Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01381

 

 

Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/01318 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ӨИ- ХХН, ӨС- ХХН-д тус тус холбогдох ӨИ- ХХН-ийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаар тогтоолын 6 дахь хэсгийн Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ногдол ашиг 288,908,158 төгрөг гаргуулах, ӨИ- ХХН болон ӨС- ХХН-ийн нийт үйлчлүүлэгчийн мэдээллээс 15 хувьд ногдох үйлчлүүлэгчийн мэдээлэл (үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдийн нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг)-ийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 47,000,000 төгрөг, ногдол ашигт илүү шилжүүлсэн 38,500,522 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ӨИ- ХХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б-, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар, С.Халиунаа, хариуцагч ӨИ- ХХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, түүний өмгөөлөгч С.Энхбат, хариуцагч ӨС- ХХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

ӨИ- ХХН-ийг хамтран үүсгэн байгуулахаар 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шийдвэрлэж, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Анх үүсгэн байгуулагдах үед А 66,25 хувь, Н 7,5 хувь, Б- 7,5 хувь, Э 11,25 хувь, Ч 7,5 хувийг тус тус эзэмшиж нийт 20,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Дүрмийн санг бүрдүүлэхэд Б- болон Э нар тус бүр өөрт ногдох дүрмийн сангийн төлбөрт Б- 1,500,000 төгрөг, Э 2,250,000 төгрөг тус тус төлсөн. Нөхөрлөлийн гишүүн Ч үйл ажиллагаа эхлээд удаагүй байх хугацаанд өөрийн оруулсан хөрөнгө оруулалт 1,500,000 төгрөгийг буцаан татаж, нөхөрлөлөөс гарсан. 2014 оны 07 дугаар сард Э мөн нөхөрлөлөөс гарсан ба түүний эзэмшлийн хувийн 7,5 хувийг Б-, А 4 хувийг шилжүүлэн авсан. 2014 оны 07 дугаар сараас эхлэн эзэмшил хувь 15 хувь болсон. 2014 оноос хойш нөхөрлөлийн хувь эзэмшилд өөрчлөлт ороогүй бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хувь нийлүүлэгчийн тоо 3 нэмэгдэж, нийт гишүүдийн тоо 6 болсон. А нь өөрийн эзэмшил хувиас нэмэгдэж орсон нөхөрлөлийн гишүүдэд тодорхой хувийг эзэмшүүлсэн. Аын хувьд нөхөрлөлийг анх үүсгэн байгуулахдаа, өөрийн хуримтлуулсан туршлага, үйлчлүүлэгч гээд олон зүйлээр давуу байсан тул анх өндөр хувийг эзэмшихээр харилцан тохиролцсон. Нөхөрлөл ашигтай ажилласан үед эзэмшиж байгаа хувь, оролцоондоо тулгуурлан ашиг хуваарилах зарчмыг үүсгэн байгуулахдаа тохиролцсон. Тиймээс Б-ын авч байсан цалин хөлс бусад нөхөрлөлтэй харьцуулахад харьцангуй бага, тогтмол байсан. 2013 оны 11 дүгээр сараас 2016 оны 12 сар хүртэл хугацаанд цалин 2,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд 2,500,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сараас 3,000,000 төгрөг. Өөрөөр хэлбэл, илүү цаг, амралтын өдөр, ажилласан хэргээс урамшуулал гэх мэт ямар нэгэн нэмэгдэл цалин хөлс тооцон олгож байгаагүй ба 2014 оны 12 дугаар сард оны шилдэг ажилтан гэж нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр шагнуулсан. Нөхөрлөлөөс ногдол ашиг авч байгаагүй. Ааас 2015 оноос эхлэн тодруулахад нөхөрлөлийн эдийн засаг хүнд байна, заримдаа цалингаа тавьж чадахгүй боломжгүй байна гэдэг байсан. А нь Б-д 2015-2016 онд орон сууц өгөх талаар амласан боловч тэр нь бүтээгүй. Б- нь нөхөрлөлийн гишүүн А, Н нарт цахимаар захидал бичиж, нөхөрлөл ашигтай ажиллаж байгаа эсэх, хэрэв ашиггүй ажиллаж байгаа бол уг хүндрэлийг хэрхэн даван туулах талаар нөхөрлөлийн гишүүдэд танилцуулах талаар 2017 оноос эхлэн бичиж байсан. А нь 2016 онд Б-д буцалтгүй тусламж 47,000,000 төгрөг өгсөн. Б- нөхөрлөлөөс гарах шийдвэрийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргаж энэ талаар Ат хэлэхэд ойлгомжгүй, тодорхойгүй олон зүйл байсан нь тодорхой болсон. Ат ажлаас гарах тухай ярихад 2016 онд өгсөн 47,000,000 төгрөг нь тусламж биш зээл гэж мэдэгдсэн. Б- өнгөрсөн хугацааны нөхөрлөлийн санхүүгийн тайлан, баримт бичигтэй танилцах, ногдол ашиг болон оруулсан хөрөнгийг хэрхэн хуваарилах асуудлыг нөхөрлөлийн гишүүдэд 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нөхөрлөлийн 6 гишүүнд санхүүгийн тайланг танилцуулан, ногдол ашиг хуваарилах эсэх тухай хурал болсон. Тус хурлаар 2014 оноос хойш дараах байдлаар жил бүр ашигтай ажиллаж байсан талаар танилцуулсан. 2014 онд цэвэр ашиг 117,196,830 төгрөг, 2015 онд 558,485,790 төгрөг, 2016 онд 1,127,812,526, 2017 онд 272,831,776 төгрөг, 2018 онд 322,271,467 төгрөг, нийт 2,398,598,389 төгрөг. Нөхөрлөлийн ашгаас А жил бүр дараах байдлаар өөртөө ашиг хуваарилан авч байсан. Үүнд: 2014 онд цэвэр ашиг 117,196,830 төгрөг, 2015 онд цэвэр ашиг 558,485,790 төгрөг, Аын өөртөө авсан ашиг 101,295,500 төгрөг, 2016 онд цэвэр ашиг 1,127,812,526 төгрөг, Аын өөртөө авсан ашиг 101,537,900 төгрөг, 2017 онд цэвэр ашиг 272,831,776 төгрөг, Аын өөртөө авсан ашиг 97,727,700 төгрөг, 2018 онд цэвэр ашиг 322,271,467 төгрөг, Аын өөртөө авсан ашиг 65,660,500 төгрөг, нийт цэвэр ашиг 2,398,598,389 төгрөг, Аын өөртөө авсан ашиг 366,221,600 төгрөг, үлдсэн цэвэр ашиг 2,032,378,389 төгрөг.

Нөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуралд олгох ногдол ашгийн тооцоог хийхдээ 2 хувилбараар тооцож танилцуулсан. Б- 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр болсон нөхөрлөлийн хуралд нөхөрлөлийн гишүүдэд дараах саналыг тавьсан. Хамгийн өндөр ашигтай жил буюу 2016 оны хуримтлагдсан 1,127,812,526 төгрөгийн ашгийг А хуваахгүй, оруулахгүй гэсэн тул тэрхүү ашгаас авахгүй байх. Тус ашигтай ажилласан жил нь МCS ХХК-ийн иргэний хэргийн шүүх дээрх 35 тэрбум төгрөгийн маргаан, эрүүгийн хэргийн 11 тэрбумын хэрэг бөгөөд А МСS ХХК-ийн тэрхүү орлогыг өөртөө хамаатай гэж үзсэн. Гэвч Б- тус 2 хэргийн шүүхийн маргаанд бүрэн ажиллаж, амжилттай шийдвэрлэгдсэн ба А биечлэн оролцоогүй. Гэвч үүнийг А өөрийн ажил гэж үзэж байгаа бол авахгүй татгалзая гэсэн. 2014-2015, 2017-2018 оны 4 жилийн хуримтлагдсан ашиг 1,270,785,863 төгрөгийн 15 хувь болох 190,617,879 төгрөгийг Б-д хуваарилахыг хүсч, түүнээс орон сууцны урьдчилгаанд өгсөн 47,000,000 төгрөгийг хасаад 143,617,879 төгрөгийг боломжит хугацаанд хувааж өгөх санал тавьсан. Гэвч А зөвшөөрөөгүй. Мөн тухайн үед хуримтлагдсан мөнгөөрөө нөхөрлөлд машин, комьпютер зэрэг эд хөрөнгө аваад дууссан гэж тайлбарласан. Гэвч нягтлан бодогчийн зүгээс эдгээр хөрөнгө нь манай нөхөрлөлийн хөрөнгө гэж бүртгэгдээд, элэгдэл тооцоод зардлаа бууруулдаг гэж тайлбарласан. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн захидалд Б-д 70,000,000 төгрөгийн ногдол ашиг тооцож зээлсэн 47,000,000 төгрөгийг хасаж 23,000,000 төгрөг өгөхийг мэдэгдсэн. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан дээрх шийдвэрт өөрчлөлт оруулж Б-д өгөх ногдол ашийг 100,000,000 төгрөгөөр тооцон өгөхөөр болсон гэж мөн мэдэгдсэн. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөн л дахин өөр шийдвэр гаргаж ногдол ашгийг 70,881,600 төгрөг гэж танилцуулсан. Б- энэ бүхнийг уулзаж ярилцах, уулзахгүй бол өөрийн тайлбар хүсэлтээ цахим шуудангаар илэрхийлсэн боловч хүлээн аваагүй.

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нөхөрлөлийн гишүүдийн хурлын шийдвэр, хурлын тэмдэглэлтэй танилцуулахад тус шийдвэрийн 6 дугаар хэсэгт Аын авсан ногдол ашигтай хувь тэнцүүлэн тооцож 70,881,600 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Уг ногдол ашгийг 04 дүгээр сарын 01-ний өдөр багтаан олгох тухай заасан. Б-д 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 70,881,600 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2019 оны ногдол ашгийг тооцон 13,737,260 төгрөг тус тус олгосон. Тиймээс Б-ын 2014-2018 оны хугацаанд ажиллах үед хуримтлагдсан цэвэр ашгаас өөрт ногдох буюу 15 хувьд ногдох ашгийг дараах байдлаар тооцон нэхэмжилж байна. 2014-2018 оны нийт цэвэр ашиг 2,398,598,389 төгрөг * 15 хувь = 359,789,758 төгрөг, 359,789,758 төгрөг - 70,881,600 төгрөг (4.1-нд авсан ногдол ашиг) =288,908,158 төгрөг, 288,908,158 төгрөг - 47,000,000 (орон сууцны урьдчилгаанд авсан) = 241,908,158 төгрөг. 2018 оны 12 дугаар сард болсон уулзалт, хуралд Аын зүгээс нөхөрлөлийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байхдаа 2016 онд олгосон тусламж 47,000,000 төгрөгийг хожим маргаж зээл байсан гэж төлөх төлбөрөөс хасуулахаар шаардсан.

А нь Б-д 47,000,000 төгрөг тусламж гэх утгаар шилжүүлсэн тул үүнийг ногдол ашгаас хасаж тооцох үндэслэлгүй. Иймд нөхөрлөл, түүнийг төлөөлж Аын 2016 онд Б-д 47,000,000 төгрөгийн тусламж олгохоор шийдсэн хүсэл зориг нь хожим талууд маргасан эсэхээс үл хамааран хүчин төгөлдөр учир нэхэмжлэлийн шаардлагаа 47,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагчаас нийт 288,908,158 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Б- ӨИ- ХХН-өөс гарах хүсэлтээ 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар бүх гишүүдийн ээлжит бус хурлаар нөхөрлөлийн гишүүнээс чөлөөлсөн. Ийнхүү гишүүнээс чөлөөлөхдөө нөхөрлөлийн үйлчлүүлэгчийн нийт мэдээллээс Б-ын эзэмшиж буй 15 хувьд нийцэх үйлчлүүлэгчийн мэдээллийг гаргаж өгөөгүй. Нөхөрлөлөөс гишүүн гарахад тухайн гишүүнд хэдэн үйлчлүүлэгч ногдохыг гишүүний эзэмшиж байгаа хувь, нийт үйлчлүүлэгчийн тоотой харьцуулан гаргах боломжтой. Нөхөрлөл энэ ажиллагааг явуулаагүй, шийдвэрлээгүй учир өөрт ногдох үйлчлүүлэгчийн мэдээллээ хуваарилан гаргуулахын тулд 2019 оны 12 сар хүртэлх хугацаанд хариуцагчийн үйлчлүүлэгч байсан, одоо үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийн нэрсийг хариуцагч нараас гаргуулж, тухайн үйлчлүүлэгч нараас Б-ын үйлчлүүлэгч байхыг зөвшөөрсөн иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг дээрх хийсвэр жишээгээр тооцон ӨИ- ХХН, ӨС- ХХН-өөс гаргуулна. Хариуцагч нэхэмжлэлээс зайлсхийх, төлбөр төлөхгүй байх, нөхөрлөлийг төлбөрийн чадваргүй болгох зорилгоор Өмгөөлөлийн Сноу хилл консалтанси ХХН-ийг шинээр байгуулсан. ӨИ- ХХН нь үйлчлүүлэгчидтэйгээ байгуулсан хууль зүйн үйлчилгээний гэрээгээ ӨС- ХХН-тэй шинэчлэн байгуулахыг, улмаар үйлчлүүлэгч нараас авлага, үйлчилгээний хөлсөө шинэ нөхөрлөлөөр хүлээн авах санал, мэдэгдлийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүргүүлж, мөн ажилтнуудаа шинэ нөхөрлөл рүү шилжүүлэн ажиллуулах алхмыг хийж байна. Б- тус нөхөрлөлтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хууль зүйн зөвлөх үйлчилгээ авч байгаа Хөгжлийн шийдэл ТББ-д ажиллаж байгаа тул ийнхүү үйлчлүүлэгч нарт явуулсан мэдэгдэл нь мөн ажлын цахим шууданд ирсэн. Тиймээс шинээр байгуулсан ӨС- ХХН нь ӨИ- ХХН-ийн бүх үйлчлүүлэгчийг өөртөө шилжүүлэн авч, төлбөр тооцооны харилцаа нь шинээр үүсгэн байгуулагдсан нөхөрлөлийн данс, нэрээр явагдах болсон. Иймд ӨИ- ХХН, ӨС- ХХН-ийн нийт үйлчлүүлэгчийн мэдээллээс Б-ын нөхөрлөлд эзэмшиж байсан 15 хувьд ногдох үйлчлүүлэгчийн мэдээлэл (үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдийн нэр, байгуулсан гэрээ)-ийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ӨИ- ХХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Б- болон Э нарЛегал вэй ХХК-ийг татан буулгаж нэгдэх санал гаргаснаар 2013 оны 10 дугаар сард өмгөөллийн нөхөрлөл болгон бүртгүүлэхээр шийдсэн. ЭЗЭЗЗ ХХК-ийн үүсгэн байгуулагч 100 хувийн хувьцаа эзэмшигч Аын хуульчийн мэргэжлийн болон өмгөөллийн үйл ажиллагаа 13 жил явуулсан туршлага, ажил хэргийн нэр хүндэд тулгуурлан, түүний компанийн худалдан авсан байр, оффисын тавилга, тоног төхөөрөмж, эдийн болон мөнгөн хөрөнгөнд үндэслэн А 70 хувийн хувь эзэмшихээр бусад гишүүд 30 хувийг эзэмшихээр 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээр Б-, Э нар тус бүр 1,500,000 төгрөгийн хөрөнгө хийж 15 хувь эзэмшигч болсон. Нөхөрлөл үүсэн байгуулах гэрээг гишүүн Б.Чулуунбаатар тусдаа нөхөрлөл байгуулахаар гарсан, мөн Э шүүгчийн албан тушаалд томилогдож түүний 1,500,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг бэлгэнд авч, нийт 3,000,000 төгрөгийн 15 хувь эзэмшигч болсон. Нөхөрлөлийн албан ёсны хаяг өөрчлөгдсөн учир 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус шинэчлэн баталж улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн.

Б-ын нэхэмжлэлийн шаардлага нь тус нөхөрлөлийн 2014-2018 оны үйл ажиллагааны ногдол ашиг авах цаг хугацаагаар хязгаарлагдаж байгаа тул манай нөхөрлөлийн дээр дурдсан 4 удаагийн нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээний заалтууд хамаарч байна. Нөхөрлөлийн гүйцэтгэх захирлаар Аыг сонгож, нөхөрлөлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар гишүүд хөдөлмөрийн гэрээ байгуулан, нөхөрлөлийн дотоод журмын дагуу бүтэц зохион байгуулалтад нийцүүлэн тогтоосон цалин хөлсний жишгээр ажиллаж байсан болно. Нөхөрлөл нь Хөдөлмөрийн гэрээний дагуу гишүүд болон бусад хуульч, ажилчдын цалин хөлсийг тогтоосон цаг хугацаанд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулан, нөхөрлөлийн өмч болох утас, компьютерыг ажил албаны хэрэгцээнд нь зориулан олгож, хуульч, эрх зүйч нарын цалин хангамж, нийгмийн асуудалд аль болох дэмжлэг үзүүлж, хуулийн номын сан байгуулан ажлын тав тухтай таатай орчинг бүрдүүлсэн. Эдгээр нь ганц Аын өмч хөрөнгө болж үлдэх боломжгүй бөгөөд одоогийн болон ирээдүйн хуульч, өмгөөлөгч, эрх зүйч нарын ажил амьдралын баталгаа юм. Манай нөхөрлөл 2017 онд Монгол Улсын шилдэг нөхөрлөлөөр шалгарч, 2016-2019 онуудын шилдэг татвар төлөгч байгууллага болж бусад хуульчдад болон өмгөөллийн нөхөрлөлүүдэд үлгэр жишээ болсон. Нөхөрлөлийн гэрээнд зааснаар Б- нь нөхөрлөлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан, нөхөрлөлийн бусад хуульч, эрх зүйч нараас харьцангүй өндөр, тодорхой цаг хугацаанд нэмэгдэж байсан цалин хөлс авч байсан байхад үүнийгээ бага цалин гэж үзэж ажиллахгүй тухай нэхэмжлэлд дурдсан нь үндэслэлгүй.

Ногдол ашиг авах тухай шаардлагын тухайд. Нөхөрлөлийн ажлын байр нэмэгдэж 30 шахам эрх зүйч хуульч нар ажиллах болсноор 2014 оноос оффисын шинэ байранд нүүж, засвар тохижилт, тавилга, ширээ сандал, компьютер цахим харилцааны иж бүрэн тоног төхөөрөмж худалдан авсан болон ажилчдын цалин хөлс, бусад хангамж, гадаад дотоод томилолт, сургалт, хуульчдын форум зэрэг аж ахуйн болон нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх олон төрлийн ажилд нөхөрлөлийн үйл ажиллагааны орлогын ихэнх хэсэг зарцуулагдаж жилийн эцсийн тайлан балансад өндөр ашиг орлоготой мэт боловч касс болон дансанд бэлэн мөнгөний хуримтлал бага байсан. Үйл ажиллагааны зардал өсч, эдийн засгийн хямрал тохиолдсон цаг үеийн байдлаас нөхөрлөлийн ажилчдын цалин хөлс тавих цаг хугацаа хойшлогдоход хүрч байсны улмаас гүйцэтгэх захирал А нөхөрлөлийн нэр дээр төдийгүй өөрөө хувийн зээл авах хүндрэл хүртэл үүсч байсан. Нөхөрлөлийн гүйцэтгэх захирал А нь өөртөө нууцаар ногдол ашиг хуваарилан бусад гишүүдэд мэдэгдэлгүй дан ганцаар шийдвэр гарган их хэмжээний ногдол ашиг авсан гэх нэхэмжлэлд бичсэн шиг үйл баримт бодит амьдралд санхүүгийн баримт бүрдүүлэх шаардлагаар бэлэн мөнгөний зардалд бичигдсэн утгаар тодорхойлогдсон гэдгийг Б- мэдэж байсан. Өөрөөр хэлбэл, нөхөрлөлд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга эд зүйлс, ажилчдын сургалт томилолт, шагнал урамшууллын мөнгийг санхүүгээс бэлнээр гаргах тохиолдолд Ат ногдол ашгийн урьдчилгаа гэх утгаар, дараа тооцоо хийх зорилгоор баримт бүрдүүлж байсан. Нөхөрлөлийн гэрээний 5.2, 5.4-д заасан гүйцэтгэх захирлын эрх үүргийг хэрэгжүүлэхэд яаралтай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд ийнхүү санхүүгийн баримтыг бүрдүүлсэн гэх тайлбарыг бүх гишүүдийн хуралд А хийснийг нөхөрлөлийн хуульч ажилчдын тансаг хэрэглээ тавлаг орчинд хамт ажиллаж нэг зорилгын төлөө явж байсныхаа хувьд нэхэмжлэгч ойлгоогүй гэх үндэслэлгүй.

Нөхөрлөлийн гишүүдийн хуралд танилцуулсан орлогын дэлгэрэнгүй тайланд тухайн жилийн авах ёстой гэж үзсэн авлага орж бүртгэгдсэн нь их дүнтэй ашиг, мөнгөний дүн болж харагдаж байгааг албан ёсны санхүүгийн тайланд татварын болон нийгмийн даатгалын шимтгэл хураамжийн үлдэгдэл өр болон нөхөрлөлийн дансанд болон касст бэлэн мөнгөний үлдэгдэл тусгагдсан байдлаар бодит бус гэдгийг нотлох болно. Нэхэмжлэлийн шаардлага санхүүгийн бүрэн бус, гагцхүү орлогын дэлгэрэнгүй мэдээлэлд үндэслэж байгаа нь үндэслэлгүй байна. Нөхөрлөлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол ашиг хуваарилахдаа гишүүдийн нөхөрлөлд оруулсан хувь хэмжээ, тэдгээрийн тухайн жилийн мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан тооцно гэж заасан. Нөхөрлөлийн гэрээний 7.2-т ашиг алдагдал хуваарилах зарчмыг заасан. Үүнд: Ашгийг нөхөрлөлийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна гэж заасан бөгөөд манай нөхөрлөлийн гэрээнд хуулиас өөрөөр заагаагүй учир ашгийг тухайн жилд хуваарилж байх хуульд заасан журмыг мөрдөх ёстой. Ногдол ашиг хуваарилах асуудал нь нөхөрлөлийн гэрээнд зааснаар бүх гишүүдийн хуралд хамаарах асуудал бөгөөд нөхөрлөлийн хувь эзэмшигч 3 гишүүний нэг Б- ногдол ашиг хуваарилах шаардлага 2014-2018 онуудад гаргаж байгаагүй учир 5 жилийн өссөн дүнгээр бүрэн бүтнээр нөхөн тооцуулан авах нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй болно. Түүний 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нөхөрлөлийн гишүүнээс гарах тухай бичгээр гаргасан өргөдөлд ногдол ашиг авах хүсэлт анх удаа гарсан учир ногдол ашгийг Ат ногдол ашгийн урьдчилгаа гэж олгогдсон мөнгөн дүнд Б-ын 15 хувьд хувь тэнцүүлэн тооцож, 70,881,600 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгосон болно. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн 2014, 2015 оны цэвэр ашгийн үнийн дүнг нэхэмжлэлийн шаардлагад оруулан тооцож дахин нэмж 241,908,158 төгрөг авах нэхэмжлэл гаргасныг, түүнд ажилласан бүх жилийн ашиг болгож олгосон 70,881,600 төгрөгийн дүнд дээрх хоёр жилийн нэхэмжлэх эрхгүй болсон ашиг орж, илүү олгогдсон байхад нэхэмжлэлийг хангах, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Б- нь ажлаас гарах үедээ тус нөхөрлөлд ажиллсан 6 жилийн ашиг нэг мөр авах нэхэмжлэл гаргаж байгаа нь нөхөрлөлд хохиролтой юм. Б-ын нэхэмжлэлийн шаардлага тодорхой цаг хугацаагаар хязгаарлагдах ёстой.

Б-д олгосон мөнгөний тухайд: Нөхөрлөлийн ажил үйлчилгээг ганц хүн хэзээ ч үзүүлж байгаагүй, ямагт баг хамт олноор 2-10 хүртэл хуульч өмгөөлөгч, эрх зүйч орчуулагч гэх мэтээр хүн бүр тодорхой чиг үүргийг хэрэгжүүлж олон томоохон төсөл, захиалгат ажлуудыг гүйцэтгэсэн. Нөхөрлөлийн дотоод журамд гишүүн болон ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар тогтоосон. Б- зээл хүссэн, орон сууц авахад дэмжлэг үзүүлэх талаар ямар нэг өргөдөл хүсэлт албан ёсоор гаргаагүй. Гэтэл нөхөрлөлийн гишүүнд орон сууц өгөх хөрөнгө санхүүгийн асуудал нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар шийдэх ёстой асуудал мөн байтал А амалсан, орон сууц бүтэхгүй боллоо, зээлээр байр авчих, нөхөрлөлөөс байрны зээл төлөх бид бүхэнд амлалт өгсөн гэх тайлбар үндэслэлгүй. Б-ын зээл хүссэн хүсэлтийг биелүүлэхийн тулд А ногдол ашгийн урьдчилгаа гэж баримт бүрдүүлэн авсан мөнгөнөөс 17,000,000 төгрөгөөр бэлнээр баримтгүй өгсөн нь нөхөрлөлийн гишүүд бид бие биедээ итгэл хүлээлгэн, сэтгэл ханамжтай хамтран ажиллаж байсны илэрхийлэл юм. Б-ыг онцлон нөхөрлөлийн үйл ажиллагааны орлогоос түүнд орон сууц худалдан авч өгөх боломжгүй, мөн тийм үүрэг хүлээгээгүй. Орон сууцны урьдчилгаанд зориулж 47,000,000 төгрөгийг зээлсэн. Зүй нь энэ ногдол ашиг гэж олгогдсон 70,881,600 төгрөгөөс орон сууцны урьдчилгаанд зээлээр олгосон 47,000,000 төгрөг хасагдах байсан ч Б- шүүхээр маргаан эхлүүлнэ гэж е майлээр мэдэгдсэн учир бидний зүгээс эв хичээж хасалт хийлгүй, 100,000,000 төгрөг өгөхөөр шийдэхэд зөвшөөрөөгүй, 150,000,000 төгрөг авна гэж мэдэгдсэн тул Аын авсан мөнгөтэй дүйцүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн 70,881,600 төгрөгөөс зээлийн 47 төгрөгийг хасалгүй бүтнээр нь олгосон байна. Ийнхүү Б- нь тус нөхөрлөлөөс гарахдаа 2014-2018 оны ногдол ашиг 70,881,600 төгрөг, 2019 оны ногдол ашигт 13,737,260 төгрөг, зээлийн 47,000,000 буцааж суутгуулаагүй тул нийт 131,618,860 төгрөгийг авсан байна. Иймд түүний нэмж 241,908,158 төгрөг авахаар шаардсан нь үндэслэлгүй. Нөхөрлөлийн гишүүнээс гарснаас 4 сарын дараа, ногдол ашгаа 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авсныхаа дараа хуримтлагдсан ашгийн 15 хувийг авахаар нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй ч гишүүнэээс гарсантай холбоотой тооцоо хийгдсэн тул бүх гишүүдийн хурлаар шийдвэрлээгүй үйлчлүүлэгчийн мэдээлэл авах асуудлаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

Үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдийн нэр, байгуулсан гэрээг гаргуулах шаардлага нь үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хөндөж байгаа бөгөөд үйлчлүүлэгч нарт хуульчийг сонгох эрх нь хуулиар олгогдсон учир тэднийг эд хөрөнгийн нэг адил үзэж хуваарилах боломжгүй. Иймд Б-ын 2019 оны 12 сар хүртэлх хугацаанд хариуцагчийн үйлчлүүлэгч байсан, одоо үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийн нэрсийг хариуцагч нараас гаргуулж, тухайн үйлчлүүлэгч нараас миний үйлчлүүлэгч байхыг зөвшөөрсөн иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг дээрх хийсвэр жишээгээр тооцон ӨИ- ХХН, ӨС- ХХН нараас гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ӨС- ХХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Манай нөхөрлөл нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нөхөрлөлийн тухай хуульд заасан журмын дагуу 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үүсгэн байгуулагдсан, өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулах чиглэл бүхий Б.Нямцэрэн, Х.Болорчимэг, Э.Билэгсайхан нарын гурван гишүүнтэй, хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч гэж нэхэмжлэлд дурдсан буюу нэхэмжлэгчийн тодорхойлсон этгээдийг хэлэхээр заасан боловч нэхэмжлэгч нь шүүхэд аливаа этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг тодорхой тусгахаар заасан. Гэтэл дээр дурдсан нэхэмжлэгчийн манай нөхөрлөлийг хамтран хариуцагчаар татах хүсэлтэд нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 241,908,158 төгрөгөөс хэдэн төгрөгийг, ямар үндэслэлээр ӨС- ХХН-өөс гаргуулах хүсэлтэй байгаа нь тодорхойгүй байна. Б- нь тус нөхөрлөлд аливаа хэлбэрээр буюу нөхөрлөлийн гишүүн, үүсгэн байгуулагч, хөдөлмөрийн гэрээ бүхий ажилтнаар ажиллаж байгаагүй буюу эрх зүйн харилцаанд ороогүй байна. ӨИ- ХХН-д холбогдуулж нөхөрлөлийн гишүүнээр ажиллаж байх хугацааны ногдол ашиг гэж тодорхойлоод 241,908,158 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан атлаа өөрт хамааралгүй ӨС- ХХН-д холбогдуулж, хамтран хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч ӨИ- ХХН-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

ӨИ- ХХН нь Б-д эргэн төлөх нөхцөлтэй зээлээр авсан 47,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн гэрээнд зааснаар алданги 4,700,000 төгрөгийг гаргуулна. Б- ажлаас гарахдаа хүлээлгэн өгөх ёстой байсан 2,062,868 төгрөгийн үнэ бүхий Think pad брэндийн компьютер, хөдөлмөрийн гэрээний 12.1-д заасан гүйцэтгэсэн ажлын мэдээлэл бүхий бичиг баримт, ногдол ашгаас 2014-2016 оны ногдол ашигт илүү тооцон олгосон 38,500,522 төгрөг, нийт 92,263,390 төгрөгийг гаргуулна.

Б- нь 2016 оны 06 дугаар сард орон сууцны урьдчилгаанд хэрэгтэй байгаа 47,000,000 төгрөгийг тус нөхөрлөлөөс 3 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлөөр зээлсэн. 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ үйлдэгдсэн бөгөөд эргэн төлөгдөх хугацааг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэж заасан зээлийн гэрээнд Б- гарын үсэг зураагүй боловч түүнд мөнгийг олгосон. Мөн тус гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд төлөөгүй үлдсэн үнийн дүнд жилийн 10 хувиар бодож алданги тооцож зээл олгогчид төлөх үүрэгтэй гэсний дагуу дээрх алдангийг тооцсон болно.

Б- нь 2020 оны 01 дугаар сарын 03-ны өдөр болсон бүх гишүүдийн хуралд Би өөрийнхөө авсан 47,000,000 төгрөгийг хасуулаад гаръя гэж байна" гэж хэлсэн нь бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд тусгагдсан. Б- нь авсан зээлээ эргэн төлнө гэж амалж, ногдол ашгаас энэ үнийн дүнгээр хасуулахаар зөвшөөрсөн.

Б-ын нэхэмжлэлийн шаардлага нь цаг хугацааны хувьд 2014-2018 оны ногдол ашиг гэж 5 жилийн ногдол ашиг авахаар тооцоолсон байна. Б- нь нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан тул ногдол ашиг авах нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гэж үзэх үндэслэлтэй. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан байх тул түүний ногдол ашиг авах шаардлага албан ёсоор анх гаргасан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр огноолсон хүсэлтээс нь хөөн хэлэлцэх хугацааг тоолбол 2019, 2018, 2017 оны хугацаанд хязгаарлагдах ёстой. Б- хуульч учраас шаардах эрх нь зөрчигдөж байгааг мэдэх боломжтой. Тэрээр нөхөрлөлийн 15 хувийн хувь эзэмшигчийнхээ хувьд ч түүнд нөхөрлөлийн санхүү бүртгэлийн баримт мэдээлэл бүрэн нээлттэй байсан утгаар түүнийг ногдол ашиг авах эрхээ зөрчигдөж байсныг мэдээгүй гэх үндэслэлгүй. Бүх гишүүдийн хурлаар 2014-2018 онуудад ногдол ашиг хуваарилах албан ёсны шийдвэр гаргаж байгаагүй, үүнийг нөхөрлөлийн гишүүн Б- зөвшөөрөөгүй эсхүл ногдол ашиг авахаар шаардлага гаргаж байгаагүй. Иймд нөхөрлөлийн гишүүн эдлэх эрхээ хэрэгжүүлэх, эс хэрэгжүүлэх нь түүний бүрэн эрхийн асуудал учраас эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө нөхөрлөл ногдол ашгийг анх үүсгэн байгуулагдсан цагаас нөхөн олгох үүрэг хүлээх үндэслэлгүй. Эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх ч бүрэн үндэслэл байхгүй бөгөөд тухайн жилийн санхүүгийн нөхцөл байдал гишүүдэд ногдол ашиг хуваарилах боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч явцгаасан гэвэл бодит үнэн юм. Иймд Аын авсан ногдол ашгийн урьдчилгаатай дүйцүүлэн сүүлийн 3 жилийн татвар орсон байдлаар Б-д 46,118,338 төгрөгийн ногдол ашиг хуваарилагдах байтал түүнд 84,618,860 төгрөгийг шилжүүлж илүү 38,500,522 төгрөг олгогдсон тооцоо гарч байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах ногдол ашгаас илүү олгосон 38,500,522 төгрөгийг буцаан авах шаардлага гаргаж байна. Нөхөрлөл нь тайлант хугацаа болгоны эцсээр санхүүгийн тайлан дээрх бэлэн мөнгөний нөөц маш бага байсан. Өөрөөр хэлбэл, хуримтлагдсан ашиг дээрх дүнг тэр чигээр нь ногдол ашиг гэж үзэх нь өрөөсгөл ойлголт бөгөөд ирээдүйд байгууллага үйл ажиллагаагаа жигд явуулахын тулд зайлшгүй шаардлагатай гарах мөнгөн урсгалуудыг (цалин хөлс, бүх төрийн татвар, үндсэн хөрөнгө болон бусад зардал төлбөр тооцоо гэх мэт) болон дараа жилийнхээ төсвийг баталж ногдол ашиг тараах боломжой гэж үзсэн тохиолдолд буюу бэлэн мөнгөний хүрэлцээтэй үед л ногдол ашиг зарлах шийдвэр гаргадаг зарчимтай. Бодит жишээг дурдвал; 2017 онд баланс дээрх бэлэн мөнгө 42,630,600 төгрөг байснаас хүлээгдэж буй 2018 оны 01 дүгээр сард төлөх богино хугацааны төлбөрүүд нь татварт 59,666,800 +НДШ-д 20,435,900 + цалинд 58,940,600 төгрөг, нийт 42,630,600 төгрөг болноос зөрүү хасах 96,412,700 төгрөг (=42,630,600-42,630,600) төгрөгийн бэлэн мөнгөний дутагдалтай буюу гаднаас санхүүжилт босгох шаардлагатай байсан. Харин 2018 оны санхүүгийн тайланг авч үзвэл баланс дээрх бэлэн мөнгө 122,618,000 төгрөгөөс 2019 оны 01 дүгээр сард нэн шаардлагатай богино хугацааны хүлээгдэж буй татварын өр төлбөр 37,432,500 + Цалин 50,346,069 төгрөг +Үндсэн хөрөнгө олж эзэмшихэд 25,209,300 буюу нийт зардал 112,987,869 төгрөг болно. Энэ мэтээр жил бүрийн бэлэн мөнгөний үлдэгдийг харах боломжтой ба ногдол ашиг төлсний дараа компани нь төлбөрийн чадвартай байх гэсэн заалтыг зөрчиж ногдол ашиг хуваарилаж байгаагүй байна. Иймээс Б-ын нэхэмжлэл нь үндэслэл тооцоогүй шаардлага бөгөөд нийт 2014-2018 оны 5 жилийн санхүүгийн тайлангийн зөвхөн орлого, үр дүнгийн тайлангийн ашигт үндэслэн "хөлийн дүн"-гээс өөрийн хувь эзэмшилд ногдох ашиг авна гэж шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэтэл орлого үр дүнгийн тайланд үндсэн хөрөнгийн худалдан авалтын мэдээ ороогүй, түүнчлэн дээрх хугацаан дахь бэлнээр орж ирээгүй авлагын дүн тусгагдсан байгаа нь орлогыг их харагдуулж, зардлыг бууруулсан ойлголтыг төрүүлж байгаа юм гэжээ.

 

5. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Ааас 47,000,000 төгрөг зээлээгүй. А уг мөнгийг буцалтгүй тусламж гэж өгсөн. Бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан гэх тайлбар үндэслэлгүй. Өмнө нь зээлийн гэрээний талаар ярьж байгаагүй ба гэрээг танилцуулаагүй. Хэрэв хариуцагч уг гэрээг 3 жилийн хугацаатай байгуулах нөхцөл тавьсан, гэрээг танилцуулсан, төлбөрөөс татгалзаж байсан бол энэ тухайгаа шүүхэд нотлох үүрэгтэй. Харин ч хариуцагчийн зүгээс эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр 30,000,000 төгрөг олгосон баримтыг А нөхөрлөлийн нэрийн өмнөөс гаргаж өөрөө гарын үсэг зурсан, энэ баримт хариуцагчид өөрт нь байгаа. Мөн 2017 онд нөхөрлөлийн арга хэмжээний үеэр бусад гишүүдийн өмнө А дээрх мөнгийг буцаан авахгүй гэж хэлж байсан. 2019 оны 12 дугаар сард ажлаас гарахад энэ талаар яриагүй.

Ногдол ашгийг шударгаар хуваарилах зорилгоор буулт хийж хамгийн өндөр ашигтай жил буюу 2016 оны хуримтлагдсан ашиг 1,127,812,526 төгрөгөөс МСS ХХК-аас орсон орлогыг хамаагүй гэж хэлж байсан. Бусад жилүүдийн ногдол ашиг болох 2014-2015, 2017-2018 оны жилийн хуримтлагдсан ашиг 1,270,785,863 төгрөгийн 15 хувь болох 190, 617,879 төгрөгийг надад хуваарилахыг хүсч, түүнээс надад байрны урьдчилгаанд өгсөн 47,000,000 төгрөгийг хасаад 143,617,879 төгрөгийг боломжит хугацаанд хувааж төлөх санал тавьж байсан. Харин 47,000,000 төгрөг нь зээл байсныг хүлээн зөвшөөрч хасуулахаар санал илэрхийлээгүй. Тийм учраас уг 47,000,000 төгрөг анхнаасаа тусламж байсан.

Илүү төлсөн гэх 38,000,000 төгрөг буцаан гаргуулах шаардлагын талаар. Нөхөрлөлийн гүйцэтгэх захирлаар А 2013 оны 11 дүгээр сараас 2019 оны хооронд ажилласан. Энэ хугацаандаа нөхөрлөлийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг жил бүр нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж, бүх гишүүдийн хуралд тайлагнаж байх гэрээ, дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй. Иймээс нөхөрлөлийн санхүүгийн байдал ямар байсан, ашигтай эсхүл алдагдалтай ажиллаж байсан эсэхийг албан ёсоор мэдэх боломж надад 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл байгаагүй. Нөхөрлөлийн удирдлагаас ийм мэдээлэл авч байсан учраас 2015 онд нөхөрлөлийн гишүүдэд хандан е-майлаар захиа бичин санхүүгийн хүндрэлтэй асуудлаа хамтдаа даван туулах, цаашид нөхөрлөлийн ашиг, алдагдлын талаарх харилцаагаа тодорхойлох тодорхой бодлого барьж ажиллах болон нөхөрлөлийн ирээдүйн бусад асуудлаар санал гаргаж байсан. Хөөн хэлэлцэх хугацаа нь шаардах эрх зөрчигдсөн, зөрчигдсөн болохоо мэдсэн цаг хугацаанаас эхлэн тоолдог. Нөхөрлөл байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр ашигтай ажиллаж ирснийг би тухайн үед нь мэдэж байсан бол хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болно. Гэвч 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл энэ бүхэн тодорхой бус байсан. Хэрэв танилцуулж байсан бол гүйцэтгэх захирлын зүгээс гэрээ, дүрэмд зааснаар жил бүрийн тайлангаа танилцуулж байсан хурлын шийдвэр, тэмдэглэл эсхүл майлээ шүүхэд гаргаж өгөх шаардлагатай. Иймд энэ шаардлага болон хөөн хэлэцэх хугацааны тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Нөхөрлөлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч ӨИ- ХХН-нөөс 281,308,478 төгрөг, 15 үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдийн нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаягийг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож, хариуцагч ӨС- ХХН болон 7,599,680 төгрөг, ӨИ- ХХН-ийн бүх гишүүдийн ээлжит бус хурлын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаар тогтоолын 6 дахь заалтын Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б-аас 47,000,000 төгрөг гаргуулан хариуцагч ӨИ- ХХН-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 38,500,522 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б-аас компьютерийн үнэ 2,062,868 төгрөг, ажлын цахим мэдээлэл, бичиг баримтыг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ӨИ- ХХН нь татгалзсан татгалзлыг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,900,841 төгрөг, хариуцагч ӨИ- ХХН-өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619,267 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч ӨИ- ХХН-өөс 1,634,692 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 392,950 төгрөг гаргуулан хариуцагч ӨИ- ХХН-д олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагч ӨИ- ХХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Нөхөрлөлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасантай нийцээгүй дүгнэлт гаргасан. Нөхөрлөлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 6-д заасны дагуу нөхөрлөлийн гишүүн нь бусад гишүүддээ 30 хоногийн өмнө мэдэгдэж нөхөрлөлөөс гарсан бол нөхөрлөл нь мөн хуулийн 8-д заасны дагуу тухайн гишүүнд хуваарилах хөрөнгө, ашиг, үйлчлүүлэгчийн мэдээлэл, мөн алдагдлыг тус тус шийдвэрлэж хуваарилах талаар заасан. Гишүүнийг гарах үед ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бол ийнхүү ашгийг хуваарилахдаа нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээнд тухайлан заагаагүй бол тухайн гишүүний нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хувь хэмжээ, тухайн жилийн мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан тооцох талаар хуулийн 30 дугаар зүйлийн 4-д заасан. Б- нь ӨИ- ХХН-өөс гарах тухайгаа 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бусад гишүүдэд мэдэгдсэнээр бүх гишүүдийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар түүнийг нөхөрлөлийн гишүүнээс чөлөөлж, 2014-2018 онуудад хамаарах ашигт 70,881,600 төгрөгийг хуваарилж олгохоор 1 дугаартай тогтоол гаргасан. Өөрөөр хэлбэл, бүх гишүүдийн хуралдаанаараа ӨИ- ХХН-ийн 2014-2018 онуудад хамаарах орлогоос тодорхой хэмжээний мөнгийг ашиг болгон хуваарилах эсэх асуудлыг хэлэлцэж, бүх гишүүд санал нэгтэйгээр хуваарилах ашгийн хэмжээг тогтоож, тогтоосон ашгаас гишүүдийн нөхөрлөлд эзэмших хувь хэмжээг харгалзан хуваарилж мөнгөн хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн. Ийнхүү нөхөрлөлийн 15 хувийг эзэмшигч нэхэмжлэгч Б-д нөхөрлөлийн 2014-2018 онуудад хамаарах орлогоос ашиг 70,881,600 төгрөгийг, 7,5 хувийг эзэмшигч гишүүн Нд мөн оны хугацааны ашигт 35,440,800 төгрөгийг тус тус хуваарилж олгосон. Харин нөхөрлөлийн 62,5 хувийг эзэмшигч Ат ашиг хуваарилаагүй буюу түүний 2014-2018 онуудад нөхөрлөлөөс авсан зээл болон бусад байдлаар авсан 366,221,600 төгрөгийг түүнд ногдох ашигт тооцсон. Иймд ӨИ- ХХН-ийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлын 1 дугаартай тогтоол нь Нөхөрлөлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 болон 7-д заасантай нийцсэн.

ӨИ- ХХН-ийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.8, 7 дугаар зүйлийн 7.1,7.2 болон Нөхөрлөлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 4, 31 дүгээр зүйлийн 7-д зааснаар нөхөрлөл нь ашиг хуваарилах эсэх асуудлаа тухайн жилд шийдвэрлэх ёстой боловч ийнхүү 2014-2018 онуудад хамаарах нөхөрлөлийн орлогоос ногдсон ашгийн урьдчилгаанд хуваарилах асуудлыг 2020 онд гишүүд хэлэлцэн шийдвэрлэсэн. Б- нь ӨИ- ХХН-ийн бүх гишүүдийн дээрх 1 дугаар тогтоолыг хууль бус буюу нөхөрлөлийн тухай хуулийн 30.4-д заасантай нийцээгүй гэх агуулгаар маргадаг. Шүүх ӨИ- ХХН-ийн бүх гишүүдийн хурлын тус шийдвэрийг Нөхөрлөлийн тухай хуульд нийцсэн буюу хууль бус гэж үзэхгүй гэж дүгнэсэн. Шүүх дээрх дүгнэлтийг хийсэн тул нэхэмжлэгч Б-ын ӨИ- ХХН-ийн 2014-2018 онуудад хамаарах орлогоос 15 хувьд ногдох ашигт 288,908,158 төгрөгийг гаргуулах нэхэмжпэлийн шаардлага үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Б-ын нэхэмжпэлийн шаардлага болгон оруулж ирсэн нөхөрлөлийн ашиг хуваарилахтай холбоотой асуудлыг ӨИ- ХХН эс зөвшөөрч татгалзахдаа 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн бүх гишүүдийн хуралдааны 1 дугаар тогтоолыг үндэслэл болгосныг шүүх үндэслэлтэй хэмээн дээрх дүгнэлтийг хийсэн. Иймд ӨИ- ХХН-ийн 2014-2018 онуудад хамаарах орлогоос 15 хувьд ногдох ашгийг шаардсан нэхэмжпэгчийн нэхэмжпэлийн шаардлага үндэслэлгүй.

Анхан шатны шүүх ӨИ- ХХН-ийн гишүүдийн 1 дугаар тогтоолыг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн бусад заалтаараа дээрх дүгнэлтэйгээ зөрчилтэй дүгнэлтүүд хийж, шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг алдагдуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Тодруулбал, бүх гишүүд 2014-2018 онуудад хамаарах нөхөрлөлийн орлогоос гишүүдэд тараах ашгийн хэмжээг нэгэнтээ тогтоосон шийдвэр хүчинтэй атал шүүх Б-д 2014-2018 оны ашигт 281,308,478 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн нь Нөхөрлөлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2-д заасныг зөрчсөн. Б-ын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болсон нөхөрлөлийн 2014-2018 онуудад хамаарах орлогоос 15 хувьд ногдох ашгийг авах ёстой гэж, ӨИ- ХХН-өөс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг бүх гишүүдийн хуралдаанаар шийдвэрлэсэн, тус шийдвэрт 288,908,158 төгрөгийг нэхэмжлэгчид олгох талаар заагаагүй гэж нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаар хурлын тогтоолыг өөр өөрийн үндэслэлээр тайлбарлаж маргасныг шүүх шийдвэрийнхээ 8 дахь заалтаар хариуцагчийн талд дүгнэсэн атлаа нэхэмжлэгчид хариуцагч нөхөрлөлийн 2014-2018 онуудад хамаарах орлогоос дахин хуваарилаж олгохоор шийдвэрлэсэн нь зөрүүтэй болсон.

Шүүх Нөхөрлөлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 4, 34 дүгээр зүйлийн 8 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Б-ыг Нөхөрлөлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 8-д зааснаар гишүүнээс гарах үед мөн хуулийн 30 дугаар зүйлийн 4-д зааснаар ӨИ- ХХН-өөс түүнд ашгийг хуваарилан олгох ёстой гэж дүгнэсэн. Нөхөрлөлийн орлогоос ашиг тогтоож тараах нь тухайн нөхөрлөлийн бүрэн эрхийн асуудал бөгөөд гишүүнийг гарах үед нөхөрлөл түүнд заавал ашиг тарааж олгох хуулийн үүрэг хүлээлгээгүй. Нөхөрлөлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 4-д хэрэв ашиг тараахаар нөхөрлөлийн гишүүд шийдвэрлэсэн бол ийнхүү хуваарилахдаа гишүүдийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хувь хэмжээ, тэдгээрийн тухайн жилийн мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан тооцох талаар заасан. Хуулийн дээрх заалтад ашиг хуваарилахдаа гишүүний хувь хэмжээг харгалзана гэсэн байтал шүүхээс 2014-2018 онуудад хамаарах орлогоос 15 хувиар шууд тооцож 281,308,478 төгрөгийг ашиг болгон нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Б- нь нөхөрлөлийг анх үүсгэн байгуулахад 1,500,000 төгрөгийн хөрөнгө нийлүүлсэн, ӨИ- ХХН-өөс Б- нь 165,000,000 төгрөгийн цалин авсан. Орон сууцны урьдчилгаанд 47,000,000 төгрөг авсан, ногдол ашигт 71,000,000 төгрөг ажпаас гарахдаа авсан, нийт 283,000,000 төгрөг авсан. Өөрөөр хэлбэл, нөхөрлөлийн гишүүнд ашиг олгохдоо түүний нөхөрлөлд эзэмших хувийг харгалзах ба харин эзэмших хувьтай тэнцүүлж олгох талаар Нөхөрлөлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 4-д заагаагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 15 хувьтай тэнцүүлж ашгийг олгох талаар шийдвэрт дүгнэсэн нь хуулийн дээрх заалтад нийцээгүй. Нөхөрлөлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 6-д зааснаар нөхөрлөлийн гишүүн нөхөрлөлөөс гарах тохиолдолд түүнд хуваарилах хөрөнгө, ашиг, үйлчлүүлэгчийн мэдээлэл зэргийг хуваарилах эсэх асуудлыг нөхөрлөлийн гишүүд шийдвэрлэх талаар Нөхөрлөлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 8-д зааснаар Б- нь ӨИ- ХНН-өөс гарах хүсэлт өгснөөр түүнд нөхөрлөлөөс гарах үед хамаарах жилийн ашиг, алдагдал, үйлчлүүлэгчийн мэдээлэл зэргийг хуваарилах асуудлыг ӨИ- ХХН-ийн бүх гишүүдийн хуралдаараас шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, нөхөрлөлийн гишүүнийг гарсантай холбоотойгоор түүнд тухайн жилийнх нь ашиг, алдагдлийг нөхөрлөлөөс хуваарилах талаар хуульд заасан. Нөхөрлөлийн бүх гишүүдийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч Б-д 2019 оны буюу нөхөрлөлөөс гарах үеийн ашигт 13,737,260 төгрөгийг олгосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б- 2019 онд нөхөрлөлөөс гарсантай холбоотой тухайн жилийн ногдол ашигт 13,737,260 төгрөг олгосон талаар маргаагүй. Шүүх Б-д 2014-2018 онуудад хамаарах нөхөрлөлийн орлогоос ногдол ашиг хуваарилсан нь Нөхөрлөлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 8-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх Б-д 2014-2018 онд 57 үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулсан, 453,000,0000 төгрөг, 11 мянган ам.долларын гэрээ байгуулсан баримтыг хариуцагч гарган өгсөн гэж тэмдэглээд хариуцагчаас түүнийг нөхөрлөлд оруулсан хувь хэмжээнд үйл ажиллагаа явуулаагүй талаар маргаагүй гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэл нь болсон байна. Нэхэмжлэгчийн ажилласан 43 гэрээнд ажилласан ба эдгээрээс төлбөр төлөгдөөгүй, ажил үйлчилгээ явуулаагүй гэрээнүүд багтсан талаарх нотлох баримтыг хэрэгт авагдсан. Эдгээр гэрээнд 5-10 хуульч ажилласан үзвэл Б-д ногдох ажлын үнэлгээ нь 50,000,000-60,000,000 төгрөг байсан гэх тооцоог ч шүүх хийсэнгүй. Шүүх Б- 281,308,478 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэсэн дүгнэлт хийсэн нь Нөхөрлөлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ... гишүүний оруулсан хөрөнгө, мэргэжлийн үйл ажиллагааны чадвар, түүний үнэлгээний талаар маргаан үүсвэл шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар заасан асуудлыг шинжээч томилоогүй атлаа нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлдээ түүнд хуваарилан олгосон 70,100,000 төгрөг нь бага хэмжээтэй буюу үүнээс илүү хэмжээтэй ногдол ашиг хуваарилах байсан гэсэн шаардлага гаргасан байхад нэхэмжлэгчийн тус нөхөрлөлд ажилласан хугацаанд ӨИ- ХХН-ийн санхүүгийн тайланд хуримтлагдсан ашгийн тооцоог хийж 15 хувиар тооцож нэхэмжлэлийг хангасан.

Мөн шүүх ӨИ- ХХН-өөс 15 үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдийн нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаягийг гаргуулан нэхэмжпэгчид олгох талаар дүгнэсэн нь үндэслэлгүй. Б- нь ӨИ- ХХН-д оруулсан хөрөнгө буюу 15 хувьд ногдох хөрөнгөө нөхөрлөлийн бусад гишүүдэд худалдсан нь хэрэгт

цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Тодруулбал, Б- нь нөхөрлөлд эзэмшиж байсан хөрөнгө буюу 15 хувийн эзэмших эрхээ 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Нөхөрлөлд эзэмших хувь шилжүүлэх гэрээгээр Н, Х.Болорчимэг, А, Э.Билэгсайхан нарт тус бүр 3,75 хувийг тус бүрийн 750,000 төгрөгийн хариу төлбөртэйгөөр шилжүүлсэн тул Нөхөрлөлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 8-д зааснаар ӨИ- ХХН-өөс хөрөнгө шилжүүлэн авах болон уг хөрөнгөд ногдох буюу 15 хувьд ногдох үйлчлүүлэгчийн мэдээллийг шаардах эрхгүй. Иймд 15 үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдийн нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаягийг гаргуулах (мэдээлэл шаардсан) шаардлагыг хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа байнгын үйлчлүүлэгч 15 гэж тодруулсан байхад шүүх 15 үйлчлүүлэгч иргэн хуулийн этгээдийг гэж шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй байдлаар шийдвэрлэсэн. Шүүх нөхөрлөлийн бүх гэрээг нотлох баримтаар гаргуулсан тул нэхэмжлэгчийн 15 хувийн мэдээлэл авах тухай нэхэмжлэлийн шаардлага нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх шатанд хангагдсан гэдгийг ч шүүх анхаарааргүй. Хариуцагч нь Б-аас нөхөрлөлийн ажил үйлчилгээний мэдээллийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан нь Б- хэрэглэж байсан компьютерийг тэнд байсан үйлчлүүлэгч нарын мэдээлэл ажил үйлчилгээтэй холбоотой баримт бичгийг Хөдөлмөрийн гэрээ болон Нөхөрлөлийн дотоод журамд зааснаар ажлаас гарахдаа нөхөрлөлд хүлээлгэн өгөөгүйтэй холбоотой байсан. Б- 2020 оны 07 дугаар сард компьютерийн буцаан өгөхдөө мэдээллийг устгаж, форматласан байдалтай хүлээлгэн өгсөн байсан ч тэрээр 2020 оны 08 дугаар сард бүх үйлчлүүлэгч нарт хандан ӨС- ХХН-тэй гэрээ хийх асуудалд болгоомжтой хандах агуулга бүхий захидал цахим шуудангаар илгээж байсан нь ажлаас гарахдаа бүх үйлчлүүлэгчийн мэдээллийг нэхэмжлэгч мэддэг, тэдгээрийн хаяг утас цахим шуудангийн хаяг нь хадгалагдсан гэдгийг нотлож байна.

Шүүх Нөхөрлөлийн үлдсэн хоёр гишүүн А, Н нарт ч ногдох ашгийг шүүх тодорхойлох нь шударга ёсонд нийцэх байтал энэ асуудлыг орхигдуулж эрх ашгийг нь зөрчсөн. Нөхөрлөлийн гишүүн Н нь өндөр насны тэтгэвэрт гарсан, одоо нөхөрлөлөөс гарах цаг хугацаа болсон байхад шүүхийн дээрх шийдвэрийн дагуу Б-д бараг 30,000,000 төгрөгийн төлбөртэй болж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. ӨИ- ХХН-ийн данс 2020 оны 06 дугаар сард хаагдсан, нөхөрлөлийн дансанд 30,000,000 төгрөг байгаа талаар ч баримтыг шүүхэд гарган өгсөн байхад Б-д 281,308,478 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Иймд Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Нөхөрлөлийн ашиг, алдагдлын талаар А болон Н нарт и-мэйл бичиж байсан боловч хариу өгөөгүй. Заримдаа цалинг тавьж хүрдэггүй хойшлуулдаг, банкнаас зээл авлаа гэж тайлбарладаг байсан. Нөхөрлөлийн ашгийн талаар 2019 оны 12 дугаар сард мэдсэн. Нөхөрлөлийн гишүүний хувьд өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр ногдох ашиг авах эрхтэй. Нөхөрлөлтэй байгуулсан үйлчлүүлэгчийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Б-ын 15 хувьд ногдох хэмжээний ажил хийсэн гэдгийг шүүхэд гаргаж ил болгомоор байна. Өмгөөлөгч Н, Э.Билэгсайхан нар шиг ашиг авч үзээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар манай нөхөрлөлийн гишүүд анх удаагаа ашиг хүртсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч Б- нь хариуцагч ӨИ- ХХН, ӨС- ХХН-д тус тус холбогдуулан 2014-2018 оны ногдол ашигт 288,908,158 төгрөг гаргуулах, тус нөхөрлөлийн нийт үйлчлүүлэгчийн мэдээллээс 15 хувьд ногдох үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдийн нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаягийг гаргуулах, ӨИ- ХХН-ийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаар тогтоолын 6 дахь хэсгийн Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ӨС- ХХН нь Б-тай эрх зүйн харилцаанд ороогүй тул энэ хэргийн маргааны хариуцагч биш гэж, хариуцагч ӨИ- ХХН нь Б- нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан тул ногдол ашиг авахгүй эрхгүй ба Иргэний хуульд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тус тус маргажээ.

 

2. Хариуцагч ӨИ- ХХН нь нэхэмжлэгч Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47,000,000 төгрөг, 2014-2016 оны ногдол ашигт илүү тооцсон 38,500,522 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

3. А, Н, Б.Чулуунбаатар, Б-, Э нар 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ӨИ- ХХН-ийг үүсгэн байгуулж, А 70 хувь, Н 7,5 хувь, Ч 7,5 хувь, Б- 7,5 хувь, Э 7,5 хувийн хөрөнгө оруулж, оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувь эзэмшихээр тохиролцон нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээг байгуулж улмаар 7,5 хувь эзэмшигч гишүүн Ч гарч, А 73.75 хувь, Н 7,5 хувь, Б- 7,5 хувь, Э 11,25 хувийг тус тус эзэмшихээр тохиролцон нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээг шинэчлэн байгуулсан. (2хх-ийн 18-24)

 

Дараа нь 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нөхөрлөлийн 11,25 хувь эзэмшигч гишүүн Э нөхөрлөлөөс гарч, гишүүн А 77,75 хувь, Н 7,5 хувь, Б- 15 хувийг тус тус эзэмшихээр, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус нөхөрлөлд гишүүнээр Х.Болорчимэг, Б.Нямцэрэн, Э.Билэгсайхан нарыг нэмж А 62,5 хувь, Н 7,5 хувь, Б- 15 хувь, Х.Болорчимэг 5 хувь, Б.Нямцэрэн 5 хувь, Э.Билэгсайхан 5 хувь тус тус эзэмшихээр тохиролцон нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээг шинэчлэн байгуулжээ. (1 хав-181-209, 2хав-1-11)

 

4. Ашигт 288,908,158 төгрөг гаргуулах шаардлагын талаар

 

4.1. Нэхэмжлэгч Б- нь ӨИ- ХХН-өөс гарах тухай хүсэлтийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргаж улмаар тус нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор Б-ыг нөхөрлөлийн гишүүнээс чөлөөлж, Аын 2014-2018 онд нөхөрлөлөөс урьдчилан авсан 366,221,600 төгрөгийг ногдол ашигт тооцож, энэ дүнтэй дүйцүүлэн тооцож гишүүн Б-д 2014-2018 оны ногдол ашигт 70,881,600 төгрөг хуваарилж шийдвэрлэсэн ба Б- хурлын тэмдэглэл, шийдвэртэй танилцаад шийдвэрийн 6 дахь хэсэгтэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсэн байна. (1 хав-14-15, 2хав-192)

4.2. Нэхэмжлэгч Б- нь 2015 оноос нөхөрлөлийн үйл ажиллагаа, зардал, ашиг, алдагдлын талаар хэлэлцэн тайлан тавих хүсэлтийг ӨИ- ХХН-ийн гүйцэтгэх захиралд болон бусад гишүүнд явуулж байсан болох нь [email protected], [email protected], [email protected] цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар үзлэгийн тэмдэглэл нь нотлох баримтад хамаарна.

 

4.2. Нөхөрлөлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 8-т зааснаар Энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 2, 6, 7 дахь хэсэгт заасны дагуу нөхөрлөлөөс гарсан, .... тохиолдолд тухайн гишүүнд хуваарилах хөрөнгө, ашиг, үйлчлүүлэгчийн мэдээлэл зэргийг энэ хуулийн 30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримталж, ... хуваарилна гэж заасны дагуу нэхэмжлэгч Б-ын нөхөрлөлөөс гарах хүсэлттэй холбоотойгоор ашиг хуваарилах асуудал хамт шийдвэрлэгдэж байгаа тул ногдол ашиг авах шаардлага Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагдана гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ӨИ- ХХН-ийн бүх гишүүдийн хуралд оролцож, 2014-2018 оны санхүүгийн тайлан мэдээг танилцуулсан үеэс мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн гэж үзнэ.

 

4.3. Өмнө нь нөхөрлөлийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж батлах, гишүүдэд хуваарилах ашгийн хэмжээг тогтоох, хуваарилах журмыг батлах зэрэг асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж байгаагүй нь гишүүний нөхөрлөлөөс гарах үед авах ашгийг өөрөөр хуваарилах, хязгаарлах үндэслэл болохгүй.

 

4.4. Нөхөрлөлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 4-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашиг хуваарилахдаа гишүүдийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хувь хэмжээ, тэдгээрийн тухайн жилийн мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан тооцно. гэж заасан.

 

Гэвч ӨИ- ХХН-ийг үүсгэн байгуулах гэрээнд гишүүн нөхөрлөлөөс гарах тохиолдолд ашгийг хэрхэн хуваарилах талаар тухайлсан зохицуулалт байхгүй, Бүх гишүүдийн хурлаар гишүүдэд хуваарилах ашгийн хэмжээг тогтоох, хуваарилах журмыг батлаагүй байхад нөхөрлөлийн нэг гишүүн Аын 2014-2018 онд нөхөрлөлөөс урьдчилан авсан 366,221,600 төгрөгийг ногдол ашигт тооцож, энэ дүнтэй дүйцүүлэн тооцож бусад гишүүдэд ногдох ашгийг тодорхойлсон нь хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байна.

 

4.5 Нэхэмжлэгчийн 2014-2018 онд явуулж байсан мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор түүнд ногдох 15 хувийг багасгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

4.6. Ийм учраас анхан шатны шүүх Нөхөрлөлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б-ын нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хувь хэмжээ 15 хувь, 2014-2018 онд мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байсан талаарх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдал зэргийг харгалзан нийт 281,308,478 төгрөгийн ногдол ашгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5. Нэхэмжлэгч Б- нь ӨИ- ХХН-ийн нийт үйлчлүүлэгчийн мэдээллээс 15 хувьд ногдох үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдийн нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаягийг гаргуулах шаардлага гаргасан байх боловч тодорхой бус, шүүхийн шийдвэрээр биелэгдэх боломжгүй шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч ӨИ- ХХН-д 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нөхөрлөлөөс гарах хүсэлтдээ тус нөхөрлөлийн нийт үйлчлүүлэгчийн 15 хувьд ногдох мэдээллийг гаргуулах хүсэлтийг гаргаж байгаагүй байхаас гадна ямар үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдийн нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаягийг гаргуулахаар шаардаж байгааг нэхэмжлэлдээ заагаагүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ӨИ- ХХН-д холбогдуулан гаргасан нийт үйлчлүүлэгчээс 15 үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдийн нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаягийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

6. Нэхэмжлэгч Б- ӨИ- ХХН-ийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаар тогтоолын 6 дахь хэсгийн Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байх боловч энэ нь түүний ашигт 288,908,158 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлд хамаарч, уг заалт хууль болон гэрээнд нийцсэн эсэх талаар дүгнэгдэж байгаа тул шүүх бие даасан нэхэмжлэлээр авч үзэж, тогтоолын уг заалтыг заавал хүчингүй болгох шаардлага байхгүй. Иймд анхан шатны шүүх энэ талаарх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

7. Хариуцагч ӨИ- ХХН нь нэхэмжлэгч Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47,000,000 төгрөг, ногдол ашигт илүү шилжүүлсэн 38,500,522 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

7.1. Хариуцагч ӨИ- ХХН-өөс нэхэмжлэгч Б-д 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 30,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 17,000,000 төгрөг, нийт 47,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй, харин нэхэмжлэгч мөнгөн хөрөнгө нь зээл байгаагүй, тусламж гэж өгсөн тул төлөх үндэслэлгүй гэж маргасан.

 

ӨИ- ХХН-ийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар тэмдэглэлд ... Б-: Зээлийг ойлгож байна. 47 саяын зээл авсан... гэж хэлсэн нь тусгагдсан ба Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн төлбөрийн даалгаврын төлбөрийн зориулалт гэсэн хэсэгт Зээл олгов гэж бичсэн тул дээрх мөнгөн хөрөнгө нь тусламж бус зээл байсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

7.2. Хариуцагч ӨИ- ХХН-ийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б-д 2014-2018 оны ногдол ашигт 70,881,600 төгрөг хуваарилсан боловч шүүх тогтоолын уг заалт хууль болон гэрээнд нийцээгүй гэж дүгнэсэн тул ногдол ашигт 38,500,522 төгрөг илүү олгосон гэх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй байна.

 

3.Давж заалдах гомдлын талаар.

3.1. Нөхөрлөлийн ашиг хуваарилахтай холбоотой асуудал нь Бүх гишүүдийн хурлын бүрэн эрхийн асуудал боловч ийнхүү хуваарилсан ӨИ- ХХН-ийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаар тогтоолын 6 дахь хэсгийн талаар маргаан гарсан тохиолдолд тогтоолын уг заалт хууль болон гэрээнд нийцсэн эсэх талаар шүүх дээрх байдлаар дүгнэлт хийсэн тул шүүх ...ашиг хуваарилах асуудлыг шийдвэрлэсэн нь Нөхөрлөлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2-д заасныг зөрчсөн, шүүх Нөхөрлөлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 4, 34 дүгээр зүйлийн 8-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.... гэсэн хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

3.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8-д ӨИ- ХХН-ийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаар тогтоолоор гишүүдэд ногдол ашиг хуваарилсан. ... уг шийдвэр хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн атлаа 281,308,478 төгрөгийн ногдол ашиг гаргуулахаар дүгнэсэн нь өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт болжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан ...шүүхийн дүгнэлт ойлгомжгүй, зөрүүтэй болсон... гэсэн нь үндэслэлтэй боловч энэ нь гомдлыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулах, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дүгнэлтийг дээрх байдлаар залруулан дүгнэж байгаа болно.

 

3.4. Нөхөрлөлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3-т Нөхөрлөлийн гишүүний нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон мэргэжлийн үйл ажиллагааны чадвар, түүний үнэлгээний талаар маргаан үүсвэл үнэлгээг хөндлөнгийн шинжээч зах зээлийн жишгээр тодорхойлно. Хөндлөнгийн шинжээчийг талууд харилцан тохиролцож томилно гэж заасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос шинжээч томилуулах хүсэлт гаргаж байгаагүй тул ... шүүх Нөхөрлөлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3-т заасныг хэрэглээгүй ... гэх гомдол үндэслэлгүй байна.

 

3.5. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 47,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид олгосон зээлийн гэрээний үүрэг гэж дүгнэсэн ба уг мөнгөн хөрөнгийг нөхөрлөлөөс олгосон орон сууцны дэмжлэг гэж үзээгүйн адил тус нөхөрлөлд нэхэмжлэгч Б- нь тодорхой албан тушаал эрхэлж цалин хөлс авч байсан нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хамааралтай тул нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээний дагуу түүнд ногдох ашгаас олгосон цалин хөлсийг хасч тооцох үндэслэлгүй болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01318 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Нөхөрлөлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч ӨИ- ХХН-нөөс 281,308,478 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,599,680 төгрөг гаргуулах хэсгийг болон ӨИ- ХХН-ийн нийт үйлчлүүлэгчийн мэдээллээс 15 хувьд ногдох үйлчлүүлэгчийн мэдээлэл (үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдийн нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг)-ийг гаргуулах, ӨИ- ХХН-ийн бүх гишүүдийн ээлжит бус хурлын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаар тогтоолын 6 дахь заалтын Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хариуцагч ӨС- ХХН-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

4 дэх заалтын “... 1,634,692...” гэснийг “... 1,564,492...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “ӨИ-” ХХН-ийн урьдчилан төлсөн 1,634,692 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ЦОГТСАЙХАН

 

                                 ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

 

                                                                                     Н.БАТЗОРИГ