Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 614

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

Иргэдийн төлөөлөгч Э.Г-,

Улсын яллагч Л.Соёмбо,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-,

Шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч С.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овгийн Д-ийн А-д холбогдох 000000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 12-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, З овогт Д-ийн А-       

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

   Шүүгдэгч Д.А- нь согтуурсан үедээ 2018 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух гэртээ төрсөн ах Д.А-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж архи уусан байна гэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А- мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагийн үед сэрээд У- дүүдээ өгөөд жижиг шилтэй архи авчируулсан. Ах А- мөнгө байна уу толгойн томограф зураг авахуулна гэхээр нь мөнгө өгөөд явуулсан чинь орж ирэхдээ архи уучихсан байхаар нь би уурлаад тархины гэмтэлтэй байж гээд маргалдсан. Тэгээд миний хурууг мушгиад майкаар хоолой боохоор нь би гар луу нь цохьсон. Намайг хажуу тийш нь унагаасан. Тэгээд би өөр өрөөнд орсон. Тэгээд тагтан дээр гарахад гадаа доор сандал дээр сууж байсан. Тэгээд гэрт орж ирэхгүй байхаар нь орц руу гараад харахад хөршийн хаалганы тэнд газар унасан байсан. Тэгэхээр нь би гараад өргөж байхад хөрш гарч ирээд юу болоод байна гэхээр нь би зүгээрээ гээд гэрт авч орж ирээд өрөөнд оруулаад орхисон. Тэгээд нэг харсан нүүр ам нь цус гарсан байсан. Одоо маш их хэцүү байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д- мэдүүлэхдээ: “Хохирогч шүүгдэгч 2 миний дүү нар. Маш их хэцүү байна. А- Солонгост байнга архи уудаг байсан. Би очоод байх үедээ 14 хоног архи уулгаагүй. Тэгээд ажил хийхээр явах үед архи уугаад эхэлсэн. Тэгээд би баригдаад ирэх үед ойр орчмын хүмүүс нь бүгд архи уугаад байна гээд баригдаад ирсэн. Нисэх дээр ирээд гэрээ болохгүй байсан. Тэгээд ирсэнээсээ хойш бас л архи уудаг байсан. Тэр өдөр намайг гарснаас хойш архи уусан байсан.

Маш их эмчилгээ хийлгэдэг байсан. Шар хаданд хүртэл эмчлүүлж байсан. архины хА-ралтай болсон байсан. Санал гомдол нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д- мэдүүлэхдээ: “...Манай гэрээр ирж очин байдаг хА-тны хүүхэд болох 19 настай эрэгтэй О овогтой У- өдрийн 12 цаг 46 минутанд над руу өөрийнхөө 00000000 дугаарын утсаар залгаад А- ах мөнгө өгөөд архинд явууллаа яах уу гэж хэлэхээр нь наадах чинь гарч ороод архи ууж магадгүй гэж хэлэн өгсөн мөнгөнд нь архи аваад өгчих гэж хэлсэн. Өдрийн 14 цаг 52 минутанд У- над руу өөрийнхөө 00000000 дугаарын утсаар залгаад А-, А- хоёр гэртээ унтчихсан шүү би гараад явж байна гэсэн. Тэгэхээр нь 16 цаг 21 минутанд У- руу утсаар залгаад А-, А- нар сэрсэн байна уу үзээдэх гэж хэлсэн. У- 16 цаг 22 миунтанд над руу залгаад А- ах буюу А-г төмс ногоо авчихсан байрныхаа гадаа сууж байна гэж хэлэхээр нь наадахаасаа А-ийг сэрсэн эсэхийг асуучих гэхэд А-ийг босоод оо-ын өрөө ороод яваад байна гэж хэлсэн. А-г бие муутай юм чинь согтуу А-ийн хажууд байлгаад яахав гэж хэлэн ойрхон Богд ар хороололд байх эгчийн хүүхэд болох Э-ы гэрт оруулаад явчих гэж У-т хэлсэн. Би дахин У- руу залгахад А- ах гэрээсээ надаар гар утсаа авахуулсныхаа дараа Э-ы гэр ойрхон юм чинь өөрөө яваад очино битгий санаа зов гэж хэлэн салаад явсан талаар хэлсэн. ...Тэгээд би гэртээ очиход гэрийн хаалга түгжээтэй байсан ба өөрийнхөө түлхүүрээр гэрийнхээ хаалгыг онгойлгоод ороход үүдний урд талаас харсан жижиг өрөөнд байх хоёр орны голд тархи толгойноос нь цус гарсан, доошоогоо харсан байдалтай А- хэвтэж байсан. Тэгэхээр нь би сандараад 19 цаг 44 минутанд 103 дугаарын утас руу залгасан. 19 цаг 45 минутанд У-ын утас руу залгаж А-г их сонин болсон байна гэдгийг хэлээд Х- эгч рүү мөн А-г ямар байдалтай байгааг хэлсэн. Энэ үед А- хувцастайгаа миний хойд талд зогсож байснаа “наадах чинь яасан юм худлаа баашилж байгаа юм” би яагаа ч үгүй шүү гэж хэлсэн” гэжээ. /хх 22-24 хуу/

 

Гэрч Д.У- мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын 28-наас 29 хүртэл А- ах архи уугаастай, согтуу байсан. ...Тэгээд А- ах бид хоёр хамтдаа Э- ахын гэрлүү явж байгаад А- ах агаан нь зүгээрээ, өөрөө Э-ы гэрийг олоод оччихно, миний дүү санаа зоволтгүй, утсандаа нэгжтэй болохгүй бол ярина гэж хэлэхээр нь би заза гээд найзууд руугаа буцаад явсан. Тэгээд нэг цагийн дараа байх 19 цаг 45 минутын үед Д- эгч надруу залгаад хурдан ирээ А-ах чинь нас барсан юм шиг байна гээд утасны цаанаас уйлаад байхаар нь би ойрхон байсан болохоор нь шууд гэрлүүгээ гүйгээд ороход гэрт дотор Д- эгч А- ахын хажууд суугаад уйлаад байсан. Харин А- ах доошоо хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь би Д- эгчтэй хамтдаа А- ахыг дээш нь харуулаад, зүрхэнд нь массаж хийсэн. Би нэлээд удаан зүрхэнд нь массаж хийсэн. Тэгээд бас Х- эгч, Э- ах ирээд хамт зүрхэнд нь массаж хийсэн боловч сэрэхгүй байсан. Тэгээд түргэн ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тухайн үед намайг гаднаас орж ирэхэд Д- эгч А- ах хажууд уйлаад сууж байсан. Харин А- ах том өрөөнд байсан...” гэжээ. /хх 47-48 хуу/

 

Гэрч Б.О- мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр 19 цагийн орчим Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дүгээр байрны 00 тоотод байрлах гэртээ байж байхад гэрийн хаалга түг хийсэн дуу гарахаар нь босож очоод хэн бэ гэж асуухад хүн дуугарахгүй, хаалганы цаана сулхан түжгэнэсэн дуу гарахаар нь хаалгаа онгойлгоод шагайхад манай гэрийн хаалганы үүдэнд юм тулчихсан байхаар нь доош харахад нэг саравчтай малгайтай, том биетэй хүн цааш хараад нуруугаараа манай хаалгыг тулчихсан тэгээд эсрэг талын айлын хаалга онгорхой байнгын архи уудаг хөрш айлын залуу шорт, подволк мэт зүйл өмсчихсөн зогсож байхаар нь би “...Юу болоод байна, та нар...” гэж асуухад зогсож байсан тэр залуу надад хандан “... зүгээр ээ ахаа, манай энэ ах гэж хэлээд заахаар нь би гэрийнхээ хаалгыг хаачихсан. Түүнээс хойш чимээгүй болчихсон...” гэжээ. /хх ЗЗ хуу/

 

Гэрч Д.Х- мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 29-ны орой 18 цагийн үед өөрийн найз Н-тэй хамт 0 дугаар сургуулийн урд нэг танил айлд ороод сууж байхад талийгаачийн эгч болох Д- надруу залгаад А-г танайхруу оруулчихъя, би орой очоод авъя гэж надруу утсаар залгахаар нь би гэртээ байхгүй байна гэж хэлэхэд тэгвэл та А- ахыг очино гээд хүүхдүүдээ хэлчихээрэй гэж надад хэлэхээр нь би өөрийн хүү Э-ы 00000000 дугаарлуу залгаад А- ах нь очих гэж байгаа юм шиг байна, та нар гэртээ байна уу гэж асуухад тиймээ гэртээ байна гэж надад хэлсэн. Тэгээд би 2018 оны 4 дүгээр сарын 29-ны 19 цаг 40 минутын үед гэртээ ирэхэд А- ирээгүй байхаар нь өөрийн гар утаснаас Д-гийн 00000000 дугаарын утасруу залгаад А- манайд ирээгүй байна гэж хэлэхэд миний урдаас харин цаадах чинь утсаа авахгүй байна, би гэрлүүгээ орж явна гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд 2018.4.29-ны орой 19 цаг 52 минутанд Д- надруу залгаад маш чанга дуугаар уйлаад хашхираад, эгчээ яаралтай нэг хүн аваад манайд хүрээд ирээч гэж хэлэхээр нь би шууд өөрийн хүү Э-тай талийгаачийн амьдардаг гэр болох Баянгол дүүргийн 0 хороо 0000 тоотод ирэхэд жижиг унталгын өрөөнд А- дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Манай оюутан дүү У- талийгаачийн зүрхэнд нь массаж хийж байсан. Харин хажууд нь Д- уйлаад түргэн дуудаад ирэхгүй байна гээд орилоод байсан...” гэжээ. /хх 37 хуу/

 

Гэрч А.З- мэдүүлэхдээ: “...Солонгос улс руу сурахаар очиход намайг онгоцны буудлаас тосож авсан. Тэгээд хамт амьдраад сар гарангийн дараа манай аав архи уугаад эхэлсэн. Тэгээд Д- эгч Солонгос улсад ирээд манайд ирж 2 хоноод дараа манайхаас хол нэг газар ажилд орсон юм. Тухайн үед Д- эгч манай гэрээс ирэн очин байхдаа аавыг 14 хоног архи уулгаагүй юм. Тэгтэл аавын хамаг бие нь салганаад, хамаг хар хөлс нь гараад байсан. Тэгээд Д- эгч нэг газар ажилд ороод тэндээ байрлаад манайд ирэхээ больчихсон чинь аав дахиад архи уугаад эхэлсэн юм. ...тэгээд 2016 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө гэнэт толгойд харвалт өгөөд ухаангүй Солонгос улсын Инчон хотын тархины эмнэлэгт очиж үзүүлэхэд солонгос эмч энэ хүний толгойд харвалтын зэрэг байна 2.5 гр цус толгойд нь шүүрвэл энэ хүн шууд нас барах өндөр магадлалтай учир яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэж хэлээд шууд хагалгаанд оруулсан...” гэжээ. /хх 56 хуу/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 999 тоот дүгнэлт: 1.А-гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархи баруун чамархай дэлбэнд цусарсаг няцрал, дух, баруун чамархайн хуйхны цус хуралт, зүүн нүдний доод зовхи духны цус хуралт, зулгаралт духны хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тархины баруун чамархайн цусархаг няцрал нь гэмтлийн хүнд зэрэгт, зүүн нүдний доод зовхи, духны цус хуралт, зулгаралт, духны хуйхны шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хА-рна өвчүү ясны баруун талдаа 8-р хавирга бэхлэгдэх мөгөөрсөн хэсгээр ташуу хугаралтай, баруун талын 2-8-х хавирга эгэмний дунд шугА-р шууд биү хугаралтай, зүүн талын 3-8-р хавирга завсрын булчин зөөлөн эдэд цус хуралтгүй байгаа зэргээс үзэхэд амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогсосны дараа сэхээн амьдруулах арга хэмжээ авах буюу цээжин дээр дарж массаж хийх үед үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Талийгаач Л.А- нь спиртийн цочмог хордлогын улмаас нойр булчирхай, тархмал үхжил, бөөрний сувганцарын үхжил, олон эрхтний дутагдалд орж нас баржээ. 4. цусанд 1.2 ходоодны шингэнд 6,9 шээсэнд 2,3 промилли спиртийн агууламж илэрсэн байна. 5. АВО системээр АВ4-р бүлгийн цустай байна. 6.зүрхний булчингийн томрол, зузаарал өөхлөлт, элэгний хатуурал, нойр булчирхайн хатуурал архаг өвчтэй байсан нь үхэлд нөлөөлжээ гэжээ /хх 87-89 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 10- ны өдрийн 4943 тоот дүгнэлт: Сэжигтэн Д.А-ийн өмсөж байсан гэх цагаан өнгийн майк саарал өнгийн дотоож дээр цус илэрсэн. Уг цус нь АВ/1V/ бүлгийн харъяалалтай байна.. гэжээ. /хх 129 хуу/

 

Шинжээч эмч Г.Э- мэдүүлэхдээ: “...Уг гэмтлүүдийн тархины баруун чамархай дэлбэн цусархаг няцрал гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хА-рна. Уг гэмтэл нь хатуу мохой зүйлийн хүчин зүйлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл гарсан хэсэг нь хуучин хагалгаанд байсан, гавалын ясгүй хэсэгт учирсан байсан уг гэмтэл нь цохих болон унах аль ч үед үүсгэгдэх боломжтой ерөнхий зүйл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Мөн хуйхны цус хуралт нь мөн адил саяны гэмтэл авах үед үүсгэгдсэн байна. Мөн талийгаачийн биед учирсан зүүн нүдний доод зовхи духны цус хуралт духны хуйхны шарх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хА-рна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохой зүйлийн цохих өшиглөх зэрэгт үүсгэгдэнэ. Арьсны зулгаралт бол хатуу мохой зүйлийн хүчин зүйлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйлд бол хурц ир үзүүртэй хутга шил бусад зүйлийг мохоо зүйлд ойлгоно. Хурц ир ихтэй хутга хайч шил зэргээс бусад цохих өшиглөх ирмэггүй хавтгай мод чулуу хА-рна. Энэ гэмтлүүд нь нүүрний олон хэсэг үүсгэгдсэн байх тул шалан дээр доошоо харж унах үед үүсгэгдэх боломжтой дээрх гэмтлүүд нь цохих өшиглөх зэрэг мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчиллээр үүсгдэгдэх боломжтой. ШШҮХ-н шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 зааснаар баруун чамрхайн бэлбэнд цусархаг няцрал гэмтэл нь ганц дангаараа бол үхэлд хүргэх боломжгүй. Учир нь тархинд цус хуралтгүй тархинд даралт үүсээгүй гавалын суурь яс хугараагүй тархины суурин хэсэг зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт үүсээгүй байсан. Тархины гэмтлээс эдгээр зүйлс үхэлд хүргэдэг. Харин эд эсийн шинжилгээгээр нойр булчирхай дархамал үхжил үүсгэгдсэн, бөөрний савханцарт өөрчилт үүсгэгдсэн. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл их хэмжээгээр илэрсэн байсан. Учраас спиртийн цочмог хордлогод орж олон эрхтэний дутагдалд орж нас барсан...” гэжээ. /хх 75 хуу/

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгт бүхий СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 239 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.А- нь согтуурсан үедээ 2018 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух гэртээ төрсөн ах Д.А-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж архи уусан байна гэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-гийн: “...А-г бие муутай юм чинь согтуу А-ийн хажууд байлгаад яахав гэж хэлэн ойрхон Б хороололд байх эгчийн хүүхэд болох Э-ы гэрт оруулаад явчих гэж У-т хэлсэн. Би дахин У- руу залгахад А- ах гэрээсээ надаар гар утсаа авахуулсныхаа дараа Э-ы гэр ойрхон юм чинь өөрөө яваад очино битгий санаа зов гэж хэлэн салаад явсан талаар хэлсэн. ...Тэгээд би гэртээ очиход гэрийн хаалга түгжээтэй байсан ба өөрийнхөө түлхүүрээр гэрийнхээ хаалгыг онгойлгоод ороход үүдний урд талаас харсан жижиг өрөөнд байх хоёр орны голд тархи толгойноос нь цус гарсан, доошоогоо харсан байдалтай А- хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх 22-24 хуудас/

 

Гэрч Д.У-ын: “...2018 оны 4 дүгээр сарын 28-наас 29 хүртэл А- ах архи уугаастай, согтуу байсан. ...Д- эгч надруу залгаад хурдан ирээ А- ах чинь нас барсан юм шиг байна гээд утасны цаанаас уйлаад байхаар нь би ойрхон байсан болохоор нь шууд гэрлүүгээ гүйгээд ороход гэрт дотор Д- эгч А- ахын хажууд суугаад уйлаад байсан. Харин А- ах доошоо хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь би Д- эгчтэй хамтдаа А- ахыг дээш нь харуулаад, зүрхэнд нь массаж хийсэн. Би нэлээд удаан зүрхэнд нь массаж хийсэн. Тэгээд бас Х- эгч, Э- ах ирээд хамт зүрхэнд нь массаж хийсэн боловч сэрэхгүй байсан. Тэгээд түргэн ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тухайн үед ... А- ах том өрөөнд байсан...” гэх мэдүүлэг /хх 47-48 хуудас/

 

Гэрч Б.О-ын: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр 19 цагийн орчим Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дүгээр байрны 00 тоотод байрлах гэртээ байж байхад гэрийн хаалга түг хийсэн дуу гарахаар нь босож очоод хэн бэ гэж асуухад хүн дуугарахгүй, хаалганы цаана сулхан түжигнэсэн дуу гарахаар нь хаалгаа онгойлгоод шагайхад манай гэрийн хаалганы үүдэнд юм тулчихсан байхаар нь доош харахад нэг саравчтай малгайтай, том биетэй хүн цааш хараад нуруугаараа манай хаалгыг тулчихсан эсрэг талын айлын хаалга онгорхой байнгын архи уудаг хөрш айлын залуу шорт, подволк мэт зүйл өмсчихсөн зогсож байхаар нь би “...Юу болоод байна, та нар...” гэж асуухад зогсож байсан тэр залуу надад хандан “... зүгээр ээ ахаа, манай энэ ах гэж хэлээд заахаар нь би гэрийнхээ хаалгыг хаачихсан...” гэх мэдүүлэг  /хх ЗЗ хуудас/

 

Гэрч Д.Х-ын: “...А- манайд ирээгүй байна гэж хэлэхэд миний урдаас харин цаадах чинь утсаа авахгүй байна, би гэрлүүгээ орж явна гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд 2018.4.29-ны орой 19 цаг 52 минутанд Д- надруу залгаад маш чанга дуугаар уйлаад хашхираад, эгчээ яаралтай нэг хүн аваад манайд хүрээд ирээч гэж хэлэхээр нь би шууд өөрийн хүү Э-тай талийгаачийн амьдардаг гэр болох Баянгол дүүргийн 0 хороо 0000 тоотод ирэхэд жижиг унталгын өрөөнд А- дээшээ харсан байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх 37 хуудас/

 

Гэрч А.З-ын: “...Солонгос улсруу сурахаар очиход намайг онгоцны буудлаас тосож авсан. Тэгээд хамт амьдраад сар гарангийн дараа манай аав архи уугаад эхэлсэн. ...2016 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө гэнэт толгойд харвалт өгөөд ухаангүй Солонгос улсын Инчон хотын тархины эмнэлэгт очиж үзүүлэхэд Солонгос эмч энэ хүний толгойд харвалтын зэрэг байна 2.5 гр цус толгойд нь шүүрвэл энэ хүн шууд нас барах өндөр магадлалтай учир яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэж хэлээд шууд хагалгаанд оруулсан...” гэх мэдүүлэг /хх 56 хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 999 тоот дүгнэлт: 1.А-гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархи баруун чамархай дэлбэнд цусарсаг няцрал, дух, баруун чамархайн хуйхны цус хуралт, зүүн нүдний доод зовхи духны цус хуралт, зулгаралт духны хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тархины баруун чамархайн цусархаг няцрал нь гэмтлийн хүнд зэрэгт, зүүн нүдний доод зовхи, духны цус хуралт, зулгаралт, духны хуйхны шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хА-рна өвчүү ясны баруун талдаа 8-р хавирга бэхлэгдэх мөгөөрсөн хэсгээр ташуу хугаралтай, баруун талын 2-8-х хавирга эгэмний дунд шуг А-р шууд биү хугаралтай, зүүн талын 3-8-р хавирга завсрын булчин зөөлөн эдэд цус хуралтгүй байгаа зэргээс үзэхэд амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогсосны дараа сэхээн амьдруулах арга хэмжээ авах буюу цээжин дээр дарж массаж хийх үед үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Талийгаач Л.А- нь спиртийн цочмог хордлогын улмаас нойр булчирхай, тархмал үхжил, бөөрний сувганцарын үхжил, олон эрхтний дутагдалд орж нас баржээ. 4. цусанд 1.2 ходоодны шингэнд 6,9 шээсэнд 2,3 промилли спиртийн агууламж илэрсэн байна. 5. АВО системээр АВ4-р бүлгийн цустай байна. 6.зүрхний булчингийн томрол, зузаарал өөхлөлт, элэгний хатуурал, нойр булчирхайн хатуурал архаг өвчтэй байсан нь үхэлд нөлөөлжээ гэжээ /хх 87-89 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 10- ны өдрийн 4943 тоот дүгнэлт: Сэжигтэн Д.А-ийн өмсөж байсан гэх цагаан өнгийн майк саарал өнгийн дотоож дээр цус илэрсэн. Уг цус нь АВ/1V/ бүлгийн харъяалалтай байна.. гэжээ. /хх 129 хуудас/

 

Шинжээч Э-ын тайлбар /хх 72-74/

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгт бүхий СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл../хх 239/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э-: “шүүгдэгч Д.А- хохирогч Д.А-гийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд хүнд гэмтлийг учруулаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

          Учир нь тухайн хэрэг болсон өдөр шүүгдэгч, хохирогч нараас өөр хүн гэрт байгаагүй бөгөөд гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, тайлбар, хэрэгт хавсарган ирүүлсэн сиди бичлэг зэргээр Д.А-д учруулсан гэмтлийг шүүгдэгч Д.А- учруулсан нь нотлогдож байгаагаас гадна шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар хүсэлтдээ хохирогчийн эрүүл мэндэд халдсан үйлдлээ үгүйсгээгүй ба Д.А- нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан тархи баруун чамархай дэлбэнд цусарсаг няцрал, дух, баруун чамархайн хуйхны цус хуралт, зүүн нүдний доод зовхи духны цус хуралт, зулгаралт духны хуйхны шарх гэмтлүүдийг өөртөө учруулах боломжгүй юм.

 

          Шүүгдэгч Д.А-д холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч Д.А-ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүхээс шүүгдэгч Д.А-ийг гэм буруугаа хүлээхгүй байгаа хувийн байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийн цагдан хоригдсон 30 хоногийг түүний эдлэх ялаас нь хасч, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Д.А-ийн  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хохирогч Д.Д- нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган хадгалахаар шийдвэрлэлээ.