Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 33

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Б.Батзориг

Шүүгчид                                Я.Туул

Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                                          Э.Ариунболд

Ялтны өмгөөлөгч                            Ш.Цэдэн

Хохирогч                                           М.Цэвэлдолгор

Хохирогчийн өмгөөлөгч               А.Мөнхбат

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Амгаланбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батсайханы Лхагваад холбогдох эрүүгийн 201518020250 дугаартай, 149/2015/00116/Э индекстэй 3 хавтас хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Увс аймгийн Цагаанхайрхан сум, 2 дугаар баг, Даланхуруугийн 10-11 тоотод оршин суух хаягтай, Дархан-Уул аймаг, Дархан сумын 5 дугаар баг, 20-7 дугаар байр, 18 тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай Бууч овогт Батсайханы Лхагваа /РД:ОС-95052419/

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Лхагваа нь 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчимд Б.Эрдэнийн эзэмшлийн 27-44 ДАХ улсын дугаартай “Истана” маркийн бага оврын ачааны тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутагт замын хөдөлгөөний дүрэм зөрчин эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан 09-49 УНҮ улсын дугаартай “Соната-7” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаснаас “Соната-7” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан, 81 настай Я.Дулмаа нас барсан, иргэн М.Цэвэлдолгорын бие махбодид хүнд, иргэн Д.Рэнцэнхорлоогийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан, 09-49 УНҮ улсын дугаартай “Соната-7” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан О.Амаржаргалын бие махбодид хөнгөн, 27-44 ДАХ улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Э.Долгионы бие махбодид хүндэвтэр, иргэн Б.Баярцэцэгийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан, Цагдаагийн ерөнхий газрын авто баазын 09-49 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 16.380.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б.Лхагваад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 71 дугаартай шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Бууч овогт Батсайханы Лхагвааг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон, бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учирсан, бусдад 16380000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт заасныг баримтлан Б.Лхагваагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч 03 жил 05 хоногийн /гурван жил тав хоног/ хугацаагаар хорих ялаар  шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Б.Лхагваад оногдуулсан 03 жил 05 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж шийдвэрлэжээ.

 

Ялтан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Би осолд орох тэр үедээ юу болоод яагаад осолд орсноо огт санадаггүй, 4 хоногийн дараа Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Тэгээд сахиж байсан ээж н.Бадамхандаас асуусан. Осолд орох тухайн үедээ архи, тамхи хэрэглээгүй, унтаж үүрэглээгүй, тэгэхээр яг тэр үе мөчид ухаан алдсан байх гэж боддог юм. Осолд ороод тархиндаа гэмтэл авсан болохоор ой санамж эрс муудсан. Толгой тархи дүүрэн, хавагнах, дүйнг болсон. Эмчилгээ хийлгэж байгаа боловч бүрэн сайжрахгүй байна. Биеийн эрүүл мэндийн байдал муухан байна. Одоо би Давж заалдах шатны шүүхэд хандаж хоёр зүйлийг хүсэлт болгож байна.

1.Хохирогч М.Цэвэлдолгорын нэхэмжилж байгаа эмчилгээний зардал хэт их санагдах юм. Эмийн сангаас 2 удаа тус бүр 3 саяас дээш төгрөгөөр, шууд бэлэн мөнгөөр эм авсан байдаг. Түүнд нэг л итгэж өгөхгүй байна. Мөн 300.000 төгрөгийн ахуйн хэрэглээний зүйл авснаа хүртэл хохирол гээд нэхээд байгааг бодоход баримт цуглуулаад өгсөн, мөнгө аваад байж болдог юм байна гэж ойлгоод байгаа юм болов уу гэж бодох юм. Иймээс эдгээрийг нягтлан үзэж, миний төлбөрөөс 6.830.000 төгрөгийг хасч өгнө үү,

2.Би Т.Амгаланбаатарт төлөх 2.797.600 төгрөг Цагдаагийн ерөнхий газарт 13.710.000 төгрөгийг ямар ч маргаангүй төлж барагдуулна,

3.Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, мөн надад оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар эрүүгийн хуулийн зохих заалтуудыг надад хамааруулан 3 жил 5 хоногийн хорих ялыг маань торгуулийн ял болгон хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шүүгдэгчийн өмгөөлөгч би Б.Лхагваагийн гэм буруутай нь нотлогдсон, түүний үйлдэлд хэрэглэсэн Эрүүгийн хуулийн зүйл анги тохирч байгаа тул өөр байр суурьнаас хандах боломжгүй гэж үзэж, гагцхүү түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хавтаст хэрэгт авагдсан зарим хохирлын нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй, эргэлзээтэй учир итгэмл үнэмшилтэй үнэлэх боломжгүй гэж үзэж тэдгээрийг хасч тооцуулахаар, мөн Б.Лхагваад хуульд заасан торгуулийн ялыг /доод хэмжээгээр/ оногдуулахыг санал болгож байгаа юм.

Шүүхийн шийтгэх тогтоолын 6-д 7.241.210 төгрөгийг Б.Лхагваагаас гаргуулж М.Цэвэлдолгорт олгохоор заасныг зөвшөөрөхгүй байгаа юм. Хохирогч М.Цэвэлдолгор өөрт учирсан гэм хорын хохирол болон эмчилгээний зардлын олон тооны баримтыг мөрдөн байцаалтын шатанд цуглуулж өгсөн тэр нь хавтаст хэрэгт авагджээ. Эдгээр баримтуудыг нэг бүрчлэн судалж, нягтлаад үзвэл эргэлзээтэй баримтууд цөөнгүй байдаг. Гэхдээ тэр бүгдийг үл хайхарч үнэн гэж үнэлэх боломжгүй доорхи 3 ширхэг баримт байгаа юм. Үүнд:

1.Хэн хаанаас авсан нь үл мэдэгдэх хоолны халуун сав, будаа агшаагч, гар утас, цайны халуун сав зэрэг эд зүйлийн үнэ 301.000 төгрөг /х/х-315-р талд/,

2.2015-08-04-ний өдөр 3.289.000 төгрөгийн эмийн зүйлийн баримт /х/х-317-р талд/,

3.2015-10-05-ны өдрийн 3.240.000 төгрөгийн эмийн зүйлийн баримт /х/х-306-р талд/ байгаа юм.

Эдгээр зүйлүүд нь эмийн сангаас олгосон зарлагын баримт /падаан/-аасөөр нотлох баримт байдаггүй. Хохирогч ийм их хэмжээний үнэтэй эмийн зүйлийг авсан нь үнэн юм бол /тус бүр ганц өдөрт/ мөнгийг нь төлсөн хариу баримт байх ёстой. Ингэж орлого, зарлагын хоёр баримт байгаа нөхцөлд л жинхэнэ итгэл үнэмшилтэй, үнэн нотлох баримт хэмээн тооцох ёстой. Нөгөө талаар ийм өндөр үнээр аваад байгаа эмийн /эмчилгээний/ зүйл нь хохирогчийн ямар өвчин, гэмтэлд, ямар хугацаанд, ямар жороор хэрэглэх нь ч ойлгогдохгүй байна. Энэ талаар эмчийн ямар нэг жор бичиг байдаггүй. Хавтаст хэрэгт М.Цэвэлдолгорын өвчний түүх ч авагдаагүй байдаг.

Энэ бүхнээс үзвэл дээрх гурван баримтын нийт 6.830.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй байх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд дор дурьдсан хүсэлт гаргаж байна.

1.Шүүхийн шийтгэх тогтоолын 6-р зүйлийн 2 дахьхэсэгт 7.241.210 төгрөгийг хохирогч М.Цэвэлдолгорт олго гэснээс 6.830.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох,

2.Ялтан Б.Лхагваа нь анх удаагаа болгоомжгүй хэлбэрээр хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, осолд орсны дараа тархины гэмтлийн улмаас “ойгүйдэл” гэдэг сэтгэцийн өвчтэй болох нь шүүх сэтгэц судлалын дүгнэлтээр тогтоогдсон. Энэ өвчин одоо ч эдгэрээгүй байна. Эмчлүүлж байгаа, эрүүл мэндээр муу хүн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлоосоо өөрийн боломж чадварын хирээр төлж байгаа, цаашдаа ч зайлшгүй төлөх ёстой хохирол төлбөрийг бүрэн төлнө гэдгээ ойлгож байгаа юм...өмгөөлөгч би шүүхээс 03 жил 05 хоногийн хорих ялыг хөнгөрүүлэн, тухайн хуулийн зүйл ангид заасан торгох ял болгон өөрчилж, урьдчилан хоригдсон хугацааг нь Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан шийдвэрлэж, шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг санал болгож байна...” гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Б.Лхагваа нь гэм буруу нэгэнт нотлогдсон, гэм буруутай тал дээр маргахгүй. Гагцхүү түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хавтаст хэрэгт авагдсан зарим хохирлын нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй, эргэлзээтэй учир үнэлэх боломжгүй гэж үзэж тэдгээрийг хасч тооцуулахаар, мөн Б.Лхагваад оногдуулсан ялыг хуульд заасан торгуулийн ял болгон өгнө үү. Хохирогчийн нэхэмжилсэн хохирлоос 6 сая гаруй төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогчийн гаргаж өгсөн эмчилгээ болох хохирлын зардалд эргэлзээтэй баримтууд олон бий. Гэхдээ энэ бүхнээс 3 баримтыг зайлшгүй хасах шаардлагатай. Үүнд:

-Хэн хаанаас авсан нь тодохойгүй хоолны халуун сав, будаа агшаагч гэх мэт ахуйн хэрэглээний зүйлийн үнэ 301.000/гурван зуун нэг мянга/ төгрөг /хавтаст хэргийн 315 дугаар тал/,

-2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 3.289.000/гурван сая хоёр зуун наян есөн мянга/ төгрөгийн үнэ бүхий эмийн зүйл худалдаж авсан баримт /хавтаст хэргийн 317 дугаар тал/,

-2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3.240.000/гурван сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн үнэ бүхий эмийн зүйл авсан баримт /хавтаст хэргийн 306 дугаар тал/ эдгээрийг хасуулах шаардлагатай. Үнэхээр ийм зүйл авсан нь тодорхойгүй. Эмчийн сангаас мөнгө төлсөн баримт байхгүй, зарлагын баримт байгаа атлаа орлогын баримт байхгүй. Орлого, зарлагын хоёр баримт хоёулаа байгаа нөхцөлд л эргэлзээгүй нотлох баримт болно. Ийм учраас нотлох баримтын шаардлага хангаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нийт 6.830.000 /зургаан сая найман зуун гучин мянга/ төгрөгийг хохирлоос хасуулах саналтай байна. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол зардлыг төлнө гэхдээ эргэлзээгүй нотлох баримт байх ёстой. Шийтгэх тогтоолын 7 дахь хэсэгт заасан хохирлоос 6.830.000 төгрөгийг хасуулах саналтай байна.

Б.Лхагваагийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, сэтгэц судлалын газраас “ойгүйдэл” өвчтэй болох нь тогтоогдсон. Эрүүл мэндийн хувьд муу хүн юм. Хохирогчид учирсан хохирлоо ямар ч маргаангүй төлж барагдуулна. Б.Лхагваа нь нийтдээ 199 хоног цагдан хоригдож байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан оногдуулсан ялыг торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү...” гэв.

Хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Миний гар бадайраад явах чадваргүй болох хэмжээндээ тулсан. Насан туршдаа явж чадахгүй болох гээд байна. Гомдолтой байна гэв...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Б.Лхагваа хохирлоо жил гаруй хугацааны дараа л төлж эхэлсэн. Тэр эмнэлэгт хэвтэж байна гээд анхан шатны хурлыг маш олон хойшлуулж байсан. Тэгтэл эмнэлэгт хэвтээгүй зах дээр явж байсан, би хоёр ч удаа тааралдсан. Би Б.Лхагвааг их хариуцлагагүй, миний ээжид их сэтгэлгүй хандсан гэж бодож байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэхь хэсэгт “...Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй...” гэж заасан. Тухайн өдөр Б.Лхагваа Улаанбаатар хот явах гээд машиныг Б.Эрдэнээс машиныг нь гуйж авсан. Тиймээс Б.Эрдэнээс хохирол төлбөр гаргуулж өгнө үү. Энэ гомдлоо дэмжиж байна...” гэв.

Улсын яллагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:

“...Б.Лхагваа нь 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчимд Б.Эрдэнийн эзэмшлийн 27-44 ДАХ улсын дугаартай “Истана” маркийн бага оврын ачааны тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутагт замын хөдөлгөөний дүрэм зөрчин эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан 09-49 УНҮ улсын дугаартай “Соната-7” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол хийсэн гэмт хэрэг үйлдсэн.

Анхан шатны шүүх хохирогчийн гаргасан нотлох баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлээд, Б.Лхагвааг учруулсан хохирол төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр хорих ялыг биечлэн эдлүүлж шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна...” гэв

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Б.Лхагваа нь 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчимд Б.Эрдэнийн эзэмшлийн 27-44 ДАХ улсын дугаартай “Истана” маркийн бага оврын ачааны тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутагт замын хөдөлгөөний дүрэм зөрчин эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан 09-49 УНҮ улсын дугаартай “Соната-7” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаснаас “Соната-7” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан, 81 настай Я.Дулмаа нас барсан, иргэн М.Цэвэлдолгорын бие махбодид хүнд, иргэн Д.Рэнцэнхорлоогийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан, 09-49 УНҮ улсын дугаартай “Соната-7” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан О.Амаржаргалын бие махбодид хөнгөн, 27-44 ДАХ улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Э.Долгионы бие махбодид хүндэвтэр, иргэн Б.Баярцэцэгийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан, Цагдаагийн ерөнхий газрын авто баазын 09-49 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 16.380.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүх 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б.Лхагваад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 71 дугаартай шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Бууч овогт Батсайханы Лхагвааг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон, бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учирсан, бусдад 16.380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт заасныг баримтлан Б.Лхагваагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 03 жил 05 хоногийн /гурван жил тав хоног/ хугацаагаар хорих ялаар  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Б.Лхагваад оногдуулсан 03 жил 05 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Б.Лхагваа нь 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчимд Б.Эрдэнийн эзэмшлийн 27-44 ДАХ улсын дугаартай “Истана” маркийн бага оврын ачааны тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутагт замын хөдөлгөөний дүрэм зөрчин эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан 09-49 УНҮ улсын дугаартай “Соната-7” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаснаас “Соната-7” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан, 81 настай Я.Дулмаа нас барсан, иргэн М.Цэвэлдолгорын бие махбодид хүнд, иргэн Д.Рэнцэнхорлоогийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан, 09-49 УНҮ улсын дугаартай “Соната-7” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан О.Амаржаргалын бие махбодид хөнгөн, 27-44 ДАХ улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Э.Долгионы бие махбодид хүндэвтэр, иргэн Б.Баярцэцэгийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан, Цагдаагийн ерөнхий газрын авто баазын 09-49 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 16.380.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Б.Лхагваа /1-р хх-ийн 180-185-р ху, 3-р хх-ийн 91-96-р ху/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Амгаланбаатар /1-р хх-ийн 39-40, 45, 3-р хх-ийн 91-96-р  ху/, хохирогч М.Цэвэлдолгор /1-р хх-ийн 42-43,3-р хх-ийн 91-95-р ху/, иргэний нэхэмжлэгч О.Амаржаргал /1-р хх-ийн 47-49, 3-р хх-ийн 91-95-р ху/, иргэний хариуцагч Б.Эрдэнэ /1-р хх-ийн 51, 3-р хх-ийн 91-95-р ху/ нарын өгсөн мэдүүлгүүд болон хохирогч Э.Долгион /1-р хх-ийн 38-р ху/, иргэний нэхэмжлэгч Д.Рэнцэнхорлоо /1-р хх-ийн 45-р ху/ Л.Содхүү /1-р хх-ийн 56-57-р ху/, гэрч  Б.Мягмардорж /1-р хх-ийн 58-р ху/, Б.Баярцэцэг /1-р хх-ийн 62-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шинжээчийн 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 75 тоот дүгнэлт /1-р хх-ийн 67-р ху/, Шинжээчийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 140 тоот дүгнэлт 1-р хх-ийн 76-р ху/, Шинжээчийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 147 тоот дүгнэлт /1-р хх-ийн 85-р ху/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11141 тоот дүгнэлт /1-р хх-ийн 111-р ху/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 6738 тоот дүгнэлт /1-р хх-ийн 103-р ху/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 11154 тоот дүгнэлт /1-р хх-ийн 118-р ху/, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 35 тоот акт /1-р хх-ийн 128-129-р ху/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 11272 тоот дүгнэлт /1-р хх-ийн 141-р ху/, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 164 тоот акт /1-р хх-ийн 148-р ху/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 725 тоот дүгнэлт /1-р хх-ийн 164-165-р ху/, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 03-04-р ху/,Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилийн бүдүүвч,гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 05-17-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх Б.Лхагваагийн  гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлгийг оногдуулсан бөгөөд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар ялтан Б.Лхагваа болон түүний өмгөөлөгч Ш.Цэдэн нар ямар нэгэн гомдол гаргаагүй байна.

Харин            ялтан Б.Лхагваа болон түүний өмгөөлөгч Ш.Цэдэн нарын гаргасан үнэн гэж үнэлэх боломжгүй доорхи 3 ширхэг баримт байгаа юм. Үүнд:

1.Хэн хаанаас авсан нь үл мэдэгдэх хоолны халуун сав, будаа агшаагч, гар утас, цайны халуун сав зэрэг эд зүйлийн үнэ 301.000 төгрөг /х/х-315-р талд/,

2.2015-08-04-ний өдөр 3.289.000 төгрөгийн эмийн зүйлийн баримт /х/х-317-р талд/,

3.2015-10-05-ны өдрийн 3.240.000 төгрөгийн эмийн зүйлийн баримт /х/х-306-р талд/ байгаа юм.

Эдгээр зүйлүүд нь эмийн сангаас олгосон зарлагын баримт /падаан/-аас өөр нотлох баримт байдаггүй. Хохирогч ийм их хэмжээний үнэтэй эмийн зүйлийг авсан нь үнэн юм бол /тус бүр ганц өдөрт/ мөнгийг нь төлсөн хариу баримт байх ёстой. Ингэж орлого, зарлагын хоёр баримт байгаа нөхцөлд л жинхэнэ итгэл үнэмшилтэй, үнэн нотлох баримт хэмээн тооцох ёстой. Нөгөө талаар ийм өндөр үнээр аваад байгаа эмийн /эмчилгээний/ зүйл нь хохирогчийн ямар өвчин, гэмтэлд, ямар хугацаанд, ямар жороор хэрэглэх нь ч ойлгогдохгүй байна. Энэ талаар эмчийн ямар нэг жор бичиг байдаггүй. Хавтаст хэрэгт М.Цэвэлдолгорын өвчний түүх ч авагдаагүй байдаг.

Энэ бүхнээс үзвэл дээрх гурван баримтын нийт 6.830.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй байх үндэслэлтэй гэж үзэж байна...” гэсэн гомдлын үндэслэлийн дагуу хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлан үзэхэд уг гэмт хэргийн улмаас хохирогч М.Цэвэлдолгорын бие махбодид хүнд гэмтэл учирсан  бөгөөд гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа зохих хувиар алдаж, тодорхой хэмжээний эмчилгээ хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хохирогч нь өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.

 Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж заажээ.

Хэрэгт авагдсан “Монос Амин дэм” эмийн сангаас 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр, 2015 оны 10 сарын 05-ны өдөр /2-р хх-ийн 56,67-р ху/ тус тус олгосон зарлагын баримтыг хуурамч гэж үзэх үндэслэлгүй, бөгөөд баримтад бичигдсэн эм тариа нь эмчийн жортойгоор олгодог эмийн жагсаалтанд ороогүй байх тул хохирогч М.Цэвэлдолгорыг тухайн эмийг авч хэрэглээгүй гэж үзэх боломжгүй байна.

Мөн хавтаст хэрэгт /2-р хх-ийн 315-р ху/ авагдсан гэм хорын хохиролтой холбоотой 301.000 төгрөгийн баримтыг ялтны гэм буруугийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учирсан, түүнээс үүдэн гарах зайлшгүй зардалд тооцон гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд ялтан Б.Лхагваа болон түүний өмгөөлөгчийн гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Түүнчлэн  Б.Лхагваа нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан гэх байдал тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт “...Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэж заасны дагуу ялыг оногдуулсан байх тул анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг торгох ялаар солихыг хүссэн ялтан Б.Лхагваа болон түүний өмгөөлөгч Ш.Цэдэн нарын гомдлыг хүлээн үндэслэлгүй байна.

Б.Лхагваагийн жолоодож явсан 27-44 ДАХ улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэлийн өмчлөгч нь Б.Эрдэнэ мөн боловч Б.Лхагва нь Жолоочийн хариуцлагын албан журмын гэрээний дагуу /1-р хх-ийн 36-р ху/ дээрхи машиныг  эзэмшиж явсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т зааснаар шүүгдэгч Б.Лхагвааг тухайн тээврийн хэрэгсэлийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн шууд эзэмшигч гэж үзэхээр байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Б.Лхагваагаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хэргийг хүлээн авч,  2016 оны 03 дугаар сарын 31-ний  өдөр  яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн боловч   хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх хуралдааныг нийт 14 удаа хойшлуулсны эцэст 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр буюу 05 сар 20 хоногийн дараа хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан асуудалдаа цаашид дүгнэлт хийх шаардлагатай байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр ялтан Б.Лхагваагийн өмгөөлөгч Ш.Цэдэн нь Б.Лхагваагийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол 2.797.600 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Амгаланбаатарт шилжүүлсэн “ХААН” банкны 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтыг гаргаж өгсөн тул энэ талаар магадлалд дурьдаж, хохирогч М.Цэвэлдолгорын давж заалдах шатны шүүх хуралдаанд ирж оролцсон замын зардал 56.600 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой баримтыг хүлээн авч Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-дэх хэсэгт “...Шүүгдэгч гэм буруутай болохыг тогтоовол шүүх түүнээс байцаан шийтгэх ажиллагааны зардлыг гаргуулах эрхтэй...” гэж заасны дагуу  ялтан Б.Лхагваагаас дээрхи зардлыг гаргуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Лхагваа болон түүний өмгөөлөгч Ш.Цэдэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Лхагваа болон түүний өмгөөлөгч Ш.Цэдэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Б.Лхагваагаас байцаан шийтгэх ажиллагааны зардал 56.600 төгрөг гаргуулан хохирогч М.Цэвэлдолгорт олгож, Б.Лхагваа нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол 2.797.600 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Амгаланбаатарт төлсөн болохыг дурьдсугай.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

 

ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                             Я.ТУУЛ

                                                Д.БУЯНЖАРГАЛ