Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/ма2022/01354

 

 

 

 

 

 

0 07 10/МА 0 / 354

 

 

Х ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 05 дугаар сарын 18ы өдрийн 183/ШШ 0 / 537 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК -ийн хариуцагч Н т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 7 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10 /ШШ 7/ 475 дугаар шийдвэрээр Х ХХК -аас 4,540,984,78 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ү- 060 073 бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр /1704 / туул гол гудамж, 83 дугаар байрны тоот хаягт байршилтай 73. 3 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 179,600,000 төгрөгөөр, мөн Ү- 060 073 бүртгэлийн дугаартай мөн дээрх байрны 0 тоот хаягт байршилтай 84,6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 193,000,000 төгрөгөөр, Ү- 060 0735 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр /1704 / Туул гол гудамж, 83 дугаар байрны тоот хаягт байршилтай 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 386,700,000 төгрөгөөр тус тус үнэлсэн А ХХК -ийн үнэлгээг 0 оны дүгээр сарын -ны өдөр мэдэгдсэн. Мөн Ү- 060 36 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр /1704 / Туул гол гудамж 83 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 386,700,000 төгрөгөөр буюу м.кв-ыг , 0,589 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг гаргахдаа харьцуулсан орон сууцнуудын чанарыг харгалзан үзээгүй тул А ХХК -ийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй. Одоогийн байдлаар Хан-Уул дүүрэг дэх орон сууцны дундаж ханш 4,000,000 төгрөг байна. Гэтэл А ХХК нь үнэлгээний эх сурвалж гэж хаяг нэр тодорхойгүй хувь хүний утаснууд тавьсан байсан бөгөөд хөрөнгийг үнэгүйдүүлсэнд гомдолтой байна. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн А ХХК -ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 7 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 475 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 7 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1995 дугаар магадлалаар Х ХХК -аас 4,540,984,78 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 8 оны 04 дүгээр сарын -ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Х ХХК -д төлбөр төлөхийг удаа дараа мэдэгдсэн, энэ хугацаанд ,94 ,918,498 төгрөгийг төлж, 1,598,066, 83 төгрөгийн төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хурааж төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас үнийн санал авахад шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177. дэх хэсэгт заасны дагуу 0 оны дүгээр сарын 10-ны өдөр шинжээч томилж үнэлгээ гаргуулсан. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр /1704 / туул гол гудамж, 83 дугаар байрны тоот хаягт байршилтай 73. 3 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 179,600,000 төгрөгөөр, мөн байрны тоот хаягт байрлах 84.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 193,000,000 төгрөгөөр, мөн дээрх байрны 3 тоот хаягт байрлах 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 386,700,000 төгрөгөөр, мөн дээрх байрны тоот хаягт байрлах 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 386,700,000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Иймд үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 7 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10 /ШШ 7/ 475 дугаар шийдвэрээр Х ХХК -аас 4,540,984,78 төгрөгийг гаргуулж У ХХК -д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Х ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт давсан үнэлгээг ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж, зах зээлийн бодит үнэлгээг тогтоосон. Мөн төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсанд заасан мөнгөн төлбөрийг төлөхөөс зайлсхийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж удаашруулж байна. Үүнээс шалтгаалж төлбөр барагдахгүй байсаар Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн эрх ашиг зөрчигдөж, банкинд хохирол учирч байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсгийг баримтлан хариуцагч Н т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Х ХХК -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70, 00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрээр Х ХХК -ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн .5 дах хэсгийг зөрчсөн. Х ХХК -ийн эрх бүхий өмчлөгчид мэдэгдээгүй. Х ХХК -ийн захирал Н.Б нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцоогүй. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах болон үнийн санал өгөх, шинжээч томилсон тогтоол, шинжээчийн үнэлгээг танилцуулаагүй. А ХХК нь Х ХХК -ийн өмчлөлийн үнэлгээг хэт доогуур чанар болон бусад байрлал, засвар зэрэг байдлыг харгалзалгүй хажуу талын чанар муутай байрны ханшаар хайнга тогтоосон байна. Иймд дахин үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр үнэлгээний шинжээч томилуулах хүсэлттэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Н т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 7 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10 /ШШ 7/ 475 дугаар шийдвэрээр Х ХХК -аас 4,540,984,78 төгрөг гаргуулж У ХХК -д олгож, үүргийн гүйцэтгэлийг Х ХХК -ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү- 060 073 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр /1704 / туул гол гудамж, 83 дугаар байрны тоот хаягт байршилтай, 73. 3 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, дээрх байрны тоот хаягт байршилтай, 84,6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, мөн байрны тоот хаягт байршилтай, 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, мөн байрны 3 тоот хаягт байршилтай, 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 7 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 10/МА 7/ 995 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх18- , 3- 6/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 11.1, 11. дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх учиртай.

4. Хариуцагч байгууллага нь дээрх шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хурааж, үнийн санал авах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1, 49, 54 дүгээр зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177. дэх хэсэгт заасан журмын дагуу явуулсан болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол, үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх -41/

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55. . -т заасны дагуу 0 оны дүгээр сарын 10-ны өдөр А ХХК -ийг шинжээчээр томилж, шинжээч төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 1,146,000,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх47-58/ Мөн дээрх үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9. дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Шинжээч А ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр /1704 / туул гол гудамж, 83 дугаар байрны тоот хаягт байршилтай 73. 3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 179,600,000 төгрөг, 0 тоот хаягт байршилтай 84,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 193,000,000 төгрөг, тоот, 3 тоот хаягт байршилтай 170 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 386,700,000 төгрөгөөр тус тус үнэлж, Н т ирүүлжээ.

Хариуцагч Н хөрөнгийн үнэлгээний А ХХК -ийн 0 оны дүгээр сарын 0-ны өдрийн үнэлгээг төлбөр төлөгчид 0 оны дүгээр сарын 4-ний өдөр танилцуулсан болох нь хэргийн 6-7 дугаар талд авагдсан мэдэгдлээр тогтоогдож байна.

Төлбөр төлөгч нь уг мэдэгдлийг 0 оны дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авсан атлаа 0 оны 0 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо гаргасан гэж үзэхгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Х ХХК -ийн захирал Н.Бямбажав нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад итгэмжлэл олгогдоогүй байхад үнийн санал авсан, ажиллагаанд оролцуулсан, үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн учраас эрх ашгийг хөндсөн гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан нь хэргийн баримтаар няцаагдаж байна. Хэрэгт авагдсан баримтаар Х ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тэмүүлэн нь Х ХХК -ийн хувьцаа эзэмшигч болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээр тогтоогдсон, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Худалдаа хөгжлийн банк ХХК-д захирал Ц.Тэмүүлэн гэх гарын үсэг, тамга бүхий хүсэлт гаргаж байсан, Н т үнийн саналыг мөн адил компанийн тамга, тэмдэгээр баталгаажуулж үнийн санал гаргасан зэргээс үзвэл Х ХХК -д огт хамааралгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй байна. /хх35, 4 , 83-86/

Түүнчлэн, нэхэмжлэгч нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5. . , 38 дугаар зрүйлийн 38. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ 0 / 537 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16 .4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70, 00 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 17 дугаар зүйлийн 17 . дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Д.ЦОГТСАЙХАН