Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/ма2022/01448

    2022           08            05                                         210/МА2022/01448

Г.Уийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2022/02067 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Уийн хариуцагч Ж.Э-эд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт  35,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2019 онд Л.Бтэй танилцаж, найз нөхдийн холбоотой болсон. Л.Б нь өөрийн охин Ж.Э- нь цагаан хоолны зоогийн газар байгуулах тул зээл олж өгөөч” гэж гуйсны үндсэн дээр Ж.Э-тэй уулзсан. Тэрээр 3 сарын хугацаанд зээлийг төлнө, мөн олсон ашгаасаа хувь өгнө гэж хэлсэн тул түүнд итгэж 35,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 32,600,000 төгрөгийг бэлнээр, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн. Ж.Э- нь дээрх мөнгийг зээлж авснаас хойш нэг ч удаа төлөлт хийгээгүй. Иймд Ж.Э-ээс 35,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь Ж.Э-ийн ээж Л.Бд хамтарч ресторан ажиллуулах санал гаргасан. Улмаар нэхэмжлэгч нь Л.Бтэй хамтран ажиллахаар амаар тохиролцож, түүнд 35,600,000 төгрөг өгсөн. Хариуцагч нь 35,600,000 төгрөгийг нэхэмжлэгчээс аваад Л.Бд өгсөн. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтогдоогүй. Уг мөнгийг Л.Б нь рестораныг тохижуулах, засал чимэглэл хийх, тоног төхөөрөмж авахад зарцуулсан. Хариуцагч тухайн маргааныг хариуцвал зохих этгээд биш. Нэхэмжлэгч болон Л.Б нарын хооронд хамтран ажиллах хэлцэл байгуулагдсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Э-эд холбогдох 35,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Уийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хариуцагч нь хамтран ажиллах хүсэл сонирхолтой байсан гэх тайлбараа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан зөвхөн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1,000,000 төгрөгийн, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2,000,000 төгрөгийн шилжүүлгийн баримтад дурьдсан “whitetara zaswariim zardal Enerelt” гэсэн гүйлгээний утганд ач холбогдол өгсөн. Гэвч дээрх шилжүүлгийг хийхэд хариуцагч дараа нь ямар зардал гарсныг ялгахад амар гэж үзэж утгыг ийнхүү бичиж шилжүүлэхийг хүссэн. Хэрэв шүүх талуудын хооронд үүссэн харилцааг бизнесийн хөрөнгө оруулалт байсан гэж үзэж байгаа бол шүүхийн шийдвэр эргэлзээгүй байх үүднээс талуудаас гаргасан хөрөнгө оруулалтын хэмжээ, зарцуулсан тооцоо зэргийг баримтаар тодруулах шаардлагатай байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

                                                               ХЯНАВАЛ:          

  1. Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

  1. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 35,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “нэхэмжлэгч нь Л.Бтэй хамтран ажиллах зорилгоор 35,600,000 төгрөгийг түүний охин Ж.Э-ээр дамжуулан өгсөн” гэх үндэслэл заан маргажээ.

  1. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 32,600,000 төгрөгийг дансаар,  2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус бэлнээр, нийт 35,600,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн дансны хуулга, гэрч Л.Бийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

  1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.а. Хэрэгт нэхэмжлэгчийн дансны хуулга, бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн бичмэл баримт, гэрч Л.Бийн мэдүүлэг авагдсан байна. Гэрч Л.Б “... Г.Утэй “Whiteara” рестораныг үүсгэн байгуулж, хамтран ажиллахаар тохиролцсон, тэрээр 35,600,000 төгрөгийн хөрөнгө оруулсан. Тухайн мөнгийг засварын ажилд зарцуулсан, Ж.Э- зээлж аваагүй” гэх агуулга бүхий мэдүүлэг өгчээ.

4.б. Дээрх гэрчийн мэдүүлгийг хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулга болон мөнгөн хөрөнгө шилжүүлсэн баримт, гүйлгээний утга зэрэгтэй харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийг хариуцагчид мөнгөн хөрөнгө зээлдүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. /хх 69/

4.в. Зээлийн гэрээгээр нэг талаас мөнгөн хөрөнгө зээлдүүлэх, нөгөө талаас мөнгөн хөрөнгө зээлдэн авах хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгө зээлдүүлэх хүсэл зоригийг хариуцагч тал хүлээн авсан байхыг хэлнэ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

  1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... зээлийн гэрээний үүрэгт 35,600,000 төгрөг гаргуулах” гэж тайлбарласан. Шүүх нэхэмжлэгчийн өөрийнх нь тодорхойлсон  нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр шийдвэрлэх эрхгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

  1. Нэхэмжлэгч нь дээрх мөнгөн хөрөнгөтэй холбоотой өөр шаардлагыг зохих этгээдэд холбогдуулан гаргахад энэхүү магадлал саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

            Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2022/02067 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.НЯМБАЗАР

                                                    ШҮҮГЧ                                       Д.БЯМБАСҮРЭН

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ