Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01156

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  Б.Д ийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2022/01237 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Д ийн хариуцагч Э.О холбогдуулан гаргасан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 22,965,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ган-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.Д г 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ......... нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ......... улсын дугаартай пургон маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхад Э.О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9, 12.3 дахь хэсгийг зөрчиж осол гаргасан. Ослын улмаас Б.Д ийн автомашинд 22,965,000 төгрөгийн хохирол учирсан. Талууд харилцан тохиролцож хохирлыг даатгалын байгууллагаас гаргуулан төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Нэхэмжлэгч автомашинаараа жуулчдад үйлчилж, өдөрт  хамгийн бага нь 100,000 төгрөгийн орлого олж гэж бүлээ тэжээдэг байсан. Иймд Э.Оаас эд хөрөнгөд учруулсан бодит хохирол 22,965,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:  Э.О нь өөрийн эзэмшлийн ...... улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашинаар Улаанбаатар хотоос тээвэрлэж ...... сумын намарзан өргөн ширэг, цагаан чулуут гэх газраас буцаж явахдаа ...... улсын дугаартай фургон автомашинтай шүргэлцэж зам тээврийн осол гаргасан. Ослын талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хэргийн газрын үзлэг хийхэд ...... улсын дугаартай автомашины жолооч Б.Д, автомашинд сууж байсан бусад хүмүүс бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэтэл хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд энэ  талаар тэмдэглээгүй. Зөвхөн иргэнд учирсан гэмтэл, автомашинд учирсан хохиролд хэрэг нээсэн нь нэг талыг барьсан харагдаж байна. Ослын хохирлыг даатгалаар төлүүлэх боломжтой гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Даатгалын тухай хуульд зааснаар жолооч нараас согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах байсан. Зөрчлийн хэрэг гарсан тул хариуцагч Э.Оыг 100,000 төгрөгөөр торгож хариуцлага хүлээлгэсэн. Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар ...... улсын дугаартай автомашин нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Б.Д ийн өмчлөлд шилжсэн байдаг. Гэвч зам тээврийн осол 08 дугаар сард болсон, нэхэмжлэгч ослоос хойш 1 сарын дараа автомашины өмчлөлийг шилжүүлж авсан нь хохирлыг нэхэмжлэл эрхтэй эсэх асуудал яригдах ба нэхэмжлэл гаргаж байгаа нь алдаатай.

Нэхэмжлэгч ямар зохицуулалтыг баримталж гэм хорын хохирол шаардаж байгаа нь тодорхойгүй. 22,965,000 төгрөгөөр тухайн автомашиныг анхны байдалд оруулсан эсэх нь ойлгомжгүй. Хэрэгт нэхэмжлэгч автомашиныг засварлуулсан, анхны байдалд нь оруулж хохирол учирсан гэх үйл баримт байхгүй. Зөвхөн автомашинд үнэлгээ хийлгэсэн баримт байдаг. Нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. ...... улсын дугаартай, эсвэл ...... улсын дугаартай автомашин нь осолд орсон гэдэг нь тодорхой бус. Нэхэмжлэгч тухайн үед согтуу байсан учраас зам тээврийн осол болох үндсэн шалтгаан болсон. Зам тээврийн осол болоход жолооч нараас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах нь байцаагчийн үүрэг байсан. Гэтэл үүргээ биелүүлээгүй, Эрүүгийн хуульд заасан албан тушаалаа урвуулан ашигласан гэх зөрчил гаргасан. ...... аймгийн Прокурорын газраас зөрчлийн хэргийг татуулах гэсэн боловч Э.О холбогдох зөрчлийн хэрэг байхгүй гэх утгатай албан тоот явуулсан. Э.Оыг ямар үндэслэлээр буруутай гэж үзэж хариуцлага тооцуулах нь тодорхой бус байна. 22,965,000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Нэхэмжлэгчид учирсан хохирлыг харилцан тохиролцож шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Оаас 22,965,000 төгрөгийг гаргуулан Б.Дд олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,775 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Оаас 272,775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

 

5.1. Хэргийн үйл баримтын тухайд, 

5.1.а. Э.О нь төрсөн ээж Ц.Эрдэнэ-Оюуныг нутагт нь нутаглуулчхаад буцаж явж байгаад 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ......... нутаг дэвсгэрт ...... улсын дугаартай пургон авто машинаар мөргүүлэн зам тээврийн осолд орсон. Зам тээврийн осолтой холбоотойгоор ...... тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Оыг 100,000 төгрөгөөр торгож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Дд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ явж болно гэсний дагуу хариуцагч Улаанбаатар хот руу буцсан. Уг хугацаанаас хойш 2 жилийн дараа ...... улсын дугаартай пургон автомашины жолооч Б.Д шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5.2. Нотлох баримт буруу үнэлсэн тухайд,

5.2.а. Нэхэмжлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлд ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг дурдсан байдаг. Гэтэл зөрчлийн 1936000251 дугаартай хэрэгт ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн авто машин техникийн эвдрэл үнэлсэн тухай дүгнэлт” нь ...... Улсын дугаартай, УАЗ маркийн ангиллын ТС, ...... хөдөлгүүрийн багтаамжтай, 2019 онд үйлдвэрлэгдсэн, ХТТ220695К1211379 Арлын дугаартай, 2019.04.14 Монгол Улсад импортлогдсон огноотой тээврийн хэрэгсэл байсан бөгөөд харин 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар нь ...... улсын дугаартай, УАЗ маркийн ангиллын, ...... хөдөлгүүрийн багтаамжтай , 2005 онд үйлдвэрлэгдсэн, 37410050445799 Арлын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Зам тээврийн осол нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр болсон бөгөөд зөрчлийн хэрэг шалгах явцад ...... тээврийн хэрэгслийн өмчлөгч хэн болохыг тогтоох ажиллагаа хийгдээгүй. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.Д ийн нэр дээр бүртгэгдсэн зэрэг нотлох баримтыг шүүх хууль зөрчин буруугаар үнэлсэн нь хууль бус шийдвэр гарах үндэслэл болсон.

 

5.3. Хууль буруу хэрэглэсэн тухайд,

5.3.а. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Авилгатай тэмцэх газарт гомдол гаргаж, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 06/6629 дугаартай албан тоотоор харьяа байгууллага руу шилжүүлсэн талаар мэдэгдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Давж заалдах гомдлыг эс зөвшөөрч байна. Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээнд ...... улсын дугаартай гэж байгаа. Нэхэмжлэлд үг үсгийн болон техникийн алдаа гарсан байна. Б.Д 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгслийн үнэ 30,000,000 төгрөгийг “Хт” ХХК-д шилжүүлж, Б.Д ийн эзэмшилд байсан. Б.Д тухайн үед “АҮТ” очиж, шилжүүлэг хийлгэсэн. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүссэн.  Нэхэмжлэлийг төлөөлөх эрхгүй этгээд гаргасан гэж үзэх боломжгүй. Б.Д хууль ёсны дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч болсон тул өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг шаардах эрхтэй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э аар дамжуулан нэхэмжлэл гаргасан тул төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй. Б.Д г архи согтууруулах хэрэглээгүй байсан талаар мэдүүлэг байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.Д хариуцагч Э.О аас авто ослын улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 22,965,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэдийн төлөөлөгч нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагчтай харилцан тохиролцож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт өгчээ. Зохигчид маргаан бүхий асуудлаар эвлэрэн хэлэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул шүүх талуудаас ирүүлсэн нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна. /хх162/  

4. Хариуцагч Э.О 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ...... сум, Хонгио баг Мааньт гэх газарт ...... улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн  10.9, 12.3 дахь хэсэгт заасныг зөрчин ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан болох нь хэрэгт авагдсан зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, талуудын тайлбар зэргээр тогтоогджээ. Эрх бүхий байгууллагаас 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Э.О 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. /хх6-9, 141-142/

5. Замын цагдаагийн албаны зам тээврийн ослыг тогтоосон акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд автомашины эвдрэлийг тодорхойлон бичиж, осол гарсан үеийн гэрэл зургаар бэхжүүлсэн байна. Автомашины рам, лүк, урд гупер, толь, их гэрэл, дохионы гэрэл, урд нүүрийг бүхэлд нь солих, кузов бэхэлгээ, чигжээс, шаллагаа хийх, эд ангийг угсрах, суурилуулах зардал, тээврийн хөлс зэрэгт нийт 22.965.000 төгрөг шаардагдах талаар Авто машин, техникийн эвдрэл, үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт гарчээ. /хх8-9, 11-12, 130-133/

6. Гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаас үзэхэд хариуцагч нь осол гарахад буруугүй байсан гэдгээ баримтаар нотлоно. 

 

7. “Нэхэмжлэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас осол гарсан, тухайн үед нэхэмжлэгчийн жолоодож байсан автомашин нь ...... улсын дугаартай эсвэл ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн алин болох нь тодорхойгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

 

7.а. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь осол гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, осол гарахад нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

7.б. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослыг тогтоосон акт, автомашины техникийн эвдрэл үнэлсэн дүгнэлт, автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудад нэхэмжлэгч Б.Д ийн осол гарах үед жолоодож байсан автомашины улсын дугаар ......, арлын дугаар ХТТ220695К1211379 гэж тэмдэглэгдсэн байна. /хх6-12,

14/ Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, “Х” ХХК-ийн албан бичигт тээврийн хэрэгслийн марк, эзэмшигчийн нэр зөрүүтэй байгаа нь хариуцагчийн гэм буруугийн улмаас осол гарч, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан үйл баримтыг үгүйсгэх хангалттай үндэслэл биш.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Нэхэмжлэгчид учирсан гэм хорын хэмжээ, хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн хоорондох шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан шалтгаант холбоо тогтоогдсон тул мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2022/01237 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,775 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.НЯМБАЗАР

                  ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

Хурд