Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0764/З |
Дугаар | 221/МА2018/0537 |
Огноо | 2018-10-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2018/0537
2018 оны 10 сарын 10 өдөр |
Дугаар 221/МА2018/0537 |
Улаанбаатар хот |
Т.Б, Н.Н нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийг
хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Н.Н, нэхэмжлэгч Т.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Сангийн яамны Төрийн нарийн бигчийн дарга, Төрийн сангийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Ч.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0463 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Шүүхийн ерөнхий итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э давж заалдах гомдлоор, Т.Б, Н.Н нарын нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөл, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн сангийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Т.Б, Н.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дүгээр тушаалд заасан Орон сууцны дэмжлэг үзүүлэх ,,,,,,,,,, төгрөгийг Т.Байгонак надад олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг ,,,,,,,, төгрөгийг Т.Б надад олгохыг даалгах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дүгээр тушаалд заасан Н.Н орон сууцны дэмжлэг үзүүлэх ,,,,,,,,,, төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хариуцагчаас ,,,,,,,,, төгрөгийг гаргуулж Н.Н олгохыг даалгах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0463 дугаар шийдвэрээр:
“Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай” 201 дүгээр тушаалын хавсралтанд заасан Т.Б, Н.Н нарт тус бүр ,,,,,,,,,,, төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож нэхэмжлэгч нарт тус бүр ,,,,,,,,,,, төгрөгийг олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Нэхэмжлэгч Т.Б “тэтгэвэрт гарсан учраас надад орон сууцны дэмжлэг олгохгүй байна” гэж, Н.Н “Сангийн яам 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд буцаан олгосон бол зөвлөлөөс гаргуулах, хууль бусаар өгөхгүй байгаа бол Сангийн яамнаас орон сууцны дэмжлэг болох ,,,,,,,,,,, сая төгрөгийг гаргуулъя” гэж тус тус нэхэмжилж Шүүхийн ерөнхий зөвлөл, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн сангийн газрыг даргыг хариуцагчаар татсан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрт 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт Шүүхийн ерөнхий зөвлөлд буцаан олгогдсон эсэхийг тогтоосон, дүгнэсэн хэсэг байхгүй, Сангийн яамны хууль бус үйлдэл байгаа эсэхийг тогтоож, дүгнэсэн зүйл байхгүй байх ба эдгээр асуудлыг тодорхой болгох нь нэхэмжлэлийн шаардлагын нэг байсан билээ. Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх болон Тогтоох хэсэгт хариуцагч Сангийн яамны талаар ямар нэгэн дүгнэлт байхгүй байгаа зэрэг нь анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээр хянуулах үндэслэл болж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0463 дугаар шийдвэрийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйг давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэх явцад зөвтгөх боломжгүй байх тул дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2446 дугаар захирамжаар тус хэрэгт Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, мөн Төрийн сангийн газрын даргыг тус тус хамтран хариуцагчаар татсан боловч эдгээр хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, иймд шүүхийн шийдвэрээр нэр бүхий нэхэмжлэгч тус бүрт ,,,,,,, сая төгрөг олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж, харин хамтран хариуцагч нарт нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой даалгасан, эсхүл хэрэгсэхгүй болгосон шийдэл байхгүй, энэ талаар огт дүгнэлт өгөөгүй байна.
Тухайлбал нэхэмжлэгч Т.Б тухайд 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр “нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хамтран хариуцагч оролцуулах тухай” хүсэлтээ Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн сангийн газрын дарга нарыг хариуцагчаар нэмж татуулах хүсэлт гаргасан боловч тэдгээрт холбогдох шаардлага байхгүй, мөн Н.Н тухайд 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжилж буй ,,,,,,,,,,,, сая төгрөгийг Сангийн яамнаас гаргуулахаар хамтран хариуцагч татуулах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүхийн шийдвэрт энэ талаар огт дүгнээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” тухайн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах зохицуулалттай.
Нэгэнт хамтран хариуцагч нарт холбогдох шаардлага байхгүй байгаа тохиолдолд чухам ямар үндэслэлээр тэдгээрийг хариуцагчаар татсан нь нэхэмжлэгч нарын хүсэлт болон хамтран хариуцагч татах тухай захирамжаас үзэхэд ойлгомжгүй, гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн зүгээс “…нэхэмжлэгч болон нэр бүхий бусад шүүгч нарт орон сууцны дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн даргын 2014 оны 201 дүгээр тушаал өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр байгаа, тийм ч учраас тушаалын хэрэгжилтийг хангуулахаар жил жилийн төсөвт уг хөрөнгийг тусгуулахаар удаа дараа хандсаар байгаа боловч шийдвэрлэгдэхгүй байгаагаас шалтгаалан хэрэгжихгүй байна, хэрэв төсөвт тусгагдсан тохиолдолд олгоход татгалзах зүйлгүй…” гэх тайлбар гаргадаг, энэ нь ч хэрэгт авагдсан хүсэлт, албан бичгээр тогтоогддог.
Харин Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын бичгийн тайлбарт “…2015 оноос хойш зөвхөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын төдийгүй бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт орон байраар хангах, орон сууцны дэмжлэг үзүүлэх зардал тусгагдахгүй байгаа тул нэхэмжилсэн мөнгийг санхүүжүүлэх боломжгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн атлаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мөн л санхүүжилт хийгдээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрнээ Шүүхийн ерөнхий зөвлөл өөрийн хуваарилагдсан төсвийн тэтгэмжийн зардлаас орон сууцны дэмжлэгийг олгох боломжтой мэтээр тайлбарлаж байгаа нь өөр хоорондоо зөрчилтэй байна.
Мөн Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц “…орон сууцны дэмжлэг, нэг удаагийн тусламж, тэтгэмж бүгд нэг бүлэг доторх зардлууд, 2015 оноос орон сууцны дэмжлэг гэсэн тусгайлан эдийн засгийн ангилал байхгүй болсон учраас нэг удаагийн тусламж, дэмжлэгээс олгох боломжтой…” гэх тайлбарын хүрээнд энэ талаарх нотлох баримтыг цуглуулах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Учир нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухайд дээрх тайлбарыг үгүйсгэж, өөрөөр хэлбэл төсвийн ерөнхийлөн захирагч батлагдсан төсвийн ангиллыг хооронд нь шилжүүлэн зарцуулах эрхгүй гэдэг, эрхтэй байлаа гэж үзэхэд тухайн ангилалд нь зохих хэмжээний төсөв тусгагдсан эсэхийг ч тодруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр биелэгдэх бодит боломжтой байх ёстой, Шүүхийн ерөнхий зөвлөлийн зүгээс санхүүжилт хийгдэхгүй байгаагаас шалтгаалан нэр бүхий нэхэмжлэгч нарын болон тушаалд тусгагдсан шүүгч нарт олгогдох орон сууцны дэмжлэг одоог хүртэл олгогдохгүй байгаа гэсэн тайлбарыг гаргасаар байхад анхан шатны шүүхээс зөвхөн Шүүхийн ерөнхий зөвлөл, Сангийн яамны хооронд байгуулагдсан “Эвлэрлийн гэрээ”-г баталсан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 165 дугаар захирамжид үндэслэн 20.0 сая төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Эвлэрлийн гэрээнд 2014 оны батлагдсан төсвөөс санхүүжүүлээгүй үлдсэн бараа, ажил, үйлчилгээний гэрээгээр нотлогдох зардал 2.9 тэрбум төгрөгийг 2015 оны батлагдсан төсөвт багтаан мөн оны 5 дугаар сарын 1-ний дотор санхүүжүүлэхээр харилцан тохиролцсон, гэвч хариуцагчдын тайлбараар орон сууцны дэмжлэгийг энэхүү эвлэрлийн хүрээнд Сангийн яамнаас одоог хүртэл санхүүжүүлээгүй болохыг аль аль нь хүлээн зөвшөөрч байхад “…эвлэрлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нарт орон сууцны дэмжлэгийг олгох боломжтой болсон байна, шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх ёстой…” гэсэн дүгнэлт хийсэн нь хангалтгүй.
Үндсэндээ хариуцагч нь хэн байхаас илүүтэй эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйн талаарх нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзвэл энэ нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд үл хамаарах, өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар шийдвэрлэгдэх харилцаа болно.
Түүнээс гадна санхүүжилтийг Шүүхийн ерөнхий зөвлөл бус харин Сангийн яам хийхээр үүрэг хүлээснийг анхаарч, мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт ямар ч хуулийн зүйл, заалт баримтлаагүй алдааг хэргийг дахин хянан шийдвэрлэхдээ гаргахгүй байх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0463 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН