Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1032

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,     

Нэхэмжлэгч: “Б*******” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 

Гуравдагч этгээд: “И*******” ХХК, “Г*******” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч*******ын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар “Б*******” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох, Говь-Алтай аймгийн *******, ******* сумдын нутагт байрлах ******* нэртэй газарт 25729.22 гектор талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хамгийн түрүүнд гаргаж бүртгүүлсэн этгээд нь “Б*******” ХХК болохыг тогтоолгож хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтэст Б******* ХХК-ийн NE-******* дугаар бүртгэлтэй өргөдлийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дах хэсэгт заасан ажиллагааг дахин хийж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч*******ын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1187 дугаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай Шийдвэрийн “У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч*******ын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” шийдвэрийн И******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээд “И*******” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Э, гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Очхүү нарыг оролцуулав.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн захирал Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Б*******” ХХК нь Ашигт малтмалын газарт Гов-Алтай аймгийн *******, ******* сумдын нутаг, ******* нэртэй газарт 25729.22 гектор талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр цахимаар гаргасан.

Ашигт малтмалын газар манай компанийн гаргасан өргөдлийг тус талбарт хамгийн түрүүнд гаргасан өргөдөл хэмээн үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан тул өргөдлийн бүртгэлийн NE-******* дугаарт бүртгэн авсан бөгөөд мөн дээрх талбарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дах хэсэгт заасны дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргад санал авахаар хүргүүлсэн билээ.

Харин Говь-Алтай аймгийн Засаг дарга О.А 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Б*******” ХХК-ийн ******* дугаарт бүртгэлтэй өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх саналыг Ашигт малтмалын газарт ирүүлсэн бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч******* дээрх саналыг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 6/3471 дүгээр мэдэгдэлдээ Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дах хэсэгт заасан үндэслэлээр “Б*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан юм.

Гэтэл Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсээс “Б*******” ХХК-ийн өргөдлийн талбар болох Говь-Алтай аймгийн *******, ******* сумдын нутаг, ******* нэртэй газарт “У” ХХК, “И*******” ХХК нарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой хэмээн үзэж санал авахаар Говь-Алтай аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн болох нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн баримтаар тодорхой харагдаж байна.

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.А нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 286 дугаар өргөдөлд өгөх саналаар өргөдлийн бүртгэлийн NE-027195 дугаар бүртгэлтэй 26267.90 гектор талбайд ашигт малтмал хайхыг хүссэн “У” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг дэмжиж байна гэх хариуг ирүүлсэн байх бөгөөд харин өргөдлийн бүртгэлийн 026855 дугаарт бүртгэлтэй 910.05 гектор талбайд ашигт малтмал хайхыг хүссэн “И” ХХК-ийн өргөдөлд санал ирүүлээгүй эс үйлдэхүйгээр тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрчээ.

Говь-Алтай аймгийн Засаг даргын саналын хариуг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч******* 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1187 дугаар шийдвэрээр У ХХК-д 26267.9 гектор талбайд, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр И ХХК-д 910.05 гектор талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгосон байх бөгөөд Б******* ХХК-ийн хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн 25729.22 гектор талбай нь дээрх талбаруудад бүхэлдээ багтсан байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс, Говь-Алтай аймгийн Засаг даргын дээрх үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” хэмээн заасныг ноцтой зөрчиж дээрх талбарт хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн Б******* ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” хэмээн заасныг ноцтой зөрчиж дээрх талбарт хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн Б******* ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан мөртлөө дараа өргөдөл гарган бүртгүүлсэн У ХХК, И ХХК нарт олгохыг зөвшөөрсөн санал ирүүлсэн, түүнийг үндэслэн олгохоор шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Мөн Говь-Алтай аймгийн Засаг дарга О.А нь 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 291 дугаар өргөдөлд өгөх саналаар Б******* ХХК-ийн ******* дугаарт бүртгэлтэй өргөдөлд өгөх саналаар Б******* ХХК-ийн ******* дугаарт бүртгэлтэй өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой болох талаар хариуг манай компанид өгсний дагуу бид Ашигт малтмалын газарт хандан бүртгэлтэй өргөдөл, аймгийн Засаг даргын хариуг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгож өгөхийг хүссэн хүсэлт гаргасан боловч Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн дарга Н.Ч******* 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 6/756 дугаар албан бичгээр Засаг даргын саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх хариуг бидэнд өгсөн билээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дах хэсэгт Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно хэмээн заасан байхад Говь-Алтай аймгийн Засаг дарга нь өргөдлийн талбарт хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээд болох Б******* ХХК-ийн өргөдөлд хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгөөгүй, дээрх талбар нь бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтанд байгаа газартай давхцалгүй, улсын тусгай хэрэгцээний газар, дархан цаазат газар, ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хориглосон газар огт биш байхад зөвхөн аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг үндэслэн татгалзсан нь үндэслэлгүй, Ашигт малтмалын газар нь аймгийн Засаг даргын санал хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж, хуульд нийцсэн санал авахаар дахин хүргүүлэх үүрэгтэй байсан гэж манай компани үзэж байна.

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.А нь нэг өргөдлийн талбарт хандах бүрт өөр өөр хариуг өгч байгаа нь хуульд заасны дагуу санал өгч байна гэж үзэх боломжгүйг мөн харуулж байна.

“Б*******” ХХК нь дээрх талбарт өргөдөл гаргахын тулд Ашигт малтмалын газраас шаардсаны дагуу VPN төхөөрөмж, нэвтрэх эрх зэргийг худалдан авч цахим шалгаруулалтанд оролцсоны үндсэн дээр өргөдөл гаргах эрхийг олж авсан, үүний үндсэн дээр өргөдлөө гаргасан байтал тус газар нь цахим шалгаруулалтанд оролцоогүй, бусадтай ижил тэгш өрсөлдөж эрх олж аваагүй этгээдүүдийн өргөдлийг хүлээн авч, тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн нь хэтэрхий хууль бус ажиллагаа болжээ.

Иймд нэхэмжлэгч Б******* ХХК-ийн нэхэмжлэлийн  шаардлагаа өөрчилж, хэмжээг ихэсгэх тухай хүсэлтийг хүлээн авч 

1. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч*******ын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар “Б*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох,

2. Говь-Алтай аймгийн *******, ******* сумдын нутагт байрлах ******* нэртэй газарт 25729.22 гектар талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хамгийн түрүүнд гаргаж бүртгүүлсэн этгээд нь “Б*******” ХХК болохыг тогтоолгож хүлээн зөвшөөрүүлэх,

3. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтэст Б******* ХХК-ийн NE-******* дугаар бүртгэлтэй өргөдлийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дах хэсэгт заасан ажиллагааг дахин хийж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах,

4. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч*******ын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1187 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрийн У ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 

5. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч*******ын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрийн И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Б*******” ХХК 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өргөдлийн бүртгэлийн NE-******* дугаарт бүртгэгдсэн Говь-Алтай аймгийн *******, ******* сумдын нутагт орших “*******” нэртэй 25729.22 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ.

Өргөдлийн материалыг Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дах хэсэгт заасан ажиллагааг хийж дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Говь-Алтай аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан “...Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ...” гэсэн заалтын дагуу дээр дурдсан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаар Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 6/1006 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч NE-******* дугаарт бүртгэгдсэн өргөдөлд Говь-Алтай аймгийн Засаг дарга 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөр огноолсон 31 дүгээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй гэсэн саналыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст ирүүлсэн байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 349 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар бүртгүүлсэн бүртгэлийн NE-******* дугаартай өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын “...Б*******” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст “Б*******” ХХК-ийн өргөдлийг үндэслэн тус компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж өгөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд “Г” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 

Манай компани нь Говь-Алтай аймгийн *******, ******* сумын нутагт орших ******* нэртэй ХҮ-020247 дугаар бүхий 26267,90 гектор талбайг хамарсан хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 6/1848 тоот шийдвэрийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.3-т заасныг үндэслэн “У” ХХК-аас худалдан авсан болно.

Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хууль тогтоомжийн дагуу Татварын ерөнхий газарт ААНОАТ хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.7, 21 дугаар зүйлийн 21.5-д тус тус заасны дагуу тусгай зөвшөөрөл шилжүүлэн авагч тал эрх борлуулсны орлогоос 30 хувийн орлогын албан татварыг, Ашигт малтмалын газрын хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой зардал зэргийг төлсөн болно” гэжээ. 

Гуравдагч этгээд “И*******” ХХК-ийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. “Хамгийн түрүүнд гаргасан өргөдөл” нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.1.2-т зааснаар тухайн өдөр хамгийн түрүүнд бүртгэгдсэн өргөдөл юм. Энэхүү түрүүнд бүртгүүлсэн өргөдлийн үйлчлэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.2-т заасан 20 өдөрт багтаж 19.2.1-19.2.4-т заасан шийдвэр гаргах эсхүл мөн хуулийн 19.3-19.4-д заасан процедурыг явуулж улмаар 19.6-д заасан шийдвэрийг гаргах эсэхийг шийдвэрлэснээр дуусгавар болох учиртай. Энэхүү хэргийн хувьд нэхэмжлэгч өргөдөлдөө бүртгүүлж Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.2-т заасны дагуу зохих хариуг авч, улмаар тухайн өргөдөл аймгийн Засаг даргад уламжлагдаж, тухайн өдөр хамгийн түрүүнд бүртгүүлснийхээ эрхийг эдэлжээ. Харин аймгийн Засаг даргаас 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмалын газрын хуулийн 19.5-д заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл өгөхөөс татгалзсан хариу өгч эцэслэн шийдвэрлэгдсэнээр “хамгийн түрүүнд бүртгүүлсэн өргөдөл”-ийн үйлчлэл дуусгавар болсон байна. Хууль тогтоогч “хамгийн түрүүнд бүртгүүлсэн” гэх утга санааг хэн нэгэн этгээдээс аль нэгэн газарт тусгай зөвшөөрөл авахаар эхэлж бүргүүлсэн л бол насан туршдаа хамгийн түрүүнд түүнд олгох давуу эрхтэй байхаар зохицуулаагүйг анхаарах учиртай.

2. Харин энэ цаг хугацаанаас даруй 6 орчим сарын дараа буюу 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Их Монголын Орд ХХК-аас өргөдөл гаргасан нь тухайн өдөр хамгийн түрүүнд гаргасан өргөдөлд бүртгэгдэн тэмдэглэгээ хийгдэж улмаар Ашигт малтмалын газраас шүүлт хийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсний дагуу аймгийн Засаг даргад санал хүргэгдсэн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар аймгийн Засаг дарга 30 хоногийн дотор Ашигт малтмалын газарт хариу санал ирүүлэх бөгөөд энэ хугацаанд хариу ирүүлэгүй бол саналыг зөвшөөрсөнд тооцох хуулийн зохицуулалттай.

Их Монголын Орд ХХК-ийн өргөдөлд дурьдсан хугацаанд Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал ирүүлээгүй тул дээрх заалтыг үндэслэн Ашигт малтмалын газраас Их Монголын Орд ХХК-д хайгуулын зөвшөөрөл олгосныг буруутгах үндэсгүй. Хэрэв аймгийн Засаг даргын хуулийн хугацаанд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж байгаа бол түүнийг баримтаар тогтоох үүрэгтэй. Тухайбал, Засаг даргаас өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласныг эсхүл хуулийн хязгаарлалтыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн зэргийг нотлох учиртай. Хэрэгт авагдсан баримтаар энэ байдал нотлогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн маргаж буй 2015 оны 2 сард бүртгүүлсэн өргөдлийг эцэслэн шийдэж, үйлчлэл нь бүрмөсөн дуусгавар болсноос хойш 6 сарын дараа өөр этгээдээс өргөдөл гаргасан нь тухайн газрын хувьд шинэ өргөдөлд тооцогдоно. Энэ нь өмнөх этгээдийн эрхийг зөрчөөгүй. Ийнхүү Их Монголын Орд ХХК-ийн бүртгүүлсэн 2015 оны 11 дүгээр сарын 4 өдрийн өргөдөл нь тухайн газар дээр тухайн өдрийнхөө хувьд хамгийн түрүүнд бүртгэгдсэн өргөдөлд тооцогдсон тул түүнийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын шийдвэр хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн 3 дах шаардлагын тухайд: Ашигт малтмалын тухай хуулийн 19.3 дахь хэсэгт заасан ажиллагааг Кадастрын хэлтэсээр дахин хийлгэж, шийдвэрлүүлэхийг даалгах буюу “Б*******” ХХК-ийн өргөдөлд хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгөөгүй ....зөвхөн аймаг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн саналыг үндэслэн татгалзсан нь үндэслэлгүй, АМГ нь аймгийн засаг даргын саналыг хуульд нийцсэнийг хянаж, хуульд нийцсэн санал авахаар дахин хүргүүлэх үүрэгтэй байсан” гэж нэхэмжилжээ.

Энэ үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь: МУ-ын Үндсэн хуульд зааснаар “...газар түүний хэвлийн..гагцхүү ард түмний мэдэл ...д” байх бөгөөд энэхүү эрх мэдлийг тухайн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох иргэдийн хурал, түүний төлөөлөгчдөөс төрийн удирдлагатай хослуулах замаар хэрэгжүүлдэг. Өөрөөр удирдах ёс бол харьяа нутаг дэвсгэрийн асуудлыг бие даан шийдвэрлэх эрх мэдэл тул түүний эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага шийдвэрлэх эрхгүй түүнчлэн орон нутгийн Засаг даргаас зөвхөн хориг тавих төдийгөөр л оролцох эрхтэй талаар хуулийн хязгаарлалт тогтоож өгсөн болно. /МУ-ын Үндсэн хуулийн 6.1, 59.1, 59.2, 60.1, 61.2, 62.1-2.2/ Мөн энэ талаар МУЗЗНДНтУТх-ийн 8 дугаар зүйл болон бусад холбогдох заалтуудаар нарийвчлан зохицуулсан. Тухайлбал, энэхүү маргаантай холбогдох аймгийн Засаг даргын эрх хэмжээг МУЗЗНДНтУТх-ийн 29.1.3/е/-д “...тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасаны дагуу санал өгөх” мөн хуулийн 30.1.13-т “...хайгуулын болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход тухайн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх”-өөр зохицуулжээ. Тодруулбал, ИТХ-аас гаргасан шийдвэрийг аймгийн Засаг дарга хэрэгжүүлэх нь хууль ёсны үйлдэл юм. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д зааснаар аймгийн Засаг дарга нь төрийн хууль хэрэгжүүлэгчийн хувьд ганц тохиолдол буюу зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзах санал гаргаж болохоор байна. 

Энэхүү заалт нь иргэдийн хуралд биш гагцхүү Засаг даргад хамаарахыг анхаарах хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хайгуул хийхийг зөвшөөрсөн иргэдийн төлөөлөгчдийн шийдвэр бүхий газар нь хуульд заасан татгалзах үндэслэл болох ашигт малтмал эрэх хайх ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ нөөцөд авсан газартай давхцаж байвал зөвхөн Засаг дарга хуульд нийцүүлэх үүднээс татгалзах санал гаргаж болох онцгой эрхийг олгосон гэж болно. Гэвч энэ нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хүчингүй болгох асуудал биш бөгөөд зөвхөн санал л юм. Санал нь шийдвэр /тогтоол/-ийг хүчингүй болгох шууд үр дагаварыг үүсгэхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дугаар заалтын урвуу утга нь Засаг дарга хуульд заагаагүй үндэслэлээр татгалзах эрхгүй буюу бусад бүх тохиолдолд иргэдийн төлөөлөгчдийн шийдвэрийг дагах үүрэгтэйг тогтоосон болно.

Маргаан бүхий хэрэгт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Б******* ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл өгөхөөс татгалзсан нь нотлох баримтаар тогтоогдож байна. Аймгийн Засаг дарга Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн “татгалзах санал” Ашигт малтмалын газарт ирүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 30.1.13-т “...хайгуулын болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх” тухай хуулийн заалтыг баримтласныг харуулж байна. Ийнхүү аймгийн Засаг даргын санал хуульд нийцсэн тул түүнийг үндэслэн Ашигт малтмалын газрын нэхэмжлэгч “Б*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл өгөхөөс татгалзсан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн 4 дэх шаардлагын тухайд: Нэхэмжлэгч “...засаг дарга О.А 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 291 дугаар өргөдөлд өгөх саналаар “Б*******” ХХК-ийн ...өргөдлийн дагуу зөвшөөрөл олгох боломжтой болох талаар хариу ирүүлсэн...АМГ-ын дарга  2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/756 албан бичгээр зөвшөөрөл олгох боломжгүй гэх хариуг бидэнд өгсөн” гээд энэхүү шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлээр ашигт малтмалын зөвшөөрөл авах өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан. Тодруулбал, өргөдөл гаргагч этгээд процедурын хувьд эхлээд Ашигт малтмалын газарт хандах, бүртгүүлэх, шүүлт хийлгэх, улмаар зөвшөөрөл олгох боломжтой талаар хариу гарсны дараа Ашигт малтмалын газраас харьяа Засаг даргад хандахаар хуульчилсан. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч дурьдсан хуульчилсан процедурыг зөрчиж 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн Засаг даргад өргөдлөөр шууд хандсан нь Ашигт малтмалын тухай хуульд заасан хамгийн түрүүнд бүртгэгдсэн өргөдөл болж чадахгүй тул хууль зүйн үр дагаваргүй нэхэмжлэлийн шаардлага гэж үзнэ. Тодруулбал, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгох учиртай. 

Нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргад өргөдлөөр шууд хандсан 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар тухайн газарт 2 компани /Их Монголын орд ХХК, “У” ХХК/ нэгэнт хүчинтөгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан учир давхардуулан олгож болохгүй тухай хуулийн заалтыг баримтлан Ашигт малтмалын газрын дарга 6/756 дугаар шийдвэрээр “Б*******” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль ёсны үйлдэл гэж үзэж байна.

Эдгээр байдлаас үзвэл Ашигт малтмалын газраас “Их Монголын орд” ХХК-д маргаан бүхий газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зөрчөөгүй төдийгүй нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч*******ын 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 6/757 дугаар “Б*******” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох,

2. Говь-Алтай аймгийн *******, ******* сумдын нутагт байрлах ******* нэртэй газарт 25729.22 гектор талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хамгийн түрүүнд гаргаж бүртгүүлсэн этгээд нь “Б*******” ХХК болохыг тогтоолгож хүлээн зөвшөөрүүлэх

3. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтэст Б******* ХХК-ийн NE-******* дугаар бүртгэлтэй өргөдлийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дах хэсэгт заасан ажиллагааг дахин хийж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах,

4. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч*******ын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1187 дугаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай Шийдвэрийн “У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

5. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч*******ын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрийн И******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон тэдгээрийн өмгөөлөгчийн тус шүүхэд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Ашигт малтмалын газрын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/756 дугаар “Б*******” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заажээ.

Ашигт малтмалын газраас “Б*******” ХХК-д хүргүүлсэн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/756 дугаар албан бичгээс үзвэл хуульд заасан захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөөгүй, эрхзүйн үр дагавар үүсгээгүй байна. 

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т “Аймаг нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 349 дүгээр шийдвэрээр “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай”  шийдвэр гаргаж “Б*******” ХХК-д 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 6/3471 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичгийг “Б*******” ХХК-ийн захирал Г.Б өөрөө хүлээн авч, хүлээн авсан тухай тэмдэглэл үйлдэн гарын үсгээ зурсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Дээрх байдлаас дүгнэж үзвэл нэхэмжлэгч нь өөрийн эрх ашгаа хөндөгдсөн гэж үзсэн бол Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 93.2-т заасны дагуу гомдлоо холбогдох байгууллагад нь гаргасны дараа шүүхэд нэхэмжлэл гаргах байсан байна.

 Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 349 дүгээр шийдвэрт /захиргааны актад/ гомдол гаргах байсан бөгөөд уг шийдвэрт гомдол гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

2. Говь-Алтай аймгийн *******, ******* сумдын нутагт байрлах ******* нэртэй газарт 25729.22 гектар талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хамгийн түрүүнд гаргаж бүртгүүлсэн этгээд нь “Б*******” ХХК болохыг тогтогтоолгож хүлээн зөвшөөрүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “тухайн өдөр хамгийн түрүүнд болон сүүлд бүртгэгдсэн өргөдөлд тусгай тэмдэглэгээ хийх” мөн хуулийн 19.2.2-т “хүсэлтэнд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх” гэж тус тус заасны дагуу Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн NE-******* дугаарт бүртгэгдсэн “Б*******” ХХК-ийн өргөдлийг Ашигт малтмалын газраас 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 6/1006 “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр Говь-Алтай аймгийн Засаг  даргад уламжилж улмаар тухайн өдөр хамгийн түрүүнд бүртгүүлсэнийхээ эрхийг нэхэмжлэгч эдэлсэн байна. 

Харин Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 31 дүгээр албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл өгөхөөс татгалзсан буюу дэмжихгүй гэсэн саналаа ирүүлсэн байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргын дэмжихгүй гэх саналыг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 349 дүгээр шийдвэр гарсан төдийгүй хариуцагч болон гуравдагч этгээд “Б*******” ХХК-нийг хамгийн түрүүнд өргөдлөө өгсөн гэдэгт маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй бөгөөд хариуцагчийг дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна. 

3. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст “Б*******” ХХК-ийн NE-******* дугаар бүртгэлтэй өргөдлийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дах хэсэгт заасан ажиллагааг дахин хийж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийн материалыг Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дах хэсэгт заасан ажиллагааг хийж дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Говь-Алтай аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “....Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ...” гэсэн заалтын дагуу дээр дурдсан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаар Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 6/1006 тоот албан бичгийг хүргүүлсэн байна. 

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч NE-******* дугаарт бүртгэгдсэн өргөдөлд Говь-Алтай аймгийн Засаг дарга 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 31 дүгээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй гэсэн саналыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст ирүүлсэн байх тул хариуцагчийг хуульд заасан энэ ажиллагааг хийгээгүй гэж буруутган дээрх ажиллгааг хий гэж даалгах үндэслэлгүй байна.

4. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч*******ын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1187 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрийн “У” ХХК, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрийн “И” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

“У” ХХК нь Говь-Алтай аймгийн *******, ******* сумдын нутаг дахь ******* нэртэй талбайд хайгуулын ажлын ******* дугаар бүхий 26267,90 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдөрийн 1187 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс авсан байна.

 Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 –т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно”, 49.3-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид шилжүүлж болно” гэж тус тус заасны дагуу “Гео Мандал Солюшн” ХХК нь “У” ХХК-аас хуульд заасны дагуу худалдан авсан байна.

 Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэх тухай” 226 дугаар шийдвэр гарч “Г” ХХК-д шилжүүлснийг бүртгэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн дээрх 2 компанийн хувьд 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 01/03 тоот эрх шилжүүлэх гэрээг байгуулсан байна.

“И*******” ХХК нь Ашигт малтмалын Кадастрын хэлтэст 910.05 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч  өргөдлөө гаргасан байх бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өргөдлийн бүртгэлийн NE-026855 дугаарт бүртгэгдсэн байна.

Үүний дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6/9181 дугаар мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлж улмаар дэмжсэн санал ирсний дагуу тусгай зөвшөөрлийг дээрх талбайд хуульд заасны дагуу авсан байна.

Дээрх маргаан бүхий газарт гуравдагч этгээд “Г” ХХК болон “И*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зөрчөөгүй төдийгүй нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.1.3, 19.1.4, 19.5, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч*******ын 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 6/757 дугаар “Б*******” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох, Говь-Алтай аймгийн *******, ******* сумдын нутагт байрлах ******* нэртэй газарт 25729.22 гектор талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хамгийн түрүүнд гаргаж бүртгүүлсэн этгээд нь “Б*******” ХХК болохыг тогтоолгож хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтэст Б******* ХХК-ийн NE-******* дугаар бүртгэлтэй өргөдлийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дах хэсэгт заасан ажиллагааг дахин хийж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч*******ын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1187 дугаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай Шийдвэрийн “У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч*******ын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” шийдвэрийн И******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэхь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээргийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       О.ОЮУНГЭРЭЛ