Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 226/МА2019/00009

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 4 сарын 29 өдөр          Дугаар 226/МА2019/00009                              Хэрлэн сум          

  О нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч  Б нарт холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2019/00009/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч Х.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “Б” танхимд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Долгоржав,  

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О

Нэхэмжлэгч Д,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б,

Хариуцагч Б, хариуцагч Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч О нарыг  оролцуулан,

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 157/ШШ2019/00019 дугаар шийдвэртэй, О нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б нарт холбогдох “2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь хууль бус болох, хурлаас гаргасан тогтоолыг хүчингүй болгуулах, “Х” ХХК-ийн хувьцаа тоо, нэг бүрийн үнэ, өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх хувь хэмжээг хүчингүй болгуулах, эгүүлэн тогтоолгох, Компанийн тухай хуулийн 63.6-д хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлагын гишүүдийг сонгохдоо нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсныг сонгоно гэсэн заалтыг хэрэгжүүлэхийг хариуцагч нарт даалгах, өв залгамжлагч А-н Б нь “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлах эрхгүй болохыг тогтоолгох, дахин хурал зарлахгүй байхыг даалгах, “Х” ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар ашиглахгүй байх, “Х” ХХК-ийн хуулийн дагуу зарлагдан хуралдах хурлын даргад тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг өгөхийг даалгах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч О, Д нарын давж заалдах гомдлоор 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч О нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б, А нарын 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цагт хуралдуулсан Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь хууль бус болох, хурлаас гаргасан тогтоолыг хүчингүй болгуулах талаар: Нэхэмжлэгч О, Д, Ө, П, М, Х, Н, Ө, Д, Н, А нар нь Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэлтэй Х ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид, харин А, Б, Ж, Ө, Д нар нь тус компанийн өв залгамжлагчид юм.

Хариуцагч Б нь Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 3 дахь удаагаа зарлан хуралдуулж тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар ашиглаж өөрийгөө захирлаар томилуулж, хувьцаа эзэмшигчид болон ажилчдыг хохироож байна.

Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн Хяналтын шатны шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 104 тоот тогтоолоор “Х” ХХК-ийн шинэчилсэн дүрмийг 2001 онд бүртгэсэн улсын бүртгэл нь хуульд нийцсэн, 2007 оны бүртгэл нь хүчингүй болохыг тогтоосноор тус компани 29 хувьцаа эзэмшигчидтэй нь тогтоогдсон.

Гэтэл Б, А нарын зарлан хуралдуулсан ээлжит бус хурал дээр Л-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц нь “тус компани нь 2007 оны бүртгэл, Улсын бүртгэлийн хэлтсээс авсан лавлагаагаар 23 гишүүнтэй гэж хэлээд хурлыг эхлүүлж өөрийгөө хурлын даргаар хууль бусаар томилсон юм.

Б 39, Ло 7.96, Б 0.54, А 1.08, Е 0.54, Б 0.54, Б 0.54, О 29, Ө 1.62, Н 5.54, Д 0.54, Х-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д 0.54, М 0.54, Х 0.54, Ө 0.54, Д 0.54, итгэмжлэгдсэн төлөөлөгч О, П нар нь 0.54 хувийн саналын эрхтэй гэж үзснээр компанийн 2001 оны дүрмийн 8.3-т Компанийн хувьцаа нэг бүр нь нэг саналын эрхтэй байх бөгөөд энгийн хэлбэртэй байна гэж заасны дагуу 10440 ширхэг саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид хуралд оролцож санал өгөх ёстой байсан, өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх хувиар санал өгнө гэж ямар ч хууль, дүрэмд заагаагүй юм.

Л нь 7.96 хувийн хувьцаа эзэмшигч болсноор Н-н 0.54, Б-н 0.54, өв залгамжлагч А-н 2.16, З-н 1.62 хувийн хувьцааг өөрийн 3.16 хувийн хувьцаан дээр нэмж саналын эрх эдэлж хуулийг ноцтой зөрчсөн.

 А нь нөхөр Б-н 4 ширхэг хувьцааг 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 38 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр эзэмших эрхтэй болсон бөгөөд А-н итгэмжлэгдсэн төлөөлөгч О би хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд суух гэхэд хувьцаа эзэмшигч биш гээд хуралд суулгаагүй, хувьцаа эзэмшигч Н, Б, өв залгамжлагч А, Б нарт хурлын урилга зарыг мэдэгдээгүйгээс Компанийн тухай хуулийн 64.1, 65 дугаар зүйлийг зөрчсөн юм.

Дээрх үндэслэлүүдээр Б, А нарын хуралдуулсан Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоож, энэ хурлаас гаргасан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

 2. “Х ХХК-ийн 2001 оны дүрэмд заасан хувьцааны тоо, нэг бүрийн үнэ, өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх хувь хэмжээг өөрчлөх тухайд: Улсын бүртгэлийн ерөнхий газраас “...дээрх шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөрт тооцогдсон “Х” ХХК-ийн 2001 оны дүрмийн хавсралт болох 29 нэр бүхий хувьцаа эзэмшигчдийн жагсаалт нь эзэмших хувьцааны тоо ширхэг, нэг бүрийн үнэ, дүрмийн санд эзлэх хувь зөрүүтэй байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлж, хүчин төгөлдөр 2001 оны дүрмийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг цахим санд оруулж бүртгэхэд хувийн хэргийн нотлох баримт болох жагсаалтын 29 хувьцаа эзэмшигчдийн хувь хэмжээ, эзэмшиж байгаа хувьцааны тоо болон нийт хувьцааны тоо зөрүүтэй байгаагаас хууль тогтоомжийн дагуу бүртгэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд хувьцаа эзэмшигчдийн эзэмших хувьцааны тоо ширхэг, нэг бүрийн үнэ, дүрмийн санд эзлэх хувийг шүүхээр тогтоолгож, шийдвэрлүүлсний дараа улсын бүртгэлд бүртгүүлнэ үү гэсэн албан бичиг ирсэн.

“Х” ХХК-ийн 2001 оны дүрмийн 8.1-д компанийн өөрийн хөрөнгө буюу сан нь 30.2 сая төгрөгийн үл хөдлөх ба хөдлөх хөрөнгө 57.6 сая төгрөг, нийт 8 сая төгрөгийн хөрөнгөтэй байна. Энэхүү хөрөнгө хувьцаанд хуваагдсан байх бөгөөд нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10440 ширхэг хувьцаа байна гэж заасан байх тул компанийн 2001 оны дүрэмд заасан хувьцааны тоо, нэг бүрийн үнэ, өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх хувь хэмжээг доорх байдлаар өөрчилж өгнө үү.

 

 

 

Хувьцаа эзэмшигчдийн нэрс

Хувьцааны тоо

Хувьцааны тоо

Бүгд хувьцааны тоо

Нэрлэсэн нэгж үнэ

Нэрлэгдсэн бүгд үнэ

Хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь

1

Д

4

116

464

100

46400

4,44

2

О

35

116

4060

100

406000

38,85

3

Ө

1

116

116

100

11600

1,11

4

М

1

116

116

100

11600

1,11

5

Х

1

116

116

100

11600

1,11

6

Д

1

116

116

100

11600

1,11

7

С

1

116

116

100

11600

1,11

8

Д

1

116

116

100

11600

1,11

9

Ө

1

116

116

100

11600

1,11

10

Х

1

116

116

100

11600

1,11

11

Б

1

116

116

100

11600

1,11

12

Б

1

116

116

100

11600

1,11

13

А

2

116

232

100

23200

2,22

14

З

3

116

348

100

34800

3,33

15

Б

4

116

464

100

46400

4,44

16

П

1

116

116

100

11600

1,11

17

Н

1

116

116

100

11600

1,11

18

Э

1

116

116

100

11600

1,11

19

Б

1

116

116

100

11600

1,11

20

Л

1

116

116

100

11600

1,11

21

Е

1

116

116

100

11600

1,11

22

Д

1

116

116

100

11600

1,11

23

Б

1

116

116

100

11600

1,11

24

А

1

116

116

100

11600

1,11

25

А

1

116

116

100

11600

1,11

26

Б

1

116

116

100

11600

1,11

27

Н

1

116

116

100

11600

1,11

28

А

20

116

2320

100

232000

22,3

 

Дүн

90

 

10440

 

1044000

100

 

3. Хариуцагч Б нарт Х ХХК-ийн 2001 оны дүрмийн 8.3-т заасан компанийн хувьцаа нэг бүр нь нэг саналын эрхтэй гэх хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг даалгах тухайд:

Компанийн тухай хуулийн 32.6 хуульд өөрөөр заагаагүй бол хувьцаа бүр саналын нэг эрхтэй байна, 32.7-д хувьцаа нь нэрийн үнэт цаас байх бөгөөд хувьцааны саналын эрх хуваагдахгүй, 34.1.1 хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй, 63.2 хуульд өөрөөр заагаагүй бол нэг хувьцаа нэг саналын эрхтэй, 63.4 тооллогын комисс тухайн хурлаар хэлэлцэх асуудал тус бүрээр саналын эрхтэй байх хувьцааны тоо, төрлийг тодорхойлно гэсэн хуулийн заалтуудыг зөрчиж хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийг өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх хувиар тогтоохгүй дээрх хуулийн заалтууд, компанийн дүрмийн 8.3 дугаарыг дагаж мөрдөхийг даалгаж өгнө үү.

4. А-н өв залгамжлагч Б нь Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлах эрхгүй болохыг тогтоолгож, дахин хурал зарлахгүй байхыг даалгуулах тухайд: Б нарын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг Сум дундын 28 дугаар шүүхийн 234 тоот шийдвэрээр, мөн Б нарын 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан шийдвэрийг Монгол Улсын Дээд Шүүхийн 001/ХТ2017/00006 тоот тогтоолоор тус тус хүчингүй болгосон.

            Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн Хяналтын шатны шүүхийн 179 тоот тогтоолоор Б-г 39 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасны дагуу цахим санд бүртгэсэн. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/1011 албан бичиг болон Компанийн тухай хуулийн 7.1 компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батална, 17.9 компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэн өв залгамжлах эрхийн гэрчилгээ авсан хувьцаа эзэмшигчид дүрэмд өөрчлөлт оруулж улсын бүртгэлд бүртгүүлснээр эрх нь баталгаажих ёстой юм. Иймд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хууль бусаар зарлан хуралдуулахгүй байхыг даалгаж өгнө үү.

5. Х ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар ашиглахгүй байх, Х ХХК-ийн хуулийн дагуу зарлагдан хуралдах хурлын даргад тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг өгөхийг даалгах тухайд: Тус компанийн хувьцаа эзэмшигчид нь 2 удаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулсан боловч тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй шалтгаанаар бүртгүүлж чаддаггүй юм. Б нь Х ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар авсан байдлаа ашиглан 3 дахь удаагаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын холбогдох баримтад дарж ашиглан Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр хандаж тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах эрх нь баталгаажаагүй байхад ашиглаж байгаа байдлыг тогтоон хууль бусаар ашиглахгүй байх, Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 29 гишүүдтэй нэг хувьцаа нэг саналын эрхтэй гэж заасны дагуу зарлан хуралдуулах хурлын даргад байгууллагын тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг өгөхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б нь 23 хувьцаа эзэмшигчтэйгээр хурал хийсэн нь хууль бус гэж үзэж байна. Учир нь 29 хувьцаа эзэмшигчтэй хурал хийх ёстой бөгөөд бусад хувьцаа эзэмшигчдийн эрх зөрчигдөж байна. Өмгөөлөгч Ц Л-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуралд оролцсон. Б, Н зэрэг хүмүүсийн хувьцаа хамт байхад зөвхөн Л-н итгэмжлэлээр хуралд оролцож байгаа нь бусад хүмүүсийн эрхийг зөрчиж байна.

Мөн төрийн өмчийн 51 хувь дээр их маргадаг. Хэнтий аймгийн өмч хувьчлалын комиссын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 14 тогтоол, 01 гэрээгээр “Х” ХХК-ийн төрийн өмчийн 51 хувийг гэрээний дагуу хувьчлагдсан. Энэ гэрээг “Х” ХХК-ийн 90 гишүүнийг төлөөлж компанийн захирал А байгуулсан. “Х” ХХК-ийн 51 хувь нь 17300000 төгрөгөөр 3 жилийн хугацаагаар гэрээ хийж компанийн хөрөнгөөр төлсөн. А, О, Д, Н, Б зэрэг 5 хүний хувьцаан дээр төрийн өмчийн 51 хувийг хувиар нэмсэн байсан. Хувьцаа эзэмшигчид 1 удаа ч хувьцаа гаргаагүй, хувьцаа эзэмшигчдийн хурал хийгээгүй, 2008 онд “Х” ХХК-ийн хурлыг хийж хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг өгсөн. Тухайн үеийн компанийн захирал А, нягтлан бодогч О, ерөнхий инженер Д гэсэн 3 хүн гарын үсэг зурагдсан байсан. Энэ талаарх баримтууд хавтаст байдаг.

Б 39 хувийн хувьцаа эзэмшигч гээд Улсын Дээд Шүүхийн тогтоолоор өвлөх эрхийн гэрчилгээ авсан байна. 39 хувьцаагаа 0.54 хувиар үржүүлээд хувьцаагаа бодох хэрэгтэй. Бид нар 0.54 хувь 1 хувьцаа эзэмшигч гэдгээрээ “Х” ХХК-иас авах зүйлээ авч, эрхээ эдэлж үгээ хэлмээр байна. Хувьцаа эзэмшигчид өөрсдөө сонгон шалгаруулалт явуулж захирлаа сонгох эрхтэй гэж бодож байна. О хувьцаа эзэмшигчдийн хурлыг Улсын бүртгэлд бүртгүүлэх гэхээр компанийн тамга тэмдэг байхгүй гэж буцдаг. Б компани тамга тэмдэгтэй хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийхээр үндэслэл буруу байна гэж буцдаг. Дээрх асуудлуудыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компанийн тухай хуулийн хүрээнд "Х " ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын ээлжит бус хурлыг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зарлан хуралдуулсан бөгөөд тус хурлаас намайг компанийн гүйцэтгэх захирлаар томилсон нь хууль зөрчөөгүй юм. Миний бие 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 68 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ авч тус компанид аавынхаа эзэмшиж байсан 39 хувийн хувьцааг өвлөх эрхтэй болсон бөгөөд энэ нь Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 255 тоот магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн Хяналтын шатны шүүхийн 179 тоот тогтоол зэргээр нотлогддог. Мөн дээрх нотлох баримтууд болон бусад холбогдох материалуудыг үндэслэж Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр намайг "Х" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн. Ингэж бүртгүүлснийхээ дараа хувьцаа эзэмшигчийн хувьд ээлжит бус хурлыг зарлан хуралдуулсан юм.

Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг 00 минутад зарлаж Хэнтий аймгийн Хэрлэн сумын Иргэний танхимд хийсэн бөгөөд хувьцаа эзэмшигч Б-39, А-1.0,  Б-0.54, Е-0.54, Б-0.54, Л-7.96, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, О нар нь 29 хувь эзэмшдэг бөгөөд хуралд миний бие өөрөө болон нэр бүхий 4 хүний итгэмжлэлээр оролцсон. Ө-0.54, Х-0.54, М-0.54, Д-0.54 хувийн хувьцаа эзэмшдэг бөгөөд эдгээр хүмүүс нь О-д итгэмжлэл олгосон байсан. Мөн хувьцаа эзэмшигч Х нь-0.54 хувь эзэмшдэг бөгөөд 0.54 хувийг эзэмшдэг Д-т итгэмжлэл өгч оролцуулсан. Харин хувь эзэмшигч П-0.54, Ө-1.62, Б-0.54, Н-5.5 хувь эзэмшдэг бөгөөд ирснээр компанийн саналын эрх бүхий хувьцааны 90.1 хувь хувьцаа эзэмшигчид оролцож, хурлын ирц бүрдэж хурлыг эхлүүлсэн.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар нэгдүгээрт компанийн гүйцэтгэх захирлыг томилох, хоёрдугаарт гүйцэтгэх захирлын эрх хэмжээ, цалин урамшууллыг тогтоох, гуравдугаарт санхүүгийн тайлан болон эд хөрөнгөнд аудит шалгалт оруулах, дөрөвдүгээрт компанийн үйл ажиллагааг нэн даруй эхлүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэсэн. Миний бие "Х" ХХК-ийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэх, гүйцэтгэх удирдлага томилогдсон нөхцөлд үйл ажиллагаа хэвийн явагдах учраас ээлжит бус хурлыг зарласан юм.

Хурлаар гүйцэтгэх захирлаар Б миний бие болон О нарын нэр дэвшигдэж захирал сонгох асуудлаар санал хурааж, хувьцаа эзэмшигч Б миний бие өөрөө 39, А-1.08, Б-0.54, Е-0.54, Б-0.54, Л-7.96, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц нарын дэмжсэн олонхын саналаар 55.1 хувийн санал авч, О өөрөө болох 29 хувь, нэр бүхий 4 хүний итгэмжлэлээр оролцсон Ө-0.54, Х-0.54, М-0.54, Д-0.54, Х-0.54, Д 0.54 /итгэмжлэл өгсөн/, П-0.54, Ө-1.62, Б-0.54, Н-5.5 хувь гэсэн хүмүүс санал авсан. Нийт хуралд оролцогчдын ирцийг 100 хувь гэж тооцвол Б-н төлөө хуралд оролцогчдын 55.1 хувь, О төлөө хуралд оролцогчдын 44.9 хувийн санал өгсөн. Иймд олонхын саналаар буюу 2018 оны 9 дүгээр сарын 21-ний хурлын тооллогын комиссын шийдвэрээр Х" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б миний бие сонгогдсон.

Хуралд хувьцаа эзэмшигчдийн 90.1 хувь нь оролцсон. Шүүхээс тогтоосон 29 хувьцаа эзэмшигчид гэж байхгүй, улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн 23 хувьцаа эзэмшигчид байгаа бөгөөд эдгээр иргэдэд хурлын зарыг хуулийн дагуу хүргэж мэдэгдсэн.

Би О-д 2012 онд хамтран ажиллах хүсэлт гаргаж байсан бөгөөд О авч хэлэлцэхгүй, намайг хэл амаар доромжилж байсан. Мөн нэр бүхий хүмүүстэй хуйвалдаж удаа дараа намайг гүтгэж гүжирдэн Хэнтий аймаг болон Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Х" ХХК-ийн тамга тэмдэг, 1811002026 тоот гэрчилгээг авах гэсэн нэхэмжлэлийг удаа дараа гаргаж тэр нь бүх шатны шүүхээр энэхүү нэхэмжлэлийнх нь шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Миний зүгээс Д-г хувьцаагүй гэж огт хэлж байгаагүй бөгөөд О Д-г яагаад шүүхээр дагуулж яваад байгааг ойлгохгүй байна. Тухайн ажил олгогч нас барсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ хүчингүй болдог учир О одоо тус компанийн нягтлан бодогч биш харин хувьцаа эзэмшигч юм.

Мөн Сум дундын 28 дугаар шүүхэд Татварын ерөнхий газраас өгсөн хариу бичигт “Х” ХХК нь 23 гишүүнтэй бүртгүүлсэн ч 6 хүн хувь эзэмшиж байна гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч А, Д, Ө нарын хувьцаагаа авсан баримтууд болон бусад хүмүүсийн баримтууд байдаг. Мөн статистикаас гарсан нотлох баримт байна. Иймд эдгээр хүмүүсийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б-н ярьсантай санал нэг байна. Улсын бүртгэлд захирал, нягтлангийн гарын үсэг хамт зурагдсан байх ёстой. Гэтэл О дур мэдэн ганцаараа гарын үсэг зураад явж байна. Мөн санхүүгийн тамга тэмдэг ашиглаад улсын бүртгэлд хуурамчаар компанийн тамга тэмдэг авахаар хөөцөлдөж байсан. Мөн Дэлхийн Зөнгийн ажилчдын цалинг дур мэдэн ганцаараа аваад ажилчдыг хохироогоод зугтаагаад явсан. О, Д нарын хувьцаа гэж яриад 7 жил явж байна. Энэ 23 хувьцаа эзэмшигчдийг О өөрөө гаргаж ирсэн. Одоо дахиад 6 хүний итгэмжлэл авч хуралд орж ирээд хурлыг турхираад явж байна. Мөн О-с аавын утсанд “танай компанийг дампууруулж байж миний санаа амарна харж байгаарай” гэсэн мессеж ирж байсан. Аав маань О-г цагдаа дээр дуудахад бие нь өвдөөд хот явсан байсан гэжээ.

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн өдрийн 19 дугаартай шийдвэрээр:  Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 62 дугаар зүйлийн 62.2, 63 дугаар зүйлийн 63.1, 63.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О нарын нэхэмжлэлтэй хариуцагч  Б нарт холбогдох 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Х ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь хууль бус болох, хурлаас гаргасан тогтоолыг хүчингүй болгуулах, Х ХХК-ийн хувьцааны тоо, нэг бүрийн үнэ, өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх хувь хэмжээг хүчингүй болгуулах, эргүүлэн тогтоолгох, Компанийн тухай хуулийн 63.6-д хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлагын гишүүдийг сонгохдоо нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан сонгоно гэсэн заалтыг хэрэгжүүлэхийг хариуцагч нарт даалгах, А-н өв залгамжлагч Б нь “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлах эрхгүй болохыг тогтоолгох, дахин хурал зарлахгүй байхыг даалгуулах,  “Х” ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар ашиглахгүй байх, “Х” ХХК-ийн хуулийн дагуу зарлагдан хуралдах хурлын даргад тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож тус тус шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч О, Д нар нь давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтыг дутуу үнэлсэн, хуульд нийцээгүй гэж үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... нэхэмжлэгч О нь ”Х” ХХК-ийн 29 гишүүнтэй гэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй”, “Улсын дээд шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 104 дугаартай тогтоолоор “Х” ХХК-г 29 хувьцаа эзэмшигч буюу гишүүнтэй гэж тогтоосон боловч, уг тогтоолоор 23 хувьцаа эзэмшигч буюу гишүүнтэй, 29 хувьцаа эзэмшигч буюу гишүүнтэй гэж тогтоогоогүй” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин тогтоохгүй” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл шүүхээс хүчин төгөлдөр компанийн дүрэм, тухайг дүрэмд заасан гишүүд буюу хувьцаа эзэмшигчдийн талаар нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа нөхцөлд тэрхүү шийдвэрийг үнэн зөв эсэх, хүчин төгөлдөр эсэх маргааныг дахин авч хэлэлцэхгүй юм.

            Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 104 тоот тогтоолоор “Х” ХХК-ийн шинэчилсэн дүрмийг 2001 онд бүртгэсэн улсын бүртгэл нь хуульд нийцсэн, харин 2007 оны бүртгэл нь хүчингүй болохыг тогтоосон. Ингэснээр хүчин төгөлдөр компанийн дүрмийн дагуу ”Х” ХХК нь нийт 29 хувьцаа эзэмшигчтэй болох нь тогтоогдсон. Энэхүү шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж нотлох баримтаар гаргасан.

Дээрх тогтоолоор “Х” ХХК-ийн хүчин төгөлдөр компанийн дүрмийг заасан, тус дүрэмд нийт 29 хувьцаа эзэмшигчтэй болохыг тогтоогоод байхад анхан шатны шүүх нь энэхүү тогтоолыг авч хэлэлцэхгүйгээр сүүлд хүчингүй гэж тооцсон 2007 оны бүртгэлийг ашигласан, мөн нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад энэхүү үйл баримтыг дахин нотлохыг шаардсан байх нь үндэслэлгүй юм.

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн 19 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчжээ.

 Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч П, Д, Ж, Н, Ө, А, Ө, Н нар нь 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Б-д итгэмжлэл /1хх-н 28-35 хуудас/ олгосноор тэрээр дээрх нэр бүхий иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. Анхан шатны шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-д эрх үүрэг болон хэргийн материал танилцуулаагүй нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25, 26, 38, 67 дугаар зүйлийн 67.1.1, 67.1.2-т заасныг тус тус зөрчсөн байна.   

Мөн  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн  36.4-т “төлөөлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс хэдийд ч татгалзаж болох бөгөөд энэ тухай шүүхэд бичгээр мэдэгдэнэ. Мэдэгдэл шүүхэд ирснээр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болно” гэж зохицуулжээ.

 Нэхэмжлэгч П нараас шүүхэд өөрсдийгөө төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа Б-с татгалзсан тухай  мэдэгдлийг шүүхэд ирүүлээгүй, энэ талаарх бичгийн баримт хэрэгт авагдаагүй тул  төлөөлөгч Б-н бүрэн эрх дуусгавар болоогүй гэж үзнэ.

Гэтэл дээрх П нарын нэр бүхий нэхэмжлэгч нар нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр О-д итгэмжлэл / 2хх-н 50-57 хуудас/ олгосон нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байна.

            Түүнчлэн нэхэмжлэгч О, Д нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар Б, Б, Л, А нарыг нэрлэн заасан байх тул нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн шүүгч  эдгээр хариуцагч нарт  нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг явуулах ёстой.

Гэтэл хариуцагч Л, А нарт нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т заасныг ноцтой зөрчжээ.

 Шүүхээс хариуцагч Б-д нэхэмжлэлийн хувийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гардуулсан /1хх-н 50 хуудас/, тэрээр 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зөвхөн өөрийн тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байна. /1хх-н 53-58 хуудас/

Хариуцагч Л 2018 оны 02 дугаар сарын 13, хариуцагч А 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд Б-д итгэмжлэл /2хх-10-11 хуудас/ олгосон байх бөгөөд дээрх нэр бүхий хариуцагч нарт гардуулах нэхэмжлэлийн хувийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-д ч гардуулсан баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

П нарын нэр бүхий нэхэмжлэгч нараас 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Б-д, мөн хариуцагч Л, А нараас 2018 оны 02 дугаар сарын 18, 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Б-д тус тус 3 жилийн хугацаагаар олгосон итгэмжлэлүүд нь энэ хэрэг маргаанд хамааралтай эсэхийг шүүх анхаараагүй байна.

            Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж үзлээ. Иймд  нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүй болно.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 157/ШШ2019/00019 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч О-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Я.АЛТАННАВЧ

                                     ШҮҮГЧИД                                          Х.БАЙГАЛМАА

                                                                                                   З.ЭНХЦЭЦЭГ