Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 354

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй

улсын яллагч Т.Оргил-Очир /томилолтоор/,  

иргэдийн төлөөлөгч Д.Ж,

хохирогчийн төлөөлөгч С.Г, Ц.Б,

шүүгдэгч Э.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцол,

нарийн бичгийн дарга А.Арай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А-т холбогдох эрүүгийн 2015 2603 0310 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Э.А нь бусдын захиалгаар, бүлэглэж, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цаг 24 минутын орчим иргэн 29 настай Г.А-ийн нуруун зүүн талд хутгалж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1.  Шүүгдэгч Э.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би энэ хэргийг 2015 онд үйлдсэн ба хэргээ хүлээхгүй явсаар 2 жилийн дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анхнаасаа мэдүүлгээ үнэн зөв мэдүүлж ирсэн. Надад сонсгож байгаа захиалгаар, бусадтай бүлэглэн хүнийг алсан гэсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  

Харин ЭХ-ийн 10.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа. Зохих ял хариуцлагаа ч хүлээнэ. Би талийгаач Г.А-ийг танихгүй. Анх Ё.Б-тэй цуг талийгаачийн байрны хажуугаар явж байгаад түүнийг харж байсан. Тэгээд би Ё.Б-д нэр хүнд олж, амьдралаа залгуулах зорилгоор гэмт хэрэг үйлдсэн. Ё.Б нь тухайн үед надаас зайгаа бариад, ах нь одоогийн байдлаар сайхан амьдрах хэмжээндээ хүрээгүй байна, чамайг хажуудаа аваад явах хэмжээндээ хүрээгүй байна гэдэг байсан учир түүнд нэр хүнд олох санаатай ийм юм болсон.

Ё.Б надад хүн алах захиалга өгөөгүй. Би талийгаачийг гэмтээж Ё.Б-д нэр хүнд олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн. Би гэрчээр мэдүүлэг өгсөн Х.А-тай “Б” ресторанд уулзаад түүнд “хэрэг хийчихлээ, одоо яах вэ” гэж үнэнээ хэлэхэд “Ё.Б бол мөнгөтэй хүн, чи зууралдаад явж байсан нь дээр, танил талтай болохоор ямар нэгэн аргаар хэргээс мултрах боломжтой” гэж хэлж байсан. Ё.Б талигаачийг алах захиалга өгөөгүй ба надаас болж хэлмэгдэж байна. Бид бүлэглэн гэмт хэрэг үйлдээгүй.

Би яллах дүгнэлттэй танилцаад бүх зүйлийг ойлгосон. Би өөрийн шуналын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Би талийгаачийн амийг хөнөөх зорилго анхнаасаа байгаагүй юм. Би өөрийн гэм бурууг ойлгож, хохирогчийн оршуулгын зардалд нэхэмжилсэн 13.500.000 төгрөгийг төлсөн. Аав, ээжийнхээ эд хөрөнгийг зарж борлуулаад хохирол төлбөр төлсөн.

Би хэрэгт авагдсан бичлэгүүдийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэгт хураагдсан хутга миний гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутга биш. Би хутгийг цэцгийн доор хатгасан, яагаад олдоогүйг нь мэдэхгүй. Надад талийгаачтай өш хонзон, өр авлага болоод хувийн харилцаа байхгүй. Би талийгаачийг танихгүй. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Би гэмт хэргийг бүлэглэн, захиалгаар үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би цаашид талийгаачийн 2 хүүхдэд нь тусална. Хохирогчийн талаас уучлалт гуйж байна. Ё.Б гэдэг хүн энэ хэрэгт ямар нэгэн оролцоогүй. Гэрч Х.А надтай адилхан шунахайн сэдэлтээр худлаа  мэдүүлэг өгсөн байна. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хийсэн хэрэгтээ тохирох ял шийтгэл хүлээхэд бэлэн байна. Хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Бидэнд нөхөж баршгүй хохирол учирсан. Миний хоёр бага насны ач хүү өнчирч үлдсэн. Талийгаачийн залуу эхнэр нь эр нөхөргүй хоцорсон. Шүүгдэгчийн зүгээс оршуулгын зардалд 13.500.000 төгрөг төлсөн. Одоогийн байдлаар бид эдийн засгийн болон сэтгэл санааны хохиролд 744.0 сая төгрөг нэхэмжилж байна. Миний хүү 29 настайдаа бусдын гарт амь үрэгдсэн. Хүү маань сард 2.000.000-3.000.000 төгрөгийн орлого олж гэр бүлээ тэжээн тэтгэдэг байсан. Тиймээс сарын орлогын  2.000.000 төгрөгийг 12 сараар бодож жилийн орлогын хэмжээг тооцсон. Ингээд хүүгээ 60 нас хүртлээ ажиллаж хөдөлмөрлөнө гэж бодоход дунджаар 744.000.000 төгрөгийн орлого олж үр хүүхэд, гэр бүлээ тэжээн тэтгэнэ гэж тооцсон. Хүний амийг мөнгөөр үнэлэх боломжгүй ч үлдэж байгаа хоёр нялх хүүхэд, эхнэрийнх нь амьдралын баталгаа болгож эдийн засгийн хохирол тооцон нэхэмжилж байгаа юм. А-т маш их гомдолтой, шүүх үнэн шударгаар хэргийг шийдвэрлэж, ялын дээд хэмжээг оноож өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

 

3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Хоёр хүүхдэд маань тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоогдсон ба нийлээд сардаа 150.000 төгрөгийн тэтгэмж авдаг. Хэрэг гарах үед манай том хүү 3 настай, бага нь 1 настай байсан. Одоо том хүүхэд маань 6 настай, бага нь 4 ой хүрсэн. Хоёулаа миний асрамжинд байгаа. Гомдолтой. Эдийн засгийн хохирол нэхэмжилсэн шаардлагаа дэмжиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201526030310 дугаартай хэргээс:

 

1. Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хэргийн 1-р хавтас 1х/,

 

2. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1  хавтас 2-15х, 23-25х, 40-43х/,

3. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 17-28х/,

4. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хэргийн 1-р хавтас 21-22х, 26-27х, 28-30х, 31-32х, 33-37х/,  

5. Хүн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 44-48х/,

6. Камерийн бичлэг хуулбарлан авч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл баримтууд /хэргийн 1-р хавтас 124х, 125-129х, 130-131х/,

7. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 944 дугаартай актын:    

1. Талийгаачийн биед хэвлийн хөндийг зүүн 12-р хавирганы доод хэсгээр нэвтэрч хэвлийн гялтангийн арын эрхтэн зүүн бөөрний дээд булчирхай, нойр булчирхай, гол судасны хэвлийн хэсгийг хагас тасалж гэмтээсэн нурууны зүүн ар хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц цус алдалт, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, нүүрний хэсгийн цус хуралт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, нүүрний хэсгийн цус хуралт зулгаралт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Талийгаач нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ.

4. Талийгаачийн цус нь В (III) бүлгийн харьяалалтай байна.

5. Талийгаач нь хэвлийн хөндий нэвтэрч гол судас хагас таслагдсаны улмаас хурц цус алдаж нас баржээ.

6. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

7. Талийгаач дээрхи гэмтлийг аваад богино хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх чадвартай.” гэсэн дүгнэлт /хэргийн 2-р хавтас 231х/,

 

8. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний хэлтсийн биологийн шинжээчийн 2015 оны 05 сарын 27-ны өдрийн 4841 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ толбонууд дээр цус илэрсэн. АВО системээр В /III/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 2-р хавтас 239х/,

 

9. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний хэлтсийн биологийн шинжээчийн 2015 оны 06 сарын 03-ны өдрийн 4956 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн шар иштэй хутга дээр цус илрээгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 3х/,

 

10. ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Гарын мөрийн лабораторийн шинжээчийн 2015 оны 06 сарын 03-ны өдрийн 2611 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн иштэй хутган дээрээс харьцуулах шинжилгээний шаардлага хангах гарын мөр илэрсэнгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 6х/,

 

11. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн шинжээчийн 2015 оны 06 сарын 17-ны өдрийн 4869 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн Diesel гэсэн бичигтэй эмжээр хэсгээрээ цагаан өнгийн оруулгатай, хар өнгийн зүүн гарын бээлийн дээр цус илэрсэн.

2. Зүүн гарын бээлийн дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь хохирогч Г.А-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

3. Diesel гэсэн бичигтэй эмжээр хэсгээрээ цагаан өнгийн оруулгатай, хар өнгийн баруун гарын бээлийн дээр цус илрээгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 10х/,

 

12. ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний хэлтсийн биологийн шинжээчийн 2015 оны 05 сарын 27-ны өдрийн 4842/4844 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх бүх хувцаснууд болон цүнхэн дээр цус илэрсэн. ABO системээр B /III/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 15х/,

 

13. ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн мөр судлалын лабораторийн шинжээчийн 2015 оны 06 сарын 02-ны өдрийн 2545 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай, цоорхой үүссэн байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хувцасны:

- бор хүрэн дотоожинд үүссэн 6х4 мм, 5х6 мм, 4х4 мм, 5х5 мм, хар оймсонд үүссэн хэмжээтэй цоорхой нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн.

- саарал өмдөнд үүссэн 1.6 см хэмжээтэй уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн.

- хар футболканд үүссэн 4.2 см, саарал пиджаканд үүссэн 4.2х1.2 см хэмжээтэй уранхай нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 20х/,

 

14. ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2015 оны 05 сарын 29-ний өдрийн 2546 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүдийг тодруулах боломжгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн “2_02_R_150521233000” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:03:18-00:03:20 секундэд автомашины гэрлийн тусгалд, цайвар өнгийн саравчтай малгайтай, цайвар өнгийн гадуур хувцастай, бараан өнгийн өмдтэй, цайвар өнгийн гутал зэргийг өмссөн, гүйж яваа хүний дүрс үлдсэн боловч эр, эм хүйс аль нь болохыг тогтоож дүгнэлт өгөх боломжгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүдэд дуу авиа бичигдээгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 32х/,

 

15. ШШҮХ-ийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Нэмэлт шинжилгээний 1204 тоот:

1. Талийгаач Г.А-ийн биед учирсан нурууны зүүн ар хэсгийн 4х1,1 см хэмжээтэй хөндлөн байрлалтай хатгагдаж зүсэгдсэн шархны уртын хэмжээ нь шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсгийн 4 см өргөнтэй тохирч байх тул үүсгэгдсэн байх магадлалтай байна.

2. Талийгаач Г.А-ийн биед учирсан нурууны зүүн ар хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх биеийн ардаас урагш, бага зэрэг зүүнээс баруун тийш чиглэлтэй үйлчилсэн байна.

3. Дээрхи гэмтэл авах үед хохирогч босоо байрлалд байсан бах боломжтой байна.

4. Гэмтэл учрах үед хохирогч довтлогч хоёр ямар байрлалд байсныг тогтоох боломжгүй.

5. Талийгаачид учирсан гэмтэл нь ажлын хэсэг 10см-ээс дээш урттай, хамгийн өргөн хэсэг 4 см, нэг талдаа ирмэгтэй хутгаар үүсгэгдсэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 7-р хавтас 150х/,

 

16. ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн мөр судлалын лабораторийн шинжээчийн 2016 оны 01 сарын 11-ний өдрийн 348 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэрэгт байгаа 2545 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд дурдсан футболканд үүссэн 4.2 см, пипжакд үүссэн 4.2х1.2 см хэмжээтэй уранхай нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.

2. Фудболканд үүссэн 4.2 см, пиджакинд үүссэн 4.2х1.2 см хэмжээтэй уранхай нь харьцуулах загварт ирүүлсэн хутгаар үүссэн байж болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 7-р хавтас 152х/,

 

17. ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2017 оны 03 сарын 29-ний өдрийн 1913 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн “Lenovo” гэсэн бичиг бүхий флаш диск нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилж буй флаш диск нь 4GB багтаамжтай, “57Y6289 гэсэн дугаартай, БНХАУ-д үйлдвэрлэсэн зөөврийн флаш диск байна.

3. Шинжилж буй флаш дискэнд 2.83GB хэмжээтэй файл хадгалагдаж байна.

4. Шинжилж буй флаш дискнийн “//Соntrol Panel.{21EC2020-3АЕА-1069-А2DD-08002B30309D}//green гэсэн нэртэй хавтаст байх дүрс бичлэгийн файлууд нь тус бүрдээ 2013/04/22-ноос 2013/04/25-ны хооронд үүсгэсэн байна.

5. Шинжилж буй флаш дискэнд хадгалагдаж байгаа дүрс бичлэгийн файлуудад агуулагдах харилцан яриаг бичгийн хэлбэрт оруулах нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй. Эдгээр дүрс бичлэгүүдийн дуу авиаг боломжит байдлаар тодруулан СD дискэнд хуулбарлан хүргүүлэв.” гэсэн дүгнэлт /хэргийн 11-р хавтас 14х/,

 

18. Шүүх сэтгэц эмгэг судлалын 727 дугаартай дүгнэлт:

“1. Э.А урд нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

2. Э.А сэтгэцийн өвчингүй байна.

3. Э.А нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Э.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 11-р хавтас 20х/,

 

19. Гэрч Л.Б-аар таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл /хэргийн 10-р хавтас 235-237х/,

 

20. Ахлах шинжээч а/х Т.Б-гийн гаргасан Э.А-ын аман зураг /хэргийн 4-р хавтас 102х/,

 

21. Ё.Б, Т.Ш-тай утсаар ярьсан бичлэгүүдийг гар утаснаас хуулбарласан бичлэгтэй гэх “Summer” гэсэн бичиглэл СD-г хураан авсан тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 147х/,

 

22. Ё.Б, Т.Ш нарын гар утсаар ярьсан ярианы бичлэг бүхий “Summer” гэсэн бичиглэл СD-д үзлэг хийсэн тэмдэглэл,  /хэргийн 1-р хавтас 122-123х/,

 

23. Гэрч Х.А-ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /хэргийн 10-р хавтас 215-216х/,

 

24. М.А-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 10-р хавтас 231-234х/,

 

25. СD-д үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 10-р хавтас 219-229х/,

 

26. 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэст ирүүлсэн дуудлага мэдээллийн хуулбар /хэргийн 4-р хавтас 189-194х/,

 

27. Э.А, Ё.Б нарын Нийслэл фитнест хичээллэж байсан гэх ирцийн бүртгэл /хэргийн 7-р хавтас 181-189х/,

 

28. Шүүгдэгч Э.А-ыг Интерполын шугамаар эрэн сурвалжилж баривчлах тухай хүсэлттэй холбоотой материалууд /хэргийн 3-р хавтас 232-250х, 4-р хавтас 1-42х, 6-р хавтас 137-155х, 7-р хавтас 170-173х, 214-224х, 10-р хавтас 30-37х/,

 

29. Шүүгдэгч Э.А, Ё.Б нарын Монгол Улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /хэргийн 4-р хавтас 84-87х, 7-р хавтас 180х/,

 

30. Ё.Б-ийн ОХУ-руу “Итгэлт хамбад мөргөх аялалд” оролцсон гэх “МА жуулчлал” ХХК-с ирүүлсэн баримтууд /хэргийн 4-р хавтас 204-207х/,

 

31. БНХАУ-с шүүгдэгч Э.А-ыг шилжүүлэн авсан тухай тэмдэглэл, Э.А-ын бие болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 10-р хавтас 160-174х/,

32. БНХАУ-ын талаас шүүгдэгч Э.А-ыг шилжүүлэн өгсөн баримт бичиг, түүний албан ёсны орчуулга /хэргийн 10-р хавтас 176-208х/,

 

33. Шүүгдэгч Э.А-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 10-р хавтас 209-214х/,

 

34. Туршилт хийх тогтоол, туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-р хавтас 82-98х/,

 

35. Шүүгдэгч Э.А-ын ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа /хэргийн 7-р хавтас 194х/,

 

36. Ё.Б-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд,  /хэргийн 3-р хавтас 217х, 7-р хавтас 42-49х, 8-р хавтас 146-180х, 11-р хавтас 1-27х/,

 

37. Тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 901 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хэргийн 12-р хавтас 194х, 98х/,

 

38. Шүүгдэгч Э.А-ын тус шүүхэд гаргасан гомдол, хүсэлт /хэргийн 12-р хавтас 208-210х/,

 

39. Шүүгдэгч Э.А-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 12-р хавтас 224-234х/,

 

40. Шүүгдэгч Э.А-ын хутгаа нуусан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 12-р хавтас 235-237х/,

 

41. Гэмт этгээд шилжүүлэн авах тухай хүсэлт /хэргийн 12-р хавтас 247-250х, 13-р хавтас 1-4х/,

 

42. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 3/366 дугаартай албан бичиг /хэргийн 13-р хавтас 5-7х/,

 

43. Австрали улсын нэгдэн орсон НҮБ-ын гэрээ, конвенцийн жагсаалт /хэргийн 13-р хавтас 25-27х/,

44. Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Г, Ц.Б нарт хохирлын 13.500.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 13-р хавтас 102-103х/,

 

45. Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Г овогтой А гэдэг хүн бол миний 4 хүүхдийн хамгийн бага хүү юм. БНХАУ-ын Бээжин хотын Соёлын сургуульд 2 жил сураад төгссөн, үүний дараа Бээжин хотын Шинжлэх ухаан технилогийн сургуульд сурч 2009 онд Барилгын инженер мэргэжлээр төгссөн. Бээжин хотод сурч байхдаа буюу 2006 оны үед шиг санаж байна эхнэр Б-тэй танилцан амьдарч байгаад 2009 онд албан ёсоор гэр бүл болж батлуулан хурим хийсэн. А, Б нар 2-4 насны 2 хүүхэдтэй юм.

Ингээд сургуулиа төгсөөд 2009 онд Монгол улсад АГ ХХК-д барилгын инженерээр ажиллаж байгаад 2010 онд ажлаас гарч, хувиараа бизнес хийж эхэлсэн. Гэхдээ яг өөрийн гэсэн тогтсон бизнесгүй, янз бүрийн ажил хийж байсан. Сүүлийн үед барилгын компани байгуулан, уул уурхайн бизнест хүртэл орох гэж оролдон хөөцөлдөж явдаг байснаа хөрөнгө оруулалт байхгүй болоод энэ ажил нь бүтээгүй.  Зан байдлын хувьд их даруухан, хүнд тусархуу, өгөөмөр сэтгэлтэй, ямар нэг гаж буруу зан ёстой байхгүй, хүнтэй их эвтэй харьцдаг, эв найртай хүүхэд байсан.

2015 оны 05-р сарын 15-ны өдөр А өөрөө над руу залгаж ээжийнхээ биеийг асууж ярьсан. Тэр үед нь би “юу хийж байна” гэхэд “Хятадаас хөрөнгө оруулалт орж ирж байгаа, ажил бүтэх гэж байна” гэж байсан. Тухайн үедээ би “барилга барина” гээд яваад байсан болохоор нь энэ ажил нь юм болов уу гэж ойлгосон. Үүнээс хойш утсаар яриагүй, уулзаагүй байсан.

...Найз нөхөд гэвэл Бээжин хотод сурч байх үеийн хамт сурч байсан танил гэх Ш, Т нар байнга дагаад явдаг. Сүүлийн үед И гэж залуу хамт яваад байх болсон.  2014 оны 12-р сард Модны 2-ын зам дагуу автомат тоглоомын газар байгуулан техник хэрэгслийг оруулж ирэн үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг мэднэ.

Харин энэ оны 3 дугаар сард “тоглоомын газраас гарлаа, Ш-д энэ тоглоомын газрыг шилжүүлж өгөөд, өөрийн хувийг авна” гэж ярьж байсан. Миний санахаар лав 50-60 сая төгрөг авах байх гэж бодож байна. Энэ мөнгөө авсан эсэхийг мэдэхгүй ээ. Бас нэг удаа харуул, хамгаалалтын компани байгуулж байгаа гэж ярьж байсан.

Хүү А-ээс хэн нэг хүн мөнгө төгрөг нэхэх, өөр бусад байдлаар түүнийг дарамталж харьцдаг талаар надад ёстой мэдэх зүйл байхгүй байна. А-ээс “өр авлагаа авна” гэж хэн нэг хүн надтай утсаар ярих, ирж уулзаж байсан удаа байхгүй. Хамгаалалтын компани байгуулж байгаа гээд машин хэрэгтэй гэхээр нь би өөрийн 75-51 УНҮ улсын дугаартай Самсунг үйлдвэрийн газ хөдөлгүүртэй машинаа 3.500.000 төгрөгөөр зарах гэж байсныг аваад явсан. Мөнгийг нь дараа цувуулаад өгнө гэж байсан боловч уг машиныг И гэдэг нь унаад явж байна.

2015 оны 03-р сард манайд Ланд крузер 200 маркийн машинтай ирэхэд нь “ямар учиртай машин унаад байгаа юм” гэхэд “манай компани авч өгсөн” юм гэж байсан. ...Х гэдэг Хятад хүн бий тэр хүн хамтарч ажиллаж байсан гэдгийг мэдэж байна. Өөр нэг Яавсан гэсэн Хятад хүн бий. Миний хувьд одоо энэ ажиллуулж байсан тоглоомын газраасаа яагаад гарав гэдгийг гайхаад байна, анх л тэр тоглоомын газрыг өөрөө бүх хөрөнгийг нь шийдэж оруулж ирсэн байж яагаад гэнэт болив гэдэгт л эргэлзэж байна. Хамт ажиллаж байсан гэх Ш лав сайн хүн биш. Би тоглоомын газраасаа гарлаа гэхэд нь “яагаад гарав” гэж асуухад “аа яршиг Ш атаа жөтөө хийгээд байх юм” гэж нэг удаа дугарч байсан. Түүнээс яг баттай хэлэх зүйл байхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 155-157х/,

 

46. Мөрдөн байцаалтын шатанд Ц.Б-ийн гэрчээр өгсөн:

“...Би талийгаач Г.А-ийн эхнэр нь юм. Бид 2 албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй, сүй тавьсан гэрчилгээ байгаа. Дундаасаа 4 настай, 1 настай 2 хүүхэдтэй. ...2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр 13:00 цагийн орчим гэрээс гараад ажилтай явж байгаад үдэш 23:15 цагт залгаад барилгын сайт асуусан, удахгүй очно гэж хэлж байсан.

Гадаадаас ирсэн хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн Я.З-тай явж байна гэж хэлсэн. Ингээд гэртээ байж байсан чинь байрны коридорт хүн аймаар орилох шиг болохоор нь хаалганы дурангаар харсан чинь өөдөөс харсан айл хаалгаа онгойлгоод харж байсан. Ингээд Я гэх хятад руу 00:21 цагийн орчим залгаад А байна уу гэсэн чинь саяхан явсан, очиж байгаа байх гэсэн. Ингээд байрны коридорт хүмүүс шуугиад байхаар нь гэрээс гараад харсан чинь 5 давхарт нэг хүн доошоо хараад хэвтэж байсан харагдсан тул хальт хараад гэрлүүгээ орсон.

...Б нь манай нөхөр А-ийг дарамтлаад байхаар А гэдэг ахаар хамгаалуулж байсан учраас би 02 цаг 53 минутанд залгахад А ах согтуу “Түрүүн салаад явсан, ах нь өөрөө хүмүүстэй зодолдоод” гэж ярьж байсан.

...Б-ийг манай аавын талын хамаатан гэж сонсож байсан болохоос яг ямар төрөл садны холбоотой гэдгийг мэдэхгүй. Учир нь шоронд ял эдэлсэн гэх Л ах нь аавын хамаатан гэж аав ээжээсээ сонсож байсан. Манай нөхөр 2014 оны 04 сард шиг санаж байна, Гранд плазад офисс түрээсэлж байсан, энэ үеэс Б-тэй танилцаж тэр ажлаар нь орж гардаг болсон байсан. Би нөхөр хүүхдийн хамт Б-өөс зугтаж БНХАУ руу яваад 20-иод хоноод эргэж ирсэн. Бид нартай хамт манай дүү С, эгч А нар хамт явсан. Араас Ш, А ах 2 ирсэн.

...Б талийгчийн офиссоор орж гарах болсноос хойш Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын чөлөөт бүсэд казино байгуулахаар ярьцгаасан байсан. Тэгээд тэнд Б худалдаж авсан газар дээр хятадаас хөрөнгө оруулалт оруулж ирж барилга барихаар болсон. Үүний дараахан нэг удаа талийгаач нь "Б миний хувийн ажилд хэтэрхий оролцоод байх юм” гэж дургүйцэх янзтай хэлж байсан. Тэгээд 2014 оны 08 сард шиг санаж байна, Б, А 2 чөлөөт бүсийн хэдэн хүмүүстэй хамт Хятад руу яваад барилгын ажил гүйцэтгэх хөрөнгө оруулагч олсон гэсэн. Талийгаач хятад явж ирчихээд надад “Б-тэй онгоцоор буцаад явж байхад тэр “чи одоо надаас холдоно гэж байхгүй шүү, чиний хийж байгаа зүйлүүд минийх ч бас болно гээд дарамтлаад байх юм, танай хамаатан чинь архи уугаад согтчихоороо хэцүү юм” гэж хэлж байсан.

Тэгж Хятад руу хамт явж ирснээс хойш талийгч Б-ийг утсаар ярихаар заримдаа утсаа аваад, заримдаа утсаа авахгүй зайгаа барих болсон. Б над руу залгаад талийгчийг асуудаг байсан. Энэ үед талийгч намайг байхгүй байна гэж хэлээрэй гээд би байхгүй байна гэж хэлдэг байсан. Б надаас "нөхөр чинь хаана байна, юу хийгээд яваад байна” гэж асуудаг байсан. 2014 оны намар Б нь талийгчийг утсаа авахгүй байгаад байхаар нь Х гэж хятадыг дагуулаад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг руу явсан байсан. Энэ үедээ Б нь Х-д “танай А чинь надтай уулзахгүй хаагуур юу хийгээд яваад байна, надаас холдох юм бол ингэнэ шүү” гээд гараараа хоолойгоо тойруулаад байсан гэсэн. Үүнийг Х ирээд бидэнд хэлсэн. Талийгчийн найзууд Т, Ш нар руу утасдаад А-ийг олж өг гээд дарамтладаг талаар тэд ярьдаг байсан. Б нь Ш рүү залгаад “Та нарыг шоронд оруулна, банди болгоно, би булхайг нь мэдэж байгаа” гэж хэлсэн байсан. Тэгээд талийгч, Ш, Т нар Б-өөс яаж салах бэ гэж ярьцгаадаг байсан. Уг нь талийгч Б-тэй хамтраад хятадаас хөрөнгө оруулалт оруулж ирэхээр болсон боловч хөрөнгө оруулалт нь орж ирэхгүй удаад байхаар Б нь талийгчийг дарамталж эхэлсэн. Тэгээд л Б-ийн дарамтаас холдох гэж талийгч бид нарыг аваад Хятад руу явж хэд хоносон юм. ...Талийгаач ер нь энэ хүнээс яаж салах вэ гэдэг бодолтой байсан. Б гэж манай хамаатны ахыг л сэжиглэж бодож байна, өөр ямар нэгэн байдлаар өр зээл, өс хонзонгийн учраас амь насыг нь хохироох хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1-р хавтас 182-190х/,

 

47. Гэрч С.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Талийгаач А нь миний төрсөн охин Б-ийн нөхөр байгаа юм. ...Өс хонзонтой хүн нь Ё-ын Б гэх хүн байгаа гэж талийгаач хүү минь хэлж байсан. Энэ хүн ямар учиртай юм бэ гэхээр манай талийгаач хүүтэй хамтарч ажиллах санал тавьсан гэсэн. Тэгэхээр нь манай хүү ажиллахгүй гэхэд "ална хядна” гэх зэргээр дарамталж байна гэж 2014 оны намар хэлж байсан. Б бол миний 2011 онд нас барсан талийгаач нөхөр Ц-гийн ойрын хамаатан байгаа юм. Өнгөрсөн намар буюу 2014 оны намар манай талийгаач хүү надад Б цуг ажиллахгүй бол ална хядна гэж дарамтлаад байх юм би хамт ажиллах уу, яах уу гэж надаас асуухаар нь би тэд нартай хэзээ ч битгий нийл мөр мөрөөрөө яв гэж хэлсэн. Тэгээд би ерөөсөө  Б рүү залгаад чи миний хүүхдийг дандаа ална хядна гэж занаж байдаг гэнэ янз бүрийн юм болох юм бол чамтай ярина шүү гэж хэлж байсан. Тэгэхэд Б надад их юм хэлэхгүй байсан. Б бол Л хочтой Б-ийн дүү нь байгаа юм...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1-р хавтас 191-193х/,

 

48. Гэрч Ц.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  

“...Би 2011 оноос хойш талийгаач, Б эгч хоёртой хамт амьдарч байгаад саяхан тусдаа гарсан. ...Миний мэдэж байгаагаар Б гэж дууддаг манай талын хамаатны хүнтэй А ах Гранд Плазад офисс түрээслэн ажилуулж байх үеээс танилцсан гэж би ойлгосон. Нэг удаа А ах Б-тай хамт Хятад руу явсан. Энэ үедээ Алтанбулагийн чөлөөт бүсэд казино байгуулахаар болсон, хөрөнгө оруулагч олно гээд явж байсан. Би тухайн үед А ахынд амьдардаг байсан болохоор энэ тухай мэдэж байгаа юм. Дараа нь А ах ээж, эгч 2-т “Б-тай хамтарч ажиллахад хэцүү юм” гэж ярьж байхыг нь сонссон. Мөн нэг удаа А ах Б эгчид “Б-тай хамтарч ажиллахаа болилоо, хэцүү юм гэж хэлж байсан. 2014 оны 10 дугаар сард шиг санаж байна, Б эгч “бид нар хятад явах гэж байна, Б дарамтлаад байна, чи хамт явах уу” гэж надаас асууж байсан. Тухайн үед би бас хамт явъя гээд А ах, эхнэр, 2 хүүхэдтэйгээ, А ахын эгч А нарын хамт БНХАУ руу яваад 20-иод хоноод эргэж ирсэн. Хятдад голдуу Таньшан гэх хотод байцгаасан. Хятадаас ирсний дараа Модны 2-т ажиллуулдаг автомат тоглоомын газрын 4 давхарт Б ах ахтай уулзаад зогсож байхыг харсан.

2015 оны өвөл 02 сарын үед нэг удаа би А ахын авсан Ланд 200 маркийн машиныг бариад А ах, Ш 2 хажууд суугаад явж байсан. Тухайн үед тэр 2 жолооны үнэмлэхгүй явж байгаа гээд надаар машинаа бариулаад явж байсан.  Энэ үед А ах Ш-д хандаад “Б дарамтлаад байна, нэг бол чамайг ална гээд, нэг бол бид 2-ын дунд яс хаяаад байна, Ш-г ална гээд, нэг бол хөрөнгө оруулагч яасан бэ гээд дарамтлаад байна” гэж ярьж байсан. ...Б А ахтай утсаар яриад чамайг хэдэн цагт гэрээсээ гараад хэдэн цагт хаагуур хаагуур яваад хэдэн цагт гэртээ ирж байгааг би мэдэж байна гэж хэллээ гээд А ах Б эгчид хэлж байгааг нь би сонссон. Б эгчтэй ярьж байгааг би хажуугаас нь сонссдог байсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1р хавтас 201-203х, хэргийн 7-р хавтас 121-122х/,

 

49. Гэрч Б.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2015 оны 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд Я.Ж.Ш гэдэг хятад хүн над руу утсаар залгаж яриад, “А-ийн эхнэр Б яриад А одоо хүртэл гэртээ хариагүй, байрных нь орцонд үхсэн хүн байна, Б рүү яриад А-ийн хаана байгааг олох хэрэгтэй байна” гэж нилээн айсан шинжтэй ярьсан.

Тэгээд Б /00000000/ лүү утсаар ярьж юу болсон бэ яасан гэж асуухад “А одоо болтол ирдэггүй орцонд нь үхсэн байна” гэж хэлэхээр нь “чи гарч хараач” гэж гэж хэлэхэд Ш нартай холбогдсон уу гэж тоохгүй хэлсэн. Тэгээд би “нөгөө хэдтэй холбогдогчихоод хэлье” гээд Ш луу залгахад утсаа аваагүй. Буцаж Б лүү залгаж яриад “Ш-ыг утсаа авахгүй байна, чи орцондоо гарч үзэж шалгаач” гэж хэлэхэд “айгаад байна” гэж хэлсэнээ гэнэт ойлгосон юм уу, энэ А биш ээ гэж хэлсэн. Ингээд би утсаа салгаад Ш луу “А хаана байна, тэднийд бөөн юм болоод байгаа юм биш үү” гэсэн мессеж бичсэн. Я.Ж.Ш над руу утсаар залгаж ярихаар нь би “А биш байна аа санаа зоволтгүй” гэж хэлээд унтаад өгсөн. Ингээд өдөр 14:00 цагийн үед ажил дээрээ байж байсан чинь цагдаа ирээд “А гэдэг хүнийг таних уу, өчигдөр орой өнгөрсөн байна” ирж мэдүүлэг өг гэж хэлсэн.

...А Б-тэй Алтанбулагийн чөлөөт бүсэд зочид буудал, казино нээнэ гэж ярьж байсан. Ингээд тэр хоёр нэг хэсэг урагшаа Хятад руу хөрөнгө оруулагч хайхаар явсан. Б, А 2 чөлөөт бүсийн захирал болон 10-аад хүнийг дагуулаад Хятад руу “ЖД” компаний захиралтай уулзах гэж яваад 7 хоносон. Тэр хугацаанд компани нь Алтанбулагт баригдах буудлын барилгад хөрөнгө оруулаад өгье гэж тохирсон байсан юм байна лээ. Үүнээс хойш Б А, Ш биднийг хөрөнгө оруулалт яасан гэж дарамталж зангаа өөрчилж эхэлсэн. Б өөрийгөө 100,0 гаруй сая төгрөгөөр Алтанбулагт 3 га газар авсан гэж ярьдаг юм байна лээ. “ЖД” компани нь барилгын зургийг үнэгүй гаргаж өгье, дээрээс нь нилээн алдангитай ажил хийж өгье гэж тохирсон юм байна лээ. Зураг төсөл нь нилээн удаан гардаг учраас Б нь хүлээж чадахгүй та нар намайг хулхидлаа гэдэг болсон. Барилгын зураг удахгүй гарсан чинь Б байшингаа хурдан барья гэж шамдуулж уурладаг байсан. А барилга баригдаж эхлэвэл бид нарыг жийх юм байна гэж бодоод Б-өөс зайгаа авч эхэлсэн.

Зураг гараагүй байхад Б, А-ийг яагаад удаад байгаа юм бэ, захирагч нь шамдуулж яаруулаад байна гэх мэтээр дарамталдаг байсан. Ингээд А хууль гарахыг хүлээе гээд Б-тэй харьцахгүй алга болсон. Б Ш бид хоёр руу утсаар яриад А хаана байна А-ийг олж ирж надтай уулзуул ажил болгож гүйчихээд одоо болохоор намайг бараг хаячихлаа олоод ир олж ирэхгүй бол ар гэрийнхэнтэй нь харьцана шүү гэдэг байсан. Ингээд А, Ш бид нар Б-өөс айдаг болоод биеэ хамгаалах зорилгоор хүмүүстэй уулзаж зөвлөгөө авч уулздаг байсан. ...Мөн Б-өөс өөрсдийгөө хамгаалахын тулд А гэдэг ахыг хамгаалагчаар авчирсан. А-ыг ирсэнээс хойш Б чимээгүй болоод хааяа Ш бид хоёр руу утсаар ярьдаг болсон...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1-р хавтас 208-211х хэргийн 7-р хавтас 117х/,

 

50. Гэрч О.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Өнөөдөр өглөө найз А-ийг нас барсаныг мэдсэн юм. ...Сэжиглэж байгаа хүн бол Б /Б/ хэмээх хүн юм. Б нь өмнө нь хүн алаад шоронд сууж байсан хүн юм. Б нь А-ийн хадам талын холын хамаатан гэсэн. 2014 оны зунаас Б нь Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн чөлөөт бүсэд хамрагдах газрыг 100-н сая төгрөгөөр Казино бариулахаар худалдаж авсан.

Тэр газар нь А Хятатуудаас хөрөнгө оруулалт оруулж ирээд Казино байгуулах зорилготой байсан. Тэгээд 2014 оны зундаа Б, А, Х ах нар Хятад явж Макаогийн казинотой танилцах журмаар яваад ирсэн. Тэгж ирснийхээ дараа Б нь манай найз А болон түүний ойр орчмын найз нарыг хэл амаар доромжилж, дарамтлах болсон. Тэгээд үүний улмаас үл ойлголцол үүсээд Б-ийн худалдаж авсан газар дээр баригдах ёстой байсан Казино баригдаагүй. Б 2014 оны зуны дунд үеэс Хятад явж ирээд нь А-ийг дарамталж, сүүлдээ ална хядна шоронд оруулна гэх болсон. Б хэлэхдээ “та нарыг би шорон руу явуулчихаад өөрөө би араас чинь ороод та нарын мууг үзнэ” гэдэг байсан. Тухайн үеийн дарамталж буй яриа А, Т, Ш 3-ын утсан дээр бичигддэг байсан.

...Нас барахаасаа ойролцоогоор 3 долоо хоногийн өмнө А ганцаараа явж байгаад Б-тэй гэрийнхээ хойно зам дээр таарсан гэж байсан. Байрных нь арын зам дээр ганцаараа алхаад явж байхад нь таарсан гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 217-220х/,

 

51. Гэрч У.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Г овогтой А гэдэг хүнийг 2000 оноос хойш ...холбоотой байгаа найз юм. Д ХХК, ДВ ХХК, ДТ, ДМ зэрэг компани байгуулан, тэр бүрт хөрөнгө оруулалт олох гэж Хятад хүмүүстэй харилцаад явдаг байсан.

...2015 оны 05-р сарын 22-ны өглөө 10 цагийн үед манай найз Э надад А-ийг нас барсан гэдгийг хэлсэн. Хамгийн сүүлд А-тэй уулзах үед Модны 2-т байх тоглоомын төвийн 10 хувийг А эзэмшдэг гэж би ойлгож явдаг ба ингэж уулзах үедээ “би тоглоомын төвийн өөрийн эзэмших хэсгийг Ш-т өгөхөөр ярилаа Ш-аас 5-6 сардаа багтаан 100.0 сая төгрөг авчих байх, харин энэ мөнгөөр өдөр бүр орлого өгдөг бизнес хиймээр байна юу байж болох уу, лоунж, ресторан ажилуулвал ямар бэ, хэрэв энэ мөнгө орж ирэхгүй бол би хүнээс мөнгө зээлээд ч болов хотын төвд лоунж хамт нээе, чи байршил энэ тэрийг судлаач” гэж ярьж байсан.

...2014 онд “хамт ажиллаж байсан Б ална гээд сүрдүүлээд байна, эхнэр хүүхдийг чинь ална гээд сүрдүүлээд байна” гэж надад ярьж байсан. Тухайн үед би ойлгохдоо Б нь буруу гарын хүн болоод А зайгаа барьсан, түүнээс болоод Б сүрдүүлээд байгаа юм гэж би ойлгож байсан. ...Бас тоглоомын төв дээр хэдэн залуучууд орж ирээд “танайх Хятад эзэнтэй юм уу эзнээ уулзуул” гэж орж ирсэн гэж 2015 оны 02-р сард ярьж байсан өөр тохиолдол би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 224-227х/,

 

52. Гэрч Ш.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Г овогтой А-ийн багынх нь найз юм. 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр буюу бүтэн сайн өдөр А намайг гэртээ байхад өөрийнхөө 00000000 дугаарын утаснаас миний 00000000 дугаарын утас руу залгаад Хөрөнгө оруулагч хятад Я.Ц, архитектор хоёр Хятадтай ирсэн гээд манай найз Б-ийн Бэлхийн “Хадат” гэх газарт хэрэгжүүлж байгаа төслийн байшин дээр уулзахаар болсон. Тэгээд би найз Э-ыг аваад машинтай нь яваад очиход талийгаач А, Б, машин барьж явсан Б-ийн дүү Т, нөгөө Я.Ц, хоёр хятад эрэгтэй хүн тэнд байсан, тэгээд тэнд төслийнхөө хаус байшингуудаа хятадууддаа үзүүлчихээд тэндээсээ Ар гүнт рүү ороод тэнд газар үзсэн.

Харин өчигдөр буюу 2015 оны 05 сарын 21-ний өдөр 14 цаг 30 минутын үед А /А/ над руу өөрийнхөө 00000000 утаснаасаа миний 00000000 дугаарт залгаад Барилгын дэвсгэр зураг хийх хүн байна уу гэхээр нь байгаа гээд цуг явж байсан найз Б-оос дэвсгэр зураг хийдэг хүний утсыг нь аваад би өөрийнхөө утаснаас мессэжээр явуулсан юм, тэгээд дахин талийгаачтай холбоо бариагүй.

Талийгаач А ...одоогоос 4-5 сарын өмнө байх яг сар өдрийг нь санахгүй байна. Миний машинд гадуур ажил хөөцөлдөөд явж байхдаа Б /Б/ намайг сүүлийн үед дарамтлаад, “орцны үүдэнд хүлээж байгаад уулзана шүү, орцонд чинь хоёулаа нэг уулзна аа, эхнэр хүүхдийг чинь чадаж чадна шүү, ална шүү гээд байх юм” гэж ярьж байсан. Б /Б/ 40 орчим насны ах байдаг юм, би урьд нь талийгаач А-ийн түрээсэлж байсан оффис дээр нь 2, 3-н удаа харж байсан. Тэр үед “нүүрсний орд зарна, тэр хөрөнгө оруулагчийг нь А олж өгөөд хамтарч ажиллана, гэж тэр хоёр ярьж тохирсон юм байна” гэж ойлгогдож байсан. Тухайн үед тэр Б /Б/ нь талийгаачийн хадам ээжийнх нь талын хамаатан гэж сонсож байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 235-237х/,

 

54. Гэрч Э.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Г овогтой А-ийг би танина. Манай ээжийн эгчийн хүүхэд Т ахтай А ах оюутан цагийн найз гэсэн. Тэгээд Т ахаар дамжуулж А ахтай 2014 оны 03-р сарын сүүлээр танилцаж байсан.

...А ах ажил хөөцөлдөөд 2 сар шахуу болж байхад Б гэх А ахын эхнэрийн хамаатны ах хамт ажил ярьж оролцож эхэлсэн. Тэгээд Б-гийн Хүүхдийн 100-д байрлах 32-р байрны 4 өрөө байрыг Х.Ж.Е гэх ах түрээсэлсэн.

Ш, Б, А, Т, Х.Ж.Ё нар хоорондоо “Сэлэнгийн чөлөөт бүст зочид буудал мөрийтэй тоглоомын газар байгуулна” гэж ярилцаж “яаж мөнгө олох вэ хөрөнгө оруулагч яаж татах вэ, газраа яаж авах вэ” гэж ярилцдаг байсан. Тэгээд ярилцаад явж байхад Б ахын өөрийнх нь зан хүнтэй дээрэлхүү харьцдаг болохоор А ах болон бусад хүмүүсийг “пизда” гэх мэтээр их дээрэлхэж эхэлсэн. Сүүлдээ намайг дээрэлхээд ажил ярих гэж байна, чи одоо гар гэж хөөдөг болсон. Тэгээд байхаар нь би ажилдаа ирэхгүй гэртээ сар гаран болсон. Тэр үед би Т ахаас байнга “ажил юу болж байна ажил бүтэх нь үү” гэж асуудаг байсан.

Тэгсэн 2014 оны 07-р сарын үед “Б ахаас А ах чинь зугтаагаад эхнэр хүүхдээ аваад БНХАУ- руу явсан” гэж хэлж байсан. Тэр үеэр нь би А ахын Фэйсбүүкээр урд аялалд яваад авахуулсан зургийг нь хардаг байсан. ...Энэ үед Т ахын байрыг А ах Б ахад барьцаанд тавьсан байсан. Яг хэдэн төгрөгний барьцаанд тавьсан болохыг мэдэхгүй байна. Тэр байрыг барьцаанд тавих үед Т ах 10 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь А ах нэмээд зээл авья би чиний зээлийг дарж өгье надад бас мөнгөний хэрэг байна гэж хэлсэн. Тэгээд Б-д байрыг нь барьцаанд тавьж мөнгө авсан. Тэгээд Б байнга ална хядна гээд байхаар нь тэр хэд зугтаагаад явсан юм.

Тэр үеэр бол Б миний гар утас руу 2-3 удаа залгаад “А хаана байна” гэхээр нь би “мэдэхгүй” гэж хэлсэн чинь Б “тэд нарыг хаанаас ч байсан олно шүү, чамайг худлаа хэлээд байвал ална шүү, чи хаана байгааг мэдэж байгаа” гэх мэтээр дарамталж байсан.

... Миний бодлоор бол мөнгөний асуудал байсан юм шиг байна лээ. Тэр мөнгөний асуудал нь бол Сэлэнгэ аймгийн Чөлөөт бүсийн газартай холбоотой байх гэж бодож байна. Энэ асуудлаас болоод А ах орой үдэш гэртээ харихдаа орцондоо орох үед заавал хүнтэй ордог байсан юм. Эхнэр нь хүртэл хаалга тогшихоор дуугарахгүй дурангаар хараад дараа дуугарч хаалгаа нээдэг. Ер нь А ах тоглоомыг газрыг ажиллуулдаг гэдгээ Б-д мэдэгдэхийг хүсэхгүй байсан. Б нь А ахыг тоглоомын төв ажиллуулаад байгааг мэдчихээд тоглоомын газарт нь А ахтай уулзах гээд 2-3 удаа ирсэн.

Талийгаач Г овогтой А 2015 оны 05-р сарын 21-ний өдөр гадны нөлөөтэй нас барсан байсан талаар өчигдөр өдөр би А ахын хадам дүү С-ээс сонссон. Тэрнээс өөр юм сайн мэдэхгүй байна.

...Сүүлд талийгаач харьцахаа больсон чинь л дарамтлах болсон. Гранд плазад оффис-д байхад ч жолоочтойгоо байнга л орж гардаг байсан. Тэр үед нэг их юм яриад байдаггүй байсан. Сэлэнгийн чөлөөт бүсэд хамтарч хийх гэж байсан ажлаа больсон юм шиг байна лээ. Түүнээс хойш эвгүй харьцаж эхэлсэн А ах ч уулзахгүй зугатаагаад эхэлсэн.

А гэж хүний цээж зургийг харлаа. Сайн мэдэхгүй юм байна. Би уг нь талийгаачийн дотно найз нөхдийг ер нь мэднэ, энэ хүнийг хараагүй юм байна. Санаанд буухгүй байна. ...2014 оны зун А ах эхнэр хүүхдээ аваад Хятад явсан. Тэгэхэд Б ах над руу 2-3 удаа залгаад “А-ийг олж өг тэр муу чинь надаас хаа холдох юм” гэх зэргээр дарамталж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 241-245х/,

 

55. Гэрч Г.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Г.А гэж хүнийг танина. Манай нагац ах А-ын эхнэр Д-ын дүү С-гийн хүргэн нь байгаа юм. Би А-тэй 2004 оны 12-р сарын 10-ны өдөр анх танилцаж байсан юм. Манай бэр эгч Д нь зуучилж танилцуулж өгч байсан. Тухайн үед А нь хятад иргэдтэй хамтарч компани байгуулж байсан юм. Тухайн үед А-ийн нэр дээр ДК, ДФ гэж нэртэй компаниуд байсан.

Үүнээс гадна 2-3 компани байсан эдгээр компаниуд нь ерөнхийдөө үйл ажиллагаа явуулаад байдаггүй байсан. Эдгээр компаниуд нь барилга, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан байсан. Мөн Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд алтны уурхай эзэмшдэг байсан. Энэ уурхай нь үйл ажиллагаа явуулдаггүй байсан. Эдгээр компаниудын тайланг нь А-ийн төрсөн эгч болох А нь бүх тайланг гаргадаг байсан. Тайлангаа татварт мэдүүлэхдээ “X” тайлан гаргаж өгдөг байсан. ...Энэ мэтээр ажиллаж байгаад 2014 оны 10 дугаар сараас эхлэн би А-тэй уулзаж байгаад хамт ажиллахаа болилоо гэдгээ хэлсэн. Миний хамтарч ажиллахаа больсон шалтгаан нь нийгмийн даатгал төлдөггүй цалин тогтмол биш  байсан учраас ажлаас гарсан.

Ингээд А-ийг яагаад нас барсан талаар асуухад хүнд хутгалуулж нас барсан гэж надад хэлсэн. Бид хоёрын хооронд өр авлагын ямар нэгэн асуудал байхгүй. Намайг ажиллаж байх хугацаанд Б нь А-г байнга дарамтлахгүй ч гэсэн надтай ярихдаа “танай энэ А чинь сэргэлэн бацаан юм аа, намайг тонгорчих гээд байх юм, ах нь олон жил шоронгоор явсан хүн шүү, А-г цааш нь харуулчихад юу байхав дээ” гэж олон удаа хэлж байсан. Ерөнхийдөө бол Б нь байнга А-д дарамт үзүүлдэг байсан. Нэг удаа бүр А нь “Б дарамтлаад эхнэрийг чинь хүчиндэнэ шүү” гэж хэлээд “энэнээс яаж салах бэ” гээд 2014 оны 07-08 сараас эхлээд Б-гаас залхаж эхлээд, “яаж энэ хүнээс хөндийрөх бэ” гээд яриад явдаг байсан.

Найз нөхөдтэйгээ цуглаад уулзахдаа энэ талаараа ярьдаг байсан. Мөн Б ч гэсэн намайг сүрдүүлж байсан тохиолдол бий, “танай тэр А чинь хаагуур юу хийгээд яваад байгаа нь мэдэгдэхгүй байна, надаас зугтаад байна, чи мэдэж байгаа бол бүгдийг нь хэлээдэх, ер нь бол чи А-гаас холдсон нь дээр шүү, наад А чинь маапаантай бацаан шүү,  би наадхыг чинь хэрэгт хийчихээд, араас нь би өөрөө ороод алчихаж чадна шүү” гэж хэлж дарамталж байсан.

Иймэрхүү мэр сэр дарамтууд Ш, Т бид нарт байнга ирдэг байсан. А, Б хоёрын хооронд өр авлага өс хонзонгийн ямар нэгэн асуудал байгаа эсэхийг би сайн мэдэхгүй байна. Б нь надад нэг удаа хэлэхдээ “би Алтанбулагт байгаа газрыг чинь 100 сая төгрөгөөр худалдаж авсан юм, энэ мөнгийг би А-гаас гаргуулж авах ёстой” гэсэн утга бүхий яриа ярьсан. Магадгүй энэ асуудлаас болж ямар нэг өс хонзон санасан байж магадгүй гэж бодож байна.

А-тэй хамт ажиллаж байхад 4 замын Гранд плазад оффис түрээслэдэг байхад Б нь тэнд ЧФ ББСБ-ыг түүний эхнэр нь ажиллуулдаг байсан юм. Ингээд тухайн үед Б-гийн төрсөн дүү Б гээд залуу нь А-тэй найзууд учраас байнга ирдэг байсан. Ингээд дараа нь Б ахыгаа танилцуулсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 249-250х, 2-р хавтас 1-2х, 6-р хавтас 38х/,

 

56. Гэрч Б.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2015 оны 05-р сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цаг 24 минутанд гэртээ эхнэр О /00000000/ дүү Э /00000000/ бид нар байж байхад гадаа орцонд хүн орилоод нохой дуугарч хуцах чимээ сонсогдсон. Тэгэхээр нь гэрийн хаалгыг онгойлгон харахад хүн байгаагүй. Дээд давхарт хүн ёолох чимээ сонсогдсон. Тэгээд гэртээ ороод жижүүр Б-ийн 00000000 дугаарын утас руу залгаж яриад “орцонд хүн орилоод, нохой хуцаад байна” гэж хэлсэн. Ингээд жижүүр Б-ийн нөхөр Э орц руу орж, би гэрийнхээ үүдэн дээр гарсан. Э дээшээ гарснаа “өө” гээд орилсон. Би “яасан бэ” гээд утаснийхаа гэрлийг тусгаад дээшээ 4 давхарт гартал шат их цус болсон байсан бөгөөд цусны хажуугаар дээшээ 5 давхарт гарах замд шатан дээр эрэгтэй хүн доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд цагдаа 103-т дуудлага өгсөн. Ингээд цагдаа, эмнэлэг ирж үзээд “эрэгтэй хүнийг нас барсын байна” гэж хэлсэн. Би талийгаачийг огт танихгүй харж байгаагүй. Намайг орцонд гарахад дээд давхарт хүн ёолох чимээ сонсогдсон, өөр хүн байсан үгүйг мэдэхгүй. Үүнээс хойш орцонд хүн орж гараагүй. Талийгаач дээр ойртож үзээгүй 5 давхарын доод талын шатнаас харахад доошоо харсан хөдлөхгүй байсан. Би тухайн үед 5 давхарын айлын нохой хүн урчихсан юм болов уу гэж бодож гэрээсээ гарч ирсэн. 2-р орцонд 25-48 айл оршин суудаг. Байрны гадна хаалга F35922 дугаартай кодоор онгойдог. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 39-41х/,

 

57. Гэрч Л.Э-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Т өргөө хотхоны харуулаар 2013 оны 01-р сараас хойш эхнэр хүүхдийн хамт хотхоны харуулын байранд амьдарч, ажиллаж байгаа юм. Манай харуулын байр Т өргөө хотхоны ертөнцийн зүгээр хойд талд 100 орчим метр зайд байрладаг. Би 2015 оны  05-р сарын 21-ний ...шөнө 00:25 цагийн үед Б манай эхнэрийн гар утас луу залгаад “манай орцонд нохой хуцаад, хүн амьсгаадаад байна” гэж хэлэхээр нь би гүйгээд 2-р орцонд ороход 3 давхарт Б гэрийнхээ хаалгыг онгойлгоод үүдэн дээрээ зогсож байсан.

Тэгээд бид хамт 4 давхарт гараад дээш гэрэл тусгаад харахад 5 давхарын хамгийн дээд талын шатны орчим нэг хүн толгой нь шатны уруу харсан газар хэвтэж байсан. ...Би шатан дээр хэвтэж байсан хүний царай зүс, хувцасыг нь хараагүй, тэр хүн нилээн цусан дунд хэвтэж байхаар нь айгаад шууд доошоо буугаад, дараа нь цагдаа нар зургыг харуулахад 85-р байрны 2-р орцны 45 тоотод амьдардаг А гэдэг залуу байсан.

Би энэ залуутай хамгийн сүүлд яг өнөөдрөөс 2-3 хоногийн өмнө таарсан ба өглөө 09 цагийн үед намайг байрны гадаа зогсож байхад хажуугаар утсаар яриад гараад явж байсан. Хэрэг учрал болох энэ өдөр би А-тэй огт таараагүй. А хар өнгийн Ланд крузер 200 маркийн автомашин унадаг, машинаа байрны доод талын 7 тоот гражид байрлуулдаг.

А машинаа ...2015 оны 05-р сарын 21-ний орой 23 цаг 40 минутанд гаднаас орж ирж байрлуулсан ба манай хүү Э машинаа байрлуулж байхад нь таарсан байсан. Тэр үед ганцаараа орж ирээд машинаа байрлуулаад гарсан. А хэн нэг хүнтэй маргасан эсэх талаар мэдээгүй, би байрны гадаа манаачийн байранд байсан болохоор мэдээгүй.

...Энэ хэрэг болохоос бүр өмнө буюу 2015 оны 02, 03 сарын үед янз бүрийн машинтай, янз бүрийн хүмүүс ирээд Г.А-ийг асуудаг байсан. Эхэндээ гэрийг нь зааж өгөөд өдөрт байдаггүй, оройд л гэртээ ирдэг гэж хэлж байсан. Тэгээд Г.А-д “чамайг хүмүүс хайж ирээд байна” гэж хэлэхэд “дахиад намайг хүн асууж ирвэл манайхыг мэдэхгүй, нүүгээд явчихсан” гэж хэлж байгаарай гэж байсан. Тэрнээс ойш асууж ирсэн хүмүүст нь “Г.А-ийнх нүүчихсэн” л гэж хэлж байсан. ...Миний мэдэж байгаагаар 30 гаруй насны нэг эмэгтэй хүн Г.А-ийг асууж ирж байсан. Мөн 2015 оны 03 сарын үед цагаан өнгийн микро автобус шиг машинтай 30 гаруй 40 орчим насны эрэгтэй хүн асууж ирж байсан. Тэр хүн машиндаа хоёулаа явж байсан бөгөөд “А байна уу” гэхээр нь “байхгүй гараад явчихсан” гэхэд ямар нэг юм хэлэлгүй яваад өгсөн. Намайг байхад өөр хүн асууж ирж байгаагүй.

Ер нь бол Г.А-ийн гэрт найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс нь байнга ирдэг байсан бөгөөд зарим тохиолдолд Г.А-ийг гэрт нь хүргэж өгчихөөд явдаг байсан. Цагаан өнгийн машинтай ирж Г.А-ийг асуусан гэх 2 хүний нэг нь 30 гаруй, 40 орчим насны махлагдуу, шар царайтай хүн байсан, би одоо харвал танихгүй байх гэж бодож байна. ... 2015 оны 05 сарын 21-ний орой манай хүү Э гражийн хаалга хаах гэж байхад Г.А машинтайгаа хүрч ирсэн гэсэн. Тэгээд машинаа оруулсных нь дараа манай хүү гражийн хаалгыг хаасан гэж байсан. Манаачийн байранд манай хүү. бид хоёр ээлжлээд хонодог, тэр орой манай хүү хонож байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 42х, 7-р хавтас 118-119х/,

 

58. Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2015 оны 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 00 цаг 25 минутын үед Б-ы 00000000 дугаарын утаснаас залгаж яриад орцонд хүн бахираад нохой хуцаад байна үзээдэхгүй юу гэж хэлсэн. Ингээд нөхөр Э-ыг явуулсан. Ингээд Э буцаж ирээд болохоо болилоо 2 дугаар орцны 5 давхарт хүн цус нөжиндөө холилдсон байна. Б “цагдаа дуудчихлаа хоёулаа үүдэн дээрээ гараад байж байя” гэж хэлсэн. Ингээд удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн. Ингээд би цагдаа, эмчтэй 2 дугаар орцны 5 давхарт гарахад эрэгтэй хүн доошоо шатны уруу харж газар хэвтсэн байдалтай хөдлөхгүй байсан. Ингээд эмч талийгаачийн нурууг нь үзээд хутгалуулж нас барсан байна гэж хэлсэн.

Талийгаачийн зургийг үзэхэд А гэдэг хүн байна. Талийгаач эхнэр 2 хүүхдийг хамт амьдардаг. Байрны гадна талд 3 камертай, гарж, орцонд камер байхгүй. Би нөхөр Э-ы хамт байрны жижүүрийн ажил хийдэг. 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 40 минутын үед намайг гэртээ хэвтэж байхад талийгаач 200 маркийн, хар өнгийн машинтай орж ирсэн. Талийгаачийг хүнтэй ирсэн үгүйг нь мэдэхгүй байна. Хохирогч Тоёото ланд крузер-200 маркийн машиныг 2015 оны 02 сараас эхэлж уг машиныг унаж хэрэглэж байгаа. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Талийгаачийг архи дарс хэрэглэж агсам согтуу тавиад явж байхыг хараагүй, түүний хувийн байдлын талаар мэдэхгүй. Талийгаачийн эхнэрийг Б гэдэг ажил хийдэггүй 2 хүүхдээ хардаг. Б 2 хоногийн өмнө надтай уулзаад талийгаачийг барилга барих гээд хөрөнгө оруулагч хайж байгаа гэж хэлж байсан. 2 хятад хүн хааяа талийгаачийн гэрээр орж гараад машиныг нь унаад түлхүүрийг талийгаачтай утсаар яриад надад өгдөг байсан.         

Намайг үйлчлэгчээр ажиллаж байхад Г.А-ийг ямар нэг хүн хайж ирж байгаагүй. Хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан нэг удаа Г.А надад “хэрвээ намайг хүмүүс хайгаад, асууж ирвэл манайхыг нүүсэн гэж хэлээрэй” гэж хэлж байсан. Ямар учраас ингэж хэлээрэй гэснийг сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар эхнэр хүүхэдтэйгээ Хятад руу явахынхаа өмнө ингэж хэлж байсан. Надаас А-ийг хүмүүс асууж байгаагүй. Манай нөхрөөс ганц хоёр удаа хүмүүс асууж ирж байсан гэж сонссон.

Байрны гражийн хаалгыг манай нөхөр Э, хүү Э нар ээлжлээд хаадаг байсан. Бид нарыг амарснаас хойш машинтай оршин суугчид ирвэл өөрсдөө гражийн хаалгыг хаагаад явган хүний хаалгаар гараад явчихдаг байсан. Энэ хаалга нь гражийн хаалгатай зэргэлдээ баруун талд нь байдаг юм. Мөн граж доторх манаачийн байранд манай хүү Э ихэвчлэн хонодог бид нар байрны хашааны үүд хэсэгт байдаг манаачийн байранд хонодог байсан. 2015 оны 05 сарын 21-ний орой манай хүү Э 23 цаг өнгөрч байхад би гражийн хаалгыг хаагаад орж манаачийн байранд амарлаа гээд гарсны дараахан Г.А машинтайгаа ирсэн. Тэгэхээр гражийн хаалга хаахаас өмнө ирсэн учраас манай хүү гражийн хаалгыг хаасан гэсэн. Надад өөр хэлж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 43-45х, хэргийн 7-р хавтас 120х/,

59. Гэрч Г.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2015 оны 05 дугаар сарын 21-ний орой 22 цаг 20 минутанд гарч нохойгоо салхилуулаад “ОХ”-ы тэнд явж байгаад эргэж байрныхаа урд орцныхоо урд байдаг сандал дээр хэсэг суусан. Тэнд сууж байх хугацаанд би ямар нэг хүн анзаараагүй ойролцоогоор 22 цаг 45 минутанд тэнд суугаад 30-40 минут хэрэгтэй болсон.

Тэгээд 23 цаг 20-30 минутын үед гэрээ орсон. Тэгээд гэртээ ороод нохойгоо хооллоод унтахаар хэвтсэн. Тэгтэл хүн орцонд орилоод байсан. Юу гэж орилоод байгааг нь мэдээгүй. Тэр хүн 10 минут орчим орилж байснаа чимээгүй болсон. Би тэр хүнийг юу хүн болох, яагаад орилоод байгааг нь мэдээгүй, манай нохой бас хуцаад байсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 57-58х/,

 

60. Гэрч Б.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 22 цаг өнгөрөөгөөд А-тай “ТӨ” хотхоны урд талд байрлах сандал дээр юм яриад сууж байсан. 23:00 цагийн орчим “ТӨ” хотхоны гражийн үүдэнд хүмүүс маргалдаад, тэр дунд нэг эмэгтэй хүний дуу гарсан. А, бид 2 урагшаа хараад сууж байсан учраас тэр хүмүүс рүү хараагүй.

Тэр маргалдаж байсан хүмүүс удалгүй чимээгүй болсон. Бид хоёр гэртээ ордог юм уу гээд байж байхад бид 2-ын сууж байсан сандалны араар “сааралдуу өнгийн хувцастай, өмд гутлыг нь санахгүй байна, саарал өнгийн саравчтай малгайтай, биеийн өндрийг нь хэлж мэдэхгүй байна, биедээ таарсан махтай эрэгтэй хүн” гүйгээд гражийн үүдээр гараад “ТӨ” хотхоны урдуур, баруун гар тийш эргээд алга болсон. Тэрнээс хойш удалгүй нүдний үзүүрт юм харагдах шиг болсон. Тэгэхээр нь тэр зүгт харахад бид хоёрын араар гүйж гарсан залуу. “ТӨ” хотхоны урд гражийн үүдээр гүйгээд зүүн урд хашлага дээгүүр даваад яваад өгсөн. Тэгээд удалгүй байж байхад эмнэлгийн машин, цагдаа нар ирсэн.

Сайн санахгүй байна. Гэхдээ нэг эмэгтэй хүн машины талаар ярих шиг болсон би сайн сонсоогүй, хүн хэрэлдэж байна гэж л бодоод бид 2 өөр зүйлийн талаар ярьсан. Бид хоёрын ярианд саад болохоор удаан маргаан болоогүй. Бид 2-ыг сууж байхад араар гүйсэн залуу гражийн үүдэнд болсон маргааныг дууссаны дараа гүйсэн. Залууг бид 2-ын араар гүйсэн залууг  дээгүүр өмссөн саарал гадуур хувцас, саравчтай малгайгаар нь мөн байна гэж бодсон. Тэр залуу маш хурдан гүйсэн учраас гарт байгаа зүйлийг анзаараагүй. Би тэр залууг одоо харвал танихгүй, царайг нь хараагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 48-50х/,

 

61. Гэрч Ү.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2015 оны 05 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед салхинд жаахан суухаар байрныхаа эгчтэй хамт гарсан. Гараад байрныхаа урд талд сандал дээр юм яриад сууж байтал тэр байрны граж дотор хүмүүс юм ярилцаад, маргалдаад, дуу нь жаахан ширүүсээд байсан. Тэр хүмүүсийн ярианаас мөнгө төгрөг яриад байх шиг байсан, бас гражийн талаар машинаа энд тавьдаг гэсэн утгатай юм яриад байх шиг байсан, яг юу яриад байгааг нь сайн сонсоогүй. Иймэрхүү зүйл сонссон. Ингээд энэ хүмүүс хэсэг маргалдаж байгаад нам жим болсон.

Энэ хүмүүсийн царайг хараагүй дуу нь сонсогдоод байсан 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн байсан. Тэгээд бид хоёр сууж байхад нэг эгч хашгирсан. Хаанаас хашгирсаныг мэдээгүй, шөнө байсан тул их тод сонсогдсон. Тэгэхэд бас нэг өсвөр насны болов уу гэмээр их хурдан, саарал малгайтай цамцтай эрэгтэй хүн гүйсэн. Тэр хүнийг би өмссөн хувцаснаас нь хараад өсвөр насны хүн байна гэж л бодсон, би араас нь харсан. Тэр хүн дээд тал нь 20-25 настай гэмээр байсан. Тэр хүн баруунаас зүүн рүү их хурдан гүйгээд алга болсон. Тэгээд бид 2 жаахан сууж байгаад орох гэж байхад цагдаа ах ирсэн.

Тэр эгч зүгээр “аа” гэж хашгирсан. Ямар нэг үг хэлээгүй. Грашт байсан хүмүүс шуугилдаад больсоны дараа хэсэг хугацааны дараа хашгирсан юм. Тэр хүн гүйгээд өнгөрөхөөс өмнө үү хойно уу гэдгийг санахгүй байна. Би тэр хүнийг ардаас нь харсан, би дахин харвал танихгүй, дээгүүрээ малгайтай саарал цамцтай байсан. Гутал өмдийг нь анзаараагүй. Бид 2 гадаа сууж байхдаа юм яриад л сууж байсан. Бид 2 дээр, харин цагдаа нар ирэхээс өмнө нэг ах гэртээ ирж байгаа бололтой машинаас буугаад ирсэн. Тэр ах талбай дээр зогсож байсан машинаас буугаад ирсэн бололтой тортой юм барьсан байсан. Тэгээд найзуудаа та 2 шуугилдахгүй биз дээ гэж хэлээд тортой юм аа бариад байр тойроод явсан аль орц руу орсныг мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 51-52х/,

 

62. Гэрч Э.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2013 оноос хойш амьдарч байгаа юм. Манай баруун талд “ТӨ” гэсэн нэртэй байр байдаг. Би дугаарыг нь сайн санахгүй байна. 2015 оны 05 дугаар сарын 21-ний шөнө 00 цаг өнгөрөөгөөд би найз М-тэй хамт М-ийн 62-19 УБЕ улсын дугаартай хар өнгийн приус маркийн автомашин дотор нь байрныхаа урд хэсэгт буюу манай байрыг “ТӨ” хотхонтой заагласан хашааны хажууд машин дотор сууж байтал 00 цаг 20-30 минутын үед байх “ТӨ” байрны хашааны сэтэрхийгээр цагаан кепкан малгайтай, цагаан өнгийн цамцтай, өмд гутлыг нь анзаараагүй дунд зэргийн нуруутай эрэгтэй хүн хашааны сэтэрхийгээр давж гарч ирээд, ертөнцийн зүгээр зүүн тийшээ грашууд дагаад гүйгээд алга болсон. Маш хурдан гүйгээд алга болчихсон. Би хүнийг ямар хүн байсан талаар сайн анзаараагүй.

Би зүс царайг нь ерөөсөө хараагүй. Машин дотор сууж байхад цагаан кепкан малгай, цагаан гэгээлэг өнгийн цамцтай хүн маш хурдан хашаа даваад зугтаагаад явчихсан. Тухайн үед надтай хамт сууж байсан М “энэ яг хэрэг хийчихсэн хүн байхаа” гэж ярьж байсан. Би дээрх гүйж байсан хүний зүс царай содон шинж тэмдэгийг огт хараагүй. Тэгээд ч гадаа харанхуй байсан, би машин дотор суж байсан болохоор цагаан малгай, цагаан цамцтай дунд эргэм нуруутай 170 см орчим өндөртэй хүн байх шиг байсан. Ямар гутал өмссөн байсныг нь мэдэхгүй байна. Миний харсан хашаа давж гүйсэн хүнийг гадаад байдал, нүүр царайны талаар тодорхой хэлж чадахгүй. Би одоо харвал танихгүй. Царайг нь хараагүй, бас хувцасыг нь сайн хараагүй. миний хэлсэн ярьсан үнэн зөв.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 53-54х/, 

 

63. Гэрч Т.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2015 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө найз охин У-тэй өөрийнх эзэмшилийн 62-19 УБЕ улсын дугаартай хар өнгийн приус 20 маркийн авто машиндаа найз охинтойгоо уулзаад ТӨ хотхоны ойролцоо зүүн урд талд нь урагшаа гражууд руу хараад зогсож байсан. Тэр үед машины цонх онгорхой байсан жолооч талаас буюу баруун талаас хүн маш чанга нэг юм хэлж байгаа бололтой хашгираад чимээгүй болсон. Удалгүй 5-6 секундын орчим болсон байхаа баруун талаас төмөр хайсан хашаа граж хоёрыг заагласан хашаагаар пат гэсэн чимээ гараад, хүн даваад орж ирэх шиг болсон.

Тэгтэл миний машины урд талаар шар цайвар өнгөтэй дугай кепкэн юм шиг малгай дарж өмссөн, урдаа цахилгаантай зузаандуу юм шиг бүдэг шар цайвар чихнээсээ доогуур босоо захтай цамцтай, өмд нь цагаан шаргал цайвардуу гэмээр даавуу өмдтэй, 170-174 см орчим өндөртэй, дунд зэргийн махтай 30-40 орчим насны хүн их хурдан гүйгээд ертөнцийн зүгээр зүүн тийшээгээ граж дагаад маш хурдан гүйгээд алга болсон. У-т хандан тоглоомоор хэрэг хийчихээд гүйчихлээдээ гэж ярьж байсан юм. Яагаад тэгэж хэлсэн гэвэл хүн хашгираад, удалгүй гүйгээд явахаар нь хэрэг хийсэн юм байх гэж бодсон юм. Хаашаа гүйгээд явсаныг мэдэхгүй зүүн тийшээ чиглэлтэй гүйгээд явсан.

...Хүн орилох зүгт ямар нэгэн хүн байгаа эсэхийг хараагүй машинууд тавьсан үзэгдэх орчин муутай, өөрөө машиндаа сууж байсан болохоор анзаарч хараагүй. Байрны ойр орчимд гэрэл тод асаж байсан санагдаж байна. Машины урдуур гүйгээд гарсан тэр хүнийг зүүн талаас нь харсан. Миний харахад нүд нь онигордуу юм шиг хацар, нь таарсан шөвгөр туранхай биш, байсан өөр зүйл анзаарч хараагүй дугуй саравчтай юм шиг кепгэн малгай өмссөн байсан ба түүнийгээ их дарж өмссөн байсан цамцны зах нь чихээ хүртэл босоо захтай урдаа цахилгаантай цамц байсан. Их хурдан гүйгээд гарсан болохоор сайн зүс царайг нь анзаараагүй. Урдаас нь харсан бол хэлэхээр байлаа. Гадаа харанхуй гэрэл бүдэг байсан, би машиныхаа подфарыг татсан, асаалттай зогсож байсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 55-56х/,

 

64. Гэрч Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би А гэж хүнийг ер нь бол таньдаггүй. Х гуай манай нөхөртэй хамт тамхи татахаар граж pуу машин ордог налуу зам руу өгсөн гарсан. Би тэр хоёрын араас харахад цаана нь граш руу ордог замын цементен хашлага орчим цагаан өнгийн грошокон малгайтай, дээгүүрээ цагаан цайвар хувцастай залуу грааш руу тонгойж хараад зогсож байсан.

Тухайн үед Б-ын утас дуугараад охин ярьж байна гэсэн. Би Б-ын утсыг авахад манай охин шивнээд ээжээ би айгаад байна, энд нэг хүн тойроод яваад байна, нуруугаа үүрээд хоёр гараа ардаа барьчихаад юм нуугаад байгаа юм шиг яваад байна, айдаст автаад байна, эвгүй байна гэсэн. Би охин дээрээ очиход машиныхаа цонхыг хаах гээд чадахгүй байж байхад нөгөө цагаан малгайтай залуу граш чиглээд захлаад яваад байсан. Би хүүе машин мэдэх үү, машины цонх хааж чадах уу гэхэд нөгөө залyy чадахгүй гэсэн. Би тэр хүнтэй 8-10 орчим алхам зайнаас ярилцсан, гэхдээ царайг нь харж чадаагүй, цайвар нүүртэй л харагдсан. Би өдий насны хүн машин мэдэхгүй өөдгүй юм бэ гэхэд гээд хүрч ирээд 2-3 машины цаана байгаа машины хамрыг түшиж хоёр гараа ар нуруугаа түшиж зогсоод надтай ярилцсан. Тэр залуу түлхүүрээ сайн түлхээч гэсэн. Нөгөө залуу дээгүүрээ нэвсгэрдүү цайвар өнгийн нимгэн куртик маягийн хувцас өмссөн, доогуураа удаан өмссөн маягийн өвдөг гарсан сул цайвар өмдтэй байсан. Хүнд алхаатай, сээр хүзүүгээ урагш сунгаж, нуруу нь алсуураа бөгтийсөн маягтай байсан. 170 см орчим өндөртэй, 40 гаруй насны туранхай хүн байсан...” гэсэн мэдүүлэг./хэргийн 2-р хавтас 59-64х/

 

65. Насанд хүрээгүй гэрч Н.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Миний сууж байсан машины урдуур цагаан бөөрөнхий малгайтай, цагаан цамцтай эрэгтэй хүн гарахаар нь би айгаад, Т ах руу залгаад ээжтэйгээ яриад, айж байгаа тухайгаа хэлсэн. Тэр үед нөгөө залуу дахиад машины урдуур гарахад би харсан чинь нуруугаа ардаа үүрсэн маягтай нурууныхаа ард гартаа урт нарийнхан юм барьчихсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2-р хавтас 65-67х/,

 

66. Гэрч Л.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би нөхөр Б-тэй гэр бүл болоод 15 жил болж байна. Одоо хийж байгаа ажил нь “Н” ХХК-ийн захирал юм. ... Манай “ЧФ ББСБ” ХХК 2013 оны 12 сард Гранд плаза төвд оффисын байр худалдаж аваад нүүж орсон. Нас барсан А гэдэг хүүтэй 2014 оны 5-р сар орчим танилцсан. Манай нөхөр ажил дээр дагуулаад ороод ирсэн. Тэгээд энэ манай Ц ахын хүргэн юм байна. Хятад явдаг охиных нь нөхөр юм байна гэж танилцуулсан. Би нөхрийнхөө ах дүү нарыг нэрээр нь мэдэх боловч тэр болгон уулзаад байдаггүй, өөрийнхөө ах дүүтэй ч цөөн уулздаг. Би Ц ахынх нь охиныг таньдаггүй байсан. А-тэй намайг танилцуулснаас хойш маргааш нь манай нөхөр дахиад дагуулаад ороод ирсэн.

Би таатай биш хандсан, чамтай яагаад уулзах болсон юм, мөнгө зээлэх гэж уулздаг юм уу гэх зэргээр дургүйцсэн. Тэгсэн манай нөхөр энэ дүүд яаралтай мөнгө хэрэг болсон байна, чи судлаад үзчих, том бизнес хийдэг гэж байна гэхээр нь зээлийн мэргэжилтэн томилоод судлуулсан. Бизнес хийдэг, олон компанитай юм бол тэдгээртэй холбоотой баримтуудыг шаардсан. Тэгсэн орон сууцны гэрчилгээ, иргэний үнэмлэх л авчирсан. Манай нөхөр болохоор намайг шаардаад байсан. .2014 оны 05 дугаар cap орчимд нас барсан А гэх хүүтэй танилцсан.

...А том казино байгуулна гэж ярих болсон. Б ч сүүлдээ ярих болсон. Сэлэнгийн Алтанбулагийн чөлөөт бүсэд нөхөр бид хоёр газар авсан. Барилга байгууламж барина гэж газар авсан, зочид буудал барих төсөл өгсөн. Нэг удаа манай нөхөр А-гийн хятадууд ирсэн гэнэ, хятадуудыг гэртээ урих нь хамгийн том хүндлэл гэнээ гээд манайд 2-3 хятадууд ирсэн. Ямар ч байсан Х байсан ингээд л манай нөхөртэй харилцаатай болсон.

Манай нөхөр 4-р сарын 22-ны өдөр төрсөн ба төрсөн өдреө тэмдэглэж байхад А гэх залуу торт барьж орж ирсэн. 2015 оны 04 сарын 22-ноос хойш манай гэрт 2 удаа орж ирсэн. Ууланд хамт алхаж байгаад ирлээ Мөн манай нөхөртэй хамт АПУ-гийн хажуу талын фитнест явдаг гэсэн. ...2015 оны 05 дугаар 21-ний өдөр буюу пүрэв гаригын орой 21 цагийн үед манай компаниас надтай нийлээд 6 хүн монгол аялалын компаниаар Итгэлт хамба руу аялалд явсан бөгөөд манай нөхөр Б, л гэдэг ресепшины найз эмэгтэй нэмэгдээд 8-уулаа явсан. Учир нь 8 хүн явбал нэг хүн нь хувь хямдарна гэж байсан юм. ...2015 оны 05 дугаар сарын 22-ны өглөө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын боомтоор өглөө эрт хил гарсан. 2015 оны 05 дугаар сарын 22-ны орой Улан-Үүдэд буудалд байхад Б архи нэмж авъя гэхээр нь би хаанаас авахыг нь мэдэхгүй байж яах гээд байгаа юм гэж уурласан. Ер нь намайг архи аваад ир гээд байхаар нь би хэрэггүй гэж уурласан. 2015 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө аяллын багын хамт Монгол руу буцсан. Тэгээд 2015 оны 05 дугаар сарын 24-ний орой Улаанбаатарт ирсэн. Б аялалд замын туршид архи ууж явсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2-х хавтас 105-112х, хэргийн 7-р хавтас 115-116х/,

 

67. Гэрч Ц.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...А нь миний ач хүү байгаа юм. Төрсөн эцэг нь Б гэж миний том хүүгийн төрсөн хүүхэд байгаа юм. Э гэж хойд эцгээрээ овоглож явдаг юм. А нь сүүлийн 20 жилд ял шийтгүүлж байсан. Хамгийн сүүлд 2015 оны 01 дүгээр сарын 16-нд Макао улсын шоронгоос суллагдаж ирээд орох орон байхгүй гэж бид нартай хамт амьдарч байсан. 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр манайд байсан. Их л тогтворгүй болчихсон пизда гэж хараагаад бухимдаад байдаг байсан. Хамгийн сүүлд хагас сайн өдөр буюу 2015 оны 05-р сарын 23-ны өглөө 09-10 цагийн хооронд гарч яваад дахиж ирээгүй. Их л байж ядаад холхиод л хараал хэлээд бухимдаад байдаг байсан. Найз нөхдийг нь мэдэхгүй утсаар л байнга хүнтэй ярьж байдаг. Хамгийн сүүлд явахдаа хаашаа явахаа огт хэлээгүй, гэрт өөрийнхөө хувцасыг үлдээгээд өмссөн хувцастайгаа л явсан. Ер нь бол их бухимдуу маш их шаналсан байж ядсан байдалтай байгаад байсан. Сураггүй алга болсон, утсаар ярьсан эсэхийг мэдэхгүй, би утасны дугаарыг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2-р хавтас 121-124х/

 

68. Гэрч Ж.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр еглөө 12 цаг 30 минутын үед А 00000000 дугаарын утаснаас миний 00000000 дугаар руу залгаж яриад та хаана байгаа юм бэ гэж асуухаар сургууль дээр хичээлээ хийж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь А асуудалд орсон намайг уучлаарай би таньдаа хайртай шүү гэж хэлээд утсаа тавьсан. Хамгийн сүүлд А 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдер 10 цагийн үед утсаар залгаж яриад тань руу намайг хүн асууж сураглаагүй биз гэхээр нь би сурагаалгүй гэсэн. Би А-аас чи хаана юу хийж явж байна гэж асуухад та дандаа намайг хаана юу хийж явж байна гэж асуух юм, битгий тэгж бай, наад утсыг чинь аягүй бол чагнаж байгаа, ээжээ хүү нь таньдаа хайртай шүү гэж хэлээд утсаа тасалсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2-р хавтас 128-130х/,

 

69. Гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 1999 онд Багануур дүүрэгт байрлах хорих 427 дугаар ангид ял эдлэж байхад Э-ын А өөр хорих ангиас оргосон гээд дахин ял нэмүүлээд Багануурын хорих ангид ирж байсан. Бид хоёр хамт шоронд хоригдож байхдаа танилцсан бөгөөд найз нөхдийн харилцаатай байх болсон. ...2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 12-13 цагийн үед миний утасруу залгаад чамтай уулзах хэрэгтэй байна, би хүнсний 20-н Б ресторанд байна, асуудал гарчихаад байна, чи такси бариад, таксигаа олон дахин солиод энд хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би тухайн үед унаж явсан Приус маркийн машинтайгаа 1 цаг орчмын дараа Б ресторанд явж очсон. Намайг яваад ороход А ганцаараа нэг ширээн дээр суучихсан, хоол идээд пиво уугаад сууж байсан.

Тэгэхэд А хоол идэх үү, пиво уух уу гэхээр нь би юм уухгүй, юу болсон бэ, яасан гэж асуухад би хүн нухчихлаа гээд нилээн сандарсан, түгшсэн байдалтай хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад балайраад байгаа юм бэ гэхэд харин би тийм юм хийчихлээ, сая сонссоныг чинь л хэллээ шүү дээ гэсэн. Энэ үед А түгшсэн, яарч сандарсан байдалтай, урьд нь уулзаж байснаасаа шал өөр царай терх, шал өөр үйл хөдлөлтэй болчихсон байхаар нь би А-ыг үнэхээр хүн алчихсан юм байна гэж ойлгосон. Тэгтэл А би одоо яах вэ гэхээр нь чи нэгэнт ийм хэрэг хийсэн бол өөрөө л мэд, би одоо юу хэлэх вэ гэж хэлсэн.

Хүн бага мэдвэл, аюулд бага ордог гэж боддог учраас би А-аас яагаад, хэнийг, хэзээ гэх зэрэг асуулт асуугаагүй. Тухайн үед би энэ асуудалд нь орооцолдоод яахав гэж бодоод А-т намайг хүмүүс хулээж байгаа би явлаа гэж хэлээд гарсан. Гарахдаа А-т хэрэг болвол яриарай гэж хэлсэн. Бид хоёрыг энэ талаар яриад сууж байхад гаднаас А-ын найз У гэх эмэгтэй орж ирэхэд нь А тийшээ суучих гээд өөр ширээнд суулгасан. Тэгэхээр нь би А-т явлаа гэдгээ хэлээд чи намайг хараагүй, би ч чамайг хараагүй шүү гэж хэлээд салсан.

...Тэгээд Баянхошуу орж ээж, дүү нараа буулгачихаад эргээд Э.А-тай ярьсан.  А 10 дугаар хороололд байна хүрээд ир гэхээр нь байгаа газрыг нь заалгаад 10 дугаар хорооллын сувилагчийн сургуулийн хойд талын шороон замаар яваад 3 бил үү 4 давхар буудалд очсон.

...Би гаднаас орохдоо 2-3 пиво авч орсныг Э.А уусан, мөн дахин буудлаасаа 2-3 пиво авч Э.А уусан. Тэнд Э.А надтай юм яриад сууж байхдаа би захиалгаар хүн алсан гэж хэлсэн. Бас тэр алсан хүнээс нэг бичиг авах ёстой байсан гэж хэлсэн. ...Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө Б Э.А-ыг дагуулж яваад, талийгчийн байран дээр очоод машинаа тавьдаг газар болон грашаас гэр рүүгээ яаж ордогийг зааж өгсөн, шатаар өгсөх үед нь тэр хүнийг хутгалсан, хутгаа худалдаж авсан гэж А ярьсан. Мөн лицензи ч гэл үү нэг бичиг авах ёстой байсан боловч хутгалах үед цаад талд нь хүн муухай орилохоор нь сандарсандаа буцаад зугатаачихсан гэсэн.

А ер нь их адгуу хүн байгаа юм. ...Тэгээд ч А ер нь ямар нэг асуудал гарвал маргалдаж байгаа хүнээ шууд л хутгалчихаад байдаг юм. Мөн тэрнээс хэд хоногийн өмнө уулзахдаа нэг хар иштэй, арзгар том хутга үзүүлээд, би ийм хутга худалдаж авсан гээд байсан юм. Тухайн үедээ л А-ыг тэр хутгаараа хүн алчихсан байж магадгүй гэж бодсон. ...А надтай уулзаад сууж байхдаа нэг хүнтэй утсаар яриад байсан бөгөөд асуудалгүй би өөрөө зохицуулчихна гэж яриад байсан. Хэнтэй ярьж байсныг нь бол мэдээгүй.

...А-ыг Орос руу гарч явсны дараа би А-той уулзсан. Энэ үед А нь хэрэг гарах үед А-ыг би өөрийнхөө машинаар тэр байранд хүргэж өгсөн, гараад ирэхээр нь хувцасыг нь солиод өмсөж явсан хувцасыг нь шатаачихсан” гэж гэж ярьсан. А-ын ярьсан зүйлийг тухайн үед би бичлэг хийж авсан. Цагдаагийн ажилтнууд намайг дуудаж хэргийн талаар асууж байсан учраас баримт болгох гэж бичлэг хийж авч үлдсэн юм. Үүнийгээ ээжийнхээ даллаганы уутанд хадгалсан байгаа. Би очоод аваад өгч болно...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 136х, хэргийн 7-р хавтас 127-129х, хэргийн 10-р хавтас 244-250х/,

 

70. Гэрч Я.Ж.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

 “...Би 2012 оноос хойш Монгол улсад 15-16 удаа ирж байгаа. Энэ удаад ирсэн зорилго нь Г.А-тэй Буян-Ухаа спортын ордны урд талд 10 га газар хаус байшин барих төлөвлөгеөтэй ирсэн юм. Ажлын план зураг телөвлөгөөг гаргачихсан. Намайг 2015 оны 05 дугаар сарын 16-нд Монголд ирэхэд Г.А тосож аваад А зочид буудалд буулгасан. Би Г.А-тэй БНХАУ-н Таншан хотод танилцсан. Г.А бол манай компаний санхүүгийн ажилтаны ангийн хүүхэд байсан. ...Би 2015 оны 05 дугаар сарын 16-нд монголд ирсэнээс хойш едөр болгон Г.А-тэй уулзаж байсан ба ихэнх цагийг надтай хамт өнгөрөөж байсан. Хамгийн сүүлд 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 18 цагт манай буудалд эд унтсан. Би хажуугийн “С Салон” орчихоод 20 цаг өнгөрч байхад орж ирээд барилгын төсөл ярьж суугаад 23 цаг 20-30 минутын үед манай өрөөнөөс гараад явсан. Гарч явахдаа хар өнгийн цүнхтэй зүйл барьж явсан. Дотор нь юу байсныг мэдэхгүй. Г.А нь архи уугаагүй байсан. Би буудалдаа байж байтал 00 цаг 17 минутанд эхнэр нь над руу ярихад сүлжээ тасраад дуу нь сонсогдохгүй байсан.

Тэгээд Т.А явсан, сүлжээ муу байна, удахгүй гэртээ очих байх гэж мессеж бичтэл “Хэзээ явсан бэ” гэхээр нь “23 цаг өнгөрч байхад явсан” гэсэн. Тэгтэл шөнө над руу Х залгаад “Ц над руу залгаад нөхрөө асуулаа, манай цонхны доор үхсэн хүн байна, гэхдээ манай нөхөр биш байна гэнээ” гэхээр нь би “Гэртээ харьчихсан байгаа” гээд гар утac руу нь залгахад холбогдох боломжгүй байсан.

Тэгээд би шөнө 02-03 цагийн үед Т, Ш рүү залгахад “Г.А-ийг мэдэхгүй байна, үхсэн хүнийг аваад явсан байна” гэж хэлсэн. ...Г.А нь Оросын хилийн тэнд Монголын хилийн чөлөөт бүсэд мөрийтэй тоглоомын газар байгуулахаар төлөвлөж байсан. Тоглоомын газар байгуулна гэж байх үедээ Б гэдэг хүнтэй танилцсан. Б нь Г.А-ийн компаниудын 10%-г үнэгүй авах гэхэд Г.А зөвшөөрөөгүй. 2014 оны 07, 08 дугаар сарын үед Б Г.А-ийг ална гэж сүрдүүлсний улмаас (А эхнэр, хүүхдийн хамт БНХАУ-ын Таньшан хотод байх манай гэрт ирж нуугдаж байсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2-р хавтас 169-173х/,

 

71. Гэрч З.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Э.А, Ё.Б нарын зургийг хараад таньж байна. ...Бүртгэлээс харахад Э.А нь анх 2015.02.21-ний өдөр манай фитнест ирж хичээллэж эхэлсэн. Э.А нь 2015 оны 02 дугаар сад 2 удаа, 03 дугаар сард 6 удаа манай фитнесээр үйлчлүүлсэн байна. Э.А нь фитнест идэвхтэй явдаг дасгал хэдөлгөөнөө сайн хийдэг залуу байсан боловч сүүлийн 4-5 cap манай фитнест ирэзэгүй. ...Ё.Б гэх махлагдуу залуу нь анх ирэхдээ Э.А-ын хамт ирсэн бөгөөд гэрээ байгуулахгүйгээр өдрөөр нэг удаагийн үйлчилгээгээр хамрагдаж байсан. Ё.Б нэг их дасгал хөдөлгөөн хийдэггүй байсан ба нийт 2-3 удаа л ирж үйлчлүүлсэн санагдаж байна. Э.А нь Ё.Б-ийг ахаа гээд байсан ба хоорондоо ямар харьцаатай юу ярьдаг байсныг сайн мэдэхгүй гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-р хавтас 102-104х/,

 

72. Гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би долоо хоногийн 1 -3,5 дахь өдер өглөө 08 цагаас орой 22 цаг хүртэл ажилладаг. Э.А нь 2015.02 сараас очдог гэдэг манайд хичээллэдэг байсан ахыг дагаж ирдэг болсон бөгөөд дасгалыг сайн идэвхитэй хийгээд ирээд байдаг байсан. Д ах өөрөө өмнө нь үйлчлүүлж байсан болохоор А-т дасгал зааж өгөөд хийлгэчихдэг байсан. Миний санаж байгаагаар 2015 оны 02-03 сарын үед Э.А, Д нар фитнест ирээд дасгал хийж байхад Б гэж залуу орж ирээд хамт дасгал хийж байсан. Тэр хүн нэг их дасгал хийгээд байдаггүй ба дараа 3 удаа ирж харагдсан. Энэ хүмүүс ихэвчлэн өглөөгүүр 12 цагаас өмнө ирж дасгал хийдэг - ..” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-р хавтас 105х/,

 

73. Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Т.Ш, Г.А нар манай дүү Т-тай найз бөгөөд Т-аар дамжуулан танилцаж байсан. Энгийн ах дүүгийн харилцаатай байдаг. Н.А бол 1997 оноос хойш надтай хамт Монгол каратед дасгалжуулагчаар ажиллаж байсан манай найз байгаа юм. Тухайн үед би Т-чин байсан.

“...Т.Ш, Г.А нар манай дүү Т-тай найз бөгөөд Т-гаар дамжуулан танилцаж байсан. Энгийн ах дүүгийн харилцаатай байдаг. Н.А бол 1997 оноос хойш надтай хамт Монгол каратед дасгалжуулагчаар ажиллаж байсан манай найз 9 юм. Тухайн үед би Т-чин байсан. 2014 оны 09 сарын үед манай дүү Т надтай уулзаад манай хэдэн найз нийлээд бизнес хийдэг юм. Тэгтэл тэд нарыг шоронгийн Б гэдэг эогсоо зайгүй дарамтлаад байдаг болсон гэнэ. Таньтай уулзаж зөвлөгөө авъя гэнэ гэсэн. Т-аар дамжуулан А, Ш, Т нартай танилцсан бөгөөд уулзаж юу болсон талаар нь тодруулахад А нь Б гэдэг ах манай эхнэрийн талын хамаатан байгаа юм, тэгээд Б-тай хамтраад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын чөлөөт бүсэд зочид буудал барихаар болсон юм, энэ ажлаар хөөцөлдөж байгаад чөлөөт бүсийн дарга Ч болон тэдний ажилчдыг дагуулаад БНХАУ-руу хөрөнгө оруулах гэж байгаа “ЖД” группын зардлаар яваад ирсэн, тэнд очоод хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдээд, ажил төрөл нь бүтсэн, ингээд буцахаар болоход Б нь А-ийг за одоо надаас сална холдно гэж байхгүй шүү, хэрвээ надаас еөр хүнтэй хамтрах гээд байвал гэр бүлийг чинь ална, хүйс тэмтэрнэ, та нарыг айлгана шүү, ар гэрийнхний чинь хаяг, аав ээжийг чинь бүгдийг нь мэднэ шүү, би бол шоронд байсан хүн, шоронгоос гараад амьдарч чадахгүй буцаад шорондоо оръё гэсэн залуучууд зөндөө байна, тэд нарт ойр зуур хэдэн төгрөг шидээд л та нарыг дугдайлгачихаж чадна, тэр залуучууд надад ямар нэг дарамтгүй мөнгөө хэрэглээд л хэвтчихнэ гэх зэргээр дарамталж эхэлсэн гэж хэлсэн.

Мөн А нь Б дандаа гараараа хоолойгоо тойруулж үзүүлээд ална шүү гээд айлгаад байдаг болохоор унтаж ч чадахгүй зүүдлэгдээд байна, би ер нь эхнэр хүүхдээ зугтаалгаад Хятадруу явуулчихаад, өөрөө энд Б-тай алалцчихдаг юм билүү гэж байсан.

Тэгэхээр нь би тийм шаардлага байхгүй, эхний ээлжинд та нар Б-гийн дарамталж байгаа яриаг нь бичиж аваад, цуглуулж байгаад цагдаад өг, мөн дээрээс нь хамгаалагчтай бай, хамгаалагч авсан нь дээр гэж хэлсэн. Тэгээд хамгаалагчийн талаар ярихдаа тухайн үед А ажилгүй байсан болохоор А-ын талаар каратегаар олон жил хичээллэсэн, манай багш байсан, цагаан шонхорын Энхтайваны хамгаалагч, жолоочоор ажиллаж байсан манай найз байгаа. Тэр хүнтэй уулзаж үзэх үү гэж санал болгосон.

Тэгэхэд тэд нар «хамгаалагчтай болох нь зүгээр санаа байна гэхээр нь А-т энэ талаар хэлээд тэд нарыг хооронд нь уулзуулж өгсөн. А тэд нартай уулзаад үнэ хөлсөө тохироод хамт “хамгааллаж эхлэсэн. А-ыг ажиллаж эхлэснээс хойш залгаад юу болж байгаа талаар асуухад А утсаа сольчихсон болохоор Б нэг их залгахгүй, харин Ш, Т нар уу залгаад байгаа. Гэхдээ залгах нь ер нь багасчихсан гэж байсан. Мөн А-ийн байрных нь жижүүрт мөнгө өгөөд, хүн ирээд асуувал нүүчихсэн гэж хэлүүлж байгаа гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-р хавтас 107-108х/,

 

74. Гэрч М.У-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2015 оны эхээр найз А-гийн хамт хажуу өрөө "түрээслэн амьдарч байсан. Тэгтэл нэг өдөр би өдрийг нь сайн санахгүй байна цагаан сарын дараахан А нэг эрэгтэй хүнтэй утсаар ярьж байгаад манай найз дуудаад байна, хоёулаа хамт очоод уулзчихаад ирье гэсэн. Тухайн үед өдрийн 14-15 цаг болж байсан бөгөөд А бид хоёр хамт явахаар болоод юун хүнтэй уулзах гэж байгаа юм, яах гэж байгаа юм гэхэд А зүгээр манай найз байгаа юм, хоёулаа очиж уулзчихаад хүрээд ирье гэсэн. Тэгээд бид хоёр хамт сансрын түнелийн доор байдаг “Ц” нэртэй зочид буудлын гадаа очиход А-гийн найз гэх өмнө нь огт харж байгаагүй, намхан бор ах гарч ирээд бид хоёрыг дагуулаад буудалруу орсон.

Буудлын 2 билүү 3 давхарт гараад нэг өрөөнд ороход 1 ортой өрөенд 4-5 ах нар суучихсан пиво ууж байсан. Тэр ах нар ер нь 30-аас дээш насны ах нар байсан. Тэгээд тэр ах нартай танилцсан бөгөөд нэг нь өөрийгөө А гэж байсан. Ингэж анх Э-ын А-тай танилцаж байсан. ...1-2 хоногийн дараа нэг Юнителийн дугаараас миний 00000000 дугаарын утасруу “дээр танилцсан А ах нь байна юу байна” гэсэн мессеж бичсэн байхаар нь би хариу бичээгүй. Намайг хариу өгөхгүй байсан чинь А ах залгаад надтай ярьсан бөгөөд хоёулаа дотно танилцъя гээд, мөн дээрээс нь ойр зуурын юу хийж байна гэх зэрэг юм ярьдаг байсан. Эхэндээ утсаар ярьж байхдаа юнителийн утаснаас гадна мобикомын дугаараас ярьдаг байсан. Тэгээд нилээн хэдэн өдөр утсаар ярьж байгаад бид хоёр уулзахаар болсон. Анх танилцсан өдрөөсөө 20 гаруй хоногийн дараа 10 дугаар хорооллын автобусны буудлын ард талд байдаг жижиг кафед А ах бид хоёр уулзсан. Тэгэхэд А ганцаараа явж байсан бөгөөд бид хоёр хоол идээд пиво уусан.

Тэр өдөр А өөрийгөө танилцуулахдаа нэг хүний бие хамгаалагчаар ажилладаг гэж байсан. ...А нь утсаа байн байн солиод, өөр өөр дугаараас залгаад байдаг болохоор дугааруудыг нь сайн санахгүй байна.

Сүүлд уулзсанаас хойш 1 cap орчмын дараа буюу 2015 оны 05 дугаар сарын сүүлээр надруу нэг Юнителийн дугаараас А надруу өдрийн 14-15 цагийн үед залгаад “хаана байна, би Мөнгөн завъяагийн хажуу талын Б ресторанд байна, хоол идье хүрээд ирээч” гэсэн. Тухайн үед би гэртээ дөнгөж орж ирж байсан болохоор буцаж гараад такси бариад хэлсэн газар нь очсон. Намайг Б ресторанд яваад ороход рестораны наад талын зааланд ганцаараа суучихсан, пиво ууж байсан. Би ороод хажууд нь суух гэтэл чи өөр ширээнд түр сууж бай, одоо ирж байгаа, тэр хүнтэй уулзаадахъя, тэгээд дараа нь хоёулаа уулзъя гэсэн.

Тэгэхээр нь би хойд талын заалруу ороод ганцаараа нэг ширээн суугаад ундаа захиалж уусан. Тэнд сууж байхад гаднаас нэг эрэгтэй хүн орж ирээд А ахтай юм ярьсан. Би хол сууж байсан болохоор ямар хүн орж ирснийг нь сайн хараагүй. Тэр хоёр 5-10 минут орчим хоорондоо юм ярьж байгаад нөгөө хүн нь гараад явчихсан. А ах надруу хүрч ирээд сандарсан бололтой хоёулаа эндээс гаръя гэхээр нь гарсан. Ресторанаас гарсны дараа А ах намайг хаашаа явах юм гэхээр нь би гэрлүүгээ гэхэд хүргээд өгье гээд замаас такси аваад бид хоёр 10-р хороолол руу явсан. Явж байх замд А ах унааны мөнгө байгаа юм, автобус унаандаа хэрэглээрэй гээд 200.0 мянган төгрөг өгөхөөр нь би авсан.

Тэгээд явж байхад А ахын утас нь дуугараад утсаар ярьсан бөгөөд ярихдаа их ууртай ярьсан. Миний сонссоноор даргатайгаа ч юм уу, нэг өөрөөсөө ах хүнтэй ярьж байгаа бололтой, тэр хүнийг та гэж дуудаж байсан. А тэр хүнд “надад мөнгөний хэрэг байна, хэдэн төгрөг өгөөчээ” гэж хэлсэн. Тэр хүнийхээ яриаг сонсож байснаа “би өөрөө даана аа, надад хэдэн тегрөг хэрэгтэй байна” гэж хэлснээ, нөгөө хүнийхээ яриаг сонсож байснаа гэнэт таксины суудлыг гараараа цохиод уурлаад утсаа таслачихаар нь та яагаад уурлаад байгаа юм бэ гэхэд, зүгээрээ гэж хэлээд А ах сим картаа сольж, өөр Юнителийн сим карт гаргаж ирээд утсандаа хийсэн. Тэгснээ чи гэрийнхээ  үүдэнд очоод буучихаарай гээд таксиг 10-р хороололын автобусны буудлын хажууд зогсоогоод өөрөө буучихсан.

Тэрнээс хойш А ахтай ерөөсөө холбоо бариагүй, надруу дахиж мессеж бичихээ больчихсон бөгөөд дахин уулзаагүй. ...А ах өөрийгөө нэг хүний хамгаалагчаар ажилладаг гэж ярьж байсан бөгөөд тэр хүнийгээ дарга гэж ярьдаг байсан. Мөн А ах даргатайгаа хамт Нийслэл фитнест хичээллэдэг, ер нь бол өдөржин даргатайгаа хамт явдаг ажилтай гэж байсан. А ах надад найз нөхдийнхөе талаар нэг их ярьж байгаагүй. ...Сүүлд жижиг А гэдэг найзтай нь л уулзаж танилцсан. ...Хамгийн сүүлд 2015.05 сарын сүүлээр Б ресторанд А ахтай уулзахад их яарсан, тэвдсэн байдалтай байсан ба уурлаад юм цохиод, байн байн санаа алдаад байсан. Ер нь урьд өмнө нь уулзаж байснаасаа 1 өөр, нэг л хэвийн биш их л бухимдуу байсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-хавтас 109-112х, хэргийн 11-р хавтас 3-4х/,

 

75. Гэрч О.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“..Би 2013 онд “УА” ХХК-г байгуулсан бөгөөд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Байгуулагдсан цагаасаа хойш ОХУ-ын Улаан-Үүд хот болон Итгэлт хамба, Байгаль нуурын чиглэлд аялал зохион байгуулж байгаа. 2015 оны 05 сард би өөрөө ОХУ-руу явж жимсний суулгац авах шаардлагатай болсон учраас нэг мөр аялал зохион байгуулаад өөрөө хамт явчихъя гэж шийдсэн. Бид нар 2015 оны 05 дугаар сарын 24-ний орой Багануураас гараад 2015 оны 05 дугаар сарын 25-ны өглөө 05 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд очсон. Тухайн үед автобусандаа цөөхүүлээ явж байсан учраас вагон тосоод хилээр гарах хүн байвал аваад явъя гэж ярилцаад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөнд очиход вагон аль хэдийн ирээд явчихсан байсан. Тэгэхээр нь хүн олдохгүй юм байна шууд Алтанбулаг руу явцгаая гээд вокзалын 00-н өрөөнд ороод бие засчихаад байж байхад нэг залуу эндээс Улаан-Үд явах унаа хаанаас явдаг юм гээд 00-н үйлчлэгчээс асууж байсан. Тэгэхээр нь чи Улаан-Үд явах гэж байгаа юм уу, бид нар нэг автобустай явж байна гэж хэлсэн.

Тэгтэл тэр залуу би суугаад явчихаж болох уу гэхээр нь хүн цөөтэй, нэмж хүн авъя гэж байсан болхоороо тэр залууг автобусанд суулгаад хамт Алтанбулаг руу явсан. Тэр залуу манай автобусны урд хаалганы яг ард талын суудал дээр ганцаараа сууж явсан бөгөөд бид нартай нэг их юм яриагүй. Алтанбулагт өглөө эрт 05 цаг өнгөрч байхад очсон болохоор хил дээр ямар нэг дараалал байхгүй байсан.

Тэгээд бид нар автобустайгаа шууд хилээр гарах гэж байхад нэг залуу автобусны цонх тогшоод хил гарах гэж байна уу, танай автобусанд суугаад хил гарчихъя гэсэн. Тэгэхээр нь тэр залууг суулгаад нийт 10 уулаа хил гарсан бөгөөд тэр залуу нилээн арын суудалд суугаад явсан. Хил гараад цааш Улаан-Үд явах гэхэд сүүлд суусан залуу та нар Улаан-Үд явах гэж байгаа юм уу, тэгвэл би та нартай хамт цааш явчихъя гэсэн. Тэгээд ОХУ-ын хилээр ороод 10-уулаа явсаар Улаан-Үдэд ирсэн. Улаан-Үд ойртож байхад нөгөө Сүхбаатарын вокзал дээрээс суусан залуу Улаан-Үдэд буудал ямархуу үнэ ханштай байдаг вэ, хямдхан буудал мэдэх үү гэж асуусан. Тэгэхэд нь бид нар бол ЗК” буудалд буудаг тэр буудал үнэтэй шүү дээ гэхэд нөгөө сүүлд хил дээрээс суусан залуу би чамд буудал олж өгье гэж байсан. Тэгээд тэр хоёр залуу хоорондоо ярилцаад, сүүлд суусан залуу эхний суусан залууд буудал олж өгөхөөр болоод, тэр хоёр Улаан-Үдийн авто вокзал дээр 12 цагийн үед буусан.

...Д.А гэдэг хүний зургыг харахад хилийн ойролцоогоос суусан залуугийн зураг мөн байна, харин Э.А гэдэг хүний зураг нь Сүхбаатарын вокзал дээрээс манай автобусанд суусан залуугийн зураг байна.

...Тэр залуу хар өнгийн улаан оруулгатай биеийн Т-ын гэхээр хослол өмссөн байсан. Бусад хувцасыг нь сайн санахгүй байна. Тэр залуу ямар зорилгоор Улаан-Үүд рүү явж талаар нь асуугаагүй. Нэрийг нь ч асуугаагүй. Би тэр залуугаас Улаан-Үүд орсон зардал гэж 500 билүү 1000 рубль авсан санагдаж байна. Тэрнээс биш хэр их мөнгөтэй явж байгааг нь анзаарч хараагүй. Хил дээрээс суусан залуу, Сүхбаатарын вокзал дээрээс суусан хоёр залуу нэг нэгийгээ таньдаггүй юм шиг байсан. Эхэндээ хоорондоо юм ярихгүй яваад байсан. Харин Сүхбаатарын вокзал дээрээс суусан залуу буудал асуухад нөгөө залуу нь би чамд буудал олоод өгье гээд хоорондоо ярилцаж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-р хавтас 130-131х/, 

 

76. Гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.:

“...Болдын А удалгүй Монголд хүрээд ирчихсэн байсан бөгөөд намайг нэг өдөр фитнест яваад ороход Б-тэй хамт дасгал хийчихсэн байж байсан. Тэгэхээр нь би тэр хоёртой хамт дасгал хийгээд дараа нь хамт фитнесийн саунд ороход А “ахаа Б бид хоёр шоронд хамт ял эдпэж байсан гал хамууд байгаа юм, бид хоёр нийлж нэг бизнес хийх санаатай байна, би ер нь Б-тай ойрхон байдаг юм уу” гэсэн. Тухайн үед би А-г найдваргүй залуу, холхон байсан нь дээр гээд бодчихсон байсан болохоор Б их сайн сайхан амьдарч байгаа, чи Б-тай хамт байвал сайхан амьдрах байх гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёрт ах нь та хоёрын фитнесийн төлбөрийг төлчихье гэж хэлсэн. Тэр хоёрын нэг сарынх нь төлбөрийг төлж байсан шиг санагдаж байна.

Тэрнээс хойш А Б-тай хамт явдаг болсон бөгөөд тэр хоёрыг хамт явж байхад нь хэд хэдэн удаа фитнест таарч байсан. Б хүмүүст менгө зээлдэг болохоор мөнгөө өгөхгүй  байгаа хүмүүсээс Агаар мөнгө төгрөгөө нэхүүлэх гэж л хамт ажиллаж байгаа юм байна гэж ойлгосон. Тэр хоёрын хамт хийнэ гэсэн бизнес нь ийм л ажил байх гэж ойлгосон...

...Би 2015 оны 05 сарын 22-ны өдрөөс хойш Э.А, Х.А нарт 500.000 төгрөг өгсөн эсэх талаар санахгүй байна. Би Х.А буюу том А-д байнга л мөнгө өгдөг байсан. 200, 300 мянга гээд янз бүрээр л өгч байсан. Яг тэр өдрөөс нь хойш өгч байсан эсэхийг мэдэхгүй байна. Хамгийн сүүлд 2016 оны дундуур Х.А-т 5.0 сая төгрөг өгсөн. Учир нь бид хоёр сайхан ах дүүгийн харилцаатай байдаг юм. Би 2015 оны 5 сард ямар дугаар ашиглаж байсан талаараа сайн санахгүй байна, утасны дугаараа байн байн сольдог.

Учир нь энд тэндхийн шоронгоос ахаа, хамаа гээд байнга залгаад байдаг юм. Тэгэхээр аргагүйн эрхэнд дугаараа сольчихдог юм. Би тухайн үед 00000000, 00000000 дугаарыг ашиглаж байсан. Гэхдээ тэр дугаараасаа А-тай холбогдож байсан эсэхээ санахгүй байна. Би тухайн үед А-тай байнга утсаар яриад яаж байна, юу хийж байна гээд асуудаг байсан. 00000000 дугаарын бол би Х.А-т өгч байсан юм. Энэ дугаарыг том А л ашиглаж байсан. Миний ярьсан зүйл үнэн, нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-р хавтас 5-6х/,

 

77. Гэрч Ё.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...А-ыг танина. Мөн намайг 1998 онд ганц худагт цагдан хоригдож байхад А хамт хоригдож байгаад хүүхдийн колони руу ачигдаад явж байсан. Мөн 2001 онд Багануурын хорих ангид А-тай хамт ял эдлэж байсан. Би А-тай ойр дотно харилцаа холбоо байхгүй, хааяа таарахаараа мэнд мэдээд өнгөрдөг. Гэхдээ хүмүүсийн амнаас хаана юу хийгээд, хаана ямар хэрэгт холбогдоод яваад байгааг нь сонсдог л байсан. 2010 онд Маоко-д ял эдлэж байна гэж сонссон. Дараахан нь тэндээсээ суллагдсан гэж сонссон ба намайг эмнэлэгт хэвтэж байхад Б.Д хамт ирж эргэж байсан. 2015 оны зун байсан шиг санаж байна, 5, 6 сарын үед миний танил нэг ах хүү намайг зорьж ирээд Л хамаа, танай дүү Б чинь нэг асуудалд холбогдсон юм шиг байна, цагдаа нар хайгаад байна, чи учрыг нь олсон нь дээр байх аа гэсэн.

...Надад Б-гийн талаар хэлсэн ах хүү "Цагдаа нар мөн 2-3 А нэртэй нөхөр хайгаад байна” гэж хэлсэн байсан юм. Тэгээд би манай дүү Б А гэдэг залуутай хамт төмөр өргөж байсан, хамт явж байсан гэж хүмүүсийн амнаас сонссон байсан болохоор Б.А-ын дугаарыг олж аваад залгаж ярьсан. ...Б та хоёр ямар хэрэгт холбогдоод байгаа юм, юу болоод байна аа гэхэд Б бид хоёр хэрэгт холбогдсон юм байхгүй, юу ч болоогүй гэхээр нь та хоёрыг цагдаагаас хайгаад байна гэнэ, чи хурдан цагдаа дээр яваад оч гэсэн. Тэгэхэд А ахаа мөнгө төгрөг байвал боломжоороо өгөөч гэхээр нь үхсэний чинь мөнгө төгрөг, цагдаа дээр хурдан оч гэж хэлээд утсаа тасалсан.

...Надад энэ хэргийн талаар хэпсэн ах хүү "дүү чинь нилээн ноцтой хэрэгт холбогдсон байна" гэж хэлсэн болохоос биш хүн амины хэрэг гэж хэлээгүй. Үүний дараа манай авга ах Ц-гийн эхнэр С над руу залгаад манай хүргэн хүнд алуулсан байна, цагдаагаас хэнийг сэжиглэж байна гэхээр нь Б-г гээд хэлчихсэн шүү гээд над руу орилж ярьсан. Тэгэхээр нь манай дүүг хайгаад байгаа хэрэг нь энэ хэрэг юм байна, хүн амины хэргээр хайгаад байгаа юм байна гэж мэдсэн. ...Б, А нарыг хамт яваад байна гэж сонссоноос биш хэзээнээс хамт ажиллах болсон, хамт ямар ажил хийж байсныг мэдэхгүй. Манай дүү одоо Австрали улсад байгаа. Надтай нэг их холбоо барьдаггүй, хэзээ ирэхийг нь бол мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-р хавтас 238-239х/,

 

78. Х.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...А-ийн хамаатан Б буюу Б-ийг мэднэ. Хамаатан гэж надад танилцуулж байсан. А Сэлэнгэ аймгийн Чөлөөт бүсэд зочид буудал барих төсөл хөөцөлдөж байсан. Гэхдээ сүүлдээ больсон. Би ЖД корпарацитай холбож өгсөн. Төлөөлөгч нь ирээд явсан ба тэр хүн нь хөрөнгө оруулахаа больсон юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 173-174х/,  

 

79. Т.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд гэрч болон сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би талийгаачийн хамгийн дотно найз нь гэж өөрийгөө боддог, Би А-тэй анх 2004 онд танилцаж байсан. БНХАУ-н Бээжин хотод хамт суралцаж байсан юм.

Миний санаж байгаагаар Б гэх хүнтэй Сэлэнгэ аймагт зочид буудал бариулахаар харилцан тохирч хийх гэж байгаа хөрөнгө оруулагч нь больсон чинь тэр Б нь та нар өөрсдөө болиулчихлаа гэж бас сүртэй хэрүүл хийж байсан, Ё.Б-ийг бид нар Б гэж дууддаг. 2015 оны 02 дугаар сард Б өөрийн төрсөн дүү Б хочтой Б-ын хамт ирж А-тэй уулзсан. Би дараа нь юу гэж байна гэж асуутал онц юм ярьсангүй, Сэлэнгэ аймгийн чөлөөт бүсэд зочид буудал барих асуудлын талаар ярьж байна. Энэ ажлаа дуусгамаар байна гэж байна гэсэн.

Г.А бид хоёр 2014 онд Б буюу Б-тэй Сэлэнгэ аймгийн Алтанбулагын чөлөөт бүсэд зочид буудал, казино барих ажлаар хамтран ажиллаж байсан. Тэгтэл Б нь ажил явагдаж байхад хүлээж чадахгүй тэвдээд байн байн та нар удаашруулаад байна, би хэлтэй бол аль хэдийн зохицуулчих байсан юм гээд эхэлсэн. Тэгээд Б бага багаар зангаа хувиргасаар эхэндээ уурладаг байснаа, сүүлдээ айлгаж сүрдүүлээд “та нарыг ална шүү” гэх зэргээр илт дарамталж эхэлсэн. Тэгэхэд нь бид хоорондоо ярилцаад Б-өөс зайгаа барьж аль болох уулзахаа болиод зугтаадаг болсон.

Тэгээд бид нар ярилцаж байхад одоо бодоход 2014 оны 07, 08 сарын үед шиг санаж байна Г.А “би ер нь Бөөс зугтаад эхнэр хүүхэдтэйгээ хамт БНХАУ-д хэсэг байж байгаад ирье, тэр хооронд Б-ийн уур нь бага зэрэг дарагдаад намжих байлгүй” гэж хэлээд удалгүй хэд хоногийн дараа эхнэр хүүхэдтэйгээ хамт БНХАУ-руу явсан. Б-ийн бид нарыг айлгаж сүрдүүлээд дарамтлаад байгаа талаар Б ахад хэлэхэд та нар эхний ээлжинд ярьж байгаа яриаг нь бичээд авчих, энэ нь эргээд та нарт баримт болно, бүр болохгүй бол манай найз А гэж байгаа ер нь хүний хамгаалагч, шадар туслахаар ажиллаж байсан хүн. Энэ хүнтэй хамтарч ажиллаад хамгаалуулж болно гэсэн. Тэгээд анх А-тай танилцсан бөгөөд би түүнийг дагуулаад талийгаачтай уулзахаар БНХАУ-ын Таньшань хотод очсон. Тэгэхэд Г.А эхнэр, 2 хүүхэд, эхнэрийн дүү С, өөрийнхөө төрсөн эгч А нарын хамт буудалд байсан. Тэгээд А-ыг танилцуулахад талийгаач Г.А “хамгаалалт авъя гэдэг нь болж байна, сэтгэл санаа тайвширч байна” гэсэн. Тэгээд Хятадаас ирснээс хойш А ах А-тэй байнга хамт байдаг болсон.

...Анх Б дарамталж эхлэхэд бид хоорондоо ярилцсан. Энэ хүн дарамтлаад бид цагдаад хандах бол баримттай байя, хүн гүтгээгүй гэдгээ нотлох хэрэгтэй гэж тохиролцсон юм. Тэгээд би Б-тай ярихдаа утсан дээрээ бичлэг хийдэг болсон. Түүнийг Т нэгтгэж хадгалсан. Б 2014 оны 09 дүгээр сараас эхлээд миний утас руу яриад элдэв янзын хараал хэлж талийгаачтай уулзах гэж намайг дарамтлах болсон.  Хааяа бас Т руу ярьсан гэдэг байсан. Хааяа зүгээр юм ярина, хааяа утсаар дарамтлана. А Б-тай Сэлэнгэ аймгийн чөлөөт бүсэд зочид буудал барих талаар хамтарахаар байсан гэсэн. Гэхдээ Б-гийн харьцаа, зан ааш нь хэцүү учраас хамтрахаа больсон гэсэн. Тэр цагаас хойш л утасдаж дарамтлах болсон. Мөн Б-гийн байрыг бид түрээслэж урдаас ирсэн хятадуудыг байрлуулдаг байсан. Тэрний түрээсийн мөнгө нэхэж дарамталдаг байсан. Тэгээд бид ярилцаад ер нь сүүлд нь янз бүрийн юм болвол баримттай байсан нь дээр байх гээд Б-г утасдаж дарамтлахад нь бичлэг хийдэг болсон. ...Ер нь Б талийгаачийг 2014 оны 10 дугаар сарын орчим их дарамталдаг байсан. Талийгаач Б-гийн дарамтыг бодитой гэж үзээд эхнэр хүүхдээ Хятад руу явуулаад өөрөө араас нь очоод 20 орчим хоноод ирж байсан...” мэдүүлэг. /хэргийн 2-р хавтас 195х, хэргийн 3-р хавтас 185-187х, хэргийн 7-р хавтас 163-164х/,

 

80. Н.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтнээр өгсөн:

“...Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцож байцаалт авч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...2014 оны намар 09 сарын үед манай найз Б над руу залгаад чи ажил хийх үү, ажилгүй байгаа биздээ гэсэн. Тэгэхээр нь Б-тай уулзаад юун ажил юм гэхэд манай хэдэн дүү нар байдаг юм тэд нарыг нэг хүн дарамтлаад, ална хядна гээд утсаар яриад байгаа гэнэ, чи тэд нарт тус дэм хажууд нь хэсэг байгаад өгөөч гэсэн. Тэгээд Б-аар дамжуулаад Ш, Т нартай танилцсан. Тэгэхэд Ш нь бид нар хэдэн найзуудаараа нийлээд бизнес хийдэг юм. Манай гол ажлыг зохицуулж явдаг А гэж найз маань байгаа.

Тэр залуу маань Б гэдэг хүнтэй хамтарч ажиллах гэж байсан чинь нөгөө хүн нь хамтарч ажиллаж байхдаа ер нь дарамтлаад эхлэсэн гэсэн. Тэгэхээр нь бид нар зайгаа аваад, тэр хүнтэй аль болох холбогдохгүй, уулзахгүй байсан чинь над руу яриад та нарыг ална, Агаа олж өг гээд байдаг болсон гэж хэлсэн. Тэгээд надад хандаж, та бид нартай хамт байгаад тус дэм болоод, шаардлага гарвал янз бүрийн хүмүүсээс хамгаалаад өгөөч гэсэн. Би тэр залуучуудтай нилээн удаан энэ талаар ярилцахад, тэр залуучуудтай хамтран ажиллах болохоор дажгүй залуучууд шиг санагдсан. Би тэр залуучуудтай хамтарч ажиллаад ажил энэ тэрд нь туслаад шаардлага гарвал хамгаалахаар болсон.

Тэгээд тэр залуучуудыг дарамтлаад байгаа гэх Б гэдэг хүний талаар лавлаж асуухад Л гэдэг шоронгоор олон жил явсан хүний дүү гэж хэлж байсан. Мөн тэр хүний дарамталж байгаа гэх яриаг нь бичээд авчихсан байгааг нь сонсоход "би тэр А-г чинь дугдайлгана, та нарыг харна аа" гэсэн ерөнхийдөө дарамталж, айлгаж сүрдүүлсэн утгатай зүйлс ярьсан байсан. Тухайн үед А нь тэр Б гэдэг залуугийн дарамтнаас айгаад гэр бүлийнхээ хамт БНХАУ-д оччихсон байгаа гэсэн. Тэгээд Ш бид хоёр А-тэй уулзахаар 2014 оны 09 сарын дундуур БНХАУ-ын ТаньШань хотод очсон. Тэнд А гэх залуутай анх танилцсан бөгөөд Б гэдэг залуу байнга залгаж дарамтлаад ална энэ тэр гээд байхаар нь түр хугацаанд хол байя гээд гэр бүлийнхээ хамт энд ирчихсэн байгаа гэж байсан. Би А-тэй уулзаад өөрийнхөө туршлага, бусдад хамгаалалтын үйлчилгзэ үзүүлж байсан талаараа болон зарим нэг асуудал дээр танил тал байдаг, мөн хажууд нас намбатай хүн байвал хүмүүс халдаад байх нь бага зэргээр ярилцахад А, Ш нар өөртөө итгэх итгэл нь сэргэж ерөнхийдөө дарматалж  байсан асуудлыг үл тоон тайвширч эхлэсэн. Тэгээд би А Ш нартай хамтран ажиллахаар болсон бөгөөд БНХАУ-аас Ш бид хоёр түрүүлээд ирсэн. А араас гэр бүлийнхээ хамт ирсэн бөгөөд Монголд ирснээс нь хойш би А-тэй байнга хамт явж ажил төрелд нь тусладаг болсон.

Ерөнхийдөө жолооч нь ч болоод хамгаалагч нь ч болоод, дотны туслагч  ах нь ч болоод явсан, ...Миний ойлгосноор нэг төсел дээр Б-тай хамтрах гэж байгаа больчихсон юм шиг байгаа юм. Яагаад больсон гэхээр Б дарамтлаад байсан учраас больчихсон гэж байсан. Б А-ийг хэрхэн дарамталж байсныг Ш-ын хийсэн утасны   бичлэг, мөн Ш, Т, А нарын ярианаас сонсож мэдсэн....” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 202-206х, 7-р хавтас 166-168х/,

 

 81. Ё.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“....Би талийгаачийг нас барсан гэх 2015.05.21-ний өдрийн 22 цагт МА ХХК-аар эхнэр болон түүний ажлынханы хамт ОХУ-н Улаан-Үд хот Итгэлт хамба руу яваад 2015.05.24-нд ирсэн. Би Сэлэнгэ аймгийн чөлөөт бүсэд автомат тоглоомын газартай зочид буудал барих зорилгоор 1 га газар эзэмших эрх авсан. Уг газрыг Чөлөөт бүсийн захирагчийн албанд 50 сая төгрөгийн хандив өгч байж авсан. Би энийг Г.А, Х гэх хятад хүн нартай хамтарч хийхээр тохирсон байсан. "А анхнаасаа хөрөнге оруулагч олж өгнө гэж ярьсан байсан. Тэгээд нэг хүнд үзүүлсэн боловч нөгеө хүн нь зөвшөөрөөгүй. Тэрнээс хойш өер хүнд үзүүлээгүй ба өерөө утсаа  салгаад алга болчихсон. Би харин найз Ш руу нь залгаад уурлаад ярьчихдаг байсан. Ш руу уурлаад хараалын үг хэлэхээр утсандаа бичлэг хийлээ шүү гэдэг байсан, найз нөхөдтэй нь ярьж амаар доромжилж байснаа хүлээн зөвшөөрч байна. Би 2001 он орчим Багануур дахь чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байхдаа Э-ын А-тай гэмгүй найзууд байсан. Суллагдсанаас хойш Хан-Уул дүүрэг дэх Нийслэл фитнесд хамт явдаг байсан. Ер гайгүй харилцаатай байсан. Би Э.А-ыг Г.А-тэй танилцуулаагүй. Тэр 2 хоорондоо бие биенээ таньдаг байсан эсэхийг мэдэхгүй. Талийгаач Г.А, Э.А нарын гэр нь ойролцоо байдаг байсан юм. Би Ш-тай утсаар ярихдаа “ах нь бол зүгээр нэг хонзон саначихаараа  аймар хонзогночихдог байхгүй юу ... өөрөө хоосон хонож байгаад ч гэсэн тэр муугаас хариугаа авна ... тэр мууг мөнгө хаяж байгаад тугдайлгана” гэснээ санахгүй байна гэсэн мэдүүлэг. /хэргийн 3-р хавтас 152-15/,

 

82. М.А-ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн болон яллагдагчаар өгсөн:

“...2015 оны 05 дугаар сарын сүүлээр А ах Оросруу явахаасаа 3-4 хоногийн өмнө нэг шөнө яарч сандарсан байдалтай надруу байн байн утсаар яриад хаана байна гэж асууж байгаад манай ажил дээр хүрээд ирсэн. Манай авто угаалгын газар 24 цагаар ажилладаг болохоор би шөнө машин угаалгах дууссан үед нь очоод орлогоо авчихдаг юм. Намайг шөнө 02 цагийн үед угаалгын газрын орлогыг авч байхад А ах хүрч ирээд их л сандруу ойр ойрхон тамхи татаад байхаар нь та яасан зүгээр үү гэхэд зүгээрээ гэсэн.

Тэгснээ саарал өнгийн үүргэвч үүрсэн байснаа заагаад энд байгаа хувцасыг шатаамаар байна гэхээр нь юу юм гэхэд зүгээр муу хувцас байгаа юм гэсэн. Тэгэхээр нь шатаах гэж байгаа бол манай ажил дээр шатааж болохгүй тэнд хогийн цэг байгаа, тэнд шатаасан нь дээр гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт манай ажлын урд талд байдаг хогийн цэг дээр очиход энийг шатаачих гэхээр нь би цүнхнийх нь цахилгааныг онгойлгоод хувцаснууд байхаар нь гал өгөөд шатаачихсан. Тэр цүнхийг онгойлгоход цэнхэр цамц, саарал цамц зэрэг зүйлс амсар дээр нь харагдаж байсан. Тэр цүнхний доор нь юу байгааг сайн хараагүй. Цүнхтэй хувцасыг асаачихаад бид хоёр тамхи татаад хажууд нь шатахыг нь хараад зогсож байсан ба нилээн удаан зогсож шатаж дуусахыг нь харсан. Тэгээд цүнхтэй хувцас шатаад дуусахад А ах явлаа гээд яваад өгсөн бөгөед би ч ажлынхаа орлогыг аваад гэртээ орчихсон. Хувцас шатаж байхад бид хоёр өөр хоорондоо юу ярьсныг сайн санахгүй байна.

Ямар ч байсан яарч сандарсан, айж тэвдсэн байхаар нь та зүгээр үү гэж асуухаар зүгээрээ, зүгээр чамд хамаагүй гээд надад юу ч хэлэхгүй байсан. Тэр хувцас хийсэн цүнх нь ойролцоогоор 30 см өргөнтэй, 50 см орчим өндөртэй байсан. Дотор нь хийсэн хувцаснуудыг нэг их чигжиж хийгээгүй, сул хийсэн байсан. Би дотор нь 3-4 ширхэг хувцас л байгаа юм байна гэж бодсон. Би шатаж дуусч байхад нь үнсийг нь хөдөлгөхөд гутлын ул шиг юм гүйцэт шатаагүй үлдсэн, удаан шатаад байсан. Би тэр гутлын улыг пүүзний ул байх л гэж бодсон. А ах цүнхийг нь хамт шатаачих гэхээр нь хамт шатаасан юм.

   Сүүлд А ах Орос явсны дараа хүн алсан гэдгийг нь мэдчихээд хүн алсныхаа дараа надаар хувцасаа шатаалгасан юм байна гэж ойлгосон. Тухайн үед шатаасан хувцаснууд цустай байсан эсэхийг нь анзаараагүй. Тэр цүнхэнд хутга байгаагүй гэж бодож байна. Учир нь хувцаснууд шатаж дууссаны дараа үнсийг нь хөдөлгөхөд хатуу, шатаагүй үлдсэн зүйл байгаагүй, бөөндөө  шатчихсан байсан.

Би А ахыг хутга барьчихсан явж байгааг нь хараагүй. Харин энэ хэрэг болохоос өмнө манай дүү Б, эмээ, өвөө нар А ах чинь том хутга биедээ авч яваад байх боллоо, ингэж байгаад хэрэгт орчих вий чи хэлж яриач гээд надад хэлэхээр нь би А ахаас та юун хутга барьж яваад байгаа юм гэхэд ах нь зүгээрээ, яав л гэж гээд байсан. Надад бол хутгаа харуулаагүй.

А ах манай ажил дээр ирж хувцас шатааснаасаа 1-2 хоногийн дараа надтай утсаар яриад ах нь Орос руу явахгүй бол болохгүй байна гэхээр нь яах гэж байгаа юм гээд тодруулахад миний холбогдсон хар тамхины хэрэг болохоо больчихлоо, зугтаагаад Орос руу явах хэрэгтэй болчихлоо гэсэн. Тэгэхээр нь би танд мөнгө байгаа юм уу гэхэд надад мөнгө байгаа, 3 сая төгрөг байгаа гэж хэлсэн. Тэр мөнгөө хэнээс авсан, ямар учиртай мөнгө болох талаараа надад хэлээгүй үүнээс мөн 1-2 хоногийн дараа 19-20 цагийн үед манай ажил дээр ирж надтай уулзаад ах нь яг одоо Орос руу явлаа гэж хэлээд яваад өгсөн.

...Х.А надтай манай ажил дээр ирж уулзахдаа ах чинь захиалгаар хүн алчихсан байна гэж ярьж байсан. Э.А-ыг Хятад руу явсан байхад нь “Гуйж байна, ах минь хэнтэй ч битгий уулзаарай, болгоомжтой байгаарай” гэж мессеж бичсэн шиг санагдаж байна.

Х.А надад хэлэхдээ "А ахыг чинь Хятадад очвол хүн алах гээд байна, чи ахтайгаа яривал цаашаа Бээжин яваад хэрэггүй наанаа байж бай гээд А-руулж хэлээрэй” гэсэн. Тэгэхээр нь би А ахыг хэн нэгэн алчихаж магадгүй гээд тэр мессежийг бичсэн. Би Э.А ахыг Хятадад баригдахаас өмнө нь утсаар холбоотой байсан.

А ах ОХУ-д байхдаа над руу залгаж мөнгө асуухаар нь би 1000 доллар шилжүүлсэн, ...надаас мэдүүлэг авахдаа ямар нэг байдлаар дарамталж байгаагүй, ...Myнзуй хочит Н гэх хүнтэй хамт хорьж байгаагүй, би огт танихгүй, надтай уулзаж дарамтлаагүй, А надад ямар нэг мансууруулах бодис хэрэглүүлээгүй...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-р хавтас 123-126х, 11-р хавтас 86-95х, 13-р хавтас 97х/,

 

83. Шүүгдэгч Э.А-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...2015 оны 05 дугаар сарын эхээр би Б буюу Б-тэй хамт хэрэг болсон байрны хойд талаар машинтай явж байхад нэг залуу хажуугаар зөрж өнгөрөөд Хар өнгийн Ланд 200 маркийн машинд суусан. Тэгэхэд би тэр залууг анх удаа харсан бөгөөд Б тэр залууг заагаад энэ залууг А гэдэг юм, надтай хамт Алтанбулагийн чөлөөт бүсэд хамтарч бизнес хийнэ гэж явж байгаад новширчихсон юм гэж хэлж байсан. ...Тухайн үед би тэр А гэх залуугийн машиныг нь харж авсан бөгөөд           нэг байрны хашаанаас гарч ирж байсан болохоор энэ байранд амьдардаг юм уу гэхэд Б бишээ, тэр байранд амьдардаг юм гээд уг байрны баруун талын байрыг зааж байсан.

...2015 оны 05 дугаар сарын 21-ний орой А гэх залуугийн байрны гадаа очсон чинь нөгөө Ланд-200 маркийн машин нь харагдахгүй байхаар хүлээгээд зогсож байсан. Тэгтэл нилээн орой болсон байхад А гэх залуу машинтайгаа ирээд граж руугаа орсон. Тэгэхээр нь гражийнх нь хаалгаар өнгийгөөд харахад хүмүүстэй уулзаад зогсож байсан. Би тэр залууг байр руугаа орж ирэх юм чинь гээд орцонд нь түрүүлж ороод 3 давхарт гараад хүлээж байсан. Тэгтэл удалгүй талийгаач ороод ирсэн бөгөөд шатаар өгсөөд 3 давхарт гараад ирэхээр нь “юу байна" гээд ширүүн байдлаар хэлэхэд над руу “сайн байна уу" гэж хэлээд миний хажуугаар гараад явсан. Тэгэхээр нь би араас нь шатаар өгсөөд “чи яах гээд байнаа гэж хэлээд баруун бугалга руу нь хутгаар савж цохиход нөгөө залуу гэнэт эргэж харж таарсан. Тэгээд талийгаач нэг эвгүй орилохоор нь шууд гараад зугтчихсан юм. ...Тэр байрнаас гараад урагшаа далан руу гараад зүүн тийш явж байгаад нэг намхан хашаатай байрны хажуугаар байрнууд дундуур ороод явсан.

Ингэж явж байхдаа манай өвөөгийн 38 дугаар байрны арын байр 45а байрны хажуу талын хүүхдийн тоглоомын талбайд байсан 2 модны нэгнийх нь суурь руу нь хутгаа зоогоод дээрээс нь дэвсчихсэн юм. Тэгээд хауснуудын хашааны хажуугаар явж байгаад өмсөж явсан хар өнгийн diesel гэсэн бичигтэй ажлын бээлийгээ нэг айлын хашаа давуулаад шидчихсэн.

Ер нь бол миний зугтаасан маршрут хавтаст хэрэгт хийгдсэн туршилттай тохирч байгаа юм. ...Би Б-д “Би танд үнэнч гэдгээ харуулах гэсэн юм, намайг уучлаарай, та бид хоёр нэг завинд суусан, намайг уучлаарай" гээд утсаа тасалсан. Хэрэг болсноос хойш би буудлуудаар амьдарч байгаад өвөөгийндөө нэг өглөө ороод гарсан.

Мөн А, У нартай хэд хэдэн удаа уулзсан. Х.А-тай мөн хоёр удаа уулзсан. Хэрэг гарсны маргааш өдөр нь, би “Б" ресторанд Х.А-тай уулзаад найз нь хүн алчихлаа гээд болсон асуудлын талаар хэлэхэд ...Х.А “Б бол мөнгөтэй, хэрэгт холбогдсон ч яаж ийж байгаад өөрийгөө аваад гарна, тэгэхээр Б-тай зууралдаад явж байх юм бол гайгүй салж магадгүй” гэсэн. Ингээд байж байхад У орж ирээд би У-тай хамт гараад явсан. Таксинд явж байхад Б-гийн ах Л над руу залгаад “чи хаана явж байна, чи дүүг минь юу болгоод байгаа юм бэ, цагдаа дээр одоо яваад оч“ гэхээр нь “би энэ асуудлаа өөрөө зохицуулна, харин мөнгөний туслалцаа байвал үзүүлээч гэхэд намайг загнаад, орилж хашгираад байхаар би утсаа тасалсан.

2015 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө би өмсөж явсан гадуур хувцасаа цүнхэнд хийгээд А-ын ажил дээр явж очоод энийг шатаагаадах гэхэд А энд шатааж болохгүй, юу шатаах гээд байгаа юм бэ гэхээр нь чамд хамаагүй ээ, зүгээр шатаачих гэж хэлсэн. Тэгээд А хогийн цэг дээр шатаая гээд ажлынхаа ойролцоо байдаг хогийн цэг дээр шатаасан. Би тэр хутгыг БНХАУ-ын Эрээн хотоос авсан шиг санаж байна. 30 гаран см урттай, 5-6 см орчим өргөнтэй, хар иштэй хутга байсан. Ер нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгатай тестэй, тэгэхдээ арай өргөн, арай зузаан төмөртэй, иш нь хуванцар хутга байсан. Намайг А-ийг хүлээгээд байрных нь гадаа зогсож байхад нэг эмэгтэй машиныхаа цонхыг хааж чадахгүй байна туслаач гээд байсан. Тэр эмэгтэй машиныхаа түлхүүрийг сугалж авчихаад, цонх хаагдахгүй байна гээд байхаар нь би түлхүүрээ хийж машинаа асаачихаад цонхоо хаа гэж хэлж өгсөн. Би хутгаа ардаа барьчихсан байсан болохоор тэр эмэгтэй рүү ойртож очоогүй.

Би Б-ийг айлгах ч гэдэг юм уу, энэ хэрэг чамтай хамаатай шүү гэж ойлгуулах санаатай чи бид хоёр нэг завинд суусан шүү гэж хэлсэн юм. Би хүн алаад шоконд орчихсон байсан. Маш их айж сандарсан мөн цочирдсон байсан. Би А-ийг нас барсныг хэрэг болсны маргааш нь билүү, нөгөөдөр нь Б над руу залгаж А гэдэг залуу нас барсан байна гэж хэлсэн. Тэгэхэд л би тэр залууг хутгалаад алчихсан гэдгээ мэдсэн. Би хүн алчихсан гэдгээ мэдээд маш их сандарч, шоконд орсон байсан. Ер нь бол шоронд орсноос зугтсан нь дээр гэж тухайн үед шийдээд цагдаагаас зугтааж л Улаан-Үүдээр дамжин Манжуур явсан юм. Надад өөрт мөнгө байсан. Би Монголоос 2100 доллортай гарсан. Тэр мөнгөөрөө замын зардал хийгээд явсан. Энэ мөнгө бол миний цалин байгаа юм. Улаан-Үүдэд байхдаа А-оос 1000 доллар шилжүүлж авсан нь үнэн. Х.А бол надад мөнгө төгрөг өгөөгүй. Мөн До ах, О нар надад ямар ч мөнгө төгрөг өгөөгүй. Би тэд нартай уулзаагүй. Сандарсандаа хувцасаа шатаасан нь дээр гэж бодоод л шатаачихсан юм. А намайг ямар хувцас шатаалгаж байгааг мэдээгүй. Өөр хэлэх зүйл байхгүй, би болсон асуудлыг үнэн зөв ярьсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 11 дүгээр хавтас 96-101х, 12-р хавтас 244-247х/,

 

84. Э.А-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,  шийтгэх тогтоолын хуулбарууд /хэргийн 3-р хавтас 216х, хэргийн 7-р хавтас 22-41х/,

                            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөөөгүй байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн шүүгдэгч Э.А-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.А нь 2015 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цаг 24 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “ТӨ” хотхоны 85 дугаар байрны 2 дугаар орцонд тус байрны 45 тоотод оршин суух иргэн 29 настай, Г.Аийн нуруун зүүн талд хутгалж, “хэвлийн хөндийг зүүн 12-р хавирганы доод хэсгээр нэвтэрч хэвлийн гялтангийн арын эрхтэн зүүн бөөрний дээд булчирхай, нойр булчирхай, гол судасны хэвлийн хэсгийг хагас тасалж гэмтээсэн нурууны зүүн ар хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц цус алдалт, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, нүүрний хэсгийн цус хуралт зулгаралт” бүхий гэмтэл учруулсан, амь хохирогч Г.А нь ...гол судас хагас таслагдсаны улмаас хурц цус алдаж  нас барсан болох нь:

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1  хавтас 2-15х, 23-25х, 40-43х/,

-  Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 17-28х/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хэргийн 1-р хавтас 21-22х, 26-27х, 28-30х, 31-32х, 33-37х/, 

- Хүн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 44-48х/,

- Камерийн бичлэг хуулбарлан авч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл баримтууд /хэргийн 1-р хавтас 124х, 125-129х, 130-131х/,

- Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 944 дугаартай актын:   

1. Талийгаачийн биед хэвлийн хөндийг зүүн 12-р хавирганы доод хэсгээр нэвтэрч хэвлийн гялтангийн арын эрхтэн зүүн бөөрний дээд булчирхай, нойр булчирхай, гол судасны хэвлийн хэсгийг хагас тасалж гэмтээсэн нурууны зүүн ар хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц цус алдалт, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, нүүрний хэсгийн цус хуралт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, нүүрний хэсгийн цус хуралт зулгаралт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Талийгаач нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ.

4. Талийгаачийн цус нь В (III) бүлгийн харьяалалтай байна.

5. Талийгаач нь хэвлийн хөндий нэвтэрч гол судас хагас таслагдсаны улмаас хурц цус алдаж нас баржээ.

6. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

7. Талийгаач дээрхи гэмтлийг аваад богино хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх чадвартай.” гэсэн дүгнэлт /хэргийн 2-р хавтас 231х/,

- ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний хэлтсийн биологийн шинжээчийн 2015 оны 05 сарын 27-ны өдрийн 4841 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ толбонууд дээр цус илэрсэн. АВО системээр В /III/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 2-р хавтас 239х/,

- ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний хэлтсийн биологийн шинжээчийн 2015 оны 06 сарын 03-ны өдрийн 4956 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн шар иштэй хутга дээр цус илрээгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 3х/,

- ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Гарын мөрийн лабораторийн шинжээчийн 2015 оны 06 сарын 03-ны өдрийн 2611 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн иштэй хутган дээрээс харьцуулах шинжилгээний шаардлага хангах гарын мөр илэрсэнгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 6х/,

- ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн шинжээчийн 2015 оны 06 сарын 17-ны өдрийн 4869 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн Diesel гэсэн бичигтэй эмжээр хэсгээрээ цагаан өнгийн оруулгатай, хар өнгийн зүүн гарын бээлийн дээр цус илэрсэн.

2. Зүүн гарын бээлийн дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь хохирогч Г.А-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

3. Diesel гэсэн бичигтэй эмжээр хэсгээрээ цагаан өнгийн оруулгатай, хар өнгийн баруун гарын бээлийн дээр цус илрээгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 10х/,

- ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний хэлтсийн биологийн шинжээчийн 2015 оны 05 сарын 27-ны өдрийн 4842/4844 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх бүх хувцаснууд болон цүнхэн дээр цус илэрсэн. ABO системээр B /III/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 15х/,

 - ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн мөр судлалын лабораторийн шинжээчийн 2015 оны 06 сарын 02-ны өдрийн 2545 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай, цоорхой үүссэн байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хувцасны:

- бор хүрэн дотоожинд үүссэн 6х4 мм, 5х6 мм, 4х4 мм, 5х5 мм, хар оймсонд үүссэн хэмжээтэй цоорхой нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн.

- саарал өмдөнд үүссэн 1.6 см хэмжээтэй уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн.

- хар футболканд үүссэн 4.2 см, саарал пиджаканд үүссэн 4.2х1.2 см хэмжээтэй уранхай нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 20х/,

- ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2015 оны 05 сарын 29-ний өдрийн 2546 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүдийг тодруулах боломжгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн “2_02_R_150521233000” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:03:18-00:03:20 секундэд автомашины гэрлийн тусгалд, цайвар өнгийн саравчтай малгайтай, цайвар өнгийн гадуур хувцастай, бараан өнгийн өмдтэй, цайвар өнгийн гутал зэргийг өмссөн, гүйж яваа хүний дүрс үлдсэн боловч эр, эм хүйс аль нь болохыг тогтоож дүгнэлт өгөх боломжгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүдэд дуу авиа бичигдээгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 3-р хавтас 32х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Нэмэлт шинжилгээний 1204 тоот:

1. Талийгаач Г.А-ийн биед учирсан нурууны зүүн ар хэсгийн 4 х 1,1 см хэмжээтэй хөндлөн байрлалтай хатгагдаж зүсэгдсэн шархны уртын хэмжээ нь шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсгийн 4 см өргөнтэй тохирч байх тул үүсгэгдсэн байх магадлалтай байна.

2. Талийгаач Г.А-ийн биед учирсан нурууны зүүн ар хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх биеийн ардаас урагш, бага зэрэг зүүнээс баруун тийш чиглэлтэй үйлчилсэн байна.

3. Дээрхи гэмтэл авах үед хохирогч босоо байрлалд байсан бах боломжтой байна.

4. Гэмтэл учрах үед хохирогч, довтлогч хоёр ямар байрлалд байсныг тогтоох боломжгүй.

5. Талийгаачид учирсан гэмтэл нь ажлын хэсэг 10 см-ээс дээш урттай, хамгийн өргөн хэсэг 4 см, нэг талдаа ирмэгтэй хутгаар үүсгэгдсэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 7-р хавтас 150х/,

- ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн мөр судлалын лабораторийн шинжээчийн 2016 оны 01 сарын 11-ний өдрийн 348 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэрэгт байгаа 2545 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд дурдсан футболканд үүссэн 4.2 см, пипжакд үүссэн 4.2 х 1.2 см хэмжээтэй уранхай нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.

2. Фудболканд үүссэн 4.2 см, пипжакнд үүссэн 4.2 х 1.2 см хэмжээтэй уранхай нь харьцуулах загварт ирүүлсэн хутгаар үүссэн байж болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 7-р хавтас 152х/,

- ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын Гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2017 оны 03 сарын 29-ний өдрийн 1913 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн “Lenovo” гэсэн бичиг бүхий флаш диск нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилж буй флаш диск нь 4GB багтаамжтай, “57Y6289 гэсэн дугаартай, БНХАУ-д үйлдвэрлэсэн зөөврийн флаш диск байна.

3. Шинжилж буй флаш дискэнд 2.83GB хэмжээтэй файл хадгалагдаж байна.

4.Шинжилж буй флаш дискнийн “//Соntrol Panel.{21EC2020-3АЕА-1069-А2DD-08002B30309D}// green” гэсэн нэртэй хавтаст байх дүрс бичлэгийн файлууд нь тус бүрдээ 2013/04/22-ноос 2013/04/25-ны хооронд үүсгэсэн байна.

5. Шинжилж буй флаш дискэнд хадгалагдаж байгаа дүрс бичлэгийн файлуудад агуулагдах харилцан яриаг бичгийн хэлбэрт оруулах нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй. Эдгээр дүрс бичлэгүүдийн дуу авиаг боломжит байдлаар тодруулан СD дискэнд хуулбарлан хүргүүлэв.” гэсэн дүгнэлт /хэргийн 11-р хавтас 14х/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 727 дугаартай дүгнэлт:

1. Э.А урд нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

2. Э.А сэтгэцийн өвчингүй байна.

3. Э.А нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Э.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 11-р хавтас 20х/,

- Гэрч Л.Б-аар таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл /хэргийн 10-р хавтас 235-237х/,

- Ахлах шинжээч а/х Т.Батхуягийн гаргасан Э.А-ын аман зураг /хэргийн 4-р хавтас 102х/,

- Ё.Б, Т.Ш-тай утсаар ярьсан бичлэгүүдийг гар утаснаас хуулбарласан бичлэгтэй гэх “Summer” гэсэн бичиглэл СD-г хураан авсан тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 147х/,

 

- Ё.Б, Т.Ш нарын гар утсаар ярьсан ярианы бичлэг бүхий “Summer” гэсэн бичиглэл СD-д үзлэг хийсэн тэмдэглэл,  /хэргийн 1-р хавтас 122-123х/,

 

- Гэрч Х.А-ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /хэргийн 10-р хавтас 215-216х/,

 

- М.А-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 10-р хавтас 231-234х/,

 

- СD-д үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 10-р хавтас 219-229х/,

 

- 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэст ирүүлсэн дуудлага мэдээллийн хуулбар /хэргийн 4-р хавтас 189-194х/,

 

- Туршилт хийх тогтоол, туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-р хавтас 82-98х/,

 

- Шүүгдэгч Э.А-ын ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа /хэргийн 7-р хавтас 194х/,

 

- Ё.Б-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд,  /хэргийн 3-р хавтас 217х, 7-р хавтас 42-49х, 8-р хавтас 146-180х, 11-р хавтас 1-27х/,

 

- Тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 901 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хэргийн 12-р хавтас 194х, 98х/,

 

- Шүүгдэгч Э.А-ын тус шүүхэд гаргасан гомдол, хүсэлт /хэргийн 12-р хавтас 208-210х/,

 

- Шүүгдэгч Э.А-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 12-р хавтас 224-234х/,

 

- Шүүгдэгч Э.А-ын хутга нуусан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 12-р хавтас 235-237х/,

 

- Гэмт этгээд шилжүүлэн авах тухай хүсэлт /хэргийн 12-р хавтас 247-250х, 13-р хавтас 1-4х/,

- 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 3/366 дугаартай албан бичиг /хэргийн 13-р хавтас 5-7х/,

- Австрали улсын нэгдэн орсон НҮБ-ын гэрээ, конвенцийн жагсаалт /хэргийн 13-р хавтас 25-27х/,

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Г, Ц.Б нарын оршуулгын зардал болох 13.500.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл

 

- шүүгдэгч Э.А-ын: “...2015 оны 05 дугаар сарын 21-ний орой А гэх залуугийн байрны гадаа очсон чинь нөгөө Ланд-200 маркийн машин нь харагдахгүй байхаар хүлээгээд зогсож байсан. Тэгтэл нилээн орой болсон байхад А гэх залуу машинтайгаа ирээд граж руугаа орсон. Тэгэхээр нь гражийнх нь хаалгаар өнгийгөөд харахад хүмүүстэй уулзаад зогсож байсан. Би тэр залууг байр руугаа орж ирэх юм чинь гээд орцонд нь түрүүлж ороод 3 давхарт гараад хүлээж байсан. Тэгтэл удалгүй талийгаач ороод ирсэн бөгөөд шатаар өгсөөд 3 давхарт гараад ирэхээр нь “юу байна" гээд ширүүн байдлаар хэлэхэд над руу “сайн байна уу" гэж хэлээд миний хажуугаар гараад явсан. Тэгэхээр нь би араас нь шатаар өгсөөд “чи яах гээд байна аа гэж хэлээд баруун бугалга руу нь хутгаар савж цохиход нөгөө залуу гэнэт эргэж харж таарсан. Тэгээд талийгаач нэг эвгүй орилохоор нь шууд гараад зугтаачихсан юм. ... Би хүн алчихсан гэдгээ мэдээд маш их сандарч, шоконд орсон байсан. Ер нь бол шоронд орсноос зугтсан нь дээр гэж тухайн үед шийдээд цагдаагаас зугтааж л Улаан-Үүдээр дамжин Манжуур явсан юм...” гэсэн мэдүүлэг, хохирогч С.Г, Ц.Б, гэрч  Б.Б /хэргийн 2-р хавтас 39-41х/, Л.Э /хэргийн 2-р хавтас 42х, 7-р хавтас 118-119х/, С.Б /хэргийн 2-р хавтас 43-45х, хэргийн 7-р хавтас 120х/, Г.Х /хэргийн 57-58х/, Б.Т /хэргийн 2-р хавтас 48-50х/, Ү.А /хэргийн 2-р хавтас 51-52х/, Э.У /хэргийн 2-р хавтас 53-54х/,  Т.М /хэргийн 2-р хавтас 55-56х/, гэрч Л.Б /хэргийн 2-р хавтас 59-64х/, насанд хүрээгүй гэрч Н.А /хэргийн 2-р хавтас 65-67х/ нарын мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөн шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр  буюу өөртөө болон бусад этгээдэд эдийн буюу эдийн бус баялаг олж авах” зорилгоор, бусадтай бүлэглэн, захиалгаар үйлдсэн нь:

- шүүгдэгч Э.А-ын: “...2015 оны 05 дугаар сарын эхээр би Б буюу Б-тэй хамт хэрэг болсон байрны хойд талаар машинтай явж байхад нэг залуу хажуугаар зөрж өнгөрөөд Хар өнгийн Ланд 200 маркийн машинд суусан. Тэгэхэд би тэр залууг анх удаа харсан бөгөөд Б тэр залууг заагаад энэ залууг А гэдэг юм, надтай хамт Алтанбулагийн чөлөөт бүсэд хамтарч бизнес хийнэ гэж явж байгаад новширчихсон юм гэж хэлж байсан. ...Тухайн үед би тэр А гэх залуугийн машиныг нь харж авсан бөгөөд нэг байрны хашаанаас гарч ирж байсан болохоор энэ байранд амьдардаг юм уу гэхэд Б бишээ, тэр байранд амьдардаг юм гээд уг байрны баруун талын байрыг зааж байсан.  ...2015 оны 05 дугаар сарын 21-ний орой А гэх залуугийн байрны гадаа очсон чинь нөгөө Ланд-200 маркийн машин нь харагдахгүй байхаар хүлээгээд зогсож байсан. Тэгтэл нилээн орой болсон байхад А гэх залуу машинтайгаа ирээд грааш руугаа орсон. Тэгэхээр нь гражийнх нь хаалгаар өнгийгөөд харахад хүмүүстэй уулзаад зогсож байсан. Би тэр залууг байр руугаа орж ирэх юм чинь гээд орцонд нь түрүүлж ороод 3 давхарт гараад хүлээж байсан. Тэгтэл удалгүй талийгаач ороод ирсэн бөгөөд шатаар өгсөөд 3 давхарт гараад ирэхээр нь “юу байна" гээд ширүүн байдлаар хэлэхэд над руу “сайн байна уу" гэж хэлээд миний хажуугаар гараад явсан. Тэгэхээр нь би араас нь шатаар өгсөөд “чи яах гээд байнаа гэж хэлээд баруун бугалга руу нь хутгаар савж цохиход нөгөө залуу гэнэт эргэж харж таарсан. Тэгээд талийгаач нэг эвгүй орилохоор нь шууд гараад зугтаачихсан юм. ...Тэр байрнаас гараад урагшаа далан руу гараад зүүн тийш явж байгаад нэг намхан хашаатай байрны хажуугаар байрнууд дундуур ороод явсан. ...Ер нь бол миний зугтаасан маршрут хавтаст хэрэгт хийгдсэн туршилттай тохирч байгаа юм. ...Би Б-д “Би танд үнэнч гэдгээ харуулах гэсэн юм, намайг уучлаарай, та бид хоёр нэг завинд суусан, намайг уучлаарай" гээд утсаа тасалсан.” гэсэн мэдүүлэг,

- хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б-ийн: “...Б нь манай нөхөр А-ийг дарамтлаад байхаар А гэдэг ахаар хамгаалуулж байсан учраас би 02 цаг 53 минутанд залгахад А ах согтуу “Түрүүн салаад явсан, ах нь өөрөө хүмүүстэй зодолдоод” гэж ярьж байсан.

...Б-ийг манай аавын талын хамаатан гэж сонсож байсан болохоос яг ямар төрөл садны холбоотой гэдгийг мэдэхгүй. Учир нь шоронд ял эдэлсэн гэх Л ах нь аавын хамаатан гэж аав, ээжээсээ сонсож байсан. Манай нөхөр 2014 оны 04 сард шиг санаж байна, Гранд плазад офисс түрээсэлж байсан, энэ үеэс Б-тэй танилцаж тэр ажлаар нь орж гардаг болсон байсан. Би нөхөр хүүхдийн хамт Б-өөс зугтаж БНХАУ руу яваад 20-иод хоноод эргэж ирсэн. Бид нартай хамт манай дүү С, эгч А нар хамт явсан. Араас Ш, А ах 2 ирсэн.

...Б талийгчийн офиссоор орж гарах болсноос хойш Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын чөлөөт бүсэд казино байгуулахаар ярьцгаасан байсан. Тэгээд тэнд Б худалдаж авсан газар дээр Хятадаас хөрөнгө оруулалт оруулж ирж барилга барихаар болсон. Үүний дараахан нэг удаа талийгаач нь "Б миний хувийн ажилд хэтэрхий оролцоод байх юм” гэж дургүйцэх янзтай хэлж байсан. Тэгээд 2014 оны 08 сард шиг санаж байна, Б, А 2 чөлөөт бүсийн хэдэн хүмүүстэй хамт Хятад руу яваад барилгын ажил гүйцэтгэх хөрөнгө оруулагч олсон гэсэн. Талийгаач Хятад явж ирчихээд надад “Б-тэй онгоцоор буцаад явж байхад тэр чи одоо надаас холдоно гэж байхгүй шүү, чиний хийж байгаа зүйлүүд минийх ч бас болно гээд дарамтлаад байх юм, танай хамаатан чинь архи уугаад согтчихоороо хэцүү юм” гэж хэлж байсан.

Тэгж Хятад руу хамт явж ирснээс хойш талийгч Б-ийг утсаар ярихаар заримдаа утсаа аваад, заримдаа утсаа авахгүй зайгаа барих болсон. Б над руу залгаад талийгчийг асуудаг байсан. Энэ үед талийгч намайг байхгүй байна гэж хэлээрэй гээд би байхгүй байна гэж хэлдэг байсан. Б надаас "нөхөр чинь хаана байна, юу хийгээд яваад байна” гэж асуудаг байсан.

2014 оны намар Б нь талийгчийг утсаа авахгүй байгаад байхаар нь Х гэж хятадыг дагуулаад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг руу явсан байсан. Энэ үедээ Б нь Хаод “танай А чинь надтай уулзахгүй хаагуур юу хийгээд яваад байна, надаас холдох юм бол ингэнэ шүү” гээд гараараа хоолойгоо тойруулаад байсан гэсэн. Үүнийг Х ирээд бидэнд хэлсэн. Талийгчийн найзууд Т, Ш нар руу утасдаад А-ийг олж өг гээд дарамтладаг талаар тэд ярьдаг байсан. Б нь Ш рүү залгаад “Та нарыг шоронд оруулна, банди болгоно, би булхайг нь мэдэж байгаа” гэж хэлсэн байсан. Тэгээд талийгч, Ш, Т нар Б-өөс яаж салах бэ гэж ярьцгаадаг байсан. Уг нь талийгч Б-тэй хамтраад Хятадаас хөрөнгө оруулалт оруулж ирэхээр болсон боловч хөрөнгө оруулалт нь орж ирэхгүй удаад байхаар Б нь талийгчийг дарамталж эхэлсэн. Тэгээд л Б-ийн дарамтаас холдох гэж талийгч бид нарыг аваад Хятад руу явж хэд хоносон юм. ...Талийгаач ер нь энэ хүнээс яаж салах вэ гэдэг бодолтой байсан. Б гэж манай хамаатны ахыг л сэжиглэж бодож байна, өөр ямар нэгэн байдлаар өр зээл, өс хонзонгийн учраас амь насыг нь хохироох хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1-р хавтас 182-190х/,

- гэрч С.С-гийн: “...Талийгаач А нь миний төрсөн охин Б-ийн нөхөр байгаа юм. ...Өс хонзонтой хүн нь Ё-ын Б гэх хүн байгаа гэж талийгаач хүү минь хэлж байсан. Энэ хүн ямар учиртай юм бэ гэхээр манай талийгаач хүүтэй хамтарч ажиллах санал тавьсан гэсэн. Тэгэхээр нь манай хүү ажиллахгүй гэхэд "ална хядна” гэх зэргээр дарамталж байна гэж 2014 оны намар хэлж байсан. Б бол миний 2011 онд нас барсан талийгаач нөхөр Ц-гийн ойрын хамаатан байгаа юм. Өнгөрсөн намар буюу 2014 оны намар манай талийгаач хүү надад Б цуг ажиллахгүй бол ална, хядна гэж дарамтлаад байх юм, би хамт ажиллах уу, яах уу гэж надаас асуухаар нь би тэд нартай хэзээ ч битгий нийл мөр мөрөөрөө яв гэж хэлсэн. ...Тэгээд би ерөөсөө Б рүү залгаад чи миний хүүхдийг дандаа ална хядна гэж занаж байдаг гэнэ, янз бүрийн юм болох юм бол чамтай ярина шүү гэж хэлж байсан. Тэгэхэд Б надад их юм хэлэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1-р хавтас 191-193х/,

- гэрч Ц.С-ийн: “...Би 2011 оноос хойш талийгаач, Б эгч хоёртой хамт амьдарч байгаад саяхан тусдаа гарсан. ...Миний мэдэж байгаагаар Б гэж дууддаг манай талын хамаатны хүнтэй А ах Гранд Плазад офисс түрээслэн ажилуулж байх үеээс танилцсан гэж би ойлгосон. ...Мөн нэг удаа А ах Б эгчид “Б-тай хамтарч ажиллахаа болилоо, хэцүү юм гэж хэлж байсан. 2014 оны 10 дугаар сард шиг санаж байна, Б эгч “бид нар Хятад явах гэж байна, Б дарамтлаад байна, чи хамт явах уу” гэж надаас асууж байсан. Тухайн үед би бас хамт явъя гээд А ах, эхнэр, 2 хүүхэдтэйгээ, А ахын эгч А нарын хамт БНХАУ руу яваад 20-иод хоноод эргэж ирсэн. Хятдад голдуу Таньшань гэх хотод байцгаасан. Хятадаас ирсний дараа Модны 2-т ажиллуулдаг автомат тоглоомын газрын 4 давхарт Б ах ахтай уулзаад зогсож байхыг харсан.

2015 оны өвөл 02 сарын үед нэг удаа би А ахын авсан Ланд 200 маркийн машиныг бариад А ах, Ш 2 хажууд суугаад явж байсан. Тухайн үед тэр 2 жолооны үнэмлэхгүй явж байгаа гээд надаар машинаа бариулаад явж байсан.  Энэ үед А ах Ш-д хандаад “Б дарамтлаад байна, нэг бол чамайг ална гээд, нэг бол бид 2-ын дунд яс хаяаад байна, Ш-г ална гээд, нэг бол хөрөнгө оруулагч яасан бэ гээд дарамтлаад байна” гэж ярьж байсан. ...Б А ахтай утсаар яриад чамайг хэдэн цагт гэрээсээ гараад хэдэн цагт хаагуур хаагуур яваад хэдэн цагт гэртээ ирж байгааг би мэдэж байна гэж хэллээ гээд А ах Б эгчид хэлж байгааг нь би сонссон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1р хавтас 201-203х, хэргийн 7-р хавтас 121-122х/,

- гэрч Б.Т-ын: “...2015 оны 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд Я.Ж.Ш гэдэг хятад хүн над руу утсаар залгаж яриад, “А-ийн эхнэр Б яриад “А одоо хүртэл гэртээ хариагүй, байрных нь орцонд үхсэн хүн байна, Б рүү яриад А-ийн хаана байгааг олох хэрэгтэй байна” гэж нилээн айсан шинжтэй ярьсан.

Тэгээд Б /00000000/ лүү утсаар ярьж “юу болсон бэ, яасан” гэж асуухад “А одоо болтол ирдэггүй орцонд хүн үхсэн байна” гэж хэлэхээр нь “чи гарч хараач” гэж хэлэхэд Ш нартай холбогдсон уу гэж тоохгүй хэлсэн. ... Ингээд өдөр 14:00 цагийн үед ажил дээрээ байж байсан чинь цагдаа ирээд “А гэдэг хүнийг таних уу, өчигдөр орой өнгөрсөн байна ирж мэдүүлэг өг” гэж хэлсэн.

...А Б-тэй Алтанбулагийн чөлөөт бүсэд зочид буудал, казино нээнэ гэж ярьж байсан. Ингээд тэр хоёр нэг хэсэг урагшаа Хятад руу хөрөнгө оруулагч хайхаар явсан. Б, А хоёр чөлөөт бүсийн захирал болон 10-аад хүнийг дагуулаад Хятад руу “ЖД” компаний захиралтай уулзах гэж яваад 7 хоносон. Тэр хугацаанд компани нь Алтанбулагт баригдах буудлын барилгад хөрөнгө оруулаад өгье гэж тохирсон байсан юм байна лээ. Үүнээс хойш Б А, Ш биднийг хөрөнгө оруулалт яасан гэж дарамталж зангаа өөрчилж эхэлсэн.

Б өөрийгөө 100,0 гаруй сая төгрөгөөр Алтанбулагт 3 га газар авсан гэж ярьдаг юм байна лээ. “ЖД” компани нь барилгын зургийг үнэгүй гаргаж өгье, дээрээс нь нилээн алдангитай ажил хийж өгье гэж тохирсон юм байна лээ. Зураг төсөл нь нилээн удаан гардаг учраас Б нь хүлээж чадахгүй та нар намайг хулхидлаа гэдэг болсон. Барилгын зураг удахгүй гарсан чинь Б байшингаа хурдан барья гэж шамдуулж уурладаг байсан. А барилга баригдаж эхлэвэл бид нарыг жийх юм байна гэж бодоод Б-өөс зайгаа авч эхэлсэн.

Зураг гараагүй байхад Б, А-ийг яагаад удаад байгаа юм бэ, захирагч нь шамдуулж яаруулаад байна гзх мэтээр дарамталдаг байсан. Ингээд А хууль гарахыг хүлээе гээд Б-тэй харьцахгүй алга болсон. Б Ш, бид хоёр руу утсаар яриад А хаана байна А-ийг олж ирж надтай уулзуул, ажил болгож гүйчихээд одоо болохоор намайг бараг хаячихлаа, олоод ир, олж ирэхгүй бол ар гэрийнхэнтэй нь харьцана шүү гэдэг байсан. Ингээд А, Ш бид нар Б-өөс айдаг болоод биеэ хамгаалах зорилгоор хүмүүстэй уулзаж зөвлөгөө авч уулздаг байсан. ...Мөн Б-өөс өөрсдийгөө хамгаалахын тулд А гэдэг ахыг хамгаалагчаар авчирсан. А-ыг ирсэнээс хойш Б чимээгүй болоод хааяа Ш бид хоёр руу утсаар ярьдаг болсон...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1-р хавтас 208-211х хэргийн 7-р хавтас 117х/,

- гэрч О.О-ын: “...Өнөөдөр өглөө найз А-ийг нас барсаныг мэдсэн юм. ...Сэжиглэж байгаа хүн бол Б /Б/ хэмээх хүн юм. Б нь өмнө нь хүн алаад шоронд сууж байсан хүн юм. Б нь А-ийн хадам талын холын хамаатан гэсэн. 2014 оны зунаас Б нь Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн чөлөөт бүсэд хамрагдах газрыг 100-н сая төгрөгөөр Казино бариулахаар худалдаж авсан.

Тэр газар нь А Хятатуудаас хөрөнгө оруулалт оруулж ирээд Казино байгуулах зорилготой байсан. Тэгээд 2014 оны зундаа Б, А, Х ах нар Хятад явж Макаогийн казинотой танилцах журмаар яваад ирсэн. Тэгж ирснийхээ дараа Б нь манай найз А болон түүний ойр орчмын найз нарыг хэл амаар доромжилж, дарамтлах болсон. Тэгээд үүний улмаас үл ойлголцол үүсээд Б-ийн худалдаж авсан газар дээр баригдах ёстой байсан Казино баригдаагүй. Б 2014 оны зуны дунд үеэс Хятад явж ирээд нь А-ийг дарамталж, сүүлдээ “ална, хядна шоронд оруулна” гэх болсон. Б хэлэхдээ “та нарыг би шорон руу явуулчихаад өөрөө би араас чинь ороод та нарын мууг үзнэ” гэдэг байсан. Тухайн үеийн дарамталж буй яриа А, Т, Ш 3-ын утсан дээр бичигддэг байсан.

...Нас барахаасаа ойролцоогоор 3 долоо хоногийн өмнө А ганцаараа явж байгаад Б-тэй гэрийнхээ хойно зам дээр таарсан гэж байсан. Байрных нь арын зам дээр ганцаараа алхаад явж байхад нь таарсан гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 217-220х/,

- гэрч У.Б-ийн: “...Би Г овогтой А гэдэг хүнийг 2000 оноос хойш ...холбоотой байгаа найз юм. Д ХХК, ДВ ХХК, ДТ, ДМ зэрэг компани байгуулан, тэр бүрт хөрөнгө оруулалт олох гэж Хятад хүмүүстэй харилцаад явдаг байсан.

...2014 онд “хамт ажиллаж байсан Б ална гээд сүрдүүлээд байна, эхнэр хүүхдийг чинь ална гээд сүрдүүлээд байна” гэж надад ярьж байсан. Тухайн үед би ойлгохдоо Б нь буруу гарын хүн болоод А зайгаа барьсан, түүнээс болоод Б сүрдүүлээд байгаа юм байна гэж  ойлгож байсан. ...Бас тоглоомын төв дээр хэдэн залуучууд орж ирээд “танайх Хятад эзэнтэй юм уу эзнээ уулзуул” гэж орж ирсэн гэж 2015 оны 02-р сард ярьж байсан. Өөр тохиолдол би мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 224-227х/,

- гэрч Ш.Ж-ийн: “...Би Г овогтой А-ийн багынх нь найз юм. ...Талийгаач А ...одоогоос 4-5 сарын өмнө байх яг сар өдрийг нь санахгүй байна. Миний машинд гадуур ажил хөөцөлдөөд явж байхдаа “Б /Б/ намайг сүүлийн үед дарамтлаад, орцны үүдэнд хүлээж байгаад уулзана шүү, орцонд чинь хоёулаа нэг уулзна аа, эхнэр хүүхдийг чинь чадаж чадна шүү, ална шүү гээд байх юм” гэж ярьж байсан.

Б /Б/ 40 орчим насны ах байдаг юм, би урьд нь талийгаач А-ийн түрээсэлж байсан оффис дээр нь 2, 3-н удаа харж байсан. Тэр үед “нүүрсний орд зарна, тэр хөрөнгө оруулагчийг нь А олж өгөөд хамтарч ажиллана гэж тэр хоёр ярьж тохирсон юм байна” гэж ойлгогдож байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 235-237х/,

- гэрч Э.М-ын: “...Г овогтой А-ийг би танина. Манай ээжийн эгчийн хүүхэд Т ахтай А ах оюутан цагийн найз гэсэн. Тэгээд Т ахаар дамжуулж А ахтай 2014 оны 03-р сарын сүүлээр танилцаж байсан.

...А ах ажил хөөцөлдөөд 2 сар шахуу болж байхад Б гэх А ахын эхнэрийн хамаатны ах хамт ажил ярьж оролцож эхэлсэн. Тэгээд Б-гийн Хүүхдийн 100-д байрлах 4 өрөө байрыг Х.Ж.Е гэх ах түрээсэлсэн.

Ш, Б, А, Т, Х.Ж.Ё нар хоорондоо “Сэлэнгийн чөлөөт бүст зочид буудал мөрийтэй тоглоомын газар байгуулна” гэж ярилцаж “яаж мөнгө олох вэ хөрөнгө оруулагч яаж татах вэ, газраа яаж авах вэ” гэж ярилцдаг байсан. Тэгээд ярилцаад явж байхад Б ахын өөрийнх нь зан хүнтэй дээрэлхүү харьцдаг болохоор А ах болон бусад хүмүүсийг “пизда” гэх мэтээр их дээрэлхэж эхэлсэн. Сүүлдээ намайг дээрэлхээд “ажил ярих гэж байна, чи одоо гар” гэж хөөдөг болсон. Тэгээд байхаар нь би ажилдаа ирэхгүй гэртээ сар гаран болсон. ...Тэгсэн 2014 оны 07-р сарын үед “Б ахаас А ах чинь зугтаагаад эхнэр хүүхдээ аваад БНХАУ- руу явсан” гэж хэлж байсан. Тэр үеэр нь би А ахын Фэйсбүүкээр урд аялалд яваад авахуулсан зургийг нь хардаг байсан.

...Б миний гар утас руу 2-3 удаа залгаад “А хаана байна” гэхээр нь би “мэдэхгүй” гэж хэлсэн чинь Б “тэд нарыг хаанаас ч байсан олно шүү, чамайг худлаа хэлээд байвал ална шүү, чи хаана байгааг мэдэж байгаа” гэх мэтээр дарамталж байсан.

... Миний бодлоор бол мөнгөний асуудал байсан юм шиг байна лээ. Тэр мөнгөний асуудал нь бол Сэлэнгэ аймгийн Чөлөөт бүсийн газартай холбоотой байх гэж бодож байна. Талийгаач Г овогтой А 2015 оны 05-р сарын 21-ний өдөр гадны нөлөөтэй нас барсан байсан талаар өчигдөр өдөр би А ахын хадам дүү С-ээс сонссон. Тэрнээс өөр юм сайн мэдэхгүй байна.

...А гэж хүний цээж зургийг харлаа. Сайн мэдэхгүй юм байна. Би уг нь талийгаачийн дотно найз нөхдийг ер нь мэднэ, энэ хүнийг хараагүй юм байна. Санаанд буухгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 241-245х/,

- гэрч Г.Э-ын: “...Би Г.А гэж хүнийг танина. ...Намайг ажиллаж байх хугацаанд Б нь А-г байнга дарамтлахгүй ч гэсэн надтай ярихдаа “танай энэ А чинь сэргэлэн бацаан юм аа, намайг тонгорчих гээд байх юм, ах нь олон жил шоронгоор явсан хүн шүү, А-г цааш нь харуулчихад юу байхав дээ” гэж олон удаа хэлж байсан.

Ерөнхийдөө бол Б нь байнга А-д дарамт үзүүлдэг байсан. Нэг удаа бүр А нь “Б дарамтлаад эхнэрийг чинь хүчиндэнэ шүү” гэж хэлээд “энэнээс яаж салах бэ” гээд 2014 оны 07-08 сараас эхлээд Б-гаас залхаж эхлээд, яаж энэ хүнээс хөндийрөх бэ гээд яриад явдаг байсан. ...Мөн Б ч гэсэн намайг сүрдүүлж байсан тохиолдол бий, “танай тэр А чинь хаагуур юу хийгээд яваад байгаа нь мэдэгдэхгүй байна, надаас зугтаад байна, чи мэдэж байгаа бол бүгдийг нь хэлээдэх, ер нь бол чи А-гаас холдсон нь дээр шүү, наад А чинь маапаантай бацаан шүү, би наадхыг чинь хэрэгт хийчихээд, араас нь би өөрөө ороод алчихаж чадна шүү” гэж хэлж дарамталж байсан. Иймэрхүү мэр сэр дарамтууд Ш, Т бид нарт байнга ирдэг байсан. А, Б хоёрын хооронд өр авлага өс хонзонгийн ямар нэгэн асуудал байгаа эсэхийг би сайн мэдэхгүй байна. Б нь надад нэг удаа хэлэхдээ “би Алтанбулагт байгаа газрыг чинь 100 сая төгрөгөөр худалдаж авсан юм, энэ мөнгийг би А-гаас гаргуулж авах ёстой” гэсэн утга бүхий яриа ярьсан. Магадгүй энэ асуудлаас болж ямар нэг өс хонзон санасан байж магадгүй гэж бодож байна.”  гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 249-250х, 2-р хавтас 01-02х, 6-р хавтас 38х/,

- гэрч Л.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би нөхөр Б-тэй гэр бүл болоод 15 жил болж байна. Одоо хийж байгаа ажил нь “Н” ХХК-ийн захирал юм. ... Манай “ЧФ ББСБ” ХХК 2013 оны 12 сард Гранд плаза төвд оффисын байр худалдаж аваад нүүж орсон. Нас барсан А гэдэг хүүтэй 2014 оны 5-р сар орчим танилцсан. Манай нөхөр ажил дээр дагуулаад ороод ирсэн. Тэгээд “энэ манай Ц ахын хүргэн, Хятад явдаг охиных нь нөхөр юм байна” гэж танилцуулсан.

...Сэлэнгийн Алтанбулагийн чөлөөт бүсэд нөхөр бид хоёр газар авсан. Барилга байгууламж барина гэж газар авсан, зочид буудал барих төсөл өгсөн. Нэг удаа манай нөхөр А-гийн хятадууд ирсэн гэнэ, хятадуудыг гэртээ урих хамгийн том хүндлэл гэнээ гээд манайд 2-3 хятадууд ирсэн. Ямар ч байсан Х байсан ингээд л манай нөхөртэй харилцаатай болсон. Манай нөхөр 4-р сарын 22-ны өдөр төрсөн ба төрсөн өдрөө тэмдэглэж байхад А гэх залуу торт барьж орж ирсэн.

2015 оны 04 сарын 22-ноос хойш манай гэрт 2 удаа орж ирсэн. Ууланд хамт алхаж байгаад ирлээ, мөн манай нөхөртэй хамт АПУ-гийн хажуу талын фитнест явдаг гэсэн. ...2015 оны 05 дугаар 21-ний өдөр буюу пүрэв гаригын орой 21:00 цагийн үед манай компаниас надтай нийлээд 6 хүн МА-ын компаниар Итгэлт хамба руу аялалд явсан. Манай нөхөр Б, ресепшины найз эмэгтэй нэмэгдээд 8-уулаа явсан. Учир нь 8 хүн явбал нэг хүн нь хямдарна гэж байсан юм.

...2015 оны 05 дугаар сарын 22-ны өглөө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын боомтоор өглөө эрт хил гарсан. 2015 оны 05 дугаар сарын 22-ны орой Улан-Үүдэд буудалд байхад Б архи нэмж авъя гэхээр нь би хаанаас авахыг нь мэдэхгүй байж яах гээд байгаа юм гэж уурласан. Ер нь намайг архи аваад ир гээд байхаар нь би хэрэггүй гэж уурласан. 2015 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө аяллын багын хамт Монгол руу буцсан. Тэгээд 2015 оны 05 дугаар сарын 24-ний орой Улаанбаатарт ирсэн. Б аялалд замын туршид архи ууж явсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2-х хавтас 105-112х, хэргийн 7-р хавтас 115-116х/,

- гэрч Ц.Г-гийн: “...А нь миний ач хүү байгаа юм. Төрсөн эцэг нь Б гэж миний том хүүгийн төрсөн хүүхэд байгаа юм. Э гэж хойд эцгээрээ овоглож явдаг юм. А нь сүүлийн 20 жилд ял шийтгүүлж байсан. Хамгийн сүүлд 2015 оны 01 дүгээр сарын 16-нд Макао улсын шоронгоос суллагдаж ирээд орох орон байхгүй гэж бид нартай хамт амьдарч байсан.

2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр манайд байсан. Их л тогтворгүй болчихсон пизда гэж хараагаад бухимдаад байдаг байсан. ...Их л байж ядаад холхиод л хараал хэлээд бухимдаад байдаг байсан. Найз нөхдийг нь мэдэхгүй утсаар л байнга хүнтэй ярьж байдаг. Хамгийн сүүлд явахдаа хаашаа явахаа огт хэлээгүй, гэрт өөрийнхөө хувцасыг үлдээгээд хөн хувцастайгаа л явсан. Ер нь бол их бухимдуу маш их шаналсан байж ядсан байдалтай байгаад байсан. Хамгийн сүүлд хагас сайн өдөр буюу 2015 оны 05-р сарын 23-ны өглөө 09-10 цагийн хооронд гарч яваад дахиж ирээгүй. Сураггүй алга болсон...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2-р хавтас 121-124х/,

- гэрч Ж.Э-гийн: “...2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр еглөө 12 цаг 30 минутын үед А 00000000 дугаарын утаснаас миний 00000000 дугаар руу залгаж яриад та хаана байгаа юм бэ гэж асуухаар сургууль дээр хичээлээ хийж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь А асуудалд орсон намайг уучлаарай, би таньдаа хайртай шүү гэж хэлээд утсаа тавьсан. Хамгийн сүүлд А 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдер 10 цагийн үед утсаар залгаж яриад тань руу намайг хүн асууж сураглаагүй биз гэхээр нь би сурагаалгүй гэсэн. Би А-аас чи хаана юу хийж явж байна гэж асуухад та дандаа намайг хаана юу хийж явж байна гэж асуух юм, битгий тэгж бай, наад утсыг чинь аягүй бол чагнаж байгаа, ээжээ хүү нь таньдаа хайртай шүү гэж хэлээд утсаа тасалсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2-р хавтас 128-130х/,

- гэрч Х.А-ын: “...Би 1999 онд Багануур дүүрэгт байрлах хорих 427 дугаар ангид ял эдлэж байхад Э-ын А өөр хорих ангиас оргосон гээд дахин ял нэмүүлээд Багануурын хорих ангид ирж байсан. Бид хоёр хамт шоронд хоригдож байхдаа танилцсан бөгөөд найз нөхдийн харилцаатай. ...2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 12-13 цагийн үед миний утасруу залгаад чамтай уулзах хэрэгтэй байна, би хүнсний 20-н Б ресторанд байна, асуудал гарчихаад байна, чи такси бариад, таксигаа олон дахин солиод энд хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би тухайн үед унаж явсан Приус маркийн машинтайгаа 1 цаг орчмын дараа Б ресторанд явж очсон. Намайг яваад ороход А ганцаараа нэг ширээн дээр суучихсан, хоол идээд пиво уугаад сууж байсан.

Тэгэхэд А хоол идэх үү, пиво уух уу гэхээр нь би юм уухгүй, юу болсон бэ, яасан гэж асуухад би хүн нухчихлаа гээд нилээн сандарсан, түгшсэн байдалтай хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад балайраад байгаа юм бэ гэхэд харин би тийм юм хийчихлээ, сая сонссоныг чинь л хэллээ шүү дээ гэсэн. Энэ үед А түгшсэн, яарч сандарсан байдалтай, урьд нь уулзаж байснаасаа шал өөр царай төрх, шал өөр үйл хөдлөлтэй болчихсон байхаар нь би А-ыг үнэхээр хүн алчихсан юм байна гэж ойлгосон. Тэгтэл А би одоо яах вэ гэхээр нь чи нэгэнт ийм хэрэг хийсэн бол өөрөө л мэд, би одоо юу хэлэх вэ гэж хэлсэн.

Хүн бага мэдвэл, аюулд бага ордог гэж боддог учраас би А-аас яагаад, хэнийг, хэзээ гэх зэрэг асуулт асуугаагүй. Тухайн үед би энэ асуудалд нь орооцолдоод яахав гэж бодоод А-т намайг хүмүүс хулээж байгаа би явлаа гэж хэлээд гарсан. Гарахдаа А-т хэрэг болвол яриарай гэж хэлсэн. Бид хоёрыг энэ талаар яриад сууж байхад гаднаас А-ын найз У гэх эмэгтэй орж ирэхэд нь А тийшээ суучих гээд өөр ширээнд суулгасан. Тэгэхээр нь би А-т явлаа гэдгээ хэлээд чи намайг хараагүй, би ч чамайг хараагүй шүү гэж хэлээд салсан. ...Тэгээд Баянхошуу орж ээж, дүү нараа буулгачихаад эргээд Э.А-тай ярьсан.  А 10 дугаар хороололд байна хүрээд ир гэхээр нь байгаа газрыг нь заалгаад 10 дугаар хорооллын сувилагчийн сургуулийн хойд талын шороон замаар яваад 3 бил үү 4 давхар буудалд очсон.

...Би гаднаас орохдоо 2-3 пиво авч орсныг Э.А уусан, мөн дахин буудлаасаа 2-3 пиво авч Э.А уусан. Тэнд Э.А надтай юм яриад сууж байхдаа би  захиалгаар хүн алсан гэж хэлсэн. Бас тэр алсан хүнээс нэг бичиг авах ёстой байсан гэж хэлсэн. ...Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө Б Э.А-ыг дагуулж яваад талийгчийн байран дээр очоод, машинаа тавьдаг газар болон грашаас гэр рүүгээ яаж ордогийг зааж өгсөн, шатаар өгсөх үед нь тэр хүнийг хутгалсан, хутгаа худалдаж авсан гэж А ярьсан. Мөн лиценз ч гэл үү нэг бичиг авах ёстой байсан боловч хутгалах үед цаад талд нь хүн муухай орилохоор нь сандарсандаа буцаад зугатаачихсан гэсэн. А ер нь их адгуу хүн байгаа юм.

...Тэгээд ч А ер нь ямар нэг асуудал гарвал маргалдаж байгаа хүнээ шууд л хутгалчихаад байдаг юм. Мөн тэрнээс хэд хоногийн өмнө уулзахдаа нэг хар иштэй, арзгар том хутга үзүүлээд, би ийм хутга худалдаж авсан гээд байсан юм. Тухайн үедээ л А-ыг тэр хутгаараа хүн алчихсан байж магадгүй гэж бодсон. ...А надтай уулзаад сууж байхдаа нэг хүнтэй утсаар яриад байсан бөгөөд асуудалгүй би өөрөө зохицуулчихна гэж яриад байсан. Хэнтэй ярьж байсныг нь бол мэдээгүй. ...А-ыг Орос руу гарч явсны дараа би А-той уулзсан. Энэ үед А нь хэрэг гарах үед А-ыг би өөрийнхөө машинаар тэр байранд хүргэж өгсөн, гараад ирэхээр нь хувцасыг нь солиод өмсөж явсан хувцасыг нь шатаачихсан” гэж ярьсан. А-ын ярьсан зүйлийг тухайн үед би бичлэг хийж авсан. Цагдаагийн ажилтнууд намайг дуудаж хэргийн талаар асууж байсан учраас баримт болгох гэж бичлэг хийж авч үлдсэн юм. Үүнийгээ ээжийнхээ даллаганы уутанд хадгалсан байгаа. Би очоод аваад өгч болно...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 136х, хэргийн 7-р хавтас 127-129х, хэргийн 10-р хавтас 244-250х/,

- гэрч Я.Ж.Ш-ы: “...Би 2012 оноос хойш Монгол улсад 15-16 удаа ирж байгаа. Энэ удаад ирсэн зорилго нь Г.А-тэй Буян-Ухаа спортын ордны урд талд 10 га газар хаус байшин барих төлөвлөгеөтэй ирсэн юм. Ажлын план зураг төлөвлөгөөг гаргачихсан. намайг 2015 оны 05 дугаар сарын 16-нд Монголд ирэхэд Г.А тосож аваад А зочид буудалд буулгасан. Би Г.А-тэй БНХАУ-н Таньшан хотод танилцсан. Г.А бол манай компаний санхүүгийн ажилтаны ангийн хүүхэд байсан. ...Би 2015 оны 05 дугаар сарын 16-нд монголд ирсэнээс хойш едөр болгон Г.А-тэй уулзаж байсан ба ихэнх цагийг надтай хамт өнгөрөөж байсан. ...Г.А нь Оросын хилийн тэнд Монголын хилийн чөлөөт бүсэд мөрийтэй тоглоомын газар байгуулахаар төлөвлөж байсан. Тоглоомын газар байгуулна гэж байх үедээ Б гэдэг хүнтэй танилцсан. Б нь Г.А-ийн компаниудын 10%-г үнэгүй авах гэхэд Г.А зөвшөөрөөгүй. 2014 оны 07, 08 дугаар сарын үед Б Г.А-ийг ална гэж сүрдүүлсний улмаас (А эхнэр, хүүхдийн хамт БНХАУ-ын Таньшан хотод байх манай гэрт ирж нуугдаж байсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2-р хавтас 169-173х/,

- гэрч З.Г-ийн: “...Э.А, Ё.Б нарын зургийг хараад таньж байна. ...Бүртгэлээс харахад Э.А нь анх 2015.02.21-ний өдөр манай фитнест ирж хичээллэж эхэлсэн. Э.А нь 2015 оны 02 дугаар сад 2 удаа, 03 дугаар сард 6 удаа манай фитнесзэр үйлчлүүлсэн байна. Э.А нь фитнест идэвхтэй явдаг дасгал хөдөлгөөнөө сайн хийдэг залуу байсан боловч сүүлийн 4-5 дугаар capд манай фитнест ирээгүй. ...Ё.Б гэх махлагдуу залуу нь анх ирэхдээ Э.А-ын хамт ирсэн бөгөөд гэрээ байгуулахгүйгээр өдрөөр нэг удаагийн үйлчилгээгээр хамрагдаж байсан. Ё.Б нэг их дасгал хөдөлгөөн хийдэггүй байсан ба нийт 2-3 удаа л ирж үйлчлүүлсэн санагдаж байна. Э.А нь Ё.Б-ийг ахаа гээд байсан ба хоорондоо ямар харьцаатай юу ярьдаг байсныг сайн мэдэхгүй гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-р хавтас 102-104х/,

- гэрч Д.Д-ийн: “...Би долоо хоногийн 1 -3, 5 дахь өдер өглөө 08 цагаас орой 22 цаг хүртэл ажилладаг. Э.А нь 2015 оны 02 сараас манайд хичээллэдэг байсан ахыг дагаж ирдэг болсон бөгөөд дасгалыг сайн идэвхитэй хийдэг байсан. Д ах өөрөө өмнө нь үйлчлүүлж байсан болохоор А-т дасгал зааж өгөөд хийлгэчихдэг байсан. Миний санаж байгаагаар 2015 оны 02-03 сарын үед Э.А, Д нар фитнест ирээд дасгал хийж байхад Б гэж залуу орж ирээд хамт дасгал хийж байсан. Тэр хүн нэг их дасгал хийгээд байдаггүй ба дараа 3 удаа ирж харагдсан. Энэ хүмүүс ихэвчлэн өглөөгүүр 12 цагаас өмнө ирж дасгал хийдэг.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-р хавтас 105х/,

- гэрч Х.Б-ын: “...Т.Ш, Г.А нар манай дүү Т-тай найз бөгөөд Т-гаар дамжуулан танилцаж байсан. Энгийн ах дүүгийн харилцаатай байдаг. Н.А бол 1997 оноос хойш надтай хамт Монгол каратед дасгалжуулагчаар ажиллаж байсан манай найз 9 юм. Тухайн үед би Т-чин байсан. 2014 оны 09 сарын үед манай дүү Т надтай уулзаад манай хэдэн найз нийлээд бизнес хийдэг юм, тэгтэл тэд нарыг шоронгийн Б гэдэг эогсоо зайгүй дарамтлаад байдаг болсон гэнэ, таньтай уулзаж зөвлөгөө авъя гэнэ гэсэн. ...Уулзаж юу болсон талаар нь тодруулахад А нь Б гэдэг ах манай эхнэрийн талын хамаатан байгаа юм, тэгээд Б-тай хамтраад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын чөлөөт бүсэд зочид буудал барихаар болсон юм, энэ ажлаар хөөцөлдөж байгаад чөлөөт бүсийн дарга Ч болон тэдний ажилчдыг дагуулаад БНХАУ-руу хөрөнгө оруулах гэж байгаа “ЖД” группын зардлаар яваад ирсэн, тэнд очоод хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдээд, ажил төрөл нь бүтсэн, ингээд буцахаар болоход Б нь А-ийг за одоо надаас сална холдно гэж байхгүй шүү, хэрвээ надаас өөр хүнтэй хамтрах гээд байвал гэр бүлийг чинь ална, хүйс тэмтэрнэ, та нарыг айлгана шүү, ар гэрийнхний чинь хаяг, аав ээжийг чинь бүгдийг нь мэднэ шүү, би бол шоронд байсан хүн, шоронгоос гараад амьдарч чадахгүй буцаад шорондоо оръё гэсэн залуучууд зөндөө байна, тэд нарт ойр зуур хэдэн төгрөг шидээд л та нарыг дугдайлгачихаж чадна, тэр залуучууд надад ямар нэг дарамтгүй мөнгөө хэрэглээд л хэвтчихнэ гэх зэргээр дарамталж эхэлсэн гэж хэлсэн.

Мөн А нь Б дандаа гараараа хоолойгоо тойруулж үзүүлээд ална шүү гээд айлгаад байдаг болохоор унтаж ч чадахгүй зүүдлэгдээд байна, би ер нь эхнэр хүүхдээ зугтаалгаад Хятадруу явуулчихаад, өөрөө энд Б-тай алалцчихдаг юм билүү гэж байсан.

Тэгэхээр нь би тийм шаардлага байхгүй, эхний ээлжинд та нар Б-гийн дарамталж байгаа яриаг нь бичиж аваад, цуглуулж байгаад цагдаад өг, мөн дээрээс нь хамгаалагчтай бай, хамгаалагч авсан нь дээр гэж хэлсэн. Тэгээд хамгаалагчийн талаар ярихдаа тухайн үед А ажилгүй байсан болохоор А-ын талаар каратегаар олон жил хичээллэсэн, манай багш байсан, цагаан шонхорын Э-ны хамгаалагч, жолоочоор ажиллаж байсан манай найз байгаа. Тэр хүнтэй уулзаж үзэх үү гэж санал болгосон.

Тэгэхэд тэд нар «хамгаалагчтай болох нь зүгээр санаа байна гэхээр нь А-т энэ талаар хэлээд тэд нарыг хооронд нь уулзуулж өгсөн. А тэд нартай уулзаад үнэ хөлсөө тохироод хамгаалж эхлэсэн. А-ыг ажиллаж эхлэснээс хойш залгаад юу болж байгаа талаар асуухад А утсаа сольчихсон болохоор Б нэг их залгахгүй, харин Ш, Т нар луу залгаад байгаа, гэхдээ залгах нь ер нь багасчихсан гэж байсан. Мөн А-ийн байрных нь жижүүрт мөнгө өгөөд хүн ирээд асуувал нүүчихсэн гэж хэлүүлж байгаа гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-р хавтас 107-108х/,

- гэрч М.У-гийн: “...Буудлын 2 билүү 3 давхарт гараад нэг өрөөнд ороход 1 ортой өрөенд 4-5 ах нар суучихсан пиво ууж байсан. Тэр ах нар ер нь 30-аас дээш насны ах нар байсан. Тэгээд тэр ах нартай танилцсан бөгөөд нэг нь өөрийгөө А гэж байсан. Ингэж анх Э-ын А-тай танилцаж байсан. ...1-2 хоногийн дараа нэг Юнителийн дугаараас миний 00000000 дугаарын утасруу “дээр танилцсан А ах нь байна юу байна” гэсэн мессеж бичсэн байхаар нь би хариу бичээгүй. Намайг хариу өгөхгүй байсан чинь А ах залгаад надтай ярьсан бөгөөд хоёулаа дотно танилцъя гээд, мөн дээрээс нь ойр зуурын юу хийж байна гэх зэрэг юм ярьдаг байсан.

...А өөрийгөө танилцуулахдаа нэг хүний бие хамгаалагчаар ажилладаг гэж байсан. ...А нь утсаа байн байн солиод өөр өөр дугаараас залгаад байдаг болохоор дугааруудыг нь сайн санахгүй байна. Сүүлд уулзсанаас хойш 1 cap орчмын дараа буюу 2015 оны 05 дугаар сарын сүүлээр надруу нэг Юнителийн дугаараас А надруу өдрийн 14-15 цагийн үед залгаад “хаана байна, би мөнгөн завъяагийн хажуу талын Б ресторанд байна, хоол идье хүрээд ирээч” гэсэн. ...Намайг Б ресторанд яваад ороход рестораны наад талын зааланд ганцаараа суучихсан, пиво ууж байсан. Би ороод хажууд нь суух гэтэл чи өөр ширээнд түр сууж бай, одоо ирж байгаа, тэр хүнтэй уулзаадахъя, тэгээд дараа нь хоёулаа уулзъя гэсэн.

...Тэгээд би хойд талын ширээнд ганцаараа нэг ширээн суугаад ундаа захиалж уусан. Тэнд сууж байхад гаднаас нэг эрэгтэй хүн орж ирээд А ахтай юм ярьсан. Би хол сууж байсан болохоор ямар хүн орж ирснийг нь сайн хараагүй. Тэр хоёр 5-10 минут орчим хоорондоо юм ярьж байгаад, нөгөө хүн нь гараад явчихсан. А ах надруу хүрч ирээд сандарсан бололтой хоёулаа эндээс гаръя гэхээр нь гарсан. Ресторанаас гарсны дараа А ах намайг хаашаа явах юм гэхээр нь би гэрлүүгээ гэхэд хүргээд өгье гээд замаас такси аваад бид хоёр 10-р хороолол руу явсан. Явж байх замд А ах унааны мөнгө байгаа юм, автобус унаандаа хэрэглээрэй гээд 200.0 мянган төгрөг өгөхөөр нь би авсан. Тэгээд явж байхад А ахын утас нь дуугараад утсаар ярьсан бөгөөд ярихдаа их ууртай ярьсан.

Миний сонссоноор даргатайгаа ч юм уу, нэг өөрөөсөө ах хүнтэй ярьж байгаа бололтой тэр хүнийг та гэж дуудаж байсан. А тэр хүнд “надад мөнгөний хэрэг байна, хэдэн төгрөг өгөөч ээ” гэж хэлсэн. Тэр хүнийхээ яриаг сонсож байснаа “би өөрөө даана аа, надад хэдэн тегрөг хэрэгтэй байна” гэж хэлснээ нөгөө хүнийхээ яриаг сонсож байснаа гэнэт таксины суудлыг гараараа цохиод уурлаад утсаа таслачихаар нь та яагаад уурлаад байгаа юм бэ гэхэд, зүгээрээ гэж хэлээд А ах сим картаа сольж еөр Юнителийн сим карт гаргаж ирээд утсандаа хийсэн. Тэгснээ чи гэрийнхээ үүдэнд очоод буучихаарай гээд таксиг 10-р хороололын автобусны буудлын хажууд зогоогоод өөрөө буучихсан. Тэрнээс хойш А ахтай ерөөсөө холбоо бариагүй, надруу дахиж мессеж бичихээ больчихсон бөгөөд дахин уулзаагүй.

...А ах өөрийгөө нэг хүний хамгаалагчаар ажилладаг гэж ярьж байсан бөгөөд тэр хүнийгээ дарга гэж ярьдаг байсан. Мөн А ах даргатайгаа хамт Нийслэл фитнест хичээллэдэг, ер нь бол өдөржин даргатайгаа хамт явдаг ажилтай гэж байсан. А ах надад найз нөхдийнхөе талаар нэг их ярьж байгаагүй. Сүүлд жижиг А гэдэг найзтай нь л уулзаж танилцсан. ...Хамгийн сүүлд 2015 оны 05 сарын сүүлээр Б ресторанд А ахтай уулзахад их яарсан, тэвдсэн байдалтай байсан ба  уурлаад юм цохиод, байн байн санаа алдаад байсан. Ер нь урьд өмнө нь уулзаж байснаасаа нэг л өөр, нэг л хэвийн биш, их л бухимдуу байсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-хавтас 109-112х, хэргийн 11-р хавтас 3-4х/,

- Гэрч О.Г-ийн: “..Би 2013 онд “УА” ХХК-г байгуулсан бөгөөд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. ...2015 оны 05 сард би өөрөө ОХУ-руу явж жимсний суулгац авах шаардлагатай болсон учраас ...2015 оны 05 дугаар сарын 24-ний орой Багануураас гараад 2015 оны 05 дугаар сарын 25-ны өглөө 05 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд очсон. Тухайн үед автобусандаа цөөхүүлээ явж байсан учраас вагон тосоод хилээр гарах хүн байвал аваад явъя гэж ярилцаад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөнд очиход вагон аль хэдийн ирээд явчихсан байсан. Тэгэхээр нь хүн олдохгүй юм байна шууд Алтанбулаг руу явцгаая гээд вокзалын 00-н өрөөнд ороод бие засчихаад байж байхад нэг залуу эндээс Улаан-Үд явах унаа хаанаас явдаг юм гээд 00-н үйлчлэгчээс асууж байсан. Тэгэхээр нь чи Улаан-Үд явах гэж байгаа юм уу, бид нар нэг автобустай явж байна гэж хэлсэн.

Тэгтэл тэр залуу би суугаад явчихаж болох уу гэхээр нь хүн цөөтэй, нэмж хүн авъя гэж байсан болхоороо тэр залууг автобусанд суулгаад хамт Алтанбулаг руу явсан. Тэр залуу манай автобусны урд хаалганы яг ард талын суудал дээр ганцаараа сууж явсан бөгөөд бид нартай нэг их юм яриагүй.

...Харин Э.А гэдэг хүний зураг нь Сүхбаатарын вокзал дээрээс манай автобусанд суусан залуугийн зураг байна. ...Тэр залуу хар өнгийн улаан оруулгатай биеийн Т-ын гэхээр хослол өмссөн байсан. Бусад хувцасыг нь сайн санахгүй байна. Тэр залуу ямар зорилгоор Улаан-Үүд рүү явж талаар нь асуугаагүй. Нэрийг нь ч асуугаагүй. Би тэр залуугаас Улаан-Үүд орсон зардал гэж 500 билүү 1000 рубль авсан санагдаж байна. Тэрнээс биш хэр их мөнгөтэй явж байгааг нь анзаарч хараагүй. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-р хавтас 130-131х/,

- гэрч Б.Д-ийн: “...Б.А удалгүй Монголд хүрээд ирчихсэн байсан бөгөөд намайг нэг өдөр фитнест яваад ороход Б-тэй хамт дасгал хийчихсэн байж байсан. Тэгэхээр нь би тэр хоёртой хамт дасгал хийгээд, дараа нь хамт фитнесийн саунд ороход А “ахаа Б бид хоёр шоронд хамт ял эдпэж байсан гал хамууд байгаа юм, бид хоёр нийлж нэг бизнес хийх санаатай байна, би ер нь Б-тай ойрхон байдаг юм уу” гэсэн.

Тухайн үед би Б их сайн сайхан амьдарч байгаа чи Б-тай хамт байвал сайхан амьдрах байх гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёрт ах нь та хоёрын фитнесийн төлбөрийг төлчихье гэж хэлсэн. Тэр хоёрын нэг сарынх нь төлбөрийг  төлж байсан шиг санагдаж байна.

Тэрнээс хойш А Б-тай хамт явдаг болсон бөгөөд тэр хоёрыг хамт явж байхад нь хэд хэдэн удаа фитнест таарч байсан. Б хүмүүст менгө зээлдэг болохоор мөнгөө өгөхгүй байгаа хүмүүсээс Агаар мөнгө төгрөгөө нэхүүлэх гэж л хамт ажиллаж байгаа юм байна гэж ойлгосон. Тэр хоёрын хамт хийнэ гэсэн бизнес нь ийм л ажил байх гэж ойлгосон...

...Би 2015 оны 05 сарын 22-ны өдрөөс хойш Э.А, Х.А нарт 500.000 төгрөг өгсөн эсэх талаар санахгүй байна. Би Х.А буюу том А-д байнга л мөнгө өгдөг байсан. 200, 300 мянга гээд янз бүрээр л өгч байсан. Я-г тэр өдрөөс нь хойш өгч байсан эсэхийг мэдэхгүй байна. Хамгийн сүүлд 2016 оны дундуур Х.А-т 5.0 сая төгрөг өгсөн. Учир нь бид хоёр сайхан ах дүүгийн харилцаатай байдаг юм. Би 2015 оны 05 сард ямар дугаар ашиглаж байсан талаараа сайн санахгүй байна, утасны дугаараа байн байн сольдог. Учир нь энд тэндхийн шоронгоос ахаа, хамаа гээд байнга залгаад байдаг юм. Тэгэхээр аргагүйн эрхэнд дугаараа сольчихдог юм. Би тухайн үед 00000000, 00000000 дугаарыг ашиглаж байсан. Гэхдээ тэр дугаараасаа А-тай холбогдож байсан эсэхээ санахгүй байна. Би тухайн үед А-тай байнга утсаар яриад яаж байна, юу хийж байна гээд асуудаг байсан. 00000000 дугаарын бол би Х.А-т өгч байсан юм. Энэ дугаарыг том А л ашиглаж байсан. Миний ярьсан зүйл үнэн, нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-р хавтас 5-6х/,

- гэрч Ё.Б-ийн: “...А-ыг танина. Мөн намайг 1998 онд ганц худагт цагдан хоригдож байхад А хамт хоригдож байгаад хүүхдийн колони руу ачигдаад явж байсан. Мөн 2001 онд Багануурын хорих ангид А-тай хамт ял эдлэж байсан. Би А-тай ойр дотно харилцаа холбоо байхгүй, хааяа таарахаараа мэнд мэдээд өнгөрдөг. Гэхдээ хүмүүсийн амнаас хаана юу хийгээд, хаана ямар хэрэгт холбогдоод яваад байгааг нь сонсдог л байсан. 2010 онд Маоко-д ял эдлэж байна гэж сонссон. Дараахан нь тэндээсээ суллагдсан гэж сонссон ба намайг эмнэлэгт хэвтэж байхад Б.Д-той хамт ирж эргэж байсан. 2015 оны зун байсан шиг санаж байна, 5, 6 сарын үед миний танил нэг ах хүү намайг зорьж хүрч ирээд Лакаа хамаа танай дүү Б чинь нэг асуудалд холбогдсон юм шиг байна, цагдаа нар хайгаад байна, чи учрыг нь олсон нь дээр байх аа гэсэн.

...Надад Б-гийн талаар хэлсэн ах хүү "Цагдаа нар мөн 2-3 А нэртэй нөхөр хайгаад байна” гэж хэлсэн байсан юм. Тэгээд би манай дүү Б, А гэдэг залуутай хамт төмөр өргөж байсан, хамт явж байсан гэж хүмүүсийн амнаас сонссон байсан болохоор Б.А-ын дугаарыг олж аваад залгаж ярьсан.

...Б та хоёр ямар хэрэгт холбогдоод байгаа юм, юу болоод байна аа гэхэд Б бид хоёр хэрэгт холбогдсон юм байхгүй, юу ч болоогүй гэхээр нь та хоёрыг цагдаагаас хайгаад байна гэнэ, чи хурдан цагдаа дээр яваад оч гэсэн. Тэгэхэд А ахаамөнгө төгрөг байвал боломжоороо өгөөч гэхээр нь үхсэний чинь мөнгө төгрөг, цагдаа дээр хурдан оч гэж хэлээд утсаа тасалсан.

...Надад энэ хэргийн  талаар хэпсэн ах хүү "дүү чинь нилээн ноцтой хэрэгт холбогдсон байна" гэж хэлсэн болохоос биш хүн амины хэрэг гэж хэлээгүй. Үүний дараа манай авга ах Ц-гийн эхнэр С над руу залгаад манай хүргэн хүнд алуулсан байна, цагдаагаас хэнийг сэжиглэж байна гэхээр нь Б-г гээд хэлчихсэн шүү гээд над руу орилж ярьсан. Тэгэхээр нь манай дүүг хайгаад байгаа хэрэг нь энэ хэрэг юм байна, хүн амины хэргээр хайгаад байгаа юм байна гэж мэдсэн. ...Б, А нарыг хамт яваад байна гэж сонссоноос биш хэзээнээс хамт ажиллах болсон, хамт ямар ажил хийж байсныг мэдэхгүй. Манай дүү одоо Австрали улсад байгаа. Надтай холбоо барьдаггүй, хэзээ ирэхийг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-р хавтас 238-239х/,

- Х.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...А-ийн хамаатан Б буюу Б-ийг мэднэ. Хамаатан гэж надад танилцуулж байсан. А Сэлэнгэ аймгийн Чөлөөт бүсэд зочид буудал барих төсөл хөөцөлдөж байсан. Гэхдээ сүүлдээ больсон. Би ЖД корпарацитай холбож өгсөн. Төлөөлөгч нь ирээд явсан ба тэр хүн нь хөрөнгө оруулахаа больсон...” гэсэн мэдүүлэг., /хэргийн 3-р хавтас 173-174х/,

- Т.Ш-ын гэрчээр болон сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Би талийгаачийн хамгийн дотно найз нь гэж өөрийгөө боддог, Би А-тэй анх 2004 онд танилцаж байсан. БНХАУ-н Бээжин хотод хамт суралцаж байсан юм.

Миний санаж байгаагаар Б гэх хүнтэй Сэлэнгэ аймагт зочид буудал бариулахаар харилцан тохирч, ...хөрөнгө оруулагч нь больсон чинь тэр Б нь та нар өөрсдөө болиулчихлаа гэж бас сүртэй хэрүүл хийж байсан, Ё.Б-ийг бид нар Б гэж дууддаг. 2015 оны 02 дугаар сард Б өөрийн төрсөн дүү Б хочтой Б-ын хамт ирж А-тэй уулзсан. Би дараа нь юу гэж байна гэж асуутал онц юм ярьсангүй, Сэлэнгэ аймгийн чөлөөт бүсэд зочид буудал барих асуудлын талаар ярьж байна. Энэ ажлаа дуусгамаар байна гэж байна гэсэн.

Г.А бид хоёр 2014 онд Б буюу Б-тэй Сэлэнгэ аймгийн Алтанбулагын чөлөөт бүсэд зочид буудал, казино барих ажлаар хамтран ажиллаж байсан. Тэгтэл Б нь ажил явагдаж байхад хүлээж чадахгүй тэвдээд байн байн “та нар удаашруулаад байна, би хэлтэй бол аль хэдийн зохицуулчих байсан юм” гээд эхэлсэн. Тэгээд Б бага багаар зангаа хувиргасаар эхэндээ уурладаг байснаа, сүүлдээ айлгаж сүрдүүлээд, “та нарыг ална шүү” гэх зэргээр илт дарамталж эхэлсэн. Тэгэхэд нь бид хоорондоо ярилцаад Б-өөс зайгаа барьж, аль болох уулзахаа болиод зугтаадаг болсон.

...2014 оны 07, 08 сарын үед шиг санаж байна Г.А “би ер нь Б-өөс зугтаад эхнэр хүүхэдтэйгээ хамт БНХАУ-д хэсэг байж байгаад ирье, тэр хооронд Б-ийн уур нь бага зэрэг дарагдаад намжих байлгүй” гэж хэлээд удалгүй хэд хоногийн дараа эхнэр хүүхэдтэйгээ хамт БНХАУ-руу явсан. Б-ийн бид нарыг айлгаж сүрдүүлээд дарамтлаад байгаа талаар Б ахад хэлэхэд “та нар эхний ээлжинд ярьж байгаа яриаг нь бичээд авчих, энэ нь эргээд та нарт баримт болно, бүр болохгүй бол манай найз А гэж байгаа ер нь хүний хамгаалагч, шадар туслахаар ажиллаж байсан хүн, энэ хүнтэй хамтарч ажиллаад хамгаалуулж болно” гэсэн.

Тэгээд анх А-тай танилцсан бөгөөд би түүнийг дагуулаад талийгаачтай уулзахаар БНХАУ-ын Таньшань хотод очсон. Тэгэхэд Г.А эхнэр, хоёр хүүхэд, эхнэрийн дүү С, өөрийнхөө төрсөн эгч А нарын хамт буудалд байсан. Тэгээд А-ыг танилцуулахад талийгаач Г.А “хамгаалалт авъя гэдэг нь болж байна, сэтгэл санаа тайвширч байна” гэсэн. Тэгээд Хятадаас ирснээс хойш А ах А-тэй байнга хамт байдаг болсон.

...Анх Б дарамталж эхлэхэд бид хоорондоо ярилцсан. Энэ хүн дарамтлаад бид цагдаад хандах бол баримттай байя, хүн гүтгээгүй гэдгээ нотлох хэрэгтэй гэж тохиролцсон юм. Тэгээд би Б-тай ярихдаа утсан дээрээ бичлэг хийдэг болсон. Түүнийг Т нэгтгэж хадгалсан.

Б 2014 оны 09 дүгээр сараас эхлээд миний утас руу яриад элдэв янзын хараал хэлж талийгаачтай уулзах гэж намайг дарамтлах болсон. Хааяа бас Т руу ярьсан гэдэг байсан. Хааяа зүгээр юм ярина, хааяа утсаар дарамтлана. А Б-тай Сэлэнгэ аймгийн чөлөөт бүсэд зочид буудал барих талаар хамтарахаар байсан гэсэн. Гэхдээ Б-гийн харьцаа, зан ааш нь хэцүү учраас хамтрахаа больсон гэсэн. Тэр цагаас хойш л утасдаж дарамтлах болсон. Мөн Б-гийн байрыг бид түрээслэж урдаас ирсэн хятадуудыг байрлуулдаг байсан. Тэрний түрээсийн мөнгө нэхэж дарамталдаг байсан. Тэгээд бид ярилцаад ер нь сүүлд нь янз бүрийн юм болвол баримттай байсан нь дээр байх гээд Б-г утасдаж дарамтлахад нь бичлэг хийдэг болсон. ...Ер нь Б талийгаачийг 2014 оны 10 дугаар сарын орчим их дарамталдаг байсан. Талийгаач Б-гийн дарамтыг бодитой гэж  үзээд эхнэр хүүхдээ Хятад руу явуулаад өөрөө араас нь очоод 20 орчим хоноод ирж байсан...” мэдүүлэг. /хэргийн 2-р хавтас 195х, хэргийн 3-р хавтас 185-187х, хэргийн 7-р хавтас 163-164х/,

- Н.А-ын сэжигтнээр өгсөн: “...2014 оны намар 09 сарын үед манай найз Б над руу залгаад чи ажил хийх үү, ажилгүй байгаа биздээ гэсэн. Тэгэхээр нь Б-тай уулзаад юун ажил юм гэхэд манай хэдэн дүү нар байдаг юм тэд нарыг нэг хүн дарамтлаад, ална хядна гээд утсаар яриад байгаа гэнэ, чи тэд нарт тус дэм хажууд нь хэсэг байгаад өгөөч гэсэн. Тэгээд Баар дамжуулаад Ш, Т нартай танилцсан. Тэгэхэд Ш нь бид нар хэдэн найзуудаараа нийлээд бизнес хийдэг юм, манай гол ажлыг зохицуулж явдаг А гэж найз маань байгаа, тэр залуу маань Б гэдэг хүнтэй хамтарч ажиллах гэж байсан чинь нөгөө хүн нь хамтарч ажиллаж байхдаа ер нь дарамтлаад эхлэсэн гэсэн, тэгэхээр нь бид нар зайгаа аваад, тэр хүнтэй аль болох холбогдохгүй, уулзахгүй байсан чинь над руу яриад та нарыг ална, Агаа олж өг гээд байдаг болсон гэж хэлсэн, тэгээд надад хандаж, та бид нартай хамт байгаад тус дэм болоод, шаардлага гарвал янз бүрийн хүмүүсээс хамгаалаад өгөөч гэсэн юм. Би тэр залуучуудтай нилээн удаан энэ талаар ярилцаад, тэр залуучуудтай хамтран ажиллаж болохоор дажгүй залуучууд шиг санагдсан. Би тэр залуучуудтай хамтарч ажиллаад ажил энэ тэрд нь туслаад шаардлага гарвал хамгаалахаар болсон.

Тэгээд тэр залуучуудыг дарамтлаад байгаа гэх Б гэдэг хүний талаар лавлаж асуухад Л гэдэг шоронгоор олон жил явсан хүний дүү гэж хэлж байсан. Мөн тэр хүний дарамталж байгаа гэх яриаг нь бичээд авчихсан байгааг нь сонсоход "би тэр А-г чинь дугдайлгана, та нарыг харна аа" гэсэн ерөнхийдөө дарамталж, айлгаж сүрдүүлсэн утгатай зүйлс ярьсан байсан.

Тухайн үедээ А нь тэр Б гэдэг залуугийн дарамтнаас айгаад гэр бүлийнхээ хамт БНХАУ-д оччихсон байгаа гэсэн. Тэгээд Ш бид хоёр А-тэй уулзахаар 2014 оны 09 сарын дундуур БНХАУ-ын Тань Шань хотод очсон. Тэнд А гэх залуутай анх танилцсан бөгөөд Б гэдэг залуу байнга залгаж дарамтлаад ална, энэ тэр гээд байхаар нь түр хугацаанд хол байя гээд гэр бүлийнхээ хамт энд ирчихсэн байгаа гэж байсан. Би А-тэй уулзаад өөрийнхөө туршлага, бусдад хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байсан талаараа болон зарим нэг асуудал дээр танил тал байдаг, мөн хажууд нас намбатай хүн байвал хүмүүс халдаад байх нь бага зэргээр ярилцахад А, Ш нар өөртөө итгэх итгэл нь сэргэж ерөнхийдөө дарматалж байсан асуудлыг үл тоон тайвширч эхлэсэн. Тэгээд би А Ш нартай хамтран ажиллахаар болсон бөгөөд БНХАУ-аас Ш бид хоёр түрүүлээд ирсэн. А араас гэр бүлийнхээ хамт ирсэн бөгөөд Монголд ирснээс нь хойш би А-тэй байнга хамт явж ажил төрөлд нь тусалдаг болсон.

Ерөнхийдөө жолооч нь ч болоод, хамгаалагч нь ч болоод, дотны туслагч  ах нь ч болоод явсан. ...Миний ойлгосноор нэг төсел дээр Б-тай хамтрах гэж байгаа больчихсон юм шиг байгаа юм. Яагаад больсон гэхээр Б дарамтлаад байсан учраас больчихсон гэж байсан. Б А-ийг хэрхэн дарамталж байсныг Ш-ын хийсэн утасны бичлэг, мөн Ш, Т, А нарын ярианаас сонсож мэдсэн....” гэсэн мэдүүлэг /хэргийн 3-р хавтас 202-206х, 7-р хавтас 166-168х/,

- Ё.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “....Би талийгаачийг нас барсан гэх 2015.05.21-ний өдрийн 22:00 цагт МА ХХК-аар, эхнэр болон түүний ажлынханы хамт ОХУ-ын Улаан-Үд хот, Итгэлт хамба руу яваад 2015.05.24-нд ирсэн.

Би Сэлэнгэ аймгийн чөлөөт бүсэд автомат тоглоомын газартай зочид буудал барих зорилгоор 1 га газар эзэмших эрх авсан. Уг газрыг Чөлөөт бүсийн захирагчийн албанд 50 сая төгрөгийн хандив өгч байж авсан. Би энийг Г.А, Х гэх хятад хүн нартай хамтарч хийхээр тохирсон байсан. "А анхнаасаа хөрөнге оруулагч олж өгнө гэж ярьсан байсан. Тэгээд нэг хүнд үзүүлсэн боловч нөгеө хүн нь зөвшөөрөөгүй. Тэрнээс хойш өер хүнд үзүүлээгүй ба өерөө утсаа салгаад алга болчихсон. Би харин найз Ш руу нь залгаад уурлаад ярьчихдаг байсан. Ш руу уурлаад хараалын үг хэлэхээр утсандаа бичлэг хийлээ шүү гэдэг байсан. Найз нөхөдтэй нь ярьж хэл амаар доромжилж байснаа хүлээн зөвшөөрч байна.

Би 2001 он орчим Багануур дахь чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байхдаа Э-ын А-тай гэмгүй найзууд байсан. Суллагдсанаас хойш Хан-Уул дүүрэг дэх Нийслэл фитнесд хамт явдаг байсан. Ер гайгүй харилцаатай байсан. Би Э.А-ыг Г.А-тэй танилцуулаагүй. Тэр хоёр хоорондоо бие биенээ таньдаг байсан эсэхийг мэдэхгүй. Талийгаач Г.А, Э.А нарын гэр нь ойролцоо байдаг байсан юм. Би Ш-тай утсаар ярихдаа “ах нь бол зүгээр нэг хонзон саначихаараа аймар хонзогночихдог байхгүй юу ... өөрөө хоосон хонож байгаад ч гэсэн тэр муугаас хариугаа авна ... тэр мууг мөнгө хаяж байгаад дугдайлгана гэснээ санахгүй байна.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 3-р хавтас 152-15/,

- М.А-ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн болон яллагдагчаар өгсөн: “...2015 оны 05 дугаар сарын сүүлээр А ах Орос руу явахаасаа 3-4 хоногийн өмнө нэг шөнө яарч сандарсан байдалтай надруу байн байн утсаар яриад, “хаана байна гэж асууж байгаад манай ажил дээр хүрээд ирсэн. Манай авто угаалгын газар 24 цагаар ажилладаг болохоор би шөнө машин угаалга дууссан үед нь очоод орлогоо авчихдаг юм. Намайг шөнө 02 цагийн үед угаалгын газрын орлогыг авч байхад А ах хүрч ирээд их л сандруу ойр ойрхон тамхи татаад байхаар нь та яасан зүгээр үү гэхэд зүгээрээ гэсэн. Тэгснээ саарал өнгийн үүргэвч үүрсэн байснаа заагаад энд байгаа хувцасыг шатаамаар байна гэхээр нь юу юм гэхэд зүгээр муу хувцас байгаа юм гэсэн. Тэгэхээр нь шатаах гэж байгаа бол манай ажил дээр шатааж болохгүй, тэнд хогийн цэг байгаа, тэнд шатаасан нь дээр гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт манай ажлын урд талд байдаг хогийн цэг дээр очиход энийг шатаачих гэхээр нь би цүнхнийх нь цахилгааныг онгойлгоод хувцаснууд байхаар нь гал өгөөд шатаачихсан. Тэр цүнхийг онгойлгоход цэнхэр цамц, саарал цамц зэрэг зүйлс амсар дээр нь харагдаж байсан. Тэр цүнхний доор нь юу байгааг сайн хараагүй. Цүнхтэй хувцасыг асаачихаад, бид хоёр тамхи татаад хажууд нь шатахыг нь хараад зогсож байсан ба нилээн удаан зогсож шатаж дуусахыг нь харсан. Тэгээд цүнхтэй хувцас шатаад дуусахад А ах явлаа гээд яваад өгсөн бөгөед би ч ажлынхаа орлогыг аваад гэртээ орчихсон. Хувцас шатаж байхад бид хоёр өөр хоорондоо юу ярьсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан яарч сандарсан, айж тэвдсэн байхаар нь та зүгээр үү гэж асуухаар зүгээрээ, зүгээр чамд хамаагүй гээд надад юу ч хэлэхгүй байсан.

Тэр хувцас хийсэн цүнх нь ойролцоогоор 30 см өргөнтэй, 50 см орчим өндөртэй байсан. Дотор нь хийсэн хувцаснуудыг нэг их чигжиж хийгээгүй, сул хийсэн байсан. Би дотор нь 3-4 ширхэг хувцас л байгаа юм байна гэж бодсон. Би шатаж дуусч байхад нь үнсийг нь хөдөлгөхөд гутлын ул шиг юм гүйцэт шатаагүй үлдсэн, удаан шатаад байсан. Би тэр гутлын улыг пүүзний ул байх л гэж бодсон. А ах цүнхийг нь хамт шатаачих гэхээр нь хамт шатаасан юм.

   Сүүлд А ах Орос явсны дараа хүн алсан гэдгийг нь мэдчихээд хүн алсныхаа дараа надаар хувцасаа шатаалгасан юм байна гэж ойлгосон. Тухайн үед шатаасан хувцаснууд цустай байсан эсэхийг нь анзаараагүй. Тэр цүнхэнд хутга байгаагүй гэж бодож байна. Учир нь хувцаснууд шатаж дууссаны дараа үнсийг нь хөдөлгөхөд хатуу, шатаагүй үлдсэн зүйл байгаагүй, бөөндөө  шатчихсан байсан.

Би А ахыг хутга барьчихсан явж байгааг нь хараагүй. Харин энэ хэрэг болохоос өмнө манай дүү Б, эмээ, өвөө нар А ах чинь том хутга биедээ авч яваад байх боллоо, ингэж байгаад хэрэгт орчих вий чи хэлж яриач гээд надад хэлэхээр нь би А ахаас та юун хутга барьж яваад байгаа юм гэхэд ах нь зүгээрээ, яав л гэж гээд байсан. Надад бол хутгаа харуулаагүй.

А ах манай ажил дээр ирж хувцас шатааснаасаа 1-2 хоногийн дараа надтай утсаар яриад ах нь Орос руу явахгүй бол болохгүй байна гэхээр нь яах гэж байгаа юм гээд тодруулахад миний холбогдсон хар тамхины хэрэг болохоо больчихлоо, зугтаагаад Орос руу явах хэрэгтэй болчихлоо гэсэн. Тэгэхээр нь би танд мөнгө байгаа юм уу гэхэд надад мөнге байгаа, 3 сая төгрөг байгаа гэж хэлсэн. Тэр мөнгөө хэнээс авсан, ямар учиртай мөнге болох талаараа надад хэлээгүй.

1-2 хоногийн дараа 19-20 цагийн үед манай ажил дээр ирж надтай уулзаад ах нь яг доо Орос руу явлаа гэж хэлээд яваад өгсөн.

Х.А надтай манай ажил дээр ирж уулзахдаа ах чинь захиалгаар хүн алчихсан байна гэж ярьж байсан. ...Э.А-ыг Хятад руу явсан байхад нь “Гуйж байна, ах минь хэнтэй ч битгий уулзаарай, болгоомжтой байгаарай” гэж мессеж бичсэн шиг санагдаж байна.

Х.А надад хэлэхдээ "А ахыг чинь Хятадад очвол хүн алах гээд байна, чи ахтайгаа яривал цаашаа Бээжин яваад хэрэггүй, наанаа байж бай гээд А-руулж хэлээрэй” гэсэн. Тэгэхээр нь би А ахыг хэн нэгэн алчихаж магадгүй гээд тэр мессежийг бичсэн. Би Э.А ахыг Хятадад баригдахаас өмнө нь утсаар холбоотой байсан.

Мөн А ах ОХУ-д байхдаа над руу залгаж мөнгө асуухаар нь би 1000 доллар шилжүүлсэн, ...Надаас мэдүүлэг авахдаа ямар нэг байдлаар дарамталж байгаагүй, ...M хочит Н гэх хүнтэй хамт хорьж байгаагүй, би огт танихгүй, надтай уулзаж дарамтлаагүй, А надад ямар нэг мансууруулах бодис хэрэглүүлээгүй...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-р хавтас 123-126х, 11-р хавтас 86-95х, 13-р хавтас 97х/ болон Э.А, Ё.Б нарын Нийслэл фитнест хичээллэж байсан гэх ирцийн бүртгэл /хэргийн 7-р хавтас 181-189х/, шүүгдэгч Э.А-ыг Интерполын шугамаар эрэн сурвалжилж баривчлах тухай хүсэлттэй холбоотой материалууд /хэргийн 3-р хавтас 232-250х, 4-р хавтас 1-42х, 6-р хавтас 137-155х, 7-р хавтас 170-173х, 214-224х, 10-р хавтас 30-37х/, шүүгдэгч Э.А, Ё.Б нарын Монгол Улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /хэргийн 4-р хавтас 84-87х, 7-р хавтас 180х/, Ё.Б-ийн ОХУ-руу “Итгэлт хамбад мөргөх аялалд” оролцсон гэх “МА жуулчлал” ХХК-с ирүүлсэн баримтууд /хэргийн 4-р хавтас 204-207х/, БНХАУ-аас шүүгдэгч Э.А-ыг шилжүүлэн авсан тухай тэмдэглэл, Э.А-ын бие болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 10-р хавтас 160-174х/, БНХАУ-ын талаас шүүгдэгч Э.А-ыг шилжүүлэн өгсөн баримт бичиг, түүний албан ёсны орчуулга /хэргийн 10-р хавтас 176-208х/, шүүгдэгч Э.А-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 10-р хавтас 209-214х/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 12-р хавтас 224-234х/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай  нотлогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад хэргийн шүүгдэгч, гэрчүүд болон тухайн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан бусад этгээдийг эрүүдэн шүүсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлд заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэл бүхий гэж дүгнэв. Учир нь:

Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлох зохицуулалттай хэдий ч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үед шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар хүнийг санаатай алах гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ хөнгөрч, цаАр авах ялыг халж, арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр зааж, оногдуулах ялыг хөнгөрүүлэн тогтоосон. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан “...,оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн хууль буцаан хэрэглэх үндэслэлд хамаарах юм.

 

Шүүгдэгч Э.А нь бусдын захиалгаар, бүлэглэж, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цаг 24 минутын орчим иргэн 29 настай Г.А-ийн нуруун зүүн талд хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.   

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох хуулийн зохицуулалттай. /ЭХЕА-ийн 2.5 дугаар зүйл/  

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэгт тус тус зохицуулсан.

 

Хохирогчийн төлөөлөгчөөс амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардалд 13.500.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь хохирогчийн төлөөлөгч С.Г-д 3.500.000 төгрөг, Ц.Б-т /талийгаачийн эхнэр/ 10.0 сая төгрөг тус тус нөхөн төлсөн нь хэргийн 13 дугаар хавтас 102-103 дугаар талд авагдсан “Мөнгө хүлээн авсан тухай” тодорхойлолт баримтаар тогтоогдсон байна.

Түүнчлэн хохирогчийн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан “талийгаач 29 настайдаа бусдын гарт амь үрэгдэж, бага насны хоёр хүүхэд, эхнэр нь тэжээгчээ алдаж, цалин орлогогүй үлдсэн, талийгаач сард 2.000.000-3.000.000 төгрөгийн орлого олж гэр бүлээ тэжээн тэтгэдэг байсан, сарын орлогыг 2.000.000 төгрөг гэж тооцож, 60 нас хүртлээ ажиллаж хөдөлмөрлөнө гэж бодоход дунджаар 744.000.000 төгрөгийн орлого олж үр хүүхэд, гэр бүлээ тэжээн тэтгэх байсан” гэх үндэслэлээр эдийн засгийн болон сэтгэл санааны хохиролд тооцон шүүгдэгчээс 744.0 сая төгрөг гаргуулна гэх шаардлагын тухайд шүүх уг нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Тодруулбал: Хэргийн хохирогч талаас тухайн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үндэслэл бүхий нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон гэх боловч энэ талаар хэрэгт тодорхой баримтгүй, мөн нас барагчийн сарын цалин хөлс, орлогыг тодорхойлсон баримтгүй зэргээс гэм хор учруулсны төлбөрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоож тодорхойлох боломжгүй юм.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмыг баримтлан “эдийн засгийн болон сэтгэл санааны хохиролд тооцон шүүгдэгчээс 744.0 сая төгрөг гаргуулна” гэх шаардлагыг шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь уг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг зааж шийдвэрлэх нь зүйтэй.  

 

Шүүгдэгч Э.А нь урьд хэд хэдэн удаа ял шийтгэгдэж байсан нь хэргийн 7-р хавтас 22-41 дүгээр талд авагдсан шийтгэх тогтоол, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар баримтууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тус тус тогтоогдсон ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн 2015 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн байдлаар дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийн 78.2.4-т заасан ялгүй болох хугацаа нь дуусаагүй ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн хэдий ч 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс хүчин төгөлдөр болж даган мөрдөж буй шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар “ялтай байдал” гэх хууль зүйн үр дагаврыг халсан байна.  

 

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж зааж хуульчилсан тул шүүгдэгчийн ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй болно.

 

Шүүгдэгч Э.А-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүгдэгч Э.А нь хүнийг алах гэмт хэргийг бусдын захиалгаар, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  талаархи санал зэргийг харгалзан Э.А-т Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Э.А нь уг хэрэгт Интерполын улаан булант зараар эрэн сурвалжлагдаж байгаад 2015 оны 05 сарын 29-ний өдрөөс БНХАУ-ын Манжуур хотод анх сэжигтнээр баривчлагдан хоригдсон ба түүний БНХАУ-д цагдан хоригдсон болон Монгол улсад хүлээлгэн өгснөөр Монгол улсад 2017 оны 02 сарын 16-наас  2018 оны 01 сарын 02-ны өдрийг хүртэлхи хугацаанд, мөн тус шүүхэд хэргийг хянан хэлэлцэх явцад 2018 оны 07 дугаар сарын 19-нөөс 2018 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд шүүгдэгчээр тус тус цагдан хоригдсон нийт 966 /есэн зуун жаран зургаа/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу Э.А-ын эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. /хэргийн 10-р хавтас 195х, 11-р хавтас 57х, 61х, 64х, 68х, 71х, 74х, 77х, 80х, 12-р хавтас 135х, 176х, 187х, 240х, 13-р хавтас 182х/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Э.А-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.11-д зааснаар зүйлчилснийг хэрэгсэхгүй болгох” талаархи гаргасан саналыг шүүх дээр дурьдсан үндэслэлээр хүлээн авч хангах хуулийн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж талийгаач Г.А-ийн өмсөж явсан хар саарал өнгийн 2 товчтой пиджак, хар өнгийн фудволк, хар саарал өнгийн өмд, хар өнгийн даавуун оймс, үдээстэй хар өнгийн гутал, бор өнгийн цүнх, MI гэсэн бичигтэй зөөврийн цэнэглэгч 1 ширхэг, хар өнгийн цэнэглэгч 1 ширхэг, цэнхэр, шар өнгөтэй асаагуур 2 ширхэг, хар өнгийн цахилгаан татуурга 2 ширхэг, цагаан өнгийн холбогч утас 1 ширхэг, хар өнгийн бал 1 ширхэг, тусгай түлхүүр 1 ширхэг, зоосон мөнгө 1 ширхэг, хар өнгийн оосортой, зүрх хэлбэрийн зүүлттэй 1 ширхэг төмөр түлхүүр, шүдэнз 1 ширхэг, “БД” ХХК Ч.Ц гэсэн бичигтэй цаас 1 ширхэг, хар өнгийн бариултай түлхүүр 1 ширхэг, гар маус 1 ширхэг, эрэгтэй хүний цээж зураг 1 ширхэг, Calvin Klein Jeans гэсэн бичигтэй хэтэвч 1 ширхэг, банкны гүйлгээний хуудас 9 ширхэг баримт, картаар тооцоо хийсэн баримт 5 ширхэг, 1 ам.доллар 1 ширхэг, банкны карт 4 ширхэг, СМ ШТС-ын карт 1 ширхэг, гар утасны үүр 4 ширхэг, хятад карт 2 ширхэг, хүүхдийн зураг 3 ширхэг, цээж зураг 1 ширхэг, Жи мобайлын сим карт 1 ширхэг, барын дүрстэй зоос 1 ширхэг, Г.А-ийн “Н”-гийн карт 1 ширхэг, сурталчилгааны хуудас 7 ширхэг, Е27788334 дугаартай гадаад паспортын хуулбар 1 ширхэг, мобикомын нэхэмжлэх 2 хуудас, цус мэт зүйлээр бохирлогдсон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 ширхэг, А5 хэмжээтэй бичиг баримтын жагсаалт гэсэн бичигтэй зүйл 1 ширхэг, мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар 8 хуудас, сэтгүүл 3 ширхэг, Хэнтий аймгийн Батноров сумын Газрын албанд өгөх баримт 18 хуудас зэргийг хохирогчийн төлөөлөгч С.Г, Ц.Б нарт, Э.А-ын гэрээс хураан авсан түүний өмсдөг гэх нимгэн цамц 6 ширхэг, фудволк 3 ширхэг, дотоож 5 ширхэг, ар нүүрний алчуур 1 ширхэг, оймс 10 ширхэг /5 хос/, өмд 5 ширхэг, G mobeli маркийн хар өнгийн гар утас зэргийг шүүгдэгч Э.А-т шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгохыг шүүгчийн туслах Л.Содномдоржид даалгаж, Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 2 ширхэг /1 хос/ ажлын бээлий, шар өнгийн иштэй хутга, хэргийн газрын үзлэгээр хураан авсан цусны дээж бүхий хуванцар сав 3 ширхэг, хумс, үсний дээж, тамхины ишнүүд, Э.А-аас хураан авсан Хүрэн өнгийн иштэй Columbia гэсэн бичигтэй эвхдэг хутга 1 ширхэгийг олмогц зохих журмын дагуу устгахынг Эд мөрийн баримт устгах даалгаж, утасны дугаар тэмдэглэсэн дэвтрийн хуудас 1 ширхэг, хяналтын камеруудын бичлэг бүхий Verbatim гэсэн бичигтэй DVD 2 ширхэг, гэрч Х.А-ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар хураан авсан 4GB багтаамжтай Lenova гэсэн бичигтэй хар өнгийн флаш диск 1 ширхэг, флаш дискэн дэх бичлэгийг хуулбарлан ирүүлсэн PRINCO гэсэн бичигтэй цэнхэр өнгийн СD 1 ширхэг,  Э.А-ын Samsung гэсэн бичигтэй гар утаснаас устгагдсан файлуудыг сэргээсэн мэдээллийг агуулж байгаа HP гэсэн бичигтэй цэнхэр өнгийн CD 1 ширхэг,  Э.А-ын 2017 оны 02 сарын 16-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлгийг дүрс бичлэгээр бэхжүүлсэн бичлэг бүхий SONY гэсэн бичигтэй СD 1 ширхэг, сэжигтэн Ё.Б, Т.Ш нарын утсаар ярьсан бичлэгүүдийг гар утаснаас хуулбарласан бичлэгтэй гэх Summer гэсэн бичигтэй СD 1 ширхэгийг тус тус эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт тус тус хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон    

                                                          ТОГТООХ нь:

 

   1.  Э.А-ыг хүнийг захиалгаар, бүлэглэж, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлд заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11-д зааснаар Э.А-ыг 19 /арван ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.А-т оногдуулсан 19 /арван ес/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.А-ын цагдан хоригдсон нийт 966 /есэн зуун жаран зургаа/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3 дахь хэсэгт зааснаар Э.А нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд амь хохирогчийн оршуулгын зардлын 13.500.000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөг нөхөн төлснийг дурдаж, хохирогчийн төлөөлөгч С.Г, Ц.Б нарын эдийн засгийн болон сэтгэл санааны хохиролд нэхэмжилж буй 744.000.000 /долоон дөчин дөрвөн сая/ төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, тэдгээр нь уг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн

6.1. талийгаач Г.А-ийн өмсөж явсан хар саарал өнгийн 2 товчтой пиджак, хар өнгийн фудволк, хар саарал өнгийн өмд, хар өнгийн даавуун оймс, үдээстэй хар өнгийн гутал, бор өнгийн цүнх, MI гэсэн бичигтэй зөөврийн цэнэглэгч 1 ширхэг, хар өнгийн цэнэглэгч 1 ширхэг, цэнхэр, шар өнгөтэй асаагуур 2 ширхэг, хар өнгийн цахилгаан татуурга 2 ширхэг, цагаан өнгийн холбогч утас 1 ширхэг, хар өнгийн бал 1 ширхэг, тусгай түлхүүр 1 ширхэг, зоосон мөнгө 1 ширхэг, хар өнгийн оосортой, зүрх хэлбэрийн зүүлттэй 1 ширхэг төмөр түлхүүр, шүдэнз 1 ширхэг, “БД” ХХК Ч.Ц гэсэн бичигтэй цаас 1 ширхэг, хар өнгийн бариултай түлхүүр 1 ширхэг, гар маус 1 ширхэг, эрэгтэй хүний цээж зураг 1 ширхэг, Calvin Klein Jeans гэсэн бичигтэй хэтэвч 1 ширхэг, банкны гүйлгээний хуудас 9 ширхэг баримт, картаар тооцоо хийсэн баримт 5 ширхэг, 1 ам.доллар 1 ширхэг, банкны карт 4 ширхэг, СМ ШТС-ын карт 1 ширхэг, гар утасны үүр 4 ширхэг, хятад карт 2 ширхэг, хүүхдийн зураг 3 ширхэг, цээж зураг 1 ширхэг, Жи мобайлын сим карт 1 ширхэг, барын дүрстэй зоос 1 ширхэг, Г.А-ийн “Н”-гийн карт 1 ширхэг, сурталчилгааны хуудас 7 ширхэг, Е27788334 дугаартай гадаад паспортын хуулбар 1 ширхэг, мобикомын нэхэмжлэх 2 хуудас, цус мэт зүйлээр бохирлогдсон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 ширхэг, А5 хэмжээтэй бичиг баримтын жагсаалт гэсэн бичигтэй зүйл 1 ширхэг, мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар 8 хуудас, сэтгүүл 3 ширхэг, Хэнтий аймгийн Батноров сумын Газрын албанд өгөх баримт 18 хуудас зэргийг хохирогчийн төлөөлөгч С.Г, Ц.Б нарт,

6.2. Э.А-ын гэрээс хураан авсан түүний өмсдөг гэх нимгэн цамц 6 ширхэг, фудволк 3 ширхэг, дотоож 5 ширхэг, ар нүүрний алчуур 1 ширхэг, оймс 10 ширхэг /5 хос/, өмд 5 ширхэг, G mobeli маркийн хар өнгийн гар утас зэргийг шүүгдэгч Э.А-т тус тус буцаан олгож, 

6.3. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 2 ширхэг /1 хос/ ажлын бээлий, шар өнгийн иштэй хутга, хэргийн газрын үзлэгээр хураан авсан цусны дээж бүхий хуванцар сав 3 ширхэг, хумс, үсний дээж, тамхины ишнүүд, Э.А-аас хураан авсан Хүрэн өнгийн иштэй Columbia гэсэн бичигтэй эвхдэг хутга 1 ширхэгийг олмогц зохих журмын дагуу устгахынг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

6.4. Утасны дугаар тэмдэглэсэн дэвтрийн хуудас 1 ширхэг, хяналтын камеруудын бичлэг бүхий Verbatim гэсэн бичигтэй DVD 2 ширхэг, гэрч Х.А-ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар хураан авсан 4GB багтаамжтай Lenova гэсэн бичигтэй хар өнгийн флаш диск 1 ширхэг, флаш дискэн дэх бичлэгийг хуулбарлан ирүүлсэн PRINCO гэсэн бичигтэй цэнхэр өнгийн СD 1 ширхэг, Э.А-ын Samsung гэсэн бичигтэй гар утаснаас устгагдсан файлуудыг сэргээсэн мэдээллийг агуулж байгаа HP гэсэн бичигтэй цэнхэр өнгийн CD 1 ширхэг,  Э.А-ын 2017 оны 02 сарын 16-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлгийг дүрс бичлэгээр бэхжүүлсэн бичлэг бүхий SONY гэсэн бичигтэй СD 1 ширхэг, сэжигтэн Ё.Б, Т.Ш нарын утсаар ярьсан бичлэгүүдийг гар утаснаас хуулбарласан бичлэгтэй гэх Summer гэсэн бичигтэй СD 1 ширхэгийг тус тус эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж тус тус шийдвэрлэсүгэй.

 

7. Эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн түүний эдлэх ялыг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Э.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БАЗАРХАНД

                                                      ШҮҮГЧИД                                 Д.АЛТАНЖИГҮҮР

                                                                                                      П.ТУЯАТ