| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 183/2023/00230/И |
| Дугаар | 192/ШШ2025/10533 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/10533
| 2025 12 09 | 192/ШШ2025/10533 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ..........................гийн нэхэмжлэлтэй, ...................., ................. нарт холбогдох иргэний хэрэгт
1.1. Нэхэмжлэгч .......................... нь хариуцагч .................тай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн БА/06 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу .................д төлөх төлбөрт 75,000,000 төгрөгийг хариуцагч ....................ын Төрийн банкны MN050034102700090665 дугаарын дансанд шилжүүлж,
1.2. Хариуцагч .................... нь төлбөрийг хүлээн авсан даруйд хариуцагч ................. болон хариуцагч .................... нар нь талуудын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Барьцааны гэрээ-нд заасан 400 м.кв үл хөдлөх эд хөрөнгөөс нэхэмжлэгч ..........................гийн худалдан авсан 121.46 м кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан хэмжээгээр барьцаанаас чөлөөлж, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхэд шаардлагатай хүсэлт, зөвшөөрлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж,
1.3. Нэхэмжлэгч ..........................гийн худалдан авсан орон сууцыг Барьцааны гэрээ-нээс хэсэгчлэн чөлөөлсний хариуд хариуцагч ................. нь Эвлэрэл баталсан шүүгчийн захирамж гарсан өдөр 10,000,000 төгрөгийг хариуцагч ....................ын Төрийн банкны MN050034102700090665 дугаартай дансанд шилжүүлж,
1.4. Нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийг төлмөгц хариуцагч ................. нь хариуцагч ....................ын зохих зөвшөөрлийг авсны үндсэн дээр нэхэмжлэгчтэй байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн БА/06 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-нд заасан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд баригдсан 15 айлын Булгариа Апартмент орон сууцны 5 дугаар давхарт байрлах 121.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, тус байрны зоорийн давхарт байрлах 6 тоот автозогсоолын хамт нэхэмжлэгч ..........................гийн өмчлөлд бүртгүүлнэ гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээни 2.5, 2.6-т заасан Хариуцагч ................. нь хариуцагч ....................тай байгуулсан Барьцааны гэрээ-ний дагуу барьцаанд үлдэж байгаа орон сууцны талбайг бүхэлд нь ....................ын нэр дээр үл маргах журмаар шилжүүлэн өгч, энэ зүйлийн 2.5-д заасан орон сууцны үлдэгдэл талбайг хариуцагч ....................ын өмчлөлд шилжүүлснээр .................... нь .................тай байгуулсан Зээлийн гэрээ-ний дагуу үүссэн өр төлбөрийг бүрэн биелүүлсэнд тооцно гэх хэсгийг баталгаажуулахаас татгалзсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,356,928 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...................., ................. нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,678,464 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД