| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2023/06748/И |
| Дугаар | 191/ШШ2026/02813 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2026/02813
| 2026 оны 02 сарын 26 өдөр | Дугаар 191/ШШ2026/02813 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бээжингийн гудамж 37, ******* ******* ******* барилга, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн, ******* дугаар хороо, гудамж, тоот хаягт оршин суух, овогт -т холбогдох,
гэрээнээс учирсан хохиролд 13,148,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, хариуцагчийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт дутуу төлсөн 43,106,638 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* ******* ******* ХХК нь барилгын засал чимэглэл, хүнд машин механизм худалдаа, түрээс, барилгын материалын худалдааны чиглэлээр 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.
2021 онд Хан-Уул дүүрэг 4-р хороонд байрлах, барилга угсралтын ажилд 17.8*17 метр хэмжээтэй, 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгад дараах ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Үүнд, шилэн нүүр, хаалга, цонх, сангийн ажил, дулааны шугам татах, салхивч, дээвэр, хаяавч, фасадны ажил, цахилгааны ажил, холбоо дохиолол, дүүжин тааз, 1, 2 давхрын шалны плита наах, 00-ын өрөөний ханын плита наах, шатны чулуу наах, шатны хаалга наах, засал гэх зэрэг ажлууд багтсан.
Манай компани дээрх ажлыг туслан гүйцэтгэгчээр хийлгүүлэхээр болж, иргэн Г.той ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрийг мөн Г. луу шилжүүлсэн, гэрээний хавсралтаар хийгдэх ажлыг тус бүрчлэн нэрлэн зааж, тохиролцсон. Гүйцэтгэгч Г. ажлыг 20 оны 1 сард дуусган, хүлээлгэж өгсөн боловч гүйцэтгэгч нарын хийсэн ажлын нэг болох сангийн ажил чанаргүй хийсэн болох нь 2023 оны 1 сард тогтоогдсон. Гэмтэл гарсан тухай манай компанид мэдээлсэн бөгөөд өвлийн улирал байсан тул манай компани шуурхай арга хэмжээ авч, гэмтэл гарсан тухай манай компанид мэдээлсэн.
Өвлийн улирал байсан тул манай компани шуурхай арга хэмжээ авч 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дахин өөр компанитай гэрээ байгуулан ажиллаж, сангийн хоолойг засварласан. Сангийн хоолойг дахин засварлах ажилд одоогийн байдлаар туслан гүйцэтгэгчид 4,*******00,000 төгрөг төлсөн.
Г.т энэ талаар хэлэхэд бид танай ажлыг гүйцэтгэхэд ашиггүй ажилласан, иймд дахин засварлахгүй, доголдлоо арилгахгүй, одоо надад хамаагүй гэх тайлбарыг өгсөн.
Иймд манай компани ажил гүйцэтгэх гэрээний дагуу гомдлын шаардлага гаргах хугацаанд гомдол гаргаж, ажил гүйцэтгэх гэрээнээс өөрт учирсан хохирлоо шаардаж байна.
Манай компанитай гэрээ байгуулсан хүн Г. тул түүнд холбогдуулан уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 8,648,900 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Учир нь, 2021 онд Хан-Уул дүүрэг, 4-р хороонд байрлах, барилга угсралтын 17.8*17 метр хэмжээтэй, 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгад түлхүүр өгөх нөхцөлтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. 20 оны 1 сард ажлыг хүлээлгэн өгсөн. Гүйцэтгэгч гэрээнд заасан ажлаас барилгын баруун талын дээврийн засвар, урд хаалганы шат, барилгын манаасын ажлыг хийлгүй үлдээсэн. Мөн 20 оны 12 сарын сүүлээр 2 давхарын дотор сангийн шугам хоолой нь задарч, ус алдаж, хана, шал, дотор засал, нэг давхарын 7.000 мкв талбайн дотор засал, дээврийг 2023 оны 1 сараас завсар хийж эхэлсэн.
******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь өөрийн компани болох ХХК-аас хөрөнгийг гаргуулан ажил гүйцэтгэгч нартай гэрээ байгуулж, бараа ханган барилгын засварын ажлыг хийж, гүйцэтгэсэн. ХХК болон ******* ******* ******* ХХК нар нь нэг хувьцаа эзэмшигчтэй компани. Дараах зардлуудыг гарсан. Үүнд, хоёр давхарын сангийн шугам хоолойг засахад худалдан авсан бараа материалууд сангийн хоолой, хог шүүгч 266,200 төгрөг, винтель 3*******2,000 төгрөг, шугам сантехник 2,117,*******00 төгрөг, хуванцар материал 648,000 төгрөг, хоолойн төгсөвч 182,000 төгрөг, шилний өрөм, кнал цаас, ам дарагч, кнал *******3.3*******0+69190=1.*******10 төгрөг /сангийн ажлын хийхийн тулд тавигдсан байсан плитаг хуулан авсан, үүнд шилний өрөм ашигласан/ нийт 3,748,210 төгрөг, хоёр болон нэг давхарын дотор заслын ажлыг хийхэд худалдаж авсан баримт, цемент авсан баримт 143,000 төгрөг, эмульс 0,000 төгрөг, өнхрүүш, багс, зүлгүүр, аск, цаас 271,8*******0 төгрөг, плита, тааз 46*******,000 төгрөг, цагаан аск, хошуу, бээлий 1**************,420 төгрөг, нийт 1,2**************,270 төгрөг, дотор заслын ажлыг Т.Пүрэвдоржоор 3,64*******,430 төгрөгний гэрээ байгуулан хийлгүүлсэн. Нийт 8,648,900 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн тул хариуцагчаас 13,148,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Г. нь гэрээ байгуулсан. Гэрээний хариуцлагаа үүрэх ёстой. Сөрөг нэхэмжлэлдээ 4*******,000,000 төгрөг гэж тодорхойлж байгаа боловч ямар учраас 4*******,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Гэрээ байгуулаад , Г. нар хамт ажлыг хамт гүйцэтгэсэн байдаг. Төлбөр мөнгийг хэрхэн өгч авахаар тохиролцсон асуудал Г. болон нарын хооронд болсон асуудал гэж үзэж байгаа. Тухайн үед болон Г. нар нь тухайн ажлыг хамтарч гүйцэтгэсэн. Г. гэрээ байгуулснаараа хариуцлагаа үүрэх ёстой. ******* тай өөртэй нь ярилцахад ...Г. нь 13,000,000 төгрөгөө төлнө гэж ярьсан. ******* Г.т холбогдох бүх мөнгөө өгсөн, бид нар харилцан тохиролцсон гэх зүйлийг удаад тайлбарладаг. Мөн хариуцагч нь ажлыг хүлэлгэж өгөөгүй энэ талаар акт байхгүй. Акт дээр гарын үсэг зураагүй. 2023 оны 1 сард ажил нь дусаад хүлээж авсан.
Хариуцагчийн барьж гүйцэтгэсэн обьектийг С2 гэж сүүлд нэрлэсэн байсан.
Манай зүгээс ажлын хөлсийг 23******* сая төгрөг гэж тохирсонтой бол маргахгүй, бэлнээр 100 сая төгрөг өгөөд, үлдсэн төлбөрт нь тооцож хоёр өрөө байр өгсөн, тухайн үед н. хүлээж авсан бөгөөд хариуцагч Г. нь өөрөө байр өгөхийг зөвшөөрч байсан.
Хариуцагчаас барьцаа ******* хувийн төлбөр гаргуулах шаардлага гаргаж байгаа боловч ажил нь доголдолтой, ажлыг хүлээлгэж өгөөгүй тул гэрээгээр тохиролцсны дагуу буцаан төлөх үндэслэл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
Миний бие ******* ******* ******* ХХК-тай 2021 оны 09 сарын 07-ны өдөр АГ/21/003 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан улмаар Хан-Уул дүүргийн 4-р хороонд байрлах, 17,8х17 метр хэмжээтэй, 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг барьж, түлхүүр гардуулах нөхцлөөр гүйцэтгэхээр гэрээний үнийн дүнг 23*******,883,700 төгрөгөөр тохирч, 100,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдсанаас хойш 3 өдөрт, үлдэгдэл төлбөрийг бартераар буюу 2 хороололд А2 блок 6, тоот *******1,99 м.кв 2 өрөө байрыг 1 мкв-ыг 2,100,000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцсон. Мөн ажлын гүйцэтгэл дуусахад барьцаа *******% суутган олгох нөхцлөөр тохиролцсон. Миний танил болох надад дээрх ажпыг санал болгож төрсөн дүү болон Чинзориг нарт сангийн ажлыг нь өгөөрэй гэж хэлсэн би хийх ажлуудаа тооцож хийж үзэхэд ашиг бага байсан боловч хийхийг хүлээн зөвшөөрсөн. Ингээд би гэрээ байгуулж, эхний мөнгө 70,000,000 төгрөг, дараа нь 30,000,000 төгрөгийг тус тус төлсөн. ******* үүнээс өөр мөнгө аваагүй, гэрээнд дээр дурдсанаар 2 өрөө байр авах боловч яаж тохирсоныг мэдэхгүй. Өмнө нь ******* ******* ******* ХХК дээрх нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа ын хамт намайг хамтран хариуцагчаар татсан бөгөөд хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон гэж бодож байна.
******* ******* ******* ХХК-ийн өмнөх нэхэмжлэлтэй хэргээс үлдсэн мөнгөнөөс т өсгөн байсныг мэдсэн. Н. нь ******* ******* ******* XXX-ийн захирал найз. Гэрээний мөнгийг ******* ******* ******* ХХК-иас хийсэн над руу шилжүүлэх байсан атал луу шилжүүлсэнд гайхсан. Мөнхбат, Чинзориг нар сангийн ажлыг хийсэн болохоор би мөнгө авсан байна гэж бодож байсан.
******* ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлуудыг 100 хувь гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. Гэрээний үнийн дүнгээс би өөрөө 100,000,000 төгрөгийг авсан. т 92,777,062 төгрөг өгсөн, нийт 192,777,062 төгрөгийг өгсөн байна. Энэ нь гэрээний дээрх үнийн дүнгээс 43,106,638 төгрөг дутуу байна. Үүнд гэрээний 2.3-т Гэрээт ажлын баталгаа болгож үнийн дүнгийн ******* хувийг барьцаанд суутгана. Нэг жилийн дараа ажил хүлээлцсэн актанд үндэслэн барьцааг буцаан олгоно гэж заасны дагуу үнийн дүнгийн ******* хувь болох 11,794,19******* төгрөг багтаж байгаа юм. Иймд ******* ******* ******* ХХК-тай 2021 оны 09 сарын 07-ны өдөр байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт ажлын хөлсний дутуу мөнгө 43,106,638 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:
нэхэмжлэгчээс, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2021 оны 9 сарын 07-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ, ажил хүлээж авах акт иргэний үнэмлэхийн лавлагаа, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, ажил туршсан актууд, гэрэл зураг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчёийн 2023 оны 2 сарын 20-ны өдрийн захирамж, 2023 оны 1 сарын 07-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, гэрээт ажлын гүйцэтгэлийн акт, ажлын зураг, дотор халуун хүйтэн ус хангамж, гал эсэргүүлэх системийг шалгасан акт, гэрэл зураг, хавтгай дээвэр хийсэн акт, гэрэл зураг, ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, төлбөрийн баримтууд, шилжүүлгийн баримтууд, Улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Б.Энхбатын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 2 сарын 18-ны өдрийн 20/00******* тоот тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, мөнгөн шилжүүлгийн баримт, Бараа материалын зарлагын баримтууд,
хариуцагчаас 2021 оны 9 сарын 07-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгүүлэх тухай гэрээ, үлдсэн ажлын жагсаалт зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус гаргаж өгсөн.
Шүүхээс гэрчээр Б.Энхбатыг асуусан тэмдэглэл, Хаан банк ХК-ийн депозит дансны хуулга зэрэг баримтууд нотлох баримтаар авагдсан байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Г.т холбогдуулан, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №АГ21/003 тоот ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 13,148,900 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 43,106,638 төгрөг гаргуулах сөрөг шаардлага гаргаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг, хариуцагчийн доголдолтой хийж гүйцэтгэсэн ажлыг засан сайжруулахтай холбоотой гарсан зардал 4,*******00,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, мөн 2023 оны 02 сарын 01-ний өдөр дотор засалд гарсан зардал 8,648,900 төгрөг, нийт 13,148,900 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлсон.
2.Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13,148,900 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, хэрэгт зохигчдын хооронд байгуулагдсан 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ-гээр хариуцагч Г. нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, 17.8х17 метр хэмжээтэй, 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг хавсралтад заасан жагсаалтын дагуу хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч Монголина ******* ******* ХХК нь ажлын хөлсөнд 13*******,883,700 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга, зорилгоос үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
3.Нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын доголдлыг засан сайжруулахад гарсан зардал 4,*******00,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлийг сангийн хоолойг чанаргүй хийж гүйцэтгэсний улмаас хоолой задарч ус алдаж хана, дотор заслыг муутгасан тул засварт зарцуулсан зардал гэж тайлбарласан.
******* ******* ******* ХХК нь иргэн 2023 оны 01 сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 1 болон 2 давхарын халаалтын далд шугамыг солих, коллекторууд солих, бусад дагалдах хэсгүүдийг солих ажлыг 4,*******00,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн үйл баримт тогтогдож байна.
Хариуцагчаас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлийг, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг н., түүний дүү Мөнхбат нартай хамтран гүйцэтгэсэн бөгөөд сангийн угсралтын ажилтай холбоотой гарсан зардлыг эдгээр хүмүүсээс нэхэмжлэх нь зүйтэй гэж тайлбарласан.
Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр Г. нь гэрээний нэг тал тул өөр бусад хүмүүсээр ажил гүйцэтгүүлсэн гэх үндэслэлээр түүний гэрээгээр хүлээсэн ажлыг чанартай, доголдолгүй хийж гүйцэтгэнэ гэх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байна. Мөн хэрэгт авагдсан бичгийн баримт хариуцагчийг хариуцах этгээд биш гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 2******* дугаар зүйлийн 2*******.2.2. дахь хэсэгт зааснаар хариуцагч хариу тайлбарын татгалзлын үндэслэлийг өөрөө нотлох, холбогдох баримтыг цугуулж гаргаж өгөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагчаас 4,*******00,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
4.Нэхэмжлэгчээс мөн гэрээнээс учирсан хохиролд 8,648,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Энэ нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ХХК-ийн 2023 оны 02 сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, төлбөрийн баримтуудыг хавсаргаж ирүүлсэн байна.
Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно, 26.*******.-д Хуулийн этгээдийн удирдах байгууллагын эрх зүйн байдлыг хууль буюу үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчээс ******* ******* ******* ХХК болон ХХК-иуд нь нэг хувьцаа эзэмшигч, нэг гүйцэтгэх захиралтай бөгөөд хариуцагчийн хийж гүйцэтгэсэн доголдолтой ажлыг засварлахад гарсан зардлыг ХХК-ийн данснаас гаргаж төлсөн гэж тайлбарласан.
Иргэний хууль болон Компанийн тухай хуульд зааснаар хоёр өөр хуулийн этгээдүүдийг бие даасан эрх зүйн субъект гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчийн дурдсан үндэслэлээр нэг компанийн гарсан зардлыг нөгөө компани шууд нэхэмжлэх эрх үүсэхгүй.
Иймд нэхэмжлэгчийн хариуцагчас 8,648,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
*******.Хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 43,106,638 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1.-д хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж зохицуулсан байна.
Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.3.-т гэрээний нийт төлбөр 23*******,883,700 төгрөг. Төлөх нөхцөл нь 100,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш ажлын 3 өдөрт, үлдэгдэл төлбөр бартераар буюу 2 хороололд А2 блок, 6 давхарын *******1.99 м.кв хоёр өрөө байрыг 1 м.кв 2,100,000 төгрөгөөр тооцож үлдэгдлийг ажлын гүйцэтгэл дуусахад барьцаа ******* хувь суутган олгоно... гэж заасан.
Хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг төлсөн үйл баримт нотлогдож байна.
Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, гэрээний үүрэгт нийт 192,777,062 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл 43,106,638 төгрөгийг төлөөгүй тул гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байх бөгөөд түүний хүсэлтээр Хаан бакнаас мөнгөн шилжүүлгийн баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчээс гэрээгээр үлдэгдэл төлбөрийг орон сууцаар төлөхөөр тохиролцсон тул төлөх төлбөргүй гэж маргасан.
Гэрээгээр талууд үлдэгдэл төлбөрийг бартераар буюу 2 хороололд А2 блок, 6 давхарын *******1.99 мкв хоёр өрөө байрыг 1 мкв 2,100,000 төгрөгөөр тооцож үлдэгдлийг ажлын гүйцэтгэл дуусахад барьцаа ******* хувь суутган олгоно... гэж тохиролцсон байна.
Нэхэмжлэгчийн гэрээний үлдэгдэл төлбөрт орон сууц өгөхөөр тохиролцсон гэх тайлбарыг хариуцагчаас үгүйсгэсэн баримтыг ирүүлээгүй бөгөөд түүний н. гэх хүнд 92 сая төгрөг өгсөн гэх тайлбараар ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг дутуу төлсөн гэж дүгнэх боломжгүй байна. Тодруулбал, ын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, орлогын мэдүүлгийн баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт төлөгдсөн төлбөр гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 219 дүгээр зүйлийн 219.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Г.оос 4,*******00,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,648,900 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн гаргасан 43,106,638 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тус шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШЗ2026/1*******8 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.1., 11*******.2.2., 11*******.2.3., 116., 118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 219 дүгээр зүйлийн 219.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.оос 4,*******00,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,648,900 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн гаргасан 43,106,638 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 240,282 төгрөг, хариуцагчийн төлсөн 373,483 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.оос улсын тэмдэгтийн хураамжид 86,9*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА