Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01434

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01434

 

Ш.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар ргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2022/01305 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ш.А

Хариуцагч: Э.Б, Г.Ц, Д.С, М.Өс, М.Э, М.Э, М.рь нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа, хариуцагч Э.Б, М.Э, М.Э, М.рь нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батболд, хариуцагч Г.Ц, Д.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Амарзаяа, хариуцагч М.Өсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн рга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ц.Итай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн 2014176 арлын дугаартай, Dongfeng XZJ516JSQD маркийн, 2012 онд үйлдвэрлэсэн, цэнхэр өнгөтэй, ачааны өргүүрийн зориулалттай тээврийн хэрэгслийг 110,000,000 төгрөгөөр үнэлж Ц.Ит худалдахаар тохиролцсон.

1.1. Худалдан авагч Ц.И нь тохиролцсон үнийг төлөхдөө өөрийн эзэмшлийн Ланд круйзер 200 маркийн авто машиныг 70,000,000 төгрөгөөр үнэлж, гэрээ байгуулсан өдөр хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл төлбөр болох 40,000,000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцсон. Гэтэл худалдан авагч Ц.И нь зуурдаар нас барсан бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөр болох 40,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.

1.2. Талийгаач Ц.Иын албан ёсны өвлөгч болох эхнэр Э.Бтой уулзахад өвийн асуудал шийдэгдээгүй, хэд хэдэн өвлөгч нар маргаантай байгаа гэсэн хариу өгсөөр өнөөдрийг хүрсэн. 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монголын нотариатчидын танхимаас Ц.Иын хууль ёсны өвлөгчөөр Э.Б, Д.С, Г.Ц, М.Өс, М.рь, М.Э, М.Э нар бүртгэгдсэн талаар албан ёсны хариуг өгсөн.

1.3. Иймд 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 40,000,000 төгрөг, хугацаа хэтэрснээс үүсэх алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрсэн тул хуульд заасны дагуу 20,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Иын хууль ёсны өвлөгч Э.Б, Д.С, Г.Ц, М.Өс, М.рь, М.Э, М.Э нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Э.Бын тайлбар, татгалзлын агуулга: Ш.А болон Ц.Иыг нар нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулан, 2014176 арлын дугаартай, Dongfeng XZJ516JSQD маркийн, ачааны машиныг Тоёота Ланд круйзер 200 маркийн машинаар солилцох арилжааны гэрээ байгуулсан.

2.1. Ц.И нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нас барсан тул хууль ёсны өвлөгч нар болох Э.Б, Г.Ц, Д.С, М.Өс, М.Э, М.рь, М.Э нар нь хувь тэнцүү өв хүлээж авсан. Илтэд нэг талыг барьсан, хууль зөрчсөн гэрээ байсан тул Э.Б миний зүгээс тухайн гэрээг үл хүлээн зөвшөөрч, татгалзах саналаа өмнө нь илэрхийлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Э.Б, М.рь, М.Э, М.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батболдын тайлбар, татгалзлын агуулга: Ш.Ат шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй байна. Учир нь, маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгч нь С.Амаржаргал бөгөөд итгэмжлэл болон гаалийн бүрдүүлбэрийн мэдүүлгээс харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, С.Амаржаргал нь Ш.Ат тээврийн хэрэгслийг эзэмших эрхийг шилжүүлэх, худалдах-худалдан авах гэрээг төлөөлж гэрээнд гарын үсэг зурах, авто тээврийн газарт бүртгүүлэх итгэмжлэлийг 2 жилийн хугацаатай олгосон, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй.

3.1. 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 371 тоот итгэмжлэл дээр С.Амаржаргал нь төлөөлүүлэгч, Ш.А нь төлөөлөгч гэсэн байх бөгөөд гаалийн мэдээлэл дээр С.Амаржаргал гэдэг иргэний мэдээлэл бүртгэгдсэн. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч Г.Ц, Д.С нарын тайлбар, татгалзлын агуулга: 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өв нээгдсэнээс хойш бид талийгаач хүүгийн өмчлөлд байсан энэхүү тээврийн хэрэгслийг өвлөх эрхийнхээ дагуу хүсэлт гаргаж, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг хүлээн авсан.

4.1. Худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудалд тодорхой мэдээлэл, нотлох баримт бидэнд байхгүйгээс гадна бид өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй тул шүүх хуралдаанд биечлэн ирэх боломжгүй. Нотлох баримтыг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзнэ гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Э.Боос 7,142,857.14 төгрөг, Д.Сгаас 7,142,857.14 төгрөг, Г.Цоос 7,142,857.14 төгрөг, М.Өсөөс 7,142,857.14 төгрөг, М.риас 7,142,857.14 төгрөг, М.Эаас 7,142,857.14 төгрөг, М.Эээс 7,142,857.14 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 407,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ш.А нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох нь С.Амаржаргалаас Ш. Ат 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн итгэмжлэлээр нотлогдоно. Энэхүү итгэмжлэлийн хүрээнд Ш.Ат шүүхэд төлөөлөх, шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх олгогдоогүй. С.Амаржаргалаас олгосон итгэмжлэлийн хүрээнд Ш.А нь төлөөлөх бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Харин тухайн автомашины өмчлөгч С.Амаржаргал нь шүүхэд төлөөлөх эрхийг олгоогүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөөлөгчийн бүрэн эрх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу хэрэгжих хуулийн зохицуулалтай.

6.1. Мөн дээрх итгэмжлэлд Шаардах эрх Ш.Ат олгогдоогүй гэдгийг шүүх анхаарсангүй. Талуудын мэтгэлцэх зарчим хангагдсангүй. Шүүхэд төлөөлөх, шаардах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрөх, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болон гэрээний үүрэгтэй холбоотой алданги бодогдох эсэх талаар маргах, мэтгэлцэх боломж гарсангүй.

6.2. Ш.А нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах-худалдан авах гэрээ-ний нэг тал биш. Харин С.Амаржаргалын зүгээс олгосон итгэмжлэлийн хүрээнд төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Дээрх тохиолдолд шүүх хуулийг буруу тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Хариуцагч талаас шаардах эрхгүй этгээд нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна гэж гомдол гаргасан. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Ш.А болон талийгаач нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Худалдах, худалдан авах гэрээний гол зохицуулалт нь нэг тал эрхийн доголдолгүй, төлбөрийг өгөх, нөгөө тал нь эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлэх зохицуулалттай. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Манай зүгээс эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг С.Амарсайханы нэр дээрээс шилжүүлэн, итгэмжлэлийн дагуу өгч, маргаангүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч Э.Б, Г.Ц, Д.С, М.Өс, М.Э, М.Э, М.рь нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ц.Итай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Dongfeng XZJ516JSQD маркийн тээврийн хэрэгслийг 110,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Худалдан авагч Ц.И 0090 УБҮ улсын дугаартай, Тоёота Ланд круйзер 200 маркийн, авто машиныг 70,000,000 төгрөгөөр үнэлж гэрээ байгуулсан. Үлдэгдэл төлбөр болох 40,000,000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцсон боловч Ц.И нас барсан. Иймд Ц.Иын хууль ёсны өвлөгч Э.Б, Д.С, Г.Ц, М.Өс, М.рь, М.Э, М.Э нараас 40,000,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан. /хх.1-2/

3.1. Дээрх шаардлагыг хариуцагч Э.Б, М.Э, М.Э, М.рь нар бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...С.Амаржаргал нь Ш.Ат шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй, илтэд нэг талыг барьсан, хууль зөрчсөн гэрээ байсан гэж, хариуцагч Г.Ц, Д.С, М.Өс нар ...худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудалд тодорхой мэдээлэл, нотлох баримт байхгүй гэж тус тус тайлбарлан маргажээ. /хх 24-25, 59/

4. Хэрэгт авагдсан 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ээр Ш.А нь 2014176 арлын дугаартай, Dongfeng XZJ516JSQD маркийн ачааны өргүүрийн зориулалттай тээврийн хэрэгслийг Ц.Ит 110,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Ц.И нь 0090 УБҮ улсын дугаартай, Тоёота Ланд круйзер 200 маркийн авто машиныг 70,000,000 төгрөгт тооцон, үлдэх 40,000,000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцсон нь тогтоогдож байна. /хх 5-6/

5. Дээрх гэрээний дагуу Ш.А болон Ц.И нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

5.1. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээний зүйл болох эд хөрөнгө худалдагчийн өмчлөлийн эд хөрөнгө байхыг шаардахгүй.

5.2. Гэрээний дагуу худалдагч Ш.А нь автомашиныг худалдан авагч Ц.Иын өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч Ц.И гэрээний үнэ 110,000,000 төгрөгийн 70,000,000 төгрөгт ногдох хэсэгт 0090 УБҮ улсын дугаартай, Тоёота Ланд круйзер 200 маркийн авто машиныг тооцон нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн, үлдэгдэл 40,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байхаас гадна зохигчид уг үйл баримтын талаар маргаагүй.

6. Ц.И 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нас барсан, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 010 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ-ээр Ц.Иын хууль ёсны өвлөгч Э.Б, Г.Ц, Д.С, М.Өс, М.Э, М.Э, М.рь нарт дээрх худалдах-худалдан авах гэрээний зүйл болох 2014176 арлын дугаартай, Dongfeng XZJ516JSQD маркийн, ачааны өргүүрийн зориулалттай тээврийн хэрэгсэл тус бүр 1/7 харьцаагаар өвлөгдсөн байх бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээ хүчинтэй байна. /хх.26-27, 31/

6.1. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх бөгөөд мөн зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар дээрх тээврийн хэрэгслийг тус бүр 1/7 хэмжээгээр өвлөсөн байх тул тухайн тээврийн хэрэгслийг худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой буюу талийгч Ц.И болон нэхэмжлэгч нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах-худалдан авах гэрээ-ний үлдэх үүргийг хариуцах учиртай.

6.2. Иймд нэхэмжлэгч нь талийгч Ц.Иын өвлөгч нар болох Э.Б, Г.Ц, Д.С, М.Өс, М.Э, М.Э, М.рь нараас Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр буюу гэрээний үлдэх үүрэг 40,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.

7. Анхан шатны шүүх хариуцагч нараас худалдах-худалдан авах гэрээний алданги гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь, хэдийгээр гэрээний 3.8-д алдангийн хэмжээг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар заасан боловч энэ нь хариуцагч нараас алданги шаардах эрхийг үүсгэхгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд гэрээнд заасан алдагийн тохиролцоо нь хариуцагч нарын хувьд мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт заасан үүрэгт хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, мөн зүйлд заасан өвлөн авсан өвийн хэмжээ гэдэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан анз хамаарахгүй. Иймд нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний дагуу алдангийг хариуцагч нар буюу өвлөгч нараас шаардах эрхгүй.

8. Мөн анхан шатны шүүх 2004 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн М.Э, 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн М.Э, 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн М.рь нараас мөн хуулийн дээрх зүйлд заасны дагуу гэрээний үүрэгт тус түр 7,142,857.14 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Учир нь, хэдийгээр хариуцагч М.Э, М.Э, М.рь нар нь хуульд зааснаар өвлөгч бөгөөд өвийг хүлээн авсан хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хариуцах үүрэгтэй боловч тэдэнд иргэний эрх зүйн бүрэн чадамж бий болоогүй байна. Иймд М.Э, М.Э, М.рь нарын хариуцах үүргийг тэдгээрийн эх буюу хууль ёсны төлөөлөгч болох хариуцагч Э.Б хариуцах тул М.Э, М.Э, М.рь нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрт ногдох дээрх үүргийг хариуцагч Э.Б хариуцна.

9. Анхан шатны шүүх гэрээний үүргийг хариуцагч тус бүрд адил хэмжээгээр хувь тэнцүүлэн хуваарилсан нь Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.2 дахь хэсэгтэй нийцсэн байна.

10. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг шаардах эрхийг зохицуулсан мөн хуулийн 535 дугаар зүйлийн 535.2 дахь хэсэгтэй хамт баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул энэ талаар өөрчлөлт оруулна.

11. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...Ш.Ат шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь, хэрэгт авагдсан баримтаар 1153571 дугаартай, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт 2014176 арлын дугаартай, Dongfeng XZJ516JSQD маркийн ачааны өргүүрийн зориулалттай тээврийн хэрэгслийн хүлээн авагчаар С.Амаржаргал бүртгэгдсэн, улмаар С.Амаржаргал нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 371 дүгээр итгэмжлэлээр дээрх тээврийн хэрэгслийг эзэмших эрхийг шилжүүлэх, худалдах-худалдан авах гэрээ хийх, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, автотээврийн газарт бүртгүүлэх эрхийг нэхэмжлэгчид олгосон нь нэхэмжлэгч болон талийгч Ц.И нарын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт хамааралгүй байхаас гадна нэхэмжлэгчийн хариуцагч нараас шаардах эрхийг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, тухайн итгэмжлэл нь уг маргаанд нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэхэд хамааралгүй байна. /1хх 7-8/

12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2022/01305 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 535 дугаар зүйлийн 535.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Боос 22,857,142.8 төгрөг, хариуцагч Г.Цоос 5,714,285.7 төгрөг, хариуцагч М.Өсөөс 5,714,285.7 төгрөг, хариуцагч Д.Сгаас 5,714,285.7 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Ат олгож, хариуцагч М.Э, М.Э, М.рь нарт холбогдох нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,000,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ц, Д.С, М.Өс нараас тус бүр 51,135.71 төгрөг, хариуцагч Э.Боос 204,542.85 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

рГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

М.БАЯСГАЛАН