Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 814

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ө,” НҮТББ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:

“Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зайлшгүй шаардлагатай эмийн загвар жагсаалт болон хепатитын вирусийг эмчлэх удирдамжид орсон эмийг үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бүрэн хамруулахыг Эрүүл мэндийн яаманд, Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн 40 хувиас багагүй хөнгөлөлт  үзүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан зохих журмын дагуу Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд тус тус даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ө,” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Д.Э*******, хариуцагч Эрүүл мэндийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Д.О, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхдэлгэр  нар оролцов. 

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Ө,” НҮТББ-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“Хепатитын вирусийн халдвар авч, элэгний хүнд өвчтэй болсон хэсэг өүүд 2015 оны 02 дугаар сараас зохион байгуулалтад орж, элэгний хавдар, хатуурал зэрэг хүнд өвчний улмаас нас барагсдын тоог 20–иодхон жилийн дотор 90 хувиас дээш хэмжээгээр бууруулах боломж бүхий их үйлсэд бодит хувь нэмрээ оруулахаар ажиллаж эхэлсэн.

Ийнхүү “Э”, “*******” сан зэрэг байгууллагынхнаас мэргэжлийн болон судалгаа, арга зүйн мэдээллийг авч, улмаар холбогдох эрх зүйн акт, бичиг баримтуудтай танилцан тус асуудлаар тодорхой мэдлэг хуримтлуулж, ажлын аргачлал, төлөвлөгөөгөө боловсруулж, 2015 оны 4 дүгээр сард Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Р.Н*******, түүний ажлын албаныхантай хепатит вирусийн эмчилгээний эмийн үнэ, оношлогооны төлбөрийн зарим хэсгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлүүлэх асуудлаар уулзаж, тухайн агуулга бүхий саналыг Эрүүл мэнд, Спортын яамнаас Эрүүл мэндийн даатгалын газар болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлэх ажлыг бид, холбогдох бусад асуудлыг нь тэд хариуцахаар ажлаа х*******рилан авсан.

Мөн хүсэлтээ Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Э*******, Сангийн сайдыг түр орлон гүйцэтгэгч С.Б******* нарт тавьж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Т*******наас хариу авсан. Харин Сангийн яамнаас өнөөг хүртэл огт хариу авч чадаагүй байна. 

Хүний эрхийн үндэсний комисст 2015 оны 10 дугаар сарын 26–ны өдөр цахимаар зохих хэлбэрт нь нийцүүлэн хандсан ба 2015 оны 11 дүгээр сарын 24–ний өдрийн 2/843 тоот албан бичгээр тус комиссын гишүүн Н.Г*******аас хариу ирсэн. Тус албан бичигт Монгол Улсын шадар сайд, Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.О*******т хандсан 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2/840 тоот албан бичгийг хавсаргасан байсан. 

Ингээд Улсын Их Хурлын 2016 оны улсын төсөв хэлэлцүүлэх үеэр бидний тавьсан асуудал огт хөндөгдөөгүй учир эцсийн шийдвэрийг гаргадаг, дээд шатны байгууллага болох Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд 1100 гаруй өий өргөдлийг хавсаргаж хандсан. Ямар нэгэн хариу ирэхгүй болохоор нь албан бичгээ бариад 2016 оны 01 дүгээр сарын 07–ны өдөр тус зөвлөлийн ажлын албаны дарга н.С*******тэй уулзахад элэгний өвчинтэй холбоотой асуудлаар та нараас өөр хэн ч бидэнд хандаагүй, энэ тухай бидэнд тооцоо, судалгаа, мэдээлэл байхгүй гэсэн хариуг өгсөн. 

...Ийнхүү харьяа агентлаг болон төрийн захиргааны төв байгууллага нь юу ч хийхгүй, ямар ч санаачлага гаргахгүй, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг захиран зарцуулах асуудлаар эцсийн шийдвэрийг гаргадаг удирдах дээд байгууллага болох Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь юу ч мэдэхгүй, ямар ч арга хэмжээ авахгүй болохоор Монголчууд бид элэгний хавдар, хатуурал зэрэг хүнд өвчний улмаас хоногт 5-6 хүнээ алдсаар, эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгээрээ хохирсоор ...байна.  

Энэ бүхнийг эсэргүүцэн Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд хандахад, тус хороо дээрх байгууллагуудын зохих албан тушаалтнуудыг дуудаж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. 

Гэтэл тус хэлэлцүүлэгт Эрүүл мэнд, спортын яамнаас ямар ч хүн ирж оролцоогүй ба тус хэлэлцүүлгийн үеэр Өргөдлийн байнгын хорооны гишүүдийн тавьсан асуултад Эрүүл мэндийн даатгалын газрынхан худлаа хариулж, ирж оролцоогүй Эрүүл мэнд, спортын яамныханд бүх буруугаа чихэж, Улсын Их Хурлын гишүүдэд ташаа ойлголт төрүүлсэн. Мөн тус Байнгын хорооноос бидний тавьсан хүсэлтийг богино хугацаанд шийдвэрлэхийг Эрүүл мэнд, спортын яам, Хүн ам, хөгжил, нийгмийн хамгааллын яам зэрэг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Гэвч тус асуудлаар зохих ажлууд хийгдэхгүй хэвээр л байна. 

...Элэгний хүнд өвчний үндсэн суурь шалтгаан болсон гепатитын С вирусийг устгах эмчилгээний Софосбувир+Ледипасвир эмийн хэрэглээ маш их боловч өүүдийн 90% гаруй нь санхүүгийн чадваргүй, тус вирусийн голомтыг богино хугацаанд устгах зэрэг нийгмийн маш олон, нэн тулгамдсан, зайлшгүй шаардлага байгааг дурдаад, тус эмийг үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулж, хамруулахыг хүссэн албан бичгээ Эрүүл мэнд, спортын яаманд удаа дараа хүргүүлж, зохих албан тушаалтнуудтай биеэр уулзсан ч тусыг эс олсон. 

...Монгол Улсын хувьд Софосбувир+Ледипасвир буюу “Харвони” эмийг 1600, 2000 хүн.тун гэсэн бага хэмжээгээр, удаан хугацааны завсарлагаатайгаар импортлож буй нь зохиомол хомсдол үүсч зүй бус үйлдэл газар авах боломжийг бүрдүүлж байна. Мөн 1 курс эмчилгээнд ойролцоогоор 3.400.000 төгрөгийг зарцуулах бөгөөд санхүүгийн боломжтой нь нийт өий 10 хувьд ч хүрэхгүй байна. Уг эмийг бүрэн ууж чадахгүй эмчилгээгээ дутуу хийвэл гепатитын С вирус мутацид орон эмчлэгдэхээргүй болж, бүр ч ноцтой аюулд хүргэнэ. 

Харин гепатитын В вирусийн 1 сарын эмчилгээ нь 22.000 -85.000 төгрөгийн үнэтэй 3 төрлийн эм байдаг ба тэдгээрийг хамгийн багадаа, ядаж тасралтгүй 5 жил уух шаардлагатай тул урт хугацаандаа маш өндөр зардал гардаг.

Монгол Улсын хувьд иргэд буруу зуршлаасаа болж уг вирусийн халдварыг аваагүй. Харин эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх стандартууд зохих ёсоор хангагдаж, мөрдөгдөөгүй нь түүнд тавих хяналт сулаас үүдэлтэй. Тухайлбал, нэг удаагийн зүү, тариурыг хэрэглээнд нэвтрүүлээд 10 гаруйхан жил, цусны төв донороо гепатитын вирусийн халдвартай эсэхийг тодорхойлдог болоод тун удаагүй, олон удаа ашигладаг шүдний болон мэс заслын багажийн ариутгал зохих төвшинд хийгдэж хэвшээгүй. Мөн халдвар тээгчдийн багагүй хувийг эрүүл мэндийн салбарын ажилтнууд эзэлж буй нь гепатитын вирусийн халдварын тархалтад эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага томоохон үүрэг гүйцэтгэснийг тодотгож байгаа юм. 

Иймд тус өвчний эмчилгээний зардлыг төр үүрэлцэх үүрэгтэй бөгөөд ядаж албан журмаар хамруулдаг Эрүүл мэндийн даатгалын сан хариуцах ёстой. Мөн халдвар дамжих замыг бууруулах нь манай орны хөгжил, дэвшилтэй салашгүй холбоотой бөгөөд маш урт хугацаанд, өндөр зардлаар хийгдэнэ. Харин түүний оронд аль болох эрт илэрүүлж, оношлон, эмчлэх ажлыг богино хугацаанд үр дүнтэй хийж чадвал элэгний хавдар, хатуурал зэрэг хүнд өвчний улмаас нас барагсдын тоог огцом маш ихээр бууруулаад зогсохгүй тус өвчний үндсэн суурь шалтгаан болсон гепатитын вирусийн голомтыг бүрэн устгах боломжтой билээ. 

        Иймд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зайлшгүй шаардлагатай эмийн загвар жагсаалт болон хепатитын вирусийг эмчлэх удирдамжид орсон эмийг үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бүрэн хамруулж, эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн 80 хувиас багагүй хувийг нь хариуцахыг хариуцагч нарт даалгаж” өгнө үү." гэжээ.

Хоёр. Хариуцагч Эрүүл мэнд, спортын яамнаас 2016 оны 5 дугаар сарын 13-ны  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  

“Эрүүл мэнд, спортын яам нь хепатит С вирусийн эмийн тодорхой хувийн эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх асуудлыг дэмжиж, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүргүүлсэн. 

Үүний дагуу 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 118 тоот Сангийн сайдын тушаалаар Эрүүл мэнд, спортын яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн даатгалын газар, “Ө” НҮТББ, “*******” сангийн төлөөллүүдийг оролцуулан хамтарсан ажлын хэсэг байгуулж, хепатит С вирусийн эмийн үнийн хэдэн хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх асуудлыг шийдвэрлэх үүднээс тооцоо судалгаа хийж байна. 

Эрүүл мэнд, спортын яам “Ө,” НҮТББ-ын хепатит С вирусийн эмийн үнийг эрүүл мэндийн даатгалд хамруулах саналыг зөвшөөрч байгаа болно.” гэжээ. 

Дөрөв. Хариуцагч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Нарантуяа  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  

“...Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө, зарлагын гүйцэтгэлийг хэлэлцэн батлах, хяналт тавих болон бусад тодорхой бүрэн эрхтэйгээр ажиллахаар заасан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх шууд үүрэггүй ба Улсын их хурлаас 2002 онд батлагдсан “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” (хүчингүй) хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. “Эрүүл мэндийн даатгалын орон тооны бус салбар зөвлөл” /цаашид “даатгалын зөвлөл” гэх/-ийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэл ажиллуулна.” гэж заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын орон тооны бус салбар зөвлөл нь Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг тогтоож ирсэн.

Улсын Их Хурлаас 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр баталж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох гэж заажээ. Энэ нь Нийгмийн даатгалын зөвлөл хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрлийг тогтоох, хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргах эрх бүхий субъект биш юм. 

 Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 04 тоот тогтоолоор шинээр батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгуулагдах хүртэл буюу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт батлах үүргийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хариуцуулсан.

Эрүүл мэндийн даатгалын газраас иргэдийн эрүүл мэндэд тулгарч буй асуудал, оношилгоо, эмчилгээний хэрэгцээ шаардлагад нийцүүлэх үүднээс “Зайлшгүй шаардлагатай эмийн 7 дахь жагсаалт”-д байгаа эмүүдийг эргэн нягталж даатгуулагчид эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтыг шинэчлэх шаардлага байгаа тул “ Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх жагсаалтыг шинэчлэх ( нэр, төрөл, хөнгөлөлтийн хэмжээ)”-ыг шинэчлэн боловсруулсан төслийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд ирүүлээд байна. Жагсаалтын 45, 46, 47, 48 дугаар жагсаалтад вирусийн эсрэг бэлдмэл оруулжээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэж нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтыг шинэчлэн батлах юм. 

Иймд Ө,өөс захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хамааралгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-дэх хэсэг “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү.” гэжээ.

Тав. Хариуцагч Эрүүл мэндийн даатгалын газрын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...1.Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүлийн 14.9.5-д “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох” үүрэг хуулиар хүлээсэн байх тул үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг тогтоох эрх нь Эрүүл мэндийн даатгалын газарт хуулиар олгогдоогүй болно.

2. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй “Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт” / нэр төрөл, хөнгөлөлтийн хувь, хэмжээ/ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан бөгөөд уг жагсаалтад рибавирин /200 мг №20 шахмал/, ламивудин /150 мг №10 шахмал/ гэсэн вирусын эсрэг бэлдмэл багтсан байна.

3. Гепатитын С вирусийн халдварыг эмчлэх Харвони /Софосбувир 400тг+Ледипасвир 90 тг/ эм нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдэж байгаа хэдий ч Эрүүл мэндийн Сайдын 2014 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 215 дугаар тушаалаар баталсан “Зайлшгүй шаардлагатай эмийн 7 дахь жагсаалт”-д ороогүй байна.

4. Эрүүл мэндийн даатгалын шинэсчилсэн хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны 28 дугаар тоот тогтоолоор баталсан эмийн жагсаалтыг шинэчлэх шаардлага гарч байгаа болно. 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д “энэ хуулийн 14.9.1, 14.9.3-14.9.6-д заасан асуудлаар санал боловсруулж холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн Үндэсний зөвлөлөөр шийдвэрлүүлэх” гэсэн үүргийнхээ дагуу “Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт шинэчлэн боловсруулж, холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудын саналыг тусган Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албанд хүргүүлээд байна.

Уг төсөлд Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Монголын эмийн холбоо, эм ханган нийлүүлэх төвүүд, эмийн сан, өрхийн эмч нарын төлөөллийг оролцуулсан удаа дараагийн уулзалтаас гарсан санал, шийдвэрүүдийг тусгасан. 

6.Эрүүл мэндийн сайдын 2014.11.05-ны өдөр баталсан 380 дугаар тушаалын 4.7.3-т Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар даатгуулагчийн өвчний учир тухайн эмнэлэгт, тухайн сардаа 55 000 төгрөг хүртэлх, хэрэв шаардлагатай тохиолдолд улирлын хэмжээгээр буюу 165 000 төгрөг хүртэлх оношилгоо, шинжилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцаж байна.

Иймд Ө, Нийгмийн төлөөллийн зөвлөлөөс Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9 дэхь “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэсэн заалтыг үндэслэн хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

Зургаа. Хариуцагч Эрүүл мэндийн даатгалын газрын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн шаардлагыг 1-д “Хепататын вирусын эмчилгээний удирдамжид багтсан эмүүдийг үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бүрэн хамруулж, эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн 80%-аас багагшй хэмжээний хөнгөлөлт үзүүлэх тухайд Монгол улсын Сангийн сайдын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 118 дугаар тушаалаар Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн даатгалын газар, Монголын э, “*******” сан, “Нэг Монгол” ТББ, “Ө, нийгмийн төлөөллөөс бүрдсэн” хепатит вирусын халдварыг эмчлэх тусламж, үйлчилгээний болон эмийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар судалгаа хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

“Ө,”-ийн нэмэгдүүлсэн шаардлагын 4-д дурьдсан “Даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээний хувьсах, зардлын даатгалын сангаас олгох хэмжээг тогтоох тухай 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаар 459/280/182 тоот хамтарсан тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын байгууллага болон нийгмийн даатгалын, санхүү, төсвийн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тус тус үндэслэн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл тогтооно” гэж заасны дагуу холбогдох яамдуудад санал хүргүүлэн ажиллаж байгаа бөгөөд саналууд ирсэн даруйд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр батлуулахаар ажиллаж байна.” гэжээ.

Долоо. Хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“...1.Эмийн жагсаалтад бүрэн хамруулж, эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн 80-аас багагүй хувийг хариуцах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.5-д заасны дагуу “эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох” үүрэгтэй байсан байна. Тус заалтыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүчингүй болгосон тул эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс “эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг тогтоох” эрх зүйн үндэслэлгүй болсон. Харин засгийн газраас 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй дагалдан гарах хуулийн төсөлд уг асуудлыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн чиг үүрэгт хамаарахаар тусгасан байгаа болно. Уг хуулийн төсөл батлагдсанаар эмийн нэр төрөл, үнийн хязгаар, хөнгөлөх хувь хэмжээг тогтоох асуудлыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл шийдвэрлэх боломж бү*******.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас хепатитын вирусийг эмчлэх эмийн үнийг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөх хувь хэмжээг тогтоох асуудлаар санал боловсруулж, шийдвэрлүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл / уг ажлын хэсэгт “Ө,” НҮТББ мөн орж буй/-ийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулахаар талуудаас санал нэгтгэн, албажуулахаар ажиллаж байна. Мөн 2016 оны төсвийн тодотголоор уг эмийн хөнгөлөлтийг санхүүжүүлэхээр 24.3 тэрбум төгрөгийг батлуулсан болно.

Харин эмийн үнийн хэдэн хувийг хөнгөлөх хувь хэмжээг тогтоох асуудал нь хуульд өөрчлөлт орж, нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд чиг үүрэг олгогдсоны дараа захиргааны байгууллага шийдвэрлэх эрх хэмжээний асуудал тул нэхэмжлэлд дурьдсанчлан эмийн хөнгөлөлтийг 80-аас багагүй хувиар байхаар тогтоохыг шүүхээс даалгах шийдвэр гаргах боломжгүй гэж үзэж байна.

2. “Хепатитын вирусийг оношлох, эмчлэх үед хийгддэг тус вирусийн ачааллыг тоолох тоон шинжилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах” нэхэмжлэлийн тухайд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор уг асуудлыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн байна. Уг тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны зохих байгууллагуудад хамаарч байна.

3. “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 19 дүгээр тогтоолын 1 дүгээр тогтоолыг эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т нийцүүлэх ” шаардлагын тухайд: 

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасны дагуу “эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн” уг тогтоолыг эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан гэж үзэж байна.

4. Нэхэмжлэлийн 4 дэхь шаардлага нь Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн чиг үүрэг, эрхлэх асуудлын хүрээнд хамааралгүй, Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлоготой холбоотой асуудал байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс уг шаардлагад тайлбар өгөх боломжгүй байна.” гэжээ. 

Найм. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль хүчингүй болсон боловч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дээрх хамтарсан 459/280/182 тоот тушаал нь Даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас олгох, 248/261/А/188 тоот тушаал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн жагсаалт, түүний жишиг үнэ, даатгалын сангаас олгох хэмжээний тухай харилцааг тус тус зохицуулдаг болно. Дээрх хамтарсан тушаалыг шууд хүчингүй болгох нь хууль эрх зүй, нийгэмд хүлээлт үүсэх ө эмчлүүлэгч нар даатгалын сангаас тусламж үйлчилгээ авах боломжгүй болох нөхцөл учирч болзошгүй эрсдэлтэй бөгөөд эрүүл мэндийн салбарын онцлогтой харилцааг зохицуулдаг тул эрх зүйн зохицуулалтгүй болно гэж үзэж байна.

Дээрх тушаалуудаар зохицуулагддаг харилцааг Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль болон бусад хуульд заасны дагуу арга хэмжээ авч шинэчлэн батлуулах ажлыг эрүүл мэндийн салбар хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан Сангийн яаманд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч нь шүүхээс хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зайлшгүй шаардлагатай эмийн загвар жагсаалт болон хепатитын вирусийг эмчлэх удирдамжид орсон эмийг үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бүрэн хамруулахыг Эрүүл мэндийн яаманд, Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн 40 хувиас багагүй хөнгөлөлт  үзүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан зохих журмын дагуу Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд тус тус даалгах”  гэж тодруулсан тул энэ хүрээнд маргааныг хянан хэлэлцлээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зайлшгүй шаардлагатай эмийн загвар жагсаалт болон хепатитийн вирусийг эмчлэх удирдамжид орсон эмийг үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бүрэн хамруулахыг Эрүүл мэндийн яаманд, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан зохих журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн 40 хувиас багагүй хөнгөлөлт  үзүүлэхийг Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол Улсад сүүлийн арван жилийн байдлаар элэгний хорт хавдар болон хатуурлын улмаас нас барсан хүний тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн хэрэгт нотлох баримтаар авагдсан тоон мэдээллээр  нотлогдож байна. Тодруулбал:

Үзүүлэлт

2005

2006

2007

2008

2009

2010

2011

2012

2013

2014

2015

Элэгний хорт хавдар

 

1199

1282

1281

1346

1410

1410

1432

1320

1578

1405

1658

Элэгний хатуурал

734

906

887

838

781

947

998

1011

867

781

808

Тус тоон мэдээллийн эх үүсвэрийг Эрүүл мэндийн яамны жилийн эцсийн мэдээнээс авсан  байна. 
Нэхэмжлэгч “Ө,” НҮТББ нь Монгол Улсад элэгний хорт хавдраар нас барсан хүний тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа болон хепатитийн вирусийн халдварын тархалт өндөр байгаа тул тус өвчний эмчилгээний зардлыг төр хариуцах, тодруулбал Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зайлшгүй шаардлагатай эмийн загвар жагсаалт болон хепатитийн вирусийг эмчлэх удирдамжид орсон эмийг үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бүрэн хамруулах зэрэг асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо болон хариуцагч Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд удаа дараа хандаж байсан  болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна. Үүнд:
нэгд, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргад 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Ө”-өөс “...Монгол Улсад 400 мянга гаруй хүн архаг вируст хепатитийн халдвартай бөгөөд зуун мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүн байранд байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас найм дахин их байгаа  ...” талаар дурдаж, төрөөс холбогдох арга хэмжээ авч өгөхийг хүссэн элэгний С вирустай 235 хүний гарын үсэгтэй  “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичиг; 
хоёрт, Эрүүл мэнд, спортын яамны сайдаас 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хүн амын хөгжил, нийгмийн сайдад “...төрөөс болон Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэхийг хүссэн өргөдөл, албан бичгийг өий төлөөлөл, төрийн бус байгууллагуудаас ...яаманд ирүүлсээр байна. 
...Иймд хепатитийн В, С вируст халдварыг эмчлэх тусламж, үйлчилгээнд хамаарах лабораторийн зарим өндөр өртөгтэй /вирусийн ачаалал, генотип тодорхойлох/, оношилгоо, шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад, Ледипасвир 90мг/ Софосбувир 400мг /Ledipasvir, sofosbuvir/ №28 шахмал, ...эмүүдийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгох эмийн жагсаалтад оруулж өгнө үү.”  гэж хандсан 1а/2967 дугаар албан бичиг;
гуравт, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “...гепатит В, С вирусийн оношилгоонд хамрагдах, эмийг хэрэглэх өий тоо болон нийт гарах зардлын тооцоо судалгааг нарийвчлан тооцож үзэхээр холбогдох яамтай хамтран ажиллах санал хүргүүлэн ажиллаж байна.” гэсэн 5/1805 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг ; 
дөрөвт, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл , Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газар  болон холбогдох байгууллагуудаас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлуудаар тодорхой арга хэмжээ авч байгаа талаар нэхэмжлэгчид хариу тайлбаруудыг удаа дараа хүргүүлж байсан боловч бодит байдалд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 6 дахь заалтын Монгол Улсын иргэн “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно;” Арван есдүгээр зүйлийн 1 дэх заалтын “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ...хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас ...төлөх төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журмыг нийгмийн даатгалын байгууллага болон нийгмийн даатгалын, санхүү, төсвийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тус тус үндэслэн Үндэсний зөвлөл тогтооно.” гэсэн заалт хэрэгжихгүй, уг заалтын дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн тодорхой хөнгөлөлт  үзүүлэх шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 
Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эрүүл мэнд” гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг;”, 3.1.3-т “эрүүл мэндийг хамгаалах” гэж хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах замаар хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн анагаах ухаан, нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг;” гэж ойлгохоор, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “хүн амын эрүүл мэндийг төрийн онцгой анхаарал, ивээлд авах;”, 4.1.4-т “Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн зарим төрлийн тусламж, үйлчилгээний төлбөрийг төр хариуцах.”, 4.2.3-т “эрүүл мэндийн бодлого, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, ...байгууллага, хамт олон, гэр бүл, иргэний нэгдсэн үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх.” гэж эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн зарчмыг тус тус хуульчилсан байна.
Уг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад:
-хариуцагч Эрүүл мэнд, спортын яамнаас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2/2097 дугаар албан бичгээр  “...хепатит С вирусийн эмийн тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх асуудлыг дэмжиж, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүргүүлсэн. ...яам “Ө” төрийн бус байгууллагын хепатит С вирусийн эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалд хамруулах саналыг зөвшөөрч байгаа болно.”; 
-Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газраас 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1/128 дугаар албан бичгээр  “...Сангийн сайдын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 118 дугаар тушаалаар Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн даатгалын газар, Монголын э, “*******” сан, “Нэг Монгол” ТББ, “Ө” төрийн бус байгууллагаас бүрдсэн “Хепатит вирусийн халдварыг эмчлэх тусламж, үйлчилгээний болон эмийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар судалгаа хийж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. 
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт ...заасны дагуу холбогдох яамдуудад санал хүргүүлэн ажиллаж байгаа бөгөөд саналууд ирсэн даруйд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр батлуулахаар ажиллаж байна.”;
-Эрүүл мэнд, спортын яамнаас 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбарт “...Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын 7.1.2-т “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг гурван жил тутам шинэчилж мөрдүүлэхээр заасан байдаг, ...эмийн 7 дугаар жагсаалт нь Эрүүл мэндийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 215 дугаар тушаалаар батлагдсан. 
...Нэхэмжлэлд дурдсан зарим ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.”  гэсэн тайлбарууд, хийж гүйцэтгэсэн ажлын холбогдох баримтууд болон нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зарим асуудлаар Сангийн сайдын 2016 оны Ажлын хэсэг байгуулсан 118 дугаар тушаал  зэргийг хариуцагч нараас шүүхэд тус тус баримтаар гаргасан болно. 
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эрүүл мэндийн даатгал” гэж төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг;”, 3.1.6-д “эрүүл мэндийн даатгалын сан” гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг х*******лцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг;” гэж ойлгохоор, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад дараах тусламж, үйлчилгээ хамаарна:”, 9.1.2-т “амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ;”, 9.1.6-д “өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл;”, 9.1.7-д “...төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт;”, 9.3-т “Даатгуулагч өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон ерөнхий нэршлийн эмийг худалдан авах тохиолдолд хөнгөлөлт үзүүлнэ.”, мөн Монгол Улсын Их Хурлын 2014 оны 57 дугаар тогтоолоор баталсан Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын 7.4.1-д “зонхилон тохиолдох өвчин эмгэгийн эмчилгээ, оношилгоонд шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх;”, 7.4.2-т “санхүүгийн дарамт үүсгэх өвчин эмгэгийн эмчилгээ, оношилгоонд шаардагдах өндөр өртөгтэй эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх”, Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “хүн амын эрүүл мэндийг төрийн онцгой анхаарал, ивээлд авах;”, 4.1.4-т “Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн зарим төрлийн тусламж, үйлчилгээний төлбөрийг төр хариуцах.”  гэж тус тус заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан зохих журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн 40 хувиас багагүй хөнгөлөлт  үзүүлэхийг мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд тус тус даалгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. 
Монгол Улс нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн 196 оны нэг бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2015 онд Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтын 19 дэх загвар жагсаалтыг шинэчлэн гаргасан  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. 
Эрүүл мэндийн яамны сайдын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 215 дугаар тушаалаар Зайлшгүй шаардлагатай эмийн 7 дахь жагсаалтыг шинэчлэн баталсан  байх бөгөөд тус жагсаалтад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/85 дугаар тушаалаар нэмэлт оруулсан байна. 
Өөрөөр хэлбэл, Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын 7.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2014 онд баталсан Зайлшгүй шаардлагатай эмийн 7 дахь жагсаалтад шинээр нэмж оруулах эмийн жагсаалтыг нэгдүгээр, нэмж оруулах тун, хэмжээ, хэлбэр бүхий эмийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан байна. 
Харин Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 196 дугаар тушаалаар  “Хепатитийн С вируст халдварын илрүүлэг, оношилгоо, эмчилгээний зааврыг нэгдүгээр, сорьцыг хаяглах хөтчийг хоёрдугаар хавсралтаар” тус тус баталжээ. 
Нэхэмжлэгч “Ө,” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Д.Э*******гийн шүүхэд болон шүүх хуралдааны явцад гаргасан  “...Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг амьдралд нэвтрүүлэх явдал эрчимжиж буй өнөө үед эмийн гаж нөлөөг багасгаж, үр дүнг нь нэмэгдүүлсэн шинэ бүтээлүүд элбэгшсэн тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргадаг загвар жагсаалт, эмчилгээний болон эмнэлзүйн удирдамжуудад эм нэмэгдэх, хасагдах асуудал олонтаа тохиолдох болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагад эмийн нэрийг заагаагүй бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргадаг загвар жагсаалттай уялдуулан жагсаалтаа байнга хариуцагч шинэчилж байх шаардлагатай.” гэсэн тайлбар үндэслэлтэй болохыг тэмдэглэж байна. 
Иймд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т “зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалт” гэж хүнд ...үзүүлэх эмнэлгийн тусламжид эн тэргүүнд хэрэглэхээр эрүүл мэндийн ...асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан эм, эмнэлгийн хэрэгслийн нэрсийг;” гэж ойлгохоор, 4.5-д “Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн ...эмийн жагсаалтыг төрийн захиргааны холбогдох төв байгууллага батална.”, Монгол Улсын Их Хурлын 2014 оны 57 дугаар тогтоолоор баталсан Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын 7.1.1-д “эрүүл мэндийн ...асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь эрүүл мэндийн тусламжийн бүх шатлалд үзүүлэх оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд нэн тэргүүнд шаардагдах эмийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зайлшгүй шаардлагатай эмийн талаарх үзэл баримтлалд тулгуурлан өөрийн орны хүн амын өвчлөлийн байдал, хэрэгцээнд тохируулан сонгох;”, мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “...шинжлэх ухааны мэдлэг, ололт, нотолгоо, орчин үеийн ...дэвшилтэд аргад тулгуурлан хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх;” гэж тус тус заасны дагуу хариуцагч Эрүүл мэндийн яам нь гурван жил тутам Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг баталж, хэрэгжүүлэхээр хуульчилсан байх тул нэхэмжлэгчийн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зайлшгүй шаардлагатай эмийн загвар жагсаалт болон хепатитийн вирусийг эмчлэх удирдамжид орсон эмийг үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бүрэн хамруулахыг Эрүүл мэндийн яаманд даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэх нь үндэслэлтэй байна. 
Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 6 дахь заалтын Монгол Улсын иргэн “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх заалтын “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ...хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалттай нийцнэ. 
Иймд Үндэслэх хэсэгт дүгнэсэн хууль зүйн үндэслэлүүд, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэгд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зайлшгүй шаардлагатай эмийн загвар жагсаалт болон хепатитын вирусийг эмчлэх удирдамжид орсон эмийг үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бүрэн хамруулахыг Эрүүл мэндийн яаманд, хоёрт, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан зохих журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн 40 хувиас багагүй хөнгөлөлт  үзүүлэхийг мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд тус тус даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

             

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:


1. Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.4, 4.2.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3, 11 дүгээр зүйлийн 11.2, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасан заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө,” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Д.Э*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зайлшгүй шаардлагатай эмийн загвар жагсаалт болон хепатитын вирусийг эмчлэх удирдамжид орсон эмийг үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бүрэн хамруулахыг Эрүүл мэндийн яаманд, Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн 40 хувиас багагүй хөнгөлөлт  үзүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан зохих журмын дагуу Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд тус тус даалгасугай. 
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яамнаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Л.ӨЛЗИЙСАЙХАН