Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 824

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн нэгдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Л.М, 

Нэхэмжлэгч:  Д.Б, 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,  

Гуравдагч этгээд: Ц.М*******, 

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны дугаар сарын 28-ны өдрийн А/214 дүгээр захирамжийн Ц.М*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, тахилтын дугаар гудамж, тоот хаягт байрлах газрыг иргэн Л.Мд, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, тахилтын дугаар гудамж, тоот хаягт байрлах газрыг иргэн Д.Бөд эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах,

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Л.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.М, Д.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Тахилтын дугаар гудамж тоотод оршин суух Дэмчиг овогтой Б, Л овогтой М бид Газрын тухай хуульд нийцүүлэн газраа 2008 оноос эхлэн эзэмшиж авахаар Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны Засаг даргад хүсэлт гаргаж улмаар хорооны даргаас Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо тахилтын дугаар гудамж тоот хаяг, мөн дугаар хороо тахилтын дугаар гудамж тоот хаягуудыг авсан. 

Хаягаа баталгаажуулж улмаар харъяа дүүргийн Газрын харилцааны албанд дээрх хаяг бүхий 700 м.кв газруудаа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авахын тулд дарааллын дагуу эзэмшихээр өргөдлөө гаргаж 2008 онд кадастрын зургаа хийлгүүлэн газрын албанд өгөхөд ямар нэгэн байдлаар давхацсан байдал байгаагүй болно. 

Бид тухайн үед хашаагаа бүрэн барьж чадаагүй байж байгаад 2010 онд хашаагаа бүрэн барьж амьдрах байшин барьж өнөөдрийг хүртэл амьдарч байна. Газар эзэмших асуудлаа шийдүүлэхээр шаардсан боловч 2010 оноос дээрх газар нь давхардсан байна цаад хүмүүстэйгээ тохиролц гэх зэргээр гэж асуудлыг шийдвэрлэж өгөлгүй биднийг өнөөг хүртэл чирэгдүүлж байна. Дээрх хүмүүс нь манайхыг хашаа, байшин бариад эхэлмэгц бид энэ гудамжийг авсан тиймээс танайх нүү гэх шаардлага тавьж амар, тайван амьдрах боломжийг алдагдуулж байна. Биднийг гэрчилгээний үнийг тушаа гэж 10.000 төгрөгийг 2008 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тушаалгасан.

 Газрын алба хариуцлагатайгаар асуудалд хандаж нэг мөр шийдээгүйгээс манай гэр бүл дарамттай байхын зэрэгцээ байнга амьдрах зорилгоор дээрх 2 газарт өөрсдийн боломжоор хөрөнгө оруулсан санхүүгээрээ хохирох болоод байна. Газрын албанаас манайхтай газар давхардсан гэх хүмүүст ч ямар нэгэн байдлаар эзэмшиж, өмчлөх эрх олгоогүй байгаа, гэтэл үндэслэлгүйгээр дээрх иргэд биднийг цаг хугацаа, эдийн засгаар ихээхэн чирэгдүүлж байна. Иймд Буд овогтой Э******* /ЧГ-/, Б овогтой Т /ЧВ-/ нар хэзээ газрын албанд газар эзэмших хүсэлт гаргаж байсан талаар лавлагааг гаргуулж өгнө үү.

Дүүргийн Засаг дарга нь иргэдийн дээрх асуудлыг нэг мөр хуульд нийцүүлэн шийдвэрлэх үүргээ биелүүлээгүйгээс зориудаар давхардал үүсгэх нөхцөлийг газрын албанд бүрдүүлсэн гэж үзэж байна.

Бидний одоо эзэмшиж ашиглаж буй газрыг эзэмших эрхийг баталгаажуулж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар зохих шийдвэрийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:“...Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо тахилтын тоотод оршин суугч иргэн Л.Маас газар эзэмших шийдвэр гаргуулах тухай гаргасан нэхэмжлэлд үүгээр хариу тайлбарыг хүргүүлж байна.

Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо тахилтын тоот хашааны газар нь дүүргийн Өмч, газрын харилцааны албаны мэдээллийн санд иргэн Цийн М*******ийн /зп/ нэрээр бүртгэлтэй, захирамжийн мэдээллээр 2014 оны дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжаар эзэмшсэн байна. дугаар хороо тахилтын - тоот хашааны газар нь иргэн Б.Э*******ийн /чг/ нэрээр Өмч газрын харилцааны албаны мэдээллийн санд бүртгэгдсэн захирамжийн мэдээлэлгүй байна.

Өмч, газрын харилцааны албаны мэдээллийн санд бүртгэлтэй дээрх иргэдээс Ц.М******* нь 2007 оны 5 дугаар сарын 19-ний өдөр дугаар хорооны Засаг даргаар уламжлан дүүргийн Газрын албанд газар эзэмших тухай хүсэлт гаргаж байсан бөгөөд хүсэлт гаргаснаас хойш маргаан бүхий газарт амьдарч байгаагүй байна. Нэхэмжлэгч Л.М нь 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр дугаар хорооны Засаг даргаар уламжлан дүүргийн Газрын албанд газар эзэмших тухай хүсэлт гаргаж, хүсэлт гаргасан газартаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно. 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтад заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзаж, Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо Тахилтын тоотын газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаас татгалзаж, Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо Тахилтын - тоотын газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна. 

Хавсралтаар иргэн Ц.М*******ийн газар эзэмшлийн хувийн хэрэг, Б.Э*******ийн мэдээллийн сангийн зургуудыг хүргүүллээ” гэжээ. 

Нэхэмжлэгч Д.Б, Л.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай хүсэлтдээ “...Иргэн Д.Б, Л.М нар нь Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо тахилтын дугаар гудамж , тоот хашааны газрын эзэмшихээр 2008 оноос Сонгинохайрхан дүүргийн газрын алба, Засаг даргад хандан хүсэлтээ гаргаж байсан боловч иргэн н.О******* нь тухайн хүсэлт гаргасан газар зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр их хэмжээний газар хашаалсан байгаагаас шалтгаалж асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй маш цаг хугацаа авсан. 

Газар эзэмших, өмчлөх асуудлаар нэхэмжлэгч нар хүсэлт гаргаж байх үед тухайн газарт ямар нэгэн айл, иргэн эзэмшээгүй, ашиглаж, амьдраагүй байсан боловч 2010 оны орчим иргэн н.Э*******, н.Т нар нь кадастрын зураглал хийлгэсэн гэсэн шалтгаанаар нэхэмжлэгч нарын хүсэлтэд хариу өгөөгүй байдаг. 

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2014 оны дугаар сарын 28-ны өдөр А/214 тоот захирамжийн хавсралтын 5-д Ц.М*******д маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ц.М******* нь 2007 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны Засаг даргад хандаж газар хүссэн өргөдөл гаргасан байх хэдий ч өргөдөл гаргасан цаг хугацаанд Ц.М******* нь Иргэний хуульд заасан эрх зүйн бүрэн чадамжтай болоогүй буюу 18 нас хүрээгүй байжээ. Мөн цаг хугацааны хувьд дээрх хүсэлтийг шийдвэрлэж буй захиргааны байгууллагын хугацаа нь өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хуулийн хугацаанаас ихэд хэтэрсэн байх ба 2007 онд ямар хариу өгч байсан нь мөн тогтоогдохгүй байна. Иймд дээрх хүсэлтийг нөхөн үйлдсэн байх магадлалтай байна.

Ц.М*******ийн хүсэлтэд Сонгинохайрхан дүүргийн Тахилтад газар хүссэн байх ба өнөөдрийн маргаан бүхий тус дүүргийн дугаар хороо тахилтын дугаар гудамж тоотыг шууд заагаагүй. Үүнд: Газрын алба тухайн үед татгалзсан болон зөвшөөрсөн хариуг өгөөгүй байсан нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбараар нотлогдож байна. 

2009 оноос хойш нэхэмжлэгч Д.Б, Л.М нар нь тус газарт амьдарч, хашаа, орон сууц барьж амьдарч байгаа нь гэрч *******, Э******* нарын болон хариуцагчийн хариу тайлбараар нотлогдон тогтоогдож байна. Ц.М******* нь тус газарт амьдарч байгаагүй.

2014 оны дугаар сарын 28-ны өдөр гаргасан захиргааны шийдвэр нь 2008 оноос хүсэлтээ өгч байсан мөн тус газарт байнга амьдарч байсан нэхэмжлэгч Л.М, Д.Б нарын эрх ашгийг ноцтой хохироосон. Л.Мын хүсэлтэд дүүргийн Засаг дарга хариу өгөөгүй нь Газрын тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйл, 7 дугаар зүйлийн -д өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх, 1 дугаар зүйлд заасан хугацааг хэтрүүлсэн байна” гэв.

Гуравдагч этгээд Ц.М******* шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “...  Тус шүүхэд хянан шалгагдаж буй Д.Б, Л.М нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох “...газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулах тухай” гэх захиргааны маргаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа Ц.М******* миний бие дараах тайлбарыг гаргаж байна. 

Өмнө нь тус шүүхэд хорих ангийн ажилтнаар дамжуулан хүргүүлсэн тайлбар миний хүсэл зоригийн илэрхийлэл биш бөгөөд миний байсан хорих ангийн нийгмийн ажилтны бичсэн тайлбар байгааг дурдах нь зүйтэй байх гэж бодож байна.

Нэхэмжлэгч нар нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “...газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулах тухай...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо гудамжны тоот, тоотод газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулах гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байжээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны дугаар сарын 28-ны өдрийн А/214 тоот захирамжийн иргэн Ц.М*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч нар шаардлага гаргасан нь хуулиар олгогдсон гуравдагч этгээд болох маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч Ц.М******* миний хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт нэмэлт тайлбар гаргаж байна. 

Миний бие Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, тахилтын дугаар гудамж, тоот хашааны газрыг эзэмшихээр анх 2007 оны 5 дугаар сарын 19-ний өдөр дугаар хорооны Засаг даргаар уламжлуулан дүүргийн Газрын албанд газар эзэмших тухай хүсэлт гаргаж байсан ч тухайн үед миний хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй юм.

Намайг хүсэлт гаргах үед уг газарт айл амьдарч байгаагүй бөгөөд тухайн 700 м.кв газрын хашааны банзыг би өөрийн биеэр нүхийг нь ухаж шонг суж байсан. Одоо энэ газарт миний үл таних хүмүүс байшин барьж амьдарч байгаад гайхаж байгаа бөгөөд хэнээс зөвшөөрөл авч байшин барьж амьдарч байгаа нь тодорхойгүй байна.

Миний бие суллагдсаныхаа дараа дүүргийн газрын алба хариуцсан хүмүүстэй уулзан өрхийн бүртгэлийг шүүлгэхэд Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, тахилтын дугаар гудамж тоот хаягт албан ёсны өрхийн бүртгэлтэй иргэд болох Д.Б, Л.М нь ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн байшин барьж амьдарч байгаа нь тогтоогдсон.

Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, тахилтын дугаар гудамж, тоот хашааны газрыг эзэмшихээр анх 2007 оны 5 дугаар сарын 19-ний өдөр дугаар хорооны Засаг даргаар уламжлуулан дүүргийн Газрын албанд газар эзэмших тухай гаргасан хүсэлтийг төрийн байгууллагын зүгээс шийдвэрлэхгүй байсан тул миний бие хорих ангид байхдаа өөрийн төрсөн ээж болох Ч.О*******ээр дамжуулан 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хоёр дахь удаагаа дугаар хорооны дугаар гудамжны тоот хаягт газрын гэрчилгээ олгуулах талаар 2 дахин хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хүлээн авч 2014 оны дугаар сарын 23-ны өдөр А/214 дүгээр захирамжаар иргэн надад 700 м.кв газар эзэмших эрхийг олгосон болно. 2014 онд дахин хүсэлт гаргасан миний өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл байсныг шүүх анхаарч үзнэ үү.

Миний бие нэхэмжлэгч гээд байгаа Д.Б, Л.М нарыг огт танихгүй бөгөөд ямар учраас миний эзэмшлийн газарт байшин барьсан, яагаад энэ газрын эзэмшигчээр тогтоолгох түүнчлэн захирамж гаргахыг даалгах шаардлага гаргаад байгааг нь ойлгохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ер нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр бусдын эзэмшиж буй газар дээр дураараа байшин барьчхаад газрыг нь өөрийн нэр дээр болгуулах гэсэн бусдын хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас дугаар хорооны дугаар гудамжны тоот хаягт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Ц.М*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь Ц.М******* 2007 онд өргөдөл гаргахдаа насанд хүрээгүй байсан тул Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг эдлэх эрхгүй байхад Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны Засаг дарга анзааралгүй газар эзэмших захирамж олгосон. 

2008 онд иргэн Л.М өргөдөл гаргаж газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан нь хуулийн дагуу тул нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.М, Д.Б нар нь 2008 оноос хойш эзэмшиж, ашиглаж байсан газарт нь газар эзэмших эрх олгохгүй байгаа нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүй мөн болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Тахилтын дугаар гудамж, тоот хаягт байрлах газрыг иргэн Ц.М*******д эзэмшүүлснийг хууль бус гэж үзэж, тус дүүргийн Засаг даргын 2014 оны дугаар сарын 28-ны өдрийн А/214 дүгээр захирамжийн Ц.М*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Тахилтын дугаар гудамж, тоот хаягт байрлах газрыг иргэн Л.Мд, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Тахилтын дугаар гудамж, тоот хаягт байрлах газрыг иргэн Д.Бөд эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 01/1095 дугаар шүүхэд гаргах хариу тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн байна. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 42 дугаар зүйлийн 42.1-д “...бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй...” гэж заасан тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын зөвхөн Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Тахилтын дугаар гудамж, тоот газрыг нэхэмжлэгч Д.Бөд эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариуцагчийн зөвшөөрлийг баталж, уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Харин нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны дугаар сарын 28-ны өдрийн А/214 дүгээр захирамжийн Ц.М*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Тахилтын дугаар гудамж, тоот хаягт байрлах газрыг иргэн Л.Мд эзэмшүүлэхийг даалгах” нь гуравдагч этгээд Ц.М*******ийн газар эзэмших эрхтэй холбоотой тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын үндэслэл, бодит нөхцөл байдал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан асуудлыг тодруулах нотлох баримтыг цуглуулан хянаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Гуравдагч этгээд Ц.М******* газар эзэмших тухай хүсэлтээ нэхэмжлэгч Л.Маас өмнө буюу 2007 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гаргасан гэх боловч тэрээр газар хүссэн өргөдөлдөө эзэмших хүсэлттэй газрын хаяг тэр дундаа маргаан бүхий газрын хаягийг заагаагүй байна.

Мөн Газрын тухай хуулийн дугаар зүйлийн .1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн ... энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана, Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “...Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно...” гэж заажээ.  

Гэтэл өргөдөл гаргах үедээ Ц.М******* нь /1989 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн/ 18 насанд хүрээгүй байсан байна. Иймд гуравдагч этгээд Ц.М*******ийг маргаан бүхий тахилтын тоот хаягт газар хүссэн гэж үзэх үндэслэлгүй, мөн Газрын тухай хуульд зааснаар Ц.М*******д газар эзэмших, ашиглах эрх үүсээгүй, иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй байсан гэж үзэх үндэслэл нь Цийн М*******ийн ЗП******* регистрийн дугаар бүхий иргэний үнэмжлэхний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд 2007 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гаргасан /эзэмших хүсэлт гаргасан газрын гудамж, тоотын хаяг тодорхойгүй/ өргөдөл,   гэрч У*******ийн “Газар хүссэн өргөдөл дээр цохолт хийж байсан, тухайн үед ямар ч хашааны дугаар байгаагүй, задгай байсан. ...Ц.М*******ийг тухайн үед насанд хүрээгүйг анзаарч хараагүй байсан болохоор хууль ёсны биш гэж үзэж байна” гэх баримтуудаар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч Л.М 2008 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Тахилтын тоот хаягт байрлах газрыг эзэмшихээр хорооны Засаг даргад хүсэлтээ гаргаад, тус газартаа кадастрын зураг хийлгэж хорооны Засаг даргаар цохуулсан /Х.Х-ийн 13 хуудас/, 2008 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гэрчилгээний үнэ 10.000 төгрөг тушаасан нь хэрэгт цугларсан нотлох баримт, хариуцагчийн хариу тайлбар, мэдүүлгээр тогтоогдсон. 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн тус дүүргийн дугаар хорооны Засаг даргаар уламжлан дүүргийн газрын албанд 2008 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гаргаж байсан газар эзэмжих эрхийн гэрчилгээ олгох тухай өргөдөл нь нотлох баримтын шаардлага хангаагүй хэдий ч хариуцагч тал үүнд маргадаггүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг дурдах нь зүйтэй байна. 

Энэ нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 “Иргэн...газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад ...гаргана” гэж заасны дагуу хуульд нийцсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны иргэн Ч.Э*******, Ц.******* нараас хэргийн нөхцөл байдлыг тодруулахаар Эрүүгийн хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэгээс “...иргэн Л.М, Ц.Б нарыг 2010 оноос эхлэн танина, тэд 2010 оноос байшингаа барин амьдарч эхэлсэн...” гэх зүйлс тогтоогдсон. 

Шүүхээс 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр маргаан бүхий газарт үзлэг хийсэн /Х.Х-ийн 135 хуудас/. 

Маргаан бүхий Тахилтын тоот хаяг нь Тахилтын - тоот хаягтай шууд залгаа байрлалтай, өвөл, зуны 1 давхар 2 байшинтай, нэхэмжлэгч тоот хаягт байнга оршин суудаг болох нь үзлэгээр тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч Л.М нь Д.Бийн эхнэр бөгөөд охин Б.У*******гийн хамт ам бүл гурвуулаа Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Тахилтын дугаар гудамж, тоот хаягт хүн ам, өрхийн бүртгэлтэй байгаа нь нэхэмжлэгч Л.Мын маргаан бүхий Тахилтын дугаар гудамж тоот хаягт байрлах газрыг эзэмших эрхийг хязгаарлахгүй гэж шүүхээс үзлээ. 

Шүүхээс хийсэн баримт бичгийн үзлэгээр гуравдагч этгээд Ц.М******* хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт тус дүүргийн дугаар хороо, Тахилт 3-512 тоот хаягт бүртгэлтэй байх бөгөөд маргаан бүхий Тахилтын тоот хаягын хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт нэхэмжлэгч Л.Мын төрсөн дүү Л.Г******* бүртгэлтэй байгаа нь тогтоогдсон. 

Мөн Ц.М*******т маргаан бүхий хаягаар иргэний үнэмлэх олгохдоо үндэслэл болгосон хаягийн лавлагаа, баримт бичгийг тодруулахад Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 8 дугаар сарын 18-ний өдрийн 83 тоот албан бичигт “...иргэний /хуучин цэнхэр/ үнэмлэхэд хэвлэгдсэн хаяг нь Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, гэр хороолол Тахилт дугаар гудамж тоотоор бүртгэлтэй байсан тул уг хаягийг нь үндэслэн иргэний цахим үнэмлэх олгосон, ... иргэний хуучин үнэмлэх олгоход хаягийг нь хэрхэн үндэслэж олгосон талаар архивын баримтаас хайлт хийж үзэхэд тодорхой мэдээлэл олдоогүй болно...” гэжээ. 

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 тоот “Хороодын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолоор хороодын ачаалал, хүн амыг тэнцвэржүүлэх зорилгоор 1, , 7, 9 дүгээр хороодыг хувааж, 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинээр 4 хороо нэмж байгуулж, тус хороодод, 23, 24, 25 гэсэн дугаар олгож, нутаг дэвсгэрийн зураг, зааг, гудамжны нэрийг хавсралтаар баталжээ. /Х.Х-ийн 15 хуудас/

Иймд гуравдагч этгээд Ц.М*******ийн иргэний цахим үнэмлэхэд маргаан бүхий газрын хаяг бичигдсэн боловч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхдагч нэгж болох хорооны иргэдийн хүн, ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт Ц.М******* нь дугаар хороо, Тахилтын 3-512 тоот хаягт бүртгэлтэй байхаас гадна тэрээр маргаан бүхий Тахилтын тоот хаягт өмнө нь болон одоо амьдраагүй болох нь шүүхээс хийсэн газрын болон бичиг баримтын үзлэг, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. 

Мөн маргаан бүхий газарт гуравдагч этгээд огт амьдарч байгаагүй гэдгээ шүүхэд гаргасан тайлбартаа Ц.М******* өөрөө мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй юм. 

Хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, бодит нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар эзэмших хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны Засаг дарга давхардуулан цохсон нь маргаан үүсэх нөхцөл болсон байна. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий газар бусдын хүсэлт гаргасан, эзэмшиж буй газартай давхцалтай эсэх, хүсэлт гаргасан этгээд бодитоор тухайн газраа амьдран суудаг эсэх зэргийг тодруулалгүй Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчин 2014 оны дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжаар Ц.М*******д газар эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл болжээ.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан нөхцөл байдлыг тодруулахад “иргэн Б.Э******* кадастрын зураг хийлгэсэн, мэдээллийн санд бүртгэлтэй ч эзэмшүүлэх захирамж гарч байгаагүй, энэ талаар ямар нэг маргаан байхгүй, эрх ашиг хөндөгдөөгүй” гэдгээ шүүхэд мэдүүлсэн, бусад нэр дурдагдсан иргэдийн нэр дээр албан ёсны захирамж, кадастрын зураг огт байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчид хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудал бөгөөд дүүргийн Засаг дарга энэхүү асуудлыг Газрын тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1.2, 1 дүгээр зүйлийн 1.1-д заасанд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын “Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Тахилтын дугаар гудамж, тоот хаягт байрлах газрыг нэхэмжлэгч Д.Бөд эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, дээрх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн дугаар зүйлийн .1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32,2, 1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны дугаар сарын 28-ны өдрийн А/214 дүгээр захирамжийн Ц.М*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Тахилтын дугаар гудамж, тоот хаягт байрлах газрыг иргэн Л.Мд эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОЮУМАА

                      ШҮҮГЧИД                                Ц.САЙХАНТУЯА

                                                                      Д.ХАЛИУНА