| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 183/2022/00461/И |
| Дугаар | 192/ШШ2026/03029 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2026/03029
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ************************ Ц- /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****************** хаягт оршин байрлах, З /РД:7046097/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын гэрээнд зааснаар 9,852,000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э,
нарийн бичгийн дарга З.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Ц- нь хариуцагч Зорчигч тээвэр хоёрт холбогдуулан 9,852,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
З ОНӨААТҮГ, одоо З-ын үйлдвэрчний хорооны даргаар М.Ц- нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2 тоот тогтоолоор томилогдож, 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлэн ажилласан. Үйлдвэрчний эвлэлийн хорооны ажил нь хэнээс ч хараат бус, байгууллагын захиргаанаас ч хараат бусаар ажиллах үүрэгтэй. Үүний дагуу М.Ц- нь ажил үүргээ явуулж байх хугацаанд 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-д заасан хоол унааны мөнгө 3000 төгрөг, унааны нэмэгдэл 1000 төгрөг ба 9 дүгээр зүйлийн 9.4-д заасан үйлдвэрчний хорооны даргын үндсэн цалин 860,000 төгрөг, шагнал цалин 40 хувийн нэмэгдэл гэсэн энэ цалинг өгөөгүй. Мөн дараагийн хамтын гэрээ нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан байгаа. 2021-2024 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дахь заалт хоол унааны нэмэгдэл 3000 төгрөг, унааны нэмэгдэл 1000 төгрөг, мөн 9 дүгээр зүйлийн 9.4-д заасан 1,160,000 төгрөг, шагналт цалин 40 хувийн нэмэгдэл, нийтдээ 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр, 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр, 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны цалинг нэхэмжилж байгаа. Үүний урьдах хамтын гэрээний дагуу 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл, нийт 9,852,000 төгрөгийн цалинг нэхэмжилж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх ийм нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг М.Ц- гэдэг хүн бол Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ-ын автобусны 2 дугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдсоноос хойш энэ цалингуудыг одоогоор Зорчигч тээвэр 2 ОНӨААТҮГ-ын ийм харьяалалтай нэхэмжлэл гаргаж байна гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ-ыг татан буулгасан бөгөөд гишүүнчлэл Зорчигч тээвэр 2 ОНӨААТҮГ-т албан ёсоор шилжиж ирээгүй. Тухайн шилжилтийн үед нэхэмжлэгч М.Ц-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Харин тэрээр Зорчигч тээвэр-3 ОНӨААТҮГ-т шалгагчаар ажиллаж байсан, баримтууд хэрэгт хавсрагдсан байгаа. Манай байгууллагын харьяанд албан ёсоор ороогүй. Харьяалал нь 3 дугаар баазад байсан. Шинээр байгууллагын эвлэлийн гишүүнчлэлд хамаарахгүй. Иймд М.Ц-гийн гаргасан нэхэмжлэлийг манай байгууллага хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Мөн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 73 дугаар тогтоолоор Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ-ыг өөрчлөн байгуулан 3 дугаар баазыг зорчигч тээвэр 3 болгон өөрчлөн байгуулсан. Уг 73 дугаар тогтоолыг үндэслэн байгууллагын захирлын 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 63 дугаар тушаалаар Зорчигч тээвэр 3 ОНӨААТҮГ-ын ажилтан албан хаагч болон хөрөнгийг шилжүүлсэн байдаг. Уг тушаалаар иргэн М.Ц-г шилжүүлснээр манай байгууллагатай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон. Манай байгууллагаас М.Ц-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Харин зорчигч тээвэр 3 ОНӨААТҮГ-т шалгагчаар ажиллаж байсан. Ийм учраас нэхэмжлэгчээс гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Бүртгэл хяналтын карт /1хх 183/, З ОНӨААТҮГ-ын Автобусны хоёрдугаар баазын ажилтны хорооны 50 тоот Тодорхойлолт гаргуулах хүсэлт албан бичиг /1хх 184/, З ОНӨААТҮГ-ын 1/880 Иргэн М.Ц- танаа албан бичиг /1хх 215/, Үйлдвэрчний эвлэлийн хороодын эд хөрөнгө хүлээлцэх акт /1хх 217/, З ОНӨААТҮГ-ын Бүх ажилчдын хурлын тооллогын комиссын тогтоол №3 Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга сонгох санал хураалтын дүн, сонгогдсон даргыг батлах тухай /1хх 218-219/, З ОНӨААТҮГ-ын Бүх ажилчдын хурал 2021.06.25. /1хх 220-227/, З ОНӨААТҮГ-ын Бүх ажилчдын хурал зохион байгуулах ажлын хэсгийн тогтоол №2 Бүх ажилчдын хурлаар хэлэлцэх асуудал, хурлын бэлтгэл ажлыг батлах тухай /1хх 228-229/, Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Н.Т Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ-ын эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хороон Ц.Ариунбаатар Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобусны нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороон Н.Т нарын ажил хүлээлцэх тухай /1хх 230/, Итгэмжлэл /2хх 28/, Нэхэмжлэл тодруулан гаргаж байна /2хх 188/, 2018-2020 онд хэрэгжүүлэхээр байгуулсан Хамтын гэрээ /2хх 190-194/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: З-ын улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 248-249/, Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 250/, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 28 дугаар Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай тогтоол /2хх 1-2/, Нийслэлийн засаг даргын Б/86 дугаар Д.Отгонбаатарыг албан тушаалаас чөлөөлөх тухай захирамж, хавсралт /2хх 3-4/, Нийслэлийн засаг даргын Б/77 дугаар Ж.Энхбаяраар албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай захирамж /2хх 5/, Нийслэлийн засаг даргын Б/107 дугаар С.Батцэнгэлээр албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай захирамж /2хх 6/, З-ын улсын бүртгэлийн гэрчилигээ /2хх 20/, Итгэмжлэл /2хх 21/, Нийслэлийн Засаг даргын Б/169 дугаар Э.Энхтөрийг албан тушаалд томилох тухай захирамж /2хх 22/, З-ын улсын бүртгэлийн гэрчилгээ /2хх 33/, З ОНӨААТҮГ-ын захирлын А/64 дугаар Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-т ажилтан албан хаагчид, хөрөнгө шилжүүлэх тухай тушаал, хавсралт /2хх 34-37/, З ОНӨААТҮГ-ын захирлын Б/495 дугаар М.Ц-г ажилд эгүүлэн авах тухай тушаал /2хх 38/, З ОНӨААТҮГ-ын захирлын Б/421 дугаар М.Ц-г ажлаас халах тухай тушаал /2хх 39/, З ОНӨААТҮГ-ын захирлын Б/218 дугаар М.Ц-д цалингүй чөлөө олгох тухай тушаал /2хх 40/, З ОНӨААТҮГ-ын захирлын Б/01 дугаар Ажилтнуудыг ажилд авах тухай тушаал, хавсралт /2хх 41-47/,
5. Шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 9/5091 тоот албан бичиг, хавсралт /1хх 187-199/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 9/5091 тоот албан бичиг, хавсралт /1хх 206-210/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 9/8537 тоот албан бичиг, хавсралт /2хх 113-173/, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 04/1697 тоот албан бичиг /2хх 189/,
Хариуцагчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 4/9893 тоот албан бичиг, хавсралт /1хх 236-238/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 9/8002 тоот албан бичиг, хавсралт /2хх 54-105/,
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: З-аас хамтын гэрээнд зааснаар 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны 1 292 000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 4 дүгэр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн цалин, хоол, унаа, шагналт цалинд 8 560 000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүсэж байна гэж тайлбарласан.
3. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбарыг гаргасан. Үүнд: Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ-ыг татан буулгасан бөгөөд гишүүнчлэл Зорчигч тээвэр 2 ОНӨААТҮГ-т албан ёсоор шилжиж ирээгүй. Мөн манай байгууллагаас М.Ц-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул манай байгууллага хариуцагч биш, гэж тайлбарласан.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч М.Ц- нь З ОНӨААТҮГ-т холбогдуулан хамтын гэрээнд зааснаар 2021 оны 10 дугаар сар, 11 дүгээр сар, 12 дугаар сар, 2022 оны 1 дүгээр сар, 2 дугаар сар, 3 дугаар сар, 4 дүгээр саруудын цалин, дээрх саруудын 40 хувийн шагналт цалин, унааны нэмэгдэл цалин, хоолны нэмэгдэл цалинд нийт 9,852,000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. /1хх 1, 97/
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 183/ШЗ2024/26725 дугаар захирамжаар хариуцагч З ОНӨААТҮГ-ыг З-аар сольж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна./2хх 10-11/
Нэхэмжлэгч М.Ц- нь З-т холбогдуулан үндсэн цалин, хоол, унаа, шагналт цалинд 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны 1,292,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны 8,560,000 төгрөг, нийт 9,852,000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна./2хх188/
М.Ц- нь Нийслэлийн З ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан болох нь тус хуулийн этгээдийн улсын 000176191 дугаартай гэрчилгээнд хийсэн бүртгэлээр нотлогдож байна./1хх 4, 173, 188, 190-191, 207, 120/
З ОНӨААТҮГ-ын бүх ажилчдын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар Үйлдвэрчний эвлэлийн хороодыг татан буулгаж, дарга нарыг чөлөөлж, шинээр байгуулагдсан үйлдвэрчний эвлэлийн хорооны хяналтын хороо, тэргүүлэгчдийг сонгон, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга сонгох санал хураалтыг явуулсан байна./2хх 116-173/
Дээрх хурлаар З ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Т-ыг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, З ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар Ц.Ариунбаатарыг томилж, З ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороог татан буулгаж, М.Ц-г үйлдвэрчний хорооны даргын ажлаас чөлөөлсөн болох нь Үйлдвэрчний эвлэлийн хороод, дарга нарыг татан буулгах тухай 06 дугаартай тогтоол, хурлын тэмдэглэлээр нотлогдож байна./1хх 122, 220, 2хх 121,128-138/
Нийслэлийн З ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо /рд 8139466/ хуулийн этгээдийг 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлээс хассан болох нь улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/1345 тоот тушаал, хавсралт, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 9/8002 дугаартай баримтаар нотлогдож байна./2хх 54/
4.2. Нэхэмжлэгч М.Ц- нь Нийслэлийн З ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажилласнаас хойш Нийслэлийн З ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазтай Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар байгуулсан хамтын гэрээг хэрэгт ирүүлээгүй байна.
Харин хэрэгт З ОНӨААТҮГ-ын З ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн холбоотой 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 2021-2024 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг ирүүлсэн байх бөгөөд энэхүү гэрээний дагуу М.Ц- шаардах эрхгүй байна./1хх 12-17/
Тодруулбал нэхэмжлэгч М.Ц- даргатай Нийслэлийн З ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо нь З ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазтай хамтын гэрээ байгуулаагүй атлаа өөр байгууллага болох З ОНӨААТҮГ-ын З ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн холбоотой 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 2021-2024 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээнд заасан нөхцлийн дагуу үндсэн цалин, хоол, унаа, шагналт цалинг хариуцагч З-аас шаардах боломжгүй байна.
Нөгөө талаар М.Ц- нь Нийслэлийн З ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан гэж үзэхээр байхад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тооцоолол тодорхойгүй байна.
5. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 666 төгрөгийг нөхөн төлүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1-т заасан үндэслэлгүй тул З-аас 9,852,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай М.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 666 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.