Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 29

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.*******

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч/ШЕЗ-өөс онлайнаар/: Х.*******

Н.*******

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч/ШЕЗ-өөс онлайнаар/:

Н.Баасанжав

Нарийн бичгийн дарга: Б.Долгорсүрэн нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжиннямын даргалж шийдвэрлэсэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 610 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******ийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багт оршин суух Авга овогт Бат-Эрдэнийн ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хаан банкны Завхан салбарын ерөнхий нягтлан бодогчоор 3 сарын туршилтын хугацаатайгаар ажилд орж 3 сарын дараа жинхэлсэн. 2011 оноос 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл тасралтгүй ажиллаж байгаад жирэмсэн амаржсаны амралтаа авсан. 2014 оны 10 дугаар сарын 22-нд төрж 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хүүхэд асрах чөлөө авах тухай өргөдлөө өгч чөлөө авсан... Тэгээд маргааш нь тушаалаа өгөхгүй атлаа ажлаа хүлээлгэж өг гээд байхаар нь тушаалаа авсны дараа ажлаа хүлээлгэж өгнө гээд 2016 оны 12 дугаар сарын 19-нд тушаалаа авсан. Энэ тушаалд хугацаа дууссан гэдэг үндэслэлээр халсан нь ямар ч үндэслэлгүй бөгөөд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж тушаал гаргасан буюу Э.******* нь 2014 оны 10 дугаар сарын 22-нд төрсөн одоо 2 нас 2 сартай миний бага хүү Э.******* нь 2015 оны 12 дугаар сарын 28-нд төрсөн одоо 1 нас хүрч байна.

Иймд Орон нутгийн иргэдийн банкны Завхан салбарын төв тооцооны төвийн эдийн засагчийн ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж, дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Б.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.*******тай 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр эдийн засагчийн ажлын байранд 3 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. ******* нь Хөдөлмөрийн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж гэрээний дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэж байсан. Энэхүү 3 сарын хугацаанд ажил үүргээ зохих ёсоор хангалттай гүйцэтгээгүй, харилцагчаас гомдол ирж байсан. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварын биелэлт хангалтгүй тул дахин боломж олгож туршилтын хугацааг 3 сараар сунгасан ба хугацаа 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон. Банк *******тай байгуулсан хугацаатай гэрээг цаашид сунгахгүй гэж үзсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлээр буюу ажилтантай туршилтын хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгахгүй болсон тул дуусгавар болсон. Хаан банкны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 373 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн. Иймд Б.*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* анхан шатын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2014 оны 09 сард жирэмсний амралтаа аваад 2014 оны 10-р сарын 22-нд төрсөн. Тэгээд хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2015 оны 07-р сарын 15-ны өдөр хүүхэд асрах чөлөө дуусаад ажилдаа орохоор салбарын захирал *******тай ... уулзахад .... Чиний оронд орсон хүн ажилдаа жигдэрчихсэн, чиний хийсэн ажил чинь авах юмгүй муу байсан. Тэрийг чинь энэ хүн цэгцлээд одоо гартаа оруулж байхад чамайг би буцааж авахгүй гэж хэлсэн. .. Тухайн үед би 2 сартай жирэмсэн байсан. Ерөнхийдөө захиралтай уулзахад захирлын хандлага намайг дахиж ажилд авахгүй, дарамталсан хандлагатай байсан учраас би жирэмсэн юм чинь дахиад дараагийнхаа хүүхдийг гаргасны дараа нэг мөсөн ажилдаа оръё гэж бодоод жирэмснийхээ амралтыг сунгах хүсэлт өгөөд явсан. Тэгээд дахиад 9 сард өргөдөл өгсөн. Тэгээд 2015 оны 11 сард би дахиад амаржсаны амралт аваад 2015 оны 12-р сарын 28-нд 2 дахь хүүхдээ төрүүлсэн. 1 жирэмсний амралттай байх хугацаандаа ажилдаа оролгүйгээр дараагийнхаа хүүхдийг төрүүлсэн. Тэр хүүхдээ асрах хугацаа нь 2016 оны 06-р сарын 01-н хүртэл байсан. ...2016 оны 06-р сарын 01-нээс өөрийнхөө үндсэн ажилдаа оръё гэсэн өргөдлөө өгөөд явсан. Тэгээд 2016 оны 06-р сарын 01-н гэхэд миний ажилд орох тушаал гараагүй. ... 2016 оны 06-р сарын 06-ны ... салбарын захиралтай очиж уулзахад Би чамайг ерөнхий нягтлангаар яагаад ч авахгүй гэдгээ хэлсэн. Харин теллер юм уу, дансны мэдээллийн ажилтан бол гэсэн шаардлага тавьсан. ..Мөн дээрээс нь 2016 оны 06-р сарын 01-ний өдөр хүүхэд асрах чөлөөний хугацаа чинь дууссан. Тэгтэл 06-р сарын 06-ны өдөр болсон байна. Чи 5 хоног ажил тасалсан байна. Тийм учраас би чамайг халах эрхтэй болсон байна. Чи ерөнхий нягтлан бодогч болох нь байтлаа халагдах болсон байна. Теллер болвол бол гэж хэлсэн. .. Тэгээд би гэр бүлийнхээ хүнтэй зөвшилцье, та надад бодох хугацаа өгөөч гэсэн чинь 2 хоногийн дараашийдээ гарга, тэрнээс хойш хүлээж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд би 2016 оны 06-р сарын 09-ны өдөр ирж уулзаад би өөрийнхөө ажилдаа оръё гэж .... Тухайн үед яагаад надтай хамтарч ажиллах боломжгүй гэж хэлснийг нь ойлгоогүй. Тэгээд би тэр хүний шийдвэрийн эсрэг яваад яаж ч чадахгүй учраас хэлснээр нь би эдийн засагч болъё гэж хэлсэн. Тэгтэл ******* захирал ..жирэмсний амралттай байж байгаад ажилд орох өргөдлийн хугацаа чинь 2016 оны 06-р сарын 01-н байсан. Гэтэл одоо 06-р сарын 09-н болсон байна. Тэгэхээр чи ажил тасалсан гэдгээрээ халагдах болсон байна. Чи 2016 оны 06-р сарын 09-ний өдрөөр ажилдаа орох өргөдлөө шинээр бичиж өгөөд эдийн засагчаар салбарын захиралтай тохиролцсоны үндсэн дээр эдийн засагч болгож өгөөч гэсэн өргөдөл шинээр бичиж өг, тэгэхгүй бол чи халагдах түвшинд очсон байгаа учраас хүний нөөц шалгахад асуудал гарна гэж хэлсэн. .. Тэгээд би 2016 оны 06-р сарын 09-ний өдрөөс эдийн засагчаар шилжүүлж ажиллуулах болон хүүхэд хөхүүлэх чөлөө хүссэн 2 өргөдөл бичиж өгсөн. ..2016 оны 06-р сарын 13-ны өдөр ажилдаа орж.... 2016 оны 06-р сарын 16-нд бичиг хэргийн ажилтан хөдөлмөрийн гэрээндээ гарын үсэг зур гэсэн. ... Гэрээнээс миний харсан ганц юм нь цалингаа хараад өөр юм харалгүйгээр хөдөлмөрийн гэрээндээ гарын үсэг зурсан. Тэгээд ... 2016 оны 06 дугаар сарын 28-нд миний зээл судлах эрх ирсэн. Би 2016 оны 07-р сарын 01-нээс зээл олгож эхлээд ажиллаж байтал 2016 оны 09-р сарын 06-ны үед тооцооны төвийн эрхлэгч ******* намайг дуудаад Чиний хариуцаж байгаа Ойн баялаг компанийн зээл хугацаа хэтэрсэн ангилалд шилжиж буурсан байна гэж хэлсэн. Тэр нь харилцагч зээлээ төлөхдөө 18 төгрөг дутуу төлж зээл нь дутуу төлөгдсөн байсан. ..2016 оны 09-р сарын 09-нд ******* дахиж дуудаад Ойн баялгийн хугацаа хэтрэлтийн асуудал том асуудал болж байгаа. Дээрээс нь чамаар лизингийн зээл судлуулах гэж харилцагч ирсэн байна. Тэгэхэд чи завгүй гээд явуулсан байна. Чамд харилцагчийн гомдол ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр ... би нэг харилцагч ирсэн, тэр хүний орлого нь хүрэхгүй байсан. Бас нөхөр нь хөдөө явсан, хамтран зээлдэгчгүй учраас энэ хүний зээл олгогдох боломжгүй гээд буцаасан. Өөр хүн ирээгүй гэж хэлсэн.. тэгвэл ахлах эдийн засагч чамтай уулзана гэж байна лээ гэж хэлээд намайг явуулсан. Тэгээд 2016 оны 09 сарын 09-ний орой ажил тарахын үед ахлах эдийн засагч намайг дуудаад чамд харилцагчийн гомдол ирлээ, ажлын үзүүлэлт чинь хангалтгүй байна. Мөн чи Ойн баялгийн зээлийг 18 төгрөгөөр хугацаа хэтрүүлсэн байна. Энэ чиний залруулашгүй алдаа, тийм учраас чиний хөдөлмөрийн гэрээг чинь цуцалж байна гэж хэлээд нэг мэдэгдэх хуудас өгсөн. ... Мэдэгдэлдээ 09-р сарын 14-ний өдөр 3 сар болоод туршилтын хугацаа нь дуусч байгаа учраас цаашид ажиллуулахгүй болохыг мэдэгдье гэсэн байсан. .. 2016 оны 09-р сарын 16-ны өглөө салбарын захирал намайг өрөөндөө дуудсан. Өрөөнд нь ороход ахлах эдийн засагч , тооцооны төвийн эрхлэгч ******* 2 байсан. Тэгэхэд ******* захирал захирлын зөвлөлийн шийдвэр гарсан байна. Ийм ийм шалтгааны улмаас чамайг ажиллуулахгүй гэсэн байна. Гэхдээ би чамд боломж өгье, чи халагдах юм уу? эсвэл туршилтын хугацаагаа сунгаад үүрэг даалгавар аваад гэрээгээ 3 сарын хугацаагаар сунгах юм уу? үүрэг даалгавар нь бол биелэмгүй байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье, үүрэг даалгавар авъя гэсэн. Тухайн үед би бодохдоо захирал бид 2-ын тохиролцоо хүчин төгөлдөр байгаа юм байна гэж ойлгож байсан. Тэгээд хэсэг байж байгаад 10-аад хоногийн дараа ******* үүрэг даалгавар өгсөн. Тэр нь миний хувьд биелэхээргүй үүрэг даалгавар байсан. Тэгэхээр нь би хүлээн зөвшөөрөхгүй, та нар намайг хуучин ажилтан гэж үзэж байгаа бол үүрэг даалгавар өгөхгүй байсан. Шинэ ажилтан гэж үзэж байгаа бол энэ үүрэг даалгавар чинь шинэ ажилтанд хэтэрхий өндөр биелэгдэхгүй үүрэг даалгавар байна гэж хэлсэн. .. 12 сард ажлын тайлангаа өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би орой сууж байгаад ажлын тайлангаа өгөхөд ******* захирлын зөвлөлийн хурал орох гэж байна. Үүрэг даалгаврынхаа биелэлтийг өг гээд яаруу сандруу 5 минутын дотор бичээд биелэлтийг нь дүгнээд захирлын зөвлөлийн хуралд ******* аваад орсон. ... Би нягтлан бодогчийн ажил дээр жирэмсний амралтаас орж ирэхдээ өөрийнхөө үндсэн ажил дээр орох ёстой байсан. Гэтэл салбарын захирал намайг айлган сүрдүүлсэн, дарамталсан, хууран мэхэлсэн тийм замаар тооцооны төвийн эдийн засагч болгох тохиролцоо хийгээд эдийн засагч болгосон. Тэгэнгүүтээ бас хуурч мэхэлж эдийн засагчийн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Түүнд нь би гомдолтой байгаа учраас ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааныхаа цалинг авах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх гэсэн үндсэн нэхэмжлэл гаргасан. Ажлаас халагдсан нь хууль бус үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Маргаж байгаа тушаалын агуулгад бол Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.3 буюу хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон гэсэн үндэслэл байгаа. Үүнийг манайх яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ? гэхээр хавтаст хэрэгт хоёр гэрээ байгаа. Уг гэрээнүүдэд туршилтын хугацаа гэж оруулсан байна. Туршилтын хугацаанд бол нэхэмжлэгчийн зүгээс би тухайн үед цалинг нь харсан нь алдаа байсан байна. Бусад зүйлийг хараагүй. Энэ нь хавтаст хэргийн 111 дүгээр хуудсанд байгаа өөр ажилд шилжүүлэх тухай харилцан тохиролцсон асуудал байгаа. Гэтэл ХААН банкны зүгээс шинэ ажилтан гэж үзээд туршилтын хугацаагаар гэрээ байгуулсан байна. Тэгэхдээ 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дахин гэрээ байгуулсан байгаа. Дахин гэрээ байгуулахдаа хугацааг нь тодорхойгүй орхигдуулсан байна. Сонгох санкцтай оруулсан байна. Тэгээд уг санкцийг ямар нэгэн байдлаар сонгоогүй асуудал байгаа учраас сонгоогүй байгуулсан гэж үзэхээр байна. Яагаад гэвэл өмнө нь туршилтын хугацаатай гэрээ байгуулаад дараа нь дахин гэрээ байгуулахдаа хугацаатай байгуулсан гэж үзээд байгаа. Хариуцагч байгууллагын зүгээс 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн гэрээг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж байна. Хөдөлмөрийн гэрээ бол тухайн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам бол Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой. Хөдөлмөрийн гэрээ нь дотоод журамтай нийцэж байгаа нь хавтаст хэргийн 142 дугаар хуудас дахь туршилтын буюу хугацаатай гэрээ байгуулан туршилтаар ажиллаж байгаа тохиолдолд цаашид ажиллахгүй гэсэн асуудал яригдсан тохиолдолд энэ журмын 3.3-аар зохицуулна гэсэн асуудал дотоод журамд байгаа. ХААН банкны дотоод журмын 3.3-д хугацаатай буюу туршилтын гэрээгээр ажиллаж байгаа хүний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо ажилтанд 14 хоногийн өмнө мэдэгдэнэ гэсэн заалт байгаа. Уг заалтыг өмнө хэрэгжүүлсэн гэж ойлгож байна. 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдэл өгсөн байна. Тэгэхдээ 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд мөн адил ийм заалт байгаа. 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох тухай байгаа. Үүнийг харилцан тохиролцож гарын үсэг зурсан гэж хариуцагч талаас хэлж байгаа тохиолдолд харилцан тохиролцсон гэрээнийхээ дагуу 14 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Мэдэгдлээ 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өгч байгаа нь 09 дүгээр сарын 14-ний өдөр дуусгавар болох ёстой байсан боловч хариуцагч байгууллагын зүгээс 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дууссан. Гэтэл энэ хугацаанд мэдэгдэл өгсөн байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан байна. Хэрэв энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзвэл 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр энэ хүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон үндэслэлээр чөлөөлсөн тохиолдолд 14 хоногийн өмнө мэдэгдэл өгөх ёстой байсан. Энэ тухай мэдэгдэл нь хавтаст хэрэгт байхгүй байна. Хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа ажилтан болон ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцсон асуудлыг оруулсан тохиолдолд аль аль тал нь биелүүлэх ёстой. Үүнийг биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч хүсэлт гаргасан боловч манайд ийм маягт байхгүй гэсэн хариу өгсөн байсан. Үүнийг манайх хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэвэл 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдэх хуудас гэж өгчихөөд дараа нь манайд ийм мэдэгдэл байхгүй гэсэн боловч Хөдөлмөрийн дотоод журмын маягт гэсэн хэсэг дотор Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэсэн маягт байгаа. Тийм учраас 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх юм бол мэдэгдэл өгөөгүй учраас ажлаас халах тушаал гаргах эрх зүйн үндэс байхгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Энэ гэрээнд өөрчлөлт орсон хоёрхон асуудал байгаа. Ажлын байршлыг өөрчилсөн байгаа. 2016 оны 06 дугаар сарын гэрээнд Завхан салбарт харъяалагдана гэсэн байгаа. 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн гэрээнд хаана ч ажиллах боломжтой гэж өөрчилсөн байгаа. Хоёр дахь өөрчлөлтөд мэдэгдлийн 14 хоног байхгүй болчихсон. Энэ нь байгууллагын дотоод журмаа зөрчсөн асуудал байгаа. Үүнийг мэдэгдэл өгөх шаардлагагүй гэж үзэж өөрчилсөн юм болов уу? гэж харж байгаа. Тэгэхээр 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн гэрээнд 14 хоногийн хугацаа байхгүй ч гэсэн ажилтанд урьдчилан мэдэгдэнэ гэсэн заалт байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар мэдэгдэл өгөөгүй болох нь харагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулаагүй асуудлыг хөдөлмөрийн дотоод журамд нийцүүлэн оруулах ёстой. Хөдөлмөрийн дотоод журмын 3.3-д 14 хоногийн өмнө мэдэгдэл өгнө гэсэн заалт байна. Үүнтэй холбогдуулаад 14 хоногийн өмнө мэдэгдэл өгөх ёстой. Мэдэгдэл өгөөгүй учраас энэ хүний эрх, ашиг зөрчигдөж байгаа. Яагаад гэвэл хөдөлмөрийн гэрээг мөн адил өөрчлөх ёстой. Мэдэгдэл өгөөгүй болох нь шалгалт авсан өдөр нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, гэрээг дүгнэсэн өдөр нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэсэн байгаа. Дүгнэж, шалгаад байгаа үйлдэл нь энэ хүн чөлөөлөгдөх эсэхээ мэдэх ямар ч боломжгүй болчихож байгаа юм. Тийм учраас шинэ ажилтан гэж үзэх юм бол 14 хоногийн дотор мэдэгдэл өгөх ёстой. Гол асуудал нь уг хоёр гэрээнд ХААН банкны үйлчилгээний ажилтныг дүгнэх журам гэж гаргаж өгөөгүй байгаа. ХААН банкнаас гаргаж өгсөн хавтаст хэрэгт авагдсан журам нь дагалдангийн буюу багштай ажиллаж байгаа 12 долоо хоногийн хугацаанд дадлагажиж байж жинхлэх тухай журам байгаа. Ажил олгогч өөрийнхөө үзэмжээр чиний ажиллах хугацаа дууссан гэж болохгүй. Тэгсэн ч гэсэн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний 1.8-д өмнөх гэрээгээ дуусгавар болгосон байгаа. Үүнийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй. Яагаад гэвэл өмнөх байгуулсан аман болон бичгийн аливаа хөдөлмөрийн гэрээг бүх зүйл дууссан тохиолдолд харилцан тохиролцож гарын үсэг зурах ёстой. Хамгийн гол нь уг гэрээнд тамга дарсан байгаа учраас энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага буюу ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах мөн үүнтэй холбогдуулан гаргах нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тайлбар хэлэхээсээ өмнө нэг зүйлийг хэлье. Өнөөдөр энэ хэргийг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдэрлэнэ гэж ойлгож байна. Энэ хэрэгт бичгээр өгсөн тайлбаруудаас гадна нэхэмжлэгч талаас маш олон ялангуяа хариуцагч талаас бичгээр өгсөн тайлбараас олон үндэслэл яригдаж байна. Тийм учраас шүүх хуралдааны тэмдэглэлд бидний хэлсэн үндэслэлийг танахгүй, хасахгүй, товчлохгүйгээр бүрэн тусгаж өгөхийг онцлон дурдаж байна. Дараа нь шүүх хуралдааны тэмдэглэлтэй хуулийн хугацаанд танилцана. Ерөнхийдөө ХААН банк энэ хэрэг дээр шүүхийн процесс ажиллагааны үе шат болгондоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг бүр ноцтой зөрчөөд явсан асуудлууд байгаа. Энэ асуудлын талаар манайх гомдолтой байгаа учраас хэргийг өнөөдөр шүүгч та бүхэлд нь хянан шийдвэрлэнэ. Тэгэхээр энэ асуудал дээр би бүгдийг нь ярихгүй, яг бодит үндэслэлтэй, нотлох баримттай, факттай зүйлүүдийг нь дэлгэрүүлж тайлбарлаж хэлье гэж бодсон юм. Юун түрүүн нэхэмжлэгч талын хэлээд байгаа тайлбартай холбоотой товчхон тайлбар хэлье. Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ярь гэхэд ярьсан зүйлүүдийнх нь бараг 95 хувь нь ******* захирал, ******* гэсэн хүмүүстэй харилцан ярьсан яриагаа ярьлаа. Үндэслэл, шаардлагаа огт ярьсангүй. Дандаа л тийм юм ярьлаа. Нэг талаараа би юу хэлэх гээд байна вэ? гэхээр өнөөдөр шүүхэд аливаа асуудлаар мэтгэлцэж байгаа бол мэтгэлцэж байгаа асуудлынхаа үндэслэлийг талууд нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2, 38-р зүйлд заасан байгаа. Мөн зохигчийн тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж хуульд тодорхой заасан байдаг. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ? гэхээр өнөөдөр бид нарын хурал дээр ярьж байгаа процесс ажиллагаа өнөөдөр энэ тэмдэглэлээр баталгаажаад энд яг юу яригдсан юм бэ? гэдэг нь баталгаажиж байна. Яг үүнтэй адил *******ын яриад байгаа зүйл нь үнэн байна уу? худлаа байна уу? хамгийн гол нь тэр бүх зүйл нь өөрөө тухайлбал: ******* захиралтай уулзаж харилцан ярилцсан яриа нь тэмдэглэл, эсвэл хажууд нь хүн байсан бол гэрчийн мэдүүлэг тэдгээр зүйлүүдээр энэ нь өөрөө нотлогдож байж үндэслэл бүхий болно. Хэрэгт энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагадаа ч тодорхой тусгаагүй. Тайлбартаа ч огт тодорхой зүйл хэлсэнгүй. Яриад байгаа зүйл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар огт нотлогдохгүй байна гэдгийг онцолж хэлмээр байна. Ерөнхийдөө энэ хэрэг анх Эхлэлт шүүгч дээр шийдэгдэж байхад талууд ямар ч асуудалгүйгээр шүүх хуралдаан дээр харилцан тохиролцоод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ямар ч хууль зөрчөөгүй талууд эвлэрээд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Онцолж хэлмээр байгаа зүйл нь тухайн өдөр талууд эвлэрээд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, түүнээс хойш манайх шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байгаа. Тэр талаар хэрэгт нотлох баримт авагдсан байгаа. *******ын ажилгүй байсан хугацааны цалинг нь дансанд нь олгочихсон нотлох баримт хэрэгт хавсаргасан байгаа. Тэгэхээр нэгэнт талууд ямар ч асуудалгүй эвлэрээд нотлох баримтаа гаргаж өгөөд шүүхийн ажиллагааг биелүүлснээс хойш сарын дараа ямар ч үндэслэлгүйгээр энэ асуудлыг сэргээж байгаад үнэхээр гомдолтой байна. Энэ асуудлыг бүхэлд нь шийдэх учраас энэ асуудлыг онцолж хэлмээр байна. Сэргээх сэргээхдээ өнөөдөр шүүхийн практикт аливаа захирамж шүүхийн тогтоолд гомдол гаргаж байгаа бол тухайн гаргасан захирамж, тогтоолыг л шүүх өнөөдөр шийддэг. Гэтэл та энэ асуудлыг мэдэж байгаа. Энэ асуудал дээр *******ын эвлэрлийг баталсан захирамж дээр Эхлэлт шүүгчийн өмнө нь баталсан эвлэрлийн захирамж болоод дараа нь *******ын хүсэлтийг хүлээж авсан захирамж 2-ыг хоёуланг нь нэг өдөр 3 шүүгч давхар шийдсэн байгаа юм. Ийм тохиолдол, кейс шүүхийн практикт нэг ч байхгүй. Яг дарааллын дагуу бол хэрвээ үнэхээр бодит үнэнд нийцсэн байсан бол Эхлэлт шүүгчийн хүлээж авахгүй байгаа захирамжийг нь хүчингүй болгоод дараа нь үндсэн асуудал руугаа хуулийн дагуу шат дараатайгаар орох ёстой. Гэтэл үүн дээр үнэхээр ноцтой хууль зөрчсөн асуудал байгаа. Хоёрдугаарт: Яг үүнээс гадна үндэслэл шаардлага нь ерөөсөө хуульд нийцэхгүй байгаа юм. Тэр 3 шүүгчийн шийдсэн та даргалсан байгаа хурал дээр юу яригдсан бэ? гэхээр манай тал оролцоогүй, би яг энэ дээр нэг асуудлыг онцолж хэлмээр байна. ******* яг саяны хурал дээр ярьдаг шигээ зүйл ярьсан. ... Гэхдээ энэ ерөнхийдөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ зөрчилтэй явагдаад байна. Тийм учраас бид эрхээ хамгаалахын тулд шүүхийн өмнө эрх тэгш байх эрхээ хангахын тулд энэ асуудлыг ярихаас өөр аргагүй. Тэгэхээр би асуудлаа хэлмээр байна. Тухайн өдөр одоо юу гэдгийн ******* хурал дээр яг саяных шиг ярьсан байгаа юм. Гэтэл шүүх тогтоол дээрээ юу гэж дүгнэсэн юм бэ? гэхээр нэгдүгээрт: *******ын хүсэл зоригийг шүүх ерөөсөө хангаагүй байна, хоёрдугаарт: нэхэмжлэлийн шаардлагаас хальсан байна гэсэн ийм 2 үндэслэл заасан. Хүсэл зоригийг хангаагүй байна гэдэг дээр ******* юу ярьсан гэхээр яг саяны нотлох баримтгүй юм ярьсан шигээ намайг шүүх дарамталсан бараг л шүүгч намайг эвлэр гэсэн, өмгөөлөгч намайг эвлэр гэсэн гэх мэтчилэн ийм асуудлууд ярьж байгаа юм. Ийм асуудал ярьж болно. Гэхдээ энэ асуудал нь юугаар нотлогдох вэ? гэхээр тухайн өдөр зохигчдын эвлэрлийг баталсан захирамж буюу хуралдааны тэмдэглэлээр, бичлэгээр нотлогдоно. Тэмдэглэл дээр тийм зүйл огт байхгүй. Ерөөсөө талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлээд асуудалгүй эвлэрсэн байгаа юм. Тийм асуудал дээр ямар ч нотлох баримтгүйгээр, ямар ч үндэслэлгүйгээр ийм юм ярьж байгаа, мөн 2 захирамжийг 1 дор хүчингүй болгоод шийдчихэж байгаа юм. Хоёрдугаарт нэхэмжлэлийн шаардлагаас хальсан гээд байгаа юм. Яг өнөөдөр шүүхийн практикт өнөөдөр шүүх хэргийг хянан шийдвэрлэх гэж байхад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж болно, багасгаж болно гээд өөрөө оролцсон бүрэн эрх нь байж байгаа. Тухайн өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, хариуцагч шууд хүлээж аваад шийдвэрлэсэн. Ийм практик байдаг. Ялангуяа эвлэрлийн асуудал дээр нэмэлт тохиролцоо маягаар эвлэрдэг кейсүүд зөндөө байдаг. Ерөнхийдөө нэхэмжлэгч эрхээ эдэлсэн, манайх шууд хүлээж аваад хэрэгжүүлсэн. *******ын хүсэл зоригийг хангаагүй байна гэдгийг нотлох баримттай хараач ээ шүүгч ээ гэж танаас хичээнгүйлэн гуймаар байна. Дараагийн асуудал нь мөн энэ асуудал дээр шүүх талуудын эрх тэгш байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4-р зүйлд талууд шүүхийн өмнө эрх тэгш байна гэж зохицуулсан байгаа. Мөн тус хуулийн 26.4-т: Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ гэж заасан. Яг ХААН банкны эрх ашгийг Завхан аймгийн сум дундын шүүх ямар ч үндэслэлгүйгээр сэргээгээд ноцтойгоор хохироогоод байна. Мөн шүүгчээс татгалздаг асуудал байна. Эхлээд Эхлэлт шүүгчээс нэхэмжлэгч тал татгалзаж байгаа юм. Тэгэнгүүт Одонзул шүүгч тэр асуудлыг шийдэхдээ Эхлэлт шүүгч бол хуулийн дагуу гаргасан захирамжид нь гомдол гарангуут... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой өнөөдөр миний манай банкны эрх ашиг үнэхээр ноцтой хохироод байна. Тийм учраас энэ асуудлыг хэлэхээс өөр аргагүй байна. Би татгалзлын асуудал дээр ярья. Эхлэлт шүүгчээс нэхэмжлэгч тал татгалзсан. Татгалзахдаа ямар ч нотлох баримт байхгүй нэг ёсондоо бол шүүгчээс татгалзах ямар үндэслэл байна вэ? гэхээр хэргийг шударгаар шийдвэрлэж чадах үндэслэл бүхий эргэлзээ гэж байгаа энэ нь өөрөө нотлох баримтаар тогтоогдох ёстой. Гэтэл ямар ч нотлох баримтгүй байхад Эхлэлт шүүгчээс татгалзсаныг нь шийдсэний дараа манай зүгээс танаас татгалзахад манайхыг энэ талаараа нотлоогүй байна гэж дүгнэсэн. Нөгөө тал ямар ч нотлох баримтгүй хүсэлт гаргангуут нь хангаж шийдсэн мөртлөө манайхаас гаргасан хүсэлтийг танайх нотлоогүй байна гэж шийдсэн. Ингэж болдог юм уу? Үүн дээр тэгш эрхийн зарчим алдагдаад байна. Дараагийн асуудал нь та сая хэллээ. Талуудад аль ч ажиллагааны үед эвлэрэх боломж нээлттэй байна гэж хэлсэн. Уг нь манай талд эвлэрэх хүсэл зориг байгаа боловч яг үнэнийг хэлэхэд эвлэрэхээс айж байна. Яагаад гэвэл өнөөдөр бид шүүх хуралдаан дээр асуудалгүй нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэлээд тэр тэр хэмжээнд эвлэрье гээд талууд асуудалгүй эвлэрээд гарсны дараа яагаад шүүгчийн захирамжийг хүчингүй болгоод буцаагаад ямар ч үндэслэлгүйгээр сэргээж байгаа юм бэ? энэ асуудал манайхыг үнэхээр ноцтой хохироож байна. Ерөнхийдөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлүүдтэй холбоотой зүйлийг би дурдаж хэлж байна. Нэхэмжлэгч талын тайлбартай холбогдуулан хэлэхэд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхой хэлэхгүй байна. Манай 2 төлөөлөгч тодорхой хэллээ. Банк *******ыг туршилтын хугацаагаар ажиллуулсан. Туршилтын хугацаа нь дууссан. Ердөө л ийм зүйл болсон. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу аливаа хуулийн этгээд төрийн байгууллага нь 6 сарын дотор туршилтын хугацаа олгоод хүнийг авах авахгүйгээ шийдэх эрхтэй. Ингэж явсан гэдэг нь нотлох баримтаар бүгд нотлогдож байгаа гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнийгээ дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. *******тай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэрээний хугацаа дууссан гэдэг үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэрээ дуусгавар болсон. Өнөөдөр хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан энэ тушаалын үндэслэх хэсгийг зөв байсан уу? буруу байсан уу? гэдгийг хэлэлцэж байгаа гэж ойлгож байна. Тийм учраас энэ эрхийн актан дээр ярих нь зүйтэй гэж бодож байна. 2016 оны 06-р сарын 14-ний өдрөөс эхлээд эдийн засагчийн ажлын байран дээр 3 сарын туршилтын хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байдаг. Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна. Нотлох баримтаар хавтаст хэрэгт өгсөн байгаа. 2016 оны 06-р сарын 14-ны өдөр 3 сарын туршилтын хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг байгуулахын өмнө *******ын өөрийнх нь 2016 оны 06-р сарын 10-ны өдөр намайг эдийн засагчаар ажиллуулж өгнө үү гэж хүсэлт гаргасны дагуу салбарын захирал бичиг хэргийн ажилтан Оюунтуяад холбогдох зөвшөөрлийг авч тушаал гаргая гээд цохоод энэхүү өргөдлийг хүлээж аваад салбар дээр албан ёсоор эдийн засагчийн албан тушаал дээр ажилласан. Эдийн засагчийн албан тушаал дээр харилцан тохиролцсон гэдгээ нэхэмжлэгч сая өөрөө ч хэлсэн. Тэгэхээр эдийн засагчийн ажлын байранд туршилтын хугацаагаар ажиллаж байсан гэдэг нь энэхүү хөдөлмөрийн гэрээ болон гэрээ байгуулахын өмнө өгсөн *******ын өргөдлийн дагуу гэрээ байгуулагдсан учраас энэ нь хууль зүйн үндэслэлтэй байгуулагдсан байгаа гэдгийг баталж байгаа юм. Тэгээд 3 сарын дараа буюу 2016 оны 09-р сарын 14-нөөс 12-р сарын 14-ний өдөр хүртэл гэрээг 3 сарын туршилтын хугацаагаар сунгасан сунгалтын гэрээ өгсөн байдаг. Тэгэхээр 3 сарын туршилтын хугацааг 3 сараар сунгаад туршилтын хугацаа Хөдөлмөрийн тухай хуулиараа 6 сарын дараа *******ын хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ийм л процесс болсон. Хөдөлмөрийн гэрээг 3 сарын туршилтын хугацаатай байгуулсан уу? байгуулсан. 3 сарын хугацаагаар сунгасан уу? сунгасан. *******ын гарын үсэг байгаа юу? байгаа. Цалин мөнгөө тохирсон, би мэдээгүй байсан гэдэг нь нотлогдохгүй байгаа юм. Нотлогдохгүй байгаа маш олон асуудал ярьсан гэдгийг шүүгчийг анхаарч үзээсэй гэж хүсч байна. Хэтэрхий олон нотлогдохгүй асуудлаар хэтэрхий удаан ярихаар энэ нь өөрөө үнэн юм шиг сонсогдож байж магадгүй гэдгийг би заавал хэлье гэж бодсон юм. Тэгээд 2016 оны 09-р сарын 14-нөөс сунгаад 12-р сарын 14-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.3 дахь хэсгийг үндэслэж гарсан. 2 төрлийн гэрээ байгаа гэж яриад байна. Тийм учраас *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан энэхүү тушаал нь өөрөө хуульд нийцсэн. Ямар нэгэн хууль зөрчсөн үндэслэл харагдахгүй байна. Процессын хувьд ч тэр харилцан тохиролцоод гарын үсэг зураад ажил үүргээ гүйцэтгэж байсан, цалин мөнгөө авч байсан, тэгээд тушаал гарсан. Тийм учраас энэхүү тушаал хуульд нийцсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна. Нэмэлт тайлбар болон өмгөөллийн үгийг манай бусад гишүүд хэлэх боломжтой учраас товчхон тайлбар гаргалаа. Нотлох баримт шинжлэн судалсны дараа нэмэлт тайлбар гаргах боломжтой байна гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Н.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би зөвхөн хуулийн үндэслэлийг нь хэлээд явъя. Нэгдүгээрт: Бид Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд хөдөлмөрийн харилцааны маргаан явж байгаа боловч шүүхээр явж байгаа маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн процессын дагуу шударгаар маргаанаа шийдвэрлүүлэхээр тохиролцсон байх ёстой. Процессын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар талууд эвлэрсэн маргааныг 106-р зүйлийн 106.5 дахь хэсэг буюу шүүх хуралдааны явцад талууд эвлэрсэн маргаан дээр талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулах шаардлага тавигдахгүй. Тэмдэглэлд талууд ямар нөхцлөөр эвлэрсэн нь тодорхой байх ёстой. Үүн дээр гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, тодорхойгүй зүйл байгаагүй, талууд хэн хэнийгээ албадаагүй, хүч хэрэглээгүй. Ийм зүйл дээр эвлэрсэн маргааныг талууд гомдол гаргах эрхгүй тийм захирамжтай маргааныг сэргээж өнөөдөр маргааныг шийдвэрлэж байгаа нь өөрөө шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн гомдол гаргахгүй маргааныг шийдэж байгаа гэдэг утгаараа процессын алдаа юм биш үү? үүнийг шүүгч онцгой анхаараач ээ. Улмаар шүүхийн шийдвэр биелчихсэн байна. Энэ нь тэр мөнгө чинь миний зээлийн үүргийн гүйцэтгэлд орсон байна лээ. Хэрвээ тэр мөнгө ороогүй бол би өнөөдөр өр төлбөртэй байгаа. Тэгэхээр би буцаан төлөх ямар ч боломжгүй гэсэн нэхэмжлэгчийн хариултаар, тайлбараар нь ч нотлогдож байна. Тэгэхээр эвлэрлийн гэрээ аль хэдийн хангагдаад түүнийг буцаан төлөх ямар ч боломжгүй болсон. Тэгсэн хэрнээ өнөөдөр маргаж байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн процессын алдаа гарчихсан яваад байгааг анхаараач ээ. Тэгээд талууд нь эвлэрсэн нөхцөлтэй, биелчихсэн байгааг анхаараач ээ гэж бас хэлмээр байна. Хоёрдугаарт: *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Ажлаас халж байгаа биш. Хугацаатай гэрээг талууд байгуулсан. Тэр хугацаа нь дуусгавар болсон. Тэгэхээр талуудын хооронд байгуулсан 2 хөдөлмөрийн гэрээ байгаа. Тэрэн дээр шүүх дүгнэлт хийх байх гэж бодож байна. Талууд 2016 оны 06-р сарын 14-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Туршилтын хугацааг 3 сараар тохирсон байдаг. Тэр гэрээн дээр тохиролцож талууд хоёулаа гарын үсэг зурсан уу? зурсан. Түүний дараа харъяалал нь өөрчлөгдсөн байдаг. Харъяалал өөрчлөгдсөнтэй холбоотой 2016 оны 07-р сарын 18-нд байгуулсан гэрээн дээр харъяалалтай холбоотой болон хөдөлмөрийн гэрээний бусад нөхцөлд өөрчлөлт орсон бол асуудал өөрчлөгдөж байгаа. Энэ гэрээнд туршилтын хугацаа өөрчлөгдөөгүй гэдгийг талуудын хооронд 2016 оны 09-р сарын 14-нд туршилтын хугацааны гэрээг сунгасан гэрээ гэдгээр нотлогдож байгаа. Тэр процессын явцад 3 сарын дараа гэрээ чинь дуусгавар боллоо шүү үүрэг даалгавар авах уу гэхэд авсан байгаа нь туршилтын хугацаагаар гэрээ байгуулагдсан гэдгийг нотлоод байгаа юм. Хэрвээ 2016 оны 07-р сарын 18-нд хугацаагүй гэрээгээр томилогдсон байсан бол 2016 оны 09-р сарын 14-нд туршилтын хугацааны гэрээ сунгах гэж байхад яах гэж гарын үсэг зурсан юм бэ? яах гэж үүрэг даалгавар авсан юм бэ? би аль хэзээний жинхэн ажилтан болсон, хугацаагүй гэрээнд орчихсон шүү дээ гэж л хэлэх ёстой байсан шүү дээ. Гэтэл сүүлд байгуулсан гэрээ бол зөвхөн харъяалалтай холбоотой байсан гэрээ энэ нь өөрөө нотлогдоод байгаа юм. Мөн туршилтын хугацааг сунгаж байгуулав гэсэн хөдөлмөрийн гэрээн дээр байгаа заалтыг анхаарч үзээсэй гэж хүсч байна. 2 гэрээний хувьд ийм тайлбар байна. Туршилтын хугацаа 2016 оны 12-р сарын 14-ний өдөр дуусгавар болсон. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.3 дэх заалтыг үндэслэн маргаад байгаа 373 тоот эрх зүйн акт гарсан. Энэ эрх зүйн акт гарч байгаа учраас 3 хүртэлх настай хүүхэдтэй эмэгтэй ажилтны хувьд хөдөлмөрийн харилцааны хамгаалах буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалт хамаарахгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалт ажлаас халах гэдэг зохицуулалт дээр л хамаардаг. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа иргэний хууль дээр үндэслэсэн гэрээний хугацаа гэдэг фактаар байгуулаад хугацаа нь дууссан. Дунд нь тэр хүн ажлаа сайн гүйцэтгэсэн үү, муу гүйцэтгэсэн үү гэдэг дээр дүгнэлт хийж болох ч байгууллагын зүгээс байгаа бүх баримтаа гаргаж өгсөн. Үүн дээр ямар нэг байдлаар төөрөгдүүлж хуурахийг хүсээгүй. Зээлийн ажилтныг дадлагажуулах үнэлэх зааврыг өргөн хүрээнд хэрэглэгдэг журам юм шүү. Тэрийг журмын нийтлэг үндэслэлээс бид харсан. Үүнийг талууд болон шүүхийг анхаарч харахыг хүсч байгаа юм. Шинэ ажилтантай адилхан нөхцлөөр орсон ******* дээр туршилтын хугацааг хэрэглэж болно гэдэг нь харагдаж байгаа юм. Дадлагажих хөтөлбөр гэдэг зүйлд ороогүй ур чадвараараа ажилдаа тэнцэх үү байх уу гэдэг зүйл рүү ороогүй. Тэр журмын туршилтын хугацаанд ажиллах боломжтой, жинхлэх шаардлага тавигдахгүй гэсэн шаардлагууд яригдана. Үүн дээр яригдаж байгаа ажлын үр дүн дүгнэсэн, зэрэглэл зэрэг нь тодорхой хэмжээгээр хамаарна. Тэрийг шүүх өөрөө үнэлж дүгнэх байх. Хариуцагч тал юу ч хийгээгүй биш хийсэн. Хавтаст хэргийн 14-р хуудаст байгаа үнэлгээн дээр ажлын гүйцэтгэл нь 64 хувиар дүгнэгдсэн нь хэдийгээр нөгөө талаас ажлаа сайн гүйцэтгэсэн тайлан өгч байгаа боловч нөгөө талаас ажлын гүйцэтгэлийг нь байгууллага талаас үзэх юм бол шаардлага хангахгүй, тэнцэхгүй байна гэсэн үнэлгээтэй байгаа. Үүн дээр ямар нэг хуулиар ажил олгогчийг заавал боловсролын тухай хуулиар, эсвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас баталсан аливаа нэг шалгалтын журмаар авна гэсэн зүйл байдаггүй. Ганц шаардлага нь ажил мэргэжил, ур чадвараараа тэнцэхгүй байгаа тохиолдолд комисс томилогдон тусгай журам баталж түүгээрээ ажилтныг тухайн ажлын байрандаа ажиллаж чадахгүй, тэнцэхгүй байгааг тогтоодог. *******ын тухайд энэ үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг цуцлаагүй болохоор энэ шаардлага тавигдахгүй. Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар туршилтын хугацааг дуусгавар болгож байгаа бол тодорхой хугацааны өмнө мэдэгдэх ёстой байсан, тэр үүргээ зөрчсөн гэж ярьж байна. Мэдэгдэх үүрэг ажилтныг хамгаалдаг. Таны хөдөлмөрийн харилцаа дуусч байна. Манайд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй боллоо, ажлаа хайна уу гэсэн боломжийг хэлж өгч байгаа юм. Байгууллага дээр цомхтголоор 1 сарын өмнө мэдэгддэг. 1 сарын өмнө мэдэгдэх гэсэн процессын алдаа гаргасан тэр байгууллага цомхтголыг огт хэрэглэж болохгүй гэсэн үг биш юм. Үүнийг үгүйсгэдэггүй. 1 сарын хугацааны цалин өгөх юм ч юм уу тэр үүргийг л үүсгэдэг. *******тай сүүлд байгуулсан хөдөлмөрийн гэрээн дээр 14 хоног гэсэн заалт байхгүй байна лээ. Тэгэхээр энэ заалт нь өөрөө хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн гэрээний хугацаа нь 12-р сарын 14-ний өдөр дуусч байгаа нь 14 хоногоо үгүйсгэж байгаа зүйл байхгүй. Үүнийг зөв дүгнэхийг хүсч байна. Түрүүн манай хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ нэгэнт хугацаатай гэрээ байгуулсан, хүчээр байгуулаагүй, талууд харилцан тохиролцсон эсэх дээр талууд нэгэнт маргахгүй байгаа учраас энэ гэрээ хүчин төгөлдөр гэж хэлсэн. Энэ 3-н гэрээг хүчингүй болгоё гэсэн хүсэлт байхгүй, маргаагүй шүү дээ. Хэрэв нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байгаа бол хөдөлмөрийн гэрээ миний эрхийг тэгж тэгж зөрчсөн учраас хүчингүйд тооцуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага байх ёстой. Тэгэхээр ийм шаардлага байхгүй учраас энэ гэрээнүүд нь хүчин төгөлдөр болох нь харагдаж байна. Мөн өмнөх хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэрээн дээрээ маргадаггүй. Дарамталсан залилсан гэж байгаа боловч тэрэн дээр ямар нэгэн маргаан үүсгээгүй. Тэгэхээр гэрээний агуулга дээр маргаагүй нь гэрээг зөвшөөрсөн гэж үзэж байгаа юм. Мөн талууд эвлэрлийн гэрээний үүргийг биелүүлснийг бид 2-р хавтаст хэргийн 46-47-р хуудсанд авагдсан ХААН банкнаас 4.528.000 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт, зээлийн хүүгийн зөрүү 2.545.895 төгрөгийг зээлийн хүүгийн зөрүүнд тооцсон байгаа. Нэгэнт нэхэмжлэгчид олгогдчихсон дүн байгааг шүүхээс анхаарахыг хүсч байна. Ингээд эхний процессын хувьд ч маргах эрхгүй байгаа, ХААН банкны гаргасан тушаал нь ******* гэдэг иргэний эрхийг зөрчөөгүй. Тийм учраас яаж гэрээ байгуулах, хэнтэй туршилтын хугацаагаа цаашид үргэжлүүлж ажиллах, хэнтэй ажиллахгүй байх эрхээ яагаад сонгохгүй байх ёстой юм бэ? Хөдөлмөрийн хуулиар олгосон эрх шүү дээ. Анхнаасаа гэрээний хугацааг тохироод байгуулсан гэрээний чөлөөт зарчим Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан талууд өөрөө бүх нөхцлөө чөлөөтэй сонгоно гэсний дагуу сонгосон. Цалин хөлс, ажлын байран дээр ч талууд удаан ярилцаж байж тохирсон байна. Энэ бүхэн чинь талууд харилцан чөлөөтэй, гэрээний чөлөөт байдлын дагуу гэрээ байгуулагдсан болохыг өөрөө нотлоод байгаа учраас энэ үндэслэлүүдийг харгалзан үзэхийг хүсч байна. Хавтаст хэрэгт авагдсан олон нотлох баримтуудаас аль нэг нотлох баримтыг хүчингүйд тооцуулъя, хавтаст хэргээс хасуулъя гэсэн шаардлагыг нэхэмжлэгч талаас гаргаагүй. Өөрийнхөө яриад байгаа энэ олон баримтуудыг нотлоогүй, энэ хүрээнд аль аль үндэслэлээрээ нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх үндэстэй байна гэж үзэж байна. Хуулийн хүрээнд нотлох баримтанд үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийнхаа 116-р зүйлд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий нотлох баримтанд тулгуурласан байх ёстой тэр шаардлагаа хангах ёстой. Хуулийн дагуу нэхэмжлэлийг шийдвэрлэх байх гэж бодож байна гэв.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ыг ХААН банкны баруун бүсийн Иргэдийн банкны Завхан салбарын эдийн засагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсгүүдэд зааснаар Хаан банкны Завхан салбараас 23,447,940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд төвлөрүүлэх, дэвтрүүдэд бичилт хийхийг Хаан банкны Завхан салбарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 275,190 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Б.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ХААН банк ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 720 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 720 дугаар шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж, дүгнэж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцэхгүй байгаа.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн талаар:

1.Энэхүү иргэний хэрэгт нэхэмжлэгч Б. *******, хариуцагч ХААН банк нь 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар ямар ч асуудалгүй, талуудын хүсэл зориг хангалттай, тодорхой илэрхийлэгдэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт эвлэрэн хэлэлцсэнээр Л.Эхлэлт шүүгчээс 197 дугаар захирамж гарган талуудыг эвлэрүүлж, шүүхийн ажиллагаа дуусгавар болсон. Мөн банкны зүгээс талуудын эвлэрлийг баталсан захирамжийн дагуу нэхэмжлэгч Б.*******ын ажилгүй байсан хугацааны цалинг дансанд нь олгож, орон сууцны зээлийн гэрээний хүүг өөрчлөхгүйгээр хэвээр үргэлжүүлж, НД болон ЭМД-ын дэвтэрт нөхөн бичилт хийж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч Б.******* нь уг ажиллагаа дуусгавар болсноос хойш хуульд зааснаар дахин гомдол гаргах эрхгүй, хүчин төгөлдөр болж, бүрэн биелэгдсэн шүүгчийн захирамжид сар гаруй хугацааны дараа хуулийн ямар үндэслэлээр гаргаж буй нь тодорхойгүй, ойлгомжгүй, нотлох баримтгүй, үндэслэлгүй гомдол гаргасныг Л.Эхлэлт шүүгч хүлээж аваад гомдлыг хангахаас татгалзаж, 2017 оны 07 сарын 28-ны өдөр 1217 дугаар захирамж гаргасан нь үндэслэлтэй болсон. Гэвч, Л.Эхлэлт шүүгчийн гомдлыг хангахаас татгалзсан 2017 оны 07 сарын 28-ны өдрийн 1217 дугаар захирамжид нэхэмжлэгч Б.******* дахин гомдол гаргасан бөгөөд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс гомдлыг хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар 12 дугаар тогтоол гаргаж, нэг удаагийн шийдвэрээр шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 197 дугаар, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1217 дугаар бүхий 2 өөр захирамжийг хамтад нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн эвлэрлийг баталсан 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдана. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнийг 2017 оны 04 сарын 25-ны өдрийн эвлэрэл баталсан өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй заавал танилцахыг онцлон хүсэж байна. Тус тэмдэглэлээс үзвэл эвлэрэл ямар ч асуудалгүй хийгдсэн, нэхэмжлэгч өөрөө бүрэн зөвшөөрч хийгдсэн нь нотлогдоно. Гэтэл 2017 оны 08 сарын 31-ний өдөр шүүх бүрэлдэхүүн эвлэрлийн баталсан захирамжийг хүчингүй болгохдоо нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ямар ч нотлох баримтгүй, үндэслэлгүй, худал тайлбарт үндэслэж, шийдвэр гаргасан нь илт хууль бус, цаашид тус шүүхэд итгэх итгэлгүй болгож байна.

2.Хариуцагч ХААН банк ХХК-ийн зүгээс дээрх илт үндэслэлгүй 2017 оны 08 сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолтой холбогдуулж, хүчингүй болгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу 4-5 удаа гомдол гаргасан боловч шүүхээс уг 12 дугаар тогтоолыг гаргасан шүүх бүрэлдэхүүнд шилжүүлэхгүйгээр дундаас нь огт үндэслэлгүйгээр хүлээн авч, гомдол гаргах эрхгүй гэж тайлбарлан хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, тогтоолыг гаргасан. Гомдол хэлэлцэх шүүх хуралдаануудын явцад шүүгч Т.Балжиннямд...12 дугаар тогтоол гаргасан шүүх бүрэлдэхүүн энэ асуудлыг шийдвэрлэнэ, та дундаас нь хүлээн авч, татгалзаж шийдвэрлэх нь буруу... гэдгийг удаа дараа хэлж тайлбарласан боловч хүлээж аваагүй.

Монгол Улсын шүүхийн өнөөгийн жишиг, практик, хууль зүйн хувьд хүртэл ийм ойлгомжтой, тодорхой асуудлаар гомдол гаргаж байхад хянах ямар ч эрхгүй субьект болох хэргийг шийдвэрлэж буй шүүгч дундаас нь хүлээн авч, гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн хүн болоод хуульчийн ёсгүй, хууль зөрчсөн үйлдлийг анх удаа үзэж байна. Энэ талаарх ИХШХШТХ-ийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоолыг тухайн шүүх бүрэлдэхүүнд шийдвэрлэх эрх хэмжээтэй хуулийн зохицуулалтыг илтэд зөрчиж байна.

ИХШХШТХ-ийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбарт ... Тухайн зүйл нь захирамж, тогтоолыг гаргасан шүүгч шүүх бүрэлдэхүүнд өөрөө алдаагаа залруулах,... өөрчлөх хүчингүй болох боломж олгосон зохицуулалт юм. Энэ эрх өөр шүүгч, шүүх бүрэлдэхүүнд олгогдоогүй, тухайн захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс өөр хэнд ч хамааралгүй болно. Өөр шүүх бүрэлдэхүүн энэ зүйлд зааснаар шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хянах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн алдаа болно. гэж маш тодорхой, ойлгомжтой тайлбарласан байгаа. Ийм байхад уг асуудалд шүүгч Т.Балжинням маш бүдүүлгээр хандаж байгаад хариуцагчийн зүгээс үнэхээр гомдолтой байна.

3. Дээрх маргаан бүхий 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоол гаргасан 3 шүүгчтэй бүрэлдэхүүнийг шүүгч Т.Балжинням даргалагчаар оролцож хууль бус шийдвэрийг гаргасан. Улмаар хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр болж, хэрэг сэргэн Л.Эхлэлт шүүгч ажиллагааг дахин эхлүүлэхээр болоход нэхэмжлэгч Б.******* нь Л.Эхлэлт шүүгчээс ямарч үндэслэл, нотлох баримтгүй, хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан хүсэлт гаргахад Ерөнхий шүүгчээс хүсэлтийг хүлээн авч, хэргийг 2017 оны 08 сарын 31-ний өдрийн 12 дугаар хууль бус тогтоол гаргасан шүүх хуралдааныг даргалагч буюу өмнө нь энэ хэрэгтэй холбоотой хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, шийдвэр гаргасан Т.Балжиннямд шилжүүлсэн нь хууль зөрчиж байгаа. Энэ талаар ИХШХШТХ-ийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэгт заасан... шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд урьд оролцож дахин оролцох боломжгүй... гэж заасан ба энэ хууль болон шүүхийн ажиллагаанд шийдвэрлэх гэж буй хэрэгтэй холбогдуулан өмнө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бол дахиж оролцдоггүй зарчмыг зөрчиж байна.

4. Ерөнхий шүүгчээс хэргийг шүүгч Т.Балжиннямд шилжүүлсний дараа хариуцагч ХААН банк ХХК-ийн зүгээс ... өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан, мөн хууль зөрчиж, нэхэмжлэгч талд хэтэрхий ашигтай хэлбэрээр ямар ч үндэслэлгүй шийдвэр гаргасан... зэрэг үндэслэлээр шүүгч Т.Балжиннямаас татгалзах үндэслэл гаргахад Ерөнхий шүүгч огт үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.******* нь Л.Эхлэлт шүүгчээс ямар ч үндэслэл, нотлох баримтгүй, хуульд заасан үндэслэлээр татгалзсан хүсэлт гаргахад Ерөнхий шүүгчээс хүсэлтийг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн атлаа хариуцагч талаас үндэслэл бүхий шүүгчээс татгалзсан хүсэлт гаргахад огт үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж байгаас гадна ИХШХТШХ-ийн 4 дүгээр зүйлд заасан талуудын шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг илтэд зөрчиж байна. Хэргийг бүх ажиллагаанд зориуд хуулийг зөрчин байж шүүгч Т.Балжинням оролцож байгаа нь ашиг сонирхолын зөрчил гарсан байж болзошгүй гэдгийг илэрхийлж байна.

5. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХААН банк ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Б.*******д ажилгүй байсан хугацааны цалин хөлсд шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Уг сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, нэхэмжлэгчид гардуулсан байдаг. Гэтэл шүүгч Т.Балжинням 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг даргалахдаа сөрөг нэхэмжлэл гаргасан талаар огт мэдээгүй, хэргийн материалтайгаа танилцаагүй байдаг. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгээс тодорхой харагдана. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэл хэрхэн шийдвэрлэсэн талаар огт дурдаагүй, орхигдуулсан байдаг. Өөр хэлбэл шүүх хуралдаанд нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, манайх хариу тайлбараа гарган, улмаар талуудын асуулт хариултын үе шат, нотлох баримт шинжлэн судлах ажиллагаа дууссаны дараа зохигчид эцсийн дүгнэлт хэлэх үед даргалагч шүүгчээс сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тайлбар, хариу тайлбарын талаар огт асуухгүй болохоор нь арга буюу бид сөрөг нэхэмжлэл гаргасан байгааг шүүгчид хэлснээр мэдсэн ба энэ талаар бид өөрсдөө хүсэлтээ гаргаж, товч тайлбар хэлсэн. Шүүгч сөрөг нэхэмжлэлийг хурлаар хэлэлцүүлээгүй, энэ талаар тогтоох хэсэгтээ ч дурдаагүй.

6. Мөн дээр дурдсанаас гадна хэргийг сайтар хянаж үзвэл анхан шатны шүүх эвлэрлийн захирамжийг хүчингүй болгосон цагаас эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой өөр олон зөрчил гаргасан байгаа. Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж, шүүхийн хууль зөрчсөн ажиллагаа тус бүрт үндэслэл бүхий дүгнэлт өгч, хуулийг сахиулж, шудрага ёсыг тогтоож өгөхийг хүсье.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой:

1.Анхан шатны шүүх 2018 оны 10 сарын 27-ны өдрийн шийдвэрийн үндэслэх хэсэгт... Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 35-р зүйлийн 35.1.4-т зааснаар ажил үүрэг нь хэвээр хадгалагдаж ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн зөрчил болно гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч Б. ******* нь Хаан банкны Завхан салбарын Ерөнхий нягтлан бодогч ажлаас өөрийн хүсэлтээр /Хүсэлт хэрэгт авагдсан/ чөлөөлөгдөж, Эдийн засагчийн албан тушаалд шинээр, 3 сарын туршилтын хугацаагаар томилогдсон.

Түүнээс хойш 2016 оны 06 сарын 14-ний өдрөөс эхлэн шинэ ажлын байранд 3 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т шинэ ажилтныг туршилтын хугацаатайгаар ажиллуулж болохоор заасан байдаг. Тус гэрээний хугацаа 2016 оны 09 сарын 14-ний өдөр дуусгавар болсон бөгөөд туршилтын хугацааг дахин 3 сараар сунгаж, 2016 оны 12 сарын 14-ний өдөр дуусгавар болсон бөгөөд туршилтын хугацааг дахин 3 сараас сунгаж 2016 оны 12 сарын 14-ний өдрийг хүртэл сунгасан гэрээ байгуулсан байхад шүүхээс холбогдох бүх нотлох баримтад тулгуурлан, хариуцуулалт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн өгсөн амаар гаргасан тайлбарт үндэслэн хөдөлмөрийн харилцааг буруу тодорхойлж, туршилтын хугацаа дуусч Хөдөлмөрийн хуулийн 37-р зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэрээ дуусгавар болсон байхад ажлаас халсан гэж үзсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтныг тодорхой нэг албан тушаалд ажлуулахдаа Хөдөлмөрийн хуульд зааснаар 6 сараас хэтрэхгүй хугацаагаар туршилтын хугацааны гэрээ байгуулах эрхтэй бөгөөд түүнийг цаашид үргэлжлүүлэн сунгах асуудал нь ажилтан ажлаа сайн, муу хийсэн эсэхээс үл хамаараад ажил олгогч байгууллагын шийдвэрлэх асуудал юм.

2. Мөн нэхэмжлэгч Б.******* нь Ерөнхий нягтлан бодогч ажлаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн тушаал гарсны дараа ямар нэгэн байдлаар гомдол огт гаргахгүй. Шинэ ажилд туршилтын хугацаагаар томилоход хүртэл гомдол гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогчоос ажилтантай холбоотой гаргаж буй аливаа тушаалд 1 сарын дотор гомдол гаргах эрхтэй талаар зохицуулсан. Ийм байхад тухайн үедээ тушаалуудыг хүлээн зөвшөөрч, гомдол гаргаагүй атлаа уг 1 сарын хугацаа дууссанаас хойш буюу хожим тушаал, гэрээтэй холбоотой гомдол гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааны хувьд хүлээж авах үндэслэлгүй байгааг шүүх огт үндэслэл болгоогүй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй. Шийдвэр гарахдаа нэхэмжлэгч Б.******* нь туршилтын хугацаагаар ажиллаж байсан талаар зохигчдын тайлбар, бичгийн маш олон нотлох баримт байхад зөвхөн Б.*******ын гаргаж өгсөн техникийн шинжтэй алдаатай хийгдсэн хөдөлмөрийн гэрээг үндэслэж байгаа нь илт үндэслэлгүй байна.

4. Мөн хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбоотой, энэ хэрэг цаашид шийдвэрлэгдэх хууль зүйн боломж огт байхгүй талаар, маргааны үндсэн асуудлын талаар хэдэн хэдэн үндэслэлээр татгалзлын үндэслэлээ тайлбарлаж, нотлох баримтаар баталгаажуулсан байхад энэ талаар шийдвэртээ огт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан. Зохигчид маргаж, мэтгэлцэхдээ зөв, буруу ямар ч үндэслэл гаргах боломжтой. Энэ асуудалд шүүх аль тайлбар нь үнэн зөв, буруу үндэслэлтэй эсэх талаас нь тус бүрт нь үнэлэлт өгөх ёстой байтал дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

Дээрх үндэслэлээр Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 12-ны өдрийн 720 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Жич: Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, Н.*******, өмгөөлөгч Н.Баасанжав нар биечлэн оролцох тул шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдэж, бидний гомдлын үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлан, мэтгэлцэх эрхийг хангаж өгөхийг хүсье.

Нэхэмжлэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн хэргийн талаар товч ярина гэж бодож байна гээд, Өмнөх шүүх хуралдааны тэмдэглэл дээр бичигдсэн байгаа. ХААН банкны талаас намайг өөрийн хүсэл зоригийн дагуу ХААН банкинд 4 жил ерөнхий нягтлан бодогч хийгээд хүүхэд асрах чөлөө авсан хүүхэд асрах чөлөөгөө дуусгаад ажилдаа буцаж орох гэтэл салбарын захирал намайг ажилд авахгүй гэж илт дарамт шахалт үзүүлж эхэлсэн. Эхний ээлжинд би чиний оронд орсон хүнийг сургаж авсан учраас чамайг ажилд авахгүй чамтай хамтран ажиллаж чадахгүй гэдэг үндэслэл гаргасан. Намайг ажилуулахгүй гэсэн байр суурьтай байсан учраас дахин хүүхэд харах чөлөөтэй байсан хугацаандаа дахиж төрөөд төрснийхээ дараа дахин ажилдаа орохоор ирэхэд

Нэгдүгээрт: Чиний ажлыг авсан хүн хамаг юм нь чигдрээд сайхан болсон байна. Тийм учраас энэ хүнийг солихгүй.

Хоёрдугаарт: Чамтай хамтран ажиллаж чадахгүй. Хамгийн гол нь чи 2 нялх хүүхэдтэй ажлын ачаалал даахгүй учраас нягтлан бодогчоор ажилуулахгүй гэсэн шаардлага тавьсан. Миний тухайд салбарын ажилтантай уулзаж өөрийн үндсэн ажилдаа орно гэдэг хүсэл зорилгоо илэрхийлсэн гэтэл захирал дарамтлаж шахсан чи ийм ажил хийж чадахгүй, чи 6 сар ерөнхий нягтлан бодогчоор ажилаад 6 сарын цалингаа аваад халагдах уу, эсвэл ХААН банкнаас хэдэн жил хоол хороож явах юм уу гэж дарамтлаж байсан. Миний тухайд миний оронд ажиллаж байгаа хүнийг авчих юм бол намайг оролдохгүй юм байна гэдэг сэтгэхүй төрсөн. Чамтай хамтран ажиллахгүй. Чи залуу хүн намайг захирал биш болсоны дараагаар карьераа яаж хөөх нь чиний асуудал гэх байдлаар намайг шахаж дарамт үзүүлсэн. Чи 6 сарын 01-нд хүүхэд харах чөлөөнөөс ажилдаа орох ёстой байсан гэсэн. Миний тухайд 6 сарын 01-нээс үндсэн ажилдаа орохоор хүсэлтээ өгсөн байтал тушаалаа гарахгүй байсаар байгаад 6 сарын 08-н болсон байна. Чи 8 хоног ажил тасласан учир юун нягтлан бодогч болох чи ажилгүй болж байна. Би чамайг хална гэсэн үндэслээр намайг айлгаж дарамтлаж байж өөрөө чи салбарын захиралтай харилцан тохиролцсны үндсэн дээр эдийн засагч бол гэж өргөдлийг үг үсэггүй хэлж надаар өргөдөл бичүүлж авсан. Эдийн засагчийн ажилд томилохдоо бид 2-ын тухайд туршилтын хугацаа гэж ерөөсөө яриагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 10.2 гэсэн заалтыг үндэслээд би өөрийн үндсэн ажилдаа орох ёстой гэж хэд дахин хэлсэн боловч энэ хуулийг хэрэгжүүлэх нь миний асуудлаа, миний эрх учраас ийм хуулийн заалт бичээч нэмэргүй гэж дарамт өгч байсан. Би ямар ч байсан нягтлан бодогчийн ажлаас нь салаад өөрийнх хэлдгээр ХААН банкнаас хэдэн жил хоол хороохоо бодож нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж эдийн засагчийн ажилд томилож өгнө үү гэж бичиж өгсөн. Бид 2 туршилтын хугацаагаар ажиллах талаар хэн хэн нь яриагүй харин цалинг бууруулахгүй би эрх мэдлийнхээ хүрээнд үндсэн цалин дээр чинь байлгана гэсэн тохиролцоо хийсний үндсэн дээр өргөдөл бичиж өгч эдийн засагч болсон. Гэрээг байгуулахдаа туршилтын хугацаагаар гэж байсан талаар би мэдээгүй гэрээг уншилгүйгээр гарын үсгээ зурсан өмнө ч гэсэн гарын үсгээ зураал явдаг байсан. 3 сарын дараагаар чиний гэрээ туршилтын хугацаатай байсан. Чиний хөдөлмөрийн гэрээ дууслаа гэж 14 хоногийн өмнө мэдэгдэх хуудас өгсөн. Тухайн үед нь би яагаад тэгж байгаа юм бэ? Та бид 2 ямар нэгэн туршилтийн хугацаа яриагүй. Туршилтын хугацаатай байсан бол өөрийн үндсэн ажлаа орхиод ой хүрээгүй 2 хүүхэдтэй байж байхад хуулиар миний эрхийг хамгаалж байхад ямар ч тэнэг хүн тийм зүйл рүү орохгүй 3 сар болоод ажлаасаа халагдахаа мэдсэн бол нягтлан бодогчийн ажил дээрээ байх байсан гэтэл захирал нь өөрөө ээлжийн амралттай байна. Бид 2-ын тохиролцоо хүчинтөгөлдөр намайг эзгүйд түр оролж байгаа зээлийн багц хариуцсан менежир болон бусад хүмүүс тийм шийдвэр гаргасан байна. Түүний эргэж харж ярилцана гэж хэлсэн. 2016 оны 09-р сарын 16-ны өглөө салбарын захирал намайг өрөөндөө дуудсан. Өрөөнд нь ороход ахлах эдийн засагч , тооцооны төвийн эрхлэгч ******* 2 байсан. Тэгэхэд ******* захирал захирлын зөвлөлийн шийдвэр гарсан байна. Ийм ийм шалтгааны улмаас чамайг ажиллуулахгүй гэсэн байна. Гэхдээ би чамд боломж өгье, чи халагдах юм уу? эсвэл туршилтын хугацаагаа сунгаад үүрэг даалгавар аваад гэрээгээ 3 сарын хугацаагаар сунгах юм уу? үүрэг даалгавар нь бол биелэмгүй байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье, үүрэг даалгавар авъя гэсэн. Тухайн үед би бодохдоо захирал бид 2-ын тохиролцоо хүчин төгөлдөр байгаа юм байна гэж ойлгож байсан. Тэгээд хэсэг байж байгаад 10-аад хоногийн дараа ******* үүрэг даалгавар өгсөн. Тэр нь миний хувьд биелэхээргүй үүрэг даалгавар байсан. Тэгэхээр нь би хүлээн зөвшөөрөхгүй, та нар намайг хуучин ажилтан гэж үзэж байгаа бол үүрэг даалгавар өгөхгүй байсан. Шинэ ажилтан гэж үзэж байгаа бол энэ үүрэг даалгавар чинь шинэ ажилтанд хэтэрхий өндөр биелэгдэхгүй үүрэг даалгавар байна гэж хэлсэн. .. 12 сард ажлын тайлангаа өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би орой сууж байгаад ажлын тайлангаа өгөхөд ******* захирлын зөвлөлийн хурал орох гэж байна. Үүрэг даалгаврынхаа биелэлтийг өг гээд яаруу сандруу 5 минутын дотор бичээд биелэлтийг нь дүгнээд захирлын зөвлөлийн хуралд ******* аваад орсон. ... Би нягтлан бодогчийн ажил дээр жирэмсний амралтаас орж ирэхдээ өөрийнхөө үндсэн ажил дээр орох ёстой байсан. Би чамайг 3 жилийн хугацаагаар хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* яагаад өөрөө шүүх хуралдаанд оролцохгүй ямар ч хэрэгт хамааралгүй 3 хүнийг оролцуулж байгаа юм бэ? Л.Эхлэлт шүүгч талуудад эвлэрэх санал байна уу гэж асуугаад 10 минут ярилцана уу гээд талууд яриад эвлэрэх боломжгүй гэж байхад шүүгч тохиролчих гээд шүүх хуралдаанаа эхлэхгүй байлгаад байсан. Чамд боломж олгож байна гэр бүлийн гишүүдтэй утсаар ярь гээд хуралдааны дундуур гаргасан. Би зөндөө олон удаа утсаар ярьсан. Гэтэл өмгөөлөгч Н.Баасанжав нь би Хаан банкинд өмнө нь ажиллаж байсан хүн Хаан банк шүүхээр ажилдаа эгүүлэн тогтоолгосон хүнийг буцаагаад өдлүүдэггүй юмаа. Би Хаан банкны хуульчаар ажиллаж байсан хүний хувьд хэлж байна. Чи нялх хүүхэдтэй учраас 4 сарын цалингаа аваад салсан дээр тохиролцож гэж хэлсэн. Н.******* намайг адистчилалын шалгалт явагдах гэж байгаа чи бараг түрүүлээд гарсан нь чамд амар болж байна гэх мэтээр байнгын дарамт үзүүлж байсан. Тухайн шүүх хуралдаанд оролцож байсан хүмүүсээ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга эвлэр гэж хэлээгүй Хаан банкны ажилтан эвлэр гэж хэлээгүй бусад бүгд эвлэр гэж хэлж байсан. Олон хүмүүс тал талаас шахаад байхаар нь за юу ч үгүй салж байхаар ядаж байрны зээлийн хэдэн төгрөгөө хийсэн нь дээр ч юм уу гэж бодсон миний байр одоо хураагдах дээр тулчихсан байна. Би ажлаас халагдсан цалингаараа хамгийн сүүлийн зээлээ төлсөн байгаа түүнээс хойш зээлээ төлөөгүй байгаа яагаад гэхээр орлого байхгүй. Хаан банкнаас 5.000.000 төгрөгийг миний дансанд хийсэн гэж ярьж байгаа ч гэсэн дансанд орсон боловч би нэг төгрөг ч аваагүй. Сонгуулийн өмнөх дансаа шалгаж үзэхэд 1 төгрөг ч ороогүй байсан дараагаар мөнгө орсон боловч банкны зээлийн хүүдэн авсан байсан. Хаан банкнаас өгсөн 5.000.000 төгрөгийг гаргаж өгөхгүй байна гэж байгаа боловч миний тухайд ажилгүй мөнгөгүй учраас яаж гаргаж өгөх юм бэ? иймэрхүү л байдалтай байна гэв.

Нэхэмжлэгч Б.*******ын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна.

Нэгдүгээрт: Процессын болон эвлэрлийн асуудал яригдаж байна. Эхлээд 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр эвлэрлийн асуудлын талаар ярилцахад Хаан банкны зүгээс хуралтай байна гээд ирээгүй. Тухайн асуудлыг ярилцах боломж байсан эвлэрэл шаардлагаас хальсан зүйлыг ярьсан байна.

Хоёрдугаарт: Нэхэмжлэгчийн хүсэл зоргийг тусгаагүй байна гэсэн үндэслэлээр хэргийг сэргээх тогтоолыг гаргасан.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******ээс манай талаас бүх үүргээ биелүүлсэн байсан боловч 1 сарын дараа гомдол гаргасан гэсэн зүйлыг ярьж байгаа 04 сарын 28-нд хурал болоод 4 сардаа багтааж гомдол гаргасан боловч шүүгч нь өөрөө захирамжийн дугаар аваагүй учраас гомдол гаргах эрхгүй гэсэн байдлаар хандаж байсан. Мөн манай зүгээс удаа дараалан хандах үед Л.Эхлэлт шүүгчээс удаа дараалан хариуг албан бичгээр ирүүлсэн. Хариуцагч байгууллагаас үүргээ биелүүлсэн байсан гэж яриад байна. Энэ ямар ч боломж байхгүй. Эдгээр хүмүүсийг Л.Эхлэлт шүүгч намайг оролцуулахгүйгээр эдгээр хүмүүсийг хооронд нь уулзуулаад байсан. 5 сараас хойш 2-3 удаа уулзуулсан Б.******* ийм гомдол гаргаж байнаа гээд Хаан банкныхантай уулзуулж хуулийн дагуу биш ч гэсэн хооронд нь уулзуулаад байсан. Гомдол гаргана гэдгийг мэдэж байсан хүмүүс 05 сарын 27-нд дансанд мөнгө оруулсан. Гомдол гаргана гэдгийг мэдэж байгаа хүмүүс дансанд яагаад мөнгө хийгээд байгаа юм бэ? Манай талаас 05 сарын 08-нд гомдол гаргаад 05 сарын 27-нд дансанд мөнгийг хийсэн асуудал байгаа. Эвлэрлийг хэрэгсэхгүй болгосон 2 үндэслэл нь тодорхой байгаа эвлэрлийн шаардлагаас хальсан зүйлийг ярьсан. Энэ тэмдэглэлийг хайчуулах бэ? гэсэн зүйлийг ярьж байна. Өмгөөлөгч Н.Баасанжав онлайнаар шүүх хуралдаанд оролцож байсан дараагийн шүүх хуралдааны цаг орох гээд байна гэсэн асуудал яригдаж байсан. Эвлэрлийн асуудлыг ярих үед өмгөөлөгч байгаагүй онлайн тасарсан байсан. Манай талаас зөвхөн хугацаа дээр маргаж байгаа учраас өөр зүйлийг ярих шаардлаггүй гэж үзсэн. Гэтэл ХААН банкны зүгээс шинэ ажилтан гэж үзээд туршилтын хугацаагаар гэрээ байгуулсан байна. Тэгэхдээ 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дахин гэрээ байгуулсан байгаа. Дахин гэрээ байгуулахдаа хугацааг нь тодорхойгүй орхигдуулсан байна. Сонгох санкцтай оруулсан байна. Тэгээд уг санкцийг ямар нэгэн байдлаар сонгоогүй асуудал байгаа учраас сонгоогүй байгуулсан гэж үзэхээр байна. Яагаад гэвэл өмнө нь туршилтын хугацаатай гэрээ байгуулаад дараа нь дахин гэрээ байгуулахдаа хугацаатай байгуулсан гэж үзээд байгаа. Хариуцагч байгууллагын зүгээс 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн гэрээг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж байна. Хөдөлмөрийн гэрээ бол тухайн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам бол Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой. Хөдөлмөрийн гэрээ нь дотоод журамтай нийцэж байгаа нь хавтаст хэргийн 142 дугаар хуудас дахь туршилтын буюу хугацаатай гэрээ байгуулан туршилтаар ажиллаж байгаа тохиолдолд цаашид ажиллахгүй гэсэн асуудал яригдсан тохиолдолд энэ журмын 3.3-аар зохицуулна гэсэн асуудал дотоод журамд байгаа. ХААН банкны дотоод журмын 3.3-д хугацаатай буюу туршилтын гэрээгээр ажиллаж байгаа хүний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо ажилтанд 14 хоногийн өмнө мэдэгдэнэ гэсэн заалт байгаа. Уг заалтыг өмнө хэрэгжүүлсэн гэж ойлгож байна. 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдэл өгсөн байна. Тэгэхдээ 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд мөн адил ийм заалт байгаа. 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох тухай байгаа. Үүнийг харилцан тохиролцож гарын үсэг зурсан гэж хариуцагч талаас хэлж байгаа тохиолдолд харилцан тохиролцсон гэрээнийхээ дагуу 14 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Мэдэгдлээ 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өгч байгаа нь 09 дүгээр сарын 14-ний өдөр дуусгавар болох ёстой байсан боловч хариуцагч байгууллагын зүгээс 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дууссан. Гэтэл энэ хугацаанд мэдэгдэл өгсөн байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан байна. Хэрэв энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзвэл 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр энэ хүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон үндэслэлээр чөлөөлсөн тохиолдолд 14 хоногийн өмнө мэдэгдэл өгөх ёстой байсан. Энэ тухай мэдэгдэл нь хавтаст хэрэгт байхгүй байна. Хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа ажилтан болон ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцсон асуудлыг оруулсан тохиолдолд аль аль тал нь биелүүлэх ёстой. Үүнийг биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч хүсэлт гаргасан боловч манайд ийм маягт байхгүй гэсэн хариу өгсөн байсан. Үүнийг манайх хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэвэл 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдэх хуудас гэж өгчихөөд дараа нь манайд ийм мэдэгдэл байхгүй гэсэн боловч Хөдөлмөрийн дотоод журмын маягт гэсэн хэсэг дотор Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэсэн маягт байгаа. Тийм учраас 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх юм бол мэдэгдэл өгөөгүй учраас ажлаас халах тушаал гаргах эрх зүйн үндэс байхгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Энэ гэрээнд өөрчлөлт орсон хоёрхон асуудал байгаа. Ажлын байршлыг өөрчилсөн байгаа. 2016 оны 06 дугаар сарын гэрээнд Завхан салбарт харъяалагдана гэсэн байгаа. 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн гэрээнд хаана ч ажиллах боломжтой гэж өөрчилсөн байгаа. Хоёр дахь өөрчлөлтөд мэдэгдлийн 14 хоног байхгүй болчихсон. Энэ нь байгууллагын дотоод журмаа зөрчсөн асуудал байгаа. Үүнийг мэдэгдэл өгөх шаардлагагүй гэж үзэж өөрчилсөн юм болов уу? гэж харж байгаа. Тэгэхээр 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн гэрээнд 14 хоногийн хугацаа байхгүй ч гэсэн ажилтанд урьдчилан мэдэгдэнэ гэсэн заалт байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар мэдэгдэл өгөөгүй болох нь харагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулаагүй асуудлыг хөдөлмөрийн дотоод журамд нийцүүлэн оруулах ёстой. Хөдөлмөрийн дотоод журмын 3.3-д 14 хоногийн өмнө мэдэгдэл өгнө гэсэн заалт байна. Үүнтэй холбогдуулаад 14 хоногийн өмнө мэдэгдэл өгөх ёстой. Мэдэгдэл өгөөгүй учраас энэ хүний эрх, ашиг зөрчигдөж байгаа. Яагаад гэвэл хөдөлмөрийн гэрээг мөн адил өөрчлөх ёстой. Мэдэгдэл өгөөгүй болох нь шалгалт авсан өдөр нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, гэрээг дүгнэсэн өдөр нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэсэн байгаа. Дүгнэж, шалгаад байгаа үйлдэл нь энэ хүн чөлөөлөгдөх эсэхээ мэдэх ямар ч боломжгүй болчихож байгаа юм. Тийм учраас шинэ ажилтан гэж үзэх юм бол 14 хоногийн дотор мэдэгдэл өгөх ёстой. Гол асуудал нь уг хоёр гэрээнд ХААН банкны үйлчилгээний ажилтныг дүгнэх журам гэж гаргаж өгөөгүй байгаа. ХААН банкнаас гаргаж өгсөн хавтаст хэрэгт авагдсан журам нь дагалдангийн буюу багштай ажиллаж байгаа 12 долоо хоногийн хугацаанд дадлагажиж байж жинхлэх тухай журам байгаа. Ажил олгогч өөрийнхөө үзэмжээр чиний ажиллах хугацаа дууссан гэж болохгүй. Тэгсэн ч гэсэн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний 1.8-д өмнөх гэрээгээ дуусгавар болгосон байгаа. Үүнийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй. Яагаад гэвэл өмнөх байгуулсан аман болон бичгийн аливаа хөдөлмөрийн гэрээг бүх зүйл дууссан тохиолдолд харилцан тохиролцож гарын үсэг зурах ёстой. Хамгийн гол нь уг гэрээнд тамга дарсан байгаа учраас энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага буюу ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах мөн үүнтэй холбогдуулан гаргах нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Анхан шатны шүүхээс процессын алдаатай хэргийн хянан шийдвэрлэсэн гэж байгаа ч алдаатай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 720 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 720 дугаар шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж, дүгнэж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцэхгүй байна. Сая илтгэгч шүүгчээс уншиж танилцуулсан учраас товч агууллагыг тайлбарлая гэж бодож байна. Энэхүү иргэний хэрэгт нэхэмжлэгч Б. *******, хариуцагч Хаан банк нь 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар ямар ч асуудалгүй, талуудын хүсэл зориг хангалттай, тодорхой илэрхийлэгдэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт эвлэрэн хэлэлцэснээр Л.Эхлэлт шүүгчээс 197 дугаар захирамж гарган талуудыг эвлэрүүлж, шүүхийн ажиллагаа дуусгавар болсон. Мөн банкны зүгээс талуудын эвлэрлийг баталсан захирамжийн дагуу нэхэмжлэгч Б.*******ын ажилгүй байсан хугацааны цалинг дансанд нь олгож, орон сууцны зээлийн гэрээний хүүг өөрчлөхгүйгээр хэвээр үргэлжүүлж, НД болон ЭМД-ын дэвтэрт нөхөн бичилт хийж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Талууд маш ойлгомжтой байдлаар эвлэрсэн гэдгийн онцлож хэлмээр байна. Эвлэрлийг батласан шүүх хуралдааны тэмдэглэл дээр тухайн үед эвлэрэл яаж явагдсан талаар маш тодорхой заасан байдаг. г Гэтэл нэхэмжлэгч Б.******* нь уг ажиллагаа дуусгавар болсноос хойш хуульд зааснаар дахин гомдол гаргах эрхгүй, хүчинтөгөлдөр болж, бүрэн биелэгдсэн шүүгчийн захирамжид сар гаруй хугацааны дараа хуулийн ямар үндэслэлээр гаргаж буй нь тодорхойгүй, ойлгомжгүй, нотлох баримтгүй, үндэслэлгүй гомдол гаргасныг Л.Эхлэлт шүүгч хүлээж аваад гомдлыг хангахаас татгалзаж, 2017 оны 07 сарын 28-ны өдөр 1217 дугаар захирамж гаргасан нь үндэслэлтэй болсон. Гэвч, Л.Эхлэлт шүүгчийн гомдлыг хангахаас татгалзсан 2017 оны 07 сарын 28-ны өдрийн 1217 дугаар захирамжид нэхэмжлэгч Б.******* дахин гомдол гаргасан бөгөөд Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гомдлыг хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар 12 дугаар тогтоол гаргаж, нэг удаагийн шийдвэрээр шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 197 дугаар, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1217 дугаар бүхий 2 өөр захирамжийг хамтад нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Л.Эхлэлт шүүгч тухайн хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн тухайн захирамжид ямар ч алдаа байхгүй байсан. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнийг 2017 оны 04 сарын 25-ны өдрийн эвлэрэл баталсан өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй заавал танилцахыг онцлон хүсэж байна. Тус тэмдэглэлээс үзвэл эвлэрэл ямар ч асуудалгүй хийгдсэн, нэхэмжлэгч өөрөө бүрэн зөвшөөрч хийгдсэн нь нотлогдоно. Гэтэл 2017 оны 08 сарын 31-ний өдөр шүүх бүрэлдэхүүн эвлэрлийн баталсан захирамжийг хүчингүй болгохдоо нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ямар ч нотлох баримтгүй, үндэслэлгүй, худал тайлбарт үндэслэж, шийдвэр гаргасан нь илт хууль бус, цаашид тус шүүхэд итгэх итгэлгүй болгож байна. Харилцагч ХААН банк нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолтой танилцаад, хүчингүй болгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу 4-5 удаа гомдол гаргасан боловч шүүхээс уг 12 дугаар тогтоолыг гаргасан шүүх бүрэлдэхүүнд шилжүүлэхгүйгээр дундаас нь огт үндэслэлгүйгээр хүлээн авч, гомдол гаргах эрхгүй гэж тайлбарлан хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, тогтоолыг гаргасан. Гомдол хэлэлцэх шүүх хуралдаануудын явцад шүүгч Т.Балжиннямд...12 дугаар тогтоол гаргасан шүүх бүрэлдэхүүн энэ асуудлыг шийдвэрлэнэ, та дундаас нь хүлээн авч, татгалзаж шийдвэрлэх нь буруу... гэдгийг удаа дараа хэлж тайлбарласан боловч хүлээж аваагүй.

Ерөнхий шүүгч Ш.Одонзул татгалзалыг огт хүлээн аваагүй. Энэ тухай гомдолд дурдаагүй ч процессын алдаа байгаа учраас тухайн үед ярья гээд, өмнө нь нэхэмжлэгч Б.******* нь огт үндэслэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Эхлэлт шүүгчээс татгалзсан байдаг. Гэтэл ерөнхий шүүгч Ш.Одонзул нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч захирамжаа өөрөө хүчингүй болох эрхгүй гэдэг утгаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажиллагаа л хийсэн гэсэн үг. Гэтэл миний хүсэлтийг хүлээн аваагүй гэсэн үндэслэлээр Л.Эхлэлт шүүгчээс татгалзсан гэтэл ерөнхий шүүгч Ш.Одонзул нэхэмжлэгч Б.*******ын хүсэлтийг хүлээн авч Л.Эхлэлт шүүгчээс хэргийг шилжүүлсэн байдаг. Дараагаар ямар ч үндэслэлгүйгээр тогтоол гаргасан, шүүх хуралдааныг даргалсан шүүгч Т.Балжиннямд хэргийг хувиарласан нь тэгш бус хэргийг хуваарилсан байна гэдэг нь харагдаж байна. ИХШХШТХ-ийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбарт ... Тухайн зүйл нь захирамж, тогтоолыг гаргасан шүүгч шүүх бүрэлдэхүүнд өөрөө алдаагаа залруулах,... өөрчлөх хүчингүй болох боломж олгосон зохицуулалт юм. Энэ эрх өөр шүүгч, шүүх бүрэлдэхүүнд олгогдоогүй, тухайн захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс өөр хэнд ч хамааралгүй болно. Өөр шүүх бүрэлдэхүүн энэ зүйлд зааснаар шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хянах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн алдаа болно. Гэж маш тодорхой, ойлгомжтой тайлбарласан байгаа. Ийм байхад уг асуудалд шүүгч Т.Балжинням маш бүдүүлгээр хандаж байгаад хариуцагчийн зүгээс үнэхээр гомдолтой байна.

Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХААН банк ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Б.*******д ажилгүй байсан хугацааны цалин хөлсд шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Уг сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, нэхэмжлэгчид гардуулсан байдаг. Гэтэл шүүгч Т.Балжинням 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг даргалахдаа сөрөг нэхэмжлэл гаргасан талаар огт мэдээгүй, хэргийн материалтайгаа танилцаагүй байдаг. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгээс тодорхой харагдана. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэл хэрхэн шийдвэрлэсэн талаар огт дурдаагүй, орхигдуулсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, манайх хариу тайлбараа гарган, улмаар талуудын асуулт хариултын үе шат, нотлох баримт шинжлэн судлах ажиллагаа дууссаны дараа зохигчид эцсийн дүгнэлт хэлэх үед даргалагч шүүгчээс сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тайлбар, хариу тайлбарын талаар огт асуухгүй болохоор нь арга буюу бид сөрөг нэхэмжлэл гаргасан байгааг шүүгчид хэлснээр мэдсэн ба энэ талаар бид өөрсдөө хүсэлтээ гаргаж, товч тайлбар хэлсэн. Шүүгч сөрөг нэхэмжлэлийг хурлаар хэлэлцүүлээгүй, энэ талаар тогтоох хэсэгтээ ч дурдаагүй. Мөн дээр дурдсанаас гадна хэргийг сайтар хянаж үзвэл анхан шатны шүүх эвлэрлийн захирамжийг хүчингүй болгосон цагаас эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой өөр олон зөрчил гаргасан байгаа. Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж, шүүхийн хууль зөрчсөн ажиллагаа тус бүрт үндэслэл бүхий дүгнэлт өгч, хуулийг сахиулж, шудрага ёсыг тогтоож өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсье. Миний хувьд гомдлын үндэслэлийн талаар тайлбарлаа. Өмгөөлөгч Н.Баасанжав болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нарын нэхэмжлэгч Б.*******ын ажлаас халагдсан тухай үндэслэл болон хууль зүйн үүднээс тайлбарлана гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх 2018 оны 10 сарын 27-ны өдрийн шийдвэрийн үндэслэх хэсэгт... Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 35-р зүйлийн 35.1.4-т зааснаар ажил үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн зөрчил болно гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч Б. ******* нь Хаан банкны Завхан салбарын Ерөнхий нягтлан бодогч ажлаас өөрийн хүсэлтээр / Хүсэлт хэрэгт авагдсан/ чөлөөлөгдөж, Эдийн засагчийн албан тушаалд шинээр, 3 сарын туршилтын хугацаагаар томилогдсон. Түүнээс хойш 2016 оны 06 сарын 14-ний өдрөөс эхлэн шинэ ажлын байранд 3 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т шинэ ажилтныг туршилтын хугацаатайгаар ажиллуулж болохоор заасан байдаг. Тус гэрээний хугацаа 2016 оны 09 сарын 14-ний өдөр дуусгавар болсон бөгөөд туршилтын хугацааг дахин 3 сараар сунгаж, 2016 оны 12 сарын 14-ний өдөр дуусгавар болсон бөгөөд туршилтын хугацааг дахин 3 сараас сунгаж 2016 оны 12 сарын 14-ний өдрийг хүртэл сунгасан гэрээ байгуулсан байхад шүүхээс холбогдох бүх нотлох баримтад тулгуурлан, хариуцуулалт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн өгсөн амаар гаргасан тайлбарт үндэслэн хөдөлмөрийн харилцааг буруу тодорхойлж, туршилтын хугацаа дуусч Хөдөлмөрийн хуулийн 37-р зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэрээ дуусгавар болсон байхад ажлаас халсан гэж үзсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч ажилтныг тодорхой нэг албан тушаалд ажлуулахдаа Хөдөлмөрийн хуульд зааснаар 6 сараас хэтрэхгүй хугацаагаар туршилтын хугацааны гэрээ байгуулах эрхтэй бөгөөд түүнийг цаашид үргэлжлүүлэн сунгах асуудал нь ажилтан ажлаа сайн, муу хийсэн эсэхээс үл хамаараад ажил олгогч байгууллагын шийдвэрлэх асуудал юм. Мөн нэхэмжлэгч Б.******* нь Ерөнхий нягтлан бодогч ажлаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн тушаал гарсны дараа ямар нэгэн байдлаар гомдол огт гаргахгүй. Шинэ ажилд туршилтын хугацаагаар томилоход хүртэл гомдол гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогчоос ажилтантай холбоотой гаргаж буй аливаа тушаалд 1 сарын дотор гомдол гаргах эрхтэй талаар зохицуулсан. Ийм байхад тухайн үедээ тушаалуудыг хүлээн зөвшөөрч, гомдол гаргаагүй атлаа уг 1 сарын хугацаа дууссанаас хойш буюу хожим тушаал, гэрээтэй холбоотой гомдол гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааны хувьд хүлээж авах үндэслэлгүй байгааг шүүх огт үндэслэл болгоогүй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Н.Баасанжав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баасанжав байна гээд, 2017 оны 04 сарын 25-ны өдрийн онлайнаар шүүх хуралдаанд оролцсон, хариуцагч байгууллагын төлөөлөгчөөр салбарын захирал Б.*******, нэхэмжлэгч Б.******* түүний өмгөөлөгч Б.******* нар шүүх хуралдаанд оролцож эвлэрсэн боловч эвлэрсэн захирамжийг хүчингүй болгосон 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй тогтоол гарсан. Тухайн шүүгчийн бүрэлдэхүүнд орж Т.Балжинням шүүгч даргалсан. Бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн тогтоолд гомдол гаргахгүй гэж шийдвэрлэсэн ч бидний зүгээс хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн учраас гомдол гаргах эрхтэй гэж маргаж байгааг үндэслэлийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******ээс тайлбарласан 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 197 дугаар захирамжаар эвлэрээд дууссан байтал өнөөдөр 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд явагдаж байна. Энэ хэвээр шүүхийн алдаа бол хариуцагч байгууллагаас өнөөдөр 20 хэдэн сая төгрөгийг дахин төлөх үүрэг үүсэх үү, Хаан банкнаас хүүгээ эргэж нэхэмжлэх үү гэдэг асуудал үүсч байна. Эсвэл Л.Эхлэлт шүүгчийн алдаа бол Т.Балжинням шүүгч хэргийг шийдвэрлэхгүй жил гаруйгийн хугацааг явуулсан байна. Зөвхөн албан бичгээр хариу өгөөд л яваад байсан. Ингэж болох юм уу гэдгийг хамгийн гол нь асуух гээд байна. Хөдөлмөрийн гэрээний маргаантай хэрэг дээр өдрөөс өдөр ажилгүй байсан хугацааны маргаан үүсч байдаг. Талууд эвлэрээд тодорхой хэмжээний мөнгөн дүнг нэхэмжлэгч талд өгсөн боловч эвлэрлийг хүлээн зөвшөөрөхгүй мөртлөө авсан мөнгөн дүнгээ буцааж өгөх талаар ярьдаггүй. 5.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний цалин хөлсийг буцааж өгөөгүй одоо ч өгөөгүй байгаа. 1 жилийн хугацаанд 6 хувийн хүүтэйгээр орон сууцны зээл байгаа үүний хүүгийг зөрүүг 12 хувь юм уу 18 хувийн хугацаагаар хүүгийн бодох юм бол хэдэн сая төгрөгний дүнтэй хүү гарна. Шүүгч хэргийг үнэн зөв талуудад тэгш эрхтэйгээр хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна. Бид нарын зүгээс Т.Балжинням шүүгчийг шинэ шүүгч тийм учраас процессын ажиллагаагаа явцын дунд ойлгоод хэргээ шийдвэрлэх байх гэж бодож байсан. Гэвч хэрэг шийдвэрлэсэний дараагаар 2018 оны 10 сарын 15-нд шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож шийдвэрийг гардаж авсаны дараагаар мэдсэн шүүгч Т.Балжинням хэргийг шийдвэрлэхээс өөрөө татгалзах ёстой хүн байсан. Яагаад гэвэл Т.Балжинням шүүгчийн төрсөн эгч Т. нь Хаан банканд ажиллаж байгаад халагдаж байсан хүн юм байна энэ тухай бид нар яаж мэдэх билээ. Хаан банканд ажиллаж байгаа үе үеийн хүмүүс солигдож байгаа учраас шүүх хуралдаанд оролцож байгаа бид мэдэх боломжгүй. Шүүгч Т.Балжинням шүүгч мэдэж байгаа ч гэсэн хэргийг өөрөө шийдвэрлээд явчихсан байна. Тухайн гаргасан гомдлыг сэрээсэний учир нь нэхэмжлэгч Б.*******ын эрхийг зөрчсөн байна гэдэг итгэл үнэмшилтэй хүн учраас сэргээж шийдвэрлэж байгаа. Энэ нь юугаар харагдаж байна гэхээр Хаан банкнаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан. Хаан банкны зөрчигдөж байгаа эрхийг ядаж бүрэлдэхүүнээр оруулж шийдвэрлэх боломжийг хангахгүй байгаагаараа илэрч байна. Шүүгч Т.Балжинням нь ХААН банкинд зээлтэй зээлийн хугацаа нь хэтрээд явж байсан. Бидний зүгээс эдийн засгийн асуудалд нь орохгүй учраас мэдэхгүй ч шүүгч өөрөө мэдэж байгаа. Өөрт нь ашиг сонирхолын зөрчил байсан учраас хэргийг шийдвэрлэхээс өөрөө татгалзан гарах учиртай. Бид гомдлыг сэргээсэний дараагаар мэдсэн учраас таниар хэргийг шийдвэрүүлмээргүй байна гэж гомдол гаргаж байхад ерөнхий шүүгч нарийн асуудлыг шийдвэрлэх энэ асуудалд ерөнхий шүүгчээс мөн алдаа гаргаж дахин Т.Балжинням шүүгчид хуваарилсан. Анхан шатны шүүх нь хариуцагч буюу ХААН банкны хэрэг хянан шийдвэрлэх ажиллгаанд тэгш оролцох эрхийг нь зөрчиж байгааг илэрхийлж байна. Миний тухайд Хөдөлмөрийн маргааны асуудлыг түр орхиж иргэн Б.*******ын хөдөлмөрлөх эрхийг үнэхээр ХААН банкнаас зөрчиж тушаалыг гаргасан юм уу, үгүй юм уу, гэдгийг хууль зүйн үүднээс тайлбарлая гэж бодож байна. Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт Б.******* нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 16/161 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй байжээ. Гэвч хүүхэд асрах чөлөөтэй байсан хүнийг өөр ажлын байранд туршилтын хугацаагаар ажиллуулж гэрээний хугацаа дуусгавар болсон гэж ажлаасаа чөлөөлсөн нь буруу байна гэж үзсэн байна. Шүүгчээс нотлох баримтуудыг хангалтай судлаагүй байна гэж үзэж байна. Яагаад гэхээр ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан хүн маш өндөр дүнтэй цалинтайгаар эдийн засагчийн ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулаад тухайн гэрээ нь туршилтын хугацаатай байхад зөвшөөрч гарын үсэг зурсан гэдгийг судлаагүй. Хүүхэд асрах чөлөөтэй байсан буцаад ажилдаа орсон 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээгээ хүчгүй талаар ерөөсөө маргахгүй байгаа. Б.******* нь ерөнхий нягтлан бодогчийн ажлаа хийж чадахгүй тааруухан байсан учраас буцаж ажилдаа ороход нь эдийн засагчаар ажиллах саналыг тавихад зөвшөөрч ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад эдийн засагчийн ажлын байран дээр ерөнхий нягтлан бодогчийн хэмжээний өндөр цалинтайгаар ажилласан байсан. Энэ талаар ямар ч дүгнэлт байдаггүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр энэ асуудлын талаар л бид маргаж байсан гэвч анхан шатны шүүхээс эдийн засагчийн албан тушаалд томиложээ гэсэн дүгнэлтийг хийдэг эндээс харахад хүчээр бид нар эдийн засагчийн ажилд томилосон мэт шийдвэрт тусгасан байна. Энд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өмнөх ажлын байраас өөрөө хүсч чөлөөлөгдөж дараагийн ажлын байран дээр туршилт хугацаагаар гэдгийг мэдсээр байж өөрөө зөвшөөрч тухай ажлын байранд орж ажилласан байдаг. Улмаар 2016 оны 09 сарын 13-нд туршилтын хугацаа дуусч дахин 3 сарын хугацаагаар сунгагдахад зөвшөөрөөд сунгасан байна. ХААН банкны зүгээс бүх шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгсөн байтал шүүхээс юуг үндэслэсэн гэхээр нэхэмжлэгч Б.*******ын бичгээр гаргаж өгсөн 2 хүсэлтийг үндэслэсэн энэхүү 2 хүсэлтийг ХААН банкнаас хүлээн аваагүй байсан. ХААН банкны зүгээс хүлээн зөвөөрөөгүй байсан асуудал. Хаан банкны зүгээс таныг эдийн засагчаар Хаан банк хүчээр ажилуулсан юм уу гэхээр үгүй гэдэг, та өөрөө цалин хөлсөө тохиролцож тогтоосон юм уу гэхээр тийм гэдэг, энэ зүйл тэмдэглэлд тусгагдсан байдаг. Тийм учраас Б.*******ын хүсэл, зоригийн дагуу энэ гэрээ хийгдсэн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн анхнаас хувийн таарамжгүй харилцаатай байсан шүүгчээр хэргийг шийдвэрүүлж ХААН банкны эсрэг шийдвэр гаргуулсан учраас Давж заалдах шатны шүүхээс хэргийг процессын алдааны талаас болон бүх талаас нь сайн хянаж өгнө үү. ХААН банкнаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг ерөөсөө шийдвэрлээгүй байна. Шинэ шүүгч гэдэг утгаар нь бид нарын зүгээс маш хүлээтэйцгээр хандаж байсан. Тийм учраас ч ёс зүйн хороонд хандахгүй явж байна. Албан бланкаар хариу өгч байна гэдгийг нь ёс хороонд авчиж өгөхөд хангалттай нотлох баримт байгаа гэвч бидний зүгээс тийм зүйл хийхгүй явж байгаа нэхэмжлэгч талд олгосон 5.000.000 төгрөгний талаар ч дурдаагүй байгаа 10 гаруй шийдвэр гаргасан байгаа ч гэсэн шийдвэрээ дугаарлаагүй байна. 1 жилийн хугацаанд 6 хувийн хүүтэй байрны зээлтэй байгаа талаар болон тэмдэгтийн хураамжийг яаж шийдвэрлэх талаар дурдаагүй. Бидний зүгээс дахин сөрөг нэхэмжлэлээ шийдвэрлэх эрхтэй ч юм уу үгүй ч юм уу гэдэг талаар дүгнэлт хийгээгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Давж заалдах шатны шүүх нь хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. 

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч ХААН банкны Завхан салбарын тооцооны төвд холбогдуулан тус тооцооны төвийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлага гаргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 61 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр зохигчид эвлэрэн хэлэлцсэн байх ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. 

Гэтэл нэхэмжлэгч Б.******* нь зохигчдын эвлэрлийг баталсан тус захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасанаар шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар захирамжаа хянаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахаас татгалзсан захирамж гаргасан нь хууль зөрчөөгүй байна. 

Шүүгчийн дээрх захирамжийг тухайн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар хянаж, мөн хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн бүрэлдэхүүнд хянах эрх олгогдоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар гаргасан Зохигчид эвлэрэн хэлэлцэх тухай шүүгчийн захирамжийг давхар хянаж, хүчингүй болгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан байна. 

Энэ талаарх хариуцагч байгууллагын гаргасан гомдол үндэслэлтэй байна. 

Харин зохигчдын эвлэрлийг баталсан 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дахь хэсэгт зааснаар гаргасан шүүхийн тогтоол нь мөн хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт зааснаар эцсийн шийдвэр байх учраас энэ тогтоолд талууд гомдол гаргах эрхгүй гэж ойлгохоор байна. 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх уг тогтоолыг хөндөж, хянах хууль зүйн боломжгүй байна. 

Өөрөөр хэлбэл, дээрх алдаа зөрчлийг анхан болон давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин хянан явуулснаар тодорхой үр дүнд хүрэхгүй, хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь цаг хугацаа алдах, талуудын эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр байна. 

Иймээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгүйгээр нэхмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэстэй байна. 

Зохигчдын эвлэрлийг баталсан 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосоноор нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хэвээр байхаар байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэх боломжтой боловч энэ талаар талууд санал гаргаж эвлэрэн хэлэлцээгүй байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Б.******* нь 2011 оны 01 дүгээр сарын 01-нээс ХААН банкны Завхан салбарын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2014 оны 09 дүгээр сарын 22-ноос жирэмсэний амралтаа авсан байх бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 13-наас эхлэн тус байгууллагын зээлийн эдийн засагчийн ажилд шилжин ажиллаж байсан болох нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна. 

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн захирлын 373 дугаар тушаал гарч, Б.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, түүнийг эдийн засагчийн ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3. дахь заалтыг үндэслэсэн үйл баримт тогтоогджээ.

Б.******* нь жирэмсэний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтөй байх хугацаанд түүний ажил үүрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт зааснаар хэвээр хадгалдах бөгөөд ажил олгогч нь түүний ажиллаж байсан тус байгууллагын нягтлан бодогчийн ажилд өөр хүн авч ажиллуулж, Б.******* нь ажилдаа орох хүсэлт гаргамагц түүнтэй тохиролцсон гэсэн үндэслэлээр Орон нутгийн Иргэдийн банкны Завхан салбарын тооцооны төвийн зээлийн эдийн засагчийн ажилд хугацаатай гэрээ байгуулан ажиллуулсан нь Б.*******ын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

Нөгөө талаар ХААН банкны Завхан салбарын тооцооны төвийн эдийн засагчийн ажил үүрэг нь байнгын ажлын байр юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан байна.

Харин талууд харилцан тохиролцсоноор байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор хуулийн 23.2.2.-т зохицуулсан байх боловч зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд гэрээг хугацаатай байгуулсан үндэслэл буюу тохиролцоог заагаагүй, хариуцагч хугацаатай гэрээ байгуулсан үндэслэлээ нотлоогүй тул талууд харилцан тохиролцсоноор гэрээг хугацаатай байгуулсан гэж үзэхгүй.

Ажил олгогч нь байнгын ажлын байранд үндэслэлгүйгээр хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1. дэх заалтыг зөрчсөн байх тул гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна.

Иймд Б.*******ыг ХААН банкны Завхан салбарын тооцооны төвийн зээлийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь нөхөх олговор олгохоор тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх бөгөөд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин анхан шатны шүүх хариуцагч байгуулага нь нэхэмжлэгч Б.*******д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж, сөрөг нэхэмжлэлээ анхан шатны шүүх хуралдаан дээр татаж авсан болохоо илэрхийлсэн байхад энэ талаар шийдвэрлээгүй орхигдуулсаныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 610 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХААН банкны Завхан салбар нь нэхэмжлэгч Б.*******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлээ татан авсан болохыг дурьдсугай. гэж Шийдвэрийн 2,3,4,5,6 дахь заалтуудын дугаарыг 3,4,5,6,7 гэж дугаарласугай. Тогтоох хэсгийн 5 дахь заалтанд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХААН банкны Завхан салбарын сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 165313 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 заасныг баримтлан хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 275.190 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Ж.БАТТОГТОХ

  ШҮҮГЧИД                                     Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР