Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2016/0521/З |
Дугаар | 1038 |
Огноо | 2016-12-13 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 1038
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2016 оны 12 дугаар сарын -ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар иргэн Э.Уын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд Ч.Г*******, түүний өмгөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: Ула*******тар хот, Б******* дүүргийн 18 дугаар хороо, дугаар хороолол, -р байрны зүүн талд 40 м2 талбай бүхий газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох
Нийслэлийн Засаг даргын А/119 дугаар захирамжаар олгосон 390 м2 газраас миний өв залгамжлан авах 40 м2 газар болон граж, орон сууцны хооронд байрлах галын гарцыг давхардуулан олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах
Нэхэмжлэгч Э.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг дарга 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдөр А/119 дүгээр захирамж гарган Жагийн Г*******д Ула*******тар хотын Б******* дүүргийн 18 дугаар хороо дугаар хороолол, байрны зүүн талд 390 м2 талбай бүхий газрыг олгожээ. Гэтэл уг газрын 40 м2 талбай бүхий газар нь миний эцэг Н******* Э*******ын худалдаа үйлчилгээний зориулалтаар 1998 оноос эзэмшиж буй газартай давхцуулан олгогдсон байна. Миний аав 20 оноос хүндээр өвдөж ухаангүй байж байгаад 20 оны 4 дүгээр сарын 15-нд нас барж түүний өв залгамжлагчаар том хүү Э.У би 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 65 тоот өв залгамжлах эрхийн гэрчилгээ авч уг газрыг өв залгамжлах эрхтэй болсон. Ж.Г******* нь 2015 оны 10 дугаар сарын 01-нд Б*******, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж хариуцагч болсон үеэс Нийслэлийн Засаг дарга газар давхардуулан олгосон байна гэж мэдсэн бөгөөд тус шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүх маргааныг шийдвэрлэсний дараа миний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж Нийслэлийн Засаг даргад Ж.Г*******д олгосон А/119 тоот захирамжийг хүчингүй болгуулах ааваасаа өвлөж авсан газраа эзэмших эрхтэй болохыг тогтоолгохоор гомдол гаргасан боловч шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариуг 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Дүнжингарав худалдааны төвд байрлах иргэдэд үйлчлэх 1 цэгийн үйлчилгээний төвөөс очиж авсан. Энэ хугацаанд ээж Ц.Э*******ийн бие өвдөж нурууны хагалгаанд орж түүнийг эмнэлэгт асарч сахиж байсан. Үүнээс шалтгаалан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэсэн.
Иймд Э.У намайг Б******* дүүргийн 18 дугаар хороо дугаар хороолол байрны зүүн талд 40 м2 талбай бүхий газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоож Нийслэлийн Засаг даргын А/119 тоот захирамжаар олгосон 390 м2 газраас миний өв залгамжлан авах 40 м2 газар болон гараж орон сууцны хооронд байрлах галын гарцыг давхардуулан олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1 дүгээр шаардлага нь 1996 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Ула*******тар хотын захирагчийн албанаас Б******* дүүргийн дугаар хорооны дүгээр байр орчимд граж барих зөвшөөрлийг олгосон байдаг. Хотын захиргаанаас шийдвэр гарч гражийн асуудлыг төлөвлөн зохион байгуулж оршин суугчдад олгосон. Газар өмчлөх, эзэмших эрхийн асуудал 1998 оноос хэрэгжиж ирсэн байдаг. Энэ хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл Э.Уын аав Э******* нь 2 гражийг эзэмшээд явж байна. Энэ хугацаанд Б******* дүүрэгт 20 м2 үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар авч дугуй засварын үйлчилгээ эрхэлж байна. 2008 оны 03 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ авсан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу гэрээ байгуулснаар газар эзэмших эрх үүсэх зохицуулалттай байдаг. 2006 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Б******* дүүргийн захирамжаар эзэмших шийдвэр гарсан ч энэ хүн 2008 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулаад гэрчилгээ авсан байдаг. Энэ газар эзэмших гэрчилгээг авахдаа 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д газар эзэмших хугацаа нь 15-60 жилийн хугацаанд эзэмших эрхтэй байдаг. Тиймээс нэхэмжлэгчийн газар эзэмших хугацаа дуусаагүй. Э******* гэх хүн өөрөө 20 онд цус харваж хүнтэй харилцаж чадахгүй болоод жилийн дараа нас барсан. Дараа нь хүү Э.У нь өв залгамжлах эрхээ нээлгэхийн тулд жил хүлээсэн. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өвөө нээлгэсэн. Энэ хугацаанд иргэн н.Г******* гэх хүн 2012 онд тухайн газар дээр давхардуулан Нийслэлийн засаг даргаас эзэмших эрх авсан байдаг. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийг 31.2-т зааснаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсанаар газар зохион байгуулалтыг шийддэг. 1996 онд зохион байгуулах төлөвлөлт хийгээд иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс гражийн зориулалттай тухайн газрыг эзэмшүүлсэн. Гэтэл дахин төлөвлөлтийн хүрээнд төлөвлөгөөнд тусгагдаагүй 2012 онд н.Г******* гэх хүнд олгосноор Э.Уын эрхэнд халдаж байна. Тухайн дүгээр байранд нэхэмжлэгч өөрөө гражруу харсан цонхтой өрөөнд амьдран суудаг. Ямар нэгэн байдлаар асуудал гарсан тохиолдолд тухайн газраар орж аврах ажиллагаа хийгддэг юм билээ. Бидний зүгээс Э.Уын эзэмшиж байгаа гражийн араар аврах ажиллагаа орж болох нөхцөл байдалд байгаа учраас орц гарцыг хаасан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн эрх ашиг ийм байдлаар зөрчигдөх боломжтой байгаа учраас нийтийн эзэмшлийн талбайг орхиод аврах ажиллагаа орох боломжоор хангаж өгөөч гэж хүсэж байгаа. Онцгой байдлын ерөнхий Газраас тухайн орц гарцыг хаасан гэж дүгнэлт гарсан.
Нэхэмжлэгч талаас яагаад 40 м2-т газрыг эзэмших ёстой гэж ярьж байгаа гэхлээр 20 м2-т газарт нь эзэмших эрхийн гэрчилгээтэй гэдэг нь үнэн. 1996 оны А3/863 дугаарт шийдвэр байдаг. Тухайн үед Газрын тухай хууль ч хэрэгжиж эхлээгүй байсан ба Газрын эрх зүйн зохицуулалт нь 1998 оноос хойш үйлчилж эхэлсэн. Тиймээс нэхэмжлэгчийн эзэмшил нь тухайн үед үүссэн. Талуудаас хугацааны талаар дурдаж байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл эзэмшил нь гэрээ байгуулснаас хойш үүсдэг. Нэхэмжлэгч тал 2008 оны 3 дугаар сарын 11-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Төрийн захиргааны байгууллагаас хуулиар олгогдсон 15 жилийн хугацааг багасгаж 5 жил болгож нэхэмжлэгчийн эрхэд халдсан. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна гэж заасан. Өөрөөр хэлбэл хуулиар 15-аас 60 жил гэж тогтоож өгсөн байхад ямар нэгэн байдлаар 5 жилээр тогтоох эрх нь төрийн захиргааны байгууллагад олгогдоогүй. н.Э******* гэдэг хүн яагаад газрын албанд хүсэлтээ гаргаж өгөөгүй талаар талууд хэлж байна. 2008 онд гэрээ байгуулсан болохоор 20 онд хугацаа дуусан эсэх асуудал яригдана. Аль аль талаас санал гаргаагүй тохиолдолд 1 жилээр хугацааг сунгах талаар гэрээ нь дээр тусгаад өгсөн. н.Э******* гэдэг хүн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас Газрын албанд хандаагүй талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдсан байгаа. Мөн талуудаас өргөдөл гомдол гаргаж байсан эсэх асуудлыг хэлж байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар бичгээр болон амаар өргөдөл гомдол гаргах эрхтэй. Нэхэмжлэгчээс бичгээр гомдол гаргасан боловч хүлээн аваагүй. Тиймээс үүнийг амаар гаргасан гэж үзэхээс өөр арга байхгүй. Ийм тохиолдолд төрийн байгууллага бичгийн хэлбэрт оруулаад тухай хүнээр гарын үсэг зуруулаад авах үүрэг нь тухай газрын албаны даамалд байгаа. н.Х******* гэдэг хүн бол энэ талаар маргаантай байгаа учраас үүнийг хүлээн авах боломжгүй гэдэг хариу хэлж хүлээн авахаас татгалзсан байдаг. Гуравдагч этгээдийн зүгээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар дурдаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 119 дүгээр захирамжид гомдол гаргасан ба Дүнжингарав худалдааны төв дээр байдаг салбараас хариугаа авч байсан. 30 хоногийн дотор гомдол гаргах ёстой байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн, үүнтэй холбоотой Захиргааны хэргийн шүүхэд хандаж хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэсэн байгаа. Энэ талаар хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааг ямар нэгэн байдлаар хэтрүүлсэн зүйл байхгүй. Талуудаас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэдэг зүйлийг хэлж байна.
Э.У нь нэгэнт өвлөх эрхээ нээлгэсэн, өмнөх өмчлөгч буюу нэхэмжлэгчийн аав нь нэгэнт нас барсан байхад өвлөх эрхтэй этгээдэд уг газрыг өмчлөх эрх нь нээлттэй. А/119 дүгээр захирамж нь нэгэнт газар давхардуулж олгосон байх нь хавтаст хэргийн материалаас тодорхой харагдаж байгаа. Тухайн газар нь төрийн захиргааны байгууллагад шаардлагатай болсон юм бол яагаад иргэн Ж.Г*******д өгсөн юм. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн газар нь ямар зохион байгуулалтаар эзэмших талаар нэг ч зүйл тусгагдаагүй. Газар эзэмшүүлэх гол баримт бичиг бол Газрын тухай хууль дээр Газар зохион байгуулах төлөвлөгөө гэж заасан байдаг. Мөн Онцгой байдлын газраас галын орц гарцыг хаасан гэдэг дүгнэлтийг гаргасан. Тиймээс галын орц гарц нь дээр давхардуулаад газар олгосон нь харагдаж байна.
Нэхэмжлэгч нь өв залгамжлалын дагуу уг газрын эзэмших эрхтэй. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т зааснаар газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан гэж заасан үндэслэлээр холбогдох шүүхийн дүгнэлтийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Маргаан бүхий захирамжаар 1996 оноос хойш эзэмшиж байсан уг гражийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад дээрх шийдвэрийг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэгч нь эзэмших эрхтэйгийн хувьд дээрх нэхэмжлэлийг гаргасан энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна. Мөн Э.У нь дүгээр байрны оршин суугчдын хувьд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан үндсэн зарчмын дагуу бусдад олгож байгаа газар эзэмших эрх нь нэгэнт газар эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгохгүй, мөн оршин суугчдын эрхэд уг маргаан бүхий захирамжаар халдаж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Э.Уын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамжийн Ж.Г*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.
Иргэн Н.Э*******т Б******* дүүргийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 125 дугаар захирамжаар 20 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.
Иргэн Н.Э******* нь 20 онд нас барсан гэх бөгөөд Монгол Улсын газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл 39.1.2-т газар эзэмшигч иргэн нас барсан, ....-аар газар эзэмших эрх нь дуусгавар болно гэж заасан байна.
Иймд түүний хүү Э.У нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өв залгамжлалаар газар эзэмших эрхтэй болох, давхцалтай хэсгийн хүчингүй болгуулах, галын аюулгүй байдлыг хасуулна гэсэн 3 нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл хэсгийн шүүх анхааралдаа аваасай гэж хүсэж байна. Учир нь хэзээ Э.У гэх хүний нэхэмжлэл гаргах эрх үүссэн юм. Анх 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Дүнжингарав худалдааны төвөөс шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлэ гэсэн утга бүхий албан бичиг авсан, үүний дагуу нэхэмжлэл гаргасан гэсэн. Ингээд 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 30 хоногийг хэтрүүлсэн гэж үзэж байна. Нотариатаар батлуулаад өвөө нээлгэсэн гэж байна. Анх Э******* гэх хүн 2006 оны 4 дүгээр сарын 19-ний 125 тоот дүүргийн Засаг даргын захирамжаар 5 жилийн хугацаатай 20 м2 газрыг эзэмшиж байсан. Одоо ямар үндэслэлээр 40 м2 болгож байгаа юм. Газар эзэмших хугацаа нь 2011 оны 4 дүгээр сард дууссан. Тухайн нэхэмжилж байгаа иргэнд газар эзэмших эрх олгосон Э******* гэх хүн 20 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан. Газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлт гаргасан зүйл нотлох баримтад авагдаагүй. Мөн 40 м2 гэдгийг яаж баталж байгаа юм. Өв залгамжилж байсан асуудлаа дүүргийн газрын албанд гаргасан удаа байхгүй. Тэгэхээр тухайн нэхэмжлэл гаргаж байгаа этгээд нэхэмжлэл гаргах эрх бүхий субъект мөн үү гэх асуудал яригдана.
Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй 39.1.2-т газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан бол газар эзэмших эрх дуусгавар болно гэж заасан. Газар эзэмших эрх нь дуусгавар болсны дараа Нийслэлийн засаг даргын захирамж гарч иргэн Ж.Г*******д олгосон. Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т зааснаар газар эзэмших эрх олгох ёстой байсан гэж ярьдаг. Маргаан бүхий акт дээр Нийслэлийн барилга хот байгуулалтын төлөвлөлтийн газар, иргэн Ж.Г******* хоёрт газар олгосон байдаг. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалтад хамаараад төрийн байгууллага иргэнтэй хамтарч юм хийнэ гэх асуудлаар төсөл сонгон шалгаруулах дуудлага худалдаанаас чөлөөлөгдөж байгаа юм. Энэ захирамж нэхэмжлэл гаргаж буй этгээдийн ямар эрх ашгийг хөндөж байгаа юм. Өнөөдөр газар эзэмших эрх нь сунгагдаад явж байсан бол энэ захирамж гарахгүй. Тухайн газрын эрх нь дуусаад өөр иргэнд шилжиж очсон гэдгийг нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Иргэний шүүхэд маргаж байхад мэдсэн. Тиймээс нэхэмжлэл гаргахаасаа өмнө энэ асуудлыг мэдэж байсан нь тодорхой харагддаг. Нэхэмжлэгч эрх ашигаа яаж хөндөгдөж байгааг ярихдаа амьдрах орчны аюулгүй байдал алдагдах гэж байна гэдэг. Сүүлд улсын байцаагчийн дүгнэлт нотлох баримтаар ирсэн. Тэрэн дээр барилгыг барьвал хоорондын зай нь 6 метр гэж зааж өгсөн. Тэрнээс газар олгосноор энэ хүний эрх ашгийг хаасан байна гэсэн зүйл байхгүй. Иргэн Ганболд барилга барихад ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгын зургийг дараах шаардлагын дагуу баталж өгдөг. Газар эзэмших эрх олгосон болохоор энэ асуудлыг хөндөхгүй юм.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа хамгаалах гэж дээрх тайлбарыг хэлж байна. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.-1-д заасныг баримталж, 15 жилээр олгох ёстой байсан зүйлийг 5 жилээр олгосон гэж маргаж байна. Тухайн үед 5 жилийн гэрээ гэрчилгээг авахдаа энэ талаар маргасан зүйл байхгүй. Уг газрыг эзэмшихдээ энэ талаар мэдэж байгаа хэрнээ тухайн үед гомдол гаргахад яасан юм. 5 жилийн хугацааг сунгаад 15 жил болгох боломжтой. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нэхэмжлэгч тал сайн ойлгоосой гэж хүсч байна. Ашиглаагүй байгаа газрыг төлөвлөгөөнд тусгаж олгохыг хэлж байгаа. Өмнө нь төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг дахин төлөвлөгөөнд тусгаж олгоно гэсэн зүйл байхгүй. Анх Нийслэлийн Засаг даргаас тайлбар өгөхдөө нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэх дээр тайлбар өгсөн. Уг тайлбараа дэмжиж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.7-д заасан нөхцөл байдал үүссэн учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэж хүсч байна. Дээрх нөхцөл байдал үүсэн учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Э.Уын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох
1. Ула*******тар хотын Баянзурх дүүргийн 18-р хороо, -р хороолол, -р байрны зүүн талд 40 м2 талбай бүхий газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоож,
2. Нийслэлийн Засаг даргын А/119 тоот захирамжаар олгосон 390м2 газраас миний өв залгамжлан авах 40 м2 газар болон гараж, орон сууцны хооронд байрлах галын гарцыг давхардуулан олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий Нийслэлийн засаг даргад холбогдох захиргааны хэрэг тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна.
Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 5328 дугаар захирамжаар миний бие Ж.Г*******г гуравдагч этгээдээр оролцуулсан бөгөөд нэхэмжпэлтэй танилцсаны үндсэн дээр дараахь тайлбар, нотлох баримтыг хүргүүлж байна.
Иргэн Н.Э*******т Б******* дүүргийн засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 19-ний 125 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Уг гэрчилгээ олгогдсоноос хойш хугацааг сунгаагүй байх бөгөөд 2011 онд хугацаа нь дууссан байна.
Н.Э******* нь нас барахаасаа буюу 20 оноос өмнө уг газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг хуулийн дагуу сунгуулаагуй байх тул гэрчилгээ нь хүчингүй болж, газар эзэмших эрх нь дуусгавар болсон байна.
Иймд Н.Э******* асны хүү Э.Ут уг тазрын талаар шаардах эрх байхгүй бөгөөд өв залгамжлалийн асуудал нь захиргааны шүүхийн маргааны зүйлд хамаарахгүй юм. Иргэн Ж.Г******* миний хувьд 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 тоот шийдвэрийг үндэслэн Б******* дүүрэг, 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 390 м2 бүхий газрыг 5 жилийн хугацаатай эзэмшиж байгаа юм.
Гэтэл миний эзэмшил газарт хэд хэдэн иргэн гараж эзэмшдэг гэх бөгөөд тээврийн хэрэгсэл бусад эд зүйлсээ хадгалах, дугуй засварын газар ажиллуулах зэргээр хууль бусаар аж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд минь саад учруулдаг байсан. Үүний нэг нь баярын хүү Э.У бөгөөд тэрээр тэнд дугуй засварын газар ажиллуулдаг байсан
Ингээд газраа чөлөөлүүлэхээр удаа дараа хандаж байсан бөгөөд 2015 оны 10 дугаар 01-ны өдөр харьяалах иргэний шүүхэд хандахад Э.У нь аавынхаа энэ газрыг оны 10 дугаар сарын 30-ны өдөр өв залгамжлах эрхийн гэрчилгээг гаргуулж авахаар хөөцөлдөж гаргуулж авсан байдаг.
Гэтэл хүчингүй болсон газрын гэрчилгээг үндэслэн өвлөх эрх нээж өгсөн холбогдох нотариатын үйлдэл нь хууль зөрчсөн байна.
Иймд иргэн Э.Уын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэлсэн тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгчийн нэгдүгээр шаардлага болох тухайн газрын өв залгамжлалаар авах эрхтэй болохыг тогтоолгох гэж байна. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу харьяаллын маргаан биш, учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн 40 м2 гэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсанаар 20 м2 гэж байна. Тухайн гражийг хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд граж барих зөвшөөрлийг олгохдоо тухайн аж ахуй нэгжид граж барих эрхийг олгосон болохоос энэ хүмүүст олгосон зөвшөөрөл биш юм. Мөн өв залгамжлах эрхийн гэрчилгээ хавтаст хэрэгт ирсэн. Гэсэн ч Нотариатын тухай хууль, Газрын тухай хууль, Иргэний хэргийн хуулийн дагуу зохицуулагдсан байдаг. Өв залгамжлалын гэрчилгээгээ авчраад ямар нэгэн асуудал байхгүй бол газрын гэрчилгээг гаргаж өгдөг. Ингэж гаргаж өгснөөр нэхэмжлэл гаргах эрх нь үүснэ. Энэ эрх нь үүсээгүй байхад засаг даргад хандсан гэж байна.
Засаг даргад хандсаныг нь нотлох баримт байхгүй. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д дээд шатны Засаг даргад хандана гэж заасан байдаг. Гэтэл өөрсдөө тухайн шатны Засаг даргад хандсан гээд сая тодруулж хэллээ. Ийм учраас шаардах эрх үүсээгүй, урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ аваагүй мөн тухайн Захиргааны шүүхийн харьяаллын маргаан биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг дахин авч үзэхэд 125 дугаар захирамж 2006 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гарсан байдаг. Энэ захирамжийн хавсралтын дүгээр зүйл дээр иргэн н.Э******* тухайн газрын эзэмших хугацаа 5 жил гэж заасан байгаа. Энэ эрх аль хэдийн дууссан. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ авагдаагүй ба үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга гэж заасан буюу Дээд шатны Засаг даргад хандах ёстой байсан.
Гэтэл нэхэмжлэгч тал тухайн шатны Засаг даргад хандсан талаар сая дурдлаа. Иймээс шаардах эрх үүсээгүй, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй, мөн уг маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн харъялалын маргаан биш байгаа учраас уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас авч үзэхэд 2006 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 125 дугаар захирамжийн хавсралтын дүгээр зүйл дээр 2006 оноос хойш 2011 он буюу 5 жилийн хугацаатай олгосон. Одоо бол хугацаа дууссан. Хугацааг сунгуулах талаар 30 хоногийн өмнө хүсэлтээ гаргах ёстой байсан ба хугацаанд нь хүсэлтээ гаргасан зүйл байхгүй. Уг хугацаанд өвчтэй байсан гэдэг боловч энэ нь ганц эрүүл мэндийн тодорхойлолтоор бүрэн нотолж чадахгүй. Нэхэмжлэгч талаар галын орц гарцыг хаасан гэдэг зүйл хэлдэг. Энэ талаар шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нотлох баримт гаргуулахаар Нийслэлийн онцгой байдлын газар луу албан тоот явуулсан ба уг албан тоотод орон сууц болон граж хоёрын хоорондох зай галын гарц мөн эсэх гэсэн байдаг боловч энэ талаар дүгнэсэн зүйл огт байдаггүй.
Давхардуулан газар олгосон нь галын норм дүрмийг зөрчиж байгаа эсэх талаар тус тус тодруулж өгнө үү гэсэн асуулт байдаг. Шүүхийн албан тоотод Онцгой байдлын газраас хариу өгөхдөө байр граж хоёрын хоорондох зай норм дүрмийг зөрчсөн гэх ерөнхий дүгнэлтийг ирүүлсэн байдаг. Нийслэлийн Засаг даргын А/119 дүгээр захирамжаар гуравдагч этгээдэд олгосон газар нь газар эзэмших эрхийн захирамж түүнд олгосон гэрээ гэрчилгээ байдаг. Үүний дагуу тухайн иргэн зориулалтын дагуу ямар хэмжээний барилга байгууламж барих, хэзээ барих, яаж ашиглах нь тухайн иргэний эрх асуудал. Уг барилгыг барих ажил нь олон шат дараатай ажил ба дараагийн асуудал. Ийм учраас ирээдүйд бий болох үр дагаврын урьдчилан харж өнөөдөр шүүх дээр уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.
Шаардах эрхгүй гэдэг асуудал нэхэмжлэгч тал тодорхой тайлбар хэлсэнгүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 21.5.3-д энэ хуулийн 21.2.3-д зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж заасан. Өөрөөр хэлбэл дүүргийн Засаг даргын эрх хэмжээ байгаа. Газрын тухай хуулийн 21.2-т Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Мөн хуулийн 21.2.3-т нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж заасан. Дүүргийн Засаг даргын захирамж нь анхнаасаа хууль зөрчсөн захирамж байсан. Уг дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа юм шиг хэрнээ 5 жил биш 15 жилийн хугацаатай байх ёстой гэдэг зүйлийг хэлж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ талаар хэлсэн хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. н.Э******* гэдэг хүн 20 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан байхад 2015 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр эмчийн магадлагаа авчирж өгч байгаа нь ойлгомжгүй байна. Уг баримтаар асуудлыг шийдвэрлэн гэдэг маргаантай байна.
Хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж байна. Мөн Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно гэж заасан. Тиймээс нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш. Нэхэмжлэгч талаас орон сууцанд амьдардаг учраас гуравдагч этгээдэд олгосон Засаг даргын захирамж нь нэхэмжлэгчийн орчны аюулгүй байдлыг зөрчөөд байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарладаг. Гэтэл тухайн газар холбогдох журмын дагуу олгогдсон баригдах барилга нь тодорхой бус байгаа. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дүгнэлт нь дээр дурдсанаар уг газар эзэмших эрхээс гадна одоо байгаа граж нь холбогдох дүрэм журмыг зөрчсөн асуудал байна гэсэн зүйлийг дурдсан байдаг. Нэхэмжлэгч талаас шаардах эрх нь үүссэн талаар хангалтай нотолж чадсангүй. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд хандах, хөөн хэлэлцэх хугацааг нь өнгөрсөн байхад нэхэмжлэл гаргасан учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7, мөн хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх бүхий этгээд биш учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч иргэн Э.У нь “Ула*******тар хот, Б******* дүүргийн 18 дугаар хороо, дугаар хорооллын -р байрны зүүн талд 40 м2 талбай бүхий газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын А/119 тоот захирамжаар олгосон 390 м2 газраас миний өв залгамжлан авах 40 м2 газар болон грааш орон сууцны хооронд байрлах галын гарцыг давхардуулан олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
1.40 м2 газрыг өв залгамжлалаар газар эзэмших эрхтэй болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу нэхэмжлэгчийг 40 м2 газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх шаардлага гэж тодруулан тайлбарлажээ /хх 175/.
Нэхэмжлэгч талаас Барилга хот байгуулалтын албаны дарга, Ула*******тар хотын ерөнхий архитекторын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3/863 дугаар актаар “Ха**** араа эрхлэх аж ахуйд гарааш барихыг зөвшөөрсөн /хх 6/-өөр 40 м2 газар 2 гараашыг нэхэмжлэгчийн аав Н.Э******* эзэмшиж ирсэн, 1 гарааш нь дугуй засварын үйлчилгээний зориулалттай ашигладаг учир үйлчилгээний зориулалтаар гараашийн доорх 20 м2 газрыг эзэмших гэрчилгээг олгосон, харин 1 гараашийг ахуйн зориулалтаар буюу хувийн машинаа тавьдаг учир доорх 20 м2 газрын гэрчилгээг одоог хүртэл олгоогүй, нэхэмжлэгч Э.У уг 2 гараашийг одоог хүртэл ашиглаж байгаа, өвлөх эрхийн гэрчилгээтэй гэж тайлбарлажээ.
Б******* дүүргийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 125 дугаар захирамж /хх 34-35/-аар Б******* дүүргийн * д***угаар хороо, ** дугаар байрны зүүн талд, худалдаа үйлчилгээний зориулалттай 20 м2 газар эзэмшүүлэх эрхийн хугацааг 5 жилээр сунгажээ. Уг захирамжийг үндэслэн Б******* дүүргийн газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Б.Хадбаатар, иргэн Н.Э******* нар 6003/0456 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” гэрээ /хх 8-10/-г 2008 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулж, Б******* дүүргийн Засаг даргаас 0******* дугаар газар эзэмших гэрчилгээ /хх 16/-г 2008 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 5 жилийн хугацаатай иргэн Н.Э*******т олгожээ.
Иргэн Н.Э*******ын худалдаа үйлчилгээний зориулалттай 20 м2 газар эзэмших гэрчилгээний хугацаа 20 оны 3 дугаар сарын 11-ний өдөр, харин газар эзэмших гэрээний хугацаа 2010 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дууссан боловч сунгуулах хүсэлтийг гаргаагүй байна.
Нийслэлийн Б******* дүүргийн *** дугаар хорооны ***-р байрны 16-д оршин суух Н.Э******* /РД:ЦЖ*******/ нь 20 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нас барсаныг улсын бүртгэлийн 1983 дугаарт бүртгэж, гэрчилгээ /хх-/ олгосон байна.
Нэхэмжлэгч иргэн Э.У нь Б******* дүүрэг, 18-р хороо, -р байрны зүүн талд байрлах 0******* дугаар гэрчилгээтэй 20 м2 газрын эзэмших эрхийг 2015 оны 10-р сарын 30-ний өдөр 065 “Өвлөх эрхийн гэрчилгээ”-гээр өвлөн авчээ /хх -16/.
Төрийн өмчийн газрыг эзэмших эрхтэй этгээд нас барсан тохиолдолд түүний газар эзэмших эрхийг ямар журмаар шилжүүлэх, газар эзэмших эрх хэрхэн дуусгавар болох нөхцөлийн талаар Газрын тухай хуульд тусгайлан зохицуулжээ.
Тодруулбал, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д газар эзэмшигч иргэн нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болохоор заажээ. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д газар эзэмшигч нас барсан тохиолдолд түүний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшнэ гэжээ. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд газар эрх дуусгавар болохоор заажээ.
Нэхэмжлэгч иргэн Э.У нь 0******* дугаартай газар эзэмших гэрчилгээтэй 20 м2 газрын гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авах хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй гэж тайлбарлах боловч түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаагүй, энэ талаарх Б******* дүүргийн Засаг даргын аливаа үйлдэлтэй маргаагүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу өөрийн аавын эзэмшиж байсан газрын гэрчилгээтэй 20 м2 газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргаагүй, уг газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх эрхийг шилжүүлсэн тухай эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байгаа учир өвлөн авсан газрын талаар газар эзэмших эрх, үүргийг хэрэгжүүлэх хууль ёсны газар эзэмшигч гэж үзэхгүй юм. Төрийн өмчийн газрыг эзэмших эрхтэй гэдэг нь өв залгамжлалын гэрчилгээ авснаар тогтоогдохгүй харин дээр дурдсан Газрын тухай хуульд заасан журмын дагуу өв залгамжлагч өөрийн нэр дээр шилжүүлэн авснаар тогтоогдохоор байна.
Түүнчлэн нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өв нээлгэх үед түүний өвлөн авсан газрын эзэмших эрх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэдэг үндэслэлээр дуусгавар болсон байжээ.
Түүнчлэн өвлөх эрхийн гэрчилгээнээс үзэхэд өвлөгч буюу нэхэмжлэгч Э.У нь 0******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй холбоотойгоор 20 м2 газрыг эзэмших эрхийг өөрийн ааваас өвлөн авсан харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шиг 40 м2 газрыг өвлөн аваагүй, гэрчилгээтэй холбоогүй үлдсэн 20 м2 газрыг нэхэмжлэгч өвлөн авсан нь тогтоогдохгүй байна. Иймд өв залгамжлалтай холбоотойгоор гэрчилгээтэй холбоогүй үлдсэн 20 м2 газрыг эзэмшлийн талаар шаардах эрхийг Э.У нь эрх залгамжлан авсан, өвлөн авсан нь тогтоодоогүй, мөн Газрын тухай хуульд заасны дагуу Э.У уг газрыг эзэмших хүсэлт гарган, газар эзэмших эрх авсан эсхүл, бусдаас шилжүүлэн авсан нь тогтоогдохгүй байхад түүнийг уг газрыг эзэмших эрхтэй болохыг захиргааны хэргийн шүүх тогтоох үндэслэлгүй байна.
Харин нэхэмжлэгч өвлөх гэрчилгээнд дурдаагүй үлдсэн 20 м2 газрын эзэмшилтэй холбоотой шаардах эрхийг нэхэмжлэгч Э.У нь эрх залгамжлан авсан, өвлөн авсан гэдгийг захиргааны хэргийн шүүх тогтоохгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1-д зааснаар Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэдэг учир иргэд хоорондын өв залгамжлалын харилцаа нь нийтийн эрх зүйн хүрээнд хамааралгүй байна.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасныг үндэслэн Б******* дүүргийн *** дугаар хороо, ***дугаар хорооллын **-р байрны зүүн талд байрлах 0******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 40 м2 газрыг нэхэмжлэгч Э.Уыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг шүүхээс тогтоох, хүлээн зөвшөөрөх нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Үүний учир Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус үндэслэлээр нэхэмжлэгчийн “Ула*******тар хот, Б******* дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хорооллын **-р байрны зүүн талд 40 м2 талбай бүхий газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзан, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2.Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02-р сарын 21-ний өдрийн А/119 тоот захирамжаар олгосон 390 м2 газраас миний өв залгамжлан авах 40 м2 газрыг давхардуулан олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Нэхэмжлэгчээс 40 м2 газрыг ааваасаа өвлөн авч, дугуй засвар, гараашийн зориулалтаар бодит байдал дээр ашиглаж байгаа гэж маргажээ.
Гэсэн хэдий нэхэмжлэгч Э.У нь газар эзэмших гэрчилгээтэй байсан 20 м2 газрын эзэмших эрхийг ааваасаа өвлөн авсан харин газар эзэмших гэрчилгээ авч байгаагүй 20 м2 газрын эзэмших, ашиглах эрхийг өвлөн авсан нь дээр дурдсанаар тогтоогдоогүй.
Иймд нэхэмжлэгчийг энэхүү гэрчилгээ аваагүй 20м2 газрын эзэмшил, ашиглалттай холбоотой эрх, үүргийг ааваасаа шилжүүлэн авсан гэж үзэхээргүй байгаа бөгөөд уг газрын эзэмшил, ашиглалтыг зөрчсөн зөрчлийн талаар аливаа этгээдээс шаардах эрхгүй этгээд гэж үзэхээр байна.
Харин нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 20 м2 газрын хувьд Газрын тухай хуульд заасан журмын дагуу өөрийн нэр дээр шилжүүлэн авч, газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй, нэхэмжлэгчийн өв нээлгэх үед түүний өвлөн авсан газрын эзэмших эрх дуусгавар болсон, маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргаж байгаагүй нь тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан шаардлагын дагуу Э.У нь өөрийн аавын эзэмшиж байсан 40 м2 газрыг эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны үндсэн дээр тухайн газрын давхцалтай холбоотой гарсан захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргах эрхтэй болно.
Иймд нэхэмжлэгч Э.Уын “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02-р сарын 21-ний өдрийн А/119 тоот захирамжаар олгосон 390 м2 газраас миний өв залгамжлан авах 40 м2 газрыг давхардуулан олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр татгалзаж, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
3.Нийслэлийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн А/119 тоот захирамжаар олгосон 390 м2 газраас грааш орон сууцны хооронд байрлах галын гарцыг давхардуулан олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Иргэн Ж.Г******* нь Б******* дүүргийн ** дугаар хороо, Халдварт судлалын Үндэсний төвийн баруун талд, 390 м2 газрыг контор үйлчилгээний зориулалтаар эзэмшиж, барилга барих хүсэлт /хх-122/-ийг Нийслэлийн Газрын албаны даргад 2011 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гаргасан байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамж /хх 43-45, 119-121/-аар иргэн Ж.Г*******д Б******* дүүргийн 18 дугаар хороонд байрлах 390 м2 газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг олгожээ.
Уг шийдвэрийг үндэслэн Нийслэлийн газрын албанаас иргэн Ж.Г*******д 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 0378945 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож /хх 52/, Нийслэлийн газрын албаны газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Б.Загдсамбар, иргэн Ж.Г******* нар 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулжээ /хх 53-55/.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийн заалтыг үндэслэн маргаан бүхий акт буюу Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/119 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Ж.Г*******гийн хүсэлтийг үндэслэн маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч актын үндэслэл болсон Газрын тухай хуулийн заалттай маргаагүй, харин гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн 390 м2 газар нь орон сууцны галын гарцтай давхцаж байна, энэ нь Б******* дүүргийн 18-р хороо, -р хороолол, -р байрны 16 тоотод оршин суугчийн хувьд галын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж нэхэмжлэлийн гурав дахь шаардлагаараа маргажээ.
Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлт /хх 163/-д “...Шалгалтаар Б******* дүүргийн 18-р хороо, -р хорооллын -р байр болон тус байрны зүүн талд байрлах 30 автомашины гэх гараашийн хоорондох зайг хэмжихэд... хоорондын зай 2 метр 20 сантметр, мөн гараашуудын урд талын үзүүрийн талд дээрх даланд тулгаж гарааш баригдсан байна. Энэхүү нөхцөл байдал нь Монгол Улсын галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалт, Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04 норм дүрмийн Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын Галын аюулаас хамгаалах шаардлагын 1 дүгээр хүснэгтийн 12-д “Барилгын орцгүй ханын дагуу галын автомашин зорчих 6 м-ээс ихгүй өргөнтэй зурвас зай гаргаж төлөвлөхийг зөвшөөрнө.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн ба дээрх барилга байгууламжийн хоорондын галын аюулгүйн зай хэмжээ зөрчигдсөн гэж дүгнэв.” гэжээ /хх-166, 167/.
Өөрөөр хэлбэл, Барилга хот байгуулалтын албаны дарга, Ула*******тар хотын ерөнхий архитекторын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3/863 дугаар актын дагуу төлөвлөгдөж баригдсан барилга /гарааш/ нь галын аюулгүй байдлын холбогдох дүрэм журамтай нийцэхгүй байгаа нь улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдов.
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02-р сарын 21-ний өдрийн А/119 тоот захирамжаар олгогдсон 390 м2 газар нь тэгш өнцөгт хэлбэртэй байх бөгөөд 2 дугаар цэгээс 3 дугаар цэг хүртэлх тал нь дээр дурдсан Барилга хот байгуулалтын албаны дарга, Ула*******тар хотын ерөнхий архитекторын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3/863 дугаар актын дагуу төлөвлөгдөж баригдсан барилга /гарааш/-ын хананаас баруун тийш илүү гарч олгогджээ /хх 55/.
Хэрэв иргэн Ж.Г*******гийн төлөвлөж буй барилга нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02-р сарын 21-ний өдрийн А/119 тоот захирамжийн дагуу олгогдсон газрын хэмжээнд тулгаж баригдвал энэ нь галын аюулгүй байдлын холбогдох дүрэм журамд нийцэхгүй юм.
Иргэн Ж.Г******* нь эзэмшлийн газар дээрээ барилга барих тохиолдолд Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуульд заасны дагуу барилгын норм, дүрэмд заасан шаардлагад нийцүүлэн холбогдох зөвшөөрлийг авсны үндсэн дээр барилгаа төлөвлөнө.
Тухайлбал, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д “Хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг тооцож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлсон байх бөгөөд холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу дараахь асуудлыг тооцон төлөвлөнө: 12.6.3-д төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх” гэжээ. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна.” гэж заажээ. Уг хуулийн шаардлагын дагуу барилгажих талбайг гуравдагч этгээд төлөвлөх юм.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02-р сарын 21-ний өдрийн А/119 тоот захирамж нь барилга барих зөвшөөрөл олгох тухай шийдвэр биш тул уг захирамжийг галын аюулгүй байдлын холбогдох дүрэм журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” хэлэхээр заажээ. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;”-ыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ заахаар тусгажээ.
Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 тоот захирамжаар 390 м2 газар олгож шийдвэрлэсэн нь Б******* дүүргийн 18-р хороо, -р хороолол, -р байрны 16 тоотод оршин суугч нэхэмжлэгчийн галын аюулгүй байдлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3., 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Уын “Ула*******тар хот, Б******* дүүргийн 18 дугаар хороо, дугаар хорооллын -р байрны зүүн талд 40 м2 талбай бүхий газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн А/119 тоот захирамжаар Ж.Г*******д олгосон 390 м2 газраас миний өв залгамжлан авах 40 м2 газар болон грааш орон сууцны хооронд байрлах галын гарцыг давхардуулан олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.8, 12.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Уын “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02-р сарын 21-ний өдрийн А/119 тоот захирамжаар олгосон 390 м2 газраас грааш орон сууцны хооронд байрлах галын гарцыг давхардуулан олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ