| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандашийн Амарсанаа |
| Хэргийн индекс | 135/2019/00914/и |
| Дугаар | 209/МА2022/00048 |
| Огноо | 2022-05-18 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 209/МА2022/00048
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2019/0091/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага:
“Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* байрнаас өөрт ноогдох хэсэг 7,000,000 төгрөг, өргөтгөл бариулахад оруулсан хөрөнгө 8263 ам.доллар буюу 23,136,00 төгрөг, нийт 30,136,00 төгрөгийг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй шаардлагатай,
“Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,
“Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын нэхэмжлэлтэй хариуцагч *******, ******* нарт холбогдох дундын өмчлөлийн Дархан сумын ******* байрнаас өөрт оногдох хэсэг ,000,000 төгрөг гаргуулах” тухай шаардлагатай,
Иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны ******* дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* /онлайнаар/, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Миний бие *******тэй 1997 оны өвлөөс 2013 оныг хүртэл хамт амьдарч байсан. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамт амьдрах хугацаандаа амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор нэхийгээр гэрийн шаахай оёх, сүү бөөндөж зарах, нохой дуудлагаар эмчлэх зэргээр хувийн бизнесээ эхлүүлж, сүү цагаан идээний цех, сүү боловсруулах тоног төхөөрөмж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах лангуу, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж зэрэг объектуудтай болоод байтал 2013 оны өвөл намайг архи ууж, агсан тавьсан гэсэн шалтгаанаар гэрээсээ болон ажлын байрнаас минь хөөж гаргасан.
Би 2008 оноос 2010 онд Арабын Катар улсад малын эмчээр ажиллаж авсан цалин мөнгөө буюу 8263 ам долларыг *******гийн нэр дээр шилжүүлж бизнесээ өргөтгөх зорилгоор өөрийн хувьчилж авсан хуучин хорооллын ******* 12м.кв щитны өрөөг өргөтгөн 50 м.кв 3 өрөө ажлын байр болгосон. Арабын Катар улсаас шилжүүлж байсан 8263 доллар нь Монгол мөнгөөр 23,136,00 төгрөг болно.
Иймд Дархан-Уул аймгийн Дархан сум 1-р баг тоот сууцны зориулалт бүхий байрны үнээс өөрт оногдох 7,000,000 төгрөгийг гаргуулах, Уг сууцны зориулалттай байранд хийсэн өргөтгөлийн барилгыг барихад оруулсан хөрөнгө 8263 америк долларыг нэхэмжлэл гаргасан өдрийн ханш буюу 2,800 төгрөгөөр тооцон 23,136,00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
1. Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р баг ******* сууцны зориулалт бүхий байрны үнээс ноогдох хэсэг буюу 7,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
20******* онд би сүү боловсруулах жижиг цех ажиллуулах зорилгоор СӨХ-д 00,000 төгрөг төлж байж 35-р байрны 00 тоот щитний өрөөний эзэмшигч нь болсон. Миний бие тоот 00-ийн өрөөний эзэмших эрхийг авахад *******ын зүгээс нэг ч төгрөг ороогүй. Тиймээс түүнд ногдох хувь гэж байхгүй гэж үзэж байна.
2. Өргөтгөлийн барилга барихад оруулсан хөрөнгө 826 ам доллар буюу 26,136,00 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хариуцагч АНУ-д ажиллаж байхдаа явуулсан мөнгө болгон нь надад үлдэж байгаагүй. Би тоот 00-ийн өрөөний өргөтгөлийг өөрийн тэтгэврийн зээл Хас банкнаас 7.000.000 төгрөгийн зээл авч барилгын материал цуглуулж 2008 оны 09 сард барьж эхлээд 2008 оны 11-р сард ашиглалтад оруулж 2009 оны 09 сард \өргөтгөлийн\ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авсан. Тэгэхээр 2009 оны 11-р сар болон 2010 оны 1-р сард явуулсан мөнгө нь миний барилгын өргөтгөлд орсон байж таарахгүй.
Миний бие *******аар тэжээн тэтгүүлээд, халамжлуулаад байсан зүйл байхгүй. Өргөтгөл барих ажилд гар бие оролцоогүй, нэг ч төгрөг эд материалын хөрөнгө оруулалт хийгээгүй *******т төлөх төлбөр байхгүй, тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг, Дархан сум 1 дүгээр баг, 35 дугаар байрны хууль ёсны өмчлөгчөөр ******* болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* би 2007 оны 12 дугаар сарын -ны өдөр өмч хувьчлалын газарт өргөдөл гарган №33986 дугаартай ордер ба эрхийн бичгээр уг 12 м.кв байрыг хувьчилж авах үед хамтран амьдрагч *******г хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
******* нь ээж *******тэй дундын өмчлөлийн маргаан үүсгэж дундын өмч хөрөнгөөс ноогдох хувиа авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас миний бие энэ гэр бүлийн гишүүн байсныхаа хувьд одоогийн маргаж буй 00 тоот байрнаас өөрт ноогдох хувийг шаардаж авах эрхтэй гэж үзэж байна.
Иймд Дархан-Уул аймаг дахь Дархан сумын 1 дүгээр багийн 1 дүгээр хороолол 35 дугаар байрны 3 тоотод байрлах 12,000,000 төгрөгөөр үнэлэгдэн өөрт ноогдох ,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна. Иймд ,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-т заасныг баримтлан улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Дархан сумын тоот үл хөдлөх хөрөнгийг *******гийн өмчлөлд үлдээж, хариуцагч *******гээс нийт 1,2,373.23 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн үлдэх 15,69,026.77 төгрөгийн шаардлагыг, хариуцагч *******гийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын ,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн тэмдэгтийн хураамж 682 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 230,161 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
7. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
7.а. Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн 12 м.кв талбайтай Дархан сумын 1 дүгээр баг 35 дугаар байр тоот 00-ын өрөөний ноогдох хэсгийг 2 хүнд тэнцүү хувааж байгаа нь үндэслэлгүй юм. Хүү *******ыг тухайн хөрөнгөөс хуваах хүмүүсийг тоонд оруулаагүй. Шинжээчийн үнэлсэн үнэлгээг 12,723,722 төгрөгийг хамтран амьдарч байсан гурван гишүүдэд хуваахад нэг гишүүнд ,21,20 төгрөг ногдох ёстой байна. Иймд үндэслэх хэсэгт 2 гишүүнд хуваасан хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү.
7.б. Анхан шатны шүүхийн шийдвэрт Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн 12 м.кв талбайтай Дархан сумын 1 дүгээр баг 35 дугаар байр тоот 00-ын өрөөг хариуцагч *******гийн өмчлөлд үлдээхдээ *******ын нэрийг хэрхэн хасах талаар шийдвэрлээгүй.
7.в. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дүгээр зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 6 жил байхыг шүүх анхаараагүй.
7.г. 2008 оны 06 сарын 08-ны өдөр 728 ам доллар, 2008 оны 08 сарын 10-ны өдөр 00 ам доллар, 2008 оны 10 сарын 1-ны өдөр 1000 ам доллар огнооны хувьд барилгын өргөтгөлтэй давхацсан гэдгээр хариуцагчаас гаргуулж байгааг зөвшөөрөхгүй.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс 11 жилийн дараа мөнгө нэхэмжилж байгааг огт зөвшөөрөхгүй тайлбарласаар байхад энэ талаар огт дүгнэлт хийлгүй, хөөн хэлэлцэх хугацааг сэргээгээгүйд гомдолтой байна.
Иймд 8,080,512.23 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хариуцагч *******гийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулж, Дархан сумын 1 дүгээр баг 35 дугаар байрны ******* тоот орон сууцнаас өөрт ногдох хэсэг 7.000.000 төгрөг, тус байрны өргөтгөл барихад оруулсан хөрөнгө 8.263 доллар буюу 23.136.00 төгрөг, нийт 30.136.00 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон ******* маргаж буй 1 дүгээр багийн 35 дугаар байрны ******* тоот нь гэр бүлийн дундын эд хөрөнгө тул өөрт ногдох .000.000 төгрөгийг нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Анхан шатны шүүх маргаж буй ******* тоот 12 м.кв талбай бүхий байр нь талуудын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн, тоотын өргөтгөлд нэхэмжлэгч *******аас зохих хөрөнгө оруулсан, маргаж буй үл хөдлөх хөрөнгө нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх үл хөдлөх хөрөнгө биш тул гуравдагч этгээдээр оролцсон *******ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнээд нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээд *******ын бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан баримтаар Маргаж буй 1 дүгээр баг, 35 дугаар байр, ******* тоот орон сууцны тухайд:
1.Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар ******* оноос 2010 он хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан үедээ буюу 2007 оны 12 дугаар сарын -ны өдөр маргаж буй 1 дүгээр баг, 35 дугаар байрны ******* тоот орон сууцыг өмчилж авахаар хамтран өргөдөл гаргасныг Улсын бүртгэлийн газар хүлээн авч, өмчлөгчөөр бүртгэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгожээ.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Хуульд зааснаар эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж зааснаар маргаж буй 1 дүгээр баг, 35 дугаар байр, ******* тоотын үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн байна.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д “Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч ******* маргаж буй байрыг авахад нэхэмжлэгч *******аас нэг ч төгрөг аваагүй, энэ байр зөвхөн миний өмч гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлдог боловч, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч ******* татгалзлаа нотолсон баримт хэрэгт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хууль бус гэж үзэх хууль зүйн боломжгүй байна.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* шаардлагын үндэслэлээ маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө тул өөрт ногдох хэсэг .000.000 төгрөг гаргуулна гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлдог боловч уг 35 дугаар байрны ******* тоот байр нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж зааснаар гэр бүлийн дундын эд хөрөнгө биш байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж буй 35 дугаар байр, *******, тоотын үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийг томилсон, үнэлгээчин нь тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ талбайн хэмжээг зөрүүтэй үнэлсэн, үнэлгээг жишиг үнийн хандлагаар гаргасан гэх боловч үнэлгээний тайланд жишиг үнийн судалгааг тусгаагүй тул дахин шинжээчээр “Ашид билгүүн” ХХК-ийг томилсон. “Ашид билгүүн” ХХК үнэлгээ тогтоохдоо дээрх маргаж буй үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг тус бүрд нь гаргаагүй, нийтэд нь орон сууцны зориулалттай нэг орон сууц гэж тодорхойлж үнэлгээг тогтоосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул дахин “Арлын ам” ХХК-ийг үнэлгээчнээр томилж, тус компанийн үнэлгээг үндэслэн хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Шинжээч “Арлын ам” ХХК 35 дугаар байрны ******* тоотыг 12,723,722 төгрөгөөр үнэлсэн бөгөөд анхан шатны шүүх тус үнэлгээний 50 хувь буюу 6,361,861 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Энэ талаар анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэжээ.
а. 1 дүгээр баг, 35 дугаар байр, тоот өргөтгөлийн тухайд: Нэхэмжлэгч ******* ажлын байр бий болгох зорилгоор 35 дугаар байрны ******* тоотын өргөтгөлд зарцуулахаар Катар улсад ажиллаж байхдаа 8263 доллар буюу 23,136,00 төгрөгийг хариуцагч ******* рүү шилжүүлж, хөрөнгө оруулсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, уг шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч ******* тухайн өргөтгөлийг банкны зээлээр барьсан, нэхэмжлэгч *******аас их мөнгө аваагүй, түүний шилжүүлсэн мөнгийг хадгалж байгаад өөрт нь шилжүүлсэн, өөрөө зарцуулж дууссан гэж татгалзсан байна.
Талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар 35 дугаар байрны ******* тоотын өргөтгөлийг 2008 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулж, 2009 оны 08 дугаар сард улсын бүртгэлд тоот гэж, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******г бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдоно.
Нэхэмжлэгч *******ын Катар улсаас хариуцагч *******д мөнгө шилжүүлж байсан цаг хугацаа нь *******гийн 35 дугаар байр, тоотын өргөтгөл хийж байх цаг үетэй давхцаж байх бөгөөд хариуцагч ******* нэхэмжлэгч *******аас удаа дараа шилжүүлгээр мөнгө хүлээн авч байснаа үгүйсгээгүй боловч өөрт нь буцааж өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.
Тухайн өргөтгөлийг барихад хариуцагч ******* банкны зээл авч, 100 хувь өөрийн хөрөнгөөр барьсан гэж, нэхэмжлэгч ******* тус өргөтгөлийг Катар улсаас миний хариуцагч *******д шилжүүлсэн мөнгөөр барьсан гэж тайлбарладаг боловч зохигчдын шаардлага, татгалзлыг нотолсон баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй болно.
Гэвч тухайн өргөтгөл баригдаж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон бөгөөд өргөтгөлд оруулсан хэн хэнийх нь хөрөнгийг мөнгөн дүнгээр тооцох боломжгүй болно.
Иймд 35 дугаар байрны тоотын өргөтгөл барихад хэргийн талуудын хэн аль нь хөрөнгө оруулсан бөгөөд нийт хөрөнгийн 0 хувийг нэхэмжлэгч *******, 60 хувийг хариуцагч ******* нар тус тус оруулсан байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шинжээч “Арлын ам” ХХК-ний дүгнэлтээр тухайн өргөтгөлийн төсөвт өртөг нь 13,126,260 төгрөгөөр үнэлэгдсэн, өргөтгөлийн барилгад 0 хувь буюу 5,250,5******* төгрөгийг нэхэмжлэгч *******, 60 хувь буюу 7,875,756 төгрөгийг хариуцагч ******* нар тус тус оруулсан байна.
Учир нь тухайн өргөтгөл барихад захиалахаас эхлэн ашиглалтад оруулах хүртэлх бүхий л ажил, бичиг баримт бүрдүүлэх зэрэгт хариуцагч *******гийн биечлэн оруулсан хувь нэмэр Катар улсад амьдарч байсан нэхэмжлэгч *******аас илүү байна гэж үзлээ.
Иймд хариуцагч *******гийн 8,080,512.23 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр тооцооллын /6,361,861+5,250,5******* =11,612,365/ өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “ ... , хариуцагч *******гээс нийт 1,2,373.23 төгрөгийг ... “гэснийг “11,612,365 төгрөгийг” гэж, “нэхэмжлэлийн үлдэх 15,69,026.77 төгрөгийг” гэснийг “18,52,5 төгрөгийг” гэж,
2 дугаар заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар ... хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж “230.161 төгрөг...” гэснийг “200,78 төгрөг... “ гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалт болон заалт доторх бичвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230.161 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 1 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Л.АМАРСАНАА