Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01390

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01390

 

 

Х.Э нэхэмжлэлтэй

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01299 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Х.Эын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/02457 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Х.Эын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 27/7 дугаар байр, 24 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204072904 дугаартай, 48,5 м.кв талбай бүхий орон сууцанд хийсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаарх саналыг талуудаас албан ёсоор гаргуулан авч, улмаар талууд харилцан тохиролцож үнэ тогтоох, хэрэв ингэж чадаагүй бол хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ хийлгэхээр заасан. Гэтэл Н нь талуудын хооронд эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцуулах арга хэмжээ авалгүйгээр шууд шинжээч томилж, зах зээлийн үнэ ханшаас хамаагүй багаар үнэлгээ хийсэн. Нэхэмжлэгч Х.Э өөрийн өмчлөлийн тус орон сууц нь зах зээлийн бодит үнэ ханшийг үндэслэн тооцоход багадаа л 85 000 000 төгрөгөөр үнэлэгдэнэ. Гэтэл шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь Х.Эын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээл дэх бодит үнэ ханшаас хамаагүй багаар буюу 71 276 700 төгрөгөөр үнэлж, түүний өмч хөрөнгийг үнэгүйдүүлж, хууль ёсны эрх ашгийг нь зөрчсөн. Улмаар Н нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хийсэн үнэлгээг үндэслэн уг үнэлгээний 70 хувиар тооцон дуудлага худалдаанд оруулах гэж байгаа явдал нь өмч хөрөнгийг улам бүр үнэгүйдүүлж байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/02457 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Х.Эын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 27/7 дугаар байр, 24 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204072904 дугаартай, 48,5 м.кв талбай бүхий орон сууцанд хийсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранбаяр нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 24870 дугаар шүүгчийн захирамжаар Х.Эоос 70 000 000 төгрөгийг гаргуулж Н.Цэцэгмаад олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 15261378 дугаар тогтоолоор үүсгэж, эрхийн улсын бүртгэлийн 2204072904 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 27/7 байр 24 тоот 48,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 тоот актаар битүүмжлэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг өгсөн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул битүүмжилсэн хөрөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 17/02 тоот хураах тогтоол үйлдэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч болон төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилон зах зээлийн үнийг тогтоолгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дүгээр зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлт гаргасан. Шинжээчийн тогтоосон үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 4/4516 албан тоотоор мэдэгдсэн. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 27/7 дугаар байр, 24 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Y-2204072904 дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Х.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил давж заалдах гомдолдоо:

... Иргэний хуулийн 177 дугаар зүйлд албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг талуудын хооронд харилцан тохиролцуулах арга хэмжээ авах талаар заасан байхад Н нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/02457 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Х.Эын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 27/7 дугаар байр, 24 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Y-2204072904 дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцны талаар талуудын хооронд үнэ харилцан тохиролцуулах ямар ч арга хэмжээ авалгүйгээр шууд шинжээч томилсон байдаг. Энэ талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас санаачлан ямар нэгэн арга хэмжээ авсан талаар тодорхой баримт хавтаст хэрэгт байдаггүй. Гэтэл анхан шатны шүүх нь зөвхөн төлбөр төлөгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар санал өгөхгүй, шинжээч томилуулна гэсэн хүсэлтийг үндэслэн хариуцагч байгууллагыг хөрөнгийн үнэлгээний талаар үнэ тохиролцуулах арга хэмжээ авсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Х.Эын өмчлөлийн эд хөрөнгөд хийсэн үнэлгээ бодитой бус болохыг нотолж чадаагүй гэж үзсэн бөгөөд хариуцагч байгууллагаас шинжээчийн үнэлгээ бодитой болохыг нотолсон баримтыг мөн ирүүлээгүй байхад шүүх зөвхөн нэг талыг барьж, нэхэмжлэгчийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч Х.Эын өмчлөлийн тус орон сууц нь зах зээлийн бодит үнэ ханшийг үндэслэн тооцоход багадаа 85 000 000 төгрөгөөр үнэлэгдэх хэмжээнд байна. Гэтэл шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь Х.Эын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээл дэх бодит үнэ ханшаас хамаагүй багаар үнэлж, түүний өмч хөрөнгийг үнэгүйдүүлж, хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Улмаар хариуцагч байгууллага хөрөнгийн үнэлгээг үндэслэн, уг үнийн дүнгийн 70 хувиар тооцон дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч Нт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн, хэт доогуур үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/02457 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Х.Э нь нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн 70 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 70 000 000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-ийн 5 тал/

 

Дээрх  захирамж /шийдвэр/-ийн дагуу 2016  оны 7 дугаар сарын 8-ны өдөр 2759 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  үүсгэн,  Х.Эын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 27/7-24 тоотод байрлах 48 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 тогтоолоор битүүмжилж, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 17/02 дугаар тогтоолоор хураан авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 6-7, 31-33 тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Х.Э үнийн санал өгөх боломжгүй, шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан бөгөөд уг хүсэлтийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 27/7-24 тоотод байрлах 48 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зах зээлийн үнэ, цэнэ-ийг 71 276 700 төгрөгөөр тогтоосон байна. /хх-ийн 9-15, 43, 46/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

Анхан шатны шүүх шинжээч дээрх үнэлгээг гаргахдаа зах зээлийн үнийн харьцуулах аргыг хэрэглэсэн, харин нэхэмжлэгч Х.Э тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар талууд тохиролцоогүй тохиолдолд шинжээч томилох бөгөөд Нт талуудыг үнийн талаар тохиролцуулах үүрэг хуульд зааснаар үүсэхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01299 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Х.Эын төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ц.ИЧИНХОРЛОО