Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 309/ШШ2026/00679

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сум, 7 дугаар багт байрлах Дорнод аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сум, ******* дүгээр баг, *******ний ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *******,200 м² газар дээр эрх бүхий байгууллага, албан тушаалтан буюу аймгийн Засаг даргын шийдвэр зөвшөөрөлгүйгээр хууль бусаар барьсан ноосны үйлдвэрийн зориулалттай төмөр карказан барилгыг буулгахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,     

            Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар нь хариуцагч Ж.*******д холбогдуулан Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *******,200 м² газар дээр эрх бүхий байгууллага, албан тушаалтан буюу аймгийн Засаг даргын шийдвэр зөвшөөрөлгүйгээр хууль бусаар барьсан ноосны үйлдвэрийн зориулалттай төмөр карказан барилгыг буулгахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *******,200 м2 газрыг ******* сумын 6 дугаар багийн иргэн Ж.******* нь нэр бүхий 16 иргэнээс ******* сумын Засаг даргын 2017 оны А/249 дүгээр захирамжаар өөрийн эзэмшилд шилжүүлсэн бөгөөд улмаар ******* сумын Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамжаар тухайн *******,200 м2 газрын зориулалтыг өөрчлүүлэх хүсэлт гарган өөрийн эзэмшилд шилжүүлсэн байх бөгөөд ******* сумын Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамж гарсан хэдий ч Ж.*******д газар эзэмших эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас олгоогүй. Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж буюу “ ” ХХК, түүний хувьцаа эзэмшигч Ж.*******, CHU YANGHAI нар нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэх бөгөөд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсний дараа төрийн байгууллагаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох зохицуулалттай. Гэтэл ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээгүй *******,200 м2 газарт тус газрыг эзэмшигч гэх Ж.******* нь БНХАУ-ын иргэн " " ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч CHU YANGHAI нар нь магадлал, экспетизээр батлагдсан зураг төсөлгүй, эрх бүхий байгууллагаас барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4-т заасныг тус тус зөрчиж төмөр каркасан хийцтэй, ноосны үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийг хууль бусаар барьсан. Дээрх газар дээр барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл хүссэн хүсэлтийг /Барилгын тухай хууль 2016-2017 он/ БНХАУ-ын иргэн " " ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч CHU YANGHAI болон Ж.******* нар эрх бүхий байгууллагад гаргаагүй бөгөөд эрх бүхий байгууллагаас барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгоогүй болох нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 402, 2019 оны 449 дугаарын албан бичгүүдээр тогтоогддог. " " ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч CHU YANGHAI, Ж.******* нарын энэхүү хууль бус үйлдэлд төрийн хяналт шалгалтын чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэгч аймгийн Мэргэжлийн хяналт газар болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас удаа дараагийн хяналт шалгалт, зөвлөн туслах ажлыг хийж, улсын байцаагчийн актаар хуулийн хэрэгжилтийг хангах зөвлөмж, чиглэлийг 2017 оноос эхлэн удаа дараа өгч үйл ажиллагааг түр зогсоох хүртэл арга хэмжээг авч хэрэгжүүлж ажилласан гэх боловч тус барилга 2019 оны 08 дугаар сарын байдлаар баригдаж дууссан байна. Мөн зөвшөөрөлгүйгээр баригдсан дээрх барилга байгууламжийг буулгуулах хүсэлтийг Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь заалтын дагуу Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга, улсын ерөнхий байцаагчид 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1/1732 дугаарын албан бичгээр хандсан боловч шүүхийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн албан бичгийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 01/227 дугаарын албан бичгээр ирүүлсэн болно. Түүнчлэн Монгол Улсын Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь Монгол улсын Засгийн газар эсхүл аймаг, нийслэлийн Засаг дарга байхаар хуульчилсан байна. Иймд Монгол улсын Барилгын тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчин байгаль орчинд сөргөөр нөлөөлж, газрын төлөв байдлыг доройтуулж, үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийг хууль бусаар барьсан " " ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч CHU YANGHAІ, Ж.******* нарын хууль бус үйлдлийг таслан зогсоож, зөвшөөрөлгүй баригдсан ноосны үйлдвэрийн зориулалттай төмөр каркасан барилга байгууламжийг буулгахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* нь Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багт байрлалтай өөрийн 1,1 га газар дээр холбогдох албан тушаалтнаас зөвшөөрөл авалгүйгээр ноосны үйлдвэрийн зориулалтай гэх төмөр карказан барилгыг барьсан байгаа юм. Батлагдсан зураг төсөл байхгүй. Барилгын үндсэн хийц болон инженерийн хүчин чадал байхгүй бөгөөд холбогдох зөвшөөрлүүдийг авалгүйгээр барилгын ажлыг гүйцэтгэсэн. Барилгын тусгай зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг гүйцэтгүүлсэн. Барилгын төвөгшлийн ангиллаар 24 метрээс дээш буюу дунд төвөгшилтэй ангилалд ордог барилга барихад заавал барилгын зөвшөөрөл авах ёстой байсан. Энэ хуулийн заалтуудыг зөрчсөн учраас тухайн орчинд ажиллаж амьдрах түүнчлэн Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн иргэдийн эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж уг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэв.

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: төлөөлөгч Гүенбат тодорхой тайлбарлалаа. Холбогдох хуулийн гол гол заалтуудыг зөрчиж барилгын зөвшөөрөл авалгүйгээр 2017-2019 онд тухайн газарт барилга барьсан учраас буулгахыг даалгах нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр болох ноосны үйлдвэр байгуулахын тулд " " ХХК-ийг БНХАУ-ын иргэн Cho Yonghai гэгчтэй хамтран үүсгэн байгуулж, хувьцааны 60 хувийг Cho Yonghai, 40 хувийг Ж.******* миний бие эзэмшин хөрөнгө оруулалт татахаар болж өөрийн эзэмшлийн 700 м2 болон бусад 15 иргэний 700 м2 эзэмшлийн газруудыг нэгтгэн нийт *******,200 м2 газрыг нийлүүлж тус орон нутагт ажлын байр бий болгох, тэргүүн ээлжинд газраа шилжүүлсэн 15 өрх айлын иргэдийг ажлын байраар хангах зорилготойгоор Ж.******* миний нэр дээр 1.12 га газрыг шилжүүлэх хүсэлт гаргаж ******* сумын засаг даргын 2017 оны 09 сарын 28-ны өдрийн А/249 тоот захирамжаар тус газрыг эзэмшүүлсэн. 1.12 га эзэмшлийн газрынхаа зориулалтыг ХАА-н үйлдвэрийн буюу ноосны үйлдвэр байгуулах зорилгоор ашиглахын тулд зориулалтыг нь өөрчлүүлэхээр хүсэлт гаргасныг 5-р багийн засаг дарга болон Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлээд зориулалт өөрчлөхийг зөвшөөрсөн учир ******* сумын засаг даргын захирамжаар дуудлага худалдааг 2018 оны 02 сарын 12-ны өдөр зохион байгуулж, газрын үнэ 42,320,000 төгрөгийг Ж.******* миний бие бүрэн төлсөн учир ******* сумын засаг даргын 2018 оны 03 сарын 02-ны өдрийн А/74 тоот захирамжаар үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмших эрх олж авсан. " " ХХК-ийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Cho Yonghai ноосны үйлдвэрийн барилга барихад шаардлагатай барилгын материал болон тоног төхөөрөмж хадгалах зориулалтаар түр сэндвичин барилга барьсан бөгөөд манай зүгээс ч хөрөнгө гаргасан. Гэтэл газар эзэмших эрх олгосон захирамж гараад удаагүй байхад Дорнод аймгийн засаг дарга 2018 оны 05 сарын 01-ны өдөр 1/744 тоот мэдэгдлийг ******* сумын засаг даргад хүргүүлж манай газрыг цуцлах үүрэг өгсөн байсныг үндэслэн тус сумын засаг дарга 2018 оны 05 сарын 01-ний өдөр Α/150 тоот захирамж гаргаж манай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. ******* сумын засаг даргын А/150 тоот захирамжийг эс зөвшөөрч Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд манай нэхэмжлэлийг шүүх хэлэлцээд 2018 оны 08 сарын 31-ний өдөр ******* тоот шийдвэр гаргаж манай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Тус шийдвэр өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр байгаа болно. Мөн " " ХХК-ийн хувьцаа эзэмшигч тус газар дээр сэндвичин түр барилгыг барих хөрөнгө гаргасан Cho Yonghai-д хуульд заагдсан эрхийг нь эдлүүлж, нэхэмжлэлийн шаардлагад нь хууль зүйн үндэслэлтэй татгалзал бүхий тайлбарыг нь авч хэрэг маргааныг шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

Хариуцагч Ж.*******гаас 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...анхан шатны шүүхэд дахин хянагдахаар ирсэн Дорнод аймаг ******* сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах *******,200м2 газар дээр эрх бүхий байгууллага албан тушаалтан буюу аймгийн засаг даргын шийдвэр зөвшөөрөлгүй хууль бусаар барьсан ноосны үйлдвэрийн зориулалттай төмөр карказан барилгыг буулгахыг хариуцагч Ж.*******д даалгах шүүх хурал 2022 оны 01 сарын 18-нд болж, мөн 2022 оны 04 сарын 19-нд давж заалдах шүүх хурал хуралдаж 2 шатны шүүхээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Улсын Дээд шүүхэд гомдол гаргаснаар хэргийг дахин хэлэлц гэж буцаасан байдаг. Мөн 2018 оны 05 сарын 01-нд уг газрын эрхийг хүчингүй болгож Ж.******* би Дорнод аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган 2018 оны 08 сарын 13-ны өдөр газрын эрхээ сэргээсэн. Шүүх бүрэлдэхүүн уг газар дээр очиж үзлэг дүгнэлт хийсэн. Үзлэг дүгнэлтээр агуулах сав гэж дүгнэсэн байдаг. 2024 оны 10 сард Дорнод аймгийн Байгаль орчны газарт байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх тухай хүсэлт өгсөн. Ингээд 2024 оны 12 сарын 30-ны өдөр байгаль орчны нөлөөлийн үнэлгээний дүгнэлт гарсан. Мөн Дорнод аймгийн ГХБХБГазараас уг газрыг ХАА-н үйлдвэрийн цогцолбор зориулалтаар гэрчилгээ олгосон. Ж.******* би уг газрын эрхээ Нанжид овогтой Энхцэцэгт шилжүүлсэн болно. Иймд Дорнод аймгийн засаг дарга, түүний Тамгын газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэгдүгээрт би түрүүн гаргасан санаагаа давтаж гаргаснаар тэмдэглүүлмээр байна.

Хоёрдугаарт ******* нь ах дүү нарынхаа нийлсэн 15 хүний газрыг нийлүүлж, аж ахуй эрхлэх зөвшөөрөл авъя гэхээр Дорнод аймгийн Засаг даргын зүгээс Байгаль орчны үнэлгээгээ хийлгэж ир гэсэн мөртлөө, айлуудын эзэмших эрхийг нь дуудлага худалдаа явуулж, 42 сая төгрөгийн дуудлага худалдаа зарлаж уг мөнгөө Дорнод аймгийн Газрын албаны дансанд байршуулж, шийдсэн байгаа юм. Ийнхүү 42,000,000 төгрөгийг авсан мөртлөө янз бүрийн шалтаг хэлж шийдэж өгөхгүй яваад байсан. 5 жил болсон ч гаргаж өгөөгүй. Хүмүүсээс авсан ноос ноолуур, машин техникээ хадгалахаар агуулахын зориулалттай ашиглахаар байгууламж барьсан байдаг. Хэрэг дотор 3-н ч удаагийн дүгнэлт байдаг. Энэ баригдсан зүйл нь орчин тойрондоо ямар аюул учруулж байна вэ гэдгийг тогтоох зорилгоор хийгдсэн шинжээчийн дүгнэлт байдаг юм. Уг шинжээчийн дүгнэлтүүдээр ямар ч орчин тойрондоо аюултай нөхцөл байдал илэрсэнгүй гэж гардаг. Хар дээр цагаанаар бичсэн байгаа шүү дээ.

Гуравдугаарт: Нэхэмжлэлийн шаардлагад Барилгын ноором дүрэм яриад байгааг зөвшөөрч байна. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлага чинь газар ашиглах, эзэмших эрх дээр үндэслэж гарах ёстой. Өөрөөр хэлбэл аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй байж  газар дээрээ орчин тойрондоо аюул учруулж болзошгүй барилга байгууламж барьсан гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Үүнийг тайлбарлаад байгаа үндэслэл нь юу вэ гэхээр одоо наад 42,000,000 төгрөгөөр зарагдсан газар чинь тухайн иргэний хувьд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийнхээ хувьд гуравдагч этгээдэд шилжсэн байна. Тэгээд тэр газраа дагаад дээр нь байгаа байгууламж гээд байгаа эд зүйл чинь шилжчихсэн байгаа юм. Түүнийг буулгуулах шаардлага тавихаар газраа бусдад шилжүүлсэн иргэн очиж буулгах юм уу, яах юм тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна.

Дөрөвдүгээрт: Хэрвээ та бүхэн маргаантай байсныг мэдсэн юм бол байгаль орчины үнэлгээг шинээр хийлгэж, гуравдагч этгээдэд газар эзэмших, ашиглах эрхийг нь яагаад шилжүүлсэн юм бэ. Тэр хүн уг газраа бусдад шилжүүлсэн учраас тухайн газар дээр ямар нэгэн үүрэг хүлээх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад нэхэмжлэлээ дэмжиж оролцоод байх юм. Та нар төрийн алба хаагч тэр эрхэнд бол би халдаагүй юм. Гэхдээ та бүхний өөрсдийн чинь шийдвэрээр та бүхний гаргасан нэхэмжлэлээр үүрэг хүлээх хариуцагч байхаа больсон. Уг нь бол ойлговол ойлгохоор л зүйл байгаа юм. Газар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхээ больсон хүнээс газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулж үүрэг шаардаад байх юм. Үүнийгээ боль. Өөрсдөө газрын эрхийг нь шилжүүлж өгчихөөд одоо үүрэг шаардаад байж болохгүй. Ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас: Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 03 сарын 02-ны өдрийн А/74 дугаар “Газар эзэмшүүлэх тухай захирамж” болон Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 06 сарын 21-ний өдрийн 02/417 тоот албан бичиг, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2019 оны 06 сарын 25-ны өдрийн 449 тоот албан бичиг, Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн Засаг даргын 2017 оны 12 сарын 05-ны өдрийн 69 тоот албан бичиг, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 07 сарын 03-ны өдрийн А/167 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, Ж.Насанжаргал, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, Н.Сугар, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, Ч.Гэрэл, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, Н.Тэмүүжин, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, Б.Энхбат, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Итгэмжлэл, Б.Мичидмаа, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, О.Энхтуяа, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, Б.Марс-Эрдэнэ, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, Д.Батхолбоо, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, П.Дариймаа, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, Д.Цагаан, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, Ж.Батсайхан, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, Г.Болорсайхан, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, Ц.Болорцэцэг, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, Ж.Батхүрэл, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, 2017 оны 08 сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүд, 2017 оны 08 сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2017 оны 08 сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүд, 2017 оны 08 сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүд,  2017 оны 08 сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүд, Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны 03 сарын 03-ны 1/479, 2019 оны 07 сарын 29-ний өдрийн 1/1656 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүд зэрэг баримтын хуулбар, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2017 оны 09 сарын 04-ний өдрийн 12-07-047-41, 2018 оны 05 сарын 02-ны өдрийн 12-04-055-07 тоот “Үйл ажиллагааг зогсоох тухай” актууд болон Лац тавьсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 08 сарын 12-ны өдрийн 1/1732 тоот албан бичиг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 01 сарын 28-ны өдрийн 01/227 тоот албан бичиг, “ ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрэл зургууд, Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2019 оны 07 сарын 01-ний өдрийн 313 тоот албан бичиг, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 08 сарын 18-ны өдрийн 402, 453, 2019 оны 07 сарын 04-ний өдрийн 470 тоот албан бичгүүд, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 2/984 тоот албан бичиг, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 3/282 тоот албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.  

Хариуцагчаас: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 13-ны өдрийн ******* дугаар шийдвэр болон 2017 оны 08 сарын 18-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 000645090, 000645050, 000645048, 000645053, 000645051, 000645038, 000645049, 000645058, 000645057, 000645061, 000645054, 000645059, 000645060, 000645062, 000645052, 000645055 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд, газрын кадастрын зураг, Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны 03 сарын 03-ны өдрийн 1/479 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 сарын 22-ны өдрийн 46 дугаар “Нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах тухай” захирамж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 13-ны өдрийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Ж.Насанжаргал, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, Н.Сугар, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, Ч.Гэрэл, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, Н.Тэмүүжин, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, О.Энхтуяа, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, Б.Марс-Эрдэнэ, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, Д.Батхолбоо, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, П.Дариймаа, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, Д.Цагаан, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, Ж.Батсайхан, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, Г.Болорсайхан, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, Ц.Болорцэцэг, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ, Ж.Батхүрэл, Ж.******* нарын Хамтран ажиллах гэрээ,  2025 оны 07 сарын 09-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 0000381824 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Дорнод аймгийн Байгаль орчны газрын 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 570 тоот Ерөнхий үнэлгээний дүгнэлт хүргүүлэх тухай албан бичиг, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 сарын 19-ний өдрийн 201/МА2022/00017 дугаар Магадлал, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 18-ны өдрийн 138/ШШ2022/00098 дугаар шийдвэр зэрэг баримтын хуулбар, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол зэрэг бичгийн нотлох баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр , , , ******* нарыг гэрчээр асууж мэдүүлэг авах, маргаан бүхий ноосны үйлдвэрийн зориулалттай төмөр каркасан барилгад үзлэг хийх зэрэг ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар нь хариуцагч Ж.*******д холбогдуулан “Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *******,200 м² газар дээр эрх бүхий байгууллага, албан тушаалтан буюу аймгийн Засаг даргын шийдвэр зөвшөөрөлгүйгээр хууль бусаар барьсан ноосны үйлдвэрийн зориулалттай төмөр каркасан барилгыг буулгахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч , ******* нар нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж оролцсон болно.

Нэхэмжлэгч нар нь анх " " ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч CHU YANGHAІ, Ж.******* нарыг хариуцагчаар тодорхойлон нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас " " ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч CHU YANGHAІ-г хасуулж, мөн Ж.*******г тус компанийн хувьцаа эзэмшигч гэдгээр бус иргэн Ж.******* гэж хариуцагчаа тодорхойлон нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна. /1хх-ийн 65, 69, 171, 172/

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, тэдний төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...******* сумын Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамжаар тухайн *******,200 м2 газрын зориулалтыг өөрчлүүлэх хүсэлт гарган өөрийн эзэмшилд шилжүүлсэн байх бөгөөд ******* сумын Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамж гарсан хэдий ч Ж.*******д газар эзэмших эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас олгоогүй. Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн Ж.******* нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэх бөгөөд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсний дараа төрийн байгууллагаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох зохицуулалттай. Гэтэл ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээгүй *******,200 м2 газарт тус газрыг эзэмшигч гэх Ж.******* нь магадлал, экспетизээр батлагдсан зураг төсөлгүй, эрх бүхий байгууллагаас барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4-т заасныг тус тус зөрчиж төмөр каркасан хийцтэй, ноосны үйлдвэрийн зориулалттай барилга байгууламж 2019 оны 08 дугаар сарын байдлаар баригдаж дууссан байна. Иймд Монгол улсын Барилгын тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчин байгаль орчинд сөргөөр нөлөөлж, газрын төлөв байдлыг доройтуулж, үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийг хууль бусаар барьсан үйлдлийг таслан зогсоож, зөвшөөрөлгүй баригдсан ноосны үйлдвэрийн зориулалттай төмөр каркасан барилга байгууламжийг буулгахыг хариуцагчид даалгах...” гэж тайлбарласан.

Харин хариуцагч Ж.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ “…2018 оны 05 сарын 01-нд уг газрын эрхийг хүчингүй болгож Ж.******* би Дорнод аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган 2018 оны 08 сарын 13-ны өдөр газрын эрхээ сэргээсэн. Шүүх бүрэлдэхүүн уг газар дээр очиж үзлэг дүгнэлт хийсэн. Үзлэг дүгнэлтээр агуулах сав гэж дүгнэсэн байдаг. 2024 оны 10 сард Дорнод аймгийн Байгаль орчны газарт байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх тухай хүсэлт өгсөн. Ингээд 2024 оны 12 сарын 30-ны өдөр байгаль орчны нөлөөлийн үнэлгээний дүгнэлт гарсан. Мөн Дорнод аймгийн ГХБХБГазараас уг газрыг ХАА-н үйлдвэрийн цогцолбор зориулалтаар гэрчилгээ олгосон. Ж.******* би уг газрын эрхээ Нанжид овогтой Энхцэцэгт шилжүүлсэн болно. Иймд Дорнод аймгийн засаг дарга, түүний Тамгын газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... ” гэж тайлбарлан маргадаг.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч талын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

- Хариуцагч Ж.******* нь 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан газар эзэмших эрхийн дуудлага худалдаанд оролцож 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Хөшөөний баруун урд талын *******,200  м2 талбай бүхий газрыг Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн /ноосны үйлдвэр/ зориулалтаар дуудлага худалдаанд оролцон газар эзэмших эрх авсан бөгөөд газрын үнэ болох 42,320,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа нь ******* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/74 тоот захирамж, талуудын тайлбараар батлагдаж байна.

- Уг газар дээр хариуцагч Ж.******* нь ноосны үйлдвэрийн зориулалттай гэх төмөр каркасан барилга байгууламжийг зөвшөөрөлгүйгээр барьж дууссан байх бөгөөд баригдсан үеэс одоог хүртэл хугацаанд ямар нэгэн үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулаагүй байна.

- Хариуцагч Ж.******* ******* сумын 5 дугаар багийн нутагт “Мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр”-ийн төсөлд 2024 онд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсэн болох нь Дорнод аймгийн Байгаль орчны газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 570 тоот албан бичиг, түүнд хавсаргасан ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудсаар тус тус тогтоогдсон.

- Хариуцагч Ж.******* нь ******* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/74 дугаартай захирамжийн дагуу ******* сумын 5 дугаар баг, Мөнхөт Баянбүрд 3-309 хаягт *******,200  м2 талбай бүхий газрыг Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших бүртгэлийн Э-0614001899 дугаартай гэрчилгээг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр авсан болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, газар эзэмших эрхийн 0000381824 дугаартай гэрчилгээний нотариатчаар батлуулсан хуулбар зэргээр батлагдаж байна.

Зохигчид дээрх үйл баримтуудын талаар маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Ж.*******д газар эзэмших эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас олгоогүй, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй, магадлал, экспетизээр батлагдсан зураг төсөлгүй, эрх бүхий байгууллагаас барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4-т заасныг тус тус зөрчиж төмөр каркасан хийцтэй, ноосны үйлдвэрийн зориулалттай барилга байгууламж барьсан үйлдлийг таслан зогсоож, зөвшөөрөлгүй баригдсан ноосны үйлдвэрийн зориулалттай төмөр каркасан барилга байгууламжийг буулгахыг хариуцагчид даалгах” гэж тодорхойлсон.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д  “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч Ж.******* нь ******* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/74 дугаартай захирамжийн дагуу хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын зориулалтаар ******* сумын 5 дугаар баг, Мөнхөт Баянбүрд 3-309 хаягт *******,200  м2 талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмших гэрчилгээгээ авсан байх тул хариуцагч Ж.******* нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасны дагуу тухайн газрыг зориулалтын дагуу эзэмших, ашиглах эрхтэй байна.

Улмаар Ж.******* нь өөрт хуулиар олгогдсон эрхийн дагуу уг 5 дугаар баг, Мөнхөт Баянбүрд 3-309 хаягт байх *******,200  м2 талбай бүхий газрыг эзэмших эрхийг т шилжүүлсэн байх бөгөөд одоо уг газрын эзэмшигч нь байна.

            Мөн хариуцагч Ж.******* нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар уг газар дээр 2024 онд “Мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр”-ийн төсөлд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэжээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын “газар эзэмших эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас олгоогүй, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй” гэх үндэслэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад арилсан байх тул хариуцагч Ж.*******гийн “...2024 оны 12 сарын 30-ны өдөр байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлт гарсан. Мөн Дорнод аймгийн ГХБХБГ-аас уг газрыг ХАА-н үйлдвэрийн цогцолбор зориулалтаар гэрчилгээ олгосон. Ж.******* би уг газрын эрхээ Нанжид овогтой Энхцэцэгт шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар үндэстэй байна. 

   Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ж.******* нь магадлал, экспетизээр батлагдсан зураг төсөлгүй, эрх бүхий байгууллагаас барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр төмөр каркасан хийцтэй, ноосны үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийг барьсан нь Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4-т заасныг тус тус зөрчиж байна...” гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд тухайн маргаан бүхий газарт баригдсан ноосны үйлдвэрийн зориулалттай гэх төмөр каркасан барилга байгууламж нь Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 - 10.1.5 заасан зөвшөөрөл авах барилга болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь хариуцагч Ж.*******гийн эзэмшлийн газар дээр баригдсан ноосны үйлдвэрийн зориулалттай гэх төмөр каркасан барилга байгууламж нь Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан барилгын ажлын зөвшөөрөл олгох барилга байгууламж мөн болохыг нотолж чадаагүй байна.

Тиймээс хариуцагч Ж.*******гийн эзэмшлийн газар дээр баригдсан барилга байгууламж нь Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ” гэж, 18.2-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ” гэж заасан барилгын ажлын зөвшөөрөлд хамаарна гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч Ж.*******гийн тухайн ноосны үйлдвэрийн зориулалттай гэх төмөр каркасан барилга байгууламжийг ноосны үйлдвэрийн барилга байгууламж барихад шаардлагатай барилгын материал болон тоног төхөөрөмж хадгалах зориулалтаар түр агуулахын зорилгоор барьсан барилга гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг дарга, түүниий Тамгын газрын хариуцагч Ж.*******д холбогдуулан гаргасан “Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *******,200 м² газар дээр эрх бүхий байгууллага, албан тушаалтан буюу аймгийн Засаг даргын шийдвэр зөвшөөрөлгүйгээр хууль бусаар барьсан ноосны үйлдвэрийн зориулалттай төмөр каркасан барилгыг буулгахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч байгууллага нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.3, *******6, *******8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.1.16, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар Дорнод аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын хариуцагч Ж.*******д холбогдох “Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *******,200 м² газар дээр эрх бүхий байгууллага, албан тушаалтан буюу аймгийн Засаг даргын шийдвэр зөвшөөрөлгүйгээр хууль бусаар барьсан ноосны үйлдвэрийн зориулалттай төмөр каркасан барилгыг буулгахыг даалгах тухай”  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3- зааснаар нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдний төлөөлөгч нь шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.ПАГМА