Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00751

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00751

 

 

                                   

 

 

 

 

 

 

 

 

 

                                     Г.Анэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00451 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Ахариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: ... 67 тоот 2 өрөө орон сууцыг 132,319,378 төгрөгөөр үнэлсэн АБ ХХК-ийн, үнэлгээг хүчингүй болгуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Т.Алтанцэцэгээс 43,605,000 төгрөг гаргуулж ...д олгохоор шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 ны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01633 дугаар шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Шинжээч барьцаа хөрөнгө болох ...дугаартай, ... 67 тоот 35 м.кв 2 өрөө орон сууцыг тухайн нутаг дэвсгэрт худалдан борлуулагдаж байгаа 2 өрөө орон сууцны үнээс доогуур буюу 132,319,378 төгрөгөөр үнэлсэн. Шинжээч бензин, бараа материалын үнийн өсөлттэй уялдуулж үнэлгээг үндэслэлгүй гаргасан. Хуучин 9 давхарын 35 м.кв 2 өрөө орон сууцны одоогийн зах зээлийн үнэ 162,000,000-172,000,000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа ба энэ нь цахим орчинд ил тод байгаа.

Үнэлгээ гаргасан АБ ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээнд компанийн тусгай зөвшөөрлийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 3 жилийн хугацаатай сунгасан байна. Ч.Ж компанийн гүйцэтгэх захирал гэж үзэхээр түүнд Ч.Жд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тусгай зөвшөөрөл олгогдоод, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгагдсан байна. Хэрэгт хуулийн этгээдийн болон иргэн Ч.Жгийн тусгай зөвшөөрөл байдаг ба Сангийн яамны тушаалаар 2017 онд олгосон тусгай зөвшөөрөлд хаяг нь өөр байна. Иргэн, хуулийн этгээд тус тусдаа тусгай зөвшөөрөлтэй байсан нь харагдаж байгаа. Шийдвэр гүйцэтгэх газраас АБ ХХК-ийг шинжээчээр томилсон, Ч.Ж гарын үсэг зурсан байдаг. Гүйцэтгэх удирдлагынхаа хувьд буюу Компанийн тухай хуульд зааснаар тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулахаас биш гуравдагч этгээдийн хувьд тусгай зөвшөөрлөөр компанийн хувьд үнэлгээ хийсэн гэжээ.   

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад:

Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2018/01633 дугаар тогтоолоор Г.А43,605,000 төгрөг гаргуулж ...д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгчид төлбөрөө сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа биечлэн өгсөн боловч үүргээ биелүүлээгүй. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9Б байрны 67 тоот үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хурааж талуудаас үнийн санал авахад шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шинжээч томилон үнэлгээ гаргуулахад 132,319,378 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Төлбөр төлөгч нараас үнэлгээний талаар удаа дараа гомдол гаргаж, үнэлгээг хүчингүй болгож байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүндрэл учруулж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гарган 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/01322 дугаар шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 04/20250483 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгож, дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан гэжээ.

 3. Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдох улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй, ...67 тоот орон сууцыг 132,319,378 төгрөгөөр үнэлсэн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Г.Анэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.Аулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Шийдвэр гүйцэтгэх газрын 171-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Аваасүрэн барьцаа хөрөнгийг үнэлүүлэхээр АБ ХХК-ийг шинжээчээр томилсон тогтоол гаргасан. Гэтэл Г.АНийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 147-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь хуулийн үндэслэлгүй үнэлгээ хийлгэх тогтоол гаргасан гэж үзэж байна. Үүнийг тодруулж баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй.

4.2. Шинжээчээр ажиллаж эрх, үүрэг танилцуулсан баримтад иргэн Ч.Ж гарын үсэг зурсан. Үнэлгээ хийсэн АБ ХХК-ийг үнэлгээ хийх эрхгүй гэж үзэж байна. Тус компани нь НШШГГтай хамтран ажилладаг баримт хэрэгт авагдаагүй. Сангийн сайдын тушаалаар иргэн Ч.Жд үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгосон болохоос АБ ХХК-д тусгай зөвшөөрөл олгоогүй.

4.3. Г.Ахолбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа цаг хугацааны хувьд удааширалтай байгаа нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулийн үндэслэлгүй тогтоол гаргах, үнэлгээг шаардлага хангасан эсэхэд хяналт тавьж ажилладаггүйтэй холбоотой, нэхэмжлэгчийн буруутай ажиллагаа байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг хариуцагч НШШГГт холбогдуулан АБ ХХК-ийн ... 67 тоот 2 өрөө орон сууцыг 132,319,378 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт маргааны үйл баримтад хамааралгүй хуулийн зохицуулалт баримтласныг залруулах нь зүйтэй.

4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 102/ШШ2018/00938 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Г.А43,605,000 төгрөгийг гаргуулж, ...д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Г.Аөмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай, ...67 тоот 2 өрөө 35 м.кв үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1202 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 001/ХТ2018/01633 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байна. /хх43-49/

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, хэрэв сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэх журамтай.

6. Хариуцагч НШШГГ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэн хураах, үнийн санал авах, үнэлгээ тогтоох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан байна. /хх21-25/

 

7. Талууд барьцааны хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийг шинжээч томилуулж тогтоолгох хүсэлт гаргасан тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар АБ ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнэлгээг 132,319,378 төгрөгөөр тогтоожээ. /хх23-24/

 

7.а. Шинжээч нь тухайн объектыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар www.unegui.mn зарын сайтад худалдахаар зарлагдсан байршил, хийц, талбайн хэмжээ, загварын хувьд ойролцоо ...байрлах 125,000,000-160,000,000 төгрөгийн үнэтэй 1988-1989 онд ашиглалтад орсон орон сууцуудтай харьцуулан барилгын байршил, хийц, зориулалт, инженерийн дэд бүтцэд холбогдсон байдал, талбайн хэмжээ, дотор засал, гаднах орчны тохижилт зэргийг тооцоолон үзэх замаар маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээг 132,319,378 төгрөг гэж тогтоосон байна.

 

7.б. АБ ХХК нь эд хөрөнгийг эрс үнэгүйдүүлсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэгч шинжээчийн үнэлгээг үгүйсгэх зах зээлийн үнэ ханштай харьцуулсан баримт шүүхэд гаргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн АБ ХХК үнэлгээ хийх эрхгүй, Сангийн сайдын тушаалаар иргэн Ч.Жд үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгосон, АБ ХХК-д тусгай зөвшөөрөл олгоогүй гэх гомдол үндэслэлгүй.

 Хэргийн 35-36 дугаар талд авагдсан АБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон үнэлгээчний үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээнээс үзэхэд тус компани нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй байх ба компанийн гүйцэтгэх захирал Ч.Жд Сангийн яамнаас хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл олгосон байна. Ч.Ж нь АБ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгчээс түүнд уг компанийн ажилтны хувьд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар тодруулж тэмдэглэл үйлдсэн байна. /хх76-78/ Иймд АБ ХХК компанийнхаа хувьд, Ч.Ж үнэлгээчний хувьд аль аль нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй байна.

9. Шийдвэр гүйцэтгэгч тойрог зөрчиж ажиллагаа явуулсан гэх гомдол үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.13 дахь хэсэгт ... шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тойргийн харьяалал харгалзахгүй явуулна, 25 дугаар зүйлийн  25.1 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны цар хүрээ, хамрах нутаг дэвсгэрийг харгалзан гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх зорилгоор хоёр, түүнээс дээш шийдвэр гүйцэтгэгчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалгаж болно гэж заасан.

Тус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 147-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч явуулж байсан байна. Харин хөрөнгийн үнэлгээ тогтоолгох, шинжээч томилох  ажиллагааг 171-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч явуулжээ. Нэхэмжлэгч нь 171-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилсон тогтоолд гомдол гаргаагүй бөгөөд хүчин төгөлдөр тогтоолын үндсэн дээр хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа явагдсан байна. /хх20/

10. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт заасан зохицуулалт нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул хасч, үнэлгээ тогтоох журмыг зохицуулсан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг нэмэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00451 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 ...” гэснийг хасч “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 ...” гэсний дараа “ ... Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт ...” гэж нэмсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

                   

                           ШҮҮГЧИД                                   Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                        А.МӨНХЗУЛ