Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 556

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

улсын яллагч М.Мөнхцэцэг,

нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

шүүгдэгч/хохирогч А.Өтүүний өмгөөлөгч Д.Тунгалаг,

шүүгдэгч/хохирогч Д.Л, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ___ овогт А-ын Ө, _____ овогт Д-н Л нарт холбогдох эрүүгийн _________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч/хохирогч: Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч/хохирогч: Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Өнь 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн өглөөний 04 цагийн үед Баянгол дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны 38 тоот хаалганы гадна гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр Д.Лг зодож эрүүл мэндэд /тархи доргилт, баруун чамархай дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн бугалга, зүүн дал бүсэлхийн, зүүн хонгоны гадна хэсэгт цус хуралт, хамрын нуруу зүүн доод өвдөгөнд гэмтэл/ бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Л нь 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн өглөөний 04 цагийн үед Баянгол дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны 38 тоот хаалганы гадна гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн нөхөр А.Өын эрүүл мэндэд /зулайн хуйханд няцарсан шарх/ бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Өмэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Л мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Өмэдүүлэхдээ:

“...Бид хоёр гэр бүлийн баталгаатай гэр бүлийнхээ гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Л мэдүүлэхдээ:

“...Бид хоёр гэр бүлийн баталгаатай гэр бүлийнхээ гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч, хохирогч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Өын өгсөн:

“...Би эхнэр Лтэй 2004 оноос хойш хамт амьдарч байгаа ба 2011 онд албан ёсны гэр бүл болсон. Бид хоёр дундаасаа гурван хүүхэдтэй ба том хүү И /10 настай/, дунд охин Н /5 настай/, бага охин Е /1 ой 9 сартай/. Би эхнэр Лтэй гэр бүлийн маргаанаас болж 2017 оны 04 сарын 17-ны өдрөөс эхэлж хэрэлдэж маргалдах болсон. Хэрэлдэж маргалдах болсон шалтгаан гэвэл 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр морьноос унаж эгмээ хугалаад гэртээ хэвтэж байтал эхнэр Л нь найзуудтайгаа уулзана гээд гадагшаа гарсан. Ингээд тухайн үедээ найзуудтайгаа байхдаа утсаа авахгүй байж байгаад нилээн удаж утсаа авсан ба хамт байсан найзуудынхаа талаар хэлэхээр нь нээх удалгүй ирээрэй гэж хэлсэн. Ингээд ирэхгүй байхаар нь хамт байна гэсэн найзууд руу нь залгахад өдөр уулзсан, одоо байхгүй байна, 18 цагийн үед салсан гэж хэлсэн. Ингээд дахин утсаа авахгүй байхаар нь хүлээгээд байж байтал 22 цагийн үед надруу өөрөө залгаад найзуудтайгаа хамт Пеийс бреджи гэх нэртэй бааранд байна гэж хэлсэн ба хамт байгаа найзуудыгаа хэлэхэд миний утсаар ярихад гэртээ байна гэсэн найзуудтайгаа байна гэж худлаа хэлсэн. Энэ асуудлаас болж маргалдах болсон юм. Тухайн үедээ би хэрүүл маргаан хийгээгүй ба үүрээр 05 цагийн үед ирсэн юм. Тэгээд 3-4 хоногийн дараа хаагуур юу хийсэн талаар асууж, найзуудтайгаа байна гэсэн яасан гэж хэлтэл чамд ямар хамаатай юм гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэгээд би тэр өдрөө гэрээсээ гараад явсан. Тухайн үед ямар нэгэн байдлаар цохиж зодож, хэрүүл маргаан үүсгээгүй ба надруу дайраад байхаар нь орон дээр дарсан зүйл байгаа. Ингээд би тэрнээс хойш бараг гэртээ байхгүй ажлаа хийгээд гадуур явсан ба хэсэг хугацаанд тусдаа байсан юм. Тэгээд би 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэртээ ирээд амраад байж байгаад үдээс хойш 3-4 цагийн хооронд залгаад ирэх болж байгаа эсэх талаар асуухад найз Ц-гийн төрсөн өдөр байгаа юм, оройтно гэж хэлсэн. Тэгэхээр нь би заза гээд өнгөрсөн. Тэрнээс ерөөсөө утсаа авахгүй байсан ба шөнийн 23 цаг болоход бас л утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь Ц- гэх найзынх нь Фэйсбүүк хаягаар нь ороод үзтэл Ц-х нь төрсөн өдөр биш байж таарсан. Тэгээд би ажил дээрээ байж байтал шөнийн 01 цагийн үед надруу залгаад гэртээ ирчихсэн байна хаалгаа гэхээр нь би гэртээ байхгүй байна гэж хэлээд гэртээ ирээд чи хаагуур явсан талаар асуухад Ц-гийн төрсөн өдөрт яваад ирлээ гэхээр нь төрсөн өдөр нь биш гэж байна гэж хэлсэн. Тэгтэл шууд цариа нь хувираад У надад Ц-гийн төрсөн өдөр гэж хэлсэн. Тэгэхээр нь би худлаа яриад байсан учраас гэрээс бүх эд зүйлсээ аваад явсан. Тухайн үед ерөөсөө хэрэлдэж маргалдаагүй. Хаагуур юу хийж байгаа талаар асуутал чамд ямар хамаатай юм гэж хэлдэг. Тэгээд маргааш нь би гэртээ очоод асуутал бас л нуугаад хэлэхгүй байсан ба найз Угаас нь асуухад хоорондоо амаа нийлүүлчихсэн юм яриад байсан. Тэгээд тэр өдрөө хэрэлдэж маргалдаад салсан ба тэрнээс хойш ерөөсөө уулзаагүй, хүүхдүүдээ сургууль цэцэрлэгээс нь аваад гэртээ оруулж өгчихөөд яваад байсан.

2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр манай найз Дэрмээгийн төрсөн өдөр болоод очиж тэмдэглэсэн. Тухайн үед нээх их уугаагүй ба вискинээс 3 удаа нийт 150 грамм уусан. Өөр юм уугаагүй. Тэгээд манай найзууд гэрт хүргэж өгье гэхээр нь хэрэлдэж маргалдсанаа хэлээгүй байсан учраас гэрийнхээ гадаа шөнийн 02 цагийн үед буусан юм. Тэгээд өөр газар очоод унтъя гэж бодож байснаа юу ч гэсэн ороод учраа олоод ярилцъя гэж бодоод гэрлүүгээ орох гэтэл түлхүүр байхгүй байсан учир хаалганыхаа үүдэнд зогсож байтал эхнэр Л шөнийн 02 цагийн үед гаднаас ирж таарсан. Тэгээд бид хоёр дотогшоо орсон ба чи яах гэж байгаа юм гэхээр нь чи хааччихаад ирж байгаа юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм гэж хэрүүл маргаан эхлүүлсэн. Тэгээд би чиний нөхөр юм байгаа биздээ, хаашаа явсныг чинь мэдэх ёстой юм байгаа биздээ гэтэл гэрлүүгээ орох гээд дайраад байхаар нь гараас нь таттал юугаар гэдгийг мэдэхгүй, зайлаач гэж хэлээд толгойруу юм шидэж орой хэсгийг хагалсан. /гэрэл зургаар бэхжүүлсэн байгаа/ Тэгээд би цусаа хараад уур хүрээд шууд буланд дарж үсдэж доош нь суулгаад дээрээс нь өвдгөөрөө дартал эхнэр Л аллаа, авраарай гээд хашгираад унахад гэрээс хадам аав Доржсүрэн, хадам дүү Амаржаргал нар гарч ирж салгасан. Тэгээд салчихаад байж байтал гэрлүү гүйж орж алах авч гарч ирээд толгой орой хэсэгт 2 удаа цохиж хагалсан…Ингээд намайг хадам аав хананд шахчихсан зогсож байхад цагдаа нар ирээд намайг авч явсан. Тэгээд би гэрээсээ яваад цагдаа дээр байж байгаад дүүгээ дуудаад дүүгийндээ очиж хоносон юм..” гэх мэдүүлэг /хх-н 7-8, 30-31, 69-71/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Лгийн өгсөн:

“...Хэрэг гарсан цагаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн учраас болсон асуудлын зарим нэгийг мартаж санасан байгаа учраас миний бие өмнө эрүүгийн хэрэгт өгсөн хохирогчийн мэдүүлгээр явах хүсэлттэй байна. Түүнээс өөрчлөгдсөн солигдсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 133-134, 153-156/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Д.Лгийн өгсөн:

            “...Би 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн өглөө ажилдаа гарч яваад ажил тараад оюутан Гаалийн ангийн найзууд уулзана гээд Их дэлгүүрийн урд талд одоо нэрийг санахгүй байна, пабад сууж уулзсан юм. Ингээд би пабаас 2017 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө 03 цагийн үед гараад такси бариад гэрийн гадаа буюу Баянгол дүүргийн 8 дугаар хороо 15 байрны гадаа буусан юм. Ингээд тухайн үед шөнийн 04 цаг дөхчихсөн байсан ба гэрлүүгээ орох гээд орцны үүдэнд иртэл нөхөр Ө нь согтуу орцны үүдэнд зогсож байсан. Үүнээс өмнө надруу шөнийн 03 цагаас хойш гадуур гарсанг мэдсэн юм шиг байн байн өөр хүний утаснаас залгаад байхаар нь утсыг аваагүй юм. Тэгээд орцны үүдэнд таараад Өаас яах гэж яваа юм гэж асуутал эцэгтэй чинь уулзаж, бузар булайг чинь дэлгэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь ямар нэгэн үг хэлэлгүй орцны хаалгаа чипер нь онгойлгоод ортол араас дагаж орж ирэхээр нь 1 давхартаа хөршийнхөө хаалгаараа ороод би гэрийнхээ түлхүүрийг гаргаж ирээд чи миний эцгийг тайван байлгачих гэтэл ямар нэгэн үгийн зөрүүгүй зүүн талын шанаа руу баруун гараа атгаж байгаад нэг удаа хүчтэй ханатай хавсарч цохисон. Тэгээд харааны нүдний шил унасан ба хөршийн хаалганы дотор талд гэрэлгүй байсан учраас намайг үргэлжлүүлээд зодож эхэлсэн. Тэгээд намайг шанаадчихаад шууд элэгдсэн ба элэгээ тэврээд газар суутал нуруу руу 5-6 удаа гараараа цохиод, хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд амьсгаа авч чадалгүй байж байтал би ингэхийг хүссэн юм гэж хэлээд үснээс чирээд, нүүрлүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би арай гайгүй болохоор нь гараараа хаатал түлхэж газар унагааж дээр гараад нүүрлүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би ааваа гээд 3-4 удаа орилоод байж байтал аав Доржсүрэн гэрээс гарч ирээд Өыг араас татаад салгасан. Тэгээд би босч ирээд тухайн үед өмсөж байсан хар өнгийн дупель-ээ газраас аваад толгой дундуур нь нэг удаа цохисон. Тухайн үед миний гутал тайлагдчихсан байсан юм. Цохитол намайг дахин цохих гээд дайрсан ба дотор байсан дүү Амаржаргал гарч ирээд дахин болиулсан. Тэгж байдалтай намайг Ө нэг гараараа үснээс үсдээд татаад байсан. Энэ үед дахин том хүү И гарч ирээд ааваа та болиоч гээд салгах дундуур орж ирсэн. Тэгтэл дахин Ө салчихсан байснаа дайрч ирээд намайг дахин үсдэж авсан. Энэ үед дүү Амаржаргалыг цагдаа дууд гэж хэлсэн...Тухайн үед хамар шалбарч, цус гарсан, доод уруул зүүн хэсэгтээ язарч цус гарсан, хуйх хөндүүртэй, нуруу, дал, цээж, хэвлий, хөл гар хэсгээр хөндүүрлэж, шалбарсан, хөхөрсөн байсан. 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр зүүн шанаа руу баруун гараараа нэг удаа ханатай хавсарч цохисон ба элэгрүү нэг удаа цохиж унагаан улмаар нуруу хэсэг рүү 5-6 удаа цохиж, өшиглөсөн. Дахин үсдэж байгаад нүүрлүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Хөлөөрөө нүүрлүү өшиглөх үед гараараа хаасан ба сүүлд нь хоёр гар хөхөрсөн байсан. Тэгээд дахин намайг газар дээш нь харуулж байгаад дээрээс гараараа яг хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй байна нилээн хэдэн удаа цохисон. Энэ үед аав гарч ирсэн. Тэгээд би зөрүүлээд гутлаараа толгойруу нь цохисон дахин дайраад үсдээд шилэн хүзүүрүү хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 12-15, 31-32, 62/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч А.Өын өгсөн:

            “...Би эхнэр болох Лтэй гэр бүлийн маргаанаас болоод 2017 оны 08 сарын 14-ний өдрөөс хойш түр тусдаа амьдарч байсан юм. ... 2017 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө шөнийн 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хороо 15 байрны гадаа бууж үлдсэн. Тэгээд найзууд яваад өгөхөөр нь нэгэнт гэрийнхээ гадаа ирчихсэн юм чинь “хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг ороод эхэлчихсэн, мөн эхнэр Лтэйгээ уулзаж учраа олж ярилцаж, хамт амьдаръя” гэж ярилцъя гэж бодоод гэрлүүгээ орох гэхэд орцны чейп түлхүүр байхгүй учраас орцоо онгойлгож чадахгүй, дотроос хүн гарч ирвэл оръё гэж бодоод 2-3 орчим минут болоод зогсож байтал хаанаас ирж байгааг нь мэдэхгүй, хажуу талын 13 дугаар байрны өнцгөөс эхнэр Л нь гарч ирсэн. Тэгэхээр нь би хаагуур яваад ирж байгаа юм бэ гэж асуутал чамд ямар хамаатай юм бэ гээд орцруу орохоор нь яахаараа чи надад хамаагүй болчихдог юм гээд араас нь дагаад маргалдсан маягтай орсон. Тэгээд би яахаараа чи надад хамаагүй болчихдог юм гэхэд гэрийн үүдэнд зогсож байснаа чи дуугүй зайлаа гэхээр нь тэгвэл би чамтай юм ярихгүй, өөрийн эхнэрээрээ сонгон авсан учир аавтай чинь орж уулзаж ярилцана гэж хэлэхэд эхнэр гэрийн хаалга онгойлгох гэж байснаа, намайг оруулахгүй гэж зогсож байснаа гартаа барьж байсан гар утсаараа толгойны орой урд хэсэг буюу магнай хэсэгт нэг удаа утасныхаа өнцгөөр цохисон. Тэгтэл гар утас нь газар шалан дээр унасан бөгөөд миний толгойноос цус гарахаар нь эхнэр гар утсаа авах гээд тонгойж байсан тул шууд араас нь үснээс нь зулгааж барьж, үснээс нь доош нь дараад буланд шахаад хөдөлгөөнгүй байлгасан...Тэгээд би салчихаад зогсож байтал эхнэр шууд гэрлүү гүйж ороод хаанаас нь авсанг мэдэхгүй, модон иштэй, жижиг төмөр алх авч гүйж гарч ирээд намайг хорьж байсан аав, дүүгийнхээ дээгүүр шууд толгойны оройны хэсэг буюу үсний эргүүлэг хэсэгт нэг удаа цохиж толгойноос цус гаргасан. Энэ үед би боль хэрүүл маргаан хийгээд яахын гээд бодчихсон байсан, мөн хадам аав Доржсүрэндээ ямар хүүхэд хүмүүжүүлсэнгээ хараарай, хүүхэд чинь хутга авч гарч ирнэ гэж хэлээд байж байтал алх авч гарч ирээд цохьчихсон...Тэгээд би уур хүрээд шууд хөршийн хаалганы гадна талаар хадам аав болон дүү нарыг түлхээд дотогшоо орж гэрийн хаалганы үүдэнд эхнэрийн барьж байсан алхыг салгах гээд дайртал дахин намайг нэг удаа толгойн орой зулай хэсэгт нэг удаа цохисон. Уг цохисон газараас нь дахин цус гарсан бөгөөд би шууд барьж байсан алхыг нь авч газар шидээд, энэ үед эхнэр доошоо суучихсан байсан тул шууд дээрээс нь баруун өвдөгөөр дарж өвдөглөөд гар хөлнөөс зууралдаж эхэлсэн. Энэ үед хадам аав, дүү хоёр намайг салгасан бөгөөд эхнэрээсээ холдоод эхнэртэйгээ маргалдаад зогсож байтал гаднаас цагдаа ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-н 128-130/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Дгийн өгсөн:

“...Би бага охин Л болон түүний нөхөр Ө, хүү И, охин Н, охин Е нарын хамтаар 2 жилийн хугацаатай амьдарч байгаа ба 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 21-22 цагийн хооронд охин Л нь ажлын газрын хүмүүстэй уулзана гээд гараад явсан юм. Түүний нөхөр Ө нь 2017 оны 08 сарын 20-оор гэрээсээ бүх хувцсаа аваад, дахиж энэ гэрт ирэхгүй, саллаа гээд яваад өгсөн юм. Өмнө хэд хэдэн удаа сална, гэрлэлтээ салгуулна гээд яваад өгдөг ба тухайн үед гэртээ ирээгүй байсан юм. Би 2017 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө охин Лгийн гэрт нь унтаж амарч байтал гэрийн үүдэнд охин Л нь орилох чимээ гарахаар нь гялс босоод гадагшаа гартал 15 байрны 38 тоот буюу гэрийн үүдэнд хүргэн Ө нь охин Лгийн үснээс дараад, доош нь газар суулгачихсан, хоолойг нь боож байгаа бололтой чамайг гүйцээнэ гэсэн утгатай үг хэлж байхаар нь Өын шилэн хүзүү орчмоос барьж аваад хүзүүнээс нь татаж болиулсан. Тэгээд охин Л, хүргэн Ө нь барьцалдаж авчихаад нэг нэгийгээ тавихгүй байсан ба би өндөр настай хүн учир салгаж хүчрэхгүй байсан. Тэгээд салгаад байж байтал хүргэн Өын толгойноос цус гараад байж байсан ба Ө нь чамайг гүйцээчихье гэж хэлээд байж байтал гэрт байсан зээ охин Амаржаргал гарч ирээд салгасан юм...Тэгээд бөөн маргалдаан болоод байж байтал цагдаа нар ирсэн юм. Тэгээд Өыг аваад явсан. Цагдааг ирэх үед Ө, эхнэр Лгээ үсдсэн чигээрээ байсан. Нэг гараа ерөөсөө тавихгүй байж байгаад цагдаа ирэхээр нь тавьсан юм. Тухайн үед би аав нь гарч ирж байгаа юм чинь больчих байх гэж бодсон чинь болихгүй байсан.

Өыг явсны дараа гэрт ороод хартал Лгийн хамарнаас нь цус гарсан бололтой, нүүр нь цус болчихсон байсан. Өөр ил харагдах гэмтэл сайн харагдахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Аын өгсөн:

“... Би 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагийн үед очиж нагац эгч Л буюу ах Өын гэрт нь очиж хоносон юм. Тухайн үед 2017 оны 09 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнийн 04 цагийн үед Ө ахын гэрт амарч байтал хаалганы үүдэнд хүмүүс орилж, хашгарах чимээ гарахаар нь босож очоод хартал хаалганы үүдэнд өвөө Доржсүрэн зогсчихсон, цаад талд нь Ө ах, нацаг эгч Лг үснээс татаад доош дөрвөн хөллүүлээд суулгачихсан, хэвлий хэсэгрүү өшиглөж байгаа харагдсан. Тэгэхээр нь би дундуур нь гүйж очоод болиоч гээд салгах гэтэл намайг түлхээд, эхнэрээ дахин өшиглөж, нүүрлүү нь гараараа цохиод байсан...Тэгээд намайг нагац эгч Л нь цагдаа дууд гэж орилохоор нь би өөрийн гар утсаар цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд цагдаа 10-20 минутын дараа ирсэн ба энэ хугацаанд Ө ахыг Л эгчээс холдуулах гэтэл өвөө бид хоёрыг түлхэж холдуулаад, салгачихсан байхад эргэж дайрч очиж цохиж аваад байсан. Тэгээд цагдаа ирээд Ө ахыг авч явсан...Цагдаа ирсэн байхад Ө ах цагдааг эсэргүүцээд байсан...эгч Лгийн биед гэвэл хамар нь улайгаад цус гарчихсан, амнаас нь цус гарсан, биенийх нь энэ тэнд хөхрөөд, улайчихсан байсан. Тэгээд эгч Л нь...өөрөө гэрт байхад хэлэхдээ сая нойл орж бие зассан чинь цусаар шээлээ гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 20-21, 131-132/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Бын өгсөн:

“...Би цагдаагийн дэд ахлагч Ч.Мын хамтаар Баянгол дүүргийн 8, 10, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бугат 112 чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өглөөний 08 цаг 30 минутаас 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн өглөөний 08 цаг 30 минутын хооронд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Бугат 10-аас 04 цаг өнгөрөөгөөд Баянгол дүүргийн 8 дугаар хороо 15-р байрны 38 тоотын үүдэнд нөхөр агсам тавиад байна гэх дуудлага мэдээллийг хүлээн авч түргэн шуурхай очиж шалгахад 15 дугаар байрны 2-р орцны 1 давхарт хүмүүсийн хэлж ярьдагаар хөршийн хаалганы дотор талд хадам аав нь гэх хөгшин үл таних эрэгтэйгийн хоёр гарыг нь ар талд нь гаргаад барьчихсан, эхнэр болох эмэгтэйг толгойноос нь доош дарчихсан, олон нийтэд танигдсанаар ж Ө байсан бөгөөд Ч.Мбид хоёрыг ороход эхнэр нь нөхрийгөө агсам тавиад байна энэ хүнийг аваач, агсам согтуу тавиад болохгүй байна гэхэд ж Ө согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай, уурлаж уцаарласан босож ирэхээр нь та тайвшир болсон асуудлыг тодруулж асуухад манай эхнэр намайг гутлаар цохиод миний толгойг хагалсан гэхээр нь биеийг нь харахад толгойноос нь цус гарсан байдалтай байсан. Өг саатуулах байранд хүлээлгэн өгөх гэтэл Өгийн толгойноос цус гарсан байсан ба 103-т дуудлага өгч эмчид үзүүлэхэд толгой нь хагарсан байна, ГССҮТ-рүү авч яв, саатуулах боломжгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 143-144/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Мын өгсөн:

“...Би Баянгол дүүргийн 8, 10, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бугат 113 чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өглөөний 08 цаг 30 минутаас 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн өглөөний 08 цаг 30 минутын хооронд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Бугат 10-аас 03-04 цагийн хооронд шиг санагдаж байна, Баянгол дүүргийн 8 дугаар хороо 15 байрны 38 тоотын үүдэнд нөхөр агсам тавиад байна гэсэн дуудлагын дагуу хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч Н.Бын хамтаар дуудлага мэдээллийг хүлээн авч түргэн шуурхай очиход 15 дугаар байрны 2 орцны 1 давхарт хөршийн хаалганы дотор талд хадам аав нь гэх хөгшин үл таних эрэгтэйгийн хоёр гарыг нь ар талд нь гаргаад барьчихсан, эхнэр болох эмэгтэй толгойноос нь доош дарчихсан байдалтай байсан бөгөөд Баяржаргал бид хоёрыг ороход эхнэр нь нөхрийгөө тавиад энэ хүнийг аваач, агсам согтуу тавиад болохгүй байна гэхээр нь харахад Ж Ө байсан ба Ө нь согтууруулах ундаа хэрэглэсэн, уурлаж уцаарласан байдалтай байхаар нь тайвшир гэж хэлээд Өгөөс болсон асуудлыг тодруулж асуухад манай эхнэр намайг гутлаар цохиод миний толгойг хагалсан гэхээр нь биеийн байдлыг харахад толгойноос нь цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би дотор байвал эхнэртэйгээ хэрэлдэж маргалдаад байж магад гэж бодоод шууд гадагш нь авч гарсан ба дотор дэслэгч Баяржаргал нь эхнэрээс нь болсон асуудлыг тодруулахаар үлдсэн Ингээд би гадаа байж байхад Баяржаргал нь гарч ирээд эхнэрээ цохиж зодсон асуудалтай юм байна, саатуулах шаардлагатай гэж үзээд саатуулах байрлуу албаны 20-18 УНҮ дугаартай автомашинаар авч явсан. Энэ хугацаанд Ж Ө нь би эхнэрээ зодож цохиогүй, харин ч манай эхнэр намайг гутлаар цохиод миний толгой хагалсан, би яагаад саатуулах байранд орно гэж ярьж байсан ба саатуулах байранд хүргэж саатуулах зорилготойгоор биед нь үзлэг хийж, согтолтын зэргийг үзэж, дэслэгч Баяржаргал тэмдэглэл хөтөлж, согтолтын хэмжээг тэмдэглэлд тусгасан бөгөөд энэ үед ж Өгийн толгойн хэсгээс цус гараад байсан учраас 103 түргэн тусламж дуудсан. Эмч ирж үзээд, бичиг хийж өгөөд, саатуулах боломжгүй юм байна, эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 149-150/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ө.Сарангэрэлийн өгсөн:

“...А.Өын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох мөргөх үед аль алинд нь үүснэ. Гэмтлүүд тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-н 169/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 11556 тоот:

1. Д.Лгийн биед тархи доргилт, баруун чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн бугалга, зүүн дал, бүсэлхий, зүүн хонгоны гадна хэсэгт цус хуралт, хамрын нуруу, зүүн дал, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 29/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны _ дугаар сарын _-ний өдрийн ___тоот:

1. Эрүүгийн ___ дугаартай хэрэгт авагдсан хавтаст хэргийн 35, 79 дүгээр хуудас болон хавтаст хэргээр авагдсан бусад материалд үндэслэн А.Өын биед гэмтэл тогтоох боломжтой.

2. А.Өын биед тухайн үед зулайн хуйханд няцарсан шарх гэмтэл учирсан байжээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-н 117-118/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 50, 157/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 52, 55, 81/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 82, 158/,

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 83/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм бурУн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Л нь өөрийн нөхөр А.Өын эрүүл мэндэд /зулайн хуйханд няцарсан шарх/ бүхий хөнгөн хохирол учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч А.Өын “...эхнэр гэрийн хаалга онгойлгох гэж байснаа, намайг оруулахгүй гэж зогсож байснаа гартаа барьж байсан гар утсаараа толгойны орой урд хэсэг буюу магнай хэсэгт нэг удаа утасныхаа өнцгөөр цохисон. ... Тэгээд би салчихаад зогсож байтал эхнэр шууд гэрлүү гүйж ороод хаанаас нь авсанг мэдэхгүй, модон иштэй, жижиг төмөр алх авч гүйж гарч ирээд намайг хорьж байсан аав, дүүгийнхээ дээгүүр шууд толгойны оройны хэсэг буюу үсний эргүүлэг хэсэгт нэг удаа цохиж толгойноос цус гаргасан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Бын “...Би цагдаагийн дэд ахлагч Ч.Мын хамтаар Баянгол дүүргийн 8, 10, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бугат 112 чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өглөөний 08 цаг 30 минутаас 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн өглөөний 08 цаг 30 минутын хооронд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Бугат 10-аас 04 цаг өнгөрөөгөөд Баянгол дүүргийн 8 дугаар хороо 15-р байрны 38 тоотын үүдэнд нөхөр агсам тавиад байна гэх дуудлага мэдээллийг хүлээн авч түргэн шуурхай очиж шалгасан. ... эхнэр намайг гутлаар цохиод миний толгойг хагалсан гэхээр нь биеийг нь харахад толгойноос нь цус гарсан байдалтай байсан. Өг саатуулах байранд хүлээлгэн өгөх гэтэл Өгийн толгойноос цус гарсан байсан ба 103-т дуудлага өгч эмчид үзүүлэхэд толгой нь хагарсан байна, ГССҮТ-үү авч яв, саатуулах боломжгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Мын “...Би Баянгол дүүргийн 8, 10, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бугат 113 чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өглөөний 08 цаг 30 минутаас 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн өглөөний 08 цаг 30 минутын хооронд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Бугат 10-аас 03-04 цагийн хооронд шиг санагдаж байна, Баянгол дүүргийн 8 дугаар хороо 15-р байрны 38 тоотын үүдэнд нөхөр агсам тавиад байна гэсэн дуудлагын дагуу хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч Н.Бын хамтаар дуудлага мэдээллийг хүлээн авч түргэн шуурхай очиход 15 дугаар байрны 2 орцны 1 давхарт хөршийн хаалганы дотор талд хадам аав нь гэх хөгшин үл таних эрэгтэйгийн хоёр гарыг нь ар талд нь гаргаад барьчихсан, эхнэр болох эмэгтэй толгойноос нь доош дарчихсан байдалтай байсан бөгөөд Баяржаргал бид хоёрыг ороход эхнэр нь нөхрийгөө тавиад энэ хүнийг аваач, агсам согтуу тавиад болохгүй байна гэхээр нь харахад Ж Ө байсан ба Ө нь согтууруулах ундаа хэрэглэсэн, уурлаж уцаарласан байдалтай байхаар нь тайвшир гэж хэлээд Өгөөс болсон асуудлыг тодруулж асуухад манай эхнэр намайг гутлаар цохиод миний толгойг хагалсан гэхээр нь биеийн байдлыг харахад толгойноос нь цус гарсан байдалтай байсан. ... ж Өгийн толгойн хэсгээс цус гараад байсан учраас 103 түргэн тусламж дуудсан. Эмч ирж үзээд, бичиг хийж өгөөд, саатуулах боломжгүй юм байна, эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 295 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Өнь өөрийн эхнэр Д.Лг зодож эрүүл мэндэд /тархи доргилт, баруун чамархай дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн бугалга, зүүн дал бүсэлхийн, зүүн хонгоны гадна хэсэгт цус хуралт, хамрын нуруу зүүн доод өвдөгөнд гэмтэл/ бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч А.Өын “...2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр манай найз Дэрмээгийн төрсөн өдөр болоод төрсөн өдөр очиж тэмдэглэсэн. ... шөнийн 02 цагийн үед гэрийнхээ гадна буусан юм. Тэгээд өөр газар очоод унтъя гэж бодож байснаа юу ч гэсэн ороод учраа олоод ярилцъя гэж бодоод гэрлүүгээ орох гэтэл түлхүүр байхгүй байсан учир хаалганыхаа үүдэнд зогсож байтал эхнэр Л шөнийн 02 цагийн үед гаднаас ирж явж таарсан. ... Тэгээд би цусаа хараад уур хүрээд шууд буланд дарж үсдэж доош нь суулгаад дээрээс нь өвдгөөрөө дартал эхнэр Л аллаа, авраарай гээд хашгараад унахад гэрээс хадам аав Доржсүрэн, хадам дүү Амаржаргал нар гарч ирж салгасан. Тэгээд салчихаад байж байтал гэрлүү гүйж орж алах авч гарч ирээд толгой орой хэсэгт 2 удаа цохиж хагалсан. Тухайн үед аав, дүү хоёрыг давж ирээд цохисон ба би шууд дайрч алхыг булааж авч хажуу тийш нь шидээд гэрийнхээ хаалганы үүдэнд газар унагаагаад дээрээс нь өвдгөөрөө дараад байж байтал хадам аав хажуу талаас орж ирээд салгасан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Лгийн “...Би 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн өглөө ажилдаа гарч яваад ажил тараад оюутан Гаалийн ангийн найзууд уулзана гээд Их дэлгүүрийн урд талд одоо нэрийг санахгүй байна, пабад сууж уулзсан юм. Ингээд би пабаас 2017 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө 03 цагийн үед гараад такси бариад гэрийн гадаа буюу Баянгол дүүргийн 8 дугаар хороо 15 байрны гадаа буусан юм. Ингээд тухайн үед шөнийн 04 цаг дөхчихсөн байсан ба гэрлүүгээ орох гээд орцны үүдэнд иртэл нөхөр Ө нь согтуу орцны үүдэнд зогсож байсан. Үүнээс өмнө надруу шөнийн 03 цагаас хойш гадуур гарсанг мэдсэн юм шиг байн байн өөр хүний утаснаас залгаад байхаар нь утсыг нь аваагүй юм. Тэгээд орцны үүдэнд таараад Өаас яах гэж яваа юм гэж асуутал эцэгтэй чинь уулзаж, бузар булайг чинь дэлгэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь ямар нэгэн үг хэлэлгүй орцны хаалгаа чипер нь онгойлгоод ортол араас дагаж орж ирэхээр нь 1 давхартаа хөршийнхөө хаалгаараа ороод би гэрийнхээ түлхүүрийг гаргаж ирээд чи миний эцгийг тайван байлгачих гэтэл ямар нэгэн үгийн зөрүүгүй зүүн талын шанаа руу баруун гараа атгаж байгаад нэг удаа хүчтэй ханатай хавсарч цохисон. Тэгээд харааны нүдний шил унасан ба хөршийн хаалганы дотор талд гэрэлгүй байсан учраас намайг үргэлжлүүлээд зодож эхэлсэн. Тэгээд намайг шанаадчихаад шууд элэгдсэн ба элэгээ тэврээд газар суутал нуруу руу 5-6 удаа гараараа цохиод, хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд амьсгаа авч чадалгүй байж байтал би ингэхийг хүссэн юм гэж хэлээд үснээс чирээд, нүүрлүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би арай гайгүй болохоор нь гараараа хаатал түлхэж газар унагааж дээр гараад нүүрлүү гараараа хэд хэдэн удаа цохисон...Тэгж намайг Ө нэг гараараа үснээс үсдээд татаад байсан...Ө салчихсан байснаа дайрч ирээд намайг дахин үсдэж авсан. Энэ үед дүү Амаржаргалыг цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд дахин салчихаад байж байтал 3 дахь удаагаа надруу дайрч үсдэж авсан...Тэгээд Өыг цагдаа нар ирээд салгах гэтэл шаардлагыг нь эсэргүүцээд байсан…Тэгээд цагдаа нар Өыг авч явсан юм...миний бие эвгүй хөдөлж болохгүй байсан ба нүүр цус болчихсон байсан тул түүнийгээ угаах гэж нойл орохдоо бие засахад өвдөлттэй цусаар шээсэн...Тухайн үед миний ажил амжихгүй, хүүхэд гар өвдөөд байна гээд байсан тул үдээс хойш гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд цус алдалт 12 цаг болоод зогсчихсон байна. Дахин цус гарвал эргэж үзүүлээрэй гэж хэлсэн.

            Тухайн үед хамар шалбарч, цус гарсан, доод уруул зүүн хэсэгтээ язарч цус гарсан, хуйх хөндүүртэй, нуруу, дал, цээж, хэвлий, хөл гар хэсгээр хөндүүрлэж, шалбарсан, хөхөрсөн байсан. 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр зүүн шанаа руу баруун гараараа нэг удаа ханатай хавсарч цохисон ба элэгрүү нэг удаа цохиж унагаан улмаар нуруу хэсэг рүү 5-6 удаа цохиж, өшиглөсөн. Дахин үсдэж байгаад нүүрлүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Хөлөөрөө нүүрлүү өшиглөх үед гараараа хаасан ба сүүлд нь хоёр гар хөхөрсөн байсан. Тэгээд дахин намайг газар дээш нь харуулж байгаад дээрээс гараараа яг хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй байна нилээн хэдэн удаа цохисон. Энэ үед аав гарч ирсэн. Тэгээд би зөрүүлээд гутлаараа толгойруу нь цохисон дахин дайраад үсдээд шилэн хүзүүрүү хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

            гэрч М.Дгийн “...2017 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө охин Лгийн гэрт нь унтаж амарч байтал гэрийн үүдэнд охин Л нь орилох чимээ гарахаар нь гялс босоод гадагшаа гартал 15 байрны 38 тоот буюу гэрийн үүдэнд хүргэн Ө нь охин Лгийн үснээс дараад, доош нь газар суулгачихсан, хоолойг нь боож байгаа бололтой чамайг гүйцээнэ гэсэн утгатай үг хэлж байхаар нь Өын шилэн хүзүү орчмоос барьж аваад хүзүүнээс нь татаж болиулсан. Тэгээд охин Л, хүргэн Ө нь барьцалдаж авчихаад нэг нэгийгээ тавихгүй байсан ба би өндөр настай хүн учир салгаж хүчрэхгүй байсан. Тэгээд салгаад байж байтал хүргэн Өын толгойноос цус гараад байж байсан ба Ө нь чамайг гүйцээчихье гэж хэлээд байж байтал гэрт байсан зээ охин Амаржаргал гарч ирээд салгасан юм...Тэгээд бөөн маргалдаан болоод байж байтал цагдаа нар ирсэн юм. Тэгээд Өыг аваад явсан. Цагдааг ирэх үед Ө, эхнэр Лгээ үсдсэн чигээрээ байсан. Нэг гараа ерөөсөө тавихгүй байж байгаад цагдаа ирэхээр нь тавьсан юм. Тухайн үед би аав нь гарч ирж байгаа юм чинь больчих байх гэж бодсон чинь болихгүй байсан.

Өыг явсны дараа гэрт ороод хартал Лгийн хамарнаас нь цус гарсан бололтой, нүүр нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Аын “...Би 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагийн үед очиж нагац эгч Л буюу ах Өын гэрт нь очиж хоносон юм. Тухайн үед 2017 оны 09 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнийн 04 цагийн үед Ө ахын гэрт амарч байтал хаалганы үүдэнд хүмүүс орилж, хашгарах чимээ гарахаар нь босож очоод хартал хаалганы үүдэнд өвөө Доржсүрэн зогсчихсон, цаад талд нь Ө ах, нагац эгч Лг үснээс татаад доош дөрвөн хөллүүлээд суулгачихсан, хэвлий хэсэгрүү өшиглөж байгаа харагдсан. Тэгэхээр нь би дундуур нь гүйж очоод болиоч гээд салгах гэтэл намайг түлхээд, эхнэрээ дахин өшиглөж, нүүрлүү нь гараараа цохиод байсан. ...Ө ахыг Л эгчээс холдуулах гэтэл өвөө бид хоёрыг түлхэж холдуулаад, салгачихсан байхад эргэж дайрч очиж цохиж аваад байсан. ... Тэгээд гэртээ ороод харахад ... эгч Лгийн биед гэвэл хамар нь улайгаад цус гарчихсан, амнаас нь цус гарсан, биеийнх нь энэ тэнд хөхрөөд, улайчихсан байсан. Тэгээд эгч Л нь хүүхэд Итэй өвчин намдаах эм өгөөд унтуулсан ба өөрөө гэрт байхад хэлэхдээ сая нойл орж бие зассан чинь цусаар шээлээ гэж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 11556 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас А.Ө, Д.Л нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч А.Ө, шүүгдэгч Д.Л нарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч нар нь шүүх хуралдаанд “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бид хоёр бие биенээсээ уучлалт гуйсан...” гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч нарт тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг тус тус гаргасан бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт тус бүр 800 нэгжээр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч А.Ө, Д.Л нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ___ овогт А”н Ө”ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

_______ овогт Д-н Л-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Өыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Лг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.Ө, Д.Л нарын торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ө, Д.Л нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ