Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01038

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01038

 

 

                                    

                                        Б.Тгийн нэхэмжлэлтэй

                                           иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/00634 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Тгийн хариуцагч Т.Эт холбогдуулан гаргасан 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хэлцлээс татгалзаж, 59,720,000 төгрөг гаргуулах, хариуцагчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хэлцлээс татгалзаж, 59,724,000 төгрөг гаргуулах, хариуцагч Т.Эын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлнэ.

 

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.Т 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Т.Эт ..., Б блок 11 давхрын 2 дугаар орц, 104 тоот 85.32 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 162,108,000 төгрөгөөр худалдах гэрээ байгуулсан. Урьдчилгаа 20,000,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төлж, үлдэгдэл төлбөрийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дотор гэрээнд заасан дансанд шилжүүлэхээр тохиролцсон боловч төлж барагдуулаагүй. Гэрээний 3 дахь хэсэгт зааснаар алданги 38,401,040 төгрөг, үлдэгдэл төлбөр 92,108,000 төгрөг, нийт 130,509,040 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байсан. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авахгүй байсан тул шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны алдангийг 9,670,540 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Хариуцагч нь гэрээний төлбөрийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төлж дуусгах байсан боловч гэрээний үүргээ зөрчсөөр байсан тул 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хэлцлээс татгалзаж, гэрээ байгуулах үед орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1,900,000 төгрөг байсан бол 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 1 м.кв 2,600,000 төгрөг болсон тул зөрүү төлбөрт 59,724,000 төгрөг болно гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулгад: Т.Э нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах үед Хүнс, хөдөө аж ахуйн яамны газар тариаланг дэмжих сангаас зээл авч бизнесийн үйл ажиллагаагаа явуулж, орон сууцны төлбөрөө төлнө гэж тооцоолж байсан. Гэтэл зээл нь бүтээгүй тул төлбөрийг гүйцэд төлөх боломжгүй болсон. Урьдчилгаа 20,000,000 төгрөг төлж, үлдэх 142,108,000 төгрөгийг 7 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон. Тухайн үед улс орон даяар Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай байсан бөгөөд хариуцагч нь 7 хоногийн дараа 142,108,000 төгрөг төлөх хэлцэл байгуулсан. Гэтэл Монгол Улсын Засгийн газар тариалан эрхлэгчдээс маш бага хэмжээтэй тариа худалдаж авсан бөгөөд одоог хүртэл төлбөрийг нь төлж барагдуулаагүй. Дээрх нөхцөл байдлаас болж хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болж, нэхэмжлэгч талд тайлбарлаж хэлсэн. Хариуцагч нь хугацаа хожимдуулсан нь үнэн. Гэхдээ үлдсэн төлбөрөө төлөөд орон сууцандаа үргэлжлүүлэн амьдрах хүсэлтэй, орон сууцнаас албадан гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхтэй субъект гаргаагүй. Талууд хэлцлийг нотариатаар гэрчлүүлсэн боловч улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Мөн нэхэмжлэгч Б.Т “...” ХХК-д орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн бол өмчлөх эрхийн гэрчилгээ түүний нэр дээр нь гарсан байх ёстой. Гэтэл компанитай байгуулсан хэлцлээр уг орон сууцыг авсан гэдэг нь тодорхойгүй, урьдчилсан тэмдэглэлийг хийлгээгүй байна. Иймд хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Б.Т нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

3. Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан гэрээнээс татгалзаж, хохирол 59 724 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 70 000 000 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, ..., Б блок, 11 давхрын 2 дугаар орц, 104 тоот хаяг байршилтай, 85.32 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 664 907 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаас харвал шүүх нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр гаргуулж аваагүй, орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчийг тухайн орон сууцыг захиран зарцуулах эрхтэйг нотлохгүй. Уг гэрээний 4.7-д “захиалагч тал нь орон сууцыг ашиглалтад орохоос өмнө гүйцэтгэгч талын зөвшөөрөлгүйгээр гэрээний эрх, үүргээ бусдад шилжүүлэх, орон сууцаа бусдад хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдах, бэлэглэх, барьцаалах эрхгүй” гэж заасан. Орон сууц ашиглалтад орсон эсэх, захиалагч буюу нэхэмжлэгчид худалдах зөвшөөрөл олгосон эсэхийг шүүх тодруулаагүй дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

4.2. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “... нэхэмжлэгчийн гаргасан гэрээнээс татгалзаж, хохирол 59,724,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож...” гэсэн атал хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 968,490 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхээс зохигчдын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэснийг нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөө хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэхгүй. Ийм учир хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 968,490 төгрөг гаргуулах ёсгүй.

4.3. Маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх нэхэмжлэгчид байгаа гэдгийг хангалттай нотлоогүй атал орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгч байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй эсэхийг тодруулаагүй учир нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй. Нэхэмжлэлийг шаардах эрхгүй этгээд гаргасан гэж үзэж болохоор байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

... 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний хавсралт болон гэрээний заалтад төлбөр бүрэн төлөгдсөн гэдгийг тусгасан2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулжхариуцагч орон сууцанд орсонХэлцлийн үнийн дүн 162,108,000 төгрөгийг 7 хоногийн дотор төлөх ёстой байтал өнөөдрийг хүртэл буюу 1 жил 3 сарын хугацаанд төлбөр болох 92,000,000 төгрөгийг төлөөгүйӨөрөөр хэлбэлхэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн процессын алдаа гаргаагүйшүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Иймд гомдлыг хэрэгсэхгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.Т хариуцагч Т.Эт холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хэлцлээс татгалзаж, төлбөр 59,720,000 төгрөг гаргуулах, ...85,32 м.кв орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өмчлөгчийн шаардах эрхийн талаарх хуулийн зохицуулалтыг баримталсан нь оновчгүй байх тул залруулсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

4. Маргааны үйл баримтын талаар,

4.а. Б.Т 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “...” ХХК-тай орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, ...85,32 м.кв 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 2,300,000 төгрөг, нийт 196,236,000 төгрөгөөр худалдан авах, орон сууцны нийт төлбөрийг 100 хувь бартераар төлөхөөр тохиролцож, тус орон сууцыг Б.Т эзэмшилдээ авчээ.  /хх6-8/

4.б. Б.Т уг орон сууцыг 162,108,000 төгрөгөөр худалдах, худалдан авах тухай хэлцлийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Т.Этай байгуулж, Т.Э гэрээний урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг 2021.03.11-ний өдөр төлөх, үлдэгдэл 142,108,000 төгрөгийг 2021.03.19-ний өдөр нэхэмжлэгчийн Хаан банкны ... тоот дансанд төлөх, төлбөр төлөх хугацаа хэтэрвэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцжээ. /хх5/

Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй. Хариуцагч нь дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчид 70,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдсон.

5. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан дээрх хэлцэл нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

6. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн 70,000,000 төгрөгийг буцааж өгөх, хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгөх нь зөв.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулсан. Нэхэмжлэгч Б.Т орон сууцыг өмчлөгч биш байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өмчлөгчийн шаардах эрхийн зохицуулалтыг баримталсан нь буруу. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.

7. Шүүх улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 968,490 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасантай нийцэх тул шийдвэрийн энэ хэсэгт гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/00634 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 106 дугаар зүйлийн 106.1,” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,664,907 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

    ШҮҮГЧИД                               Д.НЯМБАЗАР

                                                 А.МӨНХЗУЛ