Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 1379

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

иргэдийн төлөөлөгч Г.Нямсүрэн,

улсын яллагч Г.Эрдэнэ,

гэрч Д.Энхтайван,

шинжээч М.Аригуунтөгс,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Балжсүрэнгийн өмгөөлөгч О.Санчирбал,

шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Г холбогдох эрүүгийн 1806 0449 80979 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, , Ж.Г, /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ж.Г нь согтуурсан үедээ буюу 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 хороолол, 11 байрны урд талд байрлах тоосгон гражийн 2 давхарын барилгад 58 настай иргэн Ү.Баярсайханыг биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр байж онц харгис хэрцгийгээр зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 5 дугаар сарын 23-ны өглөө 9-10 цагийн үед Насанбаяр талийгаач 2 хамт миний байгаа газар ирээд “явж шил, лааз түүх үү” гэхээр нь би хэвтэж байгаад босоод ирсэн чинь талийгаач зодуулсан шинжтэй нүүр нь битүү хавдаж хөхөрсөн, хажуу тал руугаа хазайсан байдалтай байсан. Би чиний нүүр царай чинь яасан юм бэ гэж асуусан чинь талийгаач зүгээрээ гэсэн. Тэр үед Насанбаяр хажууд зогсож байсан. Бид 3 гарч шил, лааз түүгээд тушаачаад 2 шил архи авчраад уусан. Би согтоод тасраад унтаад өгсөн байсан, өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Гэрч Д.Энхтайван шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шинээр баригдаж байгаа барилгын тэнд нэг манаачийн путик байсан. Тэнд нэг ах сууж байгаа нь харагдхаар нь ороод хоолны мөнгө өгье гэж бодоод орсон чинь нөгөө хүн эвгүй байдалтай хэвтэж байхаар шууд цагдаа дуудсан. Тэр хэвтэж байсан хүн эвгүй харагдхаар нь шууд гараад ойрхон ах, эгч 2 явж байхаар нь энд нэг хүн эвгүй болчиж ороод туслаач гэсэн чинь тэр 2 хүн чадахгүй гээд яваад өгөхөөр нь шууд цагдаа дуудсан гэв. Дээшээ харсан байдалтай, гол хэсэгт нь хэвтэж байсан. Шүүгдэгч сэрүүн байсан. Би эмэгтэй хүн гэж бодоод “эгчээ босоорой” гэсэн чинь наад хүн чинь эрэгтэй хүн гэж хэлсэн. Хоёулаа шороо болсон  хувцастай хүмүүс байсан. Тэр шархыг бол би мэдэхгүй. Биенд нь хүрсэн хүйтэн байсан болохоор нас барчиж гэж бодоод цагдаа дуудсан гэв.

Шүүгдэгч Ж.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэндээ Насаа, Баяраа бид гурав архиа уусан өөр хүн байгаагүй, тэгээд би мэдэхгүй тасарсан байсан, нэг мэдсэн чинь дүүрэг дээр эрүүлжүүлэхэд сэрсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 165-174 дүгээр хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Балжсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач ер нь гэрээсээ эрт гараад явдаг юм өдөр бол надыг заавал нэг удаа гэртээ эргэдэг байсан ...” гэх мэдүүлэг. /хэргийн 47-49 дүгээр хуудас/,

Гэрч Д.Энхтайваны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 сарын 23-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 11 дүгээр байрны урдуур Оргилон булаг төвийн 1 дүгээр давхарт хөгжмийн бэлтгэл хийх гэж явж байхдаа гражуудын дунд байрлах 2 давхар тоосгон байшин дотор үл таних нэг хүн хана налаад сууж байгаа харагдсан. Хажуугаар нь өнгөрч явахдаа хоолны мөнгө өгөх санаатай буцаж ирээд 2 давхарт байсан хүнтэй уулзахад 2 хүн байсан, нэг хүн нь хэвтсэн, нөгөө хүн нь хана налаад сууж байсан ба хэвтэж байсан хүнийг босоорой эгч гэхэд хажууд нь байсан хүн наадах чинь эрэгтэй хүн гэж хэлсэн. Тэр хэвтэж байсан хүн гаднаас нь харахад хүнд зодуулсан байдалтай байхаар нь цагдаа дуудсан гол нь босож ирээгүй, гаднаас нь харахад нүд нь зодуулсан юм шиг хөхөрсөн, бие нь хүйтэн байсан. Би гар болон гэдсэнд нь хүрч үзсэн. ...хамт байсан хүн нилээн согтуу байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 52-53 дугаар хуудас/,

Гэрч Г.Насанбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...авсан архиа Гийн амьдардаг пост дээр очиж уухаар болж 11-12 цагийн үед Гийн амьдардаг хаалга цонхгүй, цагаан саарал өнгийн тоосгон пост дээр очсон юм. Тэгээд Г, Баяраа ах бид 3 авсан архиа хувааж уугаад эхний 1 шил архиа дуусгаад 2 дахь шил архиа задлаж уугаад архи тал хавьдаа орж байх үед Г нь Баяраа ахыг “чи муу пизда ойрд ус авч ирж өгөхгүй байгаа шүү, чи маргааш өглөө ирэхдээ надад ус авч ирж өгөөрэй” гэж хэлж байсан юм. Гэтэл Баяраа ах Г хандаж “би чамд ус авч ирж өгдөг л биз дээ” гэж хэлээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж эхэлсэн юм. Тэгээд Г нь босоод Баяраа ахыг барьж аваад хоолойг нь боогоод муухай чарлалдаад муу пизда энэ тэр гээд байсан юм. Тэгэхээр нь би Г хандаж “болиочээ, наад хөгшин хүнээ яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд тэр хоёрыг салгасан юм. Тэгээд тэр хоёр хоёр талаасаа хэрэлдээд бие биенийгээ пизда нохойгоор нь дуудаад Г нь учиргүй Баяраа ах руу дайраад “чи муу зангаа хувиргаад байгаа шүү, пизда минь гэж хэлж байсан юм. Тэгэхээр нь би за за больё, би энэ хэрүүлтэй архийг чинь уухгүй гэж хэлээд өөрийнхөө шуудайтай зүйлээ аваад гараад явчихсан юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 64-65 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн ¹1164 дүгнэлтэд “Ү.Баярсайханы цогцост хийсэн ШЭ-ийн задлан шинжилгээгээр дээрх оношинд тусгагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн доргих, цохигдох, шахагдах үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл ямарч байрлалд үүсэх боломжтой. Талийгаач нь зүрх хагарч, үнхэлцгийн хөндийд цус хуран, зүрх чихэгдсэнээс зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь элэгний архаг үрэвсэл, зүрхний булчингийн зузааралт, томрол, өөхлөлт зэрэг архаг хууч өвчтэй байсан байх ба эдгээр нь нас барахад нөлөөлөхгүй болно. Талийгаач нь О (I) бүлгийн цустай байна. Талийгаач нь 58 настай гэжээ. Талийгаач нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны 19:00 цагт цогцосны анхны үзлэг хийхэд нас бараад 6-8 цаг болсон байжээ. Талийгаачийн цусанд 5,3 промилли, ходоодны шингэн 6,0 промилли, шээс 5,7 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолт байна.” гэжээ /хэргийн 91-93 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹6706 дүгнэлтэд “Ж.Гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэжээ /хэргийн 117 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн ¹5814 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн хөх саарал өнгийн срочкин цамцан дээрх улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. Хар өнгийн өмдөн дээр цус болон биологийн мөр илрээгүй. Илэрсэн цус нь бүлгийн харьяалал тогтоох шинжилгээнд тэнцэхгүй. Хөх саарал өнгийн срочкин цамцан дээрх толбонд илэрсэн цус ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна. Шинжилгээнд талийгаач Үжгэрийн Баярсайханы цус ирүүлээгүй тул тогтоолд дурдсан асуултад хариулах боломжгүй.” гэжээ /хэргийн 129-130 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн ¹7131 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн 2018 оны №5814 дугаартай дүгнэлтэд тусгагдсан хөх саарал өнгийн срочкин цамцан дээр илэрсэн цус нь №5757 Ү.Баярсайханы хатаасан цустай тохирч байна.” гэжээ /хэргийн 131-132 дугаар хуудас/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн ¹580 дүгнэлтэд “Ж.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ Архины шалтгаант бие хүний ба төрх үйлийн эмгэг олдмол сэтгэцийн эмгэгтэй байсан байна. /F10.71/ Ж.Г нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Ж.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ж.Гэд эмнэлгийн байнгын хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Ж.Г нь одоогоор /F10.71/ Архины шалтгаант бие хүний ба төрх үйлийн эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. Ж.Г нь сэтгэцийн хувьд албадан эмчилгээнд явуулах шаардлагагүй байна. Ж.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /хэргийн 137-140 дүгээр хуудас/,

Шинжээч эмч М.Аригуунтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Цусан дахь спиртийн хэмжээ 5 промиллигоос дээш нөхцөлд хүн үхэлд хүргэх хордлогын хэмжээнд очдог, энэ үед хүн ухамсарт үйл хөдлөл хийх чадваргүй болдог…” гэх мэдүүлэг. /хэргийн 207 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 19-32 дугаар хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 32-35 дугаар хуудас/,

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 36 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 37 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 177 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 182 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ж.Г нь согтуурсан үедээ буюу 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 хороолол, 11 байрны урд талд байрлах тоосгон гражийн 2 давхарын барилгад 58 настай иргэн Ү.Баярсайханыг биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр байж онц харгис хэрцгийгээр зодож алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Балжсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач маань хамгийн сүүлд гэрээсээ 2018 оны 5 сарын 13-ны өглөө 07 цагийн үед гараад явсан. Талийгаач маань миний том хүү байгаа юм. ...амь намыг нь бүрэлгэсэнд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хэргийн 47-48 хуудас/

Гэрч Д.Энхтайваны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 сарын 23-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 11 дүгээр байрны урдуур Оргилон булаг төвийн 1 дүгээр давхарт хөгжмийн бэлтгэл хийх гэж явж байхдаа гражуудын дунд байрлах 2 давхар тоосгон байшин дотор үл таних нэг хүн хана налаад сууж байгаа харагдсан. Хажуугаар нь өнгөрч явахдаа хоолны мөнгө өгөх санаатай буцаж ирээд 2 давхарт байсан хүнтэй уулзахад 2 хүн байсан, нэг хүн нь хэвтсэн, нөгөө хүн нь хана налаад сууж байсан ба хэвтэж байсан хүнийг босоорой эгч гэхэд хажууд нь байсан хүн наадах чинь эрэгтэй хүн гэж хэлсэн. Тэр хэвтэж байсан хүн гаднаас нь харахад хүнд зодуулсан байдалтай байхаар нь цагдаа дуудсан гол нь босож ирээгүй, гаднаас нь харахад нүд нь зодуулсан юм шиг хөхөрсөн, бие нь хүйтэн байсан. Би гар болон гэдсэнд нь хүрч үзсэн. ...хамт байсан хүн нилээн согтуу байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 51-52 дугаар хуудас/,

Гэрч Г.Насанбаярын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:”...авсан архиа Гийн амьдардаг пост дээр очиж уухаар болж 11-12 цагийн үед Гийн амьдардаг хаалга цонхгүй, цагаан саарал өнгийн тоосгон пост дээр очсон юм. Тэгээд Г, Баяраа ах бид 3 авсан архиа хувааж уугаад эхний 1 шил архиа дуусгаад 2 дахь шил архиа задлаж уугаад архи тал хавьдаа орж байх үед Г нь Баяраа ахыг “чи муу пизда ойрд ус авч ирж өгөхгүй байгаа шүү, чи маргааш өглөө ирэхдээ надад ус авч ирж өгөөрэй” гэж хэлж байсан юм. Гэтэл Баяраа ах Г хандаж “би чамд ус авч ирж өгдөг л биз дээ” гэж хэлээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж эхэлсэн юм. Тэгээд Г нь босоод Баяраа ахыг барьж аваад хоолойг нь боогоод муухай чарлалдаад муу пизда энэ тэр гээд байсан юм. Тэгэхээр нь би Г хандаж “болиочээ, наад хөгшин хүнээ яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд тэр хоёрыг салгасан юм. Тэгээд тэр хоёр хоёр талаасаа хэрэлдээд бие биенийгээ пизда нохойгоор нь дуудаад Г нь учиргүй Баяраа ах руу дайраад “чи муу зангаа хувиргаад байгаа шүү, пизда минь гэж хэлж байсан юм. Тэгэхээр нь би за за больё, би энэ хэрүүлтэй архийг чинь уухгүй гэж хэлээд өөрийнхөө шуудайтай зүйлээ аваад гараад явчихсан юм.” гэх мэдүүлэг. /хэргийн 64-65 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн ¹1164 дүгнэлт /хэргийн 91-93 хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹6706 дүгнэлт /хэргийн 117 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн ¹5814 /хэргийн 129-130 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн ¹7131 /хэргийн 131-132 дугаар хуудас/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн ¹580 дүгнэлт /хэргийн 137-140 дүгээр хуудас/,

Шинжээч эмч М.Аригуунтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Цусан дахь спиртийн хэмжээ 5 промиллигоос дээш нөхцөлд хүн үхэлд хүргэх хордлогын хэмжээнд очдог, энэ үед хүн ухамсарт үйл хөдлөл хийх чадваргүй болдог…” гэх мэдүүлэг. /хэргийн 207 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 19-32 дугаар хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 32-35 дугаар хуудас/,

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 36 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 37 дугаар хуудас/  зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Гэд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Тухайлбал хүнийг алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж алсан болох нь цогцост үзлэг хийсэн тэмдэглэл,хэргийн 93-94 дүгээр хуудас дахь 1164 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “онош “ гэсэн хэсэгт бичигдсэн “Зүрхний баруун тосгуурын урд ханын хагарал /Разрыв сердце/. Зүүн талын олон талын хавирганы хугарал. Дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, зүүн хацар, хүзүү, баруун мөр, баруун шуу, зүүн алга, зүүн шилбэнд цус хуралт, дух, баруун хөмсөг, баруун хацар, зүүн хацар, хүзүү, зүүн мөр, баруун гуя, баруун шилбэ, зүүн шилбэнд зулгаралт. Үнхэлцгийн хөндий дэх цусан хураа. Зүрх чихэгдэл. Тархи, уушгины хаван. Дотор эрхтнүүдийн цусны эргэлтийн хямрал. Элэгний архаг үрэвсэл. Зүрхний булчингийн зузаарал, томролт. Зүрх өөхлөлт. Хүнд зэргийн согтолт.”, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан болох нь 1164 дугаартай шинжээчийн дүгнэлт дэх “Талийгаачийн цусанд 5,3 промилли, ходоодны шингэн 6,0 промилли, шээс 5,7 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолт байна.” /хэргийн 91-93 дугаар хуудас/, шинжээч эмч М.Аригуунтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Цусан дахь спиртийн хэмжээ 5 промиллигоос дээш нөхцөлд хүн үхэлд хүргэх хордлогын хэмжээнд очдог, энэ үед хүн ухамсарт үйл хөдлөл хийх чадваргүй болдог…” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хэргийн 144 дүгээр хуудсанд сэжигтэнийг баривчилсан тухай тэмдэглэл авагдсан бөгөөд Ж.Гийн гадуураа өмсөж явсан гүн хөх өнгийн срочикон цамц, хар өнгийн биеийн тамирын өмдийг шинжилгээ хийлгэхээр хураан авсан байна. Ж.Гээс хураан авсан цамцнаас шинжээчийн ¹7131 дүгнэлтээр “Шинжилгээнд ирүүлсэн 2018 оны №5814 дугаартай дүгнэлтэд тусгагдсан хөх саарал өнгийн срочкин цамцан дээр илэрсэн цус нь №5757 Ү.Баярсайханы хатаасан цустай тохирч байна.” Хохирогчийн цус илэрсэн болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...талийгаач зодуулсан шинжтэй нүүр нь битүү хавдаж хөхөрсөн, хажуу тал руугаа хазайсан байдалтай байсан. Би чиний нүүр царай чинь яасан юм бэ гэж асуусан чинь талийгаач зүгээрээ гэсэн” гэж мэдүүлж байгаа нь гэрч Г.Насанбаярын хэргийн 64 дүгээр хуудас дахь  “...5 сарын 23-ны өглөө 06 цагийн үед би Ж.Гийн амьдардаг пост руу очиж байтал Баяраа ах өөдөөс гараад ирсэн юм. Тэгээд Г, Баяраа ах бид 3 хамт гарч мөн л 13 дугаар хорооллын орчимд ундааны сав, пивоны лааз, архины шил зэрэг эд зүйл түүж байгаад өглөө 09-10 цагийн үед түүсэн түүхий эдээ Нарантуул захын ард байх түүхий эд авах цэг дээр тушаагаад 6.000 гаруй төгрөг олсон юм. Тэгээд тэр мөнгөөрөө 5.000 төгрөгний үнэтэй 0.75 граммын Хандгай нэртэй архи, 3-4 ширхэг улаан шонхор нэртэй тамхи аваад Халдвартын эмнэлэгийн хашаа руу орж бид 3 хамт архиа хувааж уусан юм. Тэгээд архиа дуусгачихаад дахиад ундааны сав, пивоны лаазаа түүхээр болж бид 3 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тийшээ явж шил лааз түүгээд өдөр дэнд түүсэн эд зүйлээ Нарантуул захын ард талд тушаагаад 10.000 гаруй төгрөг олоод тэр мөнгөнөөсөө 2 жил 0.75 граммын Хандгай нэртэй архи, 3-4 ширхэг улаан шонхор тамхи авч архиа Гийн амьдардаг пост дээр очиж уухаар болж 11-12 цагийн үед Гийн амьдардаг хаалга цонхгүй цагаан саарал өнгийн тоосгон пост дээр очсон юм” гэж мэдүүлсэн мэдүүлгээр няцаагдаж байна. Шинжээчийн 1164 дүгээр дүгнэлтийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний явц хэсэг дэх /хэргийн 92 дугаар хуудасны ар хэсэг/ “...зүүн 4, 5, 6 дугаар хавирга эгэмний дунд шугамаар, 7, 8, 9, 10 дугаар хавирга эгэмний гадна шугамаар шууд хугаралтай” гэсэн задлан шинжилгээний онош дахь олон тооны гэмтлүүд болон зүүн талын олон хавирганы хугарал гэмтэлтэй хүн шил лааз түүх болон яваад хөдөлгөөн хийгээд байх боломжгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч М.Аригуунтөгсийн мэдүүлэг, хэргийн 99 дүгээр тал дахь шинжээчийн мэдүүлгийн “...зүрх хагарч, үнхэлцэг хөндийд цус хуралт дүүрэхэд тэр даруйд нас барсан” зэргээр няцаагдаж байна.

Мөн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Г.Насанбаярын хувцсанд шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэж шинжээчийн 3830 дугаартай дүгнэлт гарсан байх бөгөөд дүгнэлтээр хуучин урагдалт, ханзралтаас өөр зүйл илрээгүй, 5815 дугаартай дүгнэлтээр Г.Насанбаяраас хураан авсан хувцас дээрээс цус, биологийн ул мөр илрээгүй болохыг тогтоожээ.

Шүүх шүүгдэгч Ж.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ж.Гийн өмсөж явсан гүн хөх өнгийн срочкин цамц, хар өнгийн биеийн тамирын өмд, талийгаач Ү.Баярсайханы өмсөж явсан хувцас болох саарал өнгийн цамц, хөх судалтай саарал цамц, цэнхэр өнгийн пудволк, хар болон хөх өнгийн 2 ширхэг өмд, цагаан өнгийн хос оймс, саарал өнгийн хос бээлий, хар өнгийн хос гутал, хэргийн газрын үзлэгээр хураагдсан Хандгай, Эзэнчингис, Хараа гэсэн шошготой архины шил тус бүр 1 ширхэг, Алое гэсэн бичигтэй ногоон өнгийн хуванцар сав, “Вояж” гэсэн бичигтэй тагтай хуванцар сав тус бүр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,

Ж.Гийн цагдан хоригдсон 134 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуульд зааснаар Ж.Гээс оршуулгын зардалд 7.126.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Балжсүрэнд олгохоор шийдвэрлэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 8.926.000 төгрөгний хохирол нэхэмжилсэн боловч шүүхээс амь хохирогч Ү.Баярсайханы ээжийг гэрийн асаргаа, сувилгаа хяналтад байлгахад зарцуулсан гэх 1.400.000 төгрөг, Ар Жанчивлан сувилалд сувилуулсан 400.00 төгрөг, нийт 1.800.000 төгрөгний хохирлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэн хохирлоос хасч 7.126.000 төгрөг гаргуулахаар тооцсон болно.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэрч Г.Насанбаярыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулан гэрчийг албадан ирүүлэх гэсэн боловч гэрч нь оршин суух хаяг нь тодорхойгүй, иргэний үнэмлэхний лавлагаан дахь хаяг дээрээ оршин суудаггүй болох нь Цагдаагийн ажилтаны илтгэх хуудсаар нотлогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дүгаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрч Г.Насанбаярыг оролцуулахгүйгээр хэрэг хэлэлцэж болох эсэхийг улсын яллагч болон шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс асуухад Г.Насанбаярыг оролцуулахгүйгээр хэрэг хэлэлцэхэд татгалзах зүйлгүй гэсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна