Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01756

 
     

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/03053 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-ын  нэхэмжлэлтэй, хариуцагчД.Б-д холбогдох

Баянзүрх дүүрэг, ******* хороо, Хоршооллын хотхон, *******ийн гудамж, 28/5 дугаар байрны ******* орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б- нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг *******, ******* нартай байгуулж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн ******* хороо, Хоршооллын хотхон, *******ийн гудамж, 28/5 дугаар байрны ******* хаягт байрлах, 76,98 мкв талбайтай орон сууцны төлбөр 49 483 658 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлэн худалдаж авсан. Уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бүртгүүлж, өмчлөгч болсон. Хариуцагч болохД.Б- нь уг орон сууцны өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа тул уг үйлдлийг арилгуулах буюу орон сууцыг чөлөөлж өгөх шаардлагыг 2020 оны 1******* сарын 17-ны өдөр болон 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр удаа дараалан хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Хариуцагч тал миний өмчлөлийн байр гэх боловч *******-тай 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 30 дугаартай орон сууцны түрээсийн гэрээг байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг 119 319 000 төгрөгөөр худалдаж авсан гэдэг. Гэвч Баянзүрх дүүрэг, ******* хороо, хоршооллын хотхон 28/5 дугаар байрны *******од байрлах 3 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрх нь *******-д байсан болох нь нотлогддоггүй. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр *******, ******* нар нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан лавлагаагаар тогтоогддог.Д.Б- нь *******-тай санхүүгийн түрээсийн гэрээ хийсэн нь үндэслэлгүй байна.

Тухайн байр нь *******гийн байр биш байна гэж үзээд эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан байдаг. Эрүүгийн хэрэг шалгагдаж байх үед ******* залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон. Гэхдээ тухайн асуудлаа хаалгахын тулд Арбитрын шүүх дээр очиж шүүхийн шийдвэр гаргуулсан ийм л асуудал байна. Банк бус санхүүгийн байгууллага нь байр барьцаалаад зээл өгөхдөө шалгасан. Байр нь *******, ******* нарын өмч байсан учир зээл өгсөн. Байр хураагдах үед байраа зарах нь тухайн өмчлөгчийн эрх бөгөөд эрхийнхээ дагуу Б.Б-т санал тавьж, Б.Б- нь байрыг авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан байдаг. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх гэрчилгээ гаргуулсан, харин Арбитрын шүүхийн шийдвэр 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гарсан. Иймд хариуцагч *******ийг Баянзүрх дүүрэг, ******* хороо, Хоршооллын хотхон, *******ийн гудамж, 28/5 дугаар байрны ******* орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ******* хороо, Хоршооллын хотхон Доржийн гудамж, 28/5 дугаар байрны ******* хаягт байрлах, 76,98 мкв талбайтай орон сууцыгД.Б-, ******* нар орон сууцны санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр 119 319 000 төгрөгөөр худалдаж авсан болно. Гэрээний дагуу төлбөрийг үе шаттайгаар төлж дуусган үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авах гэхэд *******, *******, ******* нар нь үгсэн хуйвалдаж тухайн орон сууцны гэрчилгээг *******, ******* нарын нэр дээр гаргаж, Монополо ББСБ ХХК-д барьцаанд тавьсан. ******* нь уг зээлээ нэн даруй төлж орон сууцны гэрчилгээг бидний нэр дээр гаргаж өгнө гэсэн боловч бидэнд мэдэгдэлгүй өөрийн найз Б.Б-т шилжүүлсэн байна. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр энэхүү орон сууцны өмчлөгчийн талаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон улсын Арбитрын шүүхэд маргаан үүсгэж, өмчлөгчөөрД.Б-, ******* нарыг тогтоосон. Мөн энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн ******* хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болсон байна.Д.Б- нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр *******-тай маргаан бүхий орон сууцыг 119 319 000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулан урьдчилгаанд 60 000 000 төгрөгийг шилжүүлж, байрандаа нүүж орсон. Үлдэгдэл төлбөрийг хугацаанаасаа өмнө төлж барагдуулсан. Гэрээ байгуулах үед гэрчилгээ гаргаагүй байсан ба тухайн үед *******-ийн захирал гэрчилгээ удахгүй гарна гэж тайлбарлаж байсан бөгөөд 2020 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлүүлэх зүйл яригдсан. ГэтэлД.Б- 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэхэд төлбөрөө төлөөд дууссан байсан. Тухайн байрыг анх ******* нь бартерийн гэрээгээр ажил үүрэг гүйцэтгээд нэлээн хэдэн байр авсан байдаг. Байраа *******гаар заруулдаг байсан. Байрны мөнгийг 100 хувь ******* авсан хэр нь байрны гэрчилгээг гаргаж өгөлгүй, *******, ******* нар өөрийн нэр дээр гэрчилгээг гаргасан байсан. Улмаар байрыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж төлбөрөө төлөх боломжгүй болж шүүхийн шийдвэрийн дагуу хураагдах асуудал үүссэн тул гэрээний дагуу Арбитрын шүүхэд хандаж, өмчлөх эрхээ шударгаар олж авсан. Иймд Б.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын Баянзүрх дүүрэг, ******* хороо, Хоршооллын хотхон /13361/, *******ийн гудамж 28/5 дугаар байрны *******, 76,98 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ "...*******ийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдохгүй байна" гэж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгч Б.Б- нь өөрийн өмчлөлийн хөрөнгөд нэвтрэх, түүнийг захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлэх нөхцөл байдлыг хариуцагч бүрдүүлж өгөлгүй өнөөдрийг хүрч байгаа нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөгчийн шаардах эрхийг ноцтой зөрчиж байна. "...2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 30 дугаартай "Орон сууцны
санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ"-гД.Б- болон ******* нар нь
"Тэнгэр бурханы хишиг" ХХК-тай байгуулсан" гэж дүгнэсэн байдаг. Гэвч "Тэнгэр
бурханы хишиг" ХХК нь улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх
дүүрэг, ******* хороо, хоршоолол хотхон 28/5 байр ******* хаягт байрлах 76,98
м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиран зарцуулах, худалдан борлуулах
эрхгүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагдана. Түүнчлэн, эд хөрөнгийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д " Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.", 5.2-т "Эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.2, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 8.1.6, 8.1.7, 8.1.8, 8.1.9-д заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.", 5.3-т "Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно" гэж тус тус заасны дагуу тус орон сууцны анхны өмчлөгч нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр *******, ******* нар байсан. Нэхэмжлэгч Б.Б- нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж өмчлөх эрх нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэнээр үүссэн нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс буруу дүгнэж шийдвэрлэсэн.

"...Арбитрын шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Б- өргөдөл
гаргасан ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8
дугаар сарын 25-ны өдрийн 327 дугаартай тогтоолоор, ...Арбитрын 2020 оны 10
дугаар сарын 27-ны өдрийн 528 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр
хуулийн хүчин төгөлдөр болсон" гэж дүгнэсэн хэдий ч Нийслэлийн Иргэний хэргийн
давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 327 дугаартай
тогтоолын үндэслэх хэсэгт "...Б.Б-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүй хэргийг шийдвэрлэж, эрх ашгийг хохироосон гэх байдал нь Арбитрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.2.1.а, б, в, г-д заасан үндэслэлд хамаарахгүй байна гэж дүгнэсэн болохоос биш Б.Б-ын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагчД.Б-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, ******* хороо, Хоршооллын хотхон /13361/, *******ийн гудамж 28/5 дугаар байрны *******, 76,98 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүрэг, ******* хороо, Хоршооллын хотхон /13361/, *******ийн гудамж 28/5 дугаар байрны *******, 76,98 мкв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгдсэн байх боловч хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.

 

*******ь, ******* нар нь *******-тай 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 30 дугаартай орон сууцны санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, ******* хороо, Хоршооллын хотхон /13361/, *******ийн гудамж 28/5 дугаар байрны *******, 76,98 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хүлээлгэн өгөх, орон орон сууцыг 119 319 000 төгрөгөөр, 36 сарын хугацаатай, сарын 0,8 хувийн хүүтэй, урьдчилгаа төлбөрт 60 000 000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон. / хх-ийн 21-30 /

 

Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 528 дугаар шийдвэрээрД.Б-, ******* нарт Баянзүрх дүүрэг, ******* хороо, Хоршооллын хотхон 28/5 дугаар байрны *******, 76,98 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг шударгаар өмчлөх эрх үүссэн болохыг тогтоожээ. /хх-ийн 39-44, 130, 131/

 

Арбитрын дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Б- шүүхэд өргөдөл гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 327 дугаартай тогтоолоор Монголын Олон Улсын Арбитрын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 528 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснээр арбитрын шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

*******ь нь *******-тай байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, ******* хороо, Хоршооллын хотхон /13361/, *******ийн гудамж 28/5 дугаар байрны *******, 76,98 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг эзэмшиж байгаа үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд орон сууцны үнийг бүрэн төлсөн үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 19 /

 

Мөн *******-ийн гүйцэтгэх захирал нь ******* арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг мэдсэн атлаа энэхүү цаг хугацаанд буюу 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн Б.Батсууриас орон сууцыг худалдах худалдан авах гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах бүрэн эрхийг ******* авч, улмаар мөн өдрөө өмчлөгч *******ы хамт орон сууцыг Б.Б-т худалдахаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. /хх-ийн 52-76/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлох шаардлагагүй юм.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг ба хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар хариуцагчД.Б- нь орон сууцны үнийг бүрэн төлж дууссан, *******-аас орон сууцыг хүлээн авсан тул *******ийг маргаан бүхий орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоосон хүчин төгөлдөр арбитрын шийдвэртэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй юм. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлох бөгөөд мөн зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно. Иймд хариуцагч *******ийг эд хөрөнгийн буюу орон сууцыг худалдан авсан гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/03053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 17******* зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Н.БАТЗОРИГ