Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 23

 

 

   2022          08           08                                    206/МА2022/00023

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2022/00287 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн******* /РД:*******/нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын багийн гудамж Б-ийн 1 тоотод оршин суух, овогт ийн /РД:/,

Хамтран хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын багийн гудамж Б-ийн 1 тоотод оршин суух, Бадарч овогт ын // нарт холбогдох,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: “Баруун бүс-төв захын ын эгнээнд байрлах 100, 101 тоот дугаарын павилон ёонкосын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч *******, ******* нараас Баруун бүс-төв захын ын эгнээнд байрлах 100,101 тоот дугаарын павилон, ёонкосыг чөлөөлүүлэх тухай”

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: “*******, ******* нарын хооронд хийгдсэн аман хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн  2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Н.Оюунчимэг, хариуцагч *******, ******* тэдгээрийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл

1.1.  Миний бие *******аас Баруун бүс төв захад байрлалтай №100, 101 тоот павилон болон ёонкосыг 29.000.000 төгрөгөөр авахаар 2021.02.23-нд ярилцан тохиролцож гэрээ хийсэн. Ингэхдээ эхний 22.000.000 төгрөгийг урьдчилан өгсөн. Мөн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 4.900.000 төгрөгийг дансаар, мөн энэ өдөр 100.000 төгрөгийг бэлнээр өгч гарын үсэг зурсан. Нийт 27.000.000 сая төгрөгийг *******т өгсөн. Үлдсэн мөнгийг боломжоороо 2021.07.01-ний өдөр өгч дуусгахаар харилцан тохиролцсон. ******* ёонкосыг 2021.03.10-ны өдөр чөлөөлж надад өгсөн.

1.2 Харин павилонгийг 2021.03.22-ны өдөр өгнө гэсэн боловч одоо болтол өгөөгүй байна. Улмаар би ажлаа төлөвлөн 20.000.000 төгрөгний барааг зээлээр татан авч түүний павильоноос болж борлуулж чадахгүй байна. Сэтгэл санаа хөрөнгө мөнгий хувьд их хохирч байна. Иймд павилонгийг миний эзэмшилд шилжүүлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлал:

2.1 Миний бие ******* нь Баруун бүсийн төв захад байрлах павилон болон ёонкосыг *******т худалдахаар тохиролцсон боловч гэр бүлийнхэнтэйгээ харилцан ярилцаж эцсийн шийдэлд хүрээгүй байсан учир наймаагаа буцаах шийдвэр гаргасан. *******ээс авсан 27,000,000 төгрөгийг 2021 оны 03 сарын 29-ны өдөр ХААН банкаар дамжуулан буцаан шилжүүлсэн болно. Би авсан 27,000,000 төгрөгийг буцаан өгсөн тул өөрийн эзэмшлийн павилоныг *******т шилжүүлэх шаардлагагүй гэжээ.

2.2 Хамтран хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь *******тай гэр бүлийн гишүүд бөгөөд эхнэр ******* нь Баруун бүсийн төв захад байрлах павилон болон ёнкосыг *******т худалдахаар тохиролцсон боловч гэр бүлийнхэнтэйгээ харилцан ярилцаж эцсийн шийдэлд хүрээгүй байсан учир наймаагаа буцаах шийдвэр гаргасан. Баруун бүсийн төв захад павилон ёонкосыг байрлуулсаны хөлс түрээсийг тогтмол байнга төлсөөр ирсэн. *******ээс авсан 27.000.000 төгрөгийг 2021 оны 03 сарын 29-ны өдөр ХААН банкаар дамжуулан буцаан шилжүүлсэн болно. Нэгэнт 27.000.000 төгрөгийг буцаан өгсөн тул өөрийн эзэмшлийн павилоныг *******т шилжүүлэх шаардлагагүй. *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн нэмэгдүүлж, тодруулсан шаардлагадаа:

3.1 ...Намайг утсаар ярьж ёонкс болон павилоноо суллаж өгөхийг шаардахад би зарахаа больсон, эгчдээ зарна гэсэн хариулт өгсөн. Мөн худалдах, худалдан авах гэрээний дагуу миний шилжүүлсэн 2021 оны 02 сарын 26-ны өдөр 22.000.000 төгрөг, 2021 оны 03 сарын 17-ны өдөр 4.900.000 төгрөгөөр хариуцагч ******* нь бизнесийн эргэлтийн бараагаа татаж, хэрэглэсэн байна.

3.2 Хариуцагч ******* нь миний ээж Я.Мөнхөөгийн Хаан банкны 5866141236 тоот дансруу 2021 оны 03 сарын 29-ний өдөр надад хэлэхгүйгээр 27 сая төгрөгийг буцааж шилжүүлсэн байсныг нь би 10 хоногийн дараа мэдсэн. Одоо ээжийн дансанд мөнгө нь байгаа, хариуцагч *******аас Баруун бүсийн төв захын ын эгнээнд байрлах 100, 101 тоот павилон, ёонксыг худалдан авсан асуудалд ээж Я.Мөнхөө нь хамаагүй бөгөөд гэрээ байгуулахад оролцсон этгээд биш юм.

3.3 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, 243.2.-д Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.

Мөн хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1.-д Худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно. Иргэний хуулийн 106.1.-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. 106.2.-д Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.4.д Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заасан. Миний бие хариуцагч *******аас павилон болон ёонксыг худалдан авсантай холбогдуулан 20.000.000 төгрөгний бараа татсан байсан боловч өнөөдрийг хүртэл зарж чадалгүй банкны хүү төлж хохирсоор ирлээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4.Хариуцагч *******, хамтран хариуцагч ******* нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

4.1 *******ийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн ихэсгэж, өөрчилж, тодруулсан шаардлагатай танилцаад *******, ******* бид танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийнхээ дагуу дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие ******* нь баруун бүсийн төв захад байрлах павилон болон ёнкосыг *******т худалдахаар тохиролцсон боловч гэр бүлийнхэнтэйгээ харилцан ярилцаж эцсийн шийдэлд хүрээгүй байсан учир наймаагаа буцаах шийдвэр гаргасан.

4.2 *******ээс авсан 27.000.000 төгрөгийг 2021 оны 03 сарын 29-ны өдөр ХААН банкаар дамжуулан буцаан шилжүүлсэн бөгөөд иргэн өөрийн хөрөнгөө худалдахгүй гэж байхад хүний хөрөнгийг заавал авна гээд байгаа *******ийн хүсэлтийг ойлгохгүй байна.

4.3 Харин иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар ёонкос болон павилоны шударга өмчлөгч нь *******, ******* бид билээ. Тухайн ёонкосыг бараагаа хийгээд тэндээ худалдаагаа ******* хийж байгаа тэр ёонкосны түрээсийг ******* төлж байна. Харин бид *******ээс ёонкосоо султгаж авмаар байна гэжээ.

5. Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

5.1  Иргэний хуульд заасны дагуу хэлцэл гэдэг нь Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж тодорхойлсон байдаг. *******, ******* нар нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр харилцан тохирч Баруун бүсийн төв захад байрлалтай №100 тоот павилон болон ёонкосыг 29.000.000 сая төгрөгөөр худалдан авахаар амаар гэрээ хийсэн. Гэрээ хийхдээ 22.000.000 төгрөгийг урьдчилан өгсөн, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 4.900.000 төгрөгийг дансаар, мөн 100.000 төгрөгийг бэлнээр өгч гарын үсэг зурсан, нийт 27.000.000 төгрөгийг *******т өгсөн. Үлдсэн мөнгийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгч дуусгахаар харилцан тохиролцсон.

5.2 Гэвч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр чөлөөлж өгсөн боловч павилоныг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өгнө гэсэн боловч одоо хүртэл өгөөгүй байна. Гэрээ нь аман болон бичгийн, бодит үйлдлээр гэсэн 3 хэлбэртэй байдаг бол хэлцэл нь аман болон бичгийн хэлбэртэй байдаг. Энэхүү маргаан бүхий павилоны гэрчилгээ нь гэдэг хүний нэр дээр байдаг. Гэтэл т энэ павилоныг худалдах борлуулах, бусдад түрээслүүлэх эрх байхгүй. Энэ павилон нь эзэмшигч болох ын хүсэлтээр*******ийн эзэмшил, мэдэлд шилжих ёстой.

5.3  Иймд иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар энэхүү амаар хийсэн хэлцэл нь хэлцлийн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн тул *******, ******* нарын хооронд хийгдсэн аман хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

6.Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

6.1 Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдуулан гаргасан *******, ******* нарын хооронд хийгдсэн аман хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

6.2 Миний бие ******* нь хариуцагч *******аас Баруун бүсийн төв захын ын эгнээнд байрлах 100, 101 тоот номерийн павилон болон ёонкосыг 29.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2021 оны 02 сарын 06-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. *******ын нөхөр нь худалдан авах гэрээ байгуулахад оролцсон бөгөөд шүүхэд нотлох баримтаар гаргасан сиди нотлоно. Гэрээний дагуу 2021 оны 02 сарын 26-ны өдөр 22.000.000 төгрөг, 2021 оны 03 сарын 17-ны өдөр 4.900.000 төгрөгийг тус тус хариуцагч *******ын Хаан банкны 5866036515 тоот дансруу шилжүүлж, бэлнээр 100.000 төгрөг, нийт 27.000.000 төгрөг өгсөн.

6.3 Улмаар хариуцагч ******* нь ёонкос, павилоноо 2021 оны 03 сарын 22-ны өдөр суллаж өгөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл ёонкс, павилоноо суллаж өгөөгүй. Намайг утсаар ярьж ёонкс, павилоноо суллаж өгөхөөр шаардахад би зарахаа больсон, эгчдээ зарна гэсэн хариулт өгсөн.

6.4  Мөн худалдах, худалдан авах гэрээний дагуу миний шилжүүлсэн 2021 оны 02 сарын 26-ны өдөр 22,000.000 төгрөг, 2021 оны 03 сарын 17-ны өдөр 4.900.000 төгрөгөөр хариуцагч ******* нь бизнесийн эргэлтийн бараагаа татаж, хэрэглэсэн байна. Тухайн үедээ барааны эргэлтийн бизнэстээ ашигласан *******ын Хаан банкны 5866036515 тоот дансны хуулгаар нотлогдоно. Баруун бүсийн төв захын ын эгнээнд байрлах 100, 101 тоот номерийн павилон болон ёонкст улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй бөгөөд *******, ******* нарыг худалдах, худалдан авах гэрээ хийхэд нөхөр нь хамт байлцсан.

6.5  Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал Түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. ******* *******ын нарын хооронд 2021 оны 02 сарын 06-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл юм.

6.6 Хариуцагч ******* бид хоёрын дунд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд зөвхөн ******* цуцалчихдаг юм биш. Одоо ёонкос дотор миний 20 сая төгрөгний бараа байгаа бөгөөд хариуцагч ******* нь бараагаа ёонкосын өмнө талд лангуу тавиад дэлгэчихсэн тул үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Нэхэмжлэгч ******* нь надад павилоныг худалдах борлуулах, бусдад түрээслэх эрхгүй байхгүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдуулан гаргасан *******, ******* нарын хооронд хийгдсэн аман хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2022/00287 дугаар шийдвэрээр:

7.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2, 106 дугаар зүйлийн 106.2, 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар Баруун бүс-төв захын ын эгнээнд байрлах 100, 101 тоот дугаарын павилон, ёонкосын хууль ёсны өмчлөгч ******* болохыг тогтоож, Баруун бүс төв захын ын эгнээнд байрлах 100, 101 тоот дугаарын павилон, ёонкосыг чөлөөлөхийг *******, ******* нарт даалгаж, нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,

7.2 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар*******, ******* нарын хооронд хийгдсэн аман хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

7.3 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

8.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

8.1 Хуулийг буруу хэрэглэж тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн заалт, мөн хуулийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй, хариуцагч *******ын гаргаж өгсөн баримтыг хэрэгт цугларсан нотлох баримттай харьцуулан дүгнээгүй атлаа, хэт нэг талыг барьж, нэхэмжлэгч *******ийн гаргаж өгсөн баримтуудыг үнэлж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргажээ.

8.2 Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар маргаан бүхий павилон ёонксын хувьд шударга эзэмшигч нь ******* бөгөөд нэхэмжлэгч ******* нь хууль бусаар бусдын павилонд бараагаа хадгалж тэндээсээ худалдаагаа эрхэлдэг, түрээсийг нь ******* болон хамтран хариуцагч ******* нар төлдөг.

8.3 Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч *******т ямар шалтгаанаар, ямар хуулийн заалтаар давуу байдал олгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээд байгаа нь ойлгомжгүй байна.

8.4 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

9.Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

9.1 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2022/00287 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.

9.2 Иргэний хуулийн 189 зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас Баруун бүсийн төв захын ын эгнээнд байрлах 100 тоот номерийн павилон болон 101 тоот ёонксыг 29,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан.

Хариуцагч ******* нь ёонксыг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн, павилоноо 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр суллаж өгөхөөр тохиролцсон боловч тохирсон хугацаандаа павилоноо суллаж өгөөгүй.

9.3 Хариуцагч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу бараа татсан зураг, тооцооны падаан зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

9.4 Иргэни хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2-т зааснаар ******* нь гэрээнээс татгалзах санал гаргаагүй, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэгч *******т мэдэгдэхгүйгээр түүний ээжийн данс руу шилжүүлсэн. Баруун бүсийн төв захын ын эгнээнд байрлах 101 тоот ёонкст бараагаа хадгалж байгаа боловч 100 тоот номерийн павилоныг хариуцагч ******* чөлөөлж өгөхгүй байгаагаас шалтгаалж нэхэмжлэгч ******* наймаа эрхлэх боломж хязгаарлагдаж, эрх ашиг сонирхол нь зөрчигдсөөр ирсэн.

9.5 Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2022/00287 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхино уу гэжээ.

ХЯНАВАЛ:

            10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

11.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Баруун бүсийн төв захад байрлалтай 100 дугаар павильоныг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагын шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж, Баруун бүсийн төв захын ын эгнээнд байрлах 100, 101 дугаарын павильон, ёмкостийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, *******, ******* нараас Баруун бүсийн төв захын ын эгнээнд байрлах 100, 101 дугаарын павильон, ёмкостийг чөлөөлүүлэхийг хариуцагч нараас шаарджээ.

12.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын 2021 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч *******ын 5866036515 дугаарын данс руу картаар 15.000.000 төгрөг, 7.000.000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр бэлэн 100.000 төгрөг, картаар 4.900.000 төгрөг нийт 27.000.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтыг  шүүхэд гарган өгсөн бөгөөд уг нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан байна.

13.Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “миний бие ******* нь баруун бүсийн төв захад байрлах павильон, ёмкостийг *******т худалдахаар тохиролцсон боловч гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж эцсийн шийдэлд хүрээгүй байсан учир наймаагаа буцаах шийдвэр гаргасан ба *******ээс авсан 27.000.000 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 29-ны өдөр ХААН банкаар дамжуулан буцаан шилжүүлсэн болно” гэжээ.

14. Мөн хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгч *******т холбогдуулан “*******, ******* нарын хооронд хийгдсэн хэлцэл зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй, амаар хийсэн хэлцэл нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэх сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

15.Нэхэмжлэгч ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Баруун бүсийн төв захын ын эгнээнд байрлах 100, 101 дугаарын павильон, ёмкость нь улсын бүртгэлд бүртгэлгүй тул ******* нь павильон, ёмкостийг бусдад худалдан борлуулах, түрээслэх эрх байхгүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм” гэж тайлбарлажээ.

 

16.Анхан шатны шүүх “талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч ******* нь гэрээнээс татгалзах хуульд заасан журмыг зөрчсөн байна гэж дүгнээд *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ...Баруун бүсийн төв захад үйл ажиллагаа явуулдаг худалдаачид нь павильон /контейнер/ байрлуулж, худалдаа эрхэлсний төлөө тухайн газар эзэмшигч Баруун бүсийн төв захын захиргаанд сар бүр түрээсийн төлбөр төлдөг, бусдын газар дээр байрлалтай павильон, ёмкость-д гэрчилгээ олгогдоогүй, /гэрчилгээ олгох боломжгүй/ түрээсийн төлбөр нь *******ын нөхөр болох *******ын нэр дээр төллөгддөг болох  нь тус тус хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” тус тус шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

17. Хариуцагч *******ын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн давж заалдах гомдлын тухайд.  

17.1.Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч *******ын “миний бие ******* нь баруун бүсийн төв захад байрлах павильон, ёмкостийг *******т худалдахаар тохиролцсон боловч гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж эцсийн шийдэлд хүрээгүй байсан учир наймаагаа буцаах шийдвэр гаргасан” гэх татгалзал болон “*******, ******* нарын хооронд хийгдсэн хэлцэл зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй, амаар хийсэн хэлцэл нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэх сөрөг нэхэмжлэл нь тус тус хууль зүйн үндэслэлгүй талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтүүд хийсэн. Мөн хариуцагч ******* нь өөрийн татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор Я.Мөнхөөгийн ХААН банк дахь харилцах дансаар 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч *******ээс авсан 27,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн мөнгөн шилжүүлгээс өөр баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн “шүүх хариуцагч *******ын гаргаж өгсөн нотлох баримтыг хэрэгт цугларсан нотлох баримттай харьцуулан дүгнээгүй атлаа, хэт нэг талыг барьж, нэхэмжлэгч *******ийн гаргаж өгсөн баримтуудыг үнэлж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан” гэх гомдол үндэслэлгүй.

17.2. Харин хариуцагч ******* болон түүний өмгөөлөгчийн “Баруун бүсийн төв захын ын эгнээнд байрлах 100, 101 дугаарын павильон, ёмкостийн түрээсийн төлбөрт газар эзэмшигч Баруун бүсийн төв захын захиргаанд 275,000 төгрөг төлдөг ба үүнээс 85,000 төгрөг нь ёмкостийн түрээсийн төлбөр юм. Би одоог хүртэл нэхэмжлэгч *******ийн үйл ажиллагаа явуулж, худалдаа хийж байгаа ёмкостийн түрээсийг хамтад төлөөд явж байгаа” гэх гомдол нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд энэхүү гомдлыг нэхэмжлэгч ******* үгүйсгээгүй ба хариуцагч нь энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна.

18. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

19. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2022/00287 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,   хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй  орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            С.ӨМИРБЕК

                                                                     

                                             ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР