Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 515

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-, түүний өмгөөлөгч В.Г-,

Шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Ч.Ш- нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б-ы Г- холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, ____ боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эцэг, эх, ах, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо 00000 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай С овогт Б-ы Г- /РД:00000000

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр Б хүнсний дэлгүүрийн урд замд Тоёота приус маркийн 00-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч О.Я-ыг мөргөж амь насыг хохироосон,

мөн дүрмийн 2.5-д заасан “зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтанд/ мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчин дээрх зам тээврийн осол, хэрэг гарсан газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Охин осолд орсон талаар цагдаагаас ярихаар мэдсэн. Оршуулгын зардал 8.5 сая төгрөг гарсныг шүүгдэгчээс төлсөн. Гомдолтой, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч С.О- мэдүүлэхдээ: “..би О.Я-ы ээж нь. ...манай охин 1995 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын 0 дугаар төрөхөд төрсөн. Бага насаа 1998 онд 00 дугаар цэцэрлэгт орж хүмүүжсэн. 2003 онд Нийслэлийн 00 дугаар дунд сургуульд орж 0 дүгээр анги хүртлээ суралцаж байгаад 2012 онд гадаад хэлний сургалттай И сургуульд орж 1 жил суралцаж байгаад 10 дугаар анги төгссөн. Бага нсандаа цагаан цайлан сэтгэлтэй бусад хүүхдийн адил байсан. Буудгын спортын дэд мастер цолтой. 2015 онд О их сургуулийн эрх зүйн ангид суралцаж байгаад 2 дугаар курсээс гарсан. ...Осол аваарын талаар мэдсэн зүйл байхгүй. Анх цагдаагаас залгаж байж мэдсэн. ...ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй. Урьд ямар нэгэн байдлаар эмнэлэгт хэвтэж байсан зүйлгүй. Оршуулгын зардалд 6,000,000 төгрөг гарсан. Өмгөөлөгчийг би 1,500,000 төгрөгөөр авсан. Тэгэхээр одоогоор баримтаар цугларсан хохирол маань 7,500,000 төгрөг болж байна. Эхний удаад энэ мөнгийг нэхэмжилж байна. Хүнээ алдсан гомдолтой байна...” гэжээ. /хх 53-54/  

 

Гэрч О.Б- мэдүүлэхдээ: “...Би нөхрийн хамт Тоёота приус 20 маркийн **** 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гэррүүгээ явж байсан. Би нөхөртэйгээ хамт Баянхошуунаас Зурагтын замруу уруудаад шөнө 22 цаг болж байсан байхад Б хүнсний дэлгүүрийн замын харалдаа зам дээр хүн хэвтэж байсан. тэгээд бид 2 машинаа зогсоогоод мөргүүлсэн хүний хажуу талд зогсоод хартал амнаас нь уур савсаж байсан. анх харахад доошоо харсан байдалтай 2 гутал нь хол зайтай шидэгдсэн байсан. тэгхээр нь би өөрийн утасаар түргэн дуулага өгөхөд 3 минутын дараа 3 түргэний машин ирээд нэг машин нь аваад явсан. Удалгүй цагдаагийн алаг тэрэг ирсэн бид 2 удалгүй явсан...” гэжээ. /хх 126/

 

Гэрч Б.Н- мэдүүлэхдээ: “...би зүүн салааны эцсээс урагшаа баянбүрд талруугаа гэртээ харих гээд явж байтал урд талд явж байсан 9469 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь огцом дараад нөгөө эгнээрүү шилжсэн. Тэгээд хартал газар нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. тэгэхээр нь хэвтэж байсан хүний урд талд нь гарч аваараа татаад зогссон. Би машинаасаа буугаад хартал 2 хөл нь хугарсан байдалтай өөрө доошоо харсан байдалтай хэвтэж байсан. тэгээд би 103 болон 102 дуудлага өгсөн. эмнэлэг удалгүй 5 минут болж байхад ирсэн. Цагдаа нар харин 40 минутын дараа ирсэн. Намайг зогсож байтал нэг залуу хажууд ирээд 0000 гэсэн дугаартай приус 20 билүү 30 маркийн өнгөлөг өнгийн машин мөргөөд зугтаасан гэж хэлсэн. Тэгээд тэр залуу арын серийг нь санахгүй байна гэж хэлчихээд яваад өгсөн. тэгэхээр нь би тэр залууг дуудлага өгсөн үү гэтэл надад нэгж байхгүй гэж хэлээд яваад өгсөн...”/хх 128/

 

Гэрч Н.Б- мэдүүлэхдээ: “..2018 оны 3 дугаар сарын 17-ны шөнө 22 цагийн өнгөрч байхад өөрийнхөө 000000000 дугаарын утсаар миний 0000**** дугаарын утасруу залгасан. Аав би хүн дайрчихлаа одоо гудамжинд зогсож байна гэсэн. Яг хаана байна гэхэд Зурагтын шинэ эцсийн гудамжинд байна энэ газрыг би зааж мэдэхгүй байна гэсэн. Утсаар залгаж ярихдаа үйлаад байсан юм. Тэгээд би найз Л- болон эхнэр Б-гийн хамт хүүгийнхээ байсан гудамжинд нь явж очисон. Би хүүхдээ явган шинэ эцсийн буудал дээр гараад ир байгаа газрыг чинь олохгүй байна гэж хэлээд манай хүүхэд явган бууж ирж бид хэд буцаад машинаа хайж хэсэг явж байгаад гудамжинд байхад нь олсон. Одоо тэр гудамжны хаягыг мэдэхгүй байна. Тэгээд манай охинруу цагдаагийн газраас залгасан байсан. Би өөрийн утсаар нөгөө цагдаатай ярьж зурагтын эцэс дээр байна би машины хажууд хүүхэдтэй хамт байна. Машины урд шил копут хонхойцон байна гэж хэлсэн. Тэгээд буцаад шинэ эцсийн буудал дээрээс цагдааг тосон уулзаж машин дээрээ очиж тэндээсээ хэрэг гарсан газар ирж хэмжилт хийлгэсэн...” гэжээ. /хх 130/

 

Иргэний хариуцагч Б.О- мэдүүлэхдээ: “...миний хувьд ослын талаар мэдэх зүйл байхгүй. Харин 2018 оны 3 дугаар сарын 17-ны орой 23 цаг онгорч байх үед би гэртээ аав Б-, ээж Б-, ах Билэгсайхан нарын хамт байж байтал манай аавын утас дугарч Г- нь ярьж Зурагтын тэр хавьд хүн дайрчихлаа хүрээд ир гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд аав, ээж хоёр найзыгаа дуудаж ах руу явсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа миний 00000000 гэсэн дугаар луу ****-*** дугаараас цагдаа залгаж байна энэ машин таны эзэмшилд байна, иймд одоо тээврийн хэрэгслийг хэн нь жолоодож явж байгаа юм бэ гэж асуухад нь миний төрсөн ах Б.Г- нь энэ тээврийн хэрэгслийг жолоодож байгаа, утасны дугаар нь 000000000 гэсэн дугаартай байгаа гэж хэлсэн...” гэжээ. /хх 49-50/

 

Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 706 дугаартай дүгнэлт /хх 133-134/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн шинжээчийн 2325 дугаартай дүгнэлт /хх 151-157/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжээчийн 2033 дугаартай дүгнэлт /хх 161-166/

Техникийн шинжээчийн 235 дугаартай дүгнэлт /хх 170-171/

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-9/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-16/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Г- нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр Б хүнсний дэлгүүрийн урд замд Тоёота приус маркийн 00-00 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч О.Я-ыг мөргөж амь насыг хохироосон,

мөн дүрмийн 2.5-д заасан “зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтанд/ мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчин дээрх зам тээврийн осол, хэрэг гарсан газрыг зориуд орхиж зугтаасан болох нь дараах бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Үүнд: шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх 53-54/, гэрч О.Б- /хх 126/, Б.Н- /хх 128/, Н.Б- /хх 130/, иргэний хариуцагч Б.О- /хх 49-50/ нарын мэдүүлэг, Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 706 дугаартай дүгнэлт /хх 133-134/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн шинжээчийн 2325 дугаартай дүгнэлт /хх 151-157/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2033 дугаартай дүгнэлт /хх 161-166/, Техникийн шинжээчийн 235 дугаартай дүгнэлт /хх 170-171/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-9/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-16/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримт болно.

 

          Шүүгдэгч Б.Г-од холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, шалгавал зохих зүйлүүд шалгагдсан тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч Б.Г- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С овогт Б-ы Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасч 1 жил 8 сарын жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Б.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 90 хоногоор тогтоож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын жил хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 11 сарын хорих ялаар тогтоон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-од оногдуулсан 1 жил 11 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

шүүгдэгч Б.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараагаас эхлэн эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заажээ.  

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч Б.Г-од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо төлсөн тул шүүгдэгчид оногдуулах ялыг тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

          Учир нь шүүгдэгч Б.Г-ын жолоодон явсан тээврийн хэрэгсэлд мөргөгдсөн иргэн О.Я-ы амь нас хохирсон бөгөөд уг хор уршиг арилахгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй юм.  

 

Шүүгдэгч Б.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс хохирогчид 8.500.000 төгрөг төлсөн, баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, хэрэгт хавсарган ирүүлсэн 816161 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргах нь үндэслэл бүхий байна.