Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 168

 

 

                                                                 

 

 

 

 

                               Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                        Д.Нямдэлэг

 Хохирогч                                Б.Сарантуяа

 Хохирогчийн өмгөөлөгч     Б.Гүнсэнхорлоо

 Шүүгдэгчийн өмгөөлөгч    Г.Амартүвшин

 Нарийн бичгийн дарга        Б.Намуунзул нар оролцов.

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж, хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж харъяалах шүүхэд шилжүүлсэн Бүрэнхаан  овогтой Пүрэвдагвын Одончимэгт холбогдох 201718000122 дугаартай хэргийг тус шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан ердийн журмаар хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар   суманд 1989 оны 09 дүгээр Шүүгдэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1989 оны 09 дүгээр сарын 25-нд төрсөн, дээд боловсролтой, бизнесийн менежмент мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 3 дугаар хэсэг, 5-11 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, Бүрэнхаан овогт Пүрэвдагвын Одончимэг /РД:МЮ-89092567/    

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Одончимэг нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Номадс хоспитали” ХХК-д ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хооронд санхүүгийн аргаар 87.305.544 төгрөгийг хувьдаа завшиж “Номадс хоспитали” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч П.Одончимэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би 2012 оны 8 сард “Номадс” сүлжээ ресторанд ажилд орсон. 2016 оны 01 дүгээр сарын 01-нд санхүүгийн баримтын шалгалт хийсэн. Тухайн шалгалтаар нийт 87.000.000 төгрөгийн дутагдал илэрсэн. Тэр дутагдалд мөнгө хүсэх өргөдлийг зассан асуудал гарсан. Энэ нь захиралтай холбоотой асуудал байгаа. Учир нь эрх бүхий албан тушаалтан намайг хий гэсэн зүйлийг би бүгдийг нь хийсэн. Би мөнгө завшиж аваагүй. Захирал надаас бэлэн болон бэлэн бусаар байнга мөнгө авдаг байсан. Би “болохгүй шүү дээ” гэж хэлж байсан боловч миний үгийг хүлээн авахгүй байсан. Би мөнгө хүсэх өргөдөл засдаг байснаа хүлээн зөвшөөрч байна. Надад байгууллагын мөнгөнөөс завшиж үргэдүүлэх бодол санаа байгаагүй гэв.

 

2.Хохирогч Б.Сарантуяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би 2017 оны 01 дүгээр сард “Номадс” рестораны Сэлэнгэ салбарт захирлын албан үүрэг гүйцэтгэхээр ирсэн. Ажлаа хүлээж аваад эхний 2 сард үйл ажиллагаатай сайн танилцаж ажилласан.Тухайн үед П.Одончимэг амралттай байсан болохоор би санхүүгийн тайланг файлаар үзэж байтал Банзрагч гэдэг хүний данс руу 8.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Үүнийг лавшруулж шалгахад манай байгууллагад 87.000.000 төгрөгийн хохирол учирсан байсан тул хохирлоо арилгуулах зорилгоор хуулийн байгууллагад хандсан гэв.

 

3.Хохирогч Б.Сарантуяа 2017 оны 05 дугаар сарын 19-ний  өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Төв Номандас ХХК-ны санхүүгийн албанаас хийгдсэн дотоод хяналт шалгалтаар илэрсэн нөхцөлийг дүгнэхэд Одогчимэг-ын үйлдсэн баримт засвар нэмэлтээр хий орлого бичсэн баримт зэрэг хуучин захиа Уранчимэгийн үед ихээр үйлдэгдсэн байсан  ба би  талийгааачийн гүйцэтгэж байсан захиралын ажлыг 2017 оны 01сарын 02ны өдрөөс намайг ажилд орохын өдрөөс хойш энэхүү үйлдэл батлагдаж байсан. 1,2 саруудад баримт засварлах анхан шатны баримтыг устгах харилцах дансаар цахим хэлбэрээр хийлгүүлж байсан зэрэг үйлдлүүд гаргаж байсан энэ нь Одончимэгтэй хамаатай асуудал юм. 1,2 саруудад хувьдаа мөнгө завшсан байсан дүгнэлтэй дээр тусгагдсан байгаа юм. Энэ мэтчлэн Одончимэг нь өөрийн хүлннснг ажил үүргээ урвуулан ашиглан байгууллага мөнгөнөөс хувьдаа их хэмжээний завшсан байна. Намайг энэ ажлыг хүлээж авснаас хойш энэ үйлдэл давтагдсан байнлээ. Ингэхээр хуучин захиралыг байхад хувьдаа мөнгө завшдаг нь илт байна. Би Одончимэгийг  баримт засварлаж хийх, гүйлгээ хийж батлуулсан анх шатны баримтыг устгах байгааг огт мэдээнүй байсан гэтэл хяналт шалгалтаар илэрсэн юм ингэхээр талийгаач захиралыг байхад адил Одогчимэгийг ийм үйлддэл хийж байгааг мэдээгүй Уранчимэг захирал нас барсаныг далимдуулан өөрийн буруутөй үйлдлийг хүний л чихэж худал мэдүүлэг өгч байгаа гэж ойлгож  байгаа. Д.Одончимэг нь манай ажилчид руу  ярьж дарамталсан байна лээ. Цагдаа ирж байцаалт өгсөн ажилчид руу залгаж захиралын бэлнээр мөнгө  авч байсан гээд хэлчихгүй яасан юм бэ? гэх зэргээр тулгаж шаардсан байна лээ. Түүнийг нь ажилчид хоорондоо ярьж байх сонссон. Энэ талаар ажилчид мэдээлэл өгсөн. Мөн цагдаа ирж байцаалт өгсөн хүмүүсийг дуудаад энэ талаар асуувал хэлэх байх. Энэ мэтчилэн өөрийг нь буруутай үйлдлээр нуун авсаар байгаад бүр гаршсан байна гэж бодож байна. Намайг томилогдож ирэхэд хүртэл энэ үйлдэл давтагсан байгаа. Үнэхээр мөнгө шунасан байгууллага мөнгийг хувьдаа завьшиж байгаа нь мэдэгдэж байна. Энэ хүний буруутай үйлдэл хуулийн дагуу хариуцлага оногдуулсан байна. Захирал мөнгө хүссэн цохилт хийж гарын үсгээ зурсан нярав орлого авч анхан шатны баримтыг бүрдүүлсэн хойно уг баримтан дээр тоо  нэмэж мөнгө авч байгаа нь яахын аргагүй Одончимэгтэй холбоотой асуудал юм. Ийм зүйл хийж байгааг захирал мэдэх арга байхгүй. Учир нь анхан шатны баримт нь дээр хянаад цохолт хийж байхад өмнө нь тоо нэмж бичээд мөнгө авч байгаа асуудал юм. Мөн санхүүгийн асуудлыг Д.Одончимэг л мэддэг байсан. Ингэхээр өөрийн эрх мэдэлд байгаа зүйлийг урвууван ашиглаж мөнгийг өөрийн дураар авж байсан ажиглагдаж байна. Энэ мэт үйлдэл нэг жилийн хугацаанд үйлдэгдсэн байсан хяналт шалгалт ороогүй байсан бол дахин хувьдаа хэдий хэр хэмжээний мөнгө завшиж байсныг мэдэхгүй байсан. Өөр нэмж ярьж зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 158 дугаар тал/ 

 

4.Гэрч Д.Мөнхчимэгийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Сэлэнгэ аймаг дахь Номандис Хоситалиси ХХК-д няраваар ажилладаг юмаа. Би уг компанид 2012 оны 12сард ажилж орсон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Манай байгууллага төвөөс нэг жил тутамд санхүүгийн хяналт шалгалт ордог байсан ба зөрчил заагдаад арга хэмжээ авагдаад өнгөрдөг байсан гэтэл 2017оны 3 сард Улаанбааатар хотоос Номадсын санхүүгийн албанаас хяналт шалгалтаар хүн ирж ажилласан ба манай санхүүгийн баримтыг үзэж шалгаад 2016 оны 1сарын 1ны өдрөөс 2017оны 03 сарын01 өдрийг хүртэл хугацаанд нийт 87сая орчим мөнгийг дутагдал гарлаа гэж тоо баримтаар бичсэн байсан. Мөн Уранчимэгийн гарын үсгийг дурайлган бичсэн баримт байсан мөн бараа материал аваагүй байж авсан баримт бичиж хий зарлага гаргасан тэгээд маш их зөрчил илэрсэн. Уг зөрчилд ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Одончимэг хувьдаа ингээд П.Одогчимэг одоогоор ажилахаа больсон. Миний хувьд бараа материал тоо бичиж мөнгө авдаг байсныг огт мэддээгүй байсан хяналт шалгалтаар маш их гайхсан миний хувьд тухайн үед бараа материал гаднаас бараа материал авах захиралд хянуулаад гарын үсэг зуруулан мөн ахлах нягтлан бодогчоор гарын үсэг зуруулан ингэж нэг хоёрдугаар гарын үсэг зуруулаад бараа материал авах мөнгийг касснаас гаргуулж аваад бараа материалаа цуглуулаад ингээд бараа матеирал авсан падан бичиг  баримтаа үзүүлээд үлдэгдлийг буцааж өгдөг байсан мөн авж байсан удаа байхгүй. Миний бүрдүүлж ирсэн эд зүйл авсан падан баримтан дээр дахин эд зүйл гэж мөнгө авсан байнлээ мөн үнэний дүнгийн тоо нэмэж мөнгө авсан байнлээ энэ мэтчлэн мөнгө авсан асуудал байна лээ...” /хх-ийн 159 тал/

 

5.Гэрч Р.Мөнгөнцэцэгийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 05 сарын ихээр П.Одончимэг надруу өөрийнхөө 99134662 дугаараас талийгаач захирал буудлыг орлогоос бэлнээр авдаг байсан биздээ үнэнгийн хэлчихгүй та нараас юу унах гээд байгаан тус болсонгүй та нар орлого дутуу тушаадаг байсан биздээ гэж мессеж ирүүлэхэд би хариу нь миний ээлжийн дээр тийм зүйл байхгүй миний хувьд мэдэх зүйл байхгүй гэж хариу мессеж бичсэн. Түүнээс хойш надлуу бичиж ярьж залгаагүй тухайн үед ирсэн мессеж одоо байхгүй устагчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 166дугаар тал/

 

6.Гэрч Э.Энхжаргалын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би ерөнхий менежирын ажилтай ресторон орсон орлогыг барменаас би орой ажил дуусхаар хүлээн аваад нягтлан бүрэн бүтэн тушааж өгдөг. Миний хувьд мөнгө дутуу хүлээлгэж өгсөн удаа байхгүй П.Одончимэг Н. Уранчимэг нар ямар нэгэн баримтгүй бэлнээр мөнгө авсан удаа байхгүй миний хувьд орсон орлогыг бүрэн бүтнээр нь ажил тархаас өмнө нягтланд тушаагаад буудаг байсан ямар нэгэн баримт дутаах асуудал огт байж болохгүй юм. Үүнийг захирал нягтлан нар авах эрх байхгүй юм. Орсон орлогыг нягтлан бүрэн бүтэн тушаах ёстой....гэх мэдүүлэг /хх-ийн 167дугаар тал/

 

7.Гэрч Г.Энхмаагийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Номадс буудлын ресипшин ажилтай намайг ээлжтэй байх хугацаанд захирал болон нягтлан нар надаас бэлнээр мөнгө авч байсан удаа ганц ч байхгүй тэгэж өгөх эрх байхгүй орсон орлогыг бүрэн тоогоор нягтланд тушаадаг юм. Орлогоос дутсан тохиолдолд надаас арга хэмжээ авах аюултай иймд мөнгө дутаах орлого хэн нэгээр өгөх асуудал огт байхгүй би орсон орлогыг өглөө буухдаа нягтлан Одончимэгт баримтаа тулгаж өгөөд буудаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 169дугаар тал/

 

8.Гэрч П.Баясгалангын  2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний эхнэр Нэргүйн Уранчимэг 2006 оноос хойш Номадсын сүлжээ ресторанд ажиллаж эхэлсэн. Улаанбаатар хотын салбар, Орхон аймгийн салбар хэсэгт захирал хийж байсан.2012 онд Сэлэнгэ аймгийн Номадс хоспитал ХХК-н салбарын захиарал хийж байгаад 2017 оны 1-р сарын 24-ны өдөр ходоодны хорт хавдар гэх оноштойгоор эмчилгээгүй болоод нас барсан. Эхнэр бид 2 3 хүүхэдтэй том маань охин одоо 19 настай хятад улсад орчуулагч судлаач мэргэжилээр суралцдаг.Энэ оны 7-р сард сургулиа төгсөөд Монголд ирнэ дахь хүүхэд маань 7 настай, эрэгтэй, 2-р бүрэн дунд сургуулийн 2Б ангид суралцдаг, бага маань 10 сартай аав ээж дээр маань амьдардаг.Миний хувьд барилгын конпанитай Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Сэлэнгэ аймагт болон Улаанбаатар хотод өөрийн гэсэн амьдрах байртай, эхнэр бид 2 гэр бүл болоод 12 жил болж байна. Одоогоор миний бие барилгын ажилаа хийгээд явж байна.Эхнэр маань нас барахаас 10 хоногийн өмнө надруу Сэлэнгэ аймаг дахь номадсын ахлах нягтлан бодогч ажилтай Одончимэг гэх эмэгтэй утсаар яриад захирал ресторанд 8 сая төгрөгний өртэй байна, уг өрийг төлмөөр байна гэж хэлэхээр нь энэ талаар эхнэрийг эмнэлэгт хэвтэж байхад нь асуухад би 2 сая орчимын өртэй байгаа үлдсэн 6 сая төгрөгийг ажлийн шугамаар хүмүүсийг хоолонд оруулсан байгаа байх тэрнээс биш би өөрөө аваад идчихсэн юм биш, өөрийн идсэн хоолны мөнгө гэвэл 2 сая орчим төгрөг байгаа гэж хэлэхээр нь нгн талаар Одончимэгт хэлэхэд би тооцоог гаргасан байгаа та хүрч ирээд үзчихээрэй төлөхгүй бол болохгүй надаас нэхээд байна гэхээр нь за за гэж хэлээд мөнгийг нь өгөхгүй явсаар байгаад талийгаачийг нас барахаар нь дараагаар нь дахин дахин нэхээд утасдаад байхаар нь Номадс ХХК-д төв Улаанбаатар хотын Номадсын голомт банкны 1102612136 дугаарын дансанд 7 сая 500 мянган төгрөг бэлнээр хийсэн. Өөрийн 5753264347 дугаарын данснаас бэлнээр гаргаж аваад уг дансанд хийсэн юм 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хийсэн санагдаж байна. Ингэж мөнгийг хийгээд дахин мөнгө төгрөгний асуудал байна уу ?  гэхэд одоо ямар ч өр байхгүй таньд баярлалаа гэж хэлсэн. Ингэж мөнгө дансанд хийсэн талаар Дархан-Уул аймгийн Номадс ХХК-н захирал Насанжаргал мэдэж байгаа учир намайг Одончимэгийг мөнгийг бэлнээр аваад ир дахин дахин утасдаад байхаар нь сонин санагдаад найз Насанжаргалд  энэ талаар хэлээд мөнгийг бэлнээр өгч болох талаар асуухад Одончимэгт бэлнээр өгч болохгүй заавал барим үлдээх ёстой төв Номадсын  дансанд хийсэн нь дээр гэж хэлэхээр нь дансны дугаарыг аваад мөнгийг шилжүүлсэн юм. Ингээд энэ талаар Одончимэгт хэлэхэд програмаараа шалгаж үзээд мөнгө хийсэн байна таньд баярлалаа гэж хэлээд төнөг төгрөгний асуудал байхгүй гэж хэлсэн энэ үед хажууд Мөнхчимэг сонсоод зогсож байсан мөн би нэг зүйлийн талаар хэлмээр байна. Надтай Мөнхчимэг уржигдар Сэлэнгэ аймагт  таараад Одончимэг нөхөртэйгээ хамт надтай ирж уулзаад захиралыг бэлнээр мөнгө авдаг байсан гэж хэлж өгөөч чамайг гэрчлэх юм бол энэ асуудлаас би салах гээд байна ядарч явахал нэг удаа туслаач захиралыг авсан гэж хэлчихвэл бол болчих гээд байна гэж гуйсан таалаар надаа ярьсан. Мөн цагдаа дээр ажилчид байцаалт мэдүүлэг өгөхдөө захиралынхаа мөнгө төгрөг бэлнээр авдагүй байсантай холбоотойгоор ажилчид руу Одончимэг залгаж ярьж мессеж бичиж захирал мөнгө авдаг гээд хэлээд өгчихгүй яасан юм бэ?  гэж мессеж бичиж дарамталсан талаар хэлсэн нь энэ талаар хэргээс мултрах арга зам хайж байна. Миний эхнэр уг салбарт олон жил ажилласан туршлагатай хүн байгууллагаас хувьдаа мөнгө бэлнээр авч санхүүгийн баримтыг засварлаж мөнгө хувьдаа завших хүн биш ээ миний хувьд барилгын компанитай тийм учир мөнгө сайн олдог эхнэрээ мөнгөөр дутааж багаагүй өөрийн сонирхолоор ажил хийдэг байсан миний хувьд ажил төрөл хий гэж шаардадгүй байсан ажлаа хийгээд олсон мөнгөө өөртөө зарцуулдаг байсан ажлаасаа их хэмжээний мөнгө авчирч байсан удаа байхгүй. Надад энэ талаар юуч хэлж байгаагүй ажлаа үнэнч шударгаар хийдэг байсан хэрэв авдаг байсан бол надад хэлдэг байсан байх гэхдээ тэр хүн бол биш ажилдаа их шударга ханддаг  ажилсаг их мундаг хүн байсан энэ талаар хүмүүс хэлэх байх эхнэрийг маань нас барчихсан болохоор араг зам хайж миний эхнэр лүү хамаг бурууг тохох гэж байна гэж ойлгож байна иймд хэргийг   үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр хүсэлтэй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 172-173дугаар тал/

 

9.Гэрч Ц.Бямбазориг  “2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг төв Номадс ХХК нь санхүүгийн програмын шинэчлэл хийхтэй холбоотойгоор төв орон нутгийн салбар Номадсын санхүүгийн бичиг баримт бүртгэлд хяналт шалгалт хийлгэж тайлангын үлдэгдэлийг програмд шивж оруулахаар болсон юм үүнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймаг дахь Номадс ХХК-н санхүүгийн бичиг баримтад 2015 оны 03 дугаар сарын 23-26-ны хооронд санхүүгийн хяналт шалгалтын миний бие явуулсан юм хяналт шалгалтаар мөнгө хүсэх өгөгдөлийг засаж тоог нэмсэн үнийн дүн их хэмжээтэй болгож өөрчилсөн. Үүнээс үүдэн маш их хэмжээний бэлэн мөнгөний зөрүү гарсан орлогод авсан зүйлээс нь мөнгөн дүн хэт ихээр даваад байсан мөн бараа материал бүртгэл дээр авагдаж байсан мөнгөн дүн буюу тооцоо хийгдцэн байхад материал бүхий орлогод авагдаагүй хий ашигласан байгаа нь хувьдаа ашигласан байдал илэрсэн мөн компани харилцах данснаас хувьд хүн болох Банзрагч гэх дансруу мөнгө шилжүүлээд бараа материал авсан гэх падан бичиг баимт хуурамчаар үйлдсэн.Падан дээр бичигдсэн бараа материал орлогодож аваагүй хуурамчаар үүссэн байдал илэрсэн.Мөн түрээсийн орлогын мөнгийг бүртгээгүй. Орлого хаана яаж зарцуулагдсан орлого орлогдож авсан эсэх нь тодорхойгүй хувьдаа ашиглсан байдал илэрсэн. Мөн ямар нэгэн бичиг баримтгү орлогын мөнгөнөөс 30 гаран сая төгрөг дутсан байсан орлого орсон байхад зарлага гарсан бадал байх ёстой тэгхэд ямарч баримт бичиггүй орлогын мөнгөөс их хэмжээний мөнгө авсан байдал илэрсэн хэн авсан нь тодорхойгүй ямарч бичиг баримт бүртгэлгүй байсан  мөн бичигдсэн байгууллагаас падан дээр нэмж бараа материалын нэр бичиж үнийн дүнг тооцсон байсан энэ байдал ганц 2-хон ширхэг байсан харин мөнгө хүсэх өргөдөлийн үнийн дүнг зассан байдал маш их байсан тул даргадаа мэдэгдэж цагдаагаар шалгуулахаар өргөдөл өнсөн юм тухайн үед хяналт тавьж байсан захирал Уранчимэг өвчний улмаас нас барчихсан байсан учир уг хэрэг үйлдэл нь 2016 оны 01 дүгээр сарын өдрөөс эхлэн үйлдэгдэж 2017 оны 03 дугаар сарын 1-ны өдөр хүртэл үргэлжилсэн байсан. Шинээр Сарантуяа гэх захирал томилоглсон байхад хүртэл үйлдэгдсэн байсан ингэхээр Одончимэг гэх хүн бие даан уг хэргийг үйлддэг болох нь мэдэгдэж байгаа юм. Одончимэгийн хувьд бие даан ахлах нягтлангын ажлийг хийхээс гэдна кассын нягтлангын ажлыг давхар хйидэг байсан.Ингэснээр байгууллагын мөнгө санхүүгийн асуудлыг бие даан хариуцаж бүрэн эрх хэмжээний мөнгө зарцуулах нь өөрт нь байсан байгаа юм захиралаар ажиллаж байсан Уранчимэг гэдэг хүн  2016 оны 05 дугаар сараас эхлэн жирэмсэний амралтаа авч 8-р сарын 10-даар ажилдаа орсон байсан энэ хугацаанд Одончимэг хариуцаж байсан ба 10 дугаар сараас эхлэн Уранчимэг захирал ажилдаа ороод хэсэг ажиллаж байгаад бие нь муудаад эмнэлэгт 10-р сарын сүүлээр эмчлэн эмчлүүлж байгаад нас барсан юм ингэхээр ерөнхийдөө Одончимэг хариуцан  ажиллуулдаг байсан захиралын хяналт суларсан Одончимэгт бүх эрх мэдэл ирсэн байсан учир үүнийгээ урвуулан хувьдаа завьшсан гэж миний хувьд ойлгож байгаа захиралыг жирэмсэн байхад маш их хэмжээний зөрчил гаргасан байсан их хэмжээний мөнгө хүсэх баримтыг ихээр зассан байсан энэ асуудал нь Одончимэгиэй нягт холбоотой юм мөнгөний асуудлыг Одончимэгээс өөр хариуцаж байсан хүн байхгүй захирал болон ахлах нягтлан байгууллгын санхүүгийн мөнгөний асуудлыг хариуцдаг юм. гэх мэдүүлэг /хх-ийн 192-193дугаар тал/

 

10.Шүүгдэгч П.Одончимэгийн “2017 оны05 дугаар сарын 04-ны өдөр яллагдагчаар өгсөн: Би Номадс хоспиталын ХХК-д 2012 оны 08 дугаар сард ажилд анх орж байсан ба 2015 оны 01 дүгээр сараас эхлэн ахлах нягтлан бодогчоор ажиллах болсон намайг ажиллаж байх хугацаанд Сэлэнгэ захиралын салбараар Нэргүй овогтой Урамчимэг гэх хүн ажиллаж байсан уг хүн 2016 оны 11-р сарын эхээр бие нь муудаад ажлаа орхиод хотруу эмнэлэгт үзүүлэхээр явсан. Эмчилгээ хийлгэж байгаал нас барсан юм. Ингээд оронд нь Сарантуяа гэх хүн томилогдож ажиллаж байгаад Сарантуяа гэх хүн захиралаар томилогдоод 2017 огы 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос Номадс ХХК-н орон нутгийн салбар хариуцсан ахлах нягтлан бодогч Бямбазориг гэдэг хүн ирж санхүүгийн баримт материалыг шалгаад дээрх 87 сая гаран төгрөгний хохиролын үнэлгээг гаргаж цагдаад өгсөн юм. 2016 оны 01-р сараас эхлэн захиралаар ажиллаж байсан Уранчимэг надад хандаж касснаас бэлнээр мөнгө гаргуулдаг байсан мөнгө авахдаа няравын бараа материал аьсан үнийн дүн дээр тоо нэмүүлж нэмж мөнгө авдаг байсан учир нярав бараа материал авах мөнгөө хүсэх өргөгдлөөр даргаар цохуулж бэлнээр мөнгө гаргуул аваад авсан мөнгөөрөө бараа материал аваад авсан материалыг нь би авсан мөнгөтэй нь тулгаж үздэг байсан ба няравд хүсэх өргөдөл захирал цохолт хийж өгөөд үүний дараагаар мөнгө хүсэх өргөдөл дээр бичигдсэн үнийг дүнийн өмнө тоо нэмж бичүүлж нэмсэн тооныхоо дүнгээр бэлэн мөнгө гаргуулж авдаг байсан.Энэ байдлаар нэг жил орчим бэлэн мөнгө гаргуулж авсан санхүүгийн баримтууд дээр тоо нэмж бичсэн асуудал маш их байгаа ийм үед захиралд би ингэж болохгүй дараа нь асуудал үүснэ уг материалд авсан үнийн дүнтнэй тулгаж зэхээр уг мөнгөний чинь зөрүү гаргаж ирнэ  гэж хэлсэн чинь мэдэж байна би өөрөө зохицуулчнна гэж хэлдэг байсан энэ талаар нярав Мөнхчимэг ерөөсөө мэддэггүй байсан нярав захиралаар хүссэн мөнгөө цохуулж аваад мөнгөөрөө авсан материалаа надаар тулгуулж шалгуулаад мөнгө хүссэн баримтаа болон авсан бараа материалаа өгдөг байсан ингэж баримтааа өгөх үед буюу ингэж баримтаа өгөх үед падан дээр нь бичигдсэн үнийн дүнгийн өмнө тоо нэмж бичиж бэлнээр мөнгө гаргуулж авдаг байсан. Намайг тоо нэмж гэж бичүүлдэг байсан ба өөрөө нэмж бичихийг хэлдэг байсан Ингэж тоо нэмж нэмсэн үнийн дүнгээр мөнгөө нэмүүлж авдаг байсан  нь ийм байдлаар мөнгө бэлнээр дандаа авдаг байсан өөр байдлаар байгууллагын дансаар мөнгө гаргуулж авсан зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 69-70дугаар тал/

 

11.Хөрөнгө даатгалын хохиролын үнэлгээний “Ашидбилгүүн” ХХК-ийн:

1.Таны ирүүлсэн хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р багын 3-р хэсгийн 124-А тоото хаягт байршилтай 1944кв.м талбааиай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газрыг ҮОУС-н дагуу зах зээлийн жишиг үнийн хандлагын дагуу болон газрын үнэлгээний араг аргачлалын дагуу тооцоолж зах зээлийн өнөөгийн үнэлгээг 6,072,000 төгрөг болохыг тогтоов...гэсэн дүгнэлт /хх-ийн 141 дугаар тал/ зэрэг болно.

Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг

шинжлэн хэлэлцээд дараахи дүгнэлтийг хийв.          

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Бүрэнхаан овогтой Пүрэвдагвын Одончимэгийг  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Номадс хоспитали” ХХК-д ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хооронд санхүүгийн аргаар 87.305.544 төгрөгийг хувьдаа завшиж “Номадс хоспитали” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Албан тушаалын байдлаа ашиглаж, аж ахуйн нэгжид их хэмжээний хохирол учруулж, хөрөнгө завших” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж харъяалах шүүхэд шилжүүлснийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан ердийн журмаар хянан хэлэлцэв.

          Прокурорын яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:

         “Бизкон аудит” ХХК-ний 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 17/0501 дугаартай шинжээчийн дүгнэлт: 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс 2017 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн касс, харилцах дансын орлого, зарлагын гүйлгээ, бараа материалын тооллогын баримт бүрийг анхан шатны баримт руу хөөн тулгаж, баримтын иж бүрдэл, анхан шатны баримтуудыг холбогдох ажил гүйлгээний хамт тулган шинжлэхэд:

1.Кассаас анхан шатны баримтгүйгээр зарцуулалт хийсэн дүн 33,145,670 төгрөг ба тооцоолол, баримтыг хавсралт 1-с харах

2.Кассын баримт болон ажил гүйлгээг зассан зөрүү болон 1 дүгээр гарын үсгийн цохилтгүй дүн 28,254,116 төгрөг ба тооцоолол, тайлбарыг хавсралт 2-с харах,

3.Банкны хаилцах данснаас зөвшөөрөлгүй шилжүүлсэн дүн 8,779,580 төгрөг

4.Бараа материалын тооллогоор дутсан мдүн 14,379,179 төгрөг ба тооцоолол, тайлбарыг хавсралт 3-с харах

5.Нэхэмжлэлийн шалгасан баримтын зөрчилд дурдагдаагүй нэмэлт зарцуулсан дүн, 2,349,000 төгрөг ба тооцоолол, тайлбарыг хавсралт 4-с харах

6.Түрээсийн орлого тушаагаагүй дүн 400,000 төгрөг ба тооцоолол, тайлбарыг хавсралт 5-с харах

7.Нийт 87,305,544 төгрөгийг дээрх аргуудаар завшсан гэж үзэхээр байна.1 дүгээр хавтаст хэргийн 198-204 дүгээр хуудас/,

Гэрч Р.Мөнгөнцэцэгийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 05 сарын эхээр П.Одончимэг надруу өөрийнхөө 99134662 дугаараас талийгаач захирал буудлыг орлогоос бэлнээр авдаг байсан биздээ үнэнгийн хэлчихгүй та нараас юу унах гээд байгаа юм, тус болсонгүй та нар орлого дутуу тушаадаг байсан биздээ гэж мессеж ирүүлэхэд би хариу нь миний ээлжийн дээр тийм зүйл байхгүй миний хувьд мэдэх зүйл байхгүй гэж хариу мессеж бичсэн. Түүнээс хойш над руу бичиж ярьж залгаагүй тухайн үед ирсэн мессеж одоо байхгүй устагчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 166дугаар тал/, гэрч Э.Энхжаргалын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Би ерөнхий менежирын ажилтай ресторон орсон орлогыг бармненаас би орой ажил дуусхаар хүлээн аваад нягтлан бүрэн бүтэн тушааж өгдөг. Миний хувьд мөнгө дутуу хүлээлгэж өгсөн удаа байхгүй П.Одончимэг Н. Уранчимэг нар ямар нэгэн баримтгүй бэлнээр мөнгө авсан удаа байхгүй миний хувьд орсон орлогыг бүрэн бүтнээр нь ажил тархаас өмнө нягтланд тушаагаад буудаг байсан ямар нэгэн баримт дутаах асуудал огт байж болохгүй юм. Үүнийг захирал нягтлан нар авах эрх байхгүй юм. Орсон орлогыг нягтлан бүрэн бүтэн тушаах ёстой....гэх мэдүүлэг /хх-ийн 167дугаар тал/, гэрч Г.Энхмаагийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Номадс буудлын ресипшин ажилтай намайг ээлжтэй байх хугацаанд захирал болон нягтлан нар надаас бэлнээх мөнгө авч байсан удаа ганц ч байхгүй тэгэж өгөх эрх байхгүй орсон орлогыг бүрэн тоогоор нягтланд тушаадаг юм. Орлогоос дутсан тохиолдолд надаас арга хэмжээ авах аюултай иймд мөнгө дутаах орлого хэн нэгээр өгөх асуудал огт байхгүй би орсон орлогыг өглөө буухдаа нягтлан Одончимэгт баримтаа тулгаж өгөөд буудаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 169дугаар тал/, гэрч П.Баясгалангын  2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Эхнэр маань нас барахсаас 10 хоногийн өмнө надруу Сэлэнгэ аймаг дахь номадсын ахлах нягтлан бодогч ажилтай Одончимэг гэх эмэгтэй утсаар яриад захирал ресторанд 8 сая төгрөгний өртэй байна, уг өрийг төлмөөр байна гэж хэлэхээр нь энэ талаар эхнэрийг эмнэлэгт хэвтэж байхад нь асуухад би 2 сая орчимын өртэй байгаа үлдсэн 6 сая төгрөгийг ажлийн шугамаар хүмүүсийг хоолонд оруулсан байгаа байх тэрнээс биш би өөрөө аваад идчихсэн юм биш, өөрийн идсэн хоолны мөнгө гэвэл 2 сая орчим төгрөг байгаа гэж хэлэхээр нь энэ талаар Одончимэгт хэлэхэд би тооцоог гаргасан байгаа та хүрч ирээд үзчихээрэй төлөхгүй бол болохгүй надаас нэхээд байна гэхээр нь за за гэж хэлээд мөнгийг нь өгөхгүй явсаар байгаад талийгаачийг нас барахаар нь дараагаар нь дахин дахин нэхээд утасдаад байхаар нь Номадс ХХК-д төв Улаанбаатар хотын Номадсын голомт банкны 1102612136 дугаарын дансанд 7 сая 500 мянган төгрөг бэлнээр хийсэн. Өөрийн 5753264347 дугаарын данснаас бэлнээр гаргаж аваад уг дансанд хийсэн юм 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хисан санагдаж байна. Ингэж мөнгийг хийгээд дахин мөнгө төгрөгний асуудал байна уу ?  гэхэд одоо ямар ч өр байхгүй таньд баярлалаа гэж хэлсэн. Ингэж мөнгө дансанд хийсэн талаар Дархан-Уул аймгийн Номадс ХХК-н захирал Насанжаргал мэдэж байгаа учир намайг Одончимэгийг мөнгийг бэлнээр аваад ир дахин дахин утасдаад байхаар нь сонин санагдаад найз Насанжаргалд энэ талаар хэлээд мөнгийг бэлнээр өгч болох талаар асуухад Одончимэгт бэлнээр өгч болохгүй заавал баримт үлдээх ёстой төв Номадсын  дансанд хийсэн нь дээр гэж хэлэхээр нь дансны дугаарыг аваад мөнгийг шилжүүлсэн юм. Ингээд энэ талаар Одончимэгт хэлэхэд програмаараараа шалгаж үзээд мөнгө хийсэн байна таньд баярлалаа гэж хэлээд мөнгө төгрөгиний асуудал байхгүй гэж хэлсэн энэ үед хажууд Мөнхчимэг сонсоод зогсож байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 172-173 дугаар хуудас/, гэрч Ц.Бямбазоригийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Сэлэнгэ аймаг дахь Номадс ХХК-н санхүүгийн бичиг баримтад 2015 оны 03 дугаар сарын 23-26-ны хооронд санхүүгийн хяналт шалгалтын миний бие явуулсан юм хяналт шалгалтаар мөнгө хүсэх өгөгдөлийг засаж тоог нэмсэн үнийн дүн их хэмжээтэй болгож өөрчилсөн. Үүнээс үүдэн маш их хэмжээний бэлэн мөнгөний зөрүү гарсан орлогод авсан зүйлээс нь мөнгөн дүн хэт ихээр даваад байсан мөн бараа материал бүртгэл дээр авагдаж байсан мөнгөн дүн буюу тооцоо хийгдсэн байхад материал бүхий орлогод авагдаагүй хий ашигласан байгаа нь хувьдаа ашигласан байдал илэрсэн мөн компани харилцах данснаас хувьд хүн болох Банзрагч гэх дансруу мөнгө шилжүүлээд бараа материал авсан гэх падан бичиг баимт хуурамчаар үйлдсэн.Падан дээр бичигдсэн бараа материал орлогодож аваагүй хуурамчаар үүссэн байдал илэрсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 192 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч П.Одончимэг нь 2012 оны 8 сараас 2017 оны 3 дугаар сарын 01-ний хооронд ажиллах хугацаанд кассын баримт болон ажил гүйлгээнд тоо зассан, гарын үсэг дуурайлгаж хуурамчаар зурсан тухайгаа хүлээж, дээр гаргасан тооцоо, хохиролын талаар маргах зүйл байхгүй талаар мэдүүлж байна.        

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр “ 2012 оны 8 сард “Номадс” сүлжээ ресторанд ажилд орсон. 2017 оны 01 дүгээр сарын 01-нд санхүүгийн баримтын шалгалт хийсэн. Тухайн шалгалтаар нийт 87.000.000 төгрөгийн дутагдал илэрсэн. Тэр дутагдалд мөнгө хүсэх өргөдлийг зассан асуудал гарсан. Энэ нь захиралтай холбоотой асуудал байгаа. Учир нь эрх бүхий албан тушаалтан намайг хий гэсэн зүйлийг би бүгдийг нь хийсэн. Би мөнгө завшиж аваагүй. Захирал надаас бэлэн болон бэлэн бусаар байнга мөнгө авдаг байсан. Би “болохгүй шүү дээ” гэж хэлж байсан боловч миний үгийг хүлээн авахгүй байсан. Би мөнгө хүсэх өргөдөл засдаг байснаа хүлээн зөвшөөрч байна. Надад байгууллагын мөнгөнөөс завшиж үргэдүүлэх бодол санаа байгаагүй.. гэх мэдүүлгээр захиралын даалгаснаар өөрийн идэвхтэй үйлдлээр дур мэдэн мөнгө хүссэн өргөдлийг засдаг байсан байна.

 Шүүгдэгч нь өөрийн гэм буруугийн талаар маргахгүй байхаас гадна гэрчүүдийн мэдүүлгүүдийг болон бусад нотлох баримтуудыг үгүйсгэхгүй байна.

          Гэрчүүд мөрдөн байцаалтын шатанд Д.Одончимэгийг мөнгө хүсэх өгөгдөлийг засаж тоог нэмсэн үнийн дүнг их хэмжээтэй болгож өөрчилсөн. Үүнээс үүдэн маш их хэмжээний бэлэн мөнгөний зөрүү гарсан орлогод авсан зүйлээс нь мөнгөн дүн хэт ихээр даваад байсан мөн бараа материал бүртгэл дээр авагдаж байсан мөнгөн дүн буюу тооцоо хийгдсэн байхад материал бүхий орлогод авагдаагүй хий ашигласан,  компани харилцах данснаас хувьд хүн болох Банзрагч гэх дансруу мөнгө шилжүүлээд бараа материал авсан гэх падан бичиг баримт хуурамчаар үйлдсэн.

Падан дээр бичигдсэн бараа материалыг орлогодож авалгүйгээр хуурамч өр үүсгэсэн байдал илэрсэн гэх зэргээр мэдүүлж түүний гэм бурууг нотолсон байна.

Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон, хуулийн шаардлага хангасан, хэргийн нөхцөл байдалд хамааралтай дээрхи баримтууд, гэрчүүдийн мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үзэв.

Шүүгдэгч Д.Одончимэгт холбогдох хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дах хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэх зарчимд нийцүүлэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар  зүйлийн 150.3-т заасан эгмт хэрэг үйлдсэнээр зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна гэж Шүүх дүгнэв.

    Учир нь: Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн, жирэмсэн эмэгтэй түүнчлэн 3 хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд цагдаагийн байгууллага хяналт тавина” гэсэн заалт нь нярай хүүхэдтэй шүүгдэгчийн өөрийнх нь эрх зүйн байдлаас гадна ой хүрээгүй хөхүүл хүүхдийн эрхэд хамааралтай байгааг шүүх онцолж байна.  

  Мэргэжлийн бус хүнийг нярав, нягтлан, ерөнхий нягтлангаар авч ажиллуулсан, санхүүгийн шалгалт тооцоо дутуу дулимаг хангалтгүй хийдэг, хяналтгүй байдлууд зэрэг хохирогч байгууллагын  хэтэрхий болгоомжгүй үйлдэл уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байгааг үндэслэн шүүгдэгчийн хариуцах  хохиролын дүнгээс Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар “Бизкон аудит” ХХК-ний дүгнэлтэнд тусгасан бараа материалын үнэ болох 14.379.179 төгрөг, түрээсийн төлбөр гэх  400.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 72.526.362 төгрөгийг шүүгдэгч Д.Одончимэгээс гаргуулах тус компанид олгуулахаар тогтов. Энэ гэмт хэрэгт тус салбар компанийн захирлаар ажиллаж байсан Уранчимэг хамааралтай байж болзошгүй байгааг тэмдэглэвэл зохино.

          Хохирогч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт энэ талаар тодорхой тайлбарласан ба холбогдох  баримтыг хавтаст хэрэгт нотлох баримт болгон ирүүлсэн байна.

 Энэ хэрэг нь, гэмт хэргийн хүнд төрлийн ангилалд хамаарна. Хуулинд үндсэн ялаас гадна эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхээр заасан байна. Шүүгдэгчийн  эд хөрөнгийн болон эдийн засгийн чадавхийг харгалзан Д.Одончимэгт оногдох эд хөрөнгөнөөс 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, улсын орлогод авах нь зүйтэй гэж үзлээ.  

  Эцэст нь шүүгдэгч Д.Одончимэгийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Номадс хоспитали” ХХК-д ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хооронд санхүүгийн аргаар 87.305.544 төгрөгийг хувьдаа завшиж “Номадс хоспитали” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

     “Бизкон Аудит” ХХК нь мөрдөн байцаагчийн даалгавраар шинжээчээр ажилласан бөгөөд шинжээчээр ажиллахад гарсан зардалд нэмж 3.000.000 төгрөг нэхэмжилсэн байна. Энэ зардлыг Эрүүгийн хэрэгш хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Одончимэгээс гаргуулж “Нодамс хоспитали” ХХК-д олгох нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан ажиллагааны бусад зардлыг энэ удаа хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2-д зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээхээр тогтов.

 Хэрэгт битүүмжлэгдсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р баг 3-р хэсэг, 124-А тоот хаягт байрлах Г1317000457 дугаартай 1944 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хороо, 26 дугаар байрны 29 тоотод байрлах 29 кв.м талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн1.3-т зааснаар тус тус худалдан борлуулж орлогыг тусгай дансанд байрлуулж, хохирол төлөхөд зарцуулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүх Пүрэвдагвын Одончимэгийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул мөн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг журамлан ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

  П.Одончимэгт ял шийтгэл оногдуулахдаа: Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, шинж чанар, гэмт хэрэгт оролцсон оролцоо, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхээс гадна Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн, бага насны гурван хүүхэдтэй ба бага нь нярай хүүхэд байгаа зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзээд шүүхээс оногдуулсан ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасан үндэслэлээр ял эдлүүлэхийг тухайн хуулинд зааснаар  хойшлуулах нь зүйтэй гэж үзэв. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй байна.

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, ялтан цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35,-р бүлэг, 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан Бүрэнхаан овогтой Пүрэвдагвын Одончимэгт 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэрэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй. 

 

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг журамлан шүүгдэгч Бүрэнхаан овогтой Пүрэвдагвын Одончимэгийг мөн хуулийн тусгай ангийн 150  дугаар зүйлийн 150.3-д заасан “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

 3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар П.Одончимэгт ногдох  эд хөрөнгөөс 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил, 01 сарын хугацаагаар  хорих ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар П.Одончимэгт оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй насанд хүрсэн эмэгтэйчүүдийн хорих ангид эдүүлэхээр тогтоосугай.

 

 5.Ялтан П.Одончимэг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

 6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дугаар зүйлийн 514.1-д зааснаар П.Одончимэгийн завшсан гэх 87.305.544 төгрөгөөс 14.779.179 төгрөгийг “Номадс хоспитали” ХХК-д хариуцуулж, хэрэгсэхгүй болгосугай.

 

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5, 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар П.Одончимэгээс 72.526.352 төгрөг гаргуулан хохирогч “Номадс хоспитали” ХХК-д олгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.2 дугаар зүйлийн 1-д зааснаар байцаан шийтгэх ажиллагаанд гарсан зардал 3.000.000 төгрөгийг ялтан П.Одончимэгээс гаргуулж “Номадс хоспитали” ХХК-д олгосугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн1.3-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р баг 3-р хэсэг, 124-А тоот хаягт байрлах Г1317000457 дугаартай 1944 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хороо, 26 дугаар байрны 29 тоотод байрлах 29 кв.м талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус худалдан борлуулж орлогыг тусгай дансанд байрлуулж, хохирол төлөхөд зарцуулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

10.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Номадс хоспитали” ХХК-ийн санхүүгийн баримтуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц “Номадс хоспитали” ХХК-д буцаан олгосугай.

 

11.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.3 дугаар зүйлийн 1-д зааснаар П.Одончимэгт оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

12.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Б.НАЦАГДОРЖ