Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 116/2019/0032/З |
Дугаар | 308 |
Огноо | 2020-07-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 308
П.Гын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан даргалагч П.Мд тус тус холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг,
Шүүгчид: Г.Банзрагч,
М.Батсуурь,
Х.Батсүрэн,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа
Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит 12 дугаар хуралдаанаар Хурлын дарга Л.Хыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, шийдвэрийг бичгээр гарган, албажуулахыг хариуцагчид даалгах, ...2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үргэлжлэн хуралдсан ээлжит 12 дугаар хуралдааны үйл ажиллагаа болон түүнээс гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах”
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 267 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч П.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э нарыг оролцуулж,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 13 дугаар зүйлийн 13.1.2, 11 дүгээр зүйлийн 11.3, 23 дугаар зүйлийн 23.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч П Гын, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хуралдаан даргалагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хурлын дарга Л.Хыг үүрэгт ажлаас чөлөөлсөн тогтоолыг бичгээр гаргаж албажуулахыг хариуцагчид даалгаж, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ИТХ-ын хуралдааныг хууль бус болохыг тогтоож, алх цохиж хүчин төгөлдөр болохыг мэдэгдсэн захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 267 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан даргалагч П.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н, гуравдагч этгээд Л.Х нарын нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Хариуцагч П.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...П.Гын нэхэмжлэлтэй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан даргалагч П.Мд холбогдуулан гаргасан Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүсэн шүүгч Б.Оы 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэрт анхан шатны шүүхийн хуралдаан болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаан, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, хуралдааны CD бичлэгт огт яригдаагүй асуудлыг яригдсан мэтээр шүүхийн үндэслэх хэсэгт худал бичиж шийдвэр гаргасан учраас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар шүүгч Д.Б, Э.З, Ц.Ц нар хянан шийдвэрлэхдээ нотлох баримт болох хуралдаануудын тэмдэглэл, CD дэх бичлэгийг нэг бүрчлэн хяналгүйгээр П.Гын өмгөөлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга, УИХ-ын Тамгын газар, аймаг, хотын шүүхэд шүүгч, шүүхийн даргаар ажиллаж байсан Ж.Э нь нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэхгүй ч гэсэн өмгөөлөгчийн хувьд аймгийн ИТХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч, ээлжит хуралдаан даргалагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг үг хэлсний дараа иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 12 дугаар хуралдаан болон анхан болон давж заалдах шатны шүүхийн хуралдаанууд дээр огт яригдаагүй асуудлыг яригдсан мэтээр буруутган дайрч давшлан хамгийн сүүлд ярьсан ярианд хөтлөгдөн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг гаргасан гэж үзэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 267 тоот магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Улсын дээд шүүх үнэн зөвийг баримтаар нотлон тогтоох байх гэж бодож энэхүү гомдлыг гаргаж байна.
4. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 тоот шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 14 дүгээр хуудасны дороосоо 3-11 дүгээр мөрөнд ...үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.11., 12.1.2 “асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох”, ...хэлэлцэж буй асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах” хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, ...нэр бүхий төлөөлөгчид Хурлын даргаас “ийм хариуцлагатай цаг, мөчид үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж хариуцлагаас зугтаж байгаа шалтгаан”, “...намын дотоод асуудал хэдий ч ийм хариуцлагатай цаг үед өвөлжилтийн бэлтгэл, үндсэн чиглэл яригдах ёстой” талаар асуулга бүхий асуулт тавьж санал гаргасны дагуу,... гэж шүүгч Б.О бичжээ.
5. Гэтэл тус хуралдаанаар Л.Хыг өргөдөл өгсөн талаар нь яагаад ийм байдалд орсныг тодруулж ярилцаж өргөдлийг хүлээж авья гэж хуралдаан даргалагч хэлж алх цохисон болохоос Хурлын дарга Л.Хыг Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцүүлээгүй, хурлын даргаас чөлөөлөх тогтоолын төслийг Хурлын дотоод журмын 8 дугаар зүйлийн дагуу бүрэн болон хэсэгчилсэн байдлаар уншиж танилцуулаагүй байхад уншиж танилцуулсан, хэлэлцүүлсэн мэтээр шүүгч Б.О худал бичжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 15 дугаар хуудасны дээрээсээ 1 дүгээр мөрний “...МАН-ын бүлгийн дарга...энэ асуудлыг олонхын бүлгээр ярилцаж олонхын саналыг харгалзан шийдэлд хүрсэн, цаашид ийм асуудал олон гарахгүй” талаар тус тус санал гарган тайлбарлаж, ...тухайн “Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх” асуудлыг Хурлын Төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг,... хуралдааны CD бичлэг зэргээр нотлогдож байна гэж шүүгч Б.О худал бичжээ.
7. Гэтэл “Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх” асуудлыг Хурлын Төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, ... хуралдааны CD бичлэг зэргээр нотлогдож байна гэж намын дотоод асуудлыг Хурлын Төлөөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэсэн болгож үндэслэх хэсэгт шүүгч Б.О оруулж бичсэн нь Л.Хыг ажлаас чөлөөлөх асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлээгүй, аймгийн ИТХ-ын Хуралдааны дэгийн 8 дугаар зүйлд тогтоолын төслийг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар уншиж танилцуулаагүй, санал хураалт явуулаагүй, тогтоол гаргаагүй байхад мөн анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Л.Т, Ч.Г, Б.Т нар Л.Хыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцээгүй харин өргөдлийг хүлээж авсан гэж, төлөөлөгч Ардчилсан намын гишүүн П.А өргөдлийг хүлээж авсныг ажлаас чөлөөлсөн гэж ойлгож байна гэж мэдүүлсээр байхад гэрчийн мэдүүлэг гэж, ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн мэтээр нотлох баримтаар нотлогдож байна гэж шүүгч Б.О худал бичжээ.
8. Гэтэл өргөдлийг хүлээж авах, ажлаас чөлөөлөх гэдэг хоёр үгийг адилтган ижил утгатай гэж тайлбарласан тайлбар Улсын Дээд шүүхийн тайлбарт байхгүй байхад өргөдөл хүлээж авсныг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн юм шиг үндэслэх хэсэгт худал бичиж шийдвэрийг нэхэмжлэгч талд гаргасан гэж үзэж байна.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15 дугаар хуудасны дээрээсээ 8-17 дахь мөрөнд хуралдаанаар хэлэлцүүлсэн асуудал ...олонхын саналаар дэмжигдсэн учир Хуралдаан даргалагч тогтоол гарган алх цохиж хүчин төгөлдөр болсныг баталгаажуулан мэдэгдэх хүртэл хэлэлцэх асуудал, ...хуралдааны үйл ажиллагааны дэг алдагдаагүй боловч хурал хэлэлцсэн асуудлаар тогтоолыг бичгээр гаргаж баталгаажуулаагүй байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргаж ...олонхын саналаар батална” аймгийн ИТХ-ын Хуралдааны дэгийн 8 дугаар зүйлийн 8.1” ... хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргана” заасныг зөрчсөн байна гэж шүүгч Б.О бас худал бичсэн.
10. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсгийн дээрээсээ 8-12 дахь мөрөнд Тухайн өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаанаар хэлэлцүүлсэн асуудал ...олонхын саналаар дэмжигдсэн учир Хуралдаан даргалагч тогтоол гарган алх цохиж хүчин төгөлдөр болсныг баталгаажуулан мэдэгдэх хүртэл хэлэлцэх асуудал, хуралдааны дэг алдагдаагүй боловч гэж бичсэнээ 16-17 дахь мөрөнд тогтоол гаргана” заасныг зөрчсөн гэж бичсэн нь 10 дахь мөрөнд тогтоол гарган алх цохиж гэж худал бичсэнээ хүлээн зөвшөөрсөн байна. Мөн шүүгч Б.О хэлэлцүүлсэн асуудал олонхын саналаар дэмжигдсэн гэж бичсэн нь ээлжит 12 дугаар хуралдаанаар өргөдөл хүлээж авах тухай асуудал хэлэлцэхээр хэлэлцэх асуудалд ороогүй, батлаагүй байхад Д.Хыг ажлаас чөлөөлөх асуудал хэлэлцсэн мэтээр шүүхийн шийдвэрт бичсэн нь илэрхий нэхэмжлэгч талд нааштай хандсан нь харагдаж байна.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15 дахь хуудасны дороосоо 1-6 дахь мөрөнд ... Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан даргалагч нь ... тогтоолын төслийг уншиж танилцуулан “алх цохиж” баталгаажуулсан хэдий ч даргалагч П.Мийн гарын үсэг бүхий тогтоол нь одоо хүртэл албажиж гараагүй байгааг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг хэдий ч Хурлын дарга өргөдлөө татсан учир тогтоол гаргах шаардлагагүй хэмээн үгүйсгэн тайлбарлаж байгаа нь буруу юм гэж бичжээ.
12. Гэтэл Хуралдаан даргалагч нь Хурлын даргыг ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх асуудалд оруулж төлөөлөгч нараар батлуулсан боловч 2019 оны 10 дугаар сарын 14-ний ээлжит хуралдаанд Л.Хыг ажлаас чөлөөлөх тухай огт хэлэлцүүлээгүй, тогтоолын төслийг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар ч уншиж танилцуулаагүй байхад үндэслэх хэсгийн 1-6 дахь мөрөнд уншиж танилцуулсан мэтээр худал бичсэн, дороосоо 1-4 дэх мөрөнд ...даргалагч П.Мийн гарын үсэг бүхий тогтоол нь одоо хүртэл албажиж гараагүй байгааг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг хэдий ч гэж шүүгч Б.О илэрхий худал бичсэн байна. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан, шүүх хуралдаанд тогтоолын төслийг уншиж танилцуулсан, хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн нэг ч мэдүүлэг, нотлох баримт байхгүй байхад мөн л яригдаагүй асуудлыг яригдсан мэтээр худал бичиж нэхэмжлэгч талд нааштай хандаж байгаагаа нууж чадахгүй байгаа нь ашиг сонирхлын асуудал байгаа юм биш байгаа гэж хардахад хүргэж байна.
13. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үргэлжлүүлэн хуралдсан хуралдааны талаар 16 дугаар хуудасны 15-20 дугаар мөрөнд Хуралдаан даргалагч нь ... хүсэлтээ татан авч байгаа учраас хэлэлцэх асуудлын дагуу Хурлын даргыг ажлаас чөлөөлөхийг дэмжиж байгаа тухай хуралдаанд тараагдсан тогтоолын төслөөр санал хураалт явуулна гээд шууд санал хураалтыг явуулахдаа ...тогтоолын төслийн агуулгыг өөрчилж ...ажлаас чөлөөлөх тогтоолыг дэмжиж байгаа эсэх ...хэмээн ойлгомжгүй байдлаар танилцуулж төлөөлөгчдөд ... асуулт асууж, үг хэлэх боломжоор хангаагүй гэж үндэслэх хэсэгт Б.О шүүгч бас л худал бичсэн байгаа юм.
14. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн дээрээсээ 16 дахь мөрөнд ...хүсэлтээ татан авч байгаа учраас гээгүй ... хүсэлтээ татан авч байгаа ч гэсэн хэлэлцэх асуудлын дагуу хуралдаанд урьдчилан тараасан Хурлын даргыг чөлөөлөх тогтоолыг дэмжиж байгаа талаар санал хураалт явуулъя гэсэн нь хэлэлцэх асуудлын дагуу төлөөлөгч нарт тараагдсан тогтоолын төслийн агуулгыг өөрчлөөгүй бичмэл хэлбэрээрээ Төлөөлөгч нарт байхад өөрчилсөн мэтээр буруу ойлголт өгөх гэж шүүгч оролджээ. Тогтоолын төсөл өөрчлөгдсөн тухай нэг ч Төлөөлөгч яриагүй байна.
15. Нэхэмжлэгч талын хүсэлтээр өөрсдийнх нь санал болгон гэрчээр оролцуулсан Б.Т шүүх хуралдаан дээр хариуцагч талын өмгөөлөгч В.Дын асуусан санал шүүмжлэл хэлэх эрхээр хангагдаж байсан уу гэсэн асуултад хангагдаж байсан, нэхэмжлэгч П.Г дээрх 2 хуралд байсан уу гэсэн асуултад Б.Т байсан гэж, ИТХ-ын өмгөөлөгч В.Д Энэ хүнийг үг хэлэх, санал шүүмжлэл гаргах эрхээр хангагдаж байсан уу, санал шүүмжлэл хэлж байсан уу эсэн асуултад нэхэмжлэгчийн санал болгосон гэрч Б.Тэгшжаргал хангагдаж байсан байх, санал, шүүмжлэл хэлж байсан гэж хариулсан тухай анхан шатны шүүхийн хурлын тэмдэглэлийн 22 дугаар хуудасны дээрээсээ 1-25 дугаар мөрөнд бичигдсэн байхад асуулт асууж, үг хэлэх эрхээр хангаагүй гэж шүүгч Б.О худал бичсэн байна.
16. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 16 дугаар хуудасны дороосоо 1-11 дүгээр мөрөнд бичигдсэн Хурлын даргын өргөдлийг хүлээж авсныг чөлөөлсөн гэж ойлгосон гэх гэрчийн мэдүүлэг нь Ардчилсан намын гишүүн П.Аийн сөрөг намын гишүүний хувьд эрх барьж байгаа намын доторх албан тушаалын төлөө хурлын даргаа унагах зорилгыг дэмжих нь өөрийнхөө намд хэрэгтэй гэдэг байр сууринаас өмнөх ээлжит хуралдаанууд дээр сөрөг хүчний байр сууринаас асуудлуудад үг хэлж байсны адил хэлсэн үгийг дороосоо 11 дэх мөрөнд “Хурлын нэр бүхий төлөөлөгчид 12 гэж олон тоон дээр хамаатуулан олон хүн ярьсан мэтээр худал бичжээ.
17. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 18 дугаар хуудасны дээрээсээ 10-18 дахь мөрөнд нэхэмжлэгчийг хурлын даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдөх хүсэл зорилготой байсан талаар тайлбар, гэрчийн ... П.Гыг нэр дэвшүүлсэн тохиолдолд дэмжих байсан гэх мэдүүлэг, нэр дэвшүүлэх талаар төлөөлөгчид болон Намын бүлэг үгүйсгээгүй байхад, дээрх хуралдаан хууль бус үйл ажиллагааны улмаас ... сонгох сонгогдох эрхээ хэрэгжүүлж, Хурлын даргын албан тушаалд нэр дэвшүүлэн өрсөлдөх боломжийг хязгаарласан ...улмаас нэхэмжлэгчийн өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул нэхэмжлэл гаргах эрхтэй гэж нэг сумын нутгийнхаа дүүгийн зөв мэтээр хандсан байгаа юм.
18. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 18 дугаар хуудасны дээрээсээ 10-18 дахь мөрөнд нэхэмжлэгч нь хурлын даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдөх хүсэл зорилготой байсан талаар тайлбар - бичсэн нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хурлын тэмдэглэлийн 35 дугаар хуудасны дээрээс 16 дахь мөрөнд нэхэмжлэгч П.Г ... миний зүгээс 100 хувь дарга болох гэж энэ асуудлыг тавиагүй юм шүү гэдгийг ойлгох ёстой гэв гэж хэлснийг тэмдэглэсэн байхад, мөн Хурлын дарга Л.Хыг ажлаас чөлөөлсөн тохиолдолд Хурлын дараагийн даргад хэнийг дэвшүүлэх талаар Намын бүлэг дээр огт яригдаагүй тухай, мөн анхан шатны шүүх хуралдаан дээр ч гэрчүүд дараагийн Хурлын даргын асуудлаар бүлэг дээр огт яригдаагүй гэдгийг мэдүүлсээр байтал П.Гыг нэр дэвшүүлсэн тохиолдолд дэмжих байсан гэх мэдүүлэг гэж огт худал зүйлийг үндэслэх хэсэгт анхан шатны шүүх оруулсан, нэхэмжлэгч П.Г ... миний зүгээс 100 хувь дарга болох гэж энэ асуудлыг тавиагүй юм шүү гэдгийг ойлгох ёстой гэж анхан шатны шүүхийн хуралдааны тэмдэглэлийн 35 дугаар хуудасны 16 дахь мөрөнд өөрөө өрсөлдөхгүй, дарга болохгүй гэдгээ хэлээд байхад өрсөлдөх эрхийг хязгаарласан юм шиг худал бичиж нэхэмжлэгчийн өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж зориуд бичиж нэхэмжлэл гаргах эрхтэй болгох гэсэн санаа агуулсан нь илт харагдаж байна.
19. Харин бүлгийн дарга Ш.Ёыг гэрчээр дуудаж мэдүүлэг авах саналыг хэн ч гаргаагүй байхад анхан шатны шүүхээс санаачлан дуудаж П.Г өрсөлдөх байсан уу гэсэн асуулт асуухад өрсөлдөх байсан байж магадгүй гэж хэлсэн нь өрсөлдөх байсан гэж хэлээгүй байхад намын бүлгийн байр суурь мэтээр хэлсэн болгож худал бичжээ.
20. Гэтэл намын бүлэг дээр яригдаагүй асуудлыг бүлгийн байр суурь мэтээр ярих эрх бүлгийн дарга Ш.Ёд байхгүй, Ш.Ё ч бүлгийн байр суурь гэж хэлээгүй байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт хувь хүний хэлсэн үгийг бүлгийн байр суурь мэтээр зориуд оруулсан нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахын тулд хийсэн үйлдэл гэж харагдахаар хардах сэтгэл төрж байна.
21. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 267 тоот магадлалын 15 дугаар хуудасны дээрээсээ 9 дэх мөрөнд...тогтоолын төслийг уншиж танилцуулан алх цохиж баталгаажуулсан гэж үзэхээр байна. Гагцхүү бичгээр гаргаагүй, гарын үсэг зурагдаагүй тул шүүх дээрх үйл ажиллагааг хийхийг даалгаж шийдвэр гаргаж байгаа болно гэж дүгнэлт хийсэн нь анхан шатны шүүхийн зориуд буруу бичсэнийг хурлын тэмдэглэл, СD бичлэгээс нягтлан үзэж нотлох баримтад тулгуурлалгүй анхан шатны шүүхийн шүүгчийн нэг сумын нутгийн дүүгийнхээ талд шийдсэн буруу шийдвэрийг хэвээр нь үлдээж нэхэмжлэгч, өмгөөлөгчийнх эрх ашигт нийцүүлэн магадлал гаргасан гэж үзэж байна.
22. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 267 тоот магадлалын 15 дугаар хуудасны дээрээсээ 16-19 дэх мөрний ... хуралдаан болсон...тухайн үед Л.Х өөрөө болон хуралдаан даргалсан П.М, бусад төлөөлөгч нар ч Л.Хыг өөрийн хүсэлтээр чөлөөлсөн, дараагийн хуралдаанд шинэ дарга сонгох юм байна гэдгээ ойлгоод тарсан байна гэж дүгнэсэн нь Хурлын дарга Л.Хыг ажлаас чөлөөлөх тогтоолыг бүрэн болон хэсэгчлэн уншиж танилцуулсан, ажлаас чөлөөлөх санал хураалт явагдсан, тогтоол гарсан талаар иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 12 дугаар хуралдааны тэмдэглэл, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны тэмдэглэлд огт байхгүй байгаа төдийгүй харин анхан шатны шүүхийн 04 тоот шийдвэрийн 2 дугаар хуудасны 12-17 дугаар мөрөнд ... Л.Хыг ... ажлаас чөлөөлөх тогтоолын төслийг дэмжиж байгаа нь гараа өргөнө үү гэхэд ИТХ-ын хуралдаанд оролцогчоос хэн нь ч гараа өргөж тогтоолын төслийг дэмжээгүй болно гэж бичсэн байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өөрийн хүсэлтээр чөлөөлсөн, дараагийн хуралдаанд шинэ дарга сонгох юм байна гэдгээ ойлгоод тарсан байна гэж дүгнэсэн нь нотлох баримтаас зөрүүтэй хийсвэр дүгнэлт хийсэн нь харагдаж байна.
23. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байгууллага хүний ажил, амьдралын асуудлыг шийдэж байгаа магадлалаа нотлох баримтад тулгуурлахгүй нэг хүнийг ажилгүй болгож нэг бизнесмений талд бусад төлөөлөгч нар ч Л.Хыг өөрийн хүсэлтээр чөлөөлсөн, дараагийн хуралдаанд шинэ дарга сонгох юм байна гэдгээ ойлгоод тарсан мэтээр хийсвэр дүгнэлт хийж шийдвэр гаргаж болдог юм байхдаа гэж бодоод шүүхийн зарим шүүгч нар ийм байдалд хүрчихсэнд харамсаж, хардах сэтгэл төрж байна.
24. Энэ хуралдаан дээр Л.Хын өгсөн өргөдлийг хүлээж авсан болохоос өргөдлийн дагуу Л.Хыг Хурлын даргаас чөлөөлөх талаар тогтоолын төсөл уншигдаагүй, ажлаас чөлөөлөх тухай санал хураалт явагдаагүй нь хурлын тэмдэглэл, СD бичлэгээс тодорхой харагдаж байхад өөрийн үзэмжээр хийсвэр буруу дүгнэлт хийж анхан шатны шүүхийн буруу шийдвэрийг засаж залруулахгүй хэвээр баталсан учраас Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүгч та бүхэнд хандаж гомдол гаргаж байгаа юм.
25. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 267 тоот магадлалын 15 дугаар хуудасны дээрээсээ 20-31 дэх мөрний гуравдагч этгээд давж заалдах гомдолд “2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдаан дээр хуралдаан даргалагч урьдчилан тараасан “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төсөл”-ийг бүхэлд нь уншиж танилцуулан санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар уг тогтоолын төслийг дэмжээгүй тул тогтоол батлагдаагүй болохыг хуралдаан даргалагч хуралдаанд мэдэгдэж алх цохисноор уг асуудал дэгийн дагуу шийдвэрлэгдсэн юм” гэж дурдсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь уг хуралдаанд нэгэнт шийдвэрлэсэн асуудлыг дахин шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзээд төлөөлөгч гар өргөөгүй, нэг ёсондоо санал хураалтад хэн ч оролцоогүй байгааг уг тогтоолыг 100 хувийн саналаар дэмжээгүй гэж дүгнэх боломжгүй гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дүгнэснийг гайхаад гайхаад ойлгохгүй байна.
26. “Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төсөл”-ийг бүхэлд нь уншиж танилцуулан санал хураалт явуулах үед Хуралдаан даргалагч П.М, Хурлын дарга Л.Х, П.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н миний бие хүртэл хуралдаанд оролцож Л.Хыг Хурлын даргаас чөлөөлөхийн эсрэг санал өгсөн байхад 100 хувийн саналаар төлөөлөгч гар өргөөгүй, нэг ёсондоо санал хураалтад хэн ч оролцоогүй гэж биднийг хуралдаанд оролцож санал өгснийг яаж дүгнэхээрээ хуралдаанд оролцоогүй мэтээр дүгнэж хууль зөрчсөн анхан шатны шийдвэрийг зөв болгох гэж шүүгч нар ингэж хийсвэр худал дүгнэлт хийж, хүн үнэмшмээргүй санааг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгаж чадаж байнаа. Ийм хийсвэр буруу дүгнэлтийг шүүгч нар гаргаж хүний ажил, амьдралын асуудлыг шийдвэрлэж болдог юмуу.
27. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанд Л.Хыг ажлаас чөлөөлөх тухай тогтоолын төслийг уншиж танилцуулагдаагүй, санал хураалт явагдаагүй байхад нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлыг дахин шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзээд төлөөлөгч нар гар өргөөгүй, нэг ёсондоо санал хураалтад хэн ч оролцоогүй байгааг уг тогтоолыг 100 хувийн саналаар дэмжээгүй гэж дүгнэх боломжгүй гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх биднийг хуралдаанд оролцож хурлын даргыг ажлаас чөлөөлөх саналын эсрэг саналаа өгсөн байхад хуралдаанд оролцоогүй гэж яаж дүгнэж чадаваа.
28. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйл.Хурлын хуралдаан гэсэн зүйлийн 23.7 дахь заалтад Аймаг, нийслэл, сум дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт Төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно. Мөн хуулийн 23.8-д Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно. Мөн хуулийн 23.9-д хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна гээд тодорхой заачихсан байхад хуралдаанд хүрэлцэн ирсэн төлөөлөгч нар хуралдаа бүрэн оролцож Хурлын даргыг ажлаас чөлөөлөх санал хураалтад чөлөөлье гэж гар өргөж дэмжээгүйг нь хэн ч хуралд оролцоогүй гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв болгохын тулд хийсвэр буруу дүгнэлт хийж хууль зөрчиж магадлал гаргаж ингэж ажиллаж болдог юмуу.
29. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 267 тоот магадлалын 16 хуудасны дээрээсээ 10-17 дахь мөрөнд...Энэхүү маргаантай асуудал шийдэгдсэнээр тэрээр “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга”-ын албан тушаалд өрсөлдөх хүсэл эрмэлзэлтэй байсан болох нь түүний гаргасан нэхэмжлэл, шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. Сонгох болон сонгогдох нь Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон эрх юм. Энэхүү эрх нь зөрчигдөж нэр дэвшиж, өрсөлдөж чадахгүй байгаа тохиолдолд тэрээр нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 267 тоот магадлалд дурджээ.
30. Гэтэл Хурлын даргыг ажлаас чөлөөлөх асуудал яригдаагүй, тогтоолын төсөл уншиж танилцуулагдаагүй, санал хураалт явагдаагүй байхад дараагийн Хурлын даргад, нэр дэвшүүлэх асуудал яригдахгүй нь тодорхой бөгөөд П.Гыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дараагийн даргад нэр дэвшүүлэх талаар намын бүлэг болон ээлжит хуралдааны бүхий л шатанд яригдаагүй, яригдах ч үндэслэл байхгүй тул нэхэмжлэгч П.Гын сонгох, сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн зүйл байхгүй нь гэрчүүд болон намын бүлгийн байр суурь, хуралдааны тэмдэглэл, СD бичлэгээр нотлогдож байгаа нь нэхэмжлэл гаргах эрхгүйг харуулж байна.
31. Шүүхийн шүүгч нар шударга үнэний дуу хоолой байна хууль зөрчихгүй хэрэв зөрчвөл хариуцлага хүлээнэ гэж тангараг өргөж шүүгч болсон гэж боддог. Аливаа маргаантай асуудлыг нутаг нугын эрх ашгийн үүднээс, өөрсдийн үзэмжээр хийсвэр дүгнэлт хийж шийдвэр гаргадаггүй, нотлох баримтад тулгуурлан, хуулийн хүрээнд шийдвэр гаргаж байх нь шударга үнэнд нийцэж, шүүхийн байгууллагад иргэдийн итгэх итгэлийг бий болгож, шүүхийн байгууллагын нэр хүндийг ч өсгөнө гэж боддог.
32. Гэтэл Хурлын хуралдаан, анхан шатны шүүхийн хуралдаан дээр огт яригдаагүй асуудлыг яригдсан мэтээр захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт зориуд худал бичиж илт буруу шийдвэр гаргаж байгаа нь, мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч нар нотлох баримтад тулгуурлахгүй, бид нарыг хуралдаанд оролцож саналаа өгсөн байхад хуралдаанд оролцоогүй нэг ёсондоо санал өгөөгүй гэсэн хийсвэр дүгнэлт хийж шийдвэр гаргаж байгаа нь шүүгч хүнд байж боломгүй ёс зүйн асар том зөрчил, дутагдал, өргөсөн тангарагаасаа няцсан үйлдэл гэж үзэж Улсын дээд шүүхийн Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн ёс зүйн хороонд хандах нь зөв юм байна гэсэн дүгнэлтэд аргагүй хүргэж байна.
33. Иймд П.Мийн итгэмжлэгдсэн Төлөөлөгч, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Я.Насандэлгэр миний гомдлыг хүлээн авч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 267 тоот Магадлал, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
34. Хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхээ хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
35. П.Гын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан даргалагч П.М, ИТХ-ын дарга Л.Х нарт холбогдох захиргааны хэрэгт хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хариуцагчийн зүгээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 267 дугаар магадлалыг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.
36. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр дараахь гомдлыг гаргаж байна. Тус магадлалаар Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нар болон гуравдагч этгээдийн зүгээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
37. Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй байна.
38. Нэг. Захиргааны актын үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч нь: 1. Аймгийн ИТХ-ын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит 12 дугаар хуралдааны Л.Хишигтохыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, 2. Чөлөөлсөн шийдвэрийг бичгээр гаргаж албажуулахыг хариуцагчид даалгах, 3. Үргэлжлэн хуралдсан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар хуралдааны үйл ажиллагааг хүчингүй болгуулах, 4. 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн бие даасан дөрвөн тусдаа шаардлага гаргасаар байтал шаардлага тус бүрийн хууль зүйн үндэслэлийг ойлгомжгүй байдлаар тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангалаа гэсэн ерөнхий агуулгатайгаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байсан.
39. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 13 дугаар зүйлийн 13.1.2, 11.3, 23.1, 25.1, 25.2 дахь заалтуудыг үндэслэл болгосон боловч дээрхи нэхэмжлэлийн шаардлага буюу маргаан бүхий захиргааны акт, захиргааны эс үйлдлийн улмаас эдгээр баримталсан хэм хэмжээнүүд хэрхэн зөрчигдсөн талаар тодорхой тайлбарлаагүй байна.
40. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэж заасан боловч шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримтыг буруу үнэлж, хэрэгт авагдсан тэмдэглэл болон видео бичлэгт байхгүй асуудлуудыг байгаа мэтээр гуйвуулан тайлбарлаж, үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
41. Тухайлбал: шийдвэрийн 15 дугаар хуудсанд “... тухайн “Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх” асуудлыг Хурлын Төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, ...хуралдааны СД бичлэг зэргээр нотлогдож байна” гэж илт худал дүгнэлт бичсэн боловч энэ нь хавтаст хэргийн хэддүгээр хуудсанд авагдсан ямар нотлох баримт, хэргийн ямар оролцогчийн тайлбар, ямар гэрчийн мэдүүлэг, СД бичлэгээр авагдсан бичлэгийн аль хэсэгт зэрэг нь тодорхойгүйгээр, үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна. Ийнхүү хэргийн хамгийн гол дүгнэлт болох “Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх” асуудлыг Хурлын Төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэсэн эсэх асуудал дээр дүгнэлт өгөхдөө нотлох баримт болон хуульд үндэслээгүй тул шүүхийн шийдвэр бүхэлдээ хууль бус бөгөөд үндэслэлгүй болж байна.
42. “Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлье” гэдэг томъёоллоор санал хураалт явагдаагүй, хэлэлцэж шийдвэр гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болох хуралдааны тэмдэглэл, хуралдааны бичлэг, хуралд оролцсон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа бөгөөд энэ үндэслэлийн талаар шүүх дүгнэлтдээ огт тусгаагүй байна.
43. Шүүхээс тогтоох хэсэгт баримталсан хуулийн заалтууд нь: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3асаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална., 13 дугаар зүйлийн 13.1.2.хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан; 11 дүгээр зүйлийн 11.З.Тухайн Хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно., 23 дугаар зүйлийн 23.1.Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна., 25 дугаар зүйлийн 25.1.Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална., 25.2.Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна гэж тус тус заасныг баримталсан байна.
44. Эдгээр нь төлөөллийн байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлсон, ерөнхийлсөн шинжтэй хэм хэмжээ бөгөөд эдгээр хэм хэмжээ нь маргаан бүхий акт болон эс үйлдлийн улмаас хэрхэн яаж зөрчигдсөн тухай тусгайлсан тайлбарлаагүй байна. Иймээс нотлох баримтгүйгээр дүгнэлт хийж, хууль зүйн үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан байна гэж давж заалдах гомдол гаргасан.
45. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дээрхи асуудлаар дүгнэлт гаргахдаа "... Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд “өргөдлийг хүлээн авах” эсэхийг шийдвэрлэх тухай зохицуулалт байхгүй, ... хуралдааны бичлэгээс үзэхэд чөлөөлөгдөх хүсэлтийг нь шийдвэрлээд чөлөөлсөн, дараагийн хуралдаанаар шинэ даргын асуудлыг хэлэлцэнэ гэсэн байдлаар тухайн хуралдааныг завсарлуулсан...” гэх мэтээр дүгнэлт хийжээ.
46. Мөн “...Л.Хыг ажлаас чөлөөлөх тухай тогтоолын төслийг албажуулаагүй, ийм тогтоол гараагүй” гэсэн нь хариуцагч тогтоолыг албажуулаагүй хууль бус байдлаар өөрийгөө зөвтгөх гэсэн байна гэж дүгнэжээ. Гэтэл бодит байдал дээр тухайн асуудпаар нийт төлөөлөгч нараар хэлэлцээгүй, санал хураалт явуулаагүй, энэ асуудлаар шийдвэр гаргаагүй юм гэдгийг 2 шатны шүүхэд тайлбар болон нотлох баримтын хүрээнд хангалттай тайлбарлаж байгааг огт хүлээн авахгүй, анхаарч үзэхгүй байна.
47. Шууд нотлох баримт болох СД бичлэг дээр ч чөлөөлөх тогтоол хэлэлцэн баталж байгаа үйл баримт байхгүй, хуралдаанд оролцсон ч төлөөлөгч нар ч чөлөөлөх асуудлыг хэлэлцэж санал хураалт явуулаагүй, энэ томъёоллоор санал өгөөгүй гэдгээ гэрчийн мэдүүлэгтээ дурдсан байна. Энэхүү давж заалдах гомдлын үндэслэлдээ дурдсан нотлох баримтуудад шүүх огт үнэлэлт өгөөгүй байна. Хамгийн гол нь шийдээгүй асуудлаар, төлөөлөгч нарын дунд санал хураалт явуулаагүй асуудлаар хүчээр тогтоол гаргаж, албажуулахыг хариуцагчид даалгаж байгаа нь хууль бус төдийгүй, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээнд халдсан шийдвэр гэж үзэж байна.
48. Хоёр. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийн тухайд: Нэхэмжлэгч П.Г нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч П.Г гэж дурдаж нэхэмжлэл гаргасан байна.
49. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д зааснаар “ хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...” нэхэмжлэл гаргах эрхтэй талаар тусгасан.
50. Маргаан бүхий захиргааны акт, эс үйлдлийн улмаас иргэн П.Гын иргэний хувьд эдлэх субъектив эрх хөндөгдөөгүй. Учир нь Хурлын даргыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудал шийдэгдсэнээр иргэн П.Гын иргэний эрх, үүргийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчийнхээ хувьд хуралдаанд оролцож, санал шүүмжээ хэлж, санал хураалтанд оролцсон тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч П.Гын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй.
51. Нэхэмжлэгч нь ИТХ-ын даргыг чөлөөлсөн бол би дараагийн даргад нэр дэвших байсан гэж тайлбарладаг боловч, дараагийн даргад нэр дэвшүүлэх асуудал хуралдаанаар хэлэлцэгдээгүй /чөлөөлөх асуудал шийдвэрлэгдээгүй учраас/ бөгөөд хэний нэрийг дэвшүүлэх талаар намын бүлгийн шийдвэр гарсан зүйл байхгүй, энэ талаар яригдаагүй тухай шүүх хуралдаанд оролцсон гэрчүүд мэдүүлэгтээ дурдсан. Нэхэмжлэгч нь тайлбартаа “... Би өөрийнхөө, түүнчлэн бусад 34 төлөөлөгчийнхөө зөрчигдсөн эрхийн төлөө нэхэмжлэл гаргасан, ...намайг сонгосон Матад сумын иргэдийнхээ эрх ашгийг төлөөлөгчийнхөө хувьд төлөөлж нэхэмжлэл гаргаж байна” гэж тайлбарладаг.
52. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд зааснаар аливаа этгээд өөрөөсөө бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх зохицуулалттай. Нэхэмжлэгч нь ИТХ-ын 34 төлөөлөгчөөс болон Матад сумын иргэдээс шүүхэд төлөөлж нэхэмжлэл гаргах талаар итгэмжлэл аваагүй.
53. Нэхэмжлэгч нь “...хууль ёсыг сахин биелүүлэх талаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэл гаргаж байна” гэж мөн тайлбарладаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9.“захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд” гэж хуулиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг;” хэлнэ гэж тодорхой заасан. Нэхэмжлэгч нь дээрхи шаардлагыг хангахгүй гэдэг нь илэрхий ойлголт юм. Тиймээс шүүх анхнаасаа нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн шалгасан байна. Шүүхээс нэхэмжлэлийг хүлээн аваад, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан.
54. Дээрхи үндэслэлүүдийг давж заалдах шатны шүүхээс хэргийг хянахдаа авч үзэлгүй, “...Энэхүү маргаантай асуудал шийдэгдсэнээр тэрээр “аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга”-ын албан тушаалд өрсөлдөх хүсэл эрмэлзэлтэй байсан болох нь түүний гаргасан нэхэмжлэл тайлбараар нотлогдож байна гэж дүгнэжээ. Субъектив эрх хөндөгдөх эсэхийг дүгнэх шалгуур нь маргаан бүхий асуудал шийдэгдсэнээр нэхэмжлэгчид эрх үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох шууд үр дагавар бий болох нь илэрхий байх ойлголт юм. Гэтэл Хурлын даргад нэр дэвшүүлэх процесс явагдаагүй, энэ талаар маргаан үүсээгүй байхад П.Гын сонгогдох эрхийн асуудал яригдахгүй, шийдэх боломжгүй юм.
55. Мөн хэрэгт авагдсан намын бүлгийн хуралд оролцсон төлөөлөгч нарын мэдүүлгээр “...намын түвшинд П.Гыг дараагийн даргад нэр дэвшүүлэх тухай шийдвэр гарсан зүйл яригдаагүй, энэ асуудлыг хэлэлцээгүй” гэж тайлбарласан. Давж заалдах шатны шүүхээс зөвхөн нэхэмжлэгчийн хүсэл эрмэлзэлтэй байсан гэдгийг зөвхөн өөрийнх нь тайлбараар тогтоогоод, шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй юм. Хүний оюун санаа, хүсэл мөрөөдөл хязгааргүй бөгөөд үүний хэмжээгээр эрх ашиг хөндөгдсөн гэж шүүхээс дүгнэх хууль зүйн ойлголт байхгүй.
56. Хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
57. Гуравдагч этгээд Л.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
58. Гуравдагч этгээд Л.Х би 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 267 дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн “Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан даргалагч П.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н, гуравдагч этгээд Л.Х нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэх магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
59. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтлан бүрэн эрхээ хэрэгжүүлдэг.
60. Тухайн маргаантай асуудал үүссэн тухай болсон явдлыг он цагаар нь товчоолон дурдвал : 1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаар П.Г Тэргүүлэгч "Зохион байгуулалтын асуудал” /Хурлын даргыг чөлөөлж сонгох/-ыг ээлжит аймгийн ИТХ-ын Хуралдаанаар хэлэлцүүлэхээр санал гаргасан. Үүний дагуу Тэргүүлэгчдээс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 09.00 цагт хуралдах аймгийн ИТХ-ын Хуралдаанаар “Зохион байгуулалтын асуудал” /Хурлын даргыг чөлөөлж сонгох/ -ыг хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж “хурлын даргыг чөлөөлөх, сонгох тухай” тогтоолын төслүүдийг Хуралдаан болохоос өмнө Төлөөлөгч нарт хоёр хоногийн өмнө урьдчилан тараасан юм. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 09 цагт ИТХ-ын ээлжит 12-р хуралдаан ... Хурлаар хэлэлцэх асуудал болох “ Зохион байгуулалтын асуудал” /Хурлын даргыг чөлөөлж сонгох/-ыг баталснаар эхэлсэн. Нэгэнт хурлын даргын асуудал хэлэлцэх гэж байгаа тул би уг хуралдааныг удирдахаас татгалзаж олонхын саналаар хурлын төлөөлөгч П.М тухайн өдрийн хуралдааныг удирдан явуулсан билээ.
61. Хуралдааны явцад ИТХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ би хуралдаан даргалагчид өгсөн бөгөөд хуралдаан даргалагчийн зүгээс Л.Хын өргөдлийг хүлээж авсан тухай мэдэгдээд үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байхыг даалган алх цохисноор хуралдаан завсарласан билээ. Тухайн өдрийн хуралдаанаар 2 өдрийн өмнө урьдчилан тараасан байсан “Хурлын даргыг чөлөөлөх тухай тогтоол”-ын төслийг огтхон ч уншиж танилцуулаагүй бөгөөд уг төслийг батлах эсэх талаар ч санал хураагаагүй юм.
62. Монгол улсын ЗЗНДНТУ-ын тухай хуулийн 25 дугаар зуйлийн 25.1-т “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална”, Мөн Аймгийн ИТХ-ын хурлын хуралдааны дэгийн “8.1 Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргана. Тогтоолыг олонхын саналаар шийдвэрлэж тусгай дохиогоор /алх цохих/ хүчин төгөлдөр болсоныг мэдэгдэнэ” гэж заасан байдаг.
63. Энэ өдрийн хуралдаан дээр ийм үйл явдал болоогүй бөгөөд тогтоолын төсөл дээр огтхон ч санал хураалт явагдаагүй байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Хуралдаан даргалагч нь тогтоолын төслийг уншиж танилцуулан алх цохиж баталгаажуулсан хэдий ч даргалагч Мөнхтөрийн гарын үсэг бүхий тогтоол одоог хүртэл албажиж гараагүй байгаа хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг хэдий ч “Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 27-ны өдрийн 04 тоот шийдвэрийн 15 хуудасны 25-32 мөр/ гэж огт болоогүй процессийг болсон мэтээр мөн хариуцагчийг хүлээн зөвшөөрдөг мэтээр буруу дүгнэн шийдвэрлэснийг нь давж заалдах шатны шүүх мөн тэр хэвээр ойлгон анхан шатны шүүх нь “...болсон баримтын талаар зөв дүгнэсэн байна” Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 267 тоот магадлалын 13-р хуудасны 13-14-р мөрөнд гэж мөн буруу ойлгож дүгнэн уг дүгнэлтэндээ хөтлөгдөн шийдвэрлэсэнд гомдолтой байна.
64. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 15 дугаар хуудасны дээрээс 3-7 дугаар мөрөнд “Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх” асуудлыг Хурлын Төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг хуралдааны СD бичлэг зэргээр нотлогдож байна гэжээ.
65. Харин ч дээрх баримтаар Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг заалт нэг бүрээр нь уншуулж асуулт хариулт санал аваагүй нь нотлогдож байгаа. Хэлэлцэх асуудал гэдэг нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг Дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан тогтоолын төслийг хэлнэ. Түүнээс биш хуралдааны явцад Хурлын даргын гаргаж өгсөн ганц цаас өргөдлийг хэлэхгүй. Төлөөлөгч нарт өмнө тарааж өгсөн тогтоолын төслийг огт уншиж өгч хэлэлцүүлээгүй бодит үйл баримт байсаар байтал Төлөөлөгчдөд хурлын даргыг чөлөөлсөн гэдэг бодол төрсөн гэдэг бодит бус хийсвэр зүйлд хөтлөгдөн олонхын саналаар шийдвэрлэсэн шийдвэрийг бичгээр гаргаж, албажуулахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэсэн нь учир дутагдалтай байна.
66. Ингээд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 15 дугаар хуудасны дээрээс 3-7 дугаар мөрөнд “Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх” асуудлыг Хурлын Төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг хуралдааны СD бичлэг зэргээр нотлогдож байна” гэжээ. Харин ч дээрх баримтаар Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Тогтоолын төслийг заалт нэг бүрээр нь уншуулж асуулт хариулт санал аваагүй нь нотлогдож байгаа.
67. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 12 дугаар хуралдаан завсарлахад би хуралдаан үргэлжлэн хуралдах үед намайг чөлөөлөх асуудлыг эцэслэн хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Миний хувьд хурлын даргын үүрэгт ажлаа хэвийн гүйцэтгэж байх юм байна гэсэн ойлголттойгоор хуралдааныг завсарласан билээ. Тийм ч учраас хуралдаан завсарлах явцад гарсан улс төрийн шийдвэрийн улмаас өргөдлөө буцаан татах шийдвэр гаргасан юм аа. Хэрэв нэгэнт чөлөөлөгдсөн шийдвэр гарсан бол өргөдлөө буцааж татах хүсэлт гаргахгүй шүү дээ.
68. Анхан болон давж заалдах шатны шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үргэлжлэн хуралдсан хуралдаанаас Аймгийн ИТХ-ын даргыг огцруулахгүй байхаар шийдсэн шийдвэрийг хүлээж авахгүй, гаргаж буй шийдвэртээ харгалзан үзэхгүй байгаа нь буруу юм.
69. Хуралдаан төлөөлөгчдийн ирцээс шалтгаалан дэгийн дагуу хугацаандаа цуглаагүй ч гэсэн нэгэнт эхлүүлсэн хуралдааныг дуусгаж шийдвэр гаргах ёстой. Үүнийхээ ч дагуу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн ИТХ-ын 12 дугаар хуралдаан үргэлжлэн хуралдсан юм. Тус хуралдаан эхлэхэд хуралдаан даргалагч П.М -Хэдийгээр хурлын дарга Л.Х өргөдлөө буцааж татсан ч гэлээ урьдчилан тараасан “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төсөл”-ийг бүхэлд нь уншиж танилцуулан санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар уг тогтоолын төслийг дэмжээгүй тул тогтоол батлагдаагүй болохыг хуралдаан даргалагч хуралдаанд мэдэгдэж алх цохисноор уг асуудал дэгийн дагуу эцэслэн шийдэгдсэн юм.
70. Гэтэл Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг чөлөөлөх тухай тогтоолын төслийг төлөөлөгчид дэмжээгүй уг тогтоолыг батлаагүй бодит үйл явдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх/... уг хуралдаанд нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлыг дахин шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзээд төлөөлөгч нар гар өргөөгүй, нэг ёсондоо санал хураалтад хэн ч оролцоогүй байгааг уг тогтоолыг 100 хувийн саналаар дэмжээгүй гэж дүгнэх боломжгүй./ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 267 тоот магадлал 15-р хуудас доороос 4-7 мөрөнд гэж илтэд буруу дүгнэлт хийж уг дүгнэлтээ үндэслэн шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байна. Энэ хуралдаанд оролцож санал өгсөн гуравдагч этгээд би болон хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Я.Насандэлгэр болон бусад гэрчүүд нэг нь ч энэ асуудлыг эсэргүүцэж саналаа өгөөгүй юм гэж хэлээгүй байхад бидний өмнөөс хэн ч санал хураалтанд оролцохоос татгалзан гар өргөөгүй давж заалдах шатны шүүх дүгнэж байгааг гайхаад барахгүй байна.
71. Үүнээс хураангуйлж дүгнэхэд, ИТХ-ын Тэргүүлэгчдээс Хуралдаанаас 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 09.00 цагт болох аймгийн ИТХ-ын Хуралдаанд “Зохион байгуулалтын асуудал” /Хурлын даргыг чөлөөлөх, сонгох/-ыг оруулахаар шийдвэрлэж 2 ширхэг тогтоолын төслийг дэг болон МУЗЗНДНТУуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу ИТХ-ын Төлөөлөгчид тарааж өгсөн. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 09.00 цагт болох аймгийн ИТХ-ын Хуралдаанаар Зохион байгуулалтын асуудал /Хурлын даргыг чөлөөлөх, сонгох/-ыг баталснаар хуралдаан эхэлсэн. Хуралдааны явцад Намын бүлгээс завсарлага авч буцаж орсны дараа би чөлөөлөгдөх хүсэлт гаргаж түүнийгээ уншиж танилцуулсан. Хуралдаан даргалагч зөвхөн өргөдлийг хүлээж авах эсэх дээр санал хураалт явуулж чөлөөлөх тухай тогтоолын төслийг уншиж танилцуулж батлалгүйгээр харин ч үүрэгт ажлаа үргэлжүүлэн хийхийг даалгаж Хуралдаан даргалагч алх цохисноор хуралдаан завсарласан.
72. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн үргэлжпэн хуралдсан Хуралдаанаар өмнө баталсан хэлэлцэх асуудлын дагуу Хурлын даргыг чөлөөлөх тухай тогтоолын төслийг уншиж танилцуулан чөлөөлөхийг дэмжих саналтай төлөөлөгч гараа өргөнө үү гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад нэг ч төлөөлөгч дэмжиж гараа өргөөгүй буюу 100 хувийн саналаар уг тогтоолын төслийг дэмжээгүй тул тогтоол батлагдаагүй болохыг хуралдаан даргалагч хуралдаанд мэдэгдэж алх цохисноор уг асуудал дэгийн дагуу эцэслэн шийдэгдсэн бодит үйл баримт болж өнгөрсөн юм.
73. Гэвч шүүхээс уг асуудлыг шийдэхдээ шүүх хурлын явцад нэг ч хүний амнаас гараагүй, нэг ч хүний тайлбар, гэрчийн мэдүүлэгт тусгагдаагүй үгийг хэлсэн мэтээр, хариуцагчийг хүлээн зөвшөөрч байгаа мэтээр, хурлын даргыг өргөдлөө татсан учраас гарах ёстой тогтоол гарахгүй байгаа мэтээр, хуралдаан даргалагч өргөдлийг хүлээж авах эсэх дээр санал хураалт авахад Төлөөлөгчдийн олонх нь хүлээж авъя гэж шийдвэрлэсэн тул ажлаас нь чөлөөлчихсөн гэж ойлгож болно. Зарим Төлөөлөгчид чөлөөлсөн гэж бодсон, Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Хурлын даргыг чөлөөлөх тухай тогтоолыг дэмжээгүй нь уг хуралдаанд нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлыг дахин шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзээд төлөөлөгч нар гар өргөөгүй, нэг ёсондоо санал хураалтад хэн ч оролцоогүй байгааг уг тогтоолыг 100 хувийн саналаар дэмжээгүй гэж үзэхгүй гэх мэт дүгнэлтүүд хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
74. Иймд Улсын дээд шүүхийн эрхэм шүүгчид та бүхэн уг нэхэмжлэлийг бүрэн гүйцэт болсон бодит үйл баримтад үндэслэн хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 тоот шийдвэр, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 267 дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
75. Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
76. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахыг, 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол түүнийг хүчингүй болгохоор, 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр тус тус заасан.
77. Нэхэмжлэгч П.Г нь Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан даргалагч П.Мд холбогдуулан, “Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит 12 дугаар хуралдаанаар Хурлын дарга Л.Хыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, шийдвэрийг бичгээр гарган, албажуулахыг хариуцагчид даалгах, ...2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үргэлжлэн хуралдсан ээлжит 12 дугаар хуралдааны үйл ажиллагаа болон түүнээс гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
78. Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит 12 дугаар хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээдийн гаргасан тайлбар зэргээс үзэхэд, тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдаанаар, ...Хурлын дарга Л.Х өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл гаргасныг хүлээн авах эсэх дээр санал хураахад, төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжигджээ. Хуралдаан даргалагчаас “...санал дэмжигдлээ. ...Дараагийн Хурлын даргыг олонхийн бүлэг зөвшилцөж шийдэх учраас ...завсарлага авч байна...” гэж мэдэгдэн, хуралдаан завсарласан байна /хх-ийн 28 тал/. Улмаар хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үргэлжилж, ИТХ-ын дарга Л.Хын, албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөгдөх өргөдлөө татан авч, хуучин албан тушаалдаа ажиллах болсон асуудлыг хэлэлцэж, ...хуралдаан даргалагчаас “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжиж байгаа Төлөөлөгчид гараа өргөнө үү” гээд, санал хураахад: Төлөөлөгчид гараа өргөөгүй учир тогтоол 100 хувь дэмжигдсэнгүй /хх-ийн 34 тал/ гэж тус тус шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдсон байна.
79. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 23.14-т “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж заасан. Харин, Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэгийн 8.1-д “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргана. Тогтоолыг олонхийн саналаар шийдвэрлэж, тусгай дохиогоор /алх цохих/ хүчин төгөлдөр болсныг мэдэгдэнэ”, 8.3-т “Хурлын дарга, тогтоол, шийдвэрийн төслийг бүхэлд нь болон заалт нэг бүрээр нь хэлэлцүүлэн саналыг илээр хурааж батлуулна”, 8.4-т “Хурлын дарга, тогтоол, шийдвэрийн төслийг бүхэлд нь болон заалт нэг бүрээр нь гарган мэдээлэх ба түүнийг нь хуралдааны тэмдэглэлд тодорхой бичнэ” гэж тус тус заасан.
80. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар хэргийн нөхцөл байдал, маргаж буй захиргааны акт болон гаргахаас татгалзсан шийдвэрийн үндэслэл, тэдгээртэй холбоотой нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, тухайлбал, дээрх Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэгийн 8.1, 8.3, 8.4-т зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргахаар, гаргахдаа тогтоол, шийдвэрийн төслийг бүхэлд нь болон заалт нэг бүрээр нь хэлэлцүүлэн саналыг илээр хурааж батлуулахаар заасан, иймд шүүх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит 12 дугаар хуралдаан болон 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн үргэлжилсэн хуралдаанууд нь тухайн хурлын хуралдааны дэгийн дагуу явагдсан эсэх, тус тусын хуралдаанаас ямар тогтоол, шийдвэр гаргасан, тэдгээрийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаарх нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.
81. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 267 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА