Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батлайн Намхайдорж |
Хэргийн индекс | 140/2016/0044/Э |
Дугаар | 34 |
Огноо | 2016-10-07 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 34
Ю.Отгонбилэг нарт холбогдох
хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл, прокурорБ.Төрболд, шүүгдэгч Ю.Отгонбилэг, С.Отгон, М.Мөнхжаргал, шүүгдэгчийн Ю.Отгонбилэгийн өмгөөлөгчО.Должиндэмид, шүүгдэгч М.Мөнхжаргалын өмгөөлөгч Д.Бямбабаяр, шүүгдэгч С.Отгоны өмгөөлөгч, В.Содномцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ю.Отгонбилэг, С.Отгон, М.Мөнхжаргал нарын давж заалдсан гомдлоор Ю.Отгонбилэг нарт холбогдох 201613000060 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Завхан аймгийн Алдархаан сумд 1989 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр төрсөн, 27 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3 ээж, дүү нарын хамт Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар ял хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Мөнхбаатарын Мөнхжаргал /Регистрийн дугаар: ИЭ-89112411/
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Завхан аймгийн Алдархаан сумд 1993 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 8, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Сартуул овгийн Санждоржийн Отгон /Регистрийн дугаар: ИА-93050312/
3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Завхан аймгийн Алдархаан сумд 1979 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 37 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Завхан аймгийн шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 10000 төгрөгөөр торгох ялаар, мөн тус аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 04 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Агент овгийн Юмнамхайн Отгонбилэг /Регистрийн дугаар: ИА-79062311/
Шүүгдэгч М.Мөнхжаргал, С.Отгон, Ю.Отгонбилэг нар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Боржигон овгийн Мөнхбаатарын Мөнхжаргал, Сартуул овгийн Санждоржийн Отгон, Агент овгийн Юмнамхайн Отгонбилэг нарыг бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхжаргал, С.Отгон, Ю.Отгонбилэг нарын эд хөрөнгийг хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус бүрийг 6 сарын хугацаатай баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар М.Мөнхбаатарын цагдан хоригдсон 06 хоног, С.Отгоны цагдан хоригдсон 16 хоног, Ю.Отгонбилэгийн цагдан хоригдсон 21 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч М.Мөнхжаргал, С.Отгон, Ю.Отгонбилэг нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирол нөхөн төлөгдсөн болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 001328 дугаартай барьцаалан зээлдүүлэх гэрээг хэрэгт хавсарган үлдээж, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Отгоны эд хөрөнгө болох 800.000 төгрөгийн үнэлгээтэй Мустанг-200 маркын мотоцикль, Ю.Отгонбилэгийн эд хөрөнгө болох 800.000 төгрөгийн үнэлгээтэй шүдлэн үхрийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болж, шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ю.Отгонбилэг давж заалдсан гомдолдоо: Агент овгийн Юмнамхайн Отгонбилэг миний бие нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 06 сарын хугацаатай баривчлах ялаар шийтгүүлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний бие өндөр настай \76 настай\ эх Дархижавын хамт хөдөө мал маллаж амьдардаг. Ээж маань Алдархаан сумын хүн эмнэлэгийн их эмчийн хяналтанд артерийн гинертензи оноштойгоор байнгын эмчилгээнд байдаг. Мөн зүүн бөөрөө авахуулсан, одоо хөл муутай гишгэж чаддаггүй, байнгын миний асаргаанд байдаг юм.
Иймд дээрх байдлуудийг харгалзан үзэж надад оногдуулсан 6 сарын хугацаатай баривчлах ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч М.Мөнхжаргал давж заалдсан гомдолдоо: Боржигон овгийн Мөнхбаатарын Мөнхжаргал миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 06 сарын хугацаатай баривчлах ялаар шийтгүүлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би ээж дүүгийн хамт амьдардаг, манай дүүгийн сургууль нь ороод ээж маань ганцаараа байдаг, бие нь өвддөг, өндөр настай надаас өөр харж хандах хүн байхгүй. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан 06 сарын хугацаатай баривчлах ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч С.Отгон давж заалдсан гомдолдоо: Миний бие Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон 06 сарын хугацаатай баривчлах ялаар Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлсэн.
Миний амьдралын байдал, хэрэгт оролцсон оролцоо, хэргийн нөхцөл, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Улсын яллагч Б.Төрболд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ялтан Ю.Отгонбилэг, М.Мөнхжаргал, С.Отгон нар нь бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Цэнгэлдэхийн 2-14 тоот хашаанд оршин суух иргэн Д.Энхтөрийн гэрийн цоожыг төмөрөөр хөшин нэвтрэн, орж түүний эзэмшлийн 300.000 төгрөгийн үнэтэй 6 метр x 150 см хэмжээтэй хивс -1ш, 50.000 төгрөгийн үнэ бүхий ширэмтэй халуун тогоо -1ш, 80.000 төгрөгийн үнэтэй эрэгтэй хүний дотортой савхи куртик-1ш нийт 3 нэр төрлийн 430.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдэлд Завхан аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ю.Отгонбилэг, М.Мөнхжаргал, С.Отгон нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 06 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, тэдний цагдан хоригдсон хоногийг тооцох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт шүүгдэгч нарын хувьд ноогдох хөрөнгөнөөс битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Ю.Отгонбилэг, М.Мөнхжаргал, С.Отгон нар нь давж заалдах гомдол гаргасан байна.
-Ю.Отгонбилэг: Давж заалдсан гомдолдоо: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний бие өндөр настай \76 настай\ эх Дархижавын хамт хөдөө мал маллаж амьдардаг. Ээж маань Алдархаан сумын хүн эмнэлэгийн их эмчийн хяналтанд артерийн гинертензи оноштойгоор байнгын эмчилгээнд байдаг. Мөн зүүн бөөрөө авахуулсан, одоо хөл муутай гишгэж чаддаггүй байнгын миний асаргаанд байдаг.
Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан 06 сарын хугацаатай баривчлах ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэсэн,
-М.Мөнхжаргал: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний бие ээж дүүгийн хамт амьдардаг манай дүүгийн сургууль нь ороод ээж минь ганцаараа байгаа, бие нь өвддөг, өндөр настай, надаас өөр харж хандах хүн байхгүй. Иймд дээрх байдлуудийг харгазан үзэж надад оногдуулсан 06 сарын хугацаатай баривчлах ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэсэн,
-С.Отгон: Миний амьдарлын байдал, хэрэгт оролцсон оролцоо, хэргийн нөхцөл байдал, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлуудыг гаргажээ.
Ялтнуудын давж заалдах гомдолд тайлбар гаргах нь: Ялтан Ю.Отгонбилэг, М.Мөнхжаргал, С.Отгон нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар биш ял шийтгэлийг хөнгөлөх талаар давж заалдах гомдол гаргажээ. Ялтан Ю. Отгонбилэг, М.Мөнхжаргал, С.Отгон нар нь шүүхийн шатанд 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Ялтан М.Мөнхжаргалд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд шилжсэнээ мэдсэн боловч, шүүх дээр очихоос зайлсхийсэн зэрэг нь тэдний гэмт хэрэг үйлдсэнээс хойш зан төлөвийн хувьд төлөвшөөгүй байгааг илтгэн харуулж байх тул баривчлах ялыг биечлэн эдлүүлж нийгмээс тусгаарлан, тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад зөв дүгнэлт хийж үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт зааснаар ялтнуудын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар 17-ны өдрийн 44 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Давж заалдах шүүх хуралдаанд улсын яллагчийг оролцуулна уу гэжээ.
Шүүгдэгч Ю.Отгонбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Алдархаан сумд ээжтэйгээ амьдардаг. Ээжийн маань бие муу байгаа учраас би ээжийгээ асарч сувилах шаардлагатай байгаа тул ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч М.Мөнхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна гэв.
Шүүгдэгч С.Отгон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдсан гомдлоо дэмжиж байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ю.Отгонбилэгийн өмгөөлөгч О.Должиндэмид давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю.Отгонбилэгийн давж заалдсан гомдлыг дэмжиж байна. М.Мөнхжаргалын хувьд өндөр настай ээж болон оюутан дүүгийнхээ хамт амьдардаг. Ээжийх нь биеийн байдал хүнд эмчийн хяналтанд байдаг учраас хүү Ю.Отгонбилэгээрээ асаргаа сувилгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Мөн шүүгдэгч Ю.Отгонбилэг нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлоо төлсөн зэргийг харгалзан ялыг нь хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч М.Мөнхжаргалын өмгөөлөгч Д.Бямбабаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдсан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч М.Мөнхжаргал үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрийг төлсөн. Түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна гэв.
Шүүгдэгч С.Отгоны өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Отгоны давж заалдсан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхэд өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн шүүх хуралдаан дээр гаргасан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсч байсан боловч анхан шатны шүүх хүсэлтийг маань харгалзан үзээгүй. С.Отгоны гэмт хэрэгт оролцсон оролцоо, хохирлоо төлсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг шүүгдэгчийн хувийн нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Түүнд оногдуулсан баривчлах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Прокурор Б.Төрболд давж заалдах шатны шүүх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:
Анхан шатны шүүх шүүгдэгч Ю.Отгонбилэг, С.Отгон, М.Мөнхжаргал нарт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүрд нь 06 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, урьдчилан цагдан хоригдсон хоногийг нь эдлэх ялд нь оруулж тооцсон. Энэ шүүхийн шийдвэрт давж заалдсан гомдол гаргасан байна. Давж заалдсан гомдлын агуулга нь гэм буруугийн талаар маргаагүй, харин үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, ар гэрийн нөхцөл байдал, хэрэгт оролцсон оролцоо, хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж баривчлах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байна. Шүүгдэгч Ю.Отгонбилэг, С.Отгон нар 2016 оны 07 дугаар сарын 27-нд товлогдсон анхан шатны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн яллах дүгнэлтийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үйлдэж, 10-ны өдөр шүүхэд шилжүүлсэн гэдгийг мэдсээр байж дээрх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд очихоос зайлсхийсэн байдлууд нь шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэнээс хойших зан төлөвийг нь харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ю.Отгонбилэг, С.Отгон, С.Мөнхжаргал нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ю.Отгонбилэг, М.Мөнхжаргал, С.Отгон нар нь бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Цэнгэлдэхийн 2-14 тоот хашаанд байрлах хохирогч Д.Энхтөрийн гэрийн цоожыг төмрөөр хөшин нэвтрэн орж түүний эзэмшлийн 300000 төгрөгийн үнэтэй 6х150 см-ийн хэмжээтэй хивс 1 ш, 50000 төгрөгийн үнэ бүхий ширэмтэй халуун тогоо 1 ш, 80000 төгрөгийн үнэтэй эрэгтэй хүний дотортой савхин куртик 1 ш нийт 3 нэр төрлийн 430000 төгрөгийн эд зүйл хулгайлсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.Энхтөр, гэрч Д.Баясгалан, Б.Болдсайхан, Д.Отгонсүрэн, Б.Ичинхорол нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний комиссийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээ, шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв.
Шүүгдэгч нарын анхан шатны шүүхээс оногдуулсан 06 сарын хугацаатай баривчлах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлын тухайд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хохирол нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг нь харгалзан тухайн хуулийн зүйл хэсэгт заасан хорих ялаас өөр төрлийн ял шийтгэл онодуулсныг буруутгах боломжгүй бөгөөд шүүгдэгч нарт оногдуулсан баривчлах ял хүнддээгүй байна.
Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа тогтоолын тогтоох хэсгийн удирдлага хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим зүйл, заалтыг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй заалтыг баримталсан байна. Тухайлбал: Шүүх хуралдаанаас тухайн шүүгдэгч нарт холбогдох хэргээс ямар нэгэн хэргийн үйлдэл, холбогдол, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоогүй мөртлөө Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-ыг буруу барьсан, мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 гэхийг 196 дугаар зүйлийн 296.1 гэж буруу бичсэн, мөн тухайн зүйл хэсгийг давхардуулан давтан бичсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Магадлалд шийтгэх тогтоолын биеийн байцаалтын хэсэгт шүүгдэгч нарын төрсөн он, сар, өдөр огт бичээгүй орхигдуулсан байгааг зөвтгөн тэмдэглэж байна.
Монгол улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 44 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн удирдлага хэсэгт “248 дугаар зүйлийн 248.1.2” гэсэн хэсгийг бүхэлд нь хасч, “196 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэг” гэснийг “296 дугаар зүйлийн 296.1” гэж зөвтгөн тогтоолд өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Б.НАМХАЙДОРЖ