Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 616

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч/хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч Ц.Оюунгэрэл,

шүүгдэгч/хохирогч З.С, түүний өмгөөлөгч Ж.Ганболд,

шинжээч эмч М.Золжаргал нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн __________ нарт холбогдох ________ дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _________

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___________________

 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч З.С нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нар их дэлгүүрийн орчим иргэн Б.Гтай маргалдан үснээс нь зулгааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нар их дэлгүүрийн орчим иргэн З.Стай маргалдан үснээс нь зулгааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.С мэдүүлэхдээ:

“...Тухайн өдөр Б.Г миний үснээс зулгаасан байсан болохоор би өвдөлтийг нь тэсэж чадахгүй эргүүлэн түүний үснээс нь зулгаасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Г мэдүүлэхдээ:

“...С над руу дайрсан болохоор би үснээс нь зулгаасан. Намайг элдвээр хэлж доромжилсон. Би энэ үйл явдлын улмаас үр зулбалтын байдалд орсон. Би шүүх эмнэлэгт явж байхдаа гэдэс өвдөөд байсан, автобуснаас буухдаа биеийн юм ирэх шиг болсон. Би сандраад хувийн эмнэлэгт хандсан юм. Одоо миний толгой тархи их өвдөж байгаа. Миний зүүн талын хөл рүү өшиглөсөн. Тэгээд би чамаас болоод зулбалтын байдалд орсон гэхэд хохьчино гэсэн. Би одоо 4 сартай жирэмсэн, хүүхэд маань хөдлөхгүй байгаа. Би гомдолтой байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.С мэдүүлэхдээ:

“...Б.Ггийн үйлдлийн улмаас миний эрүүл мэндэд маш их хохирол учруулсан. Тухан үед би тархины цус хуралттай гэдгээ мэдсэн. Би яаралтай түргэн тусламж аваад эмнэлэгт хэвтсэн. Би их гомдолтой байна...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч З.Сын өгсөн:

“...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр бэр эгч Чимэддулам утсаар хүрээд ир гэж дуудсан, ах Ц-ын ажил дээр нь нэг асуудал гарлаа гэж хэлсэн. Би өглөөний 11 цагийн үед БГД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ах Ц-ын гэрт бэр эгчтэй уулзах гээд очтол, бэр эгч Чимэддулам хувцсаа өмсөөд гарч байсан. Бид хоёр ах Ц-ын ажил руу хамт явсан, явах замдаа ах Ц- чинь нэг эмэгтэй хүнтэй уулздаг болсон юм байна, одоо мөнгө нэхээд салахгүй байгаа юм байна гэж хэлсэн. Сүүлийн үед Г гэх эмэгтэй Ц-ын ажил дээр согтуу ирж мөнгө нэхэж орилж Ц-ын нүүрийг урсан байна гэж хэлсэн. Ингээд ах Ц-ын ажил дээр очсон, ах Ц- утсаар залгаад Г ажил дээр ирээд орилоод байхаар нь би гадаа тамхи татна гэж хэлээд гараад ирсэн байна гэж хэлсэн. Бэр эгч шууд хараад таньсан, ийм хувцастай явж байна гэсэн энэ юм байна гэж хэлсэн. Би шууд очоод сайн байна уу таныг Г гэдэг үү гэж асуутап өөдөөс үгүй гэсэн. Та Ц- гэдэг хүнийг таних уу би дүү нь байна гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Манай бэр эгч би эхнэр нь байна гэж хэлсэн чинь та нартай ярих юм байхгуй. Би Ц-тай өөрөө ярьж учраа олно гэж хэлсэн Г ахын ажил руу нь орох гэсэн, ажил руу нь орох хэрэггүй энд учраа олъё гэж хэлсэн чинь би жирэмсэн гэж хэлсэн. Биеэ эмчлүүлэх хэрэгтэй байна. мөнгө авна гэж хэлсэн. Бэр эгч эмнэлэг явж ЭХО-д харуулна гэж хэлэн гартаа барьсан байсан куртикнээс нь барьсан чинь л миний үснээс зулгаасан, бэр эгч ирж гарыг нь тавиулсан. Цагдаагийн хажууд намайг үсдэж, баруун гараараа толгой руу 2 удаа цохисон.

Би Б.Гг зодсон гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэг ч удаа цохиогүй, миний үснээс зулгаахаар нь гарыг нь тавиулах гэж нэг удаа үснээс нь зулгаасан...” гэх мэдүүлэг /хх-н 39-40, 73-74/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Ггийн өгсөн:

“...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн үед БГД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нар хүүхдийн их дэлгүүрийн 4-н давхарт байрлах ажлын байран дээр очиж Ц-тай уулзсан. Ажил руу нь ороод сайн байна уу гэж мэндэлсэн чинь Ц- тамхи татна гээд гарсан, би дагаад гарсан гартал Ц- ойролцоох цагдаагийн хэлтэс рүү явсан. Тэгэхээр нь би явах гэсэн чинь өөдөөс 2 эмэгтэй гарч ирээд сайн байна уу чи Г юу гэж хэлэн өөдөөс дайраад цохиж, зодсон. Тэгтэл Ц- 2 цагдаа авчирсан. Тэр хоёр цагдаагийн хажууд миний уур хүрч Сыг үснээс нь нэг удаа зулгаасан...” гэх мэдүүлэг /хх-н 47-48, 77-78/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч З.Сын өгсөн:

“...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр бэр эгч Чимэддулам утсаар хүрээд ир гэж дуудсан, ах Ц-ын ажил дээр нь нэг асуудал гарлаа гэж хэлсэн. Би өглөөний 11 цагийн үед БГД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ах Ц-ын гэрт бэр эгчтэй уулзах гээд очтол, бэр эгч Чимэддулам хувцсаа өмсөөд гарч байсан. Бид хоёр ах Ц-ын ажил руу хамт явсан, явах замдаа ах Ц- чинь нэг эмэгтэй хүнтэй уулздаг болсон юм байна, одоо мөнгө нэхээд салахгүй байгаа юм байна гэж хэлсэн. Сүүлийн үед Г гэх эмэгтэй Ц-ын ажил дээр согтуу ирж мөнгө нэхэж орилж Ц-ын нүүрийг урсан байна гэж хэлсэн. Ингээд ах Ц-ын ажил дээр очсон, ах Ц- утсаар залгаад Г ажил дээр ирээд орилоод байхаар нь би гадаа тамхи татна гэж хэлээд гараад ирсэн байна гэж хэлсэн. Бэр эгч шууд хараад таньсан, ийм хувцастай явж байна гэсэн энэ юм байна гэж хэлсэн. Би шууд очоод сайн байна уу таныг Г гэдэг үү гэж асуутал өөдөөс үгүй гэсэн. Та Ц- гэдэг хүнийг таних уу би дүү нь байна гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Манай бэр эгч би эхнэр нь байна гэж хэлсэн чинь та нартай ярих юм байхгүй. Би Ц-тай өөрөө ярьж учраа олно гэж хэлэн Г ахын ажил руу нь орох гэсэн, ажил руу нь орох хэрэггүй энд учраа олъё гэж хэлсэн чинь би жирэмсэн гэж хэлсэн. Биеэ эмчлүүлэх хэрэгтэй байна мөнгө авна гэж хэлсэн. Бэр эгч эмнэлэг явж ЭХО-д харуулна гэж хэлэн гартаа барьсан байсан куртикнээс нь барьсан чинь л миний үснээс зулгаасан, бэр эгч ирж гарыг нь тавиулсан. Цагдаагийн хажууд намайг үсдэж, баруун гараараа толгой руу 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 8-9/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ггийн өгсөн:

“...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн үед БГД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нар хүүхдийн их дэлгүүрийн 4-н давхарт байрлах ажлын байран дээр очиж Ц-тай уулзсан. Ажил руу нь ороод сайн байна уу гэж хэлэн мэндэлсэн чинь Ц- тамхи татна гээд гарсан. Би дагаад гартал Ц- ойролцоох цагдаагийн хэлтэс рүү явсан. Тэгэхээр нь би явах гэсэн чинь өөдөөс 2 эмэгтэй гарч ирээд сайн байна уу чи Г юу гэж хэлэн өөдөөс дайраад цохиж, зодсон. Тэгтэл Ц- 2 цагдаа авчирсан...” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Ц-ын өгсөн:

“...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 12 цагийн үед БГД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нар хүүхдийн их дэлгүүрийн 4-н давхарт ажлын байран дээрээ байхад урьд уулздаг байсан хүүхэн Г ирж, эмнэлэгт үзүүлмээр байна гэж мөнгө нэхсэн. Би шатарын дугуйлан ажиллуулдаг болохоор, хүүхдүүдээс ичээд гадаа гарсан. Эхнэр мэдэж байсан болохоор эхнэр лүү утсаар залгаад Г ирээд ажил хийлгэхгүй байна гэж хэлсэн. Манай эхнэр Чимэддулам, миний төрсөн дүү С хоёр ирсэн. Чи Г мөн үү гэсэн чинь биш гэж хэлээд маргалдаж, С, Г хоёр үснээсээ зулгаагаад бариад авсан. Би тухайн үед зодоон болох нь гэж бодоод цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Чимэддоржийн өгсөн:

“...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн урьд өдөр нөхрийн дүү Сд би хэлсэн. Ах Ц- чинь нэг хүүхэнтэй уулзаад, нөгөө хүүхэн чинь шөнө өдөргүй утсаар залгаад байна одоо яах вэ гэж хэлсэн. С за би маргааш танай гэрт яваад очъё гэж хэлсэн. Маргааш нь буюу 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өглөөний 11 цагийн үед нөхөр утсаар яриад Г ажил дээр ирсэн байна гэж хэлсэн. За би очлоо гэж хэлээд Стай хамт очсон. Очоод С чи Г юу айл гэр тайван байлгахгүй чи яагаад байгаа юм бэ гэж хэлээд Сыг үсдсэн. Г, С хоёр үснээсээ зулгаацалдаад тавихгүй болохоор нь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 21-22/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч М.Золжаргалын өгсөн:

“...Тархи доргилт гэмтэл нь үсдэж үснээс зулгаахад үүсэх боломжтой. Тархи доргилт нь хэрэг учрал болсон үед үүсэх боломжтой шинэ гэмтэл юм. 5003 дугаартай шүүх эмнэлгийн дүгнэлт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-н 54/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч М.Золжаргалын өгсөн:

“...З.Сын биед учирсан гэмтэл нь унах, цохигдох аль ч үед үүсэх боломжтой шинэ гэмтэл...” гэх мэдүүлэг /хх-н 55/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.М-ий өгсөн:

“...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цаг 09 минутанд БГД-ийн 18 дугаар хороо хүнсний захын урд эмэгтэй хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлага өгсөн хүн нь Ц- гэх эрэгтэй өгсөн. Уг дуудлага дээр очиход Г, С хоёр маргалдсан бие биеийгээ цамцнаас барьсан зогсож байсан. Хэрэлдээд орилолдоод байсан, шаардлага тавиад салгасан С нь Г руу дайрч үсдсэн байдалтай байсан. Тухайн газарт мөн С үснээс нь Гг татсан, Г хариу үйлдэл үзүүлж нэг удаа цохисон. Тэгээд Г, С нарыг салгаж, тасаг руу оруулж ирээд хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А-д хүлээлгэн өгсөн. Г тухайн үед С миний үснээс зулгаасан гэж байсан, Г мөн С миний үснээс зулгаасан гэж байсан. Энэ үйл явдал нь намайг дуудлаганд очихоос өмнө болсон байсан.

С Гтай хэрэлдэх үедээ үснээс нь татсан, Г зөрүүлээд нэг удаа цохисон. Намайг очиход зодооон болсон шинжтэй, Ггийн үс арзайсан үсдүүлсэн шинжтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 84-85/,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ___ тоот:

            1. Б.Г-н тархи доргилт, баруун сарвуунд зулгаралт, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

                     3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

                     5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

                     6. Дээрх гэмтэл цохигдох, унах аль ч үед үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-н 25/,

 

                   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ___ тоот:

               1. З.Сын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.

               3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

               5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

               6. Дээрх гэмтэл нь унах, цохигдох аль ч үед үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-н 26/,

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

            - Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 44/,

            - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 45, 50/,

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 46, 51/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр иргэн З.Стай маргалдан үснээс нь зулгааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Ггийн “...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн үед ... хоёр цагдаагийн хажууд миний уур хүрч Сыг үснээс нь нэг удаа зулгаасан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч З.Сын “...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ... ах Ц- утсаар залгаад Г ажил дээр ирээд орилоод байхаар нь би гадаа тамхи татна гэж хэлээд гараад ирсэн байна гэж хэлсэн. Бэр эгч шууд хараад таньсан, ийм хувцастай явж байна гэсэн энэ юм байна гэж хэлсэн. ... Г ахын ажил руу нь орох гэсэн, ажил руу нь орох хэрэггүй энд учраа олъё гэж хэлсэн чинь би жирэмсэн гэж хэлсэн. Биеэ эмчлүүлэх хэрэгтэй байна мөнгө авна гэж хэлсэн. Бэр эгч эмнэлэг явж ЭХО-д харуулна гэж хэлэн гартаа барьсан байсан куртикнээс нь барьсан чинь л миний үснээс зулгаасан, бэр эгч ирж гарыг нь тавиулсан. Цагдаагийн хажууд намайг үсдэж, баруун гараараа толгой руу 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч А.Ц-ын “...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 12 цагийн үед ... С, Г хоёр үснээсээ зулгаагаад бариад авсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Чимэддоржийн “...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өглөөний 11 цагийн үед нөхөр утсаар яриад Г ажил дээр ирсэн байна гэж хэлсэн. За би очлоо гэж хэлээд Стай хамт очсон. Очоод С чи Г юу айл гэр тайван байлгахгүй чи яагаад байгаа юм бэ гэж хэлээд Сыг үсдсэн. Г, С хоёр үснээсээ зулгаацалдаад тавихгүй болохоор нь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч А.М-ий “...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цаг 09 минутанд БГД-ийн 18 дугаар хороо хүнсний захын урд эмэгтэй хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлага өгсөн хүн нь Ц- гэх эрэгтэй өгсөн. Уг дуудлага дээр очиход Г, С хоёр маргалдсан бие биеийгээ цамцнаас барьсан зогсож байсан. Хэрэлдээд орилолдоод байсан, шаардлага тавиад салгасан С нь Г руу дайрч үсдсэн байдалтай байсан. Тухайн газарт мөн С үснээс нь Гг татсан, Г хариу үйлдэл үзүүлж нэг удаа цохисон. Тэгээд Г, С нарыг салгаж, тасаг руу оруулж ирээд хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А-д хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 4998 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар,

 

2.  Шүүгдэгч З.С нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Б.Гтай маргалдан үснээс нь зулгааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч З.Сын “...миний үснээс зулгаахаар нь гарыг нь тавиулах гэж нэг удаа үснээс нь зулгаасан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Ггийн “...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн үед БГД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нар хүүхдийн их дэлгүүрийн 4-н давхарт байрлах ажлын байран дээр очиж Ц-тай уулзсан. Ажил руу нь ороод сайн байна уу гэж хэлэн мэндэлсэн чинь Ц- тамхи татна гээд гарсан. Би дагаад гартал Ц- ойролцоох цагдаагийн хэлтэс рүү явсан. Тэгэхээр нь би явах гэсэн чинь өөдөөс 2 эмэгтэй гарч ирээд сайн байна уу чи Г юу гэж хэлэн өөдөөс дайраад цохиж, зодсон. Тэгтэл Ц- 2 цагдаа авчирсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч А.Ц-ын “...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 12 цагийн үед ... С, Г хоёр үснээсээ зулгаагаад бариад авсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Чимэддоржийн “...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өглөөний 11 цагийн үед нөхөр утсаар яриад Г ажил дээр ирсэн байна гэж хэлсэн. За би очлоо гэж хэлээд Стай хамт очсон. Очоод С чи Г юу айл гэр тайван байлгахгүй чи яагаад байгаа юм бэ гэж хэлээд Сыг үсдсэн. Г, С хоёр үснээсээ зулгаацалдаад тавихгүй болохоор нь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч А.М-ий “...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цаг 09 минутанд БГД-ийн 18 дугаар хороо хүнсний захын урд эмэгтэй хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага ирсэн. ... С нь Г руу дайрч үсдсэн байдалтай байсан. Тухайн газарт мөн С үснээс нь Гг татсан, Г хариу үйлдэл үзүүлж нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5003 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г, З.С нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Г, З.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Г, З.С нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Б.Г, З.С нар нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдаж хэргийг шийдвэрлэсэн болно.  

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх улсын яллагчийн ялын саналыг хүлээн авах боломжтой гэж үзэж шүүгдэгч  Б.Г, З.С нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Г, З.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

                  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ___ овогт З-н С-ыг хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

___________ овогт Б-н Г-г хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Сыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Г, З.С нарын торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г, З.С нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ