Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1037

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,              

Нэхэмжлэгч: Д.З,

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 

Гуравдагч этгээд: К ХХК, М ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “...М ” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсангийн гудамж, хотхонд байрлах 44В байрны 66, 67 тоот авто зогсоолуудын улсын бүртгэлийн Ү-22*******, Ү-22******* дугааруудтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0, дугаартай бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгож, тус автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.Зыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх зогсоолуудын өмчлөх эрхийг Д.Зын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн эрхийн улсын бүртгэлийн тасагт даалгах” 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээд М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, гуравдагч этгээд К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, С.Я, Х.Ид шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ундармаа нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Д.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдөр “М ” ХХК-тай 101 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсаны үндсэн дээр Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсангийн гудамж, ******* байрны тоот орон сууцыг тус байрны зоорийн давхарын 66, 67 тоот автомашины зогсоолын хамт захиалж, гэрээний үнийг бүрэн төлснөөр “М ” ХХК-тай “Тооцоо нийлсэн акт” үйлдэж, орон сууц болон автомашины зогсоолыг өөрийн эзэмшил, ашиганд хүлээн авсан юм. 

Улмаар “М ” ХХК нь миний нэр дээр орон сууцны гэрчилгээг гарган өгсөн атлаа, авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй, холбогдох материалыг өгөхгүй байсан тул миний бие шүүхэд хандан авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/ дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан. Үүний дагуу Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн газарт хандахад 2016 оны 02 дугаар сарын -ний өдөр надад “Банкны барьцаанд байгаа тул бүртгэх боломжгүй” гэсэн бүртгэхээс татгалзсан хариуг өгсөн, мөн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хандахад Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мөн л бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй гэх хариуг өгсөн.

Гэтэл “М ” ХХК нь “Улаанбаатар хотын ” болон “К ”-тай миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг буюу ХУД-ийн дүгээр хороо, Зайсангийн гудамж, “ ” хотхоны ******* байрны 66, 67 тоот авто зогсоолыг надад огт мэдэгдэлгүйгээр зээлийн барьцаанд тавихын тулд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд 90%-ийн гүйцэтгэлтэй хэмээн бүртгүүлсэн нь “Иргэний хууль”-ийн 183 дугаар зүйлийн 183.3-т “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй”, түүнчлэн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Иргэний хуулийн 183.3-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүргэлд өөрчлөлт оруулж болно” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Иймд “М ” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн ХУД-ийн дүгээр хороо, Зайсангийн гудамж, “ ” хотхоны ******* байрны 66, 67 тоот авто зогсоолын улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, уг авто зогсоолын улсын бүртгэлийг иргэн Д.З миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг иргэн Д.З миний нэр дээр бүртгэн, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын бүртгэгч Г.Г шүүх гаргасан тайлбартаа:

Хан-Уул дүүргийн дүгээр хороо, цогцолбор /17021/, Зайсангийн тойруу А, Б, В, Г дүгээр байрны зоорийн давхарын 66, 67 тоот авто зогсоолын зориутай 18 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг холбогдох нотлох баримтыг үндэслэн 90%-ийн гүйцэтгэлтэйгээр 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М ” ХХК /РД2714728/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22*******, Y-22******* дугаарт бүртгэсэн байх 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141, 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Т07/141, 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Т07/141 “К ”-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүд тус тус бүртгэлтэй байна.

Эрхийн улсын бүртгэлийн Ү-22*******, Ү-22******* дугаарт хөрөнгө нь Хан-Уул дүүргийн шүүхийн 20 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 705 дугаартай Б.Болдын нэхэмжлэлтэй шүүх хуралдааныг хойшлуулсан тухай шүүгчийн захирамж нотлох баримтанд байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох, 18.1.10-т улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно гэж заасан байдаг.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.” хэмээн заасан байдаг.

“М ” ХХК нь тухайн үл хөдлөх хөрөнгүүдээ барьцаалсан К наас зээл авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээ нь өнөөдрийн байдлаар албан ёсоор дуусгавар болоогүй байна. Иймд барьцаалагчийн зөвшөөрөлгүй тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх боломжгүй байна. 

Иргэн Д.Зын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “М ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.З нь 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдөр манай компанитай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж тус гэрээгээр Хан-Уул дүүргийн дүгээр хороо, тэнгэр хотхоны ******* байрны тоот 4 өрөө орон сууц болон ******* байрны зоорийн давхарын 66, 67 тоот автозогсоолыг худалдан авч төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/шш2016/ дугаар захирамжаар Д.Зыг Хан-Уул дүүргийн дүгээр хороо, тэнгэр хотхоны ******* байрны зоорийн давхарын 66, 67 тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон.

Анх М ХХК нь К тай зээлийн болон барьцааны гэрээг 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан бөгөөд үүнд дээрх автомашины зогсоол барьцаалагдаагүй. Мөн барилга барих явцад санхүүгийн хүндрэл үүссэн учир К наас шаардсаны дагуу 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр М ХХК-ий зээлийн барьцаанд 44 АБВГ байрны зоорийн давхарын авто зогсоол тус бүрээр /тухайн үед оршин суугчид авто зогсоолоо эзэмшиж ашиглаж байсан/ 90 хувийн гүйцэтгэлтэйгээр өмчлөх эрхийн гэрчилгээг М ХХК-ий нэр дээр гаргуулж тус бүрийг нь барьцааны гэрээ байгуулан бүртгүүлсэн нь уг автомашины зогсоол өмчлөгчдийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр болсон нь үнэн юм. Иймд манай компаний зүгээс иргэн Д.Зын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв. 

Гуравдагч этгээд К ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Тус нь “М ” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 1,400,000.00 /Нэг сая дөрвөн зуун мянган/ ам.долларыг жилийн 20,4 хувийн хүүтэй, сарын хугацаатай зээлсэн юм. Мөн “М*******” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

Зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлийн орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины гараж, 3 өрөө орон сууц, гаражийн хамт, зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон “М*******” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл.

Түүнчлэн тус нь 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т07/252 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г “Ф*******” ХХК-тай байгуулж, “Ф*******” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байна.

Үүнд: “М*******” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008714 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000016261 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, Зайсангийн ******* тоотод байрлах 1692 м.кв талбайтай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, “М*******” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206009074 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000041906 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, Зайсангийн ******* тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, “М*******” ХХК-ийн эзэмшлийн 1/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаатай газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар.

Харин 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М*******” ХХК-ийн өмчлөлд *******, *******, *******, ******* дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр *******бвг дүгээр байрны 1-205 тоот автозогсоолыг нэг бүрчлэн барьцаалсан байна.

Тус ны “М ” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, дүгээр зүйлийн .1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх, эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицууын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм.

Гэтэл “М ” ХХК нь иргэн Д.Зтой 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 101 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-н байгуулж, тус ны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, “ ” хотхоны *******бвг дүгээр байрны 66, 67 тоот авто зогсоолуудыг худалдсан байна.

Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасныг мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6-д “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй” гэсэн зохицуууудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Д.З нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00958 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус ны 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Зын өмчлөх эрх нь ны барьцааны эрхээс хойно үүссэн учир “М*******” ХХК-ийн өмчлөх эрхийг Д.Зт шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүргэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг авахыг бүртгэлийн байгууллага /бүртгэгч/ мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.З нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай. 

Гэтэл нэхэмжлэгч Д.З нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна. Иймд нэхэмжлэгч Д.Зын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...М ” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсангийн гудамж, хотхонд байрлах 44В байрны 66, 67 тоот авто зогсоолуудын улсын бүртгэлийн Ү-22*******, Ү-22******* дугааруудтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0, дугаартай бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгож, тус автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.Зыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх зогсоолуудын өмчлөх эрхийг Д.Зын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн эрхийн бүртгэлийн тасагт даалгах” гэж тодорхойлжээ. 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч Д.Зын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“М ” ХХК нь Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Блью Скай” хотхонд байрлах 44В байрны 66, 67 тоот авто зогсоолуудын улсын бүртгэлийн Ү-22*******, Ү-22******* дугааруудтай өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн эрхийн улсын бүртгэлийн 0, дугаартай гэрчилгээг авсан байна.

  “М капитал” ХХК нь “К ” ХХК-тай 2007 онд Т07/141 тоот зээлийн гэрээ, 2010 онд Т07/141 тоот гэрээг тус тус байгуулж нэхэмжлэгчийн 66, 67 тоот авто зогсоолыг оролцуулан 44 А, Б, В, Г байрны авто машины зогсоолуудыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрчилгээг барьцаалж, барьцааны гэрээг 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр улсын бүртгэлд хуульд зааснаар бүртгүүлжээ.

Нэхэмжлэгчийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай “Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар маргаан бүхий автозогсоолын өмчлөгчөөр тогтоосон хэдий ч тухайн маргаан бүхий автозогсоолыг 2007 онд “М капитал” ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 1,400, 000.0 /Нэг сая дөрвөн зуун мянга/ ам долларыг, жилийн 20,4 хувийн хүүтэй, сарын хугацаатай зээлж, мөн өдөр энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан барьцаалсан 205 автозогсоолд нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгосон автозогсоол хамаарч байгаа, түүнчлэн 2010 онд гуравдагч этгээд “К ” ХХК-ийн зээлийн санхүүжилтээр баригдсан гэх барилгын орон сууцны тоот, автозогсоолуудыг тус бүрээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч “М капитал” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэнтэй холбогдуулж 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г дахин байгуулж, барьцааны гэрээг хуульд заасны дагуу бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ, гэрчилгээ, бүртгэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох автозогсоол нь “М капитал” ХХК, “К ” ХХК-ийн хооронд 2007, 2010 онд тус тус байгуулсан “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаанд байгаа ба улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн байхад нь нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон гэж тухайн автозогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгчийг шууд улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийг ханган, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалган шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь “М капитал” ХХК-тай орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г  зогсоолын хамт авхаар 2008 оны 02 дугаар сарын 29-ны өдөр 101 дугаартай гэрээг байгуулсанаас үзэхэд маргаан бүхий авто зогсоолыг зээлийн гэрээний барьцаанд бүртгүүлснээс хойш уг гэрээ байгуулсан байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Барьцаалуулагч нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан барьцааны зүйлийг гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр бусдын өмчлөлд шилжүүлэх эрхтэй” гэж зааснаас үзэхэд барьцаалуулагч буюу “М капитал” ХХК нь маргаан бүхий автозогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагч буюу “К ” ХХК-ийн зөвшөөрөлтэйгээр шилжүүлэхээр байх бөгөөд энэ тохиолдолд энэхүү зөвшөөрлийг авагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, барьцааны бүртгэл хүчин төгөлдөр байх бөгөөд Д.Зыг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т ”улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-т “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүргэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана” 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх” гэж заасанд нийцэж байна. 

Иймд хариуцагчийн үйл ажиллагааг буруутгаж, зөвхөн “М капитал” ХХК-иас өмчлөгчийг зөвшөөрсөн үндэслэлээр дээрх хуулийн заалтуудаар зохицуулсан барьцаалагчийн эрх, улсын бүртгэлийн байгууллагын бүртгэл хийхэд хориглосон, 

дээрх зээлийн барьцааны гэрээнээс шууд чөлөөлж, нэхэмжлэгч иргэн Д.Зын нэр дээр давхар бүртгэх хууль зүйн хувьд боломжгүй төдийгүй хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь гуравдагч этгээд К ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөж, барьцаалагчийн эрхэд шууд халдах тул даалгасан шийдвэр гаргах үндэслэлгүй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч Улсын бүртгэлийн байгууллагад шүүхээр тогтоолгосон өмчлөгч болох талаарх баримтаа гаргасны үндсэн дээр урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх боломжтой ба хүчин төгөлдөр бүртгэл буюу барьцааны бүртгэлээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд болох барьцаалагч ны зөвшөөрлийг авсны үндсэн дээр өмчлөх эрхээ шилжүүлэн бүртгүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасан тул нэхэмжлэгч Д.З нь уг эрхээ бүртгүүлэхийн тулд холбогдох мэдүүлгийг гаргах ёстой юм.

Д.З нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт гомдол гаргаж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 6/2799 дугаартай албан бичгээр хариу авчээ.

  Уг албан бичгээр “.....К ны зөвшөөрлийг авч эрхийн улсын бүргэлд бүртгүүлэх боломжтой болохыг тодорхой тайлбарлаж мэдэгдсэн байх тул эрх ашиг нь шууд хөндөгдөх К ны зөвшөөрлийг аваагүй нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “...М ” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсангийн гудамж, хотхонд байрлах 44В байрны 66, 67 тоот авто зогсоолуудын улсын бүртгэлийн Ү-22*******, Ү-22******* дугааруудтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0, дугаартай бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгож, тус автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.Зыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх зогсоолуудын өмчлөх эрхийг Д.Зын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн эрхийн улсын бүртгэлийн тасагт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч Д.Зын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         О.ОЮУНГЭРЭЛ