Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
Хэргийн индекс | 149/2016/00055/Э |
Дугаар | 28 |
Огноо | 2016-10-05 |
Зүйл хэсэг | 096.1., |
Улсын яллагч | Э.Энхбат |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 28
*******д холбогдох эрүүгийн хэрэг
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Б.Батзориг
Шүүгчид Ц.Амаржаргал
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор Э.Энхбат
Ялтны өмгөөлөгч П.Буманзаяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нарыг оролцуулан
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.бат даргалж, шүүгч Б.Хэрлэн, шүүгч Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201518020004 дугаартай, 149/2016/00055/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ****** оны ***** дугаар сарын ***-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, **** настай, ****эгтэй, *****боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ********* хамт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын *****дугаар баг, ********тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд:
-Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
-Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 24 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******гийн ******* /РД:**********/
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Гацууртын ам” гэх газарт 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн *******ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас марган нуруун тус газарт нь хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх *******д холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 61 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Шүүгдэгч Их отогт овогт *******гийн Мөнх-Эрдэнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Мөнх-Эрдэнийг 03/гурав/ жил 04/дөрөв/ сар 05/тав/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан *******д оногдуулсан 03 жил 04 сар 05 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,
-Шүүгдэгч *******д бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг дурьдаж,
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12 см урт бариултай 14 см урт ажлын хэсэгтэй хар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгаж,
-Хохирогч ******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Ялтан ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...******* нь би хутгалсан гэж миний эхнэр ******* болон Увсын залууд ярьсан учир энэ талаар байцаагчид ******* тэр үед /шар курткатай/ явж байсан шалгаж өгөөчээ гэсэн боловч за, за ойлголоо гээд шалгаагүй. Тэгээд найз шамбий *******той нь уулзаж сураглахад ******* хотод хүн хутгалаад мөрдөнд орсон гэсэн. Үүнээс өмнө хохирогч надруу утасдаад би чамайг хутгалаагүй гэж мэдэж байна. Чи хутгалсан хүнээ мэдэж байгаа, чи тэр хүнтэйгээ зохицоод надад 5 саяыг өг, би чамайг салгая гэсэн, энэ үед би утсаа чанга яригч дээр нь тавьсан учир манайд байсан *******, , , манай эхнэр нар сонсож байсан. Эрүүгийн хуулийн 96.1 гэдэг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг дахин шалгаж өгнө үү...” гэжээ.
Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “...шудрага шүүхэд шүүлгэх...”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “...шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана...”, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйл “...энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болно...”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “...гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “...шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч...шүүгдэгчийг шийтгэх, цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй...” гэсэн заалтуудыг зөрчин шүүгдэгчид ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна...Гэмт хэрэг гарсан, үйлдэгдсэн байж болно. Гэхдээ хэргийг чухам хэн үйлдсэн бэ? гэдгийг тогтоох нь мөрдөн байцаагчийн үүрэг байдаг. Анхнаасаа байцаан шийтгэх ажиллагааг зөрчсөн ажиллагаа явуулсан нь хэргийг тогтоох үнэн байдлыг бүдгэрүүлж, мөрдөн байцаагч өөрөө Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.11-т “...энэ хуулийн заалтыг ягштал баримтлан яллах болон цагаатгах нотлох баримтыг цуглуулах замаар хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, гэмт хэрэг түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох талаар шаардлагатай бүх арга хэмжээг авах...” гэдгийг зөрчжээ. ******* болон эхнэр ******* нар удаа дараа *******ыг шалгаж өгөөчээ гэсэн хүсэлтийг тавиад байхад шалгаж өгөөгүй нь харамсалтай, хүнийг хилс хэрэгт шийтгүүлэх үндэслэл тавьсан юм биш байгаа гэж үзэхээр байна даа. Мөн хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа тулгасан, хөтөлсөн асуултуудыг тавьсан нь байцаан шийтгэх ажиллагааг ноцтой зөрчжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т “...яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно...” гэж заасан байдаг. Гэтэл бичиг үсэг мэдэхгүй *******эс тайлбар авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй, өөрт нь уншиж танилцуулахгүй шууд гарын үсэг зуруулсан үйлдэл нь нотлох чанараа алдсан ба эрүүгийн хэрэг үүсгээд ажиллагаа явуулахад хохирогч , гэрч Эрхэмбаяр, гэрч Батдорж нар хохирогч холбогдогч нар өөд өөдөөс харсан, хохирогчийн дээд талд зогсч байсан, араас нь хутгалсан гэж тогтвортой мэдүүлэг өгч байснаа яагаад хохирогч 5 сарын дараа гэнэт ******* намайг хутгалсан гэж худал мэдүүлэх болов гэдгийг нарийвчлан шалгах л ёстой...хэрэгт цугларсан нотлох баримтад М.Мөнх-Эрдэнийг хутга гаргаад ыг хутгалсан гэх нотлох баримт байдаггүй юм. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд “...хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдоогүй байх тал хэргийг дахин ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчигүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.
Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийг ямар зүйлээр гэмтээснийг тогтоох боломжгүй гэж гарсан. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан хутгаар хохирогчийг хутгалсныг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Хэрэг учрал болсон тухайн үед 2 эмэгтэй хамт байсан гэх, үүнийг тогтоох шаардлагатай.
Энэ хэрэгт туршилт хийлгэмээр байна. Үнэхээр ******* хутгалах боломжтой байсан эсэхийг тогтоолгомоор байна. Мөн хутганд шинжилгээ хийлгэмээр байна.
Хохирогч анхнаасаа хууль сануулсаар байтал худал мэдүүлэг өгсөн.
М.Мөнх-Эрдэнийн хувийн байдал хүнд, 6-8 насны 3 хүүхэдтэй, эхнэр нь сая тархины хорт хавдартай болсон.
Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:
“...Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч П.Буманзаяа нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурьдсан ******* гэх хүн хутгалсан талаар шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлээгүй, хэргийн газарт *******, , *******, нар л байсан, *******, ******* нараас өөр хүн маргалдаж, зодолдоогүй талаар хохирогч, гэрч нар мэдүүлдэг. Хохирогч ******* нь “...******* нь надаас уучлалт гуйгаад байсан болохоор өрөвдөөд анх өгсөн мэдүүлэгтээ ******* хутгалсан эсэхийг мэдэхгүй байна гэж мэдүүлэг өгсөн, үнэндээ бол ******* намайг хутгалсан...” гэж мэдүүлсэн.
Мөрдөн байцаагч Т.Батзаяа гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах явцад анх *******эс 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тайлбар авахад хохирогч *******ыг хутгалсанаа мэдүүлж, хутгалсан хутгаа зааж өгсөн, хохирогч ******* 5 сая төгрөг нэхэмжилсэн талаар мэдүүлсэн. Гэтэл мөрдөн байцаагч *******ыг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хохирогчоор байцаалт авсан нь мөрдөн байцаагч М.Мөнх-Эрдэнийн тайлбарыг зохиож бичсэн гэх үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №61 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй байна...” гэжээ.
Тодорхойлох нь:
******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Гацууртын ам” гэх газарт 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн *******ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас марган нуруун тус газарт нь хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймаг Мандал сумын Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлжээ.
Анхан шатны шүүх *******д холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 61 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Шүүгдэгч ******* овогт *******гийн Мөнх-Эрдэнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Мөнх-Эрдэнийг 03/гурав/ жил 04/дөрөв/ сар 05/тав/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан *******д оногдуулсан 03 жил 04 сар 05 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.
******* нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г. /26-29,140-142-р ху, гэрч /хх-ийн 36-38-р ху/, /хх-ийн 39-р ху/, /хх-ийн 39,144-145-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 312 тоот Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /хх-ийн 43-р ху/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 600 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-64-р ху/, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулбар /хх-ийн 97, 101-р ху/, Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 139-р ху/, Гэрч, хохирогч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 143-р ху/, Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13-14-р ху/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16-р ху/, *******эс хурааж авсан хар иштэй хутганы зураглал /хх-ийн 17-р ху/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлд заасны дагуу үнэлж, ялтны гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна.
Ялтан ******* болон түүний өмгөөлөгч П.Буманзаяа нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу хавтаст хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад ******* болон түүний эхнэр ******* нар нь мөрдөн байцаалтын шатанд уг гэмт хэргийг үйлдсэн гэх ******* гэгчийг шалгуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 102 дугаар зүйлд зааснаар амаар болон бичгээр албан ёсны хүсэлт гаргаагүй, энэ талаар хавтаст хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй, анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр энэ талаар огт дурьдагдаагүй байх тул “...******* болон эхнэр ******* нар удаа дараа *******ыг шалгаж өгөөчээ гэсэн хүсэлтийг тавиад байхад шалгаж өгөөгүй нь харамсалтай, хүнийг хилс хэрэгт шийтгүүлэх үндэслэл тавьсан юм биш байгаа гэж үзэхээр байна даа. Мөн хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа тулгасан, хөтөлсөн асуултуудыг тавьсан нь байцаан шийтгэх ажиллагааг ноцтой зөрчжээ...” гэх гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.
Түүнчлэн М.Мөнх-Эрдэнийг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сэжигтнээр тооцох тогтоол үйлдэж, сэжигтнээр байцаасан /хх-ийн 70-71-р ху/, 2016 оны 02 дугаар сарын 21-нд Яллагдагчаар татах тогтоол үйлдэж, яллагдагчаар байцаасан бөгөөд /хх-ийн 72-73-р ху/ эдгээр ажиллагаануудад өмгөөлөгч С.Сувдааг албан ёсоор ороцуулсан, анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт “...Яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг нотлох үүрэг хүлээхгүй...” гэж зааснаар эдгээр мэдүүлгүүдэд хууль ёсны дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул өмгөөлөгч П.Буманзаяагийн гаргасан “...Гэтэл бичиг үсэг мэдэхгүй *******эс тайлбар авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй, өөрт нь уншиж танилцуулахгүй шууд гарын үсэг зуруулсан үйлдэл нь нотлох чанараа алдсан...” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан ******* болон түүний өмгөөлөгч П.Буманзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Ìîíãîë óëñûí Ýð¿¿ãèéí бàéöààí øèéòãýõ õóóëèéí 315 äóãààð ç¿éëèéí 315.1.1, 325 äóãààð ç¿éëүүдèéã óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ íü:
1. Ñýëýíãý àéìàã Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан ******* болон түүний өмгөөлөгч П.Буманзаяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Ýð¿¿ãèéí áàéöààí øèéòãýõ õóóëèéí 342 äóãààð ç¿éëèéí 342.1-ä çààñíààð äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õ ÿë îíîãäóóëñàí, ýñõ¿ë öàãààòãàãäñàí ýòãýýäèéí ãýì áóðóóòàé ýñýõ àñóóäëûã øèéäâýðëýõäýý Ýð¿¿ãèéí áàéöààí øèéòãýõ õóóëèéã íîöòîé çºð÷ñºí, ýñõ¿ë Ýð¿¿ãèéí õóóëèéã áóðóó õýðýãëýñýí ãýæ ¿çâýë ýíý õóóëèéí 304 ä¿ãýýð ç¿éëä çààñàí æóðìûí äàãóó ø¿¿ãäýã÷, öàãààòãàãäñàí ýòãýýä, õîõèðîã÷ áîëîí òýäãýýðèéí ºì㺺ëºã÷ ãîìäîë ãàðãàõ, Óëñûí åðºíõèé ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýéã äóðäñóãàé.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Д.БУЯНЖАРГАЛ