Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 226/МА2020/00003

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 30 өдөр          Дугаар 226/МА2020/00003                              Хэрлэн сум

 

  О-ийн нэхэмжлэлтэй,

Ө-ад холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2020/00003/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Золжаргал,   

Нэхэмжлэгч О-, түүний өмгөөлөгч Г.Батболд, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-, А- нарыг оролцуулан,  

Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 708 дугаар шийдвэртэй О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө-ад холбогдох “2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаныг тогтоолгож, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байрлах, 41 дүгээр байрны 16 тоот 3 өрөө орон сууцыг Ө-ын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх, хохирол 16200000 төгрөг гаргуулах” үндсэн нэхэмжлэлтэй, “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байрлах, 41 дүгээр байрны 16 тоот 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Ө-ын нэр дээр шилжүүлэхийг О-т даалгуулах” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, хариуцагч Ө- нарын давж заалдах гомдлоор 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байрлах, 41 дүгээр байрны 16 тоот өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дашнямын Ө-ад орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан. Бид “орон сууцыг 22000000 төгрөгөөр худалдах, 22000000 төгрөгийн 2000000 төгрөгийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, 3222916 төгрөгийг 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр, үлдсэн 16777084 төгрөгийг “Хас” банкны зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж дуусгах, орон сууцыг барьцаанаас чөлөөлөгдмөгц худалдан авагч Ө-д өмчлөх эрхийг шилжүүлэх” нөхцөлтэйгөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан юм. Гэтэл Ө- нь 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төлөх ёстой байсан 3222916 төгрөгийг гэрээгээр тохиролцсон хугацаанд төлөөгүй, байрыг чинь зарж байж үлдэгдэл мөнгийг чинь өгнө гэсэн хариу хэлсэн. Тэгэхээр нь би “яахаараа миний өмчлөлд, банкны барьцаанд байгаа байрыг чи зардаг юм бэ, би өөрөө байраа зарна, гэрээгээ цуцална, урьдчилгаа мөнгийг чинь буцааж өгөөд байраа суллуулж авна” гэхэд Ө “шүүхээр асуудлаа шийдвэрлүүлнэ, би засвар хийсэн, тавилга авсан” гэж хэлсэн. Би тухайн ондоо шүүхэд хандсан гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, шүүх хуралдаанаас хоцорсон зэрэг шалтгаанаар шүүхээр маргаанаа шийдвэрлүүлж чадаагүй юм.

Ө нь 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийсэн бөгөөд үүнээс хойш огт төлөлт хийгээгүй, би өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд 14911296 төгрөгийн зээлийг “Хас” банканд төлсөн. Иймд Ө-ыг орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Миний бие шүүхэд хандахын хажуугаар “гэрээнээс татгалзаж өгсөн авснаа харилцан буцаах” саналыг Ө-ад тавьж байсан бөгөөд Ө- ямар нэгэн шалтаг шалтгаан гаргаж уулзахаас зугтаж, гэрт нь очихоор хэл амаар доромжилж миний татгалзлыг хүлээн зөвшөөрөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

Гэтэл Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж тус тус заасан байна.

Миний бие Ө-д орон сууцаа зарснаас хойш Улаанбаатар хотод хамаатныхаа гэрт амьдарч байгаад 2016 оны 4 дүгээр сараас түрээсийн байранд сарын 500000 төгрөгийн төлбөр төлж амьдарч эхэлсэн ба 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаанд 16200000 төгрөгийн түрээсийн төлбөр төлсөн. Хэрэв би өөрийн өмчлөлийн орон сууцанд амьдарч, дан ганц банкны зээлээ төлөөд явсан бол түрээсийн төлбөр төлж хохирохгүй байсан. Гэрээнд зааснаар Ө-ын надад төлөх ёстой байсан 5222916 төгрөгөөс 2000000 төгрөгийг бэлнээр, 1030000 төгрөгийг дансаар төлсөн боловч 30000 төгрөгт нь бараа захисан байсан учир төлбөрт орохгүй, би Ө-аас нийт 3000000 төгрөг авсан.

Иймд 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ө-тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаныг тогтоож, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байрлах, 41 дүгээр байрны 16 тоот 3 өрөө орон сууцыг Ө-ын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлж, гэрээний улмаас учирсан хохирол 16200000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн Ө- нь гэрээний үүргээ одоо хүртэл биелүүлээгүй бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч Ө-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, А нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О- нь “Хас” банктай 17600000 төгрөгийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж орон сууц худалдан аваад, 1 сая гаруй төгрөгийг төлөөд үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй болсон учир орон сууцаа надад 22000000 төгрөгөөр худалдахаар болж гэрээ байгуулсан. Би О-тэй 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулснаас хойш 2015 оны 4 дүгээр сарын хүртэл банканд төлбөрийг тогтмол төлж байсан. О- нь цонхоор орж цоож солих зэргээр янз бүрийн үйлдэл удаа дараа гаргаж байсан учир миний зүгээс О-т “авсан мөнгөө буцааж өгөөд байраа ав, одооноос банканд төлөлт хийхгүй” гэдгээ хэлсэн. 2014 оны 3 дугаар сард төлөх байсан 2000000 төгрөгийн тухайд шүлхий өвчин гарч хорио цээр тогтоосон учир гэрээнд заасан хугацаанд төлж чадаагүй, дараа нь төлөх гэтэл О-ийн дансыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хаасан байсан учир боломж олдоогүй юм.   

О-ийн зүгээс гэрээнээс татгалзаж байгаа талаараа мэдэгдээгүй учир орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчинтэй гэж үзэж байна. Орон сууц чөлөөлөх асуудал нь хууль бусаар үүсээгүй, О-ийн яриад байгаа түрээсийн төлбөр бидний байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээтэй хамаагүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

О нь өмнө нь энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байдаг. Миний бие уг байранд 5-6 сая төгрөгийн засвар хийсэн, “Хас” банкны байрны зээлийн үлдэгдэл 13768587 төгрөгийг төлж дуусгасан учир маргаан бүхий байрыг өмчлөх эрхтэй гэж үзэж байна. Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байрлах, 41 дүгээр байрны 16 тоот 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Ө-ын нэр дээр шилжүүлэхийг О-т даалгаж өгнө үү гэжээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 708 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө-ад холбогдуулан гаргасан 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаныг тогтоолгож, Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, 1 дүгээр баг, 41-16 тоотод байрлах орон сууцыг Ө-ын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх, хохирол 16200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, 1 дүгээр баг, 41-16 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Ө-ын нэр дээр шилжүүлэхийг О-т даалгуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 348950 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 267950 төгрөгийг төрийн санд тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 29400 төгрөг гаргуулан төрийн санд, төрийн сангаас 197750 төгрөгийг хариуцагчид тус тус олгохоор заан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т “...аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ...” гэж заасан байх боловч татгалзаж буй талаараа заавал бичгээр мэдэгдэх шаардлагагүй юм. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч тал маргаж буй гэрээнээс татгалзаж буй талаараа хариуцагчид амаар удаа дараа хэлсэн, Ө- үүнийг сонсож мэдсэн, хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Хариуцагч Ө-ын 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: “...авсан мөнгөө өгөөд байраа ав, манайх одооноос банкны төлөлт хийхгүй гэж хэлсэн” гэж байдаг. Өөрөөр хэлбэл О-ийг гэрээнээс татгалзаж байгааг Ө- 2015 оны 5 дугаар сард мэдсэн, түүнийг нь хүлээн зөвшөөрсөн байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ө-ын шүүхэд гаргасан хариу тайлбарын талаар асуухад үгүйсгэж чадаагүй, мөн банкны хүү төлөхөө больсон үндэслэлээ тайлбарлахдаа “төлбөр хийх гээд банкан дээр очиход О- төлчихсөн байсан, энэ мэтээр 4 жил 2 сарын хугацаанд банкан дээр 50 удаа очсон гэх мэтээр бодит үнэнд нийцэхгүй зүйл ярьж байсан.

Мөн анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэлээ тайлбарлаагүй байна. Нэхэмжлэгч О- нь хариуцагч Ө-ад орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа талаар амаар хэлсэн. Ө- тухайн үед үүнийг хүлээн зөвшөөрсөн болохоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа бичсэн. Гэтэл шүүх “зохих журмын дагуу нөгөө талд мэдэгдэж татгалзаагүй” гэх үндэслэл дурдаж байгаа боловч журмаа тайлбарлаагүй, эх сурвалжаа зааж нэрлээгүй байна.  

Нэхэмжлэгч О- нь 2014 оны 01 дүгээр сард орон сууцаа Ө-ад чөлөөлж өгсөн, Ө- нь орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсанаас хойш буюу 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гадна орон сууцыг нь сайн дураар чөлөөлж өгөөгүй байсан учир О- байр түрээслэн бусдад 16200000 төгрөгийг төлж хохирсон байх тул Иргэний хуулийн 261 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө- давж заалдах гомдолдоо: Миний бие орон сууц худалдах, худалдан авах гэрээнд заагдсан үүргээ биелүүлсэн, гэрээний нэмэлт нөхцөлд заасан 2000000 төгрөгийг төлөх гэхээр О-т данс байхгүй, бэлнээр өгөх гэхээр авахгүй байсан ба шалтгаан нь гэрээ байгуулснаас хойш орон сууцны үнэ өссөнтэй холбоотой юм.

Үүрэг гүйцэтгүүлэгчийн буруутай үйлдлээс 2000000 төгрөгийн үүргийг биелүүлж чадаагүй боловч банкны зээлийн үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар өмчлөх эрхийн гэрчилгээ барьцаанаас чөлөөлөгдсөн. Иймд О- нь сайн дураараа гэрээнд заагдаагүй үүргийг биелүүлж төлсөн мөнгө, өөрөө саад болж аваагүй 2000000 төгрөг зэрэг нь тусдаа шийдэгдэх боломжтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж эрхийн гэрчилгээг Ө- миний нэр дээр шилжүүлэхийг О-т даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.      

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О- нь хариуцагч Ө-ад холбогдуулан “2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаныг тогтоолгож, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байрлах, 41 дүгээр байрны 16 тоот 3 өрөө орон сууцыг Ө-ын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх, гэрээний улмаас учирсан хохиролд 16200000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ө- нь “орон сууц чөлөөлөх асуудал нь хууль бусаар үүсээгүй, түрээсийн байрны төлбөр 16200000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж, нэхэмжлэгчид холбогдуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 1 дүгээр багт байрлах, 41 дүгээр байрны 16 тоот 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Ө-ын нэр дээр шилжүүлэхийг О-т даалгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

О- нь “Ө- нь маргаж буй орон сууцны хууль ёсны өмчлөгч биш, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй”  гэжээ.

Хэргийн үйл баримтаас үзэхэд 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр О- нь өөрийн өмчлөлийн маргаж буй 3 өрөө орон сууцыг Ө-ад 22000000 төгрөгөөр худалдаж, худалдан авагч нь 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 2000000 төгрөгийг, 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 3222916 төгрөгийг төлж, “Хас” банктай О-ийн байгуулсан 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 14300001855 тоот гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу 16777084 төгрөгийг төлөх, орон сууцыг барьцаанаас чөлөөлөгдмөгц О- нь Ө-ад орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцож гэрээ байгуулжээ.

Хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний нэмэлт заалтад төлбөр төлөх хугацааг “2013 он” гэж бичиж ташаарсан байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

Ө- нь гэрээний дагуу 2014 оны 01 дүгээр сарын 17-нд 2000000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 4 дүгээр сарын 11-нд 1030000 төгрөгийг О-ийн хүү И-н 5946305434 тоот дансанд төлж, үлдэгдэл 2192916 төгрөгийг төлөөгүй байна.

Ө- нь 2014 онд шүлхий өвчин гарч, хорио цээртэй байсан, байранд 4 сая гаруй төгрөгийн засвар хийсэн, нэхэмжлэгч О- нь бэлнээр төлбөрийг авах сонирхолгүй, данс нь хаагдсан байсан зэргээс үлдэгдэл 2000000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэж тайлбарладаг /хх 27х/ боловч О-ийн хүү И-н 5946305434 тоот дансанд 1030000 төгрөгийг төлсөн /хх 40х/, О-ийн “Хас” банкан дахь 1430001855 тоот дансанд 4 удаа мөнгө шилжүүлсэн /хх 43-45х/, шүлхий өвчний хорио цээр 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр цуцлагдсан /хх 128-133х/, мөнгө бэлнээр өгөх гэтэл авахгүй байсныг нотолж чадаагүй зэргээр түүний тайлбар няцаагдаж байна.

Хариуцагч Ө- нь 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төлөх ёстой байсан 3222916 төгрөгийг хугацаандаа төлөөгүйгээс нэхэмжлэгч О- “2015 оны 4 дүгээр сард гэрээгээ цуцална, урьдчилгаа мөнгийг чинь буцааж өгөөд байраа суллуулж авна” гэж гэрээнээс татгалзсаныг хариуцагч Ө- мэдсэн бөгөөд энэ нь түүний “...мөнгөө буцааж өгөөд байраа ав, манайх одооноос банкны төлөлт хийхгүй гэж хэлсэн” гэсэн /хх 27х/ тайлбараар тогтоогдож байна.   

Харин хариуцагч Б.Ө-ын “...О-ийг цонхоор орж цоож сольж, янз бүрийн үйлдэл удаа дараа гаргасны улмаас авсан мөнгөө өгөөд байраа ав, манайх одооноос банкны төлөлт хийхгүй гэж хэлсэн” гэх тайлбарт дурдсан О-ийн цонхоор орсон үйлдэл нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр буюу гэрээнээс татгалзсанаас хойш болжээ /хх 206-209х/.  

               Гэрээнээс татгалзах эрх нь нэг тал нь мэдэгдсэнээр хэрэгжих ба татгалзах тухай мэдэгдэхэд хэлбэрийн шаардлага тавигддаггүй тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсанаа хариуцагчид мэдэгдсэн, хариуцагч татгалзлыг

 

хүлээн авсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон байна.

          Нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсаныг хариуцагч мэдэж байсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх “хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь тогтоогдсон” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийг хариуцагчид гэрээнээс татгалзаж байгаа тухай мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй гэж үзэн нэхэмжлэгчийн “гэрээнээс татгалзсаныг тогтоож, бу сдын хууль бус эзэмшил, ашиглалтаас орон сууц чөлөөлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж үзэв.  

  

 

 

 

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх зарчмыг “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж зохицуулсан байдаг.

          Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-т “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, 225 дугаар зүйлийн 225.1-т “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй” гэснээр нэхэмжлэгчид шаардах эрх үүсчээ.

               Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-т “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, 225 дугаар зүйлийн 225.1-т “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй” гэсний дагуу нэхэмжлэгч С.Отгончимэг нь хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэнд гэрээнээс татгалзах эрхтэй байна.

О- нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсанаар, маргаж буй орон сууцны эзэмшил, ашиглалт хууль бус болох тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар “өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсний дагуу түүний “орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаныг тогтоолгож, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байрлах, 41 дүгээр байрны 16 тоот 3 өрөө орон сууцыг Ө-ын хууль бус эзэмшил ашиглалтаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

          Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар нэхэмжлэгч О- нь орон сууцны төлбөрт авсан мөнгийг Ө-ад буцаан төлөх үүрэгтэй, гэвч хавтаст хэрэгт авагдсан Б.Ө-ын 2014 оны 4-8 дугаар сарын хооронд О-ийн “Хас” банкны 1430001855 тоот дансанд 4 удаагийн шилжүүлэг хийсэн баримт /хх 43-45х/, 2019 оны 8 дугаар сарын 20-нд “Хас” банканд 13768587 төгрөгийг төлсөн баримт /хх 66-67х/сөн “Хас” банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 163х/, нэхэмжлэгч О-ийн “Хас” банкны 1430001855 тоот дансны хуулга /хх 219, 220х/ зэргээс үзэхэд хариуцагч Б.Ө- нь “Хас” банкны зээлийн төлбөрт хэдэн төгрөг төлсөн нь тодорхойгүй, үнийн дүн зөрүүтэй байх тул мөнгийг гаргуулах боломжгүй, харин хариуцагчийн орон сууцны үнэд шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдвал зохино.  

          Нэхэмжлэгч О-ийг гэрээний үүрэг зөрчсөний улмаас өөрт учирсан 16200000 төгрөгийн хохирлоо нотолж чадаагүй гэж, хариуцагч Ө-ыг  худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн орон сууцны үнийг бүрэн төлөөгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдагчаас шаардах эрх үүсээгүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй байх тул энэ талаарх нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.  

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч О-ийн нэхэмжлэлийн шаардлагаас “гэрээнээс татгалзсаныг тогтоож, хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг давж заалдах шатны шүүх хангасан тул уг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 267950 төгрөгийг хариуцагч Ө-аас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, үлдэх 81000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

          Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн  59.3-т  зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 348950 төгрөгөөс 267950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож,  үлдэх 81000 төгрөг, мөн хариуцагч Ө-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

         

            Хариуцагч Д.Өлзийбат нь худалдах худалдан авах гэрээгээр орон сууцыг эзэмшиж ашиглаж байсан уг гэрээнээс нэхэмжлэгч татгалзснаар хариуцагчийн эзэмшил ашиглалт хууль бус болж орон сууцны өмчлөгч нь С.Отгончимэг нь  Иргэний хуулийн 106  дугээр зүйлийн 106.1 –т зааснаар “өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэгчид шаардах эрх үүсэж байна. Иймд түүний нэхэмжлэлийн шаардлагын хүрнээд  ...........нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

.         Хариуцагч Д.Өлзийбат нь нэхэмжлэгч СОтгончимэгийн Хас банкны хари лцах данс болон зээлийн дансанд нийт 18275387 төгрөгийг төлсөн нь      хуулга баримтуудаар тогтоогдсон. Хариуцагч өөрөө 20000000 төгрөгөөс  2000000 төгрөгийг төлөгэдэг зөрүүтэй тул Давж заалдах шатны  шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 1 т зааснаар нэхэмжлэгч нь мөнгийг буцаан төлөх үүрэгтэй тул хариуцагч төлбөрийг төлсөн нотлох баримтуудаараа дараа нэхэх эрх нь нээлтэй болно.

Хариуцагч Д.Эрдэнэбат нь мөнгөн төлбөрийн үүргийг дутуу гүйцэтгэсэн гэрээний зөрчлийн улмаас нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирол 16200000 төгрөгийг нэхэмжлэхдээ түрээсийн төлбөрийг сар бүр төлсөн гэдгээ нотолж чадаагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул  нэхэмжлэгчийн энэ талаарх давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Хариуцагч Д.Эрдэнэбат нь худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үнийг бүрэн төлөөгүй тул өмчлөгчөөс өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хү%лээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 156/ШШ2019/00708 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 225 дугаар зүйлийн 225.1 заасныг баримтлан  нэхэмжлэгч О-ийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаныг тогтоож, Хэнтий аймаг Бор-Өндөр сум 1 дүгээр багт байрлах 41 дүгээр байрны 16 тоот 3 өрөө орон сууцыг хариуцагч Ө-ын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлсүгэй” гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348950 төгрөгөөс 267950 төгрөгийг хариуцагч Ө-аас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, үлдэх 81000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төлсөн 267950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч О-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, 81000 төгрөгийг, мөн хариуцагчийн төлсөн 267950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                    Я.АЛТАННАВЧ

 

 

.