Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 150

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй,

            Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.О ,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг

            Иргэдийн төлөөлөгч: Б.Бат-Ирээдүй,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

            Шүүгдэгч: Н.А ,

Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.А д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1828000000013 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 23 дугаар цэцэрлэгт жижүүр ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад сум 7 дугаар баг .......................... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Их өргөө овгийн Н.А , регистрийн дугаар .......................         

   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

               Н.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 14-ний орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, ......................... тоот хашааны гадна Д.Б г алсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 01 сарын 14-ны өдөр манай найз утсаар ярьсан. Талийгаачийн хүргэн ах О   надтай утсаар яриад тамхи байна уу? гэсэн би тамхи байгаа гээд тамхи өгөхөөр очсон. Тухайн үед гэрт ороход А байсан нэг танихгүй эгч байсан, талийгаач байсан. Тал шил архитай нэлээд согтуу сууж байсан. Тэгээд надаас Б , М  2 орж ирсэн. М  нэлээд согтуу байсан. Тэгээд Б  ажилтай гээд явсан. М , А 2 архинд явсан, тэгэхдээ танихгүй эгчийг хүргэж өгчихөөд ирсэн. Би О  , М , А нартай архиа уусан. Удалгүй талийгаач найзыгаа дуудаад найз нь нэг шил архи, нэг пивотой орж ирсэн. Тэгээд талийгаачийн найзын архийг цааш нь тавьсан байсан. тэгээд удалгүй М  А ыг хүргэж өгөхөөр явсан. Талийгаачийн эхнэр орж ирээд хоол ид гээд дуудсан. Талийгаач найзтайгаа хамт гарсан. Тэгэхээр нь би унтах гэж байна гэж бодоод нэг шил архийг нь Э д өгч нуулгаад явах гэж байтал М  орж ирсэн. Тэгээд талийгаач, Х  2 орж ирээд архи яасан гэхээр нь би Э д өгөөд нуулгасан гэхэд Э  гаргаж өгөөгүй. Тэгээд би явлаа гээд гарсан. Талийгаач араас гарч ирсэн. Эргээд харахад цамцнаас бариад авсан. Тэгээд би куртикнийхээ цахилгааныг татаагүй байсан болохоор миний дотор талын цамцнаас бариад авахаар нь гарыг нь тавиулах гээд гарыг нь цохиод ах нь явлаа ганц юм аваад ирье гэсэн. Тэгээд би хашаанаас гараад явсан. Талийгаач араас хашгирсан, надтай зодолдоно, барина гэсэн. Тэгээд эргэж харахад цамцаа тайлж байсан. Тэгээд удалгүй унах чимээ гарсан, эргээд харахад талийгаач ойчсон байсан. Намайг очиход талийгаач цээж нүцгэн эгц урагшаа хараад унасан байсан.  Тэгэд би гэр рүү ороод Х , М  хоёрыг дуудаад гаднаас талийгаачийг гэрт оруулсан. Тэхэд талийгаач нас барсан байсан. Түргэн дуудсан, цагдаа ирсэн.”гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...“2018 оны 01 сарын 14-ны өдөр цэргийн баталгаагаа маргаашнаас  бүртгүүлнэ, тэгээд ээжтэйгээ хамт амьдарна гэж ярьж байсан. Тэгээд үдээс хойш 4 цагийн үед хүргэнийхээ гэрт ороход архи уусан байсан. Хүргэн маань нэлэээд согтуу байсан. Намайг ороход А ыг хүргэн маань танилцуулсан. Тэгээд гэртээ орсон чинь хүү маань над руу залгасан тэгээд одоо очлоо гэж байсан. Би зээ охинтойгоо байсан бид хоёр хоол хийсэн. Тэгээд нар жаргах гэж байхад би үнсээ асгах гээд гэрээс гарахад миний хүүгийн дуу зүүн гэрт сонсогдсон. Тэгээд эргэх замдаа зүүн гэр ороход манай хүү А  хоёр телевиз дээр тоглоом тоглоод сууж байсан. Тэгээд би архи уух гэж байгаа юм биш биз дээ гээд загинасан чинь “үгүй ээ, ээж ээ” гэж байсан. Манай бэр, Х  2 гэрт хамт орж ирсэн. Тэгээд Х  “би хүүг чинь уруу татаад пиво уучихлаа” гэж хэлж байсан. Тэгээд бэр хүүг дагуулж ирээд унтаж амар гэж байсан. Хүү маань Х г дөхүүлж өгчихөөд ирье гээд 7 цагийн үед хамт гарсан. Удалгүй манай зээ охин зүүн гэрт зодоон болоод байх шиг байна гэсэн. Тэгээд би хүүгээ байгаа юм биш гээд зүүн гэрт орсон. Намайг ороход Х  сууж байсан. Хүргэн маань хойд орон дээр унтаж байсан. Тэгээд миний хүү хаана байна гэхэд миний хүүг бас нэг найзыгаа дөхүүлж өгөх гээд гарсан гэсэн. Тэгээд байж байтал гадаа хүн муухай хашгираад зодолдох чимээ гарсан. Хашаа шар гэж дуугарсан. Тэгээд би Х г гадагшаа хамт гаръя гээд хамт гарахад хажуугаар нүцгэн ноосон цамцтай зөрөөд эргээд куртикээ аваад гарсан. Би нимгэн хувцастай байсан болохоор буцаж орохоор болоод Х г хүүг минь дагуулж ирээрэй гэж хэлсэн. Тэгээд манай зээ охин бие засна гэж гараад эргэж ирээд эмээ зүүн гэрлүү нэг согтуугаа аваад ирж байна гэж хэлэхээр нь зүүн гэр рүү ороод ирэхэд би хүн алчихлаа гээд Бүүвэй уйлаад сууж байсныг сонссон. Би нас барчихлаа гэж итгээгүй. Зээ охин маань ахын нүүр мурийсан байна, яагаад ийм болчихвоо гэсэн. Тэгээд түргэн дуудсан байсан. Түргэн 20 минут орчим болоод ирсэн. Тэгээд эмч нас барсан байна гэсэн. М  тэр гэрт байгаагүй, гаднаас дамжилж оруулж ирсэн шүү дээ” гэв.

Эрүүгийн 1828000000013 дугаартай хэргээс шинжлэн судалсан мэдүүлгийн болон бичгийн нотлох баримт

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл...”Уг хэрэг учрал болсон гэх газар нь Даланзадгад сумын 4 дүгээр баг Дунд сайханы 8-27 тоот хашаанд гэх бөгөөд хашааны гаднах байдал нь Дунд сайханы 8 дугаар гудамж бөгөөд урд талаараа банзан хашаатай хойд талаараа мөн банзан хашаатай байх ба хашааны голоор тээврийн хэрэгслийн шороон замтай гудамжтай. Уг гудамжны гол хэсгээр цастай уг цас нь хатуурч дагтаршсан байв. Уг хэрэг учрал болсон гэх Дунд сайханы 8-27 тоот хашааны ногоон төмөр хаалгатай хашааны зүүн талын шонгоос зүүн тийш 42м хашааны банзнаас урагш 90 см хашааны урдуур явбал машины замаас 30 см зайд ханцуй, зах, хормой хэсгээрээ хар өнгөтэй их бие хэсгээрээ хөх саарал өнгөтэй ногоон цамц байв. Уг газар байх цамцнаас ертөнцийн зүгээр зүүн урд 80 см зайд цасан дээр цус мэт зүйлээр бохирлогдсон байх ба уг цус мэт зүйлийн хажуугаар байх цас, хүний мөрөөр болон биеэр дарагдсан байж болохоор талхлагдаж мөрлөгдсөн байв. Уг цасан дээр цус мэт зүйл дуссан, газар нь хашааны хаалганы зүүн талын шонгоос 50 м зайд байв. Хашааны баруун урд газар дээр асгасан шүүрс байх ба дээгүүр нь хивс мэт зүйлээр бүтээсэн байв. Хашаан доторх газруудыг цас бүрхсэн байдалтай байв” /хх-14-15 дугаар хуудас/,

Цогцос болон түүний өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэлд: Уг цогцос нь дээгүүрээ буюу цээж хэсгээрээ хувцасгүй доогуураа бор өнгийн суран тэлээ бүхий цэнхэр жинсэн өмдтэй дотуураа саарал өнгийн ноосон өмдтэй хар өнгийн түрсиктэй шар өнгийн хагас түрийтэй гуталтай байв. Цогцосны духны зүүн дээд хэсэгт 1,5*0,8см , 05*04см баруун хацарт 05*1см, зүүн хацарт 05*05см арьсны түвшингээс хонхор зулгаралтуудтай духны зулгаралтаас шингэн цус урсана. /хх-23 дугаар хуудас/,

Г.Х ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “Г.Х  нь хар өнгийн саравчтай малгайтай дээгүүрээ улаан, хар хосолсон юүдэн буюу малгайтай куртиктэй дотуур нь хар хөх өнгийн бэлтгэл цамцтай дотуур нь улаан оруулга бүхий цагаан фудволктой, доогуураа шаргал өнгийн суран тэлээтэй.цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, цэнхэр судалтай дотуур өмдтэй, хар хөх өнгийн түрсиктэй бор өнгийн хагас түрийтэй гуталтай байв. Нүцгэлж, эсхүл гараар тэмтрэх байдлаар/ үзлэг хийхэд тогтоогдсон нөхцөл байдлын талаар: 174 см өндөртэй, толгойдоо 13 см урт хар өнгийн үстэй, биеийн галбир зөв, мах мариа дунд 27 настай эрэгтэй. Ил харагдах шархгүй.” /хх-30-31 дүгээр хуудас/,

Э.М ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: ...дээгүүрээ саарал өнгийн малгайтай урт куртиктэй түүний дотуур улбар шар өнгийн ноосон цамц, түүний дотуур цагаан өнгийн мактай, доогуураа хөх өнгийн бэлтгэл өмд, түүний дотуур саарал өнгийн дотуур өмдтэй, түүний дотуур саарал өнгийн турсиктэй байв. Хөлдөө  улаан пүүзтэй, түүний дотуур цэнхэр өнгийн болон цагаан өнгийн оймс давхарлан өмссөн байв. Өмссөн хувцсанд шинэ урагдал цооролгүй бохирлогдсон зүйлгүй байв. Гадуур куртикний зүүн ханцуйнаас дээш 11 см зайд 2.5 см х 3 см хэмжээтэй хуучин урагдалттай байсныг тэмдэглэн авав. Э.М ын нүүрэнд ямар нэг ил шарх сорвигүй байв. Биед гэмтэл шарх гэмт хэргийн ул мөр байгаа эсэхийг тогтоохоор түүнийг нүцэглэн үзэхэд зүүн гарын дотор хэсэгт 4 см х 20 см талбайд олон тооны буюу 8 ширхэг нарийн зурагдсан арьсны түвшингээс хонхор шалбархайтай байв. Баруун гуяны ар хэсэгт 6 см х 4 см хэмжээтэй хуучин соривтой байв. Хоёр мөр шуу, хоёр хөлийн шилбэ гуя хэсэг хар өнгийн будаг мэт зүйлээр бохирлогдсон байв. Биед үзлэгээр өөр ямар нэг гэмтэл шарх ул мөр илрээгүй. /хх-32-34 дүгээр хуудас/,

А.О  ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: ...дээгүүрээ хөх өнгийн күртиктэй, дотуураа нүцгэн,  хувцасгүй, доогуураа хар өнгийн жинсэн өмдтэй, түүний дотуур саарал өнгийн ноосон өмд, түүний дотуур хөх эрээн өнгийн түрсийктэй байв. Доогуураа цагаан өнгийн пүүзтэй, дотуураа эрээн өнгийн оймстой байв. А.О   ил харагдах нүүр, чих, гарын хуруу болон их харагдах шарх сорвигүй байв. Биед нь гэмтэл шарх байгаа эсэхийг тогтоохоор түүнийг нүцэглэн үзэхэд зүүн талын мөрний урд хэсэгтээ 2x1 см хэмжээтэй түлэгдсэн хуучин сорвитой, баруун талын мөрөндөө хүний хохимой толгой дүрс бүхий шивээстэй, зүүн гарын бугуйн дээр 2x1 см харьцаатай хар өнгийн толботой \мэнгэ\, нуруун ар талын зүүн талд нь 10x3 см харьцаатай хуучин сорвитой, баруун гарын дотор талдаа 3 см шинэ урагдалтай, нурууны гол хэсэгт хуучин сорвитой, хөл өвдөг Гуяандаа ямар нэгэн сорви урагдалгүй байв. /хх-35 дугаар хуудас/,

Гэрч Г.Х ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл: Дунд сайханы  8-27 гэсэн хаягтай дотроо 3 гэртэй баруун талд цуваа 2 гэр зүүн талд нь 1 гэртэй \ хашааны өмнө ирээд энэ О  , О  эгч нарын хашаа гэж заав. Тэгээд Г.Х  нь уг хашаа руу ороод хашаан дотор байх 3 гэрийн зүүн талд байх цагаан бүрээстэй улбар шар өнгийн хүрээтэй цэнхэр өнгийн хаалгатай хаалга нь цоожтой гэрийн гадаа очоод О  ын гэр энэ байна гэж заагаад, энэ гэрээс О  эгч бид хоёр гарсан. О  эгч намайг гэрт байхад зэмлээд архи дарс уулаа ууж идэхээ боль унтаж амраач нэгнийгээ уруу татлаа хэлсэн. Тэгээд гадаа хүн шуугилдаад байгаа юм биш үү миний хүүг аваад ир гэж хэлсэн. Тэгээд за би гарч үзчихээд ирье гэж хэлээд уг гэрээс гарсан. О  эгч  уг гэрээс надтай хамт гарсан. Гэрт О   хүүхэдтэйгээ үлдсэн. М  гэрт үлдсэн үгүйг би анзаараагүй. Тэгээд бид хоёр гэрээс гараад хашаан дотор хашааны хаалга руу явах замдаа О  эгч намайг мөн загинаж байсан. Би О  эгчийг гадаа хүйтэн байна та гэртээ орж бай би яваад ирье гээд буцаасан. хашааны явган хүний хаалгаар би хашаанаас дөнгөж гараад зүүн тийшээ хартал зүүн айлын хашааны хаалганы баруун урд хэсэгт нэг хүн харагдсан. Тэгээд би тэнд талийгаач болон Н.А  хоёрыг байна гэж бодоод зүүн тийшээ алхаад явсан. Зүүн тийшээ явж байх замд талийгаач хэвтэж байсан гээд уг явган хүний хаалганы зүүн талын шонгоос зүүн тийш 2310 сантиметр, хойд талын хашаанаас урагшаа 120 сантиметр зайтай газарт очиж зогсон талийгаач энд хэвтэж байсан гэж зааж үзүүлэв. Зааж үзүүлсэн газар нь талийгаачийн толгойн хэсэг байрлаж байсан гэв. Талийгаачийн толгой ертөнцийн зүгээр зүүн хойшоо харсан байрлалтай цээж нүцгэн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би босооч гэж хацар луу нь алгадсан чинь хөдлөхгүй байсан. Тэгээд би зүүн талд байсан хүнийг дуудсан. Тэгээд би зүүн талд байх хүнд яачихсан юм бэ энэ хүн чинь ухаангүй байна ш дээ гэж хэлсэн. Тэгтэл тэр хүн хүрээд ирсэн. Тэр нь Н.А  байсан. Тэгээд Н.А  ирээд араас дагаад явж байсан ш дээ саваад уначих шиг болсон гэж хэлж байсан. Тэгээд талийгаачийн хажууд Н.А  суугаад би хүн алчихлаа ш дээ гэж хэлээд байсан. Тэгээд би утсаа гаргаад түргэн тусламж руу залгаад замын урд талд гарсан Утсаар ярьчихаад эргээд харсан чинь М  ирчихсэн байсан. Н.А  мөн хамт байж байсан. М ыг хэн дуудсан хаанаас ирсэн талаар болон хэзээ ирснийг мэдээгүй. Н.А  явж дуудсан эсэхийг би бас хараагүй учраас мэдэхгүй байна гэв. /46-47 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О ийн мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт:  Зүүн талд байх цагаан бүрээстэй улбар шар өнгийн хүрээтэй цэнхэр өнгийн хаалгатай гэрийн гадаа очоод манай хүргэн О  ын гэр энэ байна гэж зааж үзүүлэв. С.О  ярихдаа уг гэрт буюу зүүн гэрт зодоон болоод байгаа юм шиг байна гэж А  ыг хэлэхэд нь ирж үзэхээр О  ынд орсон. Барагцаагаар 20 цагийн үед болов уу гэж бодож байна. Тэгээд намайг ороход Х  гэрийн зүүн талд байх ширээний урд талын буйдан дээр суучихсан байсан. Харин О   гэрийн хойд орон дээр унтаж байсан. Хүү нь хаана байсныг анзаараагүй юм байна. Тэгээд би гэрийн зүүн талд очиж зогсоод Х тай юм ярьсан гээд гэрийн голд байх зуух болон гэрийн зүүн талд байх урд талын \буйдан\ сандал хоёрын дунд өөрөө очиж зогсож үзүүлэв. Х т би “чи чинь явахгүй юу хийж байгаа юм чамайг дөхүүлнэ гээд миний хүү гараад явсан" гэсэн чинь Х  өмнөөс “талийгаачийг бас нэг найзыгаа хүргэж өгөхөөр явсан. Тэгэж ирчихээд намайг дөхүүлж өгнө” гэж хэлсэн. Тэгэж ярьж байтал хашааны гадаа хашааны шажигнаж налах чимээтэй зэрэгцээд хүн муухай бахираад дуугүй болох чимээ сонсогдсон. Тэгэхээр нь би цаадуул чинь зодолдож байгаа юм биш үү гээд Х ыг аваад гарсан гээд гэрээс гарав. Гэрээс гараад урагшаагаа Х  бид хоёр юм яриад явсан. Тэгээд Н.А  миний баруун гар талаар зөрөөд гэрлүү явсан гээд гэрээс урагшаа 820 сантиметрт, урд байх хашааны явган хүний хаалганы зүүн талын баганаас хойшоо 1110 см зайд очиж зогсож үзүүлэв. Тэгээд бид хоёр цааш явж байсан бөгөөд бид хоёрыг бараг энд ирж байхад буцаад Н.А  хажуугаар гараад хашааны хаалгаар гараад явсан гэж хэлэв. Уг Н.А г буцаад зөрөөд явах үед энэ багцаа Х  бид хоёр явж байсан гэх газрыг хэмжиж үзэхэд өмнө нь зөрсөн гэх газраас урагшаа 320 см зайтай, урд хаалганы зүүн талын баганаас хойшоо 790 см зайтай байв. Тэгээд Х  бид хоёр явж байсан хэвээрээ эндээс би Х  даарчихна орж бай гэхээр нь буцаад явсан гээд хашааны явган хаалганы зүүн талын шонгоос хойшоо 300 см зайтай газарт очиж үзүүлэв. О  цааш ярихдаа би эндээс буцаад явсан. Харин Н.А  хаалгаар хашаанаас гарсан. Би эргээд өөрийнхөө гэрлүүгээ явж байгаад гэрийнхээ үүдэнд байх амбаарын зүүн урд хэсэгт шахуу очоод нөгөө О  ын гэрт архи пиво байсныг санаад гэрлүүгээ оролгүй буцаад О  ынд ороод ширээн дээр байсан архи пивийг аваад гэрлүүгээ ороод амбаарт байх ширээн доогуур тавьчихсан юм. Одоо бол амбаарыг гэрийн үүднээс салгаад цаад талд нь тавьчихсан байгаа. Тухайн үед болохоор амбаар манай гэрийн урд талд залгаад тавьсан байсан гэж хэлж байв. С.О ийн гэрлүүгээ явж байгаад буцаад О  ынх руу эргэсэн гэх газрыг Х аас салсан гэх газраас хэмжихэд 1390 сантиметр зайтай, О  ын гэрийн хаалга хүртэл 1028 сантиметр зайтай байсныг тэмдэглэв. /хх-51-55 дугаар хуудас/,

Гэрч Т.Д  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “орой 19 цаг өнгөрөөгөөд ирэхэд талийгаач хажуу О  ын гэрт архи уугаад сууж байсан тэгэхээр нь би хадам ээжийн гэр лүү авч ороод талийгаачид хоол унд идүүлээд ороо засуулчихаад байж байхад талийгаач гараад явсан. Тэгэхээр нь би орондоо ороод хэвтсэн. Унтах гэж байхад манай дүү А   гаднаас уйлаад ороод ирсэн. Хажуу гэрт агаа болохоо байчихсан байна уруул нь хөхөрчихсөн хэвтэж байна гэхээр нь би босоод тэр гэрт ороод очсон чинь гар нь цагаан болоод нүүр нь хөхөрчихсөн байсан тэгээд амьсгааг нь үзсэн чинь байхгүй байсан. Сандралдаад түргэн дуудсан түргэн ирээд нас барсан байна гэж хэлсэн. Бид хэд ах дүү нараа дуудаад байж байхад цагдаа нар ирсэн юм” гэв. /хх-67-68 дугаар хуудас/,

Гэрч Ц.Р мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 01-р сарын 14-ний өдөр жижүүрийн хуваарьтай дуудлаганд явж байсан юм. 2018 оны 01 сарын 14-ний 20 цаг 40 минутад манаи түргэн тусламжийн 7053103 дугаарын утсанд 88303092 дугаараас Дунд сайханы 8 27 тоотод хүн ухаан алдчихаад сэрэхгүй байна гэх яаралтай дуудлага ирсэний дагуу тухайн хаягт би жолоочийн хамтаар 2-3 минутын дараа очиход тухайн хүн нь гэрийн баруун талаар цээж нүцгэн дээшээ хараад хэвтэж байсан. Очоод үзэхэд бие хөрсөн, царай цонхийсон байсан чагнуураар чагнаж үзэхэд зүрх зогссон байсан, хүүхэн харааг шалгахад хүүхэн хараа өргөссөн гэрлийн урвалд хариу урвалгүй байсан. Тэгээд би гэрт байсан хүмүүсээс ийм байдалтай хэр удаж байгааг асуухад 20 орчим минут болж байна гэж хэлж байсан” гэв. /хх-69 дүгээр хуудас/,

            Гэрч Я.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 01 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4-р багийн нутаг болох Дунд сайханы 8-27 тоот хашаанд байдаг О  ын гэрт нь очоод О  ыг хүүхэдтэй нь дагуулаад гэртээ авчирсан. Тэгэхэд надтай хамт З , А хоёр хамт явсан юм. Тэгээд манай гэрт бид дөрвүүл нэг 0.75 граммын Ерөөл архыг хувааж уугаад хоол унд хийж идчихээд 16-17 цагийн хооронд би О  ыг гэрт нь хүргэж өгчихөөд би замаараа А ийг “Баялаг” дэлгүүр дээр хүргэж өгчихөөд З  бид хоёр манайд очсон. Тэгээд гэрт байж байхад О   над руу утсаар залгаад манай гэрт хүрээд ирэх үү гэхээр нь З  бид хоёр О  ын гэрт нь би өөрийнхөө машинаар очсон тэгэхэд цаг 18 болж байсан байх. О  ын гэрт Н.А , огт танихгүй залуу, тэгээд О   хүүхэдтэйгээ байцгааж байсан.Тэгээд О  ын гэрт нь очоод удаагүй байж байтал гаднаас М , Б  хоёр орж ирээд М  нэг юм авъя гэхээр нь би М тай хамт дэлгүур явж нэг шил 0.75 граммын архи аваад буцаад О  ын гэрт нь очоод тэр архийг задлаад тэнд байсан Н.А , М , Б , тэгээд хоёр танихгүй залуу бид нар тэр архийг тойруулж уугаад байж байгаад би М ар гэртээ хүргүүлсэн.Тэгээд М  намайг гэрт хүргэж өгчихөөд явсан. Тэгээд би гэртээ амарсан” гэв. /хх-70 дугаар хуудас/, 

            Гэрч А.О   мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 01 дугаар сарын 14-ний өдөр би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн нутаг болох Дунд сайханы 8-27 тоот хашаапд гэртээ байж байгаад төв рүү орж дэлгүүрээс тоглоом авах гэтэл” Соёмбо” дэлгүүр нь хаалттай байхаар нь буцаад гэрлүүгээ таксигаар явж байхдаа замаараа дэлгүүрээс нэг ширхэг тамхи, нэг лааз пиво аваад гэртээ хүргүүлж буусан.Тэгээд гэртээ орох гэж байтал манай найз А цагаан өнгийн приүс маркийн автоашинтай хоёр эмэгтэй хүнтэй ирээд намайг гитараа авчих, манайд очъё гэж хэлсэн. Би хүүгээ аваад А тай хамт гэрлүү нь явж байгаад замаараа А дэлгүүрээс нэг 0.75 граммын Ерөөл архи аваад гэрт нь очсон. Тэгээд А ын гэрт очиж А тай хамт явсан хоёр эмэгтэй хүнтэй тэр архийг хувааж ууж дуусгаад А ын гэрээс гараад замаар нэг эмэгтэйгээ “Оргил” нэртэй халуун усны гадаа хүргэж өгчихөөд А бид гурав манай гэрт очсон. Тэгэхэд би замаараа дэлгүүрээс нэг шил 0.33 граммын ерөөл архийг аваад гэртээ очиход манай гэрт хүн байгаагүй. Тэгээд авсан 0.33 граммын архийг А , тэр З  гэдэг эгч бид гурав хуваагаад ууж байхад манай гэрт талийгаач Б  ганцаараа орж ирээд “цалингийн зээл бүтчихлзэ 2 тонн нүүрс авчихъя, тэгээд машин авах гэсэн юм Пропокс машин авбал ямар вэ гэж надаас асуусан. Тэгээд тэр 0.33 граммын архинаас талийгаач нэг хундага уусан. Тэгээд архи дуусаж байтал гаднаас Н.А  ганцаараа орж ирэхээр би 10000 төгрөг өгөөд Арвинбүүвэйг архинд дэлгүүр лүү явуулсан. Арвинбүүвэй дэлгүүр явж 0.5 граммын Ерөөл нзртэй архи авчирсан. Тэр архийг А , З , Н.А , талийгаач бид тавуул ууж байхад талийгаач найз Х  рүү утсаар залгаад “нэг юм аваад ир” гэж хэлж байсан би тэгээд хүүхдээрээ гэрийн хойд талд орон дээр ор засуулаад тэгээд би тасраад унтчихсан. Гэрт хүмүүс хашгираад байхаар нь сэртэл гэрийн баруун хойд талд талийгаач орны хажуу талыг толгойгоороо дэрэлсэн байдалтай дээшээ хараад хэвтэж байсан” гэв. /хх-74-75 дугаар хуудас/,

            Насанд хүрээгүй гэрч С.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Талийгаач эмээгийнд сүүлийн хэд хоног амьдарч байсан юм. Эхнэр нь Оюун толгой руу ажилдаа явчихсан байсан юм. Тэгээд тэр өдөр талийгаачийн эхнэр нь ажлаасаа ирсэн байсан. Би бол ямар нэг зүйл огт мэдээгүй. Намайг орой гэртээ усанд орчихоод үсээ самнаад фэйсбүүк ороод байж байхад гаднаас А   эгч орж ирээд ах сонин болчихлоо гээд үсрээд орилоод байсан. Тэрхэн үед Б  урд гэрээс ороод ирсэн байсан. Тэгээд А   эгч Б ийг урагшаа ороод дүүгээ харж бай гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гарч гүйгээд зүүн урд гэр лүү буюу О   ахын гэрт орсон. А   эгч талийгаачийг зүүн урд гэрт байгаа гэж хэлсэн байсан юм. Тэгээд намайг О   ахынд ороход талийгаач уг гэрт гэрийн баруун хойд талд зурагтны урдуур цээж нүцгэн хэвтэж байсан. Эмээ талийгаачийн хажууд миний хүүг яачихваа гэчихсэн сууж байсан. О   ах орон дээрээ согтуу унтаж байсан, Дүү Энхмэнд болохоор О  ын хажууд уйлчихсан сууж байсан. Эмээгийн хажууд Д  эгч, Х  ах хоёр байж байсан. Талийгаачийн толгойн зүүн талд газар Н.А  суучихсан байж байсан. М  багш болохоор гэрийн гол хэсэгт халаасандаа гараа хийчихсэн зогсож байсан. А   болохоор тэрүүгээр л сандараад түргэн дуудна гээд утсаар ийш тийш залгаад байсан. Би тэгээд талийгаач дээр очоод гарыг нь барьж үзсэн чинь гар нь их хүйтэн болчихсон байсан. Тэгэхээр нь би хамарных нь урд гараа ойртуулаад амьсгалж байна уу гэж үзсэн. Тэгсэн чинь огт амьсгалахгүй болохоор нь би цээжин дээр нь гараараа дарж хиймэл амьсгал хийсэн. Тэр үед Н.А  болохоор сонин сонин зүйл яриад байсан. Танай хүү чинь аль хэдийн явчихсан үхчихсэн юундаа бараг тэврээд байгаа юм гэх зүйл хэлж байсан. Тэгсэн чинь эмээ болохоор чи юу яриад байгаа юм гээд уйлаад байсан. Тэгээд түүний дараа ах, ээж зэрэг хүмүүс цуваад орж ирсэн. Түүний дараа эмч ирж үзээд үхчихсэн байна гэж хэлсэн” гэв. /2хх-36-37 дугаар хуудас/,

            Насанд хүрээгүй гэрч С.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр буюу 2018 оны 01 сарын 14-ний өдөр манай ээж түр гадагшаа найзындаа очно гээд явчихсан байсан юм. Тэр хойгуур нь би манай гэрийн урд байдаг эмээгийндээ ороод А   эгчтэй хүүхдийг нь хараад байж байсан. Эмээ болохоор аяга таваг угаагаад тэрүүгээр байж байсан. Талийгаачийн эхнэр нь болохоор гэрт унтах гээд хэвтэж байсан. Тэгсэн чинь А   эгч гэрээс гарчихаад удаагүй буцаж орж ирээд гадаа зодоон болоод байгаа юм болов уу гэж хэлсэн. Тэгсэн чинь эмээ тэрийг нь сонсчихоод гараад явсан. А   эгч бас хэдийд нь байна гараад явчихсан байсан. Тэгж байгаад А   эгч буцаад ороод ирсэн. Орж ирээд талийгаачийн эхнэрт Б  ах амьсгалахгүй байна гэж хэлээд дагуулаад гараад явсан. Би эмээгийн гэрт 2 дүүг хараад үлдсэн. Манай төрсөн эгч Гантигмаа тухайн үед хойд гэрт хичээлээ хийгээд байж байсан юм. Тэгээд байж байтал А  , эмээ энэ тэр орж ирээд Б  ахыг өнгөрчихлөө гэж ярьж байсан. Тэгээд намайг болон нөгөө хоёр жаахан дүүг манай гэр лүү оруулсан” гэв. /2хх-42 дугаар хуудас/,

                       Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 9 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.Д.Б гийн цогцост үзлэг шинжилгээгээр хуйхан доорх цус хуралт, их тархины зүүн тал бөмбөлөг, суурь, бага тархины аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, дух, 2 хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.  2. Д.Б гийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. 3. Д.Б  нь их, бага тархины аалзан бүрхүүлийн доорх цус харвалт гэмтлээр нас баржээ. 4. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 2.7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрзгт хамаарна. /хх-100-101 дүгээр хуудас/,

            Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 9 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Д.Б гийн цогцост үзлэг шинжилгээгээр хуйхан доорх цус хуралт, их тархины зүүн тал бөмбөлөг, суурь, бага тархины аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, дух, 2 хацрын зулгаралт гэмпп тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 2.Д.Б гийн биед учирсан их тархины зүүн тал бөмбөлөг, суурь, бага тархины аалзан бүрхүүлийн доорх цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, хуйхан доорх цус хуралт, дух, 2 хацрын зулгаралт гэмтлүүдийг тус тусад нь тогтоовол гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Д.Б гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд тул тус тусад нь гэмтлийн зэрэг тогтоох нь өрөөсгөл юм. 3.Их, бага тархины аалзан бүрхүүлийн доорх цус харвалт гэмтэл бусад гэмтлүүдтэйгээ 1 зүйлийн, 1 удаагийн үйлчлэлээр хавсарч үүссэн байх боломжтой. /хх-103-104 дүгээр хуудас/,

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 477 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Талийгаач Д.Б гийн цогцост хийсэн шинжилгээгээр их, бага тархины аалзан хальс доорх тархмал цус харвалт, зулайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, дух, хоёр хацарт зулгаралт гэмтлүүд учирчээ. 2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн 2-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Талийгаачийн дух, хоёр хацрын зулгаралт гэмтлүүд нь 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Д.Б гийн цогцост тогтоогдсон тархины гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар хүнд зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5. Толгой нүүрний хэсэгт хүч үйлчилсэн тохиолдолд тархины судас гэмтэн их, бага тархины хальсан доорх цус харвалт үүсэх боломжтой. 6. Шинжээч эмч С.Ш ийн гаргасан 2018.02.13-ны өдрийн 9 дугаартай, 2018.03.16-ны өдрийн 9 дугаартай дүгнэлтүүдийн гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн нь үндэслэл муутай бусад нь үндэслэлтэй байна. /хх-154-157 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1047 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үзлэг хийхэд: -Хаана үйлдвэрлэсэн болон өмсгөл нь тодорхойгүй, дугуй захтай, хар өнгийн ханцуйтай хөх саарал өнгийн цамц, түдүүл бүрэн, халаандаа цахилгаан товчтой, хоёр хажуу талдаа далд, ар талдаа хоёр ил халаастай хөх өнгийн жинсэн өмд гэмтэлгүй байна. -Хаана үйлдвэрлэсэн болон өмсгөл нь тодорхойгүй, эргэдэг захтай, товчилдог энгэртэй товч бүрэн, зүүн талын энгэр дээр нэг ил халаастай хөх өнгийн босоо болон хөндлөн судалтай цэнхэр өнгийн цамц байна. Уг цамцны урд тал, зүүн суга бОмм хэмжээтэй гэмтэл гарсан байна. Зүүн мөрний оёдлоос эгц доош 4,7см, зүүн ханцуйн залгаас оёдлоос баруун тийш 3,4см 158мм, 54мм, 74мм хэмжээтэй гэмтэл гарсан байна. /Зураг №5/ Зүүн халаасан дээр 21 мм гэмтэл, баруун энгэрт, захны залгаас оёдлоос эгц доош 7,1см зайд 182мм гэмтэл гарсан байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн цамцанд гарсан гэмтлүүд ямар хүчин зүйлийн үйлчлэлээр гарсан, шинэ, хуучин аль нь болохыг тогтоох зорилгоор микроскоп ашиглан шинжилж үзэхэд гэмтлүүдийн утасны зах ирмэг нэгэн жигд бус суналттай сэмэрч тасарсан байгаа нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан урагдалтууд байна. Урагдалтуудын утасны зах ирмэг бохирлогдоогүй, өнгөө алдаагүй байгаа нь шинээр гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна.

 Дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн хөх судалтай цамцанд урагдалт шинээр гарсан байна. Бусад хувцас гэмтэлгүй байна. /хх-106-107 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1048 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. 3. Шинжилгээнд тэнцсэн 1 дугаартай гарын мөр нь Эрдэнэбилэгийн М ын зүүн гарын долоовор хуруугаар, 2, 3, 4 дугаартай гарын мөрүүд нь Ганхүүгийн Х ын баруун гарын эрхий, баруун гарын дунд, баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн мөрүүд байна. /хх-109-129 дүгээр хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1546 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн “Н.А  32 н Даланзадгад сум” гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна. /хх-131 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1547 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн “Э.М  37 н Даланзадгад сум” гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна. /хх-133 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1548 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.Шинжилгээнд ирүүлсэн “А.О   36 н Даланзадгад сум” гэсэн хаягтай цусанд сдиртийн агууламж илрэхгүй байна. /хх-135 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1549 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн “Г.Х  27 н Даланзадгад сум” гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна. /хх-137 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1550 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн “ Д  Б  28 н эр Даланзадгад сум 15/1” гэсэн хаягтай цусанд 2,7 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,7 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Цусанд. хорт бодис тодорхойлох шижилгээ хийх техникийн боломжгүй. /хх-139 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1575 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас буюу цасан дээрээс бэхжүүлэн авсан гэх улаан хүрэн толботой марльнаас цус илэрсэн. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна. 2. Уг цус нь ДНХ-ийн тогтоцоороо Д.Б гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна, яллагдагч Н.А , гэрч Э.М , Г.Х , А.О   нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна. 3. Талийгаач Д.Б гийн тухайн үед өмсөж явсан гэх хөх өнгийн ноосон цамц болон яллагдагч Н.А гээс хураан авсан хөх өнгийн жинсэн өмд болон цэнхэр шоотой срочикон цамц зэргээс цус илрээгүй. 4. Яллагдагч Н.А гээс хураан авсан гэх цагаан цэнхэр өнгийн шоотой срочикон цамцнаас авсан дээжнээс ДНХ-ийн тогтоц илрээгүй. /хх-142-144 дүгээр хуудас/,

 

Өмнөговь аймгийн БОЭТөвийн Шүүх сэтгэц гэм судлалын 03/18 дугаартай дүгнэлтэд:  а. Яллагдагч Н.А  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, б. Яллагдагч Н.А  нь хэрэг хариуцах чадвартай. /хх-146-148 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Н.А гийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт:

 

Гэрч С.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 23 дугаар цэцэрлэгт жижүүрийн ажилд орсон. Уг цэцэрлэгт орох үед Н.А  ажиллаж байсан. Н.А  нь мөн жижүүр ажилтай хүн байгаа юм. Тэрнээс хойш таньдаг болсон. Өөр бусдаар ах дүү, хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Н.А  нь ажилдаа идэвхи зүтгэлтэй, өгсөн үүрэг даалгаварыг сайн биелүүлдэг. Өөрийн бодож байгаа зүйлийг ажилдаа хэрэгжүүлэх санаачлага их гаргадаг. Зан байдлын талаар хүнтэй их эвсэг, хамт олондоо нийтэч харьцаатай байдаг. Ажил дээрээ янз бүрийн зан авир гаргаад байсан зүйл байхгүй. Архи дарсыг бол хааяа найз нөхөд, хамт олонтойгоо байхдаа бол уучихаад байдаг. Тамхи татдаг” гэв. /хх-87 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Н  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Бид 2008 оноос найзалсан дотны найзууд байгаа юм. Бусадтай нийтэч, шударга, хэлэх зүйлээ хэлчихдэг, ажилсаг хүн байгаа юм. Ахуй амьдрал нь гайгүй хэвийн эхнэр, 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Одоо бол Н.А  нь цэцэрлэгт жижүүрийн ажил хийж байсан. Өмнө нь тогтсон ажил хийж байгаагүй. Хувиараа машинтай байхдаа таксинд явдаг байсан. Мөн хөдөө гадаа олны жишгээр алтанд явдаг байсан. Хамт архи согтууруулах ундаа хэрэглэж байсан. Архи согтууруулах ундаа ууж хэрэглээд ямар нэгэн муу зан авир гаргаад байдаггүй. Нээх амархан согтдоггүй, ухаан алдатлаа уудаггүй, бага зэрэг л уудаг байсан.

 

            Гэрч Н.Н  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би хэргийн талаар бол мэдэхгүй. Н.А  нь эхээсээ 14 үүлээ. Доороосоо 3 дахь хүүхэд нь байгаа юм. Бага нас нь эцэг эхийн гар дээр хүмүүжсэн. Эцэг эх, ах, эгч нарынхаа үгэнд их сайн ордог. Үг дуу цөөтэй. Хамт олныхоо дунд нэр хүндтэй, хүнд тусархуу, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг. Гадны байгууллагаас зохион явуулж байгаа аливаа уралдаан тэмцээнд байгууллагаа төлөөлөн манлайлан оролцдог. Н.А  нь эхнэртэй, 2 хүүхэдтэй. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут хороололд амьдардаг. Ахуй амьдрал нь бол хэвийн хоёулаа ажил хөдөлмөр эрхэлдэг. Архи уугаад согтуу байх үед нь эхнэр нь их дургүй байдаг байх гэж бодож байна. Ер нь эхнэр нь бол дуу цөөтэй их дөлгөөн сайн хүн байдаг юм. Аавыг нас барсан дараа 2017 оны намраас хойш ээж дээр Н.А  байдаг болсон. Н.А гийн өөрийн бодол нь болохоор ээж ганцаараа тул хань болохоор очсон гэж ойлгосон. Эхнэр бол Н.А гийн араас нь хүүе хаая гээд байдаггүй юм шиг байна лээ. Н.А  нь бид нарт бол архи уучихсан байхдаа ямар нэг элдэв зан авир гаргаад байдаггүй. Эхнэртэй бол янз бүрийн загинах хэрэлдэх гэх мэт зан ааш гаргадаг юм шиг байна лээ. Бид нартай яг хамт байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Н.А  нь урьд нь тогтсон ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Ихэнхдээ хөдөө мал дээр байсан. Тэгээд хувиараа таксинд явах гэх мэт хийж болох ажпыг хийж байсан. Тэгээд 2015 оны 09 сард 23 дугаар цэцэрлэгт жижүүрийн ажил хийж эхэлсэн” гэв. /хх-89 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Э  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би багаасаа Н.А г танина. Н.А гийнхтэй манайх их ойрхон байдаг байсан юм. Дээр нь Н.А  бид хоёр 1-4 дүгээр анги хүртлээ хамт нэг ангид сурсан. Н.А  нь 4 дүгээр ангиа төгсөөд хөдөө гараад явчихсан юм. Одоо бол НН.А  бид хоёр гэр бүлийн сайхан найзууд байгаа юм. Н.А  нь миний хамгийн ойр байдаг миний хамгийн дотны найз байгаа юм. Миний найзлаж нөхөрлөж байгаа хүмүүсээс хамгийн их тусархуу нь Н.А  байгаа юм. Хүнтэй нээх маргалдаад зодолдоод хэрэгт төвөгт холбогдоод байдаггүй л хүн байгаа юм. Одоо энд юунд холбогдчихоод байгааг мэдэхгүй юм. Архи согтууруулах ундаа хамт хэрэглэж байсан. Баяр ёслолоор гэр бүлээрээ нэгнийдээ очиж ууж идэж байсан. Бусдаар гадуур Н.А тэй ууж идээд яваад байдаггүй. Би Н.А г энд тэнд тасарчихсан уначихсан байхыг бол мэдэхгүй юм байна. Тэгж их донтож уугаад байдаггүй. Архи даах чадвар сайн” гэв. /2хх-35 дугаар хуудас/,

 

            Гэрч И.Ч  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Н.А г 2004 оны хавраас хойш таньдаг болсон. Тэгээд 2004 оны 12 дугаар сараас эхлэн Н.А тэй нэг гэрт орж гэр бүл болсон. Тэгээд 2006 оны 03 дугаар сард Н.А  бид хоёр дундаасаа нэг охинтой болсон. Том хүүхэд маань эцэг ондоотой юм. Бид хоёрыг хамт амьдарч байх хугацаанд Н.А  бол тогтсон ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Ах дүү найз нөхөдтэйгөө нийлээд л янз бүрийн л юм хийж байсан. Блок хийж үзсэн, ноолуур авч борлуулж ч үзсэн. Ер нь л янз бүрийн юм хийж байсан. Тэгээд сүүлд 2015 байна уу 2016 онд Даланзадгад сумын 23-р цэцэрлэгт жижүүрийн ажилд орсон. Түүнээс хойш уг цэцэрлэгт ажиллаж байгаад энэ хэрэгт холбогдоод ажлаа одоо хийхгүй байгаа. Н.А  нь цагаан цайлган хүнд тусархуу хүн байгаа юм. Гэм нь архи уудаг. Долоо хоногт бараг эрүүл хоног нь цөөхөн байдаг болсон. Гэр бүлээ одоо бол тэжээгээд аваад явчихаж чадахгүй байгаа. Саяхан буюу 2017 оны 02 дугаар сард бид хоёр энэ архи дарсны асуудлаас нь болоод маргалдаад тэгээд Н.А  нь тусдаа 2017 оны 12 дугаар cap хүртэл амьдарсан. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын сүүлээр ирсэн. Хүн ирж байхад ямар хөөгөөд явуулалтай биш дээр нь охин бас аавыгаа санаад бие нь өвдөөд байсан учраас би ямар нэг зүйл хэлээгүй байлгасан. Ирчихсэн байхдаа буюу 2018 оны 01 дүгээр сард нэг гарч яваад энэ хэрэгт холбогдсон байсан. Би ер нь бол цаашдаа хамт амьдрахад бол хэцүү болчихсон байгаа. Одоо салчихвал хүмүүс хэрэгт холбогдохоор нь салчихсан,  хаячихсан ч гэх юм уу буруу ойлголт төрчих вий гэдэг үүднээс би чимээгүй юм хэлэхгүй байгаа.  Н.А  бол надаас огт салахгүй гэдэг. Н.А  нь архи дарс уухаараа над дээр бол ирэхгүй байгаа. Ер нь архи уухаараа бусдын л адил архи уусан хүн яадаг билээ яг л тэрэн шиг хөнгөн дэрэвгэр болчихдог. Агсан согтуу тавиад байдаг зүйл бол байхгүй. Архи даах чавдар бол сайн. Тийм амархан согтоод уначихдаггүй. Тэр хэрэг болдог өдөр Н.А  өглөө гэртээ халамцуухан ирсэн. Хаана хэнтэй архи уусан талаар бол мэдээгүй. Өмнө өдөр нь гэртээ хоноогүй байсан юм. Тэгээд бид нар явж машины уралдаан үзлээ гэсэн чинь Н.А  би хамт явъя гээд бид нартай хамт машины уралдаан үзсэн юм. Тэгээд тэнд өдөржин байж байгаад орой 16-17 цагийн үед ирсэн. Тэгсэн чинь Н.А гийн утас руу хүн залгаад яриад байсан. Тэгээд Н.А  хэлэхдээ “Отгоо тамхи аваад ирээч гээд байна” би тамхи өгчихөөд ирье гэж хэлээд явсан. Отгоогийнх нь манайхаас 2 гудамжны урд байдаг айл байгаа юм. Тэгж явчихаад ирж хоноогүй. Тэгсэн чинь л ийм асуудалд холбогдчихсон байсан. Н.А  өөрөө ярихдаа талийгаач өөрөөс нь зуураад байсан гэсэн тэгээд салаад орхиод явсан чинь ард нь талийгаач өөрөө хүчтэй унасан. Тэгээд яваад очсон чинь ухаангүй байсан гэсэн тэгээд дамжлаад гэрт нь оруулсан. Тэнд нь бас хүмүүс байсан бололтой юм ярьсан. Тэгээд түргэн дуудсан гэж ярьж байсан” гэв. /2хх-38-39 дүгээр хуудас/,

 

            Гэрч Д.К  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би өөрөө 14 хүүхэд төрүүлсэн хүн байгаа юм. Хүүхдүүд минь бүгд том болцгоочихсон. 4 хүүхэд минь хотод байдаг юм. 3 хүүхдээ том болсон хойно нь алдчихсан юм. Энд 7 хүүхэд минь байдаг юм. Тэдний нэг бол Н.А  байгаа юм. Н.А  нь доороосоо 3 дахь хүү минь байгаа юм. 1982 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төрөх тасагт төрсөн юм. Н.А  нь бага насаа эцэг эхийн гар дээр өссөн. Тэгээд 8 настайдаа бага ангид элсэн орж байсан юм. Тэгээд нөхөр бид хоёр тэтгэвэрт гараад хөдөө гарсан. Тэгж гарахдаа Н.А г 5 дугаар анги төгсүүлээд хөдөө мал дээр аваад гарчихсан юм. Мал дээр авч гараад 5 дугаар ангиас нь хойш эчнээгээр сургаж байгаад 10 дугаар анги төгсгөсөн юм. Н.А  нь 10 дугаар ангиа төгсөөд уг нь нэг сургууль авсан юм. Тэр сургуульд нь сургаж чадаагүй юм. Дараа нь 1-2 жилийн дараа байх Батлан хамгаалахын сургуульд орж сурч байгаад 1 жил болсон уу үгүй юу удаагүй сургуулиа хаячихсан юм. Сургуульд орсон өвөл нь эгч нар нь эргээд очсон чинь сургуулиа хаяад явчихсан байсан юм даг. Тэрнээс хойш тогтсон ажил төрөл хийгээгүй байж байгаад 23-р цэцэрлэгт сахиулын ажилд орсон юм. Би Н.А г хэзээ сургуульд орсон хэзээ төгссөн хэзээ гарсан гэдгийг болон ажилд хэзээ орсон он cap өдрийг нь бол санахгүй байна. Н.А  ер нь ихэнхдээ мал дээр байдаг байсан. Бид хоёрт ганц тус дэм болоод байж байдаг хүүхэд минь энэ Н.А  байгаа юм. Н.А  нь бага байхдаа ер нь эцэг эхдээ тусархаг, дүүгээ асардаг ах эгч, ээж аавынхаа үгэнд ордог. Ажил төрөл сайн хийдэг их хөдөлмөрч, эцэг эхдээ их энэрэнгүй хүүхэд байгаа юм. Худлаа хэлж хулгай хийж байгаагүй. Элдэв янзын гажиг зан аашгүй хүүхэд байгаа юм. Уудаг иддэг болчихсон гэж хүн амьтан гадуур ярих юм. Яг хэн тэгж яриад байгааг би мэдэхгүй байна. Миний нүдэн дээр тэгж согтуу хөлчүү байдалтай ирж байсан удаа байхгүй. Чухам гадуур найз нөхөдтэйгөө ямар байдгийг сайн мэдэхгүй юм. Н.А  нь Ч  гэж хүнтэй 13-14 жилийн өмнө суусан. Одоо хамт амьдардаг. Эхнэр Ч  нь авто тээврийн удирдах газарт нягтлан бодогч ажилтай. Анх суухдаа Ч  нь нэг хүүхэдтэй байсан юм. Их сайн хүү. Тэгээд энэ хоёр хамт нийлээд бас нэг хүүхэд гарсан. Н.А  Ч  хоёр бол дундаасаа 1 хүүхэдтэй 1 дагавар хүүтэй хамт амьдардаг. Амьдрал ахуй гайгүй байх. Хувийн байшинд амьдардаг юм. Тэр нь ингэчихэж тэгчихэж гэхээр юм л анзаарагддаггүй юм” гэв./хх-40-41 дүгээр хуудас/,

 

Сэжигтэн Н.А д үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-163-164 дүгээр хуудас/,

 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 23 дугаар цэцэрлэгийн 2018 оны 03 сарын 23-ны өдрийн 39 дугаартай тоот /хх-176 дугаар хуудас/,

 

Өмнөговь аймгйин Даланзадгад сумын 7 дугаар багийн Засаг даргын 2018 оны 03 сарын 23-ны өдрийн 421 дүгээр тодорхойлолт /хх-177 дугаар хуудас/,

 

Яллагдагч Н.А гээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд: “2018.01.14-ны өдөр 18 цагийн үед манай найз О   утсаар яриад намайг тамхи аваад ир гэж хэлсэн. Тэгээд гэрт нь очиход О  , талийгаач /би нэрийг нь бүтэн мэдэхгүй У  гэдгээр л мэднэ/ А  гуав бас нэг танихгүй эмэгтэй хүнтэй хамт архи уугаад сууж байсан. Тэд нар нэг шил архи уугаад талдаа оруулаад сууж байсан. Тэгээд би бас уг архинаас нь уулцсан. Тэгээд байж байтал гаднаас М , Б  гэж хоёр найз орж ирсэн. О   мөнгө гаргаад А г архинд явуулсан. А  М тай хамт архинд явсан. Архинд явахад нь нөгөө эмэгтэй нь хамт гараад явсан. Тэгээд 0,75 литрийн архи М  А  хоёр авч ирсэн. Ирэхдээ нөгөө эмэгтэйгээ хүргээд өгчихлөө гэж байсан. Тэгээд авч ирсэн архийг нь А , О  , У , М , бид нар хувааж уусан. Архи авч ирэх үед бас Б  би явлаа гээд удаагүй яваад өгсөн. Тэгээд архийг дуусаагүй байхад А г М  хүргэж өгнө гээд аваад явсан. Тэр хооронд талийгаачийн найз нь ирсэн. Талийгаач тэр найзыгаа утсаар дуудаад байсан юм. Тэр найзынх нэрийг нь сайн мэдэхгүй байна. Х  гэж танилцаж байсан. Х  ирэхдээ том савтай пиво мөн нэг шил 0,75 литрийн архи авч ирсэн. Тэгээд авч ирсэн архийг нь задлаагүй пивыг нь задлаад мөн тойруулж уусан. О   нилээн согтсон чанга чанга дугараад байхаар нь талийгаач О  ыг нэг цохиод авсан. О   тэр үед орон дээрээ сууж байсан юм. Тэгээд нэг цохиулж аваад тэр орон дээрээ унтаад өгсөн. Тэгээд байж байтал У гийн эхнэр нь орж ирээд У г аваад гарсан. Тэгсэн араас нь Х  цуг гарсан. Би тэд нарыг бүгдээрээ явчихлаа гэж бодоод нөгөө бүтэн шил архийг нь О  ын хүүхдэд нь цааш нь далд хийчих гэж хэлсэн. Тэгээд хүүхэд нуусан байх. Би хаана нуусан талаар мэдээгүй. Тэгтэл У  эргээд ороод ирсэн. Тэгэхээр нь би У д эхнэр чинь гайгүй юу уурлаж байна уу гэсэн чинь гайгүй гайгүй гэж хэлсэн. Тэгээд нөгөө ууж байсан тал шил архинаас нэг нэг татсан. Тэгээд байж байтал Х , М  хоёр ар араасаа цувраад ороод ирсэн. У  нөгөө бүтэн архи хаана байна гээд хайж эхэлсэн. Тэгээд олохгүй болохоороо У  надаас тэр архийг та нуучихсан юм биш үү гэж надаас асуусан. Үгүй би нуугаагүй. Энхүүнээгээр нуулгасан. Энхүүнээ гаргаад өгчих гэсэн чинь Энхүүнээ гаргаж өгөөгүй. Тэгээд тэр архийг олоогүй. Энхүүнээ гэж О  ын хүүхэд нь байгаа юм. Нөгөө тал шил архи нь бараг л дууссан. Тэгэхээр нь би ах нь л нэг шил архи авч ирье гэж хэлээд гарсан. Би тэгэж хэлж гараад шууд гэрлүүгээ явъя гэж бодсон байсан юм. Тэгээд гэрээс гараад хашаанаас гарах гэж байхад араас У  намайг дуудсан. Тэгээд би яасан гээд эргээд харсан чинь У  намайг бариад авсан. У  намайг хоёулаа зодолдъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахад нь тийм зүйл байхгүй тавьчих гэж хэлсэн чинь тавихгүй байсан. Би гэрээс гарахдаа куртикээ цахилгаандаж амжаагүй байсан юм. У  намайг барихдаа дотор цамцнаас бариад авсан байсан юм. Тэгэхээр нь би барьж байсан хоёр гарыг нь дээрээс доош нь цохиж тавиулсан. Тэгээд би хашаанаас гараад энэ одоо зодоон хийнэ гээд гай болох юм байна гээд би хурдан хурдан алхаад явсан. Тэгсэн талийгаач миний араас зодолдъё гээд хувцсаа тайлаад шидэж байгаа харагдсан. Би чигээрээ шал дэмий гэж хэлээд алхаж байтал ард түс гээд уначих шиг болсон. Эргээд харсан чинь газар уначихсан байсан. Тэгээд би эргээд очсон чинь халз доошоо хараад уначихсан байсан. Би сэргээх гээд дээш нь харуулсан. Тэгсэн чинь ямар нэг хөдөлгөөн хийгээгүй. Би У  чи яачихав гэсэн чинь сэргээгүй. Тэгэхээр нь би гэр лүү яваад М , Х  хоёрыг дуудсан. Ухаан алдчих шиг боллоо сэргэхгүй байна гэж хэлсэн. Гэрт О   тасраад унтчихсан байсан. Мөн Х , М , О  ын хүүхэд нар байсан. Тэгээд Х , М  бид гурав гараад У г дамнаж өргөөд оруулж ирсэн. Ухаан алдчихсан байна гээд сэргээх гэж татаж угзрах үйлдэл хийсэн сэргээгүй, түргэн дуудсан. Би Х г түргэн дуудсан болов уу гэж бодож байна. Гаднаас ээж дүү нар нь орж ирээд бөөн юм болсон. Хашгирч орилолдоод хүүхэд алчихлаа гээд байсан. Тэгээд түргэн тусламж ирсэн. Эмч үзчихээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Тэнд ар гэрийнхэн нь орлион маалиан болоод байж байтал цагдаа ирсэн. Цагдаа нар намайг авч явсан. Цагдаа дээр ирээд согтуурлаа шалгуулсан. Хэд гарсан байснаа санахгүй байна. Тухайн үед хүн нас барчихсан болохоор шоконд орчихсон байсан. Цагдаагийн газар эрүүлжүүлэгдсэн. Ямар нэг хэрүүл маргаан болоогүй. Талийгаач намайг архи нуучихсан гэж бодсон юм болов уу гэж би бодож байгаа. Тэр утгаараа за би л нэг юм аргалаад ирье дээ гэж хэлээд гарсан. Би дээгүүрээ куртиктэй. Дотуураа срочкон цамцтай гарсан. Доогуураа цэнхэр жинсэн өмдтэй, хар өнгийн хагас түрийтэй гуталтай байсан. Би цамцаа урагдсан талаараа мэдээгүй байсан. Эрүүлжүүлэхээс гарсан чинь цамц урагдсан байсан. Тэгээд биед үзлэг хийж байхдаа цамц чинь яагаад урагдсан юм бэ гэж асуухаар нь тэр үед шоконд орчихсон байсан болохоор өмнө нь урагдсан байсан гэж худлаа ярьчихсан юм. Тэгээд сүүлд нь бодоод байсан чинь гадаа гараад явах гэхэд У  миний цамцнаас бариад авсан байсан. Би гарыг нь тавиулах гэж хоёр гаран дээр нь цохисон. Тэгэхэд урагдсан гэдгээ би сүүлд нь санасан юм. Өөр хүн хажууд байгаагүй. Талийгаачийг унах үед нь би 10 гаруй метрийн зайтай явсан болов уу гэж бодож байна. Тэгээд уначих шиг болохоор нь би эргэж очсон. Тэгэхэд халз доошоо харчихсан. Дээгүүрээ нүцгэн байсан. Тэгээд би аль гарнаас нь гэдгээ санахгүй байна. Ямар ч байсан би очоод нэг гарнаас нь татаад дээш нь харуулсан. Тэгчихээд би гэр лүү орж Х , М хоёрыг дуудсан. М , Х  хоёр сууж байсан. О  ын хүүхэд мөн байсан. О   бол тасраад унтаж байсан. Би ороод У  миний араас явж байгаад унааад ухаан алдчих шиг боллоо гуравуулаа гаръя гэж хэлсэн. Тэгээд Х , М  гуравуулаа гарсан. Өөр хүн гараагүй. Очоод гурвуулаа дамнаад гэр лүү оруулсан. Бид гурвыг очиход яг л намайг орхиод гэр лүү явсан тэр хэвээрээ байж байсан. Гэрээс гараад гэр хашааны үүд хоёрын дунд явж байхад талийгаач намайт дуудсан. Тэгээд эргээд харахад талийгаач намайг бариад авсан. Би гарыг нь тавиулаад цаашаа хашаанаас гараад явсан. Би энэ ёстой гай болно гэж бодоод хурдан хурдан алхаад явсан. Талийгаач болохоор хоёулаа зодолдъё та намайг барах уу гээд дагаад яваад байсан. Тэгээд намайг О  ын зүүн хашаанаас нь том хаалганы зүүн урд талд очих үед ард явсан талийгаач унасан. Тэгээд би унасан газар нь буцаж очсон. Дээш нь харуулаад У  гээд дуудсан сэргээгүй. Тэгээд л би гэр лүү орж нөгөө хоёрыг дуудсан. Би хөлнөөс нь барьсан. Х , М  хоёр цээж хавиас нь бариад орсон. Эргүүлээд харуулахад духны гол хавьд нь халцарчихсан байсан. Өөр юм байгаагүй. Цаг 20 цаг л болж байсан болов уу. Гадаа бол харанхуй байсан боловч урд талын гудамжны урдуур явдаг засмал замын гэрэл асаалттай байсан болохоор юм бол харагдаж байсан. Би гэрээс гарчихаад буцаж гэр лүү ороогүй байж байгаад талийгаачийг газар уначихсан байгааг хэлэхээр хамгийн сүүлд буцаж орсон. Бусдаар би тэрний дундуур гэр лүү огт ороогүй. О   бол нилээн согтуу байсан. Сүүлдээ тасраад уначихсан. Би ямар ч байсан ухаанаа алдаагүй байсан. Болсон зүйлийг бүгдийг мэдэж байгаа. М , Х  хоёр гайгүй байсан. Талийгаач болохоор нилээн согтуу байсан. О  ыг талийгаач нэг удаа цохисон. Бусдаар өөр маргаан бол гараагүй. О  ыг талийгаач олон долоо юм яриад согтчихоод одоо унт гээд цохиод авсан. Тэгээд О   бараг тэгээд унтаад өгсөн юм” гэв. /хх-188-190 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч О.Э ийн мэдүүлэг /1хх-76-77, 78-79 дүгээр хуудас/,

Гэрч Э.М , гэрч Г.Х  нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-90-91 дүгээр хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О , гэрч Э.М  нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-92-94 дүгээр хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О , гэрч Г.Х  нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-95-97 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.А гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-202 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.А гийн жолооны үнэмлэхийн хуулбар /хх-203 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.А гийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар, грллтийн гэрчилгээний хуулбар /хх-204 дүгээр хуудас/,

 Н.А гийн Нандин-Эрдэнэ, Ч ын Дэлгэрбаяр нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-205 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.А гийн ажил байдлын тодоройлолт /хх-206 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.А гийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-207 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.А гийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар 208 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.А гийн ял шалгах хуудас /хх-210 дугаар хуудас/,

Арилжааны банкуудын тодорхойлолт /хх-211-217 дугаар хуудас/,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-211-223 дугаар хуудас/,

Юнител ХХК-ийн 80075153 дугаарын утасны лавлагаа /хх-225-227 дугаар хуудас/,

Юнител ХХК-ийн 88303092 дугаарын утасны лавлагаа /хх-229-231 дүгээр хуудас/,

Талийгаачийн оршуулганд холбоотой гарсан зардлын баримтууд /хх-236-250, 2хх-1-16 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр бүрэн дунд сургуулийн 2018 оны 05 сарын 29-ний 92 дугаартай тодорхойлолт, өргөмжлөл /2хх-29-30 дугаар хуудас/,

Талийгаач Д.Б гийн нас барсны гэрчилгээний хуулбар /2хх-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт холбогдуулан Н.А д яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцүүлэн цуглуулж бэхжүүлсэн, оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

2018 оны 01 дүгээр сарын 14-ний оройн 20-21 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Дундсайханы 08-27 тоотод шүүгдэгч Н.А  насанд хүрээгүй гэрч О.Э ийг “би чамайг архи нуучих” гэсэн биздээ гэж,   хохирогч Д.Б  “манай дүү архи дарс нуух хүн биш” гэсэн үл ялих зүйлээс үүдэн тэдний хооронд таарамжгүй харьцаа үүсэж, улмаар талийгаач Д.Б г гарч үзчих үү гэж гэрээс дагуулан гарч хашааны гадна шүүгдэгч Н.А  нь хохирогч Д.Б гийн дух, хоёр хацарт буюу нүүрэн тус газарт гараараа 2-4 удаагийн үйлчлэлээр цохьсон байх ба толгойд ирсэн хүчний үйлчлэлээс тархины судас гэмтэн их, бага тархины хальсан доорх цус харвалт бүхий амь насанд аюултай гэмтлийн улмаас амь нас хохирсон үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримтыг насанд хүрээгүй гэрч О.Э  харж, сонсож байсан анхдагч гэрч  бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цугларсан бусад нотлох баримттай харьцуулан шинжлээд насанд хүрээгүй гэрч О.Э ийн мэдүүлгийг үгүйсгэх, үнэлэхгүй байх, эргэлзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...”...би явлаа гээд гарсан. Талийгаач араас гарч ирсэн. Эргээд харахад цамцнаас бариад авсан. Тэгээд би куртикнийхээ цахилгааныг татаагүй байсан болохоор миний дотор талын цамцнаас бариад авахаар нь гарыг нь тавиулах гээд гарыг нь цохиод ах нь явлаа ганц юм аваад ирье гэсэн. Тэгээд би хашаанаас гараад явсан. Талийгаач араас хашгирсан, надтай зодолдоно, барина гэсэн. Тэгээд эргэж харахад цамцаа тайлж байсан. Тэгээд удалгүй унах чимээ гарсан, эргээд харахад талийгаач ойчсон байсан. Намайг очиход талийгаач цээж нүцгэн эгц урагшаа хараад унасан байсан” гэж мэдүүлж байх боловч хэрэгт авагдсан дараахь нотлох баримтаар шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдэж байх тул нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн дүгнэлтэд гаргахдаа...”хохирогч Д.Б  амь насанд аюултай гэмтлийн хүнд зэргийн гэмтлийн улмаас нас барсан байх тул хэргийн зүйлчлэлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хөнгөрүүлж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: шүүгдэгч Н.А гийн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд амь насанд аюултай гэмтэл учирсан, учирсан гэмтлийн улмаас амь нас хохирсон шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.А гийн гэмт үйлдлийг насанд хүрээгүй гэрч О.Э ийн ...”Тэгэхэд цаг 18 цаг болж байсан болов уу. Гадаа бүрэнхий болж байсан гэгээ бараг тасарч байсан байх. Б  ах орж ирэхдээ архи уучихсан халамцуу орж ирсэн. Тэгээд бид нар нөгөө тоглоомоо тоглосон, тэгж байтал Н.А  ах ганцаараа гаднаас Б  ахыг орж ирснээс 30 орчим минутын дараа орж ирсэн юм. Орж ирэхдээ ямар ч байсан архи уучихсан байсан. Тийм согтуу бол байгаагүй. Тэгээд тэд нар архи уусан. Хэн архи авсан талаар мэдэхгүй байна. Тэгээд байж байтал гаднаас Б , М  ах хоёр мөн орж ирсэн. Б  ах бол эрүүл байсан. М  ах болохоор Дэвжээ тэмцээнд оролцоод ирлээ тэнд нэг хүнтэй нэг шил архи уусан гэж ярьж байхыг би сонссон. Тэгээд тэд нарыг архиа уугаад байж байхад гаднаас мөн Х  ах 1 шил архи, нийслэл гэх нэртэй том бор савтай пиво авчихсан ирсэн. Б  ах бол манайд удаагүй Х  ахыг ирэхээс өмнө яваад өгсөн. Бусад нь бол манайд байж л байсан. Тэгээд тэд нар үргэлжпүүлээд ууцгаасан. Тэгж байгаад Б  ах аавыг унт гээд орлуу түлхээд хэвтүүлсэн. Аав хэвтэж байгаад унтаад өгсөн. Тэгээд тэр хүмүүсийн дунд хамгийн гайгүй нь М  ах байсан. Тэгээд М  ах А  ахыг хүргэж өгөхөөр явсан. Тэгэх хооронд Х  ах Б  ах хоёр манай баруун гэрлүү орсон. Би ч гэсэн араас нь дагаад орсон. Гэрт аав унтаад үлдсэн. Мөн Н.А  ах үлдсэн. Тэгээд Б  ах баруун гэрт унтах ороо засчихаад хоол унд идчихээд Х  ахтай хамт манайх руу буцаад орсон. Би бас араас нь удаагүй орсон. Тэгээд байж байтал араас мөн удаагүй М  ах А  ахыг хүргэж өгчихөөд орж ирсэн. Тэгээд Х  ахын авч ирдэг нэг шил архийг хайж эхэлсэн. Тэр архи нь яасан мэдэхгүй алга болчихсон байсан. Надаас Н.А  ах би чамайг тэр архийг нуучих гэж хэлсэн биз дээ гээд худлаа хэлээд байсан. Тэгсэн талийгаач Б  ах намайг өмөөрөөд манай дүү архи дарс нуух хүн биш гээд Н.А  ахтай хэрэлдсэн. Тэгээд Н.А  ах гараад үзчихүү гээд гарсан. Араас нь Б  ах гарсан. Тэр хоёр гарсан дараа би гэрийн зүүн талд байх хоёр сандлын хойд сандлын хажууд түшүүлээд тавьчихсан гитарыг аваад цааш нь хураахаар авсан чинь нөгөө хайгаад байсан шил архи нь байж байсан. Энэ л байна ш дээ гээд би архийг нь ширээн дээр тавьсан. Тэгсэн чинь М  ах гадаа хүмүүс зодолдоод байгаа бололтой чимээ гарсан чинь гараад явсан. Тэгсэн дараа баруун гэрээс эмээ манайд орж ирээд Х  ахаас талийгаач Б  ахыг асуусан. Тэгсэн чинь Х  ах найзыгаа дөхүүлж өгнө гээд гарсан гэж хэлсэн. Тэгсэн чинь эмээ урд юу түжигнээд байгаа юм. Зодолдоод байгаа юм биш үү гэсэн чинь Х  ах зодолдоод байгаа юм биш биздээ гээд эмээтэй гараад явсан. Тэгтэл эмээ ганцаараа буцаж эргэж орж ирээд нөгөө нэг шил архийг тал пивотой нь аваад гараад явсан. Эмээг гарсан дараа нээх удаагүй зөрөөд шахуу Н.А  ах ороод ирсэн. Орж ирэхдээ амжихгүй ш дээ муу бацаан гэж хэлээд гэрт тайлж орхисон байсан өөрийнхөө куртикийг өмссөн. Тэгэхэд нь би харахад хөх эрээн срочкон цамцны зүүн талын энгэр дээр нь цус болчихсон харагдсан. Тэгээд өөрийнхөө гар утсаа хайгаад надаас асуусан. Би мэдэхгүй та гадаа унагаачихсан юм биш үү гэж хэлсэн чинь гараад яваад өгсөн. Тэгсэн 1-2 минутын дараа талийгаач Б  ахыг М , Х  Н.А  гурав дамжлаад өргөөд оруулж ирсэн. Түүний араас А  ,эмээ хоёр орж ирсэн. Тэгээд гэрийн баруун хойд талаар талийгаач ахыг хэвтүүлсэн. Талийгаач ахын зүүн нүднийх нь дээд талд духан дээр шалбархай болсон байсан. Манайхаас гарахдаа бол тэндээ шалбархайгүй байсан” гэх мэдүүлгээр /хх-76-77 дугаар хуудас/,

Хохирогч Д.Б гийн цогцост хийсэн үзлэг, шинжилгээний дараахь дүгнэлтүүд 

1.Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 9 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2. 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн  9 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт, 3.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 477 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр “Талийгаач Д.Б гийн цогцост хийсэн шинжилгээгээр их, бага тархины аалзан хальс доорх тархмал цус харвалт, зулайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, дух, хоёр хацарт зулгаралт гэмтлүүд учирчээ. Д.Б гийн цогцост тогтоогдсон тархины гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар хүнд зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэх дүгнэлт,

            Харин талийгаачид их, бага тархины аалзан хальс доорх тархмал цус харвалт, зулайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, дух, хоёр хацарт зулгаралт гэмтлүүд 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэсэн шинжээч эмч С.Ш ийн дүгнэлтийг хавтас хэргийн материалаас хийсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 477 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “2018 оны 02.13-ны өдрийн 9 дугаартай, 2018.03.16-ны өдрийн 9 дугаартай гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн нь үндэслэл муутай бусад нь үндэслэлтэй” гэх дүгнэлт,

           Гэрч Г.Х  мөрдөн байцаалтын шатанд өгсөн...”Би тамхиа татчихаад талийгаачийн ээжийн гэр лүү ороход гэрт талийгаачийн ээж, эхнэр, хүүхэд, дүү нар нь байсан. Би тэнд талийгаачийн ээжтэй юм ярьж сууж байгаад хоол идчихээд гараад Отгоо ахын гэрт ороход өмнөөс Бүүвэй, талийгаач нар зөрөөд гарсан. Тэгэхээр нь хаачих гэж байгаа юм бэ гэхэд талийгаач хаачих ч үгүй бид хоёр нэг уулзаадахъя гэж хэлсэн зүгээр үү гэхэд талийгаач зүгээр гэж хэлсэн. ...гаднаас талийгаачийн ээж Оюун ороод ирсэн тэгээд талийгаачийг хаачсан юм бэ гэхээр нь би гараад явсан гэхэд гадаа шуугилдаад байгаа юм биш үү яаж ийгээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би гарчихаад ирье гээд гараад хашааны гадаа гарахад доор нэг хүн зогсож байхаар нь тэнд байгаа юм байна гээд тийшээ алхаж явахад хашааны өмнө манай найз цасан дээр цээж нүцгэн замын хойд талд газар хэвтэж байсан тэгэхээр нь би хөөе босооч гээд хацар луу нь алгадсан чинь ухаангүй байсан. Тэгэхээр нь доор зогсож байсан Бүүвэйд хандаад хөөе та хоёр яасан юм ноцолдож, зодолдсон юм уу манай найз ухаангүй байна ш дээ гэж хэлсэн. Тэгэхэд Бүүвэй хүрээд ирсэн тэгээд найзыгаа дуудаад сэрэхгүй болохоор нь би өөрийн 88303092 дугаарын гар утсаар түргэн дуудсан. Тэгээд байж байхад араас түүхийн багш гараад ирчихсэн байж байсан. Тэгсэн түүхийн багш Бүүвэйгээс энэ хүн яасан юм бэ гэж асуухад Бүүвэй нь араас дагаж явж байгаад халтираад ойччих шиг болсон. Би хүн алчихлаа ш дээ одоо би яах вэ гээд орилоод байсан. Тэгээд байж байхад түүхийн багш гэр лүү нь өргөж оруулъя гээд би цээжнээс нь өргөөд нөгөө хоёр хөлнөөс нь өргөөд талийгаачийг Отгоо ахын гэр лүү оруулсан. Гэрт оруулаад гэрийн баруун талаар газар хэвтүүлсэн. Тэгж байхад ээж, эхнэр, дүү нар нь орж ирээд бөөн юм болсон. Түргэн дууд гэхээр нь би дуудчихсан байгаа гэхэд яагаад ирэхгүй байгаа юм бэ гээд байхаар нь би дахин залгаж түргэн дуудсан. ...Орой Отгоогийн гэрт очиход талийгаачийн нүүрэнд ямар нэгэн шарх харагдаагүй. Бүүвэйтэй хамт гараад араас нь гарч очиход талийгаач газар унасан байхаар нь гэрт оруулж ирээд сүүлд нь харахад хацар дээр нь зулгараад цус гарсан байсан. Мөн духны хэсгээс нь бас цус гарсан байсан тухайн үед сандраад нэг их сайн хараагүй юм байна” гэх мэдүүлгээр,

            Гэрч Э.М  мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “Тэгээд архи олох юм ярьж байгаад Н.А  би л архинд явахаас гээд босоод гарсан. Гарахад нь талийгаач Б  гарсан. Түүний дараа нээх удаагүй талийгаачийн найз нь гэх залуу гарсан. Хэдий хугацааны зайтай гарсан талаар сайн санахгүй байна. Б , Н.А  хоёр бол ойрхон цувралдаад гарсан. Талийгаачийн найз нь надтай ойр зуур юм ярьж байгаад гараад явсан. Яагаад гарч явах болсон талаар сайн санахгүй байна. Би бас согтсон байсан учраас сайн санахгүй байна. Тэгээд талийгаачийн найз нь гарч явсан дараа удаагүй Н.А  сандарсан юм ороод ирсэн. Орж ирээд хөөе У  чинь гадаа хэвтэж байна ш дээ өргөж оруулъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би гарсан. Тэр үед О   бол гэртээ унтаж л байсан. Тэгээд би гараад Н.А г дагаад гүйгээд очсон чинь О  ын гэрийн хашаанаас гараад хашааны зүүн урд талд талийгаач дээшээ харсан байдалтай цасан дээр толгой нь хашаа руу харчихсан буюу ертөнцийн зүгээр хойшоо харсан байрлалтай номхон зогсож байгаа юм шиг тэгшхэн гараа биеийнхээ дагуу авчихсан хэвтэж байсан. Хажууд нь найз нь тонгойгоод хараад зогсож байсан. Тэгээд О  ынх руу талийгаачийг дамжлаад оруулсан. Тэгээд оруулаад талийгаачийг гэрийн баруун хойд талд нь хэвтүүлсэн. Тэгсэн гаднаас ээж дүү нар нь бөөнөөрөө ороод ирсэн. Ээж нь наадах чинь амьсгалахгүй байгаа юм биш үү гээд түргэн дуудаач гээд орлилдоод байсан. Би түргэн иртэл хажууд нь хараад зогсож байсан. Түргэний эмч ирээд нас барчихсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлгээр. /хх-84-85 дугаар хуудас/,

           Гэрч С.А   мөрдөн байцаалтын шатанд өгсөн...”2018 оны 1 дүгээр cap 14-ний өдөр 15 цагийн үед би эмээгийн гэрт буюу дунд сайханы 8-27 тоотод ирэхэд эмээ гэртээ байсан, Би эмээтэй зөрөөд бие засах гээд гарсан тэгэхэд хашааны гаднаас 3-н хүн нэг хүнийг дамжлаад ороод ирж байгаа харагдсан би тэгэхээр нь буцаж гэртээ ороод эмээд би гадаа нэг нь тасарсан юм шиг байна, нэгийгээ дамжлаад орж ирж байна гэж хэлсэн чинь эмээ гаръя юун хүн дамжилдаг юм бэ гэсэн. Эмээ бид хоёр гараад нөгөө гэрт ороход талийгаач ах маань цээж нүцгэн хэвтэж байсан. Тэгэхээр нь би орж очоод нөгөө хүмүүст хандаад та нар манай ахыг яасан юм бэ гэхэд Н.А  өнгөрчихсөн, нас барчихсан гээд хэнэггүй суугаад байсан. Х  гэдэг нь болохоор гадаа ухаан алдчихсан байхаар нь оруулж ирлээ гэж хэлж байсан тэгээд би очоод үзсэн чинь амсгаа байхгүй байсан. Цээжийг нь дарсан чинь ямар ч нэмэр байгаагүй мөн царай нь хөхөрчихсөн байсан юм тэгээд түргэн манай эгч дуудсан чинь түргэн 30 орчим минутын дараа ирсэн үзээд нас барсан байна гэж хэлсэн юм” гэх мэдүүлгээр. /хх-65 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О  мөрдөн байцаалтын шатанд өгсөн...“Талийгаач Д  овогтой Б  гэдэг юм. Миний төрсөн хүү байгаа. Талийгаач Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зүүн сайханы 02-22 тоотод эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг юм. Эхнэр нь Оюу тойлгойд ажиллдаг юм. Эхнэрийгээ ажилд явсан хойгуур манайд хүүхэдтэйгээ ирчихдэг байсан юм. Тэр үед эхнэр нь ажилдаа явчихсан байсан учраас манайд байж байсан. Тухайн өдөр яг эхнэр нь ажлаасаа бууж ирсэн өдөр байсан юм. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 14 цаг өнгөрөөгөөд байх би цагийг нь нарийн сайн санахгүй байна. Талийгаач гэрээсээ цэргийн батлахаа аваад ирнэ гэж хэлээд гараад явсан Тэрний дараа 15 цагийн үед талийгаачийн эхнэр нь хүүхдээ дагуулаад эмээ дээрээ очиж уулзчихаад ирье гэж хэлээд явсан. Түүнээс хойш талийгаачаас ямар нэг cypaг чимээгүй байгаад байхаар нь би 17 цаг жаахан өнгөрөөгөөд талийгаач руу залгасан. Тэгсэн чинь талийгаач адуу зарах хүнтэйгээ уулзах санаатай явж байна гэж хэлсэн. Тэгээд би талийгаачийг одоо гэртээ ирж хоол унд хийж өг гэж хэлсэн. Тэгсэн талийгаач би удахгүй очноо эхнэр ч ирсэн очоод сэгсийсэн сайхан цуйван сэгсэрч өгнө гэж хэлсэн. Тэгэхэд бол зүгээр ярьдгаараа л ярьж байсан. Архи дарс уусан гэхээр зүйп бол мэдэгдээгүй. Тэгчихээд бас л ирэхгүй байгаад байсан. Тэгсэн зээ охин А   би хоол хийгээд өгье гээд хоол хийж байсан. Тэр үед би зуухныхаа үнсийг гаргахаар  үнс бариад гарсан. Тэгэхэд дөнгөж 18 цаг өнгөрч байсан болов уу гэж бодож байна. Тэгээд гэрээс гартал хажуу гэрт буюу хүргэн О  ын гэрт талийгаачийн дуу нь гарч байгаа сонсогдсон. Тэгэхээр нь үнсээ асгачихаад үснийхээ савыг өөрийнхөө гэрийн үүдэнд тавьчихаад О  ын гэрт орсон. Тэгэхэд О  ынд О  , О  ын хүү нь болон Н.А , бас нэг танихгүй хүүхэн, мөн А , манай талийгаач хүү нар байж байсан. Талийгаач хүү маань, А гэдэгтэй нь хамт гэрийн баруун талд телевизор дээр тоглоом тоглочихсон сууж байсан. Нөгөө хэд нь гэрийн зүүн талд дундаа нэг шил архи тавьчихсан сууж байсан. Архи нь талаасаа доош орчихсон байсан. О   бол нилээн согтчихсон байгаа бололтой байсан. О   надад ээжээ А гэдэг чинь танай хамаатан шүү дээ та танилцахгүй юу гэсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би О   чи чинь нилээн согтсон байх шив дээ далжигнаад овоо уухгүй байсан гэж хэлсэн. Тэгсэн О   ээж би архи уучихсан нилээн согтож байна гэж хэлж байсан. Тэгээд би талийгаач хүүдээ хандаад гэртээ орохгүй юу худлаа тоглоомоор далимдуулж сууж байгаад архи уух гэж байна уу гэж хэлсэн. Тэгсэн чинь талийгаач үгүй хань ирчихсэн би яасан гэж архи уухав дээ энэ тоглоомоо дуусгаад ороод очно гэжхэлж байсан. Тэгэхэд талийгаач архи уусан эсэх нь мэдэгдээгүй гайгүй харагдаж байсан. Тэгээд би гарч яваад гэрлүүгээ орсон. Ороход А   гурилаа (ээлдээд хоолруугаа хийх гэж байсан. Хоолоо гал дээр тавьж болгоод авч эхлэж байтал талийгаачийн эхнэр хүүхдээ дагуулаад ороод ирсэн. Түүнтэй зэрэгцээд талийгаачийн найз Х  орж ирсэн. Талийгаачийн эхнэр нь дөнгөж орж ирээд буцаж гараад О  ынхаас талийгаачийг дуудаад талийгаачтай хамт ороод ирсэн юм. Тэгэхэд А   гэрт байсан хүүмүүст хоол аягалж өгсөн. Тэгээд Х  хоол идэж байгаад эгчээ би найзыгаа өнөөдөр уруу татчихлаа бид хоёр нэг нэг лааз пиво уучихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нар чинь уулзвуу үгүй юу архи ууцгаагаад гээд зэмэлсэн чинь Х  эгчээ уучлаарай бид хоёр нэг нэг пиво л уусан гэж хэлсэн. Х  аяга хоол идчихээд сайхан хоол идчихлээ баярлалаа гэж хэлээд түрүүлээд гараад явсан. Талийгаач хам хум хоолныхоо талыг идчихээд гэрийн үүднийхээ пингээс ор дэрээ оруулж ирээд ор засаад миний хань унтаж бай ээж санаа зоволтгүй би Х ыг дөхүүлж өгчихөөд ирнэ гэж хэлээд гараад явсан. Түүнээс хойш 30 гаруй минут болсон уу үгүй юу манай зээ охин гэрт

сууж байгаад А   нэг зүйл сонссон бололтой зүүн гэрт зодоон болов уу даа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад О  ынд орсон чинь О   гэрийнхээ хоймрийнхоо орон дээр унтаж байсан. Хүү нь сэрүүн байсан билүү унтаж унтаж байсан билүү тэрийг нь сайн санахгүй байна. Мөн Х  гэрийн зүүн талд сууж байсан хажууд нь байх ширээн дээр задлаагүй 0,75 Ерөөл нэртэй архи, талаасаа доош орчихсон том хүрэн савтай пиво тавиатай байж байсан. Гэрт өөр хүн байгаагүй. Тэгэхээр нь би Х т харихгүй юу хийж энд байж байгаа юм бэ Б  хаана байна гэж асуусан. Тэгсэн чинь Х  надад нэг найзыгаа дөхүүлж өгөхөөр явсан. Тэгэж ирээд намайг хүргэж өгөх байлгүй дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь гадаа хүн гадаа хашгирах шиг чимээ гарсан. Түүнийг би сонсоод хашааны гадаа хүн зодолдож байх шиг байна чи гараад Б г авч ир гадаа байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэгээд Х тай хамт гэрээс гарсан. Гэрээс гараад  О  ын гэрийн зүүн урд гэртэй нь ойрхон тавьсан байсан машины хажуугаар хашаанаас гарахаар явж байтал Бүүвэй /сүүлд нь сонсож байхад Аруибүүвэй гэдэг юм билээ\ үг дуугүй зөрөөд гэр лүү яваад орсон. Тэр үед Х  намайг та нимгэн хувцастай байна гэр лүү орж байхгүй юу тийшээ явж яах гээд байгаа юм. Хүйтэн байна ш дээ би яваад Б г оруулаад ирье гэж хэлсэн. Тэгсэн тэр хооронд Н.А  гэрээс гарч ирээд хажуугаар буцаад гүйгээд хашаанаас гараад явсан. Араас нь Х  явсан. Би тэгээд тэр үед нимгэн хувцастай байсан учраас буцаад О  ынд ороод нөгөө ширээн дээр байсан бүтэн задлаагүй архи болон задалсан пиво хоёрыг нь аваад гэрлүүгээ орсон. Архи пивыг нь гэрийнхээ үүдний пинд тавиад гэрлүүгээ орсон. Тэгсэн А   надтай зөрөөд эмээ хүүхэд аваад байж бай би бие засчихаад ороод ирье гэж хэлээд гарсан. Тэгэхээр нь би хүүхдийг нь аваад орон дээр суусан чинь А   амбаараас гарсан уу үгүй юу буцаад ороод ирсэн. Тэгээд А   нэг согтуу нь хаана унтаж байсан юм нөгөө согтуучууд нь бас нэгийгээ хөлдөөчихгүй гээд дамжлаад орж байна гэж хэлсэн. Тэгэж хэлсэн чинь яагаад ч юм дотор нэг л сонин болоод би шууд хүүхдийг нь орон дээр тавьчихаад гэрээс гарсан. А   ч надтай хамт гарсан. Бид хоёр зэрэгцээд О  ынд орсон чинь гэрийн баруун талаар талийгаачийг хэвтүүлчихсэн байсан. Х  талийгаачийн баруун талд утсаар түргэн дуудаад ирдэгггүй гэж хэлээд зогсож байсан. Х ын хойд талд М  зогсож байсан. Талийгаачаас зүүн тийш хойморьт байх орон дээр Н.А  сууж байсан. Тэгэхээр нь би миний хүүг яачихваа гэж асуусан. Ямар хаашаа царайтай болчихсон байна вэ гэж хэлээд цээжин дээр нь дарсан. Хиймэл амьсгаа хийсэн. Тэгэж байхад Н.А  хүү чинь тэнгэрийн оронд явчихсан битгий оролд битгий оролд гэж 2-3 удаа хэлсэн. Талийгаачийн амнаас пиво үнэртэж байсан. А   ч эмээ тайвшир гэж хэлсэн. Би ч талийгаачийг арай ч нас барчихсан гэж бодоогүй ажлаас нь удахгүй дуудна гэж байсан ш дээ нүүрийг нь ямар болгочихсон юм бэ гэж ажлыг нь бодож хэлж байсан. Талийгаачийн нүд нь хараатай цэхийчихсэн. Хоёр талын хацар нь улаан алаг няц болсон эрүү нь муруйчихсан байсан. Би ам руу нь үлээх гэж байгаад эрүүг тэгшилчихсэн юм. Тэгээд эмч ч ирсэн. Миний охин ч талийгаачийн ах эгч нарыг нь дуудсан байсан. Бүгд л ирцгээсэн. Эмч үзээд зүрх нь зогсоод нилээн удчихсан байна ш дээ гэж байсан. Тэгээд би үгүй байлгүй дээ гэж хэлж байснаа санаж байна. Өөр цаашаа юу болсон мэдэхгүй байна” гэв. /хх-60-62 дугаар хуудас/ гэх мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байна.

Иргэдийн төлөөлөгч Б.Бат-Ирээдүй шүүхэд гаргасан дүгнэлтдээ:..”Шүүгдэгч Н.А  гэм буруутай...” гэсэн болно.

           Иймд шүүгдэгч Н.А  согтуугаар хохирогч Д.Б тэй хоорондын үл ойлголцсон маргааны улмаас маргалдан хохирогчийн халдашгүй байдал, эрх чөлөөнд халдаж нүүрэн тус газарт 2-4 удаа цохьсоны улмаас талийгаач Д.Б гийн тархины судас гэмтэн их, бага тархины хальсан доорх цус харвалт бүхий амь насанд аюултай учирч амь хохирсон болох нь нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь архи согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэглэж үл ойлголцсон хоорондын таарамжгүй харьцаа нөлөөлсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. /1хх-221-223 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.А гийн шууд санаатай үйлдлээс хохирогч Д.Б гийн амь нас хохирсон шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Н.А г хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул түүний гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэм буруугаа ойлгосон, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Н.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Шүүхээс шүүгдэгч Н.А г анх удаа хорих ял шийтгүүлсэн, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирогчийн оршуулгын зардлыг нөхөн төлж барагдуулсан, гэмт хэрэгт холбогдохоос өмнө ажил хөдөлмөр эрхэлж байсан зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж эдлэх ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж шийдвэрлэсэн болно.

                        Шүүгдэгч Н.А д Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 28-ны өдрийн 06 дугаартай шүүхийн тогтоолоор  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2018 оны 09 сарын 04-ний өдөр хүртэл авсан байх тул цагдан хоригдсон нийт 7 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О  оршуулгын зардал 5,57588 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2500000 төгрөг нийт 7857588 төгрөг нэхэмжилсэнээс өмгөөлөгчийн зардал 2500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.А  оршуулгын зардал 5400000 төгрөгийг төлснийг дурдах зүйтэй.

Хэрэгт хавсаргаж ирүүлсэн “хэргийн газрын үзлэг, цогцсыг зөөх, цогцосны ерөнхий байдлыг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий 1 ширхэг Ди ви ди /CD/ 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ерөөл архины шил 0,75 литрийн 1 ширхэг, Ерөөл архины шил 0,5 литрийн 2 ширхэг, Ерөөл архины шил 0,33 литрийн 2 ширхэг, талийгаач Д.Б гийн өмсөж явсан хөх өнгийн цамц 1 ширхэг, шүүгдэгч Н.А гийн хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, срочкин цамц 1 ширхэг, хэргийн газраас хураан авсан цус мэт зүйлээр бохирлогдсон марло 1 ширхэгийг тус тус устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй.

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.А  нь энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөр хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Их өргөө овгийн Н.А г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А д 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А гийн урьдчилан цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ерөөл архины шил 0,75 литрийн 1 ширхэг, Ерөөл архины шил 0,5 литрийн 2 ширхэг, Ерөөл архины шил 0,33 литрийн 2 ширхэг, талийгаач Д.Б гийн өмсөж явсан хөх өнгийн цамц 1 ширхэг, шүүгдэгч Н.А гийн хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, срочкин цамц 1 ширхэг, хэргийн газраас хураан авсан цус мэт зүйлээр бохирлогдсон марль 1 ширхэг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

6. Хэрэгт хавсарган ирүүлсэн хэргийн газрын үзлэг, цогцос зөөх, цогцосны ерөнхий байдлыг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий 1 ширхэг Ди ви ди /CD/ 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт  үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.А гээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.А  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О т оршуулгын зардалд 5 400 000 төгрөг төлснийг дурдаж, иргэний нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардал 2 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.А д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ

                          ШҮҮГЧИД                                     Э.ОЮУН-ЭРДЭНЭ

                                                                    Г.МӨНХБАТ