар найз Б- утсаа гаргаж ирэх гэсэн чинь алга болсон байсан. Бид хоёр автобусны буух хаалганы хажууд зогсоод явж байсан....” гэх мэдүүлэг [61],

- “Д” ХХК-ийн 2016 онд авсан Самсунг Жи-7 гар утасны үнэлгээг 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 448,000 төгрөгөөр тогтоосон  НЦ-18-49 тоот үнэлгээний тайлан [62],

-Арван зургаан насанд хүрээгүй хохирогч Б.Х-гийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хичээлээ тараад 17.50 цагийн үед “Б” худалдааны төвийн автобусны буудлаас 25 дугаар эмийн сан орох автобусанд суугаад Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр автобуснаас шатаар буух гэж байгаад утсаа шалгасан чинь гар утас алга болчихсон байсан. ...би миний гар утсыг өгөөчээ гээд орилсон чинь ямар ч хүн гаргаж ирээгүй, би нэг хүний утаснаас гуйгаад өөрийнхөө дугаар луу залгуулсан чинь аль хэдийнээ салгасан байсан. Миний алдсан гар утас 2017 оны 05 сард Скайтелаас 250.000 төгрөгөөр шинээр нь худалдан авсан Самсунг галакси жи-1 эйс загварын цагаан өнгийн гар утас байсан. ..Имай дугаар 00000000?????????? гэсэн дугаартай байсан. ...Би автобусанд картаар төлбөрөө төлсөн. Карт 00000000000000000 гэсэн дугаартай карт байгаа. ...” гэх мэдүүлэг [63],

-“Д” ХХК-ний 2017 оны 5 дугаар сард худалдан авсан гэх Самсунг жи 1 эйс загварын гар утасны үнэлгээг 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 176,000 төгрөгөөр тогтоосон НЦ-18-48 тоот үнэлгээний тайлан [64] ,

-хохирогч Д.П-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн  “...2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би 14.50 цагаас 15.00 цагийн хооронд Дарханаас автобусаар ирээд ...”Д” төв дээр автобуснаас буугаад ачаагаа авчихаад утсаа авах гэсэн чинь гадуур хүрэмний Б-уун талын халаасанд байсан гар утас минь алга болсон байсан. ...”Самсунг галакси эс-3 мини” гэдэг нэртэй хар хөх өнгийн гар утас байсан. ...гар утсыг 350.000 төгрөгөөр үнэлж байна... ...” гэх мэдүүлэг [65] ,

-“Д” ХХК-ний 2017 онд худалдан авсан гэх “Самсунг галакси эйс-3 мини” загварын гар утсыг 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 108,000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон НЦ-18-47 тоот үнэлгээний тайлан [66],

 

1.2 Шүүгдэгч А.А-, Д.Д- нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр:

-2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хорооллын автобусны буудал дээр хохирогч Б.Ц-ын халааснаас “Самсунг жи-7” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 372.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо “Д” төв дээр хохирогч Б.Б-ыг автобуснаас бууж байхад нь цүнхнээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хэтэвч, мөнгөн гинж зэрэг 40.800 төгрөгийн эд зүйл, биет 26.000 төгрөг зэргийг хулгайлан авч, нийт 66.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

-хохирогч Б.Ц-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... Би 0000000000000000000000000000000имай дугаартай, хоёр сим ордог “Самсунг жи-7” загварын гар утас ашигладаг байсан. Тэр гар утсыг 2016 оны 12 дугаар сард манай нөхөр Г- “Мобиком”-оос лизингээр 730,000 төгрөгөөр худалдан авч өгч байсан. ...Би тэр гар утсаа 2017 оны 11 дүгээр сарын 24-ний Баасан гаригт 15.00 цаг өнгөрөөгөөд ...Мөнгөн завъяа”-гийн автобусны буудал дээр буугаад гудамжинд утсаар ярьж явж байгаад “Улаанбаатар их дэлгүүр”-ийн ар талын “пейс” товерийн автобусны буудлаас автобусанд суусан. ...Тэр үед автобусанд явж байхдаа хулгайд алдсан. Цүнхнээсээ юм уу, халааснаасаа алдсан....” гэх мэдүүлэг [67],

-2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Д.Д-ээс “Самсунг жи-7” загварын гар утас 1 ширхэг, 000000000000000000 дугаарын Оюутны “Улаанбаатар смарт” карт 1 ширхэг, Юинтелийн картны үүр 1 ширхэг зэргийг түр хураан авсан тэмдэглэл [68],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6628 дугаар “...Шинжилгээнд хүргүүлсэн гар утасны ар талд наасан наалтан дээр байгаа imei 00000000000000000imei 00000000000000000дугаарууд нь тухайн гар утасны өөрийн үндсэн imei дугаар мөн байна. ...Шинжилгээнд хүргүүлсэн гар утасны дэлгэц дээр *#06# гэсэн тэмдэгтүүдийг хийсний дараа гарч ирэх imei 00000000000000000,. ...Шинжилгээнд хүргүүлсэн гар утасны imei дугаарыг өөрчилсөн байх боломжтой. ...” гэсэн дүгнэлт [69],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 118 дугаартай “...”Z3X” программ нь гар утасны хавтан дээрх системтэй холбогдож өөрчлөлт оруулах зориулалттай төхөөрөмж хангамж байна. ...”Z3X” программ нь “Z3X” box төхөөрөмжийг ашиглаж гар утсыг компьютерт холбож Imei дугаарыг өөрчлөх боломжтой. ...” гэсэн дүгнэлт хэсэг [70], Р.Г-, Мобиком ХХК-ын хооронд байгуулсан гэрээний хуулБ- [71],  “Д” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сард “Мобиком” ХХК-иас лизингээр авсан “Самсунг Жи-7” загварын гар утсыг 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 372,000 төгрөгөөр үнэлсэн тухай НЦ-18-03 тоот үнэлгээний тайлан [72],

охирогч Б.Б-ын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 16.00 цагийн орчимд Архангай аймгаас ирсэн хот хоорондын автобуснаас буугаад ачаагаа авч байхдаа өөрийн Б-ьж явсан гар цүнхнээсээ түрийвчээ хулгайд алдсан. ...Миний түрийвчинд мөнгөн гинж 2 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, 26.000 төгрөг байсан. Би түрийвчээ 2016 онд Архангай аймгийн төв Цэцэрлэг сумаас 15.000 төгрөгөөр, 2 мөнгөн гинжээ нийт 50.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...” гэх мэдүүлэг [73],

-гэрч А.Д-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 17 цагийн үед Д-ийг Д дээр байна гэж хүн надад хэлэхээр нь очсон. Дэлгүүрт араас А-, О-, Д-, Ж- нар орж ирээд “улаан эрээн” түрийвч үзээд зогсож байсан. Тэр үед араас нь халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёр цагаа орж ирээд бид нарыг бүгдийг нь дагуулаад цагдаагийн газарт ирсэн. ...” гэх мэдүүлэг [74],

-гэрч Г.О-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... Би 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед сургалтаа тараад А-ийн 00000000 дугаарын утсаар ярьж Ды авто вокзал дээр уулзахаар болзож, очтол Д-, У-, Б-, А- дөрөв зогсож байсан. Тэд нар хулгайлж авсан “түрийвч”-ээ үзэх зорилготой “АТМ”-ийн хажуу талын хаалга руу орсон. Би хойноос нь орох гээд явж байтал Э- цагдаа яваад орсон. ...” гэх мэдүүлэг [75],

-2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр А.А-ээс “улаан өнгийн цэцэгтэй” цэнхэр өнгийн даавуун түрийвч 1 ширхэг, шар өнгийн гинж 1 ширхэг, мөнгөн гинж 2 ширхэг, цээж зураг 2 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, нийт 6530 төгрөг хураан авсан тухай тэмдэглэл, хохирогч Б.Б--д дээрх эд зүйлийг тус өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл [76],

-“Д” ХХК-ний 2016 онд худалдан авсан хэтэвч, мөнгөн гинж нарын үнэлгээг нийт 40,800 төгрөгөөр тогтоосон 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн НЦ-18-50 тоот үнэлгээний тайлан [77],

-“Улаанбаатар смарт” ХК-иас ирүүлсэн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2/018 дугаар албан бичиг, түүний хавсралт  буюу 1610 0000 1130 9127, 000000000000000000 дугаар картаар тус тус 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд зорчсон зорчилтын мэлээллийн лавлагаа [78]  болон,  

-Д.Д-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “... 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр А.А-тэй 12.00 цагийн орчим “ТБД” андууд дээр уулзсан. ...манай нэг найз байгаа дуудчих уу гэсэн. Тэр залууг Д- гэдэг байсан. Бид нар тэндээсээ гараад 1 дүгээр хороолол руу явсан. ...замын урд талаас автобусанд суугаад буцаад “ТБД” андууд орсон. Андууд дээр байж байгаад буцаад 1 дүгээр хороолол руу автобусанд суусан. Тэгээд “Цамбагарав” дээр бүгдээрээ буусан. Д- үлдээд , А- бид хоёр гэмтлийн эмнэлэг рүү автобусаар яваад гэмтэл дээр буугаад гэмтлээсээ бид хоёр зам хүртэл автобусанд суугаад А- Б-уун дөрвөн зам дээр буугаад би тэндээсээ гэр рүүгээ харьсан. ...Бид гурав хэд, хэдэн удаа автобус сольж суусан. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хулгай хийх зорилготой автобусанд Д-ий хамт суусан. ...А- хэлэхдээ Д- ирнэ гэж хэлсэн. Д- намайг гуанзанд байхад утсаар яриад надаар заалгаад Андуудын экспресс банкны хойд талын гуанзанд надтай ирж уулзаад бид хоёр Андуудаас хулгай хийх зорилготой автобусанд суусан. ...” гэх мэдүүлэг [79],

-Б.Д-ий мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн орчим гэрээсээ гараад А.А-тэй утсаар холбогдон “ТБД” андууд дээр уулзахаар тохирч автобусны буудал дээр 13.00 цагийн үед уулзахад А- найз Д-ийн хамт ирж миний унаж явсан **** УНЭ улсын дугаартай автомашинд суусан. ...машиндаа гурвуулаа сууж “ТБД” андуудын автобусны буудал дээр очиж ...тэр хоёр намайг автобусанд сууя гэхээр нь би яах юм бэ гэсэн чинь зүгээрээ суучих гэсэн. **** УНЭ улсын дугаартай автомашинаа “ТБД” андуудын замын хойд талын автобусны буудлын зогсоол дээр орхиод “ТБД” андуудын автобусны буудлаас Б-уун тийш явах автобусанд сууж тэр хоёр түрүүлж ороод автобусны хойд талд очиж зогссон. Би урд талынх нь хаалган дээр үлдээд тэр хоёр цамбагаравын автобусны буудал дээр буусан. Би урд талынх нь хаалгаар дагаад буусан. Тэгээд зам хөндлөн гарч зүүн тийш явах автобусанд суухад тэр хоёр автобусны хойд талд очиж зогссон. Би мөн урд хаалган дээр үлдсэн. Тэгээд явж байсан чинь тэр хоёр алга болсон байсан. ...Удалгүй А- рүү залгаж мөнгөний боломж байна уу гэж асуусан. ...Монтелийн гадаа 19 цагийн орчим очсон. А- буугаад явсан. 10 орчим минутын дараа ирсэн. Би А-ээс 110,000 төгрөг авсан. А-ийг Хонконгод байхдаа халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг гэдгийг мэддэг байсан. ...” гэх мэдүүлэг [80],

-А.А-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “... 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Д” авто вокзал дээр явж байхдаа хөдөө орон нутгаас ирсэн автобуснаас бууж ирээд ачаагаа авах гэж байсан 40 гаруй настай эмэгтэй хүний хажууд очиж зогсоод цүнх нь онгорхой байхаар нь түрийвчийг нь хулгайлж авсан. ...2017 оны 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Д-, Д- нартай “ТБД” андуудын автобусны буудал дээр уулзаад хоолонд орж 1 дүгээр хороолол руу Д-ий машинтай хамт явж, “Цамбагарав”-ын замын хойд талд машинаа тавьсан. ...Замын урд талаас бид гурав автобусанд сууж “ТБД” андуудын автобусны буудал хүртэл яваад буугаад замын хойд талд гарч буцаад Цамбагарав орсон. ...найз Б-оос Д-д 110,000 төгрөг авч өгсөн. ...Д-ийг хулгай хийдэг гэдгийг мэднэ. ...” гэх мэдүүлэг [81],

-шүүгдэгч Л.Г-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг [82] ,

-Мөрдөн шалгах нууц ажиллагааны 16 дугаар тэмдэглэлд:

 “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр А.А-, Д.Д-, Б.Д- нар 00 дугаар хорооллын Б-уун тийш явах автобусны буудлаас “Зүүн салаа-Нарантуул” чиглэлийн автобусанд суухад автобус хөндлөн чиглэлийн дагуу явсаар “Цамбагарав” үйлчилгээний төвийн автобусны буудал дээр 16 цаг 28 минутанд ирж зогсоход гурвуулаа бууцгаан тухайн автобус хөндлөн Б-уун тийш явж байхад уг автобусанд сууж явсан 14-19 насны 150-155 см өндөр нуруутай харааны нүдний шилтэй улаан өнгийн куртиктэй, улаан хүрэн өнгийн цүнх үүрсэн эмэгтэй хүүхдийг А.А-, Д.Д- нар шахан зогсож байхад Б.Д- тухайн хүүхдийн куртикний Б-уун талын халаас руу гараа хийж байв. Автобус явсаар Цамбагарав үйлчилгээний төвийн автобусны буудал дээр зогсоход гурвуулаа бууцгаан урагш явсан.

-Автобус хөндлөн Б-уун тийш явахад дээрх 14-19 насны орчим эмэгтэй хүүхэд миний гар утас алга болчихлоо гэж ярьж байсан ба хүүхдийн нэрийг Б- “Самсунг жи-7” загварын гар утсаа алдсан гэж ярьж байв.

-Гэмтэл согог судлалын автобусны буудлаас 17 цаг 45 минутад А.А-, Д.Д-, Г.О- гурвуул “Зунжин 1-р хороолол” чиглэлийн ***?дугаартай автобусанд сууцгаан автобус хөндлөн зүүн тийш явсан. **** УНЭ дугаартай автомашин “Зунжин 1 дүгээр хороолол” чиглэлийн ***?дугаартай автобусыг даган зүүн тийш ар араасаа явцгаав. Автобус зүүн тийш явсаар 3, 0 дүгээр хорооллын автобусны эцсийн буудал дээр ирж зогсоход А.А-, Д.Д-, Г.О- гурвуул буун Б-уун тийш алхан зам дээр зогсож байсан **** УНЭ автомашинд сууцгаан автомашин хөдлөн Б-уун тийш явсаар Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Б-уун дөрвөн замын хойд талд байрлах “Мах малл” үйлчилгээний төвийн зогсоол руу 18 цаг 22 минутад орж зогссон. **** УНЭ дугаартай автомашиныг Б.Д- жолоодсон.

-18 цаг 23 минутад “Мах малл” үйлчилгээний төвийн урд талын автомашины зогсоолд **** УНЭ улсын дугаартай “приус-20” маркийн автомашин ирж зогсоход А.А-, Д.Д-, Г.О-, Б.Д- нар дөрвүүл бууж Б-уун дөрвөн замын Б-уун тийш явдаг автобусны буудал дээр хулгай хийх зорилготой зорчигч суух бүрт шахан ойртож байгаад 19 цаг 15 минутад А.А-, Б.Д-, Г.О- гурвуул Б-уун дөрвөн замын Б-уун тийш явдаг автобусны буудлаас 5 шар ботаник чиглэлийн троллейбусанд суув.

-2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 15 цаг 59 минутад А.А-, Д.Д- хоёул “Д” авто вокзал дээр зогсож байсан 0211 ДАХ дугаартай “Улаанбаатар-Дархан” чиглэлийн орон нутгийн автобуснаас 65-70 орчим насны 155-160 см өндөр нуруутай, саарал пельниктэй эмэгтэй ачаагаа авч байхад нь куртикний халааснаас нь А.А- гар утсыг нь хулгайлан авч зүүн тийш явав. А.А- зүүн тийш явсаар “Д” авто вокзалын автобусны буудал дээр очиж зүүн талын түцний дээвэр лүү хулгайлсан гар утсаа шидэв. Б-уун талаас Д.Д- ирж А.А-тэй автобусны буудал дээр уулзалдан түцний дээврээс хулгайн гар утсаа авч /гэрэл зургаар бэхжүүлсэн/ зүүн хойш алхсаар 15 цаг 00 минутад 22-13 УНЗ машинд суухад машин хөндлөн зүүн тийш явсан.

-17 цаг 38 минутад Б-уун дөрвөн замын Б-уун тийш явдаг автобусны буудал дээрээс “Мах импекс-Улаанхуаран” чиглэлийн 04-037 дугаартай автобусанд Д.Д-, Б.Д- сууж автобус хөндлөн Б-уун тийш явсан.

-17 цаг 40 минутад “ТБД” андуудын автобусны буудал дээр ирж зогсоход Б.Д- буун зүүн тийш явав.

-Автобус чиглэлийн дагуу явж байхад Д.Д- 15-20 орчим насны эмэгтэй хүүхдийн куртикний халааснаас гар утас хулгайлан аваад, 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр бууж дахин 5-131 дугаартай “Улаан чулуут-Их наран” чиглэлийн автобусанд суухад автобус хөдлөн Б-уун тийш явсан. Дээрх 15-20 орчим насны эмэгтэй хүүхдийг Х- гэдэг, гар утсаа алдсан.

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 17 цаг 10 минутад 13-159 “Зүүнсалаа-Халдварт” чиглэлийн автобусанд А.А-, Д.Д- нар сууж 17 цаг 19 минутад гуравдугаар эмнэлгийн автобусны буудал дээр зогсоход хоёул буусан. 17 цаг 21 минутад гуравдугаар эмнэлгийн урд талын автобусны буулын автомашины зогсоол дээр зогсож байсан 2213 УНЗ дугаарын машиндаа сууцгаан 17 цаг 38 минутад Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байрлах “пирамид” үйлчилгээний төвийн зогсоол дээр ирж А.А-, Д.Д- хоёул бууцгааж “Хархорин” захын автобусны буудлын хойд талын гар утас худалдааны төв рүү орж “Самсунг жи-7” гар утасны кодыг гаргуулсан. ...” гэсэн тэмдэглэл [83], бэхжүүлсэн гэрэл зураг [84] , мөрдөн шалгах нууц ажиллагааны 28 дугаар магадлагаа [85] зэрэг нотлох Б-имтуудаар, 

           

1.3 Шүүгдэгч Д.Д- нь ганцаараа үйлдлээр 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “В” бааранд үйлчлүүлж байсан иргэн Э.С-гийн эзэмшлийн “хуавэй-5” маркийн гар утсыг түүний найз Б.Г-ийн халааснаас нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-хохирогч Э.С-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 3 дугаар сарын 12-ны мэдүүлсэн “... Сонгинохайрхан дүүргийн “В” бааранд үйлчлүүлэхээр Г-, түүний найзтай гурвуулаа 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед орсон. Хамгийн сүүлд миний санаж байгаагаар гар утсаа гартаа Б-ьчихсан явж байсан. ...Би гар утсаа 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Мобикомын салБ-аас 399,000 төгрөгөөр авсан. ...Содон шинж тэмдэг гэвэл шаргал өнгийн уян гэртэй, дээд талдаа жижиг сэтэрчихсэн байсан. Сериал дугаар нь 000000000000000 дугаартай. ...” гэх мэдүүлэг [86], мөн түүний мөрдөн байцаалтад 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр дахин мэдүүлсэн “...Камер шүүлгээд үзсэн чинь манай найз Г- миний утсыг аваад далд хийгээд хямагдаад авсан байхад нь текний хажууд байсан ард нь очоод манай найз Г-ийн куртикнийх нь халааснаас нь авчихсан байсан. ...” гэх мэдүүлэг [87],

-гэрч Э.Ц-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... Би “Б-” бааранд 2013 оноос хойш Б-менаар ажиллаж байна. 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед ажлаа хийгээд байж байтал Б- ирээд гар утас 25,000 төгрөгөөр зарна гэхээр нь Б-э, Б- бид гурав гар утсыг нь үзэж байгаад би 25,000 төгрөг өгөөд худалдаж авсан. ...” гэх мэдүүлэг [88] ,

-гэрч Н.Б-ий мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... Би “Б-” бааранд бааранд ажилладаг. 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед ажлаа хийгээд байж байтал Б- гэх залуу орж ирээд гар утас авах уу гэж асуухаар нь би гар утсыг нь үзээд аваагүй. ...” гэх мэдүүлэг [89],

-гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... Би Б- бааранд ажилладаг. 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед ажлаа хийгээд байж байтал Б- гэх залуу орж ирээд гар утас хямдхан зарна шүү, гар утас авах юм уу гээд байхаар нь ...Ц-, Б-э нартай хамт тэр утсыг үзээд Ц- тэр утсыг нь 25,000 төгрөгөөр худалдаж авсан. ...” гэх мэдүүлэг [90],

- 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “В” баарны 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “... үйлчлүүлэгчийн ардаас саравчтай малгайтай хүн 22 цаг 50 минут 32 секундэд ойртож ирээд Б-уун халааснаас нь карт болон мөнгийг нь нууцаар аваад ардуур нь тойрч зөөгч залуутай юм ярьж байгаад буцаж ирээд картыг нь халаасанд нь 22 цаг 50 минут 54 секундэд хийгээд эргэж зөөгч хоёр залуугийн хажууд зогсож байгаад 22 цаг 51 минут 47 секундэд дахиж үйлчлүүлэгчийн зүүн талд ирэн налж зогсож байгаад зүүн халааснаас гар утсыг нь аваад огцом эргэж холдсон ....” гэх тэмдэглэл [91], тус камерийн бичлэгийг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эд мөрийн Б-имтаар тооцсон мөрдөгчийн тогтоол [92],

- “Д” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Мобиком” ХХК-иас худалдан авсан гэх “Huawei-Y5” загварын гар утсыг 320,000 төгрөгөөр үнэлгээг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тогтоосон СХЗ-18-11 тоот үнэлгээний тайлан [93] ,

-шүүгдэгч Д.Д-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2018 оны 2 дугаар сарын 22-ны орой Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороонд “В” гэдэг бааранд нилээн согтуу орсон. ...”тамхи татах гээд халаасандаа гараа хийхэд “Huawei-Y5 “ гэсэн маркийн гар утас гараад ирсэн. Би тэр утсыг хүний утас хулгайлсан байна даа гэж бодоод буцаж ороод баарны Б-мен танихгүй охинд ах нь энэ хавиас ийм утас авчихсан юм шиг байна, эзэн нь асуувал өгчихөөрэй гэж хэлээд явсан. ...” гэх мэдүүлэг [94],

-2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Э.Ц-ээс “Huawei” загварын алтлаг өнгийн 000000000000000 серийн дугаартай гар утсыг хураан авч, 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Э.С-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл [95] зэрэг бичгийн нотлох Б-имтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Хоёр. Мөнгө угаасан гэмт хэргийн талаар.

Шүүгдэгч Л.Г- нь А.А-, Д.Д- нарын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо 00 дугаар хорооллын орчим иргэн Б.Ц-ыг автобусанд явж байхад нь халааснаас нь хулгайлан авсан “Самсунг жи-7” загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор утасны Имэй дугаарыг нь “Bох” төхөөрөмж, зөөврийн компьютер ашиглан өөрчилж, мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-хохирогч Б.Ц-ын мөрдөн байцаалтад 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн мэдүүлсэн “... Би 0000000000000000000000000000000имай дугаартай 2 сим ордог Самсунг жи-7 загварын гар утас ашигладаг байсан. ...гар утсаа 2017 оны 11 дүгээр сарын 24-ний Баасангаригт ..автобусанд явж байхдаа хулгайд алдсан. ...” гэх мэдүүлэг [96],

-Д.Д-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн “...Надаас хураан авсан “Самсунг жи-7” гар утсыг ...Г- дээр очиж сүлжээнийх нь кодыг уншуулсан чинь имай нь тэг болчихлоо, уншуулах уу гэхээр нь тэг тэг гээд 20,000 төгрөг өгөөд имай кодыг нь солиулсан. ...” гэх мэдүүлэг [97],

-Л.Г-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ байхад 18.00 цагийн үед Б- гэж дууддаг Д-, Сүхээ гэж дууддаг А- нар хамт орж ирээд энэ утасны кодыг тайлаад өг гэж “Самсунг жи 7” загварын шаргал өнгийн утас гаргаж ирээд өгсөн. ...Би тэр гар утасын кодыг тайлж өгөөд сим картаа хийсэн чинь сүлжээний кодтой байсан. Энэ талаар Д-д хэлсэн чинь сүлжээний кодыг тайлаад өг гэхээр нь тайлж өгсөн. Тэгсэн чинь имай дугаар нь нойл болоод сүлжээгүй болсон. Сүлжээ оруулахын тулд заавал Имай код хийнэ гэж хэлсэн. Тэгээд янзлаад өг гэхээр нь янзалж өгсөн. ...Имай кодыг 20,000 төгрөгөөр өөрчилдөг. Би тэр өдөр 20,000 төгрөгөөр авчирч өгсөн “Самсунг жи -7” гар утасны түгжээг тайлж имай дугаарыг нь өөрчилж өгсөн. ...” гэх мэдүүлэг [98] ,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6628 дугаар “...Шинжилгээнд хүргүүлсэн гар утасны ар талд наасан наалтан дээр байгаа imei 00000000000000000imei 00000000000000000дугаарууд нь тухайн гар утасны өөрийн үндсэн imei дугаар мөн байна. ...Шинжилгээнд хүргүүлсэн гар утасны дэлгэц дээр *#06# гэсэн тэмдэгтүүдийг хийсний дараа гарч ирэх imei 00000000000000000,. ...Шинжилгээнд хүргүүлсэн гар утасны imei дугаарыг өөрчилсөн байх боломжтой. ...” гэсэн дүгнэлт [99],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 118 дугаартай “...Z3X программ нь гар утасны хавтан дээрх системтэй холбогдож өөрчлөлт оруулах зориулалттай төхөөрөмж хангамж байна. ...Z3X программ нь Z3X box төхөөрөмжийг ашиглаж гар утсыг компьютерт холбож imei дугаарыг өөрчлөх боломжтой. ...” гэсэн дүгнэлт хэсэг [100] ,

-2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Dell XPS” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, Бокс нэртэй жижиг хар өнгийн UBS оролттой төхөөрөмжийг эд мөрийн Б-имтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол [101],

-Д.Д-ээс түр хураан авсан 000000000000 сериал дугаартай imei 000000000000гэсэн дугаартай “Самсунг жи-7” загварын гар утас, Dell загварын зөөврийн комьпютерийг тус тус 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр эд мөрийн Б-имтаар тооцсон мөрдөгчийн тогтоол [102] зэрэг нотлох Б-имтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох Б-имтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох Б-имтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл Б-имтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв Б-имтууд гэж үнэлэв.

 

Хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.А-, Д.Д-, Б.Д- нарыг хохирогч нарын эд хөрөнгийг хулгайлсан нь хэрэгт цугларсан нотлох Б-имтуудаар болон гол эх сурвалж Б-имт нь мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаануудаар тогтоогдож байгаа. Шүүгдэгч нар нь Б-игдсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд бусад үйлдлийн талаар маргаж байгаа боловч хохирогч Б.Б-, Б.Х-, Д.П- нарын гар утсыг хулгайлахдаа автобус удаа дараа сольж сууж яваад эд хөрөнгийг нь хулгайлаад автобуснаас буугаад явдаг. Энэ нөхцөл байдал нь мөрдөн шалгах нууц ажиллагааны тэмдэглэл, мөн тэдний гар утсыг чагнасан талаарх магадлагаа зэргээр тогтоогдсон. Мөн хохирогч Б.Ц-ын гар утсыг хулгайлах үед нь оюутны автобусанд зорчдог смарт карт хамт байсан бөгөөд тус оюутны картаар 2017 оны 11 дүгээр сарын 24-нөөс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд автобусанд зорчсон нь “Улаанбаатар смарт” ХХК-ний лавлагаагаар тогтоогддог. Г- нь хулгайн гар утас гэдгийг мэдсээр байж имай кодыг нь сольсон байдаг. Иймд шүүгдэгч А.А-, Б.Д- нарыг Д.Д-тэй бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч Д.Д-ийг ганцаараа болон А.А-, Б.Д- нартай бүлэглэж  үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Г-ийг гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор утасны Имэй дугаарыг нь “Bох” төхөөрөмж, зөөврийн компьютер ашиглан өөрчилж, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах гэсэн саналтай гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч А.А-, Б.Д- нарын өмгөөлөгч Ц.Агваандоржоос гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналт дүгнэлтдээ “...хохирогч Б- өмнөх шүүх хуралдаанд ирж мэдүүлэг гаргахдаа эдгээр шүүгдэгч нарыг танихгүй, биш байна, туранхай эрэгтэй хүн байсан гэж мэдүүлдэг бөгөөд хохирогч эх сурвалжаа зааж чадахгүй байна.  Мөрдөн шалгах нууц ажиллагааны тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургыг үзвэл А.А-, Б.Д- нар нь автобусанд явж байгааг харуулсан зураг болохоос эд зүйл хулгайлж байгааг харуулсан зураг биш юм. Мөрдөн шалгах нууц ажиллагааны тэмдэглэл нь зөвхөн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр явж байгаа тухай тэмдэглэл байдаг. Харин хохирогч П- нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гар утсаа алдсан гэдэг. Шүүгдэгч Б.Д- тухайн хулгайн гэмт хэрэгт оролцсон гэх шинж байхгүй, Б.Д- нь 2017 оны 11 дүгээр сарын 21-нд уулзсан, 22, 23-нд А.А-, Д.Д- нарт уулзаагүй гээд байхад ял халдаах гээд байна. Гэрч Ж- гэмт хэрэг үйлдээгүйг нь хангалттай нотолж мэдүүлсэн. Мөн Д.Д- нь өөрийн автомашинаар такси үйлчилгээнд явж байхдаа иргэн Ц-ын гар утсыг машинаасаа олсон гэж мэдүүлээд байхад А.А-ийг тус иргэний гар утсыг бүлэглэж хулгайлсан гэж яллаж, Д.Д-тэй хамаатуулаад, хоорондоо ямар ч холбоогүй хүмүүсийг заавал бүлэглэсэн болгох гээд байгаа нь учир дутагдалтай байна. Автобусанд явсанаар нь гэм буруутайд тооцох нь шударга бус байна. Иймд Б.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. А.А-ийн хувьд хохирогч  Б-ын эд хөрөнгийг хулгайлсан гэх үйлдэлд нь хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Д.Д-ийн өмгөөлөгч Б.Мянган гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн санал, дүгнэлтдээ “...Д.Д-ийг ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх 6 удаагийн үйлдэлд улсын яллагчаас яллаж байна. Үүнээс хохирогч Б-, Х-, П- нарын утсыг бүлэглэж хулгайлсан гэх үйлдэл, мөн хохирогч Б-ын эд хөрөнгийг бүлэглэж хулгайлсан гэх үйлдэлд оролцсон нь тогтоогдохгүй байна. Хохирогч Ц-ын алдсан гэх утсыг машинаасаа олсон талаар Д.Д- мэдүүлдэг. Автобусанд нааш, цаашаа явсаныг нь хохирогчийн автобусанд утсаа алдсан явдалтай холбоотой гэж таамаглан яллаж буй нь үндэслэлгүй байна. Мөн хохирогч Б-, Х-, П- нарт хохирол учирсан нь тогтоогдоогүй. Зөвхөн эдгээр хохирогч нарын мэдүүлгээр яллаж болохгүй. Тухайн үед автобусаар нааш, цааш явсан талаар мөрдөн шалгах нууц ажиллагааны тэмдэглэлд байгаа. Гэвч таамаглал төдий байдлаар асуудалд хандаж болохгүй. Мөн оюутны картыг ашигласан байна гэж яллаж болохгүй. Харин хохирогч С-гийн гар утсыг хулгайлсан гэх үйлдлээ Д.Д- зөвшөөрч байгаа. С-гийн эд хөрөнгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээлгэн өгсөн. Хохирогч Ц-ын гар утас хэрэгт хураагдсан байгаа. Иймд С-гийн эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд нь, мөн хохирогч Ц-ын эд хөрөнгийг завшсан зэрэг үйлдэлд гэм буруутайд тооцож, бусад үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Л.Г-ийн өмгөөлөгч Н.Тэрбиш гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн санал, дүгнэлтдээ “...Л.Г-ийн хувьд мөнгө угаасан гэх гэмт хэрэг нь нотлодохгүй байна. Өнөөдөр гар утасны засвар хийдэг бүх л хүмүүс “Z3X” программ болон “box” төхөөрөмжийг ашиглаж үйл ажиллагаа явуулдаг. Л.Г-ийн имай код өөрчилснийг хууль бус гэдгийг хэн нотолсон юм, төсөөлөл таамаглалаар хандаж яллаж буй нь үндэслэлгүй байна. Мөн прокурорын яллах дүгнэлтэд Л.Г-ийг ямар хууль тогтоомж зөрчсөн гэж буруутгаж буй нь тодорхойгүй, шинжээчийн дүгнэлтэд бол “Самсунг жи-7” гар утасны имай кодыг өөрчилсөн л гэж дүгнэлт гаргасан болохоос хууль зөрчсөн гэж гаргаагүй. Мөн мөрдөн шалгах нууц ажиллагааны тэмдэглэлд Л.Г-ийн талаар байхгүй, түүнийг буруутгасан зүйл байхгүй. Л.Г-оос гэрчээр мэдүүлэг аваад түүгээр нь өөрийг нь буруутгаж байгаа бөгөөд сэжигтэн, яллагдагчийн өгсөн мэдүүлэг дангаараа нотлох Б-имт болохгүй. Иймд Л.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасан.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Д- нь хохирогч С-гийн гар утсыг хулгайлсан гэх үйлдлээс бусад үйлдлийг, шүүгдэгч А.А- нь хохирогч Б-ын эд хөрөнгийг хулгайлсан гэх үйлдлээс бусад үйлдлийг, шүүгдэгч Б.Д- бүх үйлдлээ тус тус хүлээн зөвшөөрөхгүй гэж, шүүгдэгч Л.Г-оос мөнгө угаах гэмт хэрэг үйлдээгүй гэж тус тус маргасан.

Шүүгдэгч А.А-, Б.Д-, Д.Д- нарын болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Үүнд:

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Хэрэгт цугларсан үйл Б-имт, нотлох Б-имтуудаас Б.Д-, Д.Д- нар урьд нь 2 жилийн өмнө Хонгконгод байхдаа танилцаж байсан талаараа мэдүүлсэн байх ба, шүүгдэгч А.А-, Д.Д-, Б.Д- нар нь 2017 оны 11 дүгээр сарын 22, 23-ны өдөр хулгай хийх зорилгоор автобусанд сууж явсан талаараа Д.Д- яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлжээ. Тус өдөр Б.Д- нь өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг автомашины зогсоолд байрлуулж, улмаар “ТБД” андуудаас 1 дүгээр хороолол орох чиглэлийн автобусанд Б.Д-, А.А-, Д.Д- нар нь сууж, тус чиглэлд удаа дараа автобусаа сольж нааш, цааш явсан, энэ хугацаанд тэднийг прокурорын зөвшөөрлөөр хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан цагдаагийн байгууллагын ажилтнууд мөрдлөг явуулж, тэдний үйлдэл, маршрутыг тогтоож ажиллагаа хийсэн, мөн тэдний үйлдлийг гэрэл зургаар буулгасан бөгөөд, хохирогч нараас тухайн цаг хугацаанд гар утсаа алдсан, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан цагдаагийн ажилтан хохирогч нартай уулзаж тодруулан, энэ талаар тэмдэглэлд тусгаж ажиллагаа явуулсан бөгөөд тус ажиллагааг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй. Мөн тухайн гэмт хэрэгт А.А-, Д.Д- нар нь хохирогчийг шахаж зогсох, шүүгдэгч Б.Д- нь хохирогч халааснаас гар утсыг авах зэргээр оролцсон, мөн прокурорын зөвшөөрлөөр хийгдсэн  А.А-, Д.Д-, Б.Д- нарыг гар утасны яриаг сонсох ажиллагаагаар тэд хаана уулзах, хаагуур явж эд хөрөнгө хулгайлах үйлдлээ тохиролцдог нөхцөл байдал нь тогтоогдсон бөгөөд энэ нь давхар гэрч А.Оюундагвын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...А-тэй хамт амьдраад 7 жил болж байна. ...Нэг жилийн өмнөөс гадуур хулгай хийдгийг нь мэддэг болсон. Хамт нийлдэг хүмүүстэйгээ утсаар ярьж байхад нь сонсоод хулгай хийдэг талаар мэдсэн. Өглөө хэдэн цагт, хаагуур гарахын гэх зэргээр ярьдаг байсан. Тэгээд би өөрөөс нь асуусан чинь хулгай хийдэг гэдгээ хэлсэн. ...Миний мэдэхээр Б- /Д-/ хочтой ахын хамт явдагийг мэднэ.  Хэдэн сарын өмнөөс хамт яваад байгаа. Б- ах өөрөө утсаар яриад дууддаг. А- ч бас өөрөө ярьдаг. ...” гэх мэдүүлэг [103]  -р тогтоогдсон.

 

Мөн А.А-, Д.Д- нар нь хохирогч Д.П-ыг машинаас ачаагаа авч байх үед гар утсыг нь халааснаас нь хулгайлсан, мөн авсан гар утсаа “Д” авто вокзалын түцний дээр шидэж, дараа нь Д.Д-, А.А- нар нь түцний дээвэр дээрээс авч байгаа үйлдлийг мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан цагдаагийн ажилтнууд үйлдэл дээр нь гэрэл зургаар бэхжүүлж буулгасан байна.

Түүнчлэн шүүгдэгч Д.Д-ээс “самсунг жи-7” гар утсыг Вьетнам улсаас авчирсан өөрийн утас гэж мэдүүлсний дараа дахин мэдүүлэг өгөхдөө сандраад худлаа мэдүүлсэн юм, такси үйлчилгээнд явж байхдаа машинаасаа олсон гэж мэдүүлсэн, мөн шүүгдэгч А.А- нь тус үйлдэлд оролцоогүй талаар маргадаг боловч түүний мэдүүлгийг нотолсон Б-имтгүй бөгөөд хохирогч Б.Ц-аас гар утсаа Баянгол дүүргийн 00 дугаар хороолол орох автобусанд сууж явах замдаа хулгайд алдсан талаар мэдүүлж, эх сурвалжаа заасан, А.А-, Д.Д- нар нь хохирогч Б.Ц-ын “Самсунг жи-7” гар утсыг шүүгдэгч Л.Г-т аваачиж имай кодыг өөрчлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч А.А- нь хохирогч Б.Б-ын эд хөрөнгийг хулгайлсан талаар маргадаггүй, харин Д.Д- нь тус үйлдлийг зөвшөөрөхгүй гэж маргах боловч гэрч А.Д-, Г.О- нарын мэдүүлгээр тэд бүлэглэн үйлдсэн нь тогтоогдсон.

            Иймээс таамаглалд үндэслэж шүүгдэгч нарыг буруутгаж яллаж байна гэх өмгөөлөгчдийн санал үндэслэлгүй байна.

            Мөн мөнгө угаах гэмт хэргийн талаар шүүгдэгч Л.Г-, түүний өмгөөлөгчөөс “Z3X” программ, “box” төхөөрөмж ашиглаж гар утасны имай кодыг өөрчилснийг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй маргаж байх боловч Л.Г- нь шүүгдэгч Д.Д-, А.А- нарын хулгайлсан буюу гэмт хэрэг үйлдэж олсон “Самсунг жи-7” загварын гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, утасны өөрийнх нь имай кодыг нь өөрчилж өгч эх үүсвэрийг нь нуун далдалж, эрүүгийн хариуцлагаас зайлсхийхэд нь тусалж байгаа үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдох юм. Түүнчлэн Л.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан мэдүүлэгтээ “...А.А-, Д.Д- нарыг гар утас хулгайлдаг гэдгийг мэддэг байсан...” талаараа мэдүүлсэн бөгөөд, түүнийг гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгө гэдгийг мэдээгүйгээр гар утасны имай кодыг өөрчилсөн гэж үзэх боломжгүй юм. Иймд өмгөөлөгч Н.Тэрбишийн гаргасан санал, дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан бөгөөд  Д.Д-ийн ганцаараа болон бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байх тул түүнд бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, ганцаараа үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зөвтгөн зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзэв.

Мөн хохирогч Б.Б-ын 66,800 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан байх ба тус гэмт хэргийн хохирлын хэмжээ нь бага бус хэмжээнд хүрэхгүй байгаа боловч шүүхээс шүүгдэгч нарыг үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн учраас нийт хохирлын хэмжээгээр хохирлын дүнг тооцох үндэстэй гэж үзэж, гэмт хэрэгт тооцсон болно. 

            Иймд шүүгдэгч Б.Д-ийг А.А-, Д.Д- нартай бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.А-ийг Д.Д-, Б.Д- нартай бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Д-ийг ганцаараа болон А.А-, Б.Д- нартай бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Л.Г-ийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж гар утасны имай кодыг өөрчилж мөнгөө угаасан гэмт хэргийг үйлдсэн буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-т 448,000 төгрөгийн, Б.Х-д 176,000 төгрөгийн, Д.П-т 108,000 төгрөгийн, Б.Ц-д 372,000 төгрөгийн, Б.Б-д 66,800 төгрөгийн, Э.С-д 320,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Э.С-д түүний “Huawei Y-5” загварын гар утсыг, хохирогч Б.Б-д түүний эд зүйл болон мөнгийг тус тус хүлээлгэн өгч хохирлыг Б-агдуулсан байна. Мөн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нараас завсарлага авч, хохирогч Б.Б-т 448,000 төгрөг, арван зургаан насанд хүрээгүй хохирогч Б.Х-гийн хууль ёсны төлөөлөгч А.Ц-д 176,000 төгрөг, хохирогч Д.П-т 108,000 төгрөгийг, шүүгдэгч Б.Д-, А.А-, Д.Д- нар нь хувь тэнцүүлэн гаргаж нөхөн төлсөн байна.

Түүнчлэн хэрэгт хохирогч Б.Ц-ын эзэмшлийн “Самсунг Жи-7” загварын гар утас нь эд мөрийн Б-имтаар хураагдаж ирсэн тул тус гар утсыг хууль ёсны эзэмшигч Б.Ц-д буцаан олгохоор шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Б.Д-, А.А-, Д.Д-, Л.Г- нарыг хохирогч нарт  төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Д-, А.А-, Д.Д- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, шүүгдэгч Л.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Б.Д-, А.А- нарын өмгөөлөгч Ц.Агваадорж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн дүгнэлтдээ “...хохирогч нарын хохирлыг бүрэн төлсөн. А.А- нь цаашид ажил хийх бүрэн боломжтой, Б.Д-ий хувьд цаашид гэмт хэрэгт холбогдохгүй явах боломжтой бөгөөд улсын яллагчийн санал болгосон хорих ялыг зохимжгүй гэж үзэж байгаа тул шүүгдэгч Б.Д-, А.А- нарын анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэн, тэдэнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.Д-ийн өмгөөлөгч Б.Мянган эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Д.Д-ийн урьд ял шийтгэгдэж байсан байдал нь ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл болох ёсгүй. Д.Д-ийн хувьд  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Гэм буруугийн талаар аль ч шатанд маргаж болно. Нэгэнт шүүхээс гэм буруутайд тооцсон учраас завсарлага авч хохирлыг нөхөн төлсөн. Хуульд байхгүй нөхцөлөөр хүний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй тул тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Л.Г-ийн өмгөөлөгч Н.Тэрбиш эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Л.Г- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн, мөн гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, мөн Л.Г- нь амьдралын хувьд түрээсийн орон сууцанд оршин суудаг байдлыг нь тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг Б-имтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.А-, Б.Д-, Л.Г- нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй, харин шүүгдэгч Д.Д- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар 2002, 2006 онд бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан байна.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж, гэм хорын хохирлыг арилгасныг хөнгөрүүлэн нөхцөлд харгалзаж, шүүгдэгч нарын үйлдэл оролцоо, удаа дараа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ийг 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.А-ийг 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Д-ийг 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. 

 

3.Бусад асуудлаар.

1.Шүүгдэгч Л.Г- болон түүний өмгөөлөгч нараас хэрэгт эд мөрийн Б-имтаар хураагдаж ирүүлсэн Dell XPS загварын зөөврийн компьютер 1 ширхэг, Box нэртэй жижиг хар өнгийн UBS оролттой төхөөрөмж нь гар утас засварын үйл ажиллагаагаа байнга явуулахад шаардлагатай техник хэрэгсэл тул буцаан олгож өгнө үү гэсэн саналыг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг … гэмт хэрэг үйлдсэн хүний ... хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж,

2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан …гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно. гэж,

3 дахь хэсэгт ...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ...хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон эд зүйлс эд мөрийн Б-имтад тооцогдоно. гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч Л.Г-, түүний өмгөөлөгч нараас гаргасан саналыг хүлээн авах боломжгүй тул хэрэгт эд мөрийн Б-имтаар хураагдаж ирүүлсэн шүүгдэгч Л.Г-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Dell XPS” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, Box  нэртэй жижиг хар өнгийн UBS оролттой төхөөрөмжийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, мөн түүнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 20,000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, эд мөрийн Б-имтаар хураагдаж ирүүлсэн шүүгдэгч Д.Д-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 000000000000000000 дугаартай нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход зориулагдсан Улаанбаатар смарт карт 1 ширхэгийг устгах, “Б-” баарны камерийн бичлэг бүхий Си Ди 1 ширхэгийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй байна. 

            2.Тус хэргийн улмаас шүүгдэгч Д.Д-ийн 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг буюу 2 хоног, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны 2018 оны 4 дүгээр сарын 16, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон нийт 17 хоногийг, шүүгдэгч Б.Д-ий 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй Б-ивчлагдсан 48 цаг буюу 2 хоног, 2018 оны 8 дугаар сарын 16-наас 2018 оны 8 дугаар сарын 21-нийг хүртэл цагдан хоригдсон 5 хоног, нийт 7 хоногийг, шүүгдэгч А.А-ийн 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй Б-ивчлагдсан 48 цаг буюу 2 хоног,  2018 оны 8 дугаар сарын 16-наас 2018 оны 8 дугаар сарын 21-нийг хүртэл цагдан хоригдсон 5 хоног, нийт 7 хоногийг тус тус тэдний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

3.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр Б.Д-, Д.Д- нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

4.Тус хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг Б-имт шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдав. 

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 16-17 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 42-43 дугаар тал.

[3] 2 дугаар хавтаст хэргийн 154-155 дугаар тал.

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 21 дүгээр тал.

[5] 2 дугаар хавтаст хэргийн 157-158 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[7] 2 дугаар хавтаст хэргийн 160-16 дүгээр тал.

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дугаар тал.

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар тал.

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар тал.

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар тал.

[12] 2 дугаар хавтаст хэргийн 163-164 дүгээр тал.

[13] 1 дүгээр хавтаст хэргийн 207-208 дугаар тал.

[14] 1 дүгээр хавтаст хэргийн 40 дүгээр тал.

[15] 1 дүгээр хавтаст хэргийн 240-243 дугаар тал.

[16] 1 дүгээр хавтаст хэргийн 245-248 дугаар тал.

[17] 1 дүгээр хавтаст хэргийн 209-211 дүгээр тал.

[18] 2 дугаар хавтаст хэргийн 151-152 дугаар тал.

[19] 2 дугаар хавтаст хэргийн 140-141 дүгээр тал.

[20] 2 дугаар хавтаст хэргийн 150 дугаар тал.

[21] 2 дугаар хавтаст хэргийн 99 дүгээр тал.

[22] 2 дугаар хавтаст хэргийн 100 дугаар тал.

[23] 2 дугаар хавтаст хэргийн 101 дүгээр тал.

[24] 2 дугаар хавтаст хэргийн 141 дүгээр тал.

[25] 2 дугаар хавтаст хэргийн 142 дугаар тал.

[26] 2 дугаар хавтаст хэргийн 166-167 дугаар тал.

[27] 2 дугаар хавтаст хэргийн 104-105 дугаар тал.

[28] 1 дүгээр хавтаст хэргийн 212-213 дугаар тал.

[29] 1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дугаар тал.

[30] 1 дүгээр хавтаст хэргийн 224-225 дугаар тал.

[31] 1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дугаар тал.

[32] 2 дугаар хавтаст хэргийн 88-89 дүгээр тал.

[33] 2 дугаар хавтаст хэргийн 145-146 дугаар тал.

[34] 1 дүгээр хавтаст хэргийн 75-77 дугаар тал.

[35] 1 дүгээр хавтаст хэргийн 84-85 дугаар тал

[36] 2 дугаар хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.

[37] 3 дугаар хавтаст хэргийн 39-44 дүгээр тал.

[38] 3 дугаар хавтаст хэргийн 51-53 дугаар тал.

[39] 1 дүгээр хавтаст хэргийн 187-188 дугаар тал.

[40] 1 дүгээр хавтаст хэргийн 193-195 дугаар тал.

[41] 1 дүгээр хавтаст хэргийн 201 дүгээр тал.

[42] 2 дугаар хавтаст хэргийн 169 дүгээр  тал.

[43] 1 дүгээр хавтаст хэргийн 64 дүгээр тал.

[44] 2 дугаар хавтаст хэргийн 211-212 дугаар тал.

[45] 1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дугаар тал.

[46] 1 дүгээр хавтаст хэргийн 92-93, 96-97 дугаар тал.

[47] 1 дүгээр хавтаст хэргийн 99 дүгээр тал.

[48] 1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр тал.

[49] 1 дүгээр хавтаст хэргийн 115 дугаар тал

[50] 1 дүгээр хавтаст хэргийн 116 дугара тал.

[51] 1 дүгээр хавтаст хэргийн 119-120 дугаар тал.

[52] 1 дүгээр хавтаст хэргийн 129-138 дугаар  тал.

[53] 1 дүгээр хавтаст хэргийн 139 дүгээр  тал.

[54] 1 дүгээр хавтаст хэргийн 140 дүгээр тал.

[55] 1 дүгээр хавтаст хэргийн 141 дүгээр тал.

[56] 1 дүгээр хавтаст хэргийн 151-162 дугаар  тал.

[57] 2 дугаар хавтаст хэргийн 65 дугаар тал.

[58] 2 дугаар хавтаст хэргийн 66 дугаар тал.

[59] 2 дугаар хавтаст хэргийн 67 дугаар тал.

[60] 1 дүгээр хавтаст хэргийн 16-17 дугаар тал.

[61] Хавтаст хэргийн 42-43 дугаар тал.

[62] 2 дугаар хавтаст хэргийн 154-155 дугаар тал.

[63] 1 дүгээр хавтаст хэргийн 21 дүгээр тал.

[64] 2 дугаар хавтаст хэргийн 157-158 дугаар тал.

[65] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[66] 2 дугаар хавтаст хэргийн 160-161 дүгээр тал.

[67] 1 дүгээр хавтаст хэргийн 207-208 дугаар тал.

[68] 1 дүгээр хавтаст хэргийн 40 дүгээр тал.

[69] 1 дүгээр хавтаст хэргийн 240-243 дугаар тал.

[70] 1 дүгээр хавтаст хэргийн 245-248 дугаар тал.

[71] 1 дүгээр хавтаст хэргийн 209-211 дүгээр тал.

[72] 2 дугаар хавтаст хэргийн 151-152 дугаар тал.

[73] 1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дугаар тал.

[74] 1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар тал.

[75] 1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар тал.

[76] 1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар тал.

[77] 2 дугаар хавтаст хэргийн 163-164 дүгээр тал.

[78] 1 дүгээр хавтаст хэргийн 193-195 дугаар тал.

[79] 1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дугаар тал.

[80] 1 дүгээр хавтаст хэргийн 75-77 дугаар тал.

[81] 1 дүгээр хавтаст хэргийн 84-85 дугаар тал

[82] 2 дугаар хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.

[83] 3 дугаар хавтаст хэргийн 39-41 дүгээр тал.

[84] 3 дугаар хавтаст хэргийн 52 дугаар тал.

[85] 3 дугаар хавтаст хэргийн 42-43 дугаар тал.

[86] 2 дугаар хавтаст хэргийн 140-141 дүгээр тал.

[87] 2 дугаар хавтаст хэргийн 150 дугаар тал.

[88] 2 дугаар хавтаст хэргийн 99 дүгээр тал.

[89] 2 дугаар хавтаст хэргийн 100 дугаар тал.

[90] 2 дугаар хавтаст хэргийн 101 дүгээр тал.

[91] 2 дугаар хавтаст хэргийн 141 дүгээр тал.

[92] 2 дугаар хавтаст хэргийн 142 дугаар тал.

[93] 2 дугаар хавтаст хэргийн 166-167 дугаар тал.

[94] 2 дугаар хавтаст хэргийн 145-146 дугаар тал.

[95] 2 дугаар хавтаст хэргийн 104-105 дугаар тал.

[96] 1 дүгээр хавтаст хэргийн 207-208 дугаар тал.

[97] 2 дугаар хавтаст хэргийн 88-89 дүгээр тал.

[98] 2 дугаар хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.

[99] 1 дүгээр хавтаст хэргийн 240-243 дугаар тал.

[100] 1 дүгээр хавтаст хэргийн 245-248 дугаар тал.

[101] 1 дүгээр хавтаст хэргийн 201 дүгээр тал.

[102] 2 дугаар хавтаст хэргийн 169 дүгээр  тал.

[103] 1 дүгээр хавтаст хэргийн 224-225 дугаар тал.