Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 208/МА2019/00004

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 208/МА2019/00004

 

 

 

 

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2013/00541/И

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

Оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн

төлөөлөгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Хариуцагч *******

Бие даасан шаардлага

гаргасан гуравдагч этгээдийн

итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэндөш нарыг оролцуулж, ******* аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17ы өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 281 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн банк, ******* ******* ХХК, *******- ХХК-ийн хооронд байгуулсан Барьцааны гэрээ, барьцаат батлан даалтын гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Top of Form

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай *******-******* ХХК нь 2004 оны 08 дугаар сард ХААН банк болон ******* ******* ХХК-тай харилцан тохиролцож дараах нөхцөлөөр болзолт хэлцэл хийсэн юм.

Үүнд: 1.******* ******* компанийн ХААН банкнаас авсан зээлийг манай *******-******* компани нь бусад банкнаас зээл авч түүгээрээ төлөх

2. Үүний тулд ХААН банк ******* ******* Компанийн үл хөдлөх хөрөнгийг нь барьцаанаас чөлөөлж барьцааны гэрээг нь дуусгавар болгох

3. ******* ******* компани чөлөөлөгдсөн үндсэн хөрөнгөө манай *******-******* компанийн нэр дээр шилжүүлэх

4. Хэрвээ манай *******-******* компани нь 2004 оны 09 дүгээр сард багтаан бусад банкнаас зээл авч чадахгүй бол ******* ******* компанид үл хөдлөх эд хөрөнгүүдийг нь үл маргах журмаар буцаан шилжүүлэх үүрэгтэйгээр харилцан тохиролцсон юм.

-ХААН банк нь тус болзлын дагуу уүргээ биелүүлж барьцааны гэрээг дуусгавар болгох тодорхойлолт бичгийг ******* аймгийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн албанд өгсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн алба нь ХААН банкны тус тодорхойлолт бичгийг үндэслэн 2004 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ******* ******* компани болон ХААН банкны хооронд хийгдсэн барьцааны гэрээг зохих хууль дүрмийн дагуу дуусгавар болгосон юм.

Барьцааны гэрээ нь дуусгавар болж үл хөдлөх хөрөнгүүд нь чөлөөлөгдсөн тул ******* ******* компани болзолт хэлцлийнхээ дагуу үүргээ биелүүлж чөлөөлөгдсөн эд хөрөнгөө манай *******-Ап компанид шилжүүлсэн. Ингэж энэ болзолт хэлцлийн дагуу ******* ******* компанийн ХААН банкинд зээл төлөх үүрэг дуусгавар болсон юм. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь ч адилхан дуусгавар болсон билээ. Манай *******-******* компани нь болзолт хэлцлээр тохиролцсоны дагуу бусад банкнаас 2004 оны 09 дүгээр сард багтаан зээл авах үүргээ хугацаанд нь биелүүлж 2004 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Капитрон банкнаас 200 сая төгрөгийн зээл авахаар болсон юм. Капитрон банк зээлээ манай *******-******* компанид өгөх гэтэл ХААН банк болзолт хэлцлээ зөрчиж Үл хөдлөх эд хөрөнгийн албанд эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг өгөөгүйгээс болж Капитрон банкнаас манай компанийн зээл авах боломжийг хааж хохирол учруулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд байхгүй учраас манай *******-******* компани Капитрон банктай зээлийн болон барьцааны гэрээ хийж чадаагүй учраас зээлээ авах бүрэн боломжоо алдаж хохирсон юм. Манай *******-******* компани нь болзолт хэлцлийнхээ үүргийг болзлынхоо хугацаанд бүрэн биелүүлсэн байхад ХААН банк нь үндэслэлгүйгээр хүлээн аваагүй юм. ХААН банкны зөвшөөрлөөр манай *******-******* компани нь ******* ******* компанитай хамтран ажиллах гэрээг 2004 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хийсэн байсан юм. Энэ гэрээ нь болзолт хэлцлийн дагуу хийгдсэн хууль ёсны гэрээ байсан бөгөөд гэрээний дагуу тус хөрөнгүүд нь манай *******-******* компанийн хөрөнгө болсон билээ. Гэтэл ХААН банк нь болзолт хэлцэлд заасан үүргээ зөрчиж манай *******-******* компанийн болзлынхоо хугацаанд гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг хүлээж авалгүй хохирол учруулсан атлаа тэдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг үндэслэлгүйгээр хураан авах гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж одоог хүртэл маргалдаж байгаа нь манай компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар ******* ******* ХХК ний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байгаа тул сонирхогч этгээдийн хувьд ХААН банк ******* Хангай ХХК-ны хооронд 2003 оны 09 сарын 29-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, мөн өдөр хийгдсэн ХААН банк ******* ХХК-ний хооронд байгуулсан Барьцаат батлан даалтын гэрээнүүдийг нотриатч ******* батлахдаа хууль зөрчсөн тул тухайн гэрээнүүдийг баталсан нотриатчын үйлдэл нь хууль зөрчсөн тул хүчингүй болгох шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатч ******* миний бие тухайн үед 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ******* ******* ХХК, банк нарын хооронд байгуулсан стандарт зээлийн гэрээг нотариатын хуулийн дагуу баталсан. Харин банк, ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнүүд нь хуулийн олон зүйл заалт зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Банк хоорондын гэрээг хуулийн дагуу батлаад явдаг байсан. Иймд хуулийн дагуу нотариатаар баталсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Зээлийн гэрээг банк, хуулийн этээд, хувь хүмүүс, иргэд хоорондоо тохирч, хуулийн дагуу хийгддэг болохоос нотариатч надад ямар нэгэн буруу байхгүй гэж үзэж байна. Би нотариатын үйлдэл хийхдээ банкнаас өөр газрын ямар нэгэн гэрээ хэлцлийг шалгаж хуульд нийцүүлэн баталдаг. Харин ХААН банк болон ******* ******* компанийн хоорондын гэрээг ХААН банкны хэвлэмэл маягтаар хийсэн, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулсан болохоор нь баталсан. Иймээс тус гэрээ нь хууль зөрчсөн гэж тогтоогдвол ХААН банк болон ******* ******* компанийн өөрсдийнх нь буруу болно гэж үзэж байна. Иймээс би хариуцагч болох үндэслэлгүй юм гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* Хангай ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага болон шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани банкны өөрийнх нь зөвшөөрлөөр хөрөнгөө ******* ******* ХХК нд 2004 оны 09 сарын 03-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Барьцааны гэрээ нь олон хуулийн заалтыг хууль зөрчин хийгдсэнээс бүх хөрөнгө барьцаанд орсон. ХААН банк гэрээгээр тохирсон зээлээсээ 40 сая төгрөгийг хасаж олгосоноос өөр газраас зээл авах боломж хаагдсан. Барьцааны гэрээ хуулийн заалтуудыг зөрчин хийгдсэн байхад нотриатч баталсан нь буруу тул ХААН банк болон манай компанийн хооронд байгуулсан 2003 оны 09 сарын 29-ний өдрийн Барьцааны гэрээний нотриатын баталгааг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргаж байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд банк-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлд дурьдсан барьцааны гэрээ нь ХААН Банкны ******* салбараас ******* ******* ХХК эь 2003 оны 09 сарын 29-ны өдөр 60.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг авахад хийгдсэн гэрээний хүрээнд хийгдсэн барьцааны гэрээ бөгөөд зээлийн барьцааны үл хөдлөх хөрөнгүүд нь эрхийн бүртгэлд бүртэгэгдсэн. Энэхүү нэхэмжлэлийн маргааны зүйл болоод байгаа барьцааны гэрээг Улсын дээд шүүхийн 2008 оны 10 сарын 07-ны өдрийн 469 дугаартай Тогтоолоор банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр байхад тухайн гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд дахин маргаан үүсгэсэн байгаа тул манай банкны эрх ашиг хөндөгдөхөд хүрээд байна. Шүүх ХААН банкны эрх ашгийг хандсан шийдвэрүүд гаргасан бөгөөд түүнийг шинээр илэрсэн нөхцөл байлын улмаас хянуулж хүчингүй болгосон гэтэл шүүхийн 2014 оны 07 сарын 29-ны өдрийн 322 тоот шийдвэрээр ХААН банкны барьцаа хөрөнгүүдийг ******* ******* ХХК өмчлөлд шилжүүлэн авсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т зааснаар биелэгдсэн шийдвэрийг цуцлах тухай шаардлага гаргаж байна гэжээ.

 

******* аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 281 дугаартай шийдвэрээр:

-Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан ХААН банк ******* ******* ХХК-ний хооронд 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан барьцааны гэрээ, ХААН банк *******- ХХК-ний хооронд 2003 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан барьцаат батлан даалтын гэрээг 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус тус гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн биелэгдсэн шийдвэрийг цуцлах тухай нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

-Нэхэмжлэгч *******-******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ХААН банк ******* ******* ХХК-ний хооронд 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг дурдаж

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* ******* ХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХААН банкны итгэмжпэгдсэн төлөөлөгч гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн №2018//ШШ/281 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Үүнд: Нэгдүгээрт: Нэхэмжлэгч ХААН Банкны барьцааны гэрээ, барьцаат батлан даалтын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар Улсьн дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 10 дугаар сарын 07-ны едрийн №469 тоот тогтоолоор нэгэнт үнэлж дүгнээд уг гэрээнүүд нь хуулийн хүчин төгөлдөр болохыг нь тогтоосон шүүхийн эцсийн шийдвэр гарсан, энэхүү тогтоолыг эс зөвшөөрч **************" ХХК-ийн өмгөөлөгч Л.Доржпүрэвийн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гаргасан гомдолд өргөдлийн хариуг өгсөн 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр №6/611 тоот албан бичиг. мөн хариуцагч ************** ХХК-ийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хянуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзах тухай 2009 оны 11 дугээр сарын 03-ны өдрийн №и/90 тоот шүүхийн тогтоолууд нь хуулийн хүчин төгөлдөр хэвээр байхад 1 асуудалд 2 шийдвэр гаргасан нь ИХШХШТХуулийн 40-р зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн хуулийн заалтыг ноцтойгоор зөрчсөн.

Хоёрдугаарт: Банкны барьцааны эрхийн талаар маргах, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Анх банкнаас зээлийг судалж, зээлийг олгохдоо ************** ХХК-нд олгосон бөгөөд уг компанийг төлөөлж компанийн захирал үндсэн зээлдэгчээр, хамтран зээлдэгчээр иргэн ******* тус тус оролцож зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Эндээс үзэхэд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрх бүхий этгээд нь ************** ХХК болон иргэн ******* нар болно. Гэтэл гэрээний оролцогч бус *******-******* ХХК нэхэмжлэл гаргасан байгаа нь ИХШХШТХ-ийн 65-р зүйлийн 65.1.5-д заасан хуулийн заалтыг зөрчиж Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

Гуравдугаарт: ХААН Банк, ******* ******* ХХК, *******- ХХК-ийн хооронд 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Барьцааны гэрээ, барьцаат батлан даалтын гэрээ-г 15 жил гаруйн дараа шүүх үнэлж дүгнэхдээ шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурьдсанчлан зөвхөн нэхэмжлэгч талын тайлбар, мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдсон гэж үзэж байгааг шүүх хэт өрөөсгөл дүгнэлтийг хийсэн гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна. Учир нь цаг хугацааны хувьд тэр олон жилийн өмнөх үйлдэл, эс үйлдэхүйг зөвхөн нэхэмжлэгчийн өөрийнх нь хэлж ярьснаар шүүх үнэлж дүгнэх бус давхар эргэлзээгүй, бодитой хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдож. тогтоогдох ёстой.

Дөрөвдүгээрт: Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Хариүцагч ******* нь нотариатын үйлдэл хийхдээ *******г ХААН Банк. ******* ******* ХХК-ийг төлөөлөх эрхгүй байхад хуульд заасан татгалзах, шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдийг дуүдан ирүүлэх эрхээ хэрэгжүүлэхгүйгээр нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулсан гэж дүгнэжээ. Гэтэл нэхэмжлэгч ******* нь ******* *******" ХХК-ийн хувьд өөрийн нөхөр гийн хамт тухайн компанийн 50%-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд барьцааны гэрээнд ******* нь иргэнээрээ хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцжээ. Мөн ХААН Банк, *******- ХХК-ийн хооронд байгуулсан Барьцаат батлан даалтын гэрээ-ний хувьд *******- ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд батлан даагчийг төлөөлж тэрээр өөрөө тус тус гэрээнүүдэд гарын үсэгээ зурж, гэрээнүүдэд биечлэн оролцсон байна. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгч *******г ХААН Банк, ************** ХХК, *******- ХХК-ийг төлөөлөх эрхгүй гэж үзэж байгаа нь өөрөө хуулийн үндэслэлгүй байна.

Иймд ******* аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШШ/281 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ны төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХААН банкны давж заалдах гомдлыг хүлээн зэвшөөрөхгүй байна. Барьцааны гэрээ, барьцаат батлан даалтын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн үйлдлийг хүчингүй болгох тухай хүсэлтийг урьд өмнө нь хэзээ ч гаргаж байгаагүй, урьд шүүхээр огт хэлцэгдэж байгаагүй, миний бие ганц гишүүнтэй ******* ******* ХХК компаний захирал тул өөрийн компаний эрх ашиг хөндөгдсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нотариатын үйлдэл нь хууль зөрчиг хийгдсэн талаар нотлох баримт шүүхэд хангалттай байгаа гэж үзэж байгаа бөгөөд хариуцагч ******* нь нотариатын үйлдэл хийхдээ зөвхөн *******г байлцуулан төлөөлөх эрхийг шалгаагүй хийсэн. Энэ нь хэрэгт авагдсан компаний эрх шилжүүлэх гэрээ, гийн гэрлээгүй тухай лавлагаа, ******* ******* ХХК-ний үүсгэн байгуулагч 100 хувийн хувьцаа эзэмшигч гэсэн баримтуудаар тогтоогдож байгаа эдгээр баримтуудаас үзэвэл анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны гарсан гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч гэдэг нь эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн, тэдгээрийг сэргээлгэхээр шүүхэд хандсан этгээдийг хэлнэ. Энэ утгаараа ******* ******* ХХК-ийн эрх нь зөрчигдсөн, уг зөрчил арилаагүй бөгөөд шүүхээр хамгаалуулах хүсэлтэй байсан учир 2013 онд нэхэмжлэл гаргасан. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариу тайлбар, нотолгоо гаргах ёстой байдаг. Гэтэл бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан тайлбар гаргадаг. Учир нь наториатын үйлдлийг хүчингүй болгох талаарх нэхэмжлэлийн шаардлага юм. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж зээлийн мөнгөний асуудалтай холбоотой ******* Хангай ХХК банк нарын хоорондын маргааныг Улсын дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 469 тоот тогтоолоор шийдвэрлэсэн асуудлыг шүүх шийдвэрлэж байгаа нь буруу юм гэж гомдол гаргаад байна. Энэ нь байж болохгүй асуудал гэж үзэж байна. Учир нь 469 дугаартай тогтоолд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-д үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг наториатаар гэрчлүүлж Улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг тодорхойлсон гэж заасан. банкны зээлийг ******* Хангай ХХК төлөх шийдвэрийг ******* ******* ХХК нэхэмжлэлдээ огт дурдаагүй. Нэгэнт шийдчихсэн Улсын дээд шүүхийн шийдвэр байгаа учраас уг асуудлыг хөндөөгүй. Зөвхөн уг нэхэмжлэлийн шаардлага наториатын үйлдлийг хүчингүй болгуулах асуудал байгаа юм. Тэгэхээр нэг асуудалд 2 шийдвэр гарчихсан мэтээр банк гомдож тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. асуудлыг шийдвэрлэснийг хэлэхийг хүсэж байна.

Дараагийн асуудал нь банк энэ 15 жилийн хугацаанд нэхэмжлэгчийн хэлснээр шүүх асуудлыг дүгнэж, өөр хөндлөнгийн нотлох баримтаар нотолж тогтоох ёстой байсан асуудал тогтоогдоогүй гэж байна. Гэтэл хариуцагч тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тайлбар мэдүүлэг өгч байгаа нь нотлох баримт гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд дурдсан хариуцагч нь ******* ганцаараа хүрч ирсэн, манай ахын найзын дүү байсан учраас уг асуудлыг шийдсэн гэсэн тайлбарыг анхан шатны шүүх хуралдаанд өгч байсан. банк-ны 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ******* Хангай ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн төлбөрийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Үүн дээр *******-******* ХХК-ийн эрх ашиг зөрчигдөж байна гэж үзэн гуравдагч этгээдээр татан оруулахаар 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс шаардах эрх үүссэн гэж үзэж байна. Ингээд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр анх *******т холбогдуулан ******* ******* ХХК жилийн дараа нэхэмжлэл гаргаад шаардах эрх нь 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мөн 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр үүссэн байдаг. Хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа буюу хуулинд заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээтэй холбоотой 6 жилийн хугацаа тасраагүй байсан тул шаардах эрхийнхээ дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шүүхээр хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан. Ингээд анхан шатны шүүх үнэн зөв үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* Хангай ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ маргаан ХААН банк ******* Хангай ХХК д 100 сая төгрөгийн зээл олгох гэрээгээ зөрчснөөс үүссэн маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж нэг бизнес эрхлэгч эмэгтэйн хөдөлмөрийг үнэгүйдүүлж улмаар үйл ажиллагааг зогсоож хохироосон. Энэ хэргийн маргаанаар буюу наториатын үйлдэл хүчинтэй эсэх эсхүл хүчингүй эсэх талаар асуудлыг анхан шатны шүүх хурал дээр талууд маш сайн мэтгэлцсэн. Мөн банк-ны гаргаж өгсөн загвар маягтын дагуу батлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл хуулиас гадуурх харилцаа байдаг. Үүнийг анхан шатны шүүх хурал дээр хангалттай яриад шийдчихсэн учраас нэмж тайлбарлах хэрэггүй байх гэж бодож байна. ******* Хангай ХХК-ийн хувьд банктай 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл маргалдаж байна. 2008 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр банк-ны албан бичгээр бүх үйл явдал эргэсэн. Учир нь уг албан бичигт банк шүүгч нарын зүгээс энэ хэрэгт хувийн ашиг сонирхлын үүднээс хандаад байдаг гэж банк бичсэн. Өөрөөр хэлбэл банк шүүгч нарт зээл өгч байгаа учраас хэргийг манай талд шийдэж өгнө үү гэсэн албан тоот хүргүүлээд байдаг. Албан бичгээрээ хүртэл *******гол улсын шүүх, хууль хяналтын байгууллагуудыг доромжилж байгаа юм шигээр байдал гаргаад байдаг. банк-ны төлөөлөгч нь шүүх хуралд ирэхгүй, шүүх хурлыг удаа дараа хойшлуулдаг. Шүүх хурлын танхимд шударга ёс байгаасай, хэргийн зохигчид үнэн зөв мэдүүлдэг байгаасай гэж хүсэж байна. Зарим хэргийн зохигчид илт худал мэдүүлэг өгдөг, өмгөөлөгч авна гэж хурлыг хойшлуулна, өмгөөлөгч авчихаад өмгөөлөгч нь хөл бөмбөгийн тэмцээнд явсан гэж хурлыг удаа дараа хойшлуулж, тэдгээрийн хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэж байгаа нь шүүгчид банк-ны нөлөөнд орсон болов уу гэсэн эргэлзээ төрдөг юм. Гэхдээ шударга ёс тогтоно гэж найдаж байна.

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй наториатч *******т холбогдох хэргийг уг маргааныг шийдвэрлэх гогцоо, хууль эрх зүйн сэжүүр гэж харж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: банк, ******* ******* ХХК, ******* ******* ХХК, гуравын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг нотариатын зүгээс баталсан. Тухайн үед уг гэрээг банк-ны зүгээс өөрийн бланк, аж ахуйн нэгжийн тамга, холбогдох хүмүүсийн гарын үсэгтэйгээр баталгаажуулсан. Баталгаажуулахдаа нотариатын хуульд заасан үүргийн дагуу баталгаажуулсан. Дээрх гэрээ батлахад нотариатын баталгаажуулалт талаас буруу зүйл байхгүй гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нотариатч *******т холбогдох банк, ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, банк, *******- ХХК-ийн хооронд байгуулсан 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн барьцаат батлан даалтын гэрээ-г хууль зөрчиж баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус хэрэгт банк болон ******* Хангай ХХК нарын хүсэлтээр тэднийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр шүүх хэрэгт татан оролцуулсан байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* Хангай ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа банк-тай 2003 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай гэж тодорхойлсон бол бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд банк нь биелэгдсэн шийдвэрийг цуцлах тухай шаардлага тус тус гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* банк, ******* ******* ХХК-ийн хооронд 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хийгдсэн Зээлийн гэрээг баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Шүүх хэргийг хэлэлцээд нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох банк эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах гомдлынхоо үндэслэлээ шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, Банкны барьцааны эрхийн талаар маргах, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үнэлэн хэргийг шийдвэрлэсэн, нэхэмжлэгч ******* нь ******* *******" ХХК-ийн хувьд өөрийн нөхөр гийн хамт тухайн компанийн 50%-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд барьцааны гэрээнд ******* нь иргэнээрээ хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон тохиолдолд шүүх нэхэмжлэгч *******г Хаан Банк, ******* ******* ХХК, *******- ХХК-ийг төлөөлөх эрхгүй гэж үзэж байгаа нь өөрөө хуулийн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж тайлбарлажээ.

Хэргийн үйл баримтыг судлан үзвэл: 2003.09.29-ний өдөр банк, ******* ******* ХХК хоёрын хооронд 100 сая төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн гэрээтэй холбогдуулан банк, *******- ХХК хоёрын хооронд 2003 оны 09 сарын 28-ны өдөр барьцаат батлан даалтын гэрээ тус тус байгуулсан байх ба банк 2003 оны 09 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр 100 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээндээ өөрчлөлт оруулж 60 сая төгрөгийн зээлийг ******* Хангай ХХК-нд олгожээ.

******* ******* ХХК нь зээлээ төлж чадахгүй байснаас үүдэн зээлийг өөр эх үүсвэрээр төлөх талаар банк-тай тохиролцсоны дагуу банк-нд зээлийн барьцаанд гэрээний дагуу барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, ******* Хангай ХХК нь уг хөрөнгөө ******* ******* ХХК-д шилжүүлж, ******* ******* ХХК нь хөрөнгийг барьцаалан өөр банкнаас зээл авч ******* Хангай ХХК-ийн банк дахь зээлийг төлөхөөр тохиролцон 2004 оны 09 сарын 03-ны өдөр ******* ******* ХХК ******* ******* ХХК-ийн хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Тус тохиролцооны дагуу банк 2004 оны 09 сарын 03-ны өдөр ******* ******* ХХК нь зээлийн төлбөрөө дуусгасан тухай тодорхойлолт гаргасан, банк-ны тодорхойлолтыг үндэслэн 2004 оны 09 сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн газар банк-ны барьцаа хөрөнгө болох ******* Хангай ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн тухай тэмдэглэл хийсэн байна.

Барьцаанаас чөлөөлөгдсөн үл хөдлөх хөрөнгүүдийг ******* ******* ХХК нь *******-******* ХХК-нд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн. *******-******* ХХК нь бэлэглэлийн гэрээгээр хүлээн авсан үл хөдлөх хөрөнгөө барьцаалан Капитрон банкнаас 200 сая төгрөгийн зээл авах хүсэлт гаргаж, Капитрон банк 2004 оны 09 сарын 09-ны өдөр зээлийн хороогоор хэлэлцэн *******-******* ХХК-д 200 сая төгрөгийн зээл олгохоор болжээ.

Гэтэл банк 2004 оны 09 сарын 06-ны өдөр улсын бүртгэлийн газарт урьд гаргаж өгсөн тодорхойлолтоо үгүйсгэсэн буюу банк-ны барьцаанд байгаа ******* ******* ХХК нь барьцаа хөрөнгийг улсын бүртгэлээс хасахгүй байх хүсэлт гаргасны улмаас Улсын бүртгэлийн газар ******* ******* ХХК-аас бэлэглэлийн гэрээгээр ******* ******* ХХК-нд шилжсэн үл хөдлөх хөрөнгүүдийг бүртгэн шинээр эд хөрөнгийн гэрчилгээ бичсэн боловч банк-ны дээрх албан бичгийг үндэслэн ******* ******* ХХК-ийн нэр дээр шинээр олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг ******* *******ХХК-нд олгоогүй байх ба ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдоогүй тул Капитрон банк ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн 200 сая төгрөгийн зээлийг барьцаа хөрөнгөгүйн улмаас олгоогүй байна.

Энэхүү үйл баримтын дараа банк, ******* Хангай ХХК, ******* ******* ХХК-нуудын хооронд байгуулсан гэрээнүүдтэй холбоотой маргаан үүссэн байна.

банк ******* Хангай ХХК-нд холбогдуулан 2003.09.29-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг 74.821.522 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд ******* Хангай ХХК нь банк үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирол гаргуулах, барьцааны болон батлан тухай даалтын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж МУ-ын Дээд шүүхийн Хяналтын шатны 2008 оны 10 сарын 07-ны өдрийн 469 тоот Тогтоолоор, банк Бүртгэлийн албанд холбогдуулан *******-******* ХХК-ийн нэр дээр гаргуулсан хууль бус үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, банкны барьцааны хөрөнгийн бүртгэлийн эрхийг сэргээхийг тус албанд даалгахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 2010 оны 02 сарын 22-ны өдрийн 22 дугаартай МУ-ын Дээд шүүхийн Тогтоолоор хэргийг тус тус эцэслэн шийдвэрлэсэн байна.

******* ******* ХХК нь ******* ******* ХХК-нд холбогдуулан барьцааны гэрээг хүчингүй болгон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч тогтоолгох тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тухайн маргааныг шүүх шийдвэрлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх түдгэлзүүлжээ.

Дээрх үйл баримтаас үзвэл: банк ******* Хангай ХХК-нуудын хооронд байгуулсан 2003.09.29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой, *******- ******* ХХК-ийн нэр дээр шинээр бичигдсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох тухай маргааныг шүүх шийдвэрлэсэн бөгөөд банк ******* Хангай ХХК-ны хооронд байгуулсан барьцааны гэрээ, банк ******* ХХК-ийн хооронд байгуулсан барьцаат батлан даалтын гэрээний нотиаратын үйлдлийг хүчингүйд тооцуулахтай холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүлээгүй тухайн маргааныг шүүх шийдвэрлэсэн тухай хэрэгт энэ талаар холбогдох баримт ирүүлээгүй тул тухайн маргааныг урьд шийдвэрлэсэн, шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн шаардлага болох банк, ******* ******* ХХК-уудын хооронд байгуулсан 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн барьцааны гэрээ, банк, *******- ХХК-ийн хооронд байгуулсан 2003 оны 09 сарын 28-ны өдрийн барьцаат батлан даалтын гэрээ-г нотариатаар батлах үед 1997 оны Нотариатын тухай хууль үйлчилж байсан бөгөөд тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т зааснаар хууль зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох асуудлыг нотариатч буюу сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх шийдвэрлэнэ гэж заасан тул ******* ******* ХХК нь сонирхогч этгээдийн хувьд нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

банк, ******* Хангай ХХК-ийн хооронд 2003 оны 09 сарын 29-ний өдөр Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулж, гэрээнд гэрээний талууд болон нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн захирал ******* нь ******* Хангай ХХК-ийн захирал гийн гэр бүлийн гишүүнээр, 2003 оны 09 сарын 28-ны өдөр банк, *******- ХХК-уудын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээнд батлан даагчаар тус тус гэрээний тал болж оролцон гарын үсэг тус тус зурж улмаар гэрээнүүдийг ******* нотариатаар батлуулсан байна.

Тус гэрээнүүдийг байгуулагдах үед нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн захирал ******* нь ******* ******* ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг байсан боловч 2003 оны 09 сарын 28-ны өдөр компаний эрх шилжүүлэх гэрээгээр д компанийн эрхээ шилжүүлж, компаний өөрийн хөрөнгийн эзэмшлээс бүрэн татгалзан компанийг бүрэн шилжүүлснээр ******* ******* ХХК-ийн хувьд түүний төлөөлөх эрх нь дуусгавар болсон нь хэрэгт /2 дугаар хавтас 110-р тал, 3 дугаар хавтас 40р тал/ авагдсан бичгийн баримтаар, мөн ******* ******* ХХК-ийн захирал нь гэрлээгүй тухай хэргийн /2 дугаар хавтас 111 тал/-д авагдсан лавлагаагаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн захирал ******* нь гийн гэр бүлийн хүн биш байжээ

Гэрээг нотариатаар батлах үед 1997 оны Нотариатын тухай хууль үйлчилж байсан бөгөөд тус хуулийн 18 дугаар зүйлийн18.1-д зааснаар нотариатч нь үйлчлүүлэгчийнхээ хувийн байдлыг буюу үйлчлүүлэгч нь батлах гэж буй гэрээний талуудыг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх, шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдийг дуудан ирүүлэх эрх эдлэхээр заасан бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4-т зааснаар үйлчлүүлэгч нь гэрээний талуудыг төлөөлөх эрхгүй этгээд байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзах атал нотариатч нь гэрээнүүдийг батлахдаа гэрээний талуудыг төлөөлөх эрхгүй этгээд болох *******г сайн таньдаг, өөрийн ахын ангийн хүүхэд гэдгээр зөвхөн *******г байлцуулан гэрээнүүдийг баталж Нотариатын тухай хуулийг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т зааснаар сонирхогч этгээд нь хууль зөрчиж баталсан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргаж болохоор заасан бөгөөд нэхэмжлэгч ******* ******* ХХК болон бие даасан шаардлага гаргасан ******* Хангай ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзлээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй боловч шүүх хэргийг тухайн үед үйлчилж байсан 1997 оны Нотариатын тухай хуулийг баримтлаагүй, хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ зарим шаардлагаасаа татгалзсан байхад түүний татгалзлыг шийдвэрлээгүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд банк-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын сарын 17-ны өдрийн 2018/ШШ/281 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг :

1. Нотариатын тухай хуулийн /1997 он/ 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг баримтлан Хаан банк, ******* ******* ХХК-ийн хооронд 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан барьцааны гэрээ, Хаан банк, *******- ХХК-ний хооронд 2003 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан барьцаат батлан даалтын гэрээг 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус тус гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсугай. гэж,

3 дугаар заалтыг:

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь Хаан банк, ******* ******* ХХК-ийн хооронд 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталсугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН