Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1377

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Б.Алтанцэцэг,

өсвөр насны хохирогч Б.Ганжигүүр, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Нарантуяа,

өсвөр насны гэрч Б.Батбилгүүн, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Цогзолмаа,

өсвөр насны гэрч Э.Билгүүн, түүний хууль ёсны төлөөлөгч В.Ундараа,

гэрч Б.Батзаяа,

шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ,

өсвөр насны шүүгдэгч С.Г, хууль ёсны төлөөлөгч Д.Содгэрэл, тэдгээрийн өмгөөлөгч С.Гэрлээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Гхолбогдох эрүүгийн 1806 0022 21442 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.Г, /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч С.Г нь Б.Батбилгүүнтэй бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургуулийн дотуур байранд насанд хүрээгүй хохирогч Б.Ганжигүүрийн биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Өсвөр насны хохирогч Б.Ганжигүүр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би бие өвдөөд халуураад байхаар нь сургуулийнхаа эмчээс 3 ширхэг халууны эм аваад уусан. Эмч эмээ уугаад зүгээр болохгүй бол ар гэрээсээ хүн дуудаад хариарай гэсэн. Маргааш нь угаасаа харих байсан болохоор би нэг өдөр тэссэн. Сургуулийн дотуур байранд өглөө 6 цагт хонх дуугарч нийтэд нь сэрээдэг. Намайг заавал бос гэж дуудах шаардлага байгаагүй. Өмнөх өдөр нь халуураад бие өвдөөд байсан болохоор босч чадаагүй. Бос гээд байхаар нь орон дээрээ хувцасаа өмсөөд сууж байсан. Г ирээд намайг дараад боогоод унагаахаар нь би зөрүүлээд түлхсэн. Тэгээд маргалдаад зууралдаж байхад Батбилгүүн ирээд нийлээд намайг зодсон. Миний гар, нүүрэнд цохисон. Миний нүүр хөхөрсөн. Батбилгүүн ирээд бид хоёрыг салгаагүй, Гтай нийлж намайг зодсон. Би зодуулаад нүүрээ дараад доошоо сууж байсан нэг хүүхэд ирж салгасан. Би хэн гэдгийг нь мэдэхгүй байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдолтой байна. Миний хүүхдийг бүлэглэн зодсон. 2015 оноос хойш миний хүүхэд 3 жил зодуулж байхад сургуулийн зүгээс, ангийн багш нь тоохгүй байсан. Миний хүүхэд байнга зодуулж тархи нь гэмтэлтэй болсон. Долоо хоногийн 4, 5 дахь өдөр дандаа зодуулсан байдаг. Тухайн үед өвчтэй байсан, өмнө нь зодуулаад гэмтэлтэй байсан хүүхэд өөрийгөө хамгаалж хариу түлхсэн байх. Өглөө 6 цагт хонх дуугарч сэрээдэг байхад яагаад заавал бос гээд байсан юм бэ?. Яагаад босохгүй байна, бие чинь зүгээр үү? гээд асуугаад тусалж болоогүй юм бэ?. Би сургуулийн багш нарыг нь шалгуулмаар байна. Хамт зодсон хүүхдүүдийг нь шүүхэд дуудаж байцаах хэрэгтэй. Гомдолтой байна. Энэ бол бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг гэж шалгуулна гэв.

Өсвөр насны гэрч Б.Батбилгүүн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр өглөөний бослого буюу босох цаг байсан. Тэр үед өрөөний дарга Г байсан. Тэгээд бусад хүүхдүүд боссон байсан. Ганжигүүр босохгүй болохоор бос гэж шаардлага тавьсан. Эхлээд Г бос гэж хэлсэн, дараа нь босохгүй болохоор нь углааш шидсэн. Гэхдээ углааш нь хөнжлийнх нь цаана унасан. Ганжигүүр босоод буцаагаад тавчикийг нь шидсэн. Г хөнжлийг нь татаад босгосон. Ганжигүүр Гтүлхээд унагасан. Би тэр 2-ыг салгасан. Нийлж зодоогүй. Салгах гэсэн чинь Ганжигүүр өөдөөс дайрсан гэв.

Өсвөр насны гэрч Э.Билгүүн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг гарахад би байгаагүй, мэдэхгүй, угаалгын өрөөнд байсан. Гараад ирсэн чинь хүүхдүүд хэлсэн гэв.

 

Гэрч Б.Батзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Зодоон болоогүй маргалдсан гэж хэлсэн. Би өглөө ирээд “за өчигдөр яаж хоносон, өвдсөн хүн байна уу?” гэх зэргээр хүүхдүүдээс асуудаг. Тэр журмаараа асуухад Ганжигүүр зүгээр гэж хэлсэн. Гаднаас харахад зүгээр байсан, биеийг нь хараагүй гэв.

Өсвөр насны шүүгдэгч С.Гмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ганжигүүр гэх хүүхдийг 2017 оны 12 сарын 21-ний өдөр дотуур байрны 308 тоот өрөөнд өглөө 06 цагт босохгүй байгаад байхаар нь бос гэж шаардлага тавьсан чинь босохгүй байгаад байхаар нь би Ганжигүүр рүү өөрийнх нь өмсдөг тавчиг аваад бос гээд шидсэн боловч оноогүй, тэгсэн чинь над руу зөрүүлээд шидэхээр нь би тэгж байгаад босчих байх гэж бодоод хэсэг орхисон, бусад хүүхдүүдээ босгож дуудсан чинь Ганжигүүр босоогүй байхаар нь очоод хөнжлийг татаад босгосон чинь босч ирээд намайг хэл амаар доромжилоод намайг заамдчихсан байсан чинь цаанаас ахлах сурагч Б.Батбилгүүн ирж Ганжигүүрийг салгаад цаашаа ор руу суулгасан юм. Тэгэхэд Ганжигүүр нь Батбилгүүнийг цаашаа түлхээд орны толгой мөргөсөн юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 89-94 дүгээр хуудас/,

Өсвөр насны яллагдагч Б.Батбилгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ганжигүүр гэх хүүхэдтэй маргалдах шалтгаан нь манай дотуур байрны 3 давхарт 308 тоот өрөөнд би 2017 оны 12 сарын 20 өдрөөс 21-ний өдөр хүртэл Ротын жижүүр хийж байсан юм. Тэгээд манай дотуур байрны өглөөний бослого 06 цагт босдог юм. Тэгээд С.Г нь манай ангийн дарга түрүүч цолтой юм. Тэгээд 10В ангийн Ганжигүүр гэх хүүхэд ганцаараа орноосоо босохгүй хэвтээд байсан ангийн дарга 308 тоот өрөөний дарга С.Г байсан тэгээд Ганжигүүрийг “Чи босооч” гэж хэлсэн чинь Ганжигүүр урдаас нь хараад байсан юм. Тэгээд С.Г хажуудаа байсан тавчик аваад шидсэн чинь хөнжлийг нь оносон чинь Ганжигүүр нь буцаагаад тавчик шидсэн чинь Гоноогүй, Ганжигүүр нь толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөөд буцаад хэвтээд өгсөн, босохгүй байсан юм. Өрөөний дарга Г очоод нөмөрч байгаа хөнжлийг нь хуулаад бос гэж хэлсэн. Ганжигүүр нь уурлаж босч ирээд Гхоолойноос нь боогоод цааш нь түлхээд цаана нь байсан орны толгой мөргүүлээд улам цааш нь шахаад байхаар нь би хажууд нь байж таарсан очоод Ганжигүүрийг хойш нь татаад салгаад хамгийн ойрхон байсан орон дээр дарж хэвтүүлээд дарчихсан байсан. Ганжигүүр нь босох гээд байхаар нь босгохгүй байсан тэгсэн чинь миний хоолойноос дарчихсан байхад багалзуурдаад байхаар нь хойшоогоо өөрийгөө татах гэсэн чинь миний хоолойг маажчихсан. Би хойшоогоо болсон чинь хөл нь суларчихсан чинь хөлөө гаргаж ирж байгаад миний цээж орчим жийсэн юм. Би Ганжигүүрийг зөрүүлээд цохьсон асуудал байхгүй би Ганжигүүрт хандаж “Чи шаардлага тавьж байхад биелүүлээч” гэхэд Ганжигүүр нь заавал та нарын үгэнд орох ёстой юм уу гээд намайг хараагаад байсан юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 95-102 дугаар хуудас/,

Өсвөр насны хохирогч Б.Ганжигүүрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 21-ний өглөө цагийг санахгүй байна, Баянзүрх дүүргийн 16-р хороо Тэмүүжин өрлөг бүрэн дунд сургуулийн дотуур байрны 308 тоот өрөөнд бие өвдөөд ороо хураагаад байж байхад 10б ангийн Г намайг ороо хурдан хураа гээд углааш шидэхээр нь буцааж шидэж өгөхөд оноогүй байхад уурлаж, намайг түлхэж, газар унаган багалзуурдаж, би салах гээд босох гэхэд тэдний ангийн Батбилгүүн гэх хүүхэд араас миний нуруу руу 1 удаа гараараа цохисон. Улмаар тэр хоёр надаас зуураад биеийн нүүр, нуруу, гар, бөөрний орчим гараараа ээлжлээд бүлэглэн зодсон. Тэгэхэд тэнд байсан хүүхдүүдээс хэн мэдэхгүй биднийг салгасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 13-15, 105-107 дугаар хуудас/,

Гэрч Б.Батбилгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр өглөө эрт 06:30 цагийн үед Тэмүүжин өрлөг сургуулийн сурагчдын дотуур байранд жижүүрээр ажиллаж байгаад сурагчдыг босгох үүргийн дагуу 3-р давхарын 308 тоот өрөөнд сурагчдыг босгож байхад Ганжигүүр орон дээрээ хэвтээд босохгүй байхад нь Г углааш шидэж бос гэхэд уурлаад хараалын үг хэлсэн. Тэгээд Г Ганжигүүрийн цамцнаас татаж босгоход уурлаж та нар шиг пизда нарын үгэнд ингэж орохгүй шүү гээд Гбагалзуурдан түлхэхэд толгойгоороо орны толгой цохичих шиг болсон. Тэгэхэд би очоод Ганжигүүрийн цамцнаас татаж салгах гэхэд зүгээр бай пизда минь гээд уурласан. Би Ганжигүүрийг дахин татаж салгахад өөрөө орны хөлөнд тээглэж, орон дээрээ нуруугаараа зөөлөн унаад өгсөн. Тэгэхэд Г Ганжигүүртэй ямар нэг зодоон цохион хийгээгүй. Би цамцнаас нь зуурчихсан байхдаа ах нарынхаа үгэнд ор гэхэд та нар шиг пизда нарын үгэнд орохгүй гэж уурлаад уруулруу 2 удаа гараараа цохиж, багалзуурдан, миний цээж рүү жийсэн. Тэгэхэд нь би салаад явчихсан, араас хараагаад байх шиг байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 17 дугаар хуудас/,

Гэрч Н.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн үед Ганжигүүр гэртээ ирэхдээ халуурсан байдалтай ирээд өвчин намдаах эм уугаад унтаад өгсөн. Тэгээд тэр өдөр юу болсон талаар мэдээгүй, маргааш нь нилээд халуурч, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2 хүүхэд сургуулийн дотуур байранд зодсон талаар хэлсэн. Тэгээд биеийг нь үзэхэд зүүн нүд хөхөрсөн, цус хурсан, гар, хөл, мөр, цээжний хэсэгт хөхөрсөн байдалтай, толгой нь өвдөөд юм идэхгүй унтаад байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/,

Гэрч Б.Цэцмагнайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 21-ний өглөөний босох үеэр бидэнтэй цуг нэг өрөөнд байрлаж байсан Ганжигүүр нь Г билүү, Батбилгүүн нарын нэгэнтэй маргалдсан, би одоо мартаад сайн санахгүй байна. Ганжигүүрт шаардлага тавихад л өөдөөс нь хэрэлдээд байсан зүйл болсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 29-30 дугаар хуудас/,

Гэрч У.Тунгалаг-Оюуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би он, сар, өдрийг нь санахгүй байна, ямарч байсан тухайн үед нь байх, уг байранд Ганжигүүрийг Батбилгүүн, Г нар зодсон гэж хэн нэгэн нь надад мэдэгдсэн, яг хэн мэдэгдсэнийг нь би санахгүй байна. Ингээд үүний дагуу Батбилгүүн, Г нарыг дуудаж уулзахад Г нь өглөө бос гээд Ганжигүүрт шаардлага тавихад босоогүй, ганцаараа хэвтээд байсан, дахиад шаарлага тавиад босоочээ гэхэд Ганжигүүр уурлаж босч ирээд Гзаамдаад авсан гэсэн, тэгэнгүүт нь Батбилгүүн тэднийг салгахад Ганжигүүр нь элдэв янзаар хараагаад байсан гэсэн, тэгэхээр Батбилгүүн нь Ганжигүүрийг заамдаад орон дээр нь дарсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 34-36 дугаар хуудас/,

Гэрч Б.Батзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сургууль дотор явж байтал Г нь билүү, би тодорхой санахгүй байна, энэ хоёрын нэг нь ирээд “багшаа танай ангийн Ганжигүүр шаардлага тавихад биелүүлэхгүй байсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 37-39 дүгээр хуудас/,

Гэрч Э.Билгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би мэдэхгүй байна. Тэр өдөр өглөө босчихоод ариун цэврийн өрөө орж гар нүүрээ угаачихаад буцаад орж ирэхэд Батбилгүүн, Ганжигүүр нар муудалцсан гэж хүүхдүүд хэлсэн, намайг орж ирэхэд бол ямар нэгэн зодоон цохион, хэрүүл маргаан болсон зүйл байгаагүй, Батбилгүүн, Ганжигүүр нар өөр өөрсдөө орон дээрээ байцгааж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 26-27 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹727 дүгнэлтэд “Ганжигүүрийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалга, баруун мөр, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Ганжигүүрийн биед 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Толгойн MRI шинжилгээнд тусгагдсан суурийн хөндийн салстын зузаарал /синусит/ эмгэг өөрчлөлт нь гэмтлийн гаралтай бус, өвчний олон улсын 10-р ангилалд хамаарах чих хамар хоолойн эмгэг өвчин юм” гэжээ /хэргийн 44-45 дугаар хуудас/,

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Ганжигүүрийн хэсэг газрын үзлэгт 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэсэг газрын үзлэг хийхэд зүүн нүдний доод зовхи, зүүн бугалгын гадна, дунд хэсэг, баруун мөр гадна дээд хэсэг, зүүн шилбэ бор шаргал өнгийн цус хуралттай, 2017 оны 12 дугаар сарын 28-ны Люкс Мед эмнэлгийн MRI шинжилгээ, тус шинжилгээг давтаж дүрс оношлогооны эмч О.Оюунбаясгалан давтаж уншуулж 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дүгнэлт гаргасан. Дээрх бор шаргал цус хуралт гэмтлүүд нь тухайн үзүүлэгчийн 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Тухайн хүүхдийн биеийн онцлог эмчилгээ зэргээс харилцан адилгүй байж болно…” гэх мэдүүлэг. /хэргийн 108-109 дүгээр хуудас/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б.Батбилгүүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох 72 дугаар тогтоол /хэргийн 116-117 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 48 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.Г нь Б.Батбилгүүнтэй бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургуулийн дотуур байранд насанд хүрээгүй хохирогч Б.Ганжигүүрийн биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч С.Гмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ганжигүүр гэх хүүхдийг 2017 оны 12 сарын 21-ний өдөр дотуур байрны 308 тоот өрөөнд өглөө 06 цагт босохгүй байгаад байхаар нь бос гэж шаардлага тавьсан чинь босохгүй байгаад байхаар нь чи Ганжигүүр рүү өөрийнх нь өмсдөг тавчиг аваад бос гээд шидсэн боловч оноогүй тэгсэн чинь над руу зөрүүлээд шидэхээр нь би тэгэж байгаад босчих байх гэж бодоод хэсэг орхисон бусад хүүхдүүдээ босгож дуудсан чинь Ганжигүүр босоогүй байхаар нь очоод хөнжлийг татаад босгосон чинь босч ирээд намайг хэл амаар доромжилоод намайг заамдчихсан байсан чинь цаанаас ахлах сурагч Б.Батбилгүүн ирж Ганжигүүрийг салгаад цаашаа ор руу суулгасан юм. Тэгэхэд Ганжигүүр нь Батбилгүүнийг цаашаа түлхээд орны толгой мөргөсөн юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 89-94 дүгээр хуудас/,

Өсвөр насны яллагдагч Б.Батбилгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ганжигүүр гэх хүүхэдтэй маргалдах шалтгаан нь манай дотуур байрны 3 давхарт 308 тоот өрөөнд би 2017 оны 12 сарын 20 өдрөөс 21-ний өдөр хүртэл Ротын жижүүр хийж байсан юм. Тэгээд манай дотуур байрны өглөөний бослого 06 цагт босдог юм. Тэгээд С.Г нь манай ангийн дарга түрүүч цолтой юм. Тэгээд 10В ангийн Ганжигүүр гэх хүүхэд ганцаараа орноосоо босохгүй хэвтээд байсан ангийн дарга 308 тоот өрөөний дарга С.Г байсан тэгээд Ганжигүүрийг “Чи босооч” гэж хэлсэн чинь Ганжигүүр урдаас нь хараад байсан юм. Тэгээд С.Г хажуудаа байсан тавчик аваад шидсэн чинь хөнжлийг нь оносон чинь Ганжигүүр нь буцаагаад тавчик шидсэн чинь Гоноогүй Ганжигүүр нь толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөөд буцаад хэвтээд өгсөн босохгүй байсан юм. Өрөөний дарга Г очоод нөмөрч байгаа хөнжлийг нь хуулаад бос гэж хэлсэн. Ганжигүүр нь уурлаж босч ирээд Гхоолойноос нь боогоод цааш нь түлхээд цаана нь байсан орны толгой мөргүүлээд улам цааш нь шахаад байхаар нь би хажууд нь байж таарсан очоод Ганжигүүрийг хойш нь татаад салгаад хамгийн ойрхон байсан орон дээр дарж хэвтүүлээд дарчихсан байсан. Ганжигүүр нь босох гээд байхаар нь босгохгүй байсан тэгсэн чинь миний хоолойноос дарчихсан байхад багалзуурдаад байхаар нь хойшоогоо өөрийгөө татах гэсэн чинь миний хоолойг маажчихсан. Би хойшоогоо болсон чинь хөл нь суларчихсан чинь хөлөө гаргаж ирж байгаад миний цээж орчим жийсэн юм. Би Ганжигүүрийг зөрүүлээд цохьсон асуудал байхгүй би Ганжигүүрт хандаж “Чи шаардлага тавьж байхад биелүүлээч” гэхэд Ганжигүүр нь заавал та нарын үгэнд орох ёстой юм уу гээд намайг хараагаад байсан юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 95-102 дугаар хуудас/,

Өсвөр насны хохирогч Б.Ганжигүүрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 21-ний өглөө цагийг санахгүй байна, Баянзүрх дүүргийн 16-р хороо Тэмүүжин өрлөг бүрэн дунд сургуулийн дотуур байрны 308 тоот өрөөнд бие өвдөөд ороо хураагаад байж байхад 10б ангийн Г намайг ороо хурдан хураа гээд углааш шидэхээр нь буцааж шидэж өгөхөд оноогүй байхад уурлаж, намайг түлхэж, газар унаган багалзуурдаж, би салах гээд босох гэхэд тэдний ангийн Батбилгүүн гэх хүүхэд араас миний нуруу руу 1 удаа гараараа цохисон. Улмаар тэр хоёр надаас зуураад биеийн нүүр, нуруу, гар, бөөрний орчим гараараа ээлжлээд бүлэглэн зодсон. Тэгэхэд тэнд байсан хүүхдүүдээс хэн мэдэхгүй биднийг салгасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 13-15, 105-107 дугаар хуудас/,

Гэрч Б.Батбилгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр өглөө эрт 06:30 цагийн үед Тэмүүжин өрлөг сургуулийн сурагчдын дотуур байранд жижүүрээр ажиллаж байгаад сурагчдыг босгох үүргийн дагуу 3-р давхарын 308 тоот өрөөнд сурагчдыг босгож байхад Ганжигүүр орон дээрээ хэвтээд босохгүй байхад нь Г углааш шидэж бос гэхэд уурлаад хараалын үг хэлсэн. Тэгээд Г Ганжигүүрийн цамцнаас татаж босгоход уурлаж та нар шиг пизда нарын үгэнд ингэж орохгүй шүү гээд Гбагалзуурдан түлхэхэд толгойгоороо орны толгой цохичих шиг болсон. Тэгэхэд би очоод Ганжигүүрийн цамцнаас татаж салгах гэхэд зүгээр бай пизда минь гээд уурласан. Би Ганжигүүрийг дахин татаж салгахад өөрөө орны хөлөнд тээглэж, орон дээрээ нуруугаараа зөөлөн унаад өгсөн. Тэгэхэд Г Ганжигүүртэй ямар нэг зодоон цохион хийгээгүй. Би цамцнаас нь зуурчихсан байхдаа ах нарынхаа үгэнд ор гэхэд та нар шиг пизда нарын үгэнд орохгүй гэж уурлаад уруулруу 2 удаа гараараа цохиж, багалзуурдан, миний цээж рүү жийсэн. Тэгэхэд нь би салаад явчихсан, араас хараагаад байх шиг байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 17 дугаар хуудас/,

Гэрч Н.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн үед Ганжигүүр гэртээ ирэхдээ халуурсан байдалтай ирээд өвчин намдаах эм уугаад унтаад өгсөн. Тэгээд тэр өдөр юу болсон талаар мэдээгүй, маргааш нь нилээд халуурч, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2 хүүхэд сургуулийн дотуур байранд зодсон талаар хэлсэн. Тэгээд биеийг нь үзэхэд зүүн нүд хөхөрсөн, цус хурсан, гар, хөл, мөр, цээжний хэсэгт хөхөрсөн байдалтай, толгой нь өвдөөд юм идэхгүй унтаад байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/,

Гэрч Б.Цэцмагнайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 21-ний өглөөний босох үеэр бидэнтэй цуг нэг өрөөнд байрлаж байсан Ганжигүүр нь Г билүү, Батбилгүүн нарын нэгэнтэй маргалдсан, би одоо мартаад сайн санахгүй байна. Ганжигүүрт шаардлага тавихад л өөдөөс нь хэрэлдээд байсан зүйл болсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 29-30 дугаар хуудас/,

Гэрч У.Тунгалаг-Оюуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би он, сар, өдрийг нь санахгүй байна, ямарч байсан тухайн үед нь байх, уг байранд Ганжигүүрийг Батбилгүүн, Г нар зодсон гэж хэн нэгэн нь надад мэдэгдсэн, яг мэдэгдсэнийг нь би санахгүй байна. Ингээд үүний дагуу Батбилгүүн, Г нарыг дуудаж уулзахад Г нь өглөө бос гээд Ганжигүүрт шаардлага тавихад босоогүй, ганцаараа хэвтээд байсан, дахиад шаарлага тавиад босоочээ гэхэд Ганжигүүр уурлаж босч ирээд Гзаамдаад авсан гэсэн, тэгэнгүүт нь Батбилгүүн тэднийг салгахад Ганжигүүр нь элдэв янзаар хараагаад байсан гэсэн, тэгэхээр Батбилгүүн нь Ганжигүүрийг заамдаад орон дээр нь дарсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 34-36 дугаар хуудас/,

Гэрч Б.Батзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сургууль дотор явж байтал Г нь билүү, би тодорхой санахгүй байна, энэ хоёрын нэг нь ирээд “багшаа танай ангийн Ганжигүүр шаардлага тавихад биелүүлэхгүй байсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 37-39 дүгээр хуудас/,

Гэрч Э.Билгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би мэдэхгүй байна. Тэр өдөр өглөө босчихоод ариун цэврийн өрөө орж гар нүүрээ угаачихаад буцаад орж ирэхэд Батбилгүүн, Ганжигүүр нар муудалцсан гэж хүүхдүүд хэлсэн, намайг орж ирэхэд бол ямар нэгэн зодоон цохион, хэрүүл маргаан болсон зүйл байгаагүй, Батбилгүүн, Ганжигүүр нар өөр өөрсдөө орон дээрээ байцгааж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 26-27 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹727 дүгнэлтэд “Ганжигүүрийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалга, баруун мөр, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Ганжигүүрийн биед 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Толгойн MRI шинжилгээнд тусгагдсан суурийн хөндийн салстын зузаарал /синусит/ эмгэг өөрчлөлт нь гэмтлийн гаралтай бус, өвчний олон улсын 10-р ангилалд хамаарах чих хамар хоолойн эмгэг өвчин юм” гэжээ /хэргийн 44-45 дугаар хуудас/,

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Ганжигүүрийн хэсэг газрын үзлэгт 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэсэг газрын үзлэг хийхэд зүүн нүдний доод зовхи, зүүн бугалгын гадна, дунд хэсэг, баруун мөр гадна дээд хэсэг, зүүн шилбэ бор шаргал өнгийн цус хуралттай, 2017 оны 12 дугаар сарын 28-ны Люкс Мед эмнэлгийн MRI шинжилгээ, тус шинжилгээг давтаж дүрс оношлогооны эмч О.Оюунбаясгалан давтаж уншуулж 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дүгнэлт гаргасан. Дээрх бор шаргал цус хуралт гэмтлүүд нь тухайн үзүүлэгчийн 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Тухайн хүүхдийн биеийн онцлог эмчилгээ зэргээс харилцан адилгүй байж болно…” гэх мэдүүлэг. /хэргийн 108-109 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Гд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч С.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч нь Ганжигүүрт учирсан хор уршгийг Г учруулсан уу, өөр хэн нэгэн учруулсан уу гэдэг нь хангалттай шалгагдаж тогтоогдоогүй байна. Тухайн өдөр Г Ганжигүүрт хөнгөн гэмтэл учруулсан гэдгийг нотлох баримт байдаггүй. Батзаяа багш тухайн өдөр ангийнхантайгаа уулзахад нүдний хөхрөлт харагдаагүй байдаг. Өдөр нь биеийг асуух үед мөн цохиулсан байсан бол хөхрөх цаг хугацаа хангалттай байсан гэж үзэж байна. Иймд эдгээр нотлох баримтуудыг аваад үзхээр Г хөнгөн гэмтэл учруулсан, нийгэмд аюултай үйлдэл хийсэн гэх шалтгаант холбоо харагдахгүй байна. Ийм учир шүүхээс цагаатгаж өгнө үү мөн хавтаст хэргийн 58 дугаар хуудсан авсан зураг дээр Ганжигүүрийн нүүрэнд хөхрөлт харагдахгүй байгаа гэх боловч энэ нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Ганжигүүрийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалга, баруун мөр, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна” шинжээчийн ¹727 дүгнэлт /хэргийн 44-45 дугаар хуудас/, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Ганжигүүрийн хэсэг газрын үзлэгт 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэсэг газрын үзлэг хийхэд зүүн нүдний доод зовхи, зүүн бугалгын гадна, дунд хэсэг, баруун мөр гадна дээд хэсэг, зүүн шилбэ бор шаргал өнгийн цус хуралттай, 2017 оны 12 дугаар сарын 28-ны Люкс Мед эмнэлгийн MRI шинжилгээ, тус шинжилгээг давтаж дүрс оношлогооны эмч О.Оюунбаясгалан давтаж уншуулж 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дүгнэлт гаргасан. Дээрх бор шаргал цус хуралт гэмтлүүд нь тухайн үзүүлэгчийн 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Тухайн хүүхдийн биеийн онцлог эмчилгээ зэргээс харилцан адилгүй байж болно…” гэх мэдүүлэг /хэргийн 108-109 дүгээр хуудас/ зэргээр няцаагдаж байна. Өөрөөс хэлбэл хохирогч Ганжигүүрийн биед ил харагдах хэсгээс гадна тархи доргилт  болон бусад гэмтлүүд учирчээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.Хохирогч болон түүний хууль ёсны төлөлөөгч нар нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.