| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2018/0520/З |
| Дугаар | 221/МА2018/0519 |
| Огноо | 2018-09-26 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2018/0519
| 2018 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 221/МА2018/0519 | Улаанбаатар хот |
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, гуравдагч этгээд “М” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, гуравдагч этгээд “П д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Х, С.З, Г.Б, Э.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0492 дугаар шийдвэртэй, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд “П д” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0492 дугаар шийдвэрээр: “...1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.11, 52 дугаар зүйлийн 52.1.7, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 55.3.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ТӨХК-иас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/2993 дугаар албан бичгийн “...давхар даатгагчийн албан бичиг, баталгаа, баталгаат орчуулга, танилцуулгыг тендерийн баримт бичгийн Тендерийн шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ /29.2г-6/-д заасны дагуу ирүүлсэн байхад шаардлага хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй...” гэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, үлдэх хэсгийг “хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 66.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ТӨХК-иас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсэг болох “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3498 дугар албан бичгийг хүчингүй болгуулах” хэсгийг татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд “П д” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Г давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “сүүлийн 5 жил агаарын хөлгийн даатгалын үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалт хүчингүй болсны улмаас шууд гэрээ байгуулдаг гэх хэргийн оролцогчдын тайлбар, Монгол Улсын хуулийн этгээдүүдийн ашиглаж байгаа агаарын 16 хөлгөөс 3 нь “БОИНГ” маркийн онгоц байх бөгөөд бүгд гуравдагч этгээд “М” ТӨХК-ийн эзэмшилд байгаа бөгөөд агаарын хөлгийн үндсэн үзүүлэлт болох зорчигчийн тоо, агаарын хөлгийн даац зэргийг бусад компанийн агаарын хөлгийн үзүүлэлттэй харьцуулан дүгнэх боломжгүй ба энэ нь өрсөлдөөнийг хязгаарласан шинжтэй үйлдэл болно, түүнчлэн “П д” ХХК-тай хамтран ажилласан “Аэро монголиа” ХХК нь ачаа болон зорчигч, “Геосан” ХХК нь зорчигч тээвэрлэдэг болох нь иргэний нисэхийн ерөнхий газраас 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 06/2670 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа “П д” ХХК-тай Агаарын хөлгийн их бие, эд анги, хариуцлагын даатгалын гэрээ зэргээр тус тус тогтоогдож байхад Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 /б/-д заасныг ирүүлээгүй гэж татгалзсан “М” ТӨХК-ийн татгалзал үндэслэлгүй байх тул маргаан бүхий захиргааны актын энэ байдлыг дүгнэсэн хэсэг нь үндэслэлтэй байна гэж зөв дүгнэсэн.
Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...“Аспен даатгалын холдинг лимитед”-ийн ирүүлсэн албан бичгээс үзвэл тус компани нь “Жи Эл Ти Спешилти лимитед”-ийг даатгалын зуучлагчаар оролцсон тохиолдолд тэргүүлэх давхар даатгагчаар ажиллах хүсэлтээ илэрхийлсэн байна...” гэж дурдсан ба уг үндэслэлээр юуг илэрхийлсэн нь ойлгомжгүй байх бөгөөд “Аспен даатгалын холдинг лимитед” нь болзол тавьж ажиллах хүсэлтээ илэрхийлсэн учраас 100 хувь давхар даатгасны баталгаа гэж үзэхгүй учраас “П д” ХХК нь ТОӨЗ 29.2.г.6-д заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэлт хийсэн. ТОӨЗ 29.2.г.6-д “Олон Улсын нэр хүнд бүхий давхар даатгалын брокер 100 хувь давхар даатгасны баталгааг ирүүлэх” гэж дурдсан бөгөөд “Жи Эл Ти Спешилти лимитед” нь даатгалын брокерийн үйл ажиллагаа явуулдаг компани болох нь холбогдох нотлох баримтаар хангалттай нотлогддог. “Жи Эл Ти Спешилти лимитед”-ээс 100 хувиар давхар даатгахаа илэрхийлсэн байдаг нь “П д” ХХК-ийн тендерийн баримт бичгийн 247 дугаар хуудсаар нотлогддог. “Жи Эл Ти Спешилти лимитед” болон “Пана харрисон” ХХК нь давхар даатгалын брокерийн үйл ажиллагаа явуулдаггүй, давхар даатгалын үйлчилгээ үзүүлдэг компани болох нь нотлох баримтаар нотлогдож байгааг дурдах нь зөв юм. Мөн эдгээр нь давхар даатгагчаар хамтран ажиллах саналаа баталгаажуулсан албан бичгээ “П д” ХХК-д өгсөн нь холбогдох баримтуудаар тогтоогдож байгаа тул ТОӨЗ 29.2.г.6-д заасан давхар даатгагчийн талаарх бүхий л тендерийн шалгуурыг хангасан. Анхан шатны шүүх ТОӨЗ 26.2.г.6-д заасан шалгуурыг хангахгүй байна гэж үндэслэл хэсэгтээ дурдсан нь тодорхойгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д зааснаар нотлох баримтыг буруу үнэлсэн гэдэг нь дээрх байдлаар тогтоогдож байна.
Сангийн яамны 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/2993 дугаар албан бичигт дурдсан “...тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх...” гэсэн шийдвэрийн гол хэсгийг хянаж үзээгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт тодорхой харагдаж байна. “Б” ХХК-ийн “М” ТӨХК-нд хаягласан 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01/388 дугаар албан бичигт “...Практикал компанийн давхар даатгагчаар ажиллах санал гаргасан Aspen компанийн эрсдэл даах дээд хэмжээ нь 8.4 тэрбум ам.доллар учир “М” ТӨХК-ийн даатгалын 5 багц гэрээний 9.8 тэрбум ам.долларын эрсдэлийг 100 хувь өөрөө авах ямар ч боломжгүй” гэж дурдсан байдаг. Уг албан бичгээр тус тендерийн ялагчийг тодруулаагүй буюу хамгийн сайн тендерийг шалгаруулаагүй байхад мөн тендерийг нээгээгүй, баримт бичгийг нийтэд ил болгоогүй байхад “Б” ХХК нь “П д” ХХК-ийн тендерийн материалыг бүхэлд нь үзэж, судалгаа хийж өрсөлдөөнийг хязгаарлаж, хэрхэн өөрсдийгөө тендерт ялагчаар тодруулах талаар “М” ТӨХК-тай хэлэлцэн тохиролцсон нь хэргийн материалын 49 хуудсанд авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогддог.
Шүүх нотлох баримтыг зөв үнэлэлгүй, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хууль бус шийдвэр гаргасан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0492 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу гуравдагч этгээд “П д” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Гуравдагч этгээд “М” ТӨХК-ийн зүгээс “Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх нээлттэй, цахим тендер” шалгаруулалтыг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зарласан ба уг тендерт “П д” ХХК, “Б” ХХК, “Монгол даатгал” ХХК-иуд оролцсон бөгөөд “М” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороо нь хуралдаж 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 03/1534 дүгээр албан бичгээр захиалагчид “Б” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр тодруулсан тул гэрээ байгуулах талаар зөвлөмж хүргүүлсэн байна.
“М” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороо “П д” ХХК-д 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 01/1544 дүгээр албан бичгээр “..ирүүлсэн тендерийн материал нь шалгараагүй” талаар мэдэгдсэн бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “П д” ХХК Сангийн яаманд гомдол гаргасныг хариуцагч хянан үзээд 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ““П д” ХХК нь ...тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 /а/-д заасны дагуу ирүүлсэн байхад ижил, төстэй ажлын туршлага бага гэж, ...Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ /29.2.г-6/-д заасан баримтыг ирүүлсэн байхад шаардлага хангаагүй гэж тус тус татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд тухайн тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх нь зүйтэй” гэх 6-1/2181 дүгээр албан бичгийг “М” ТӨХК-д хүргүүлжээ.
Уг албан бичгийн дагуу “М” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороо дахин үнэлгээ хийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 03/1978 дугаар албан бичгээр захиалагчид ““Б” ХХК-ийг шалгаруулсан ба гэрээ байгуулах” талаар зөвлөмж хүргүүлж, гуравдагч этгээд “П д” ХХК-д мөн өдрийн 01/1979 дүгээр албан бичгээр “...дахин үнэлгээ хийхэд мөн шалгараагүй...” талаар мэдэгдсэнийг “П д” ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байна.
Тухайн гомдлыг Сангийн яам хянан үзээд 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/2993 дугаар албан бичгээр “...урьд татгалзсан үндэслэлээр дахин татгалзсан байх тул тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх” талаар мэдэгдсэний дагуу “М” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороо 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 03/2425 дугаар албан бичгээр “Б” ХХК-ийг дахин шалгаруулж, гэрээ байгуулах талаар захиалагчид зөвлөмж хүргүүлсэн ба хариуцагч Сангийн яам 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “...тендерийн хүчинтэй байх хугацаа 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дууссан байх тул дээрх тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, хууль, журамд нийцүүлэн дахин зохион байгуулах нь зүйтэй...” гэх 6-1/3498 дугаар албан бичгийг “М” ТӨХК-д хүргүүлжээ.
“М” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороо 2018 оны 06 дугаар сарын 12, 22-ны өдрүүдэд хуралдаж, “Б” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шалгаруулж, тус компанитай шууд гэрээ байгуулах талаар захиалагчид зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд гуравдагч этгээд “М” ТӨХК болон нэхэмжлэгч “Б” ХХК-иуд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “М” ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын 18/222 дугаар гэрээг байгуулсан байна.
“Б” ХХК нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/2993 дугаар шийдвэр, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3498 дугаартай шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/3498 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээс татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагаа “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/2993 дугаар албан бичиг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж тодруулжээ.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/2993 дугаар албан бичигт ““П д” ХХК нь “Аеро Монголиа” ХХК болон “Геосан” ХХК-тай агаарын хөлгийн их бие, эд анги, хариуцлагын даатгалын гэрээ байгуулж үйлчилгээ үзүүлж байсан туршлагын талаарх мэдээллийг тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 /б/-д /4.4 /а/ гэж буруу бичсэн/ заасны дагуу ирүүлсэн байхад ижил төстэй ажлын туршлага бага гэж татгалзсан нь буруу” гэх үндэслэлийн тухайд:
Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 /б/-д “Тендерт оролцогч нь сүүлийн 3 жилийн хугацаанд дараах ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэж байсан туршлагатай бол захиалагчийн шаардсан туршлагын чадварын доод үзүүлэлтийг хангаж байна гэж нотолно. Үүнд: Тухайн үйлчилгээтэй төрөл, нарийн төвөгтэй байдлаараа дүйцэхүйц ижил 2-оос доошгүй үйлчилгээ үзүүлэх гэрээний ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагын мэдээлэл, түүний гүйцэтгэл” гэж заасан бөгөөд хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7, 55.2, 55.3.3-д заасны дагуу “П д” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан “М” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны дээрх татгалзал үндэслэлгүй болох талаар зөв шаардлагыг тавьжээ.
Анхан шатны шүүх “П д” ХХК нь тендерийн материалдаа “Аэро Монголиа” ХХК болон “Геосан” ХХК-иудтай агаарын хөлгийн их бие, эд анги, хариуцлагын талаарх мэдээллийг ирүүлсэн, “М” ТӨХК-ийн эзэмшлийн агаарын хөлгийн үндсэн үзүүлэлт болох зорчигчийн тоо, агаарын хөлгийн даац зэргийг бусад компанийн агаарын хөлгийн үзүүлэлттэй харьцуулан дүгнэх боломжгүй, энэ нь өрсөлдөөнийг хязгаарласан шинжтэй үйлдэл болох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд уг хэсэгт хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй байна.
Маргаан бүхий хариуцагчийн 2018 оны 6-1/2993 дугаар албан бичгийн “...давхар даатгагчийн албан бичиг, баталгаа, баталгаат орчуулга, танилцуулгыг тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ /29.2.г.6/-д заасны дагуу ирүүлсэн байхад шаардлага хангаагүй гэж татгалзсан нь буруу” гэх үндэслэлийг анхан шатны шүүх “М” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороо дээрх үндэслэлээр “П д” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан нь зөв гэж дүгнэснийг гуравдагч этгээд “П д” ХХК эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.
Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 29.2.г.6-д “Үнэлгээнд харгалзаж болохоор Захиалагчийн тогтоосон хүчин зүйлсийг оруулна: Давхар даатгагчийн албан бичиг-Олон Улсын нэр хүнд бүхий давхар даатгалын брокер нь 100 хувь давхар даатгасны баталгаа, үнийн саналаа баталгаажуулсан албан бичгийн баталгаат орчуулга, давхар даатгагчийн танилцуулгын хамт ирүүлнэ” гэж заасан ба гуравдагч этгээд “П д” ХХК-ийн тендерийн баримт бичигт ирүүлсэн “Аспен” даатгалын компанийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн, “Жи Эл Ти Спешиалти” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгүүдээс үзвэл “Аспен” даатгалын компани нь “Жи Эл Ти Спешиалти” ХХК-ийг даатгалын жуулчлагчаар оролцсон тохиолдолд тэргүүлэх давхар даатгагчаар ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд “Пана Харрисон” ХХК-тай хамтран ажиллах болон үнийн саналаа баталгаажуулсан албан бичгийг ирүүлээгүй байх тул уг асуудлаар гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Харин Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан бөгөөд маргаан бүхий захиргааны актад хэд хэдэн үндэслэлийг дурдсан ч ““М” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр хуульд нийцээгүй” гэх нэг үр дагаврыг агуулж байна.
Өөрөөр хэлбэл, шүүх маргаан бүхий захиргааны актад дурдагдсан үндэслэл тус бүрт хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан судалсны үндсэн дээр дүгнэлт өгч тухайн актыг бүхэлд нь хүчингүй болгох эсхүл хэвээр үлдээх эсэхийг шийдвэрлэхээс аль нэг нөхцөл нь үндэслэлтэй байна тэр хэсгээр нь буюу нэг үр дагавар агуулж байгаа актын холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэх ойлголт байхгүй юм.
Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/2993 дугаар албан бичгийн зарим хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь буруу бөгөөд “П д” ХХК нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 /б/-д заасны дагуу материалыг ирүүлсэн байхад “М” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хороо ижил, төстэй ажлын туршлага бага гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул маргаан бүхий Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 6-1/2993 дугаар албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх боломжгүй.
Мөн шүүх шийдвэрийнхээ Тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг “М” ТӨХК гэж буруу бичсэн бөгөөд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА