Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 671

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу дарг алж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч: Г.Нансалмаа,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Н.Ням-Очир,

Шүүгдэгч Ч.Сандуй, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Сандуйд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805016930371 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сандуй, 1994 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,

Шүүгдэгч Ч.Сандуй нь фэйсбүүк хуудсанд бусдыг хуурах зорилгоор цагийн ажилд авна гэж зар тавьж 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэн А.Хандармаатай Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол, Цоглог хотхоны 201 дүгээр байрны 1 дүгээр орцны 9 дүгээр давхарт уулзаж утсаар чинь яриад өгье гэж хуурч мэхлэн 472.000 төгрөгийн үнэ бүхий I phone-6 загварын гар утсыг залилан авсан, - 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах 10-р хорооллын автобусны буудал дээр иргэн З.Хулантай уулзаж ажилд оруулж өгнө гэж худал хэлэн Голден парк 104-р байрны 15 давхарт дагуулан гарч утсаар чинь хүнтэй яриад өгье гэж “Samsung s6” маркийн гар утсыг авч бичгийн цаасанд гараад ир гэж худал хэлэн залилаж З.Хуланд 297.000 төгрөгийн хохирол учруулсан, - 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутагт байрлах нисэхийн байрны буудал дээр иргэн Э.Сугарсүрэнтэй уулзаж ажилд оруулж өгнө гэж худал хэлэн 58-р байрны 4 давхарт гар утсаар чинь яриад өгье гэж I phone-6 маркийн гар утсыг аваад лифтээр бууж зугтан иргэн Э.Сугарсүрэнд 472.000 төгрөгийн хохирол учруулсан, - 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутагт байрлах нисэхийн байрны буудал дээр иргэн М.Минжинтэй уулзаж ажилд оруулж өгнө гэж худал хэлэн 58-р байрны 8 давхарт гарч утсаар чинь яриад өгье гэж Samsung G-3 маркийн гар утсыг аваад лифтээр бууж иргэн М.Минжинд 479.000 төгрөгийн хохирол учруулсан, - 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн байрны буудлын орчимд байрлах “Нандин” нэртэй ломбардны гадна иргэн Х.Болортуяатай уулзаж ажилд оруулж өгнө гэж худал хэлэн 66-р байрны 5 давхарт гарч утсаар чинь яриад өгье гэж “Samsung s4” маркийн гар утсыг аваад 6 давхрын лифтээр бууж зугтан иргэн Х.Болортуяад 108.000 төгрөгийн хохирол учруулсан, - 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутагт байрлах Нисэхийн байрны буудал дээр иргэн Г.Дэжидмаатай уулзаж барьцаагүй мөнгө зээлүүлнэ гэж худал хэлэн 65-р байрны 7 давхарт гарч утсаар чинь яриад өгье гэж хэлэн “I phone-6s” маркийн гар утсыг аваад лифтээр бууж зугтан Г.Дэжидмаад 584.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Ч.Сандуйгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг яллах дүгнэлтэнд байнгын залилан хийж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж яллаж байна. Би амьдралын эх үүсвэрээ болгосон зүйл байхгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Зарим хохирогчдын хохирлыг төлсөн байгаа. Би тухайн хүмүүсээс авсан утсыг барьцаанд тавьж мөнгөөр нь найз нартайгаа баар, караокед орох зэрэг зүйлд зарцуулсан. Ар гэртээ хэрэглэсэн зүйл байхгүй” гэв. Хохирогч А.Хандармаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 19 цагт фейсбүүк хаягаар цагийн ажилд авна гэсэн зарын дагуу Ganaa Erhem хаяг руу танайх хүнээ авсан юм уу гээд өөрийн Адьяахүү Хандармаа гэсэн хаягаар чат бичсэн. Тэгтэл дугаараа үлдээчих гэхээр нь 85451167 гэсэн дугаараа бичээд үлдээсэн ...удалгүй 20 цаг 10 минутанд 88553471 гэсэн дугаараас үл таних эрэгтэй хүн залгаад гэр чинь хаана вэ? гэхэд нь би цирк гэсэн чинь за болж байна 10-р хорооллын Цоглог хотхонд манай нэг салбар байдаг юм, чи хүрээд ир гэхээр нь би 10-р хорооллын автобусны буудал дээр ирээд залгасан чинь чи наанаа байж бай, би очиж байна гэж хэлээд над дээр ирээд бид 2 Цоглог хотхон орсон юм. Цоглог хотхоны 201-р байрны 1-р орцны 9-н давхарт бид 2 цуг гараад тэр залуу хэлэхдээ Урнаа гэдэг манай байгууллагын менежер хүүхэн байдаг, би утас руу нь залгах гэхээр миний утасны цэнэг дуусчихлаа, чи утсаа өгч бай гээд миний утсыг аваад 10-н давхар руу хүнтэй утсаар яриад гарсан. Намайг эндээ байж байгаарай гэж хэлсэн. Би түүнийг 30 минут гаруй хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Тэди төвөөс 540.000 төгрөгөөр худалдан авсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 10/, Иргэний нэхэмжлэгч Д.Саруулын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 26 дугаар байранд хувиараа ломбард ажиллуулдаг юм. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр манай ломбардаар Ч.Сандуй гэх цахим иргэний үнэмлэхтэй 25-30 орчим насны залуу Самсунг Жи 3 маркийн утсаар Самсунг маркийн 32 инчийн ЛСД зурагт сольж явсан ба маргааш өдөр уг зурагтыг буцааж авчираад ажиллахгүй байна гэж хэлээд утасныхаа оронд 250.000 төгрөг бодож авсан. Тэгээд маргааш өдөр нь дахин ирээд I Phone 6, Lenova маркийн утаснууд авчирч манай ломбарднаас 32 инчийн Самсунг маркийн ЛЕД зурагтаар солиод явсан. Тэгсэн чинь түүний авчирч зурагтаар сольсон утаснууд нь хулгайн утас байсан ба цагдаагийн байгууллагаас хүмүүс ирээд уг утаснуудыг хураан авсан. Одоо би түүнд өгч явуулсан зурагтны төлбөр болох 330.000 төгрөгийг нэхэмжилж байна. Самсунг Жи 3 маркийн утсыг хураалгахдаа түүнд бодож өгсөн 250.000 төгрөгийг буцааж авсан байгаа. Одоо зурагтын мөнгөө авчихвал өөр гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-160/, Хохирогч З.Хулангийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: “...Хичээлийн хажуугаар ажил хийж мөнгө олох санаатай фэйсбүүкийн цагийн ажил гэсэн групп руу орж Ганаа Эрхэм гэсэн хаяг руу өөрийн З.Хулангоо гэсэн хаягаар хандаж 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн хороог нь мэдэхгүй байна автобусны буудлын урд Голден парк гэдэг хотхонд уулзахаар тохиролцож тус өдрөө 16 цагийн орчим уулзахад 165-170 см орчим өндөртэй хар урт куртиктэй, жинсэн өмдтэй, пүүзтэй, бор царайтай, давхраатай нүдтэй 20-27 орчим настай эрэгтэй хүн байсан бөгөөд намайг тус байрны 15 давхарт дагуулан гарч менежертэй уулзуулна гэж хүлээлгэж байгаад миний гар утсаар яриад байж байя гэж хэлээд бичгийн цаасанд гараад ир гээд байрны гадаа гаргасан юм. Тэгээд би бичгийн цаасыг нь аваад ирэхэд тус хүн миний гар утсыг аваад зугтаасан байсан. Ингээд би 10 дугаар хороололд байрлах цагдаагийн хэсэгт очиж өөрийн 95291950 гэсэн дугаараар дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар камерын бичлэг шүүж үзэхэд бичлэгт юу ч харагдахгүй байсан тул намайг цагдаагийн хэлтэс дээр маргааш очиж өргөдөл өг гэсэн. 2018 онд 265.000 төгрөгөөр худалдан авч байсан “Самсунг эс 6” маркийн утас байсан” гэсэн мэдүүлэг /хх-69/, Иргэний нэхэмжлэгч Т.Даваажаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн ажиллуулдаг ломбард болох Үнэмлэхүй үнэн ломбарданд ажиллаж байх хугацаанд өглөөний 10 цагийн орчим өөрийгөө Сандуй гэх 25 орчим насны залуу архи үнэртүүлсэн байдалтай орж ирээд Самсунг эс 6 маркийн хөх өнгөтэй гар утас үзүүлээд миний гар утас байгаа юм аа буудалд хоносон чинь буудлынхаа мөнгийг өгч чаддаггүй бичиг баримтаа барьцаанд үлдээчихлээ регистрын дугаараа хэлээд барьцаанд тавимаар байна гэхээр нь би зөвшөөрөөд уг утсыг 160.000 төгрөгт авсан. Өөрийнхөө овог нэр, регистр, гэрийн хаяг, утасны дугаараа хэлсэн. Уг гар утас нь цэнхэр өнгийн самсунг эс 6 маркийн гадуураа ямар нэгэн гэргүй утас байсан. Тэгээд байж байтал 7 орчим хоногийн дараа цагдаагаас ирээд хураагаад аваад явсан. Гэмт хэргийн замаар олдсон гар утас байна гэж хэлсэн. Хохирлоо барагдуулж авмаар байна. 160.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-46/, Хохирогч Э.Сугарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед сургууль дээрээ байхад манай найз Энхзул фэйсбүүкээр цагийн ажил хайж байна гэсэн зарын дагуу чат бичсэн. Би Буянт-Ухаа 1 хороололд ирсэн байна гэж хэлэхэд ...тэр эрэгтэйг дагаад Нисэхийн байрны буудлын хажууд байдаг 58 дугаар байрны гадаа очсон. Тэгээд би тэр эрэгтэйгээс байр руу орохоос өмнө ийшээ орж яах гэж байгаа юм бэ гэж асуухад манай ажлын газрын менежер энд амьдардаг юм, одоо ирж байгаа байх чамаар ажилд орох анкет бөглүүлнэ гэж хэлсэн. Тэгээд би тэр эрэгтэйг дагаад 58 дугаар байрны 4 давхар луу гараад шатан дээр зогссон. Тэр эрэгтэй 5 давхар руу өгсдөг шатан дээр зогсож байсан. Харин би 4 давхарын шатан дээр зогсож байсан ба надад өөрийгөө би МИАТ-д ажилладаг чи А болон Б анкетийг бөглөх ёстой гэж хэлсэн. Тэгээд би 15 цаг өнгөрч байх үед аавтай утсаар яриад салгасан чинь тэр эрэгтэй чиний утас сүлжээндээ үнэгүй юм уу гэж асуухаар нь миний утас Юнител рүү үнэгүй гэж хариулсан. Тэгсэн чинь тэр эрэгтэй “ах нь ганц ярьчихъя” гэж хэлээд миний утсыг авсан. Тэр үед миний утсанд дуудлага ирсэн учраас би утсаа буцаж аваад яриад дуусахад, тэр эрэгтэй дахин надаас утсаа өгч бай гэж хэлээд миний утсыг дахин авсан. Тэгээд тэр ах миний утсыг аваад цахилгаан шатны зүг рүү явсан ба би түүнийг хүлээгээд 4 давхарын шатан дээр үлдсэн. Тэгээд 1-2 минутын дараа би түүний араас 5 давхар луу гарч харахад байхгүй болсон байсан.Тэгэхээр нь би доошоо буугаад гарч ирэхэд тэр ах байхгүй байсан ба тэнд гадаа сууж байсан хүнээс хүн гарч харагдав уу гэж асуухад сайн анзаарч харсангүй гэж хэлсэн. Тэгээд би утсаа хүнд залилуулчихлаа гэж мэдээд цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн юм. Миний утсыг авч явсан хүнийг би харвал танина. Саарал өнгийн iphone 6 маркийн ямар нэг содон шинж тэмдэггүй утас байсан. Би одоо утсаа 550.000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /хх-102/, Хохирогч М.Минжингийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хичээлийн хажуугаар ажил хийж мөнгө олох зорилгоор фэйсбүүкээр оюутан залуусын цагийн ажил гэсэн нэртэй группээс зар хайж байгаад Ганаа Эрхэм нэртэй фэйсбүүк хаягтай хүний тус группт тавьсан “Цагийн ажил хийлгэнэ өдрийн 40.000 төгрөг” гэсэн зарын дагуу чатаар холбогдоход Онгоцны буудал дотор бараа бүртгэж авдаг ажил байгаа, гар утасныхаа дугаарыг үлдээчих гэж хэлсэн. Тэгээд би өөрийн 99371243 дугаарыг өгсөн. Удалгүй над руу 88553471 залгаж өнөөдөр ажиллах бол нисэхэд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би Хан-Уул дүүрэгт байх нисэхэд ирэхэд 170-174 см орчим өндөртэй, бор царайтай, туранхай, хар куртиктэй, цэнхэр цамцтай, хар гуталтай 20-30 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэр эрэгтэй хүн намайг дагуулаад Нисэхийн 58 дугаар байр руу анкет бөглөнө гэж дагуулж ороод 8 давхарт очоод надад хандан гар утсаа өгч бай Мобикомын дугаар руу яриад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаа өгсөн. Тэр хүн намайг 7-8 давхарын голын шатан дээр зогсож байхад миний гар утсаар 8 давхарт хүнтэй яриад байх шиг байсан. Тэгээд 8 давхараас цахилгаан шатанд суугаад доошоо буусан. Тэгээд би араас нь шатаар буугаад байрнаас гараад хартал тэр хүн байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би гар утсаа ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, бүрэн бүтэн хүлээж авсан надад одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 157-158/ Хохирогч Х.Болортуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд би цагаан сар хүртэл яаж зүгээр байхав хүнд золгох мөнгөтэй байя гэж бодоод фэйсбүүкээр цагийн ажил, ажилд авна гэсэн хаягаар ороод цагийн ажилд авна гэсэн зарын дагуу ажил хийхээр тохиролцсон. Тэгээд ажил олгогч гэх залуутай 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр уулзсан. Тэр залуу манай найз миний машиныг унаад явсан тэдний гэрийн үүдэнд хүлээж байя гээд 12 давхар байшингийн 4 давхарт хүлээж байсан. Тэгээд тэр залуу утасны цэнэг дуусчихлаа утсаараа нэг яриулаач гэсэн би утсаа өгөөд яриултал тэр залуу дээшээ гараад утсаар яриад явсан. Тэгээд дуу нь сонсогдохгүй болохоор нь 5 давхар руу гараад хартал тэр залуу байгаагүй цахилгаан шатаар доошоо буугаад яваад өгсөн байсан. Би 2017 оны 12 дугаар сард Самсунг эс-4 гар утсыг 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Г.Дэжидмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ажилд авна ажил, хайж байна гэсэн нэртэй фэйсбүүк группээс Anka Anka гэсэн нэртэй хүн тухайн группэд 10%-н хүүтэй 2 сарын хугацаатай мөнгө зээлнэ гэсэн зар оруулсан байсныг би хараад тухайн хүн рүү “барьцаагүй доод тал нь хэдэн төгрөг зээлэх вэ? гэж асуухад тэр хүн надад “300.000 мянган төгрөг бол барьцаагүй 10%-н хүүтэй зээлнэ. Хэрэв мөнгө зээлэхээр бол Нисэх дээр ирээд нотариатаар ороод мөнгө зээлж болно” гэж хэлсэн. Тэгээд би тэр хүнээс мөнгө зээлэхээр болж гар утасны дугаарыг нь аваад 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Нисэх-Яармагийн автобусанд суугаад Буянт-Ухаа 1 хорооллын автобусны буудал дээр ирээд мөнгө зээлэх гэж байсан хүний 88553471 гэсэн утас руу залгаад “Би ирчихлээ” гэтэл тэр хүний гар утас тасалдаад ярьж болохгүй байсан. Тэгтэл тэр хүн надад “Манай ажлын газрын сүлжээ тасарчихлаа. Хоёулаа энэ байранд байдаг хүнээс бичиг авчихаад нотариат оръё” гэж хэлээд надтай хамт 65-р байрны 6 давхар руу шатаар гараад өөрийн гар утсаараа үл таних хүнтэй “Би танай давхарт гараад ирчихлээ. Миний бичгийг аваад гараад ир би үүдэнд чинь хүлээж байя” гэж ярьчихаад 15 орчим минут хүлээж зогсож байгаад надаас “Утсаар чинь нэг ярьчихъя. Миний утас ярьж болохгүй байна” гэхээр нь би тэр хүнд өөрийн гар утсаа өгсөн. Тэгээд тэр хүн 10 орчим минут миний гар утсаар үл таних хүнтэй утсаар яриад байх шиг байсан бөгөөд би тэр үед 6 болон 5 давхарын шатны голд зогсож байгаад гэнэт тэр хүний дуу гарахаа больчихоор нь дээшээ 6 давхарт гараад очтол тэр хүн алга байсан ба лифт доошоо явж байхаар нь би шатаар 1 давхар руу гүйсэн. Тэгээд 1 давхарт бууж ирэхэд үл таних 20 орчим насны залуу машинаа угааж байхаар нь тэр хүн дээр очоод “Гар утсаараа нэг яриулаач” гэж хэлээд утсаар нь өөрийн 80076631 дугаарын утас руу залгатал авахгүй байсан. Тэгэхээр нь би өөрийн гар утас руу “Миний утсыг авчраад өгчих өө гэж” мессеж бичтэл хариуд нь “Би 65-р байрны 8 давхарт хүнтэй уулзаж байна. Одоо гарлаа, Уучлаарай гэсэн” утас руу залгатал мөн авахгүй дуудаж байгаад сүүлдээ холбогдох боломжгүй болсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /2хх-11-13/, Сэжигтэн, яллагдагчаар Ч.Сандуйгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өөрийн Ганаа Эрхэм гэсэн фэйсбүүк гэсэн хаягаар цагийн ажил гэсэн бүлгэмд цагийн ажилд хүн авна гэсэн зарыг 09 цагийн үед байрлуулсан юм. Тэгээд 12 цагийн үед миний хаяг руу ажил байгаа юм уу гэсэн чат явуулсан байсан би тэр хаягийг бол одоо сайн санахгүй байна, би ямар ч байсан ажил байгаа, уулзаж байгаад ярилцъя гээд түүний дугаарыг аваад 15 цагийн үед 10-р хороололд нөгөө эмэгтэйтэй уулзахаар болж Цоглог хотхоны нэг байранд дагуулж ороод 8-н давхарт гараад утсаар чинь нэг яриад өгье гээд түүний барьж байсан I phone-6 маркийн шаргал өнгийн утсыг аваад 14 давхар луу гараад тэр давхраас лифтэнд суугаад явсан. Би тэр утсыг 25 дугаар эмийн сангийн KFC-н зүүн талд байрлах Хишиг нэртэй ломбардад Lenovo нэртэй өөрийн гар утастай хамт 320.000 төгрөгийн барьцаанд тавьсан /хх 1-н 12/, ...2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өөрийн фэйсбүүк хуудсанд цагийн ажилд авна гэсэн зар тавьсан. Тэгээд 13 цагийн орчим над руу нэг эмэгтэй хүн холбогдоод ямар ажил хийх юм гэж асуухаар нь бараа бүртгэлийн ажил хийнэ гэж хэлээд тэр эмэгтэйтэй Буянт-Ухаа 1 хороолол дээр хүрээд ир гэж хэлсэн. ...Тэгээд би түүнийг уг байрны орцонд дагуулж ороод 4 давхар луу шатаар алхаж гарсан. Тэгээд би 4 давхарт гарч ирээд тэр охиноос чиний утас сүлжээндээ үнэгүй ярьдаг уу? гэж асуусан чинь тийм гэж хэлэхээр нь би түүнээс ахдаа утсаа өгч бай гэж хэлээд утсыг нь аваад хүнтэй ярьж байгаа дүр үзүүлсэн. Би тэгж ярьж байхдаа шатаар нэг давхар өгсөөд байрны 5 давхараас лифтэнд суугаад явсан. Тэгээд орцноос гараад шууд Теди төв рүү очоод танихгүй хүнд 55.000 төгрөгөөр зарсан /хх-105/, ...тэгээд байрны урд байсан дэлгүүр рүү ороод Юнителийн нэгж асуухад нэгж зардаггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь буцаж гараад төв замын хажууд байх ТҮЦ-ээс очиж Юнителийн 2000 төгрөгний нэгж аваад буцаж нөгөө байрныхаа орцонд ороход Болортуяа байхгүй байсан. Тэр үед Болортуяагийн утас цэнэг нь дуусаад унтарчихсан юм. Би нэгж авахдаа Болортуяад хэлээгүй явсан. Би түүнийг намайг хүлээж байна гэж бодоод гарсан. Тэгээд гараад 10 орчим минут болоод буцаж ирэхэд байхгүй болсон байсан. Тэгээд би тэр утсыг нь 3-4 хоногийн дараа Хангай зах дээр явж байгаад алга болгочихсон. Уг нь Самсунг эс-4 маркийн гар утас байсан /хх222/, ...Тэгээд би ойролцоогоор 5 орчим минут ярьж байгаад дагуулж орсон эмэгтэйд хандаж миний утасны цэнэг дуусчихлаа чи утсаа түр өгч байгаач гэж хэлээд түүнээс IPhone-6 s маркийн гар утсыг нь аваад мөн хүнтэй ярьж байхдаа дээшээ нэг давхар шатаар гарсан. Тэгэхэд уг эмэгтэй 6 давхарт хүлээгээд үлдсэн. Тэгээд би ярьж байгаа дүр үзүүлж байхдаа лифт дуудаад тэгээд шууд доошоо буугаад орцоор гарч шууд гэр лүүгээ 1000 төгрөгийн унаанд суугаад явсан. Тэгээд явж байхдаа утасны эзэн над руу залгаж байсан тэгэхээр нь би удахгүй очлоо, 65 дугаар байрны 8 давхарт хүнтэй уулзаж байна гэж худлаа хэлсэн. Тэгээд би уг гар утсыг гурав хоногийн дараа Нарантуул зах дээр очиж 88.000 төгрөгөөр танихгүй хүнд зарсан...” гэсэн мэдүүлэг /2хх-20/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 2, 60, 131, 199/, хохирогч нарын өргөдөл /хх 1-н 3-4, 61, 93, 132, 200, хх 2-н 4/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх 1-н 24-26, 201-206/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх 1-н 28-29, 77, 137, 139-142/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх 1-н 39, 127, 193, 249/, эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 15-16, 48-49, 83-84, 106-107, 166-167, 223-224, хх 2-н 21-22/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 1-н 75, 138/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 1-н 94-96, 133-136/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 143-154/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 13-14, 86- 88, хх 2-н 38-46/ зэрэг болно. , : Шүүгдэгч Ч.Сандуй нь фэйсбүүк хуудсанд бусдыг хуурах зорилгоор цагийн ажилд авна гэж зар тавьж 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэн А.Хандармаатай Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол Цоглог хотхоны 201 дүгээр байрны 1 дүгээр орцны 9 дүгээр давхарт уулзаж утсаар чинь яриад өгье гэж хуурч мэхлэн 472.000 төгрөгийн үнэ бүхий I phone-6 загварын гар утсыг залилан авсан, -2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах 10-р хорооллын автобусны буудал дээр иргэн З.Хулантай уулзаж ажилд оруулж өгнө гэж худал хэлэн Голден парк 104-р байрны 15 давхарт дагуулан гарч утсаар чинь хүнтэй яриад өгье гэж “Samsung s6” маркийн гар утсыг авч бичгийн цаасанд гараад ир гэж худал хэлэн залилаж З.Хуланд 297.000 төгрөгийн хохирол учруулсан, -2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутагт байрлах нисэхийн байрны буудал дээр иргэн Э.Сугарсүрэнтэй уулзаж ажилд оруулж өгнө гэж худал хэлэн 58-р байрны 4 давхарт гар утсаар чинь яриад өгье гэж “I phone-6” маркийн гар утсыг аваад лифтээр бууж зугтан иргэн Э.Сугарсүрэнд 472.000 төгрөгийн хохирол учруулсан, -2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутагт байрлах нисэхийн байрны буудал дээр иргэн М.Минжинтэй уулзаж ажилд оруулж өгнө гэж худал хэлэн 58-р байрны 8 давхарт гарч утсаар чинь яриад өгье гэж Samsung G-3 маркийн гар утсыг аваад лифтээр бууж иргэн М.Минжинд 479.000 төгрөгийн хохирол учруулсан, -2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутагт байрлах Нисэхийн байрны буудлын орчимд байрлах “Нандин” нэртэй ломбардны гадна иргэн Х.Болортуяатай уулзаж ажилд оруулж өгнө гэж худал хэлэн 66-р байрны 5 давхарт гарч утсаар чинь яриад өгье гэж “Samsung s4” маркийн гар утсыг аваад 6 давхрын лифтээр бууж зугтан иргэн Х.Болортуяад 108.000 төгрөгийн хохирол учруулсан, -2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутагт байрлах Нисэхийн байрны буудал дээр иргэн Г.Дэжидмаатай уулзаж барьцаагүй мөнгө зээлүүлнэ гэж худал хэлэн 65-р байрны 7 давхарт гарч утсаар чинь яриад өгье гэж хэлэн “I phone-6s” маркийн гар утсыг аваад лифтээр бууж зугтан Г.Дэжидмаад 584.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь: Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, Хохирогч А.Хандармаагийн: “...Цоглог хотхоны 201-р байрны 1-р орцны 9-н давхарт бид 2 цуг гараад тэр залуу хэлэхдээ Урнаа гэдэг манай байгууллагын менежер хүүхэн байдаг би утас руу нь залгах гэхээр миний утасны цэнэг дуусчихлаа чи утсаа өгч бай гээд миний утсыг аваад 10-н давхар руу хүнтэй утсаар яриад гарсан намайг эндээ байж байгаарай гэж хэлсэн. Би түүнийг 30 минут гаруй хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Саруулын: “...2018 оны 03 сарын 19-ний өдөр манай ломбардаар Ч.Сандуй гэх цахим иргэний үнэмлэхтэй 25-30 орчим насны залуу Самсунг Жи 3 маркийн утсаар Самсунг маркийн 32 инчийн ЛСД зурагтаар сольж явсан ба маргааш өдөр уг зурагтыг буцааж авчираад ажиллахгүй байна гэж хэлээд утасныхаа оронд 250.000 төгрөг бодож авсан.Тэгээд маргааш өдөр нь дахин ирээд 1Phone 6, Lenova маркийн утаснууд авчирч манай ломбарднаас 32 инчийн Самсунг маркийн ЛЕД зурагтаар солиод явсан. Тэгсэн чинь түүний авчирч зурагтаар сольсон утаснууд нь хулгайн утас байсан ба цагдаагийн байгууллагаас хүмүүс ирээд уг утаснуудыг хураан авсан...” гэсэн мэдүүлэг /хх-160/, хохирогч З.Хулангийн: “...16 цагийн орчим уулзахад 165-170 см орчим өндөртэй хар урт куртиктэй, жинсэн өмдтэй, пүүзтэй, бор царайтай, давхраатай нүдтэй 20-27 орчим настай эрэгтэй хүн байсан бөгөөд намайг тус байрны 15 давхарт дагуулан гарч менежертэй уулзуулна гэж хүлээлгэж байгаад миний гар утсаар яриад байж байя гэж хэлээд бичгийн цаасанд гараад ир гээд байрны гадаа гаргасан юм. Тэгээд би бичгийн цаасыг нь аваад ирэхэд тус хүн миний гар утсыг аваад зугтаасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-69/, иргэний нэхэмжлэгч Т.Даваажаргалын: “...өглөөний 10 цагийн орчим өөрийгөө Сандуй гэх 25 орчим насны залуу архи үнэртүүлсэн байдалтай орж ирээд Самсунг эс 6 маркийн хөх өнгөтэй гар утас үзүүлээд миний гар утас байгаа юм аа буудалд хоносон чинь буудлынхаа мөнгийг өгчихөж чаддаггүй бичиг баримтаа барьцаанд үлдээчихлээ регистрын дугаараа хэлээд барьцаанд тавимаар байна гэхээр нь би зөвшөөрөөд уг утсыг 160.000 төгрөгт авсан. Өөрийнхөө овог нэр, регистр, гэрийн хаяг,утасны дугаараа хэлсэн. Уг гар утас нь цэнхэр өнгийн самсунг эс 6 маркийн гадуураа ямар нэгэн гэргүй утас байсан. Тэгээд байж байтал 7 орчим хоногийн дараа цагдаагаас ирээд хураагаад аваад явсан. Гэмт хэргийн замаар олдсон гар утас байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-46/, хохирогч Э.Сугарсүрэнгийн: “...надад өөрийгөө би МИАТ-д ажилладаг чи А болон Б анкетийг бөглөх ёстой гэж хэлсэн. Тэгээд би 15 цаг өнгөрч байх үед аавтай утсаар яриад салгасан чинь тэр эрэгтэй чиний утас сүлжээндээ үнэгүй юм уу гэж асуухаар нь миний утас Юнител рүү үнэгүй гэж хариулсан. Тэгсэн чинь тэр эрэгтэй, “ах нь ганц ярьчихъя” гэж хэлээд миний утсыг авсан. Тэр үед миний утсанд дуудлага ирсэн учраас би утсаа буцаж аваад яриад дуусахад, тэр эрэгтэй дахин надаас утсаа өгч бай гэж хэлээд миний утсыг дахин авсан. Тэгээд тэр ах миний утсыг аваад цахилгаан шатны зүг рүү явсан ба би түүнийг хүлээгээд 4 давхарын шатан дээр үлдсэн. Тэгээд 1-2 минутын дараа би түүний араас 5 давхар луу гарч харахад байхгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-102/, хохирогч М.Минжингийн: “...Тэгээд би Хан-Уул дүүрэгт байх нисэхэд ирэхэд 170-174 см орчим өндөртэй, бол царайтай, туранхай, хар куртиктэй, цэнхэр цамцтай, хар гуталтай 20-30 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэр эрэгтэй хүн намайг дагуулаад Нисэхийн 58 дүгээр байр руу анкет бөглөнө гэж дагуулж ороод 8 давхарт очоод надад хандан гар утсаа өгч бай Мобикомын дугаар руу яриад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаа өгсөн. Тэр хүн намайг 7-8 давхарын голын шатан дээр зогсож байхад миний гар утсаар 8 давхарт хүнтэй яриад байх шиг байсан. Тэгээд 8 давхараас цахилгаан шатанд суугаад доошоо буусан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 157-158/, хохирогч Х.Болортуяагийн: “...фэйсбүүкээр цагийн ажил, ажилд авна гэсэн хаягаар ороод цагийн ажилд авна гэсэн зарын дагуу ажил хийхээр тохиролцсон. Тэгээд ажил олгогч гэх залуутай 2018 оны 01 дугаар сарын 30-ны өдөр уулзсан. Тэр залуу манай найз миний машиныг унаад явсан тэдний гэрийн үүдэнд хүлээж байя гээд 12 давхар байшингийн 4 давхарт хүлээж байсан. Тэгээд тэр залуу утасны цэнэг дуусчихлаа утсаараа нэг яриулаач гэсэн би утсаа өгөөд яриултал тэр залуу дээшээ гараад утсаар яриад явсан. Тэгээд дуу нь сонсогдохгүй болохоор нь 5 давхар руу гараад хартал тэр залуу байгаагүй цахилгаан шатаар доошоо буугаад яваад өгсөн байсан... гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Дэжидмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...надтай хамт 65-р байрны 6 давхар руу шатаар гараад өөрийн гар утсаараа үл таних хүнтэй “Би танай давхарт гараад ирчихлээ. Миний бичгийг аваад гараад ир би үүдэнд чинь хүлээж байя” гэж ярьчихаад 15 орчим минут хүлээж зогсож байгаад надаас “Утсаар чинь нэг ярьчихъя. Миний утас ярьж болохгүй байна” гэхээр нь би тэр хүнд өөрийн гар утсаа өгсөн. Тэгээд тэр хүн 10 орчим минут миний гар утсаар үл таних хүнтэй давхарт утсаар яриад байх шиг байсан бөгөөд би тэр үед 6 болон 5 давхарын шатны голд зогсож байгаад гэнэт тэр хүний дуу гарахаа больчихоор нь дээшээ 6 давхарт гараад очтол тэр хүн алга болсон байсан...” /2хх-11-13/ гэсэн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх 1-н 24-26, 201-206/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх 1-н 28-29, 77, 137, 139-142/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх 1-н 39, 127, 193, 249/, эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 15-16, 48-49, 83-84, 106-107, 166-167, 223-224, хх 2-н 21-22/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 1-н 75, 138/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 1-н 94-96, 133-136/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь нотлогдохгүй байна. Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг гарах цаг хугацаанд өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлж орлоготой байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Ч.Сандуй нь залилах гэмт хэргийг 6 удаагийн үйлдлээр үйлдсэн тул түүнийг тухайн гэмт хэргийг байнга буюу 2-оос дээш удаа үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь бусдыг залилаж эд хөрөнгийг нь авсан мөнгөөр найзуудтайгаа баар, караокед орж зарцуулсан. Ар гэртээ зарцуулаагүй, тухайн гэмт хэрэг гарах цаг хугацаанд хувиараа хөдөлмөр эрхэлж цалин, орлоготой байсан гэж мэдүүлж байх боловч бусдын эд хөрөнгийг залилж олсон мөнгийг ар гэр, өөрийн ахуй амьдралд зарцуулаагүй бусад зүйлд зарцуулсан нь амьдралын эх үүсвэр болгоогүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно. Тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан өөрийн шударгаар олсон орлогоор гүйцэтгэж чадахгүй байгаа үүргээ гүйцэтгэж байгаа нөхцөлд уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Шүүгдэгч нь 6 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд хувиараа хөдөлмөр эрхэлж, орлоготой байсан талаарх түүний шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтууд нь түүнийг өөрийн амьдралын эх үүсвэрээ хангаж байсан болохыг нотолж чадахгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Ажил гүйцэтгэх гэрээнүүд нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарснаас хойш байгуулагдсан, уг гэмт хэргүүд үйлдэгдэхээс өмнө хийгдсэн нэг гэрээний дагуу уг ажил хийгдсэн эсэх, төлбөр төлөгдсөн эсэх нь тодорхойгүй байна. Түүний хийсэн ажил гэх фото зургууд байх ба хэн, хэдийд хийсэн гэдэг нь тодорхойгүй, өөр баримтуудаар давхар нотлогдохгүй байгаа болно. Шүүгдэгч Ч.Сандуйгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Ч.Сандуй нь хохирогч нарыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Ч.Сандуйг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шүүгдэгчээс хохирлоо бүрэн авсан гэсэн бичиг шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч, хохирогч нарын данс руу хохирлыг мөнгө хийсэн баримт шүүх хуралдаанд гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ. Хохирол төлөх талаар шүүгдэгчийн өмгөөлөгч ажлын 5 хоногийн завсарлага авсан болно. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүх шүүгдэгч Ч.Сандуйг гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 05 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргасныг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах..” гэж заажээ. Иймээс шүүх шүүгдэгч Ч.Сандуйгийн хувийн байдал буюу бага насны хүүхэдтэй, хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, харин түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг зөвшөөрөхгүй байгаа” гэсэн саналыг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сандуйд шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно. Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сандуйг “хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сандуйг 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сандуйд оногдуулсан 03 жил 05 сар хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сандуйгийн урьд цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Сандуйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ

ШҮҮГЧИД А.АЛТАНХУЯГ Ч.ОТГОНБАЯР