Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 208/МА2019/00019

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 150/2019/00005

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч:

Ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

 

Оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор *******ын нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, *******ын өмчлөлөөс *******ын өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай иргэний хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 15ы өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2006 онд Хөтөлийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дарга хийж байсан *******ас Сэлэнгэ аймаг Сайхан сумын 1 дүгээр баг, ******* дугаар байрны, ******* ******* нэг өрөө орон сууцыг манай эхнэрийн ах *******оор зуучлуулж 2.500.000 төгрөгөөр худалдаж авснаас хойш өнөөдрийг хүртэл уг байранд амьдарч байна. Тухайн үед ******* нь байрны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөөгүй ба өөрийнхөө найз болох *******оос байрны гэрчилгээг нь авч өгнө гэдэг байсан. Харин ******* нь 2006 оны 11 дүгээр сард уг байрыг зуучилж надад авч өгсөн *******д та Гантулга гэж хүнээс нэг өрөө байр аваа юу...ордер нь надад байгаа би танд өгнө гэж, 2007 оны 05 сард тэр ордерийг чинь шийдэж өгнө гэхдээ их төвөгтэй болоод байна. Манай дүүгийн нэр дээр байсан авгай нь салахдаа устгасан байх магадлал их өндөр болоод байна гэж ярьсан. 2013 оны 06 дугаар сарын дундуур ******* ах бид хоёрыг явж байхад 42-р точек дээр *******, ******* хоёр нэг машинтай хамт явж таарсан бөгөөд байрны гэрчилгээ юу болж байна гэхэд ******* нь *******оо энэ юмныхаа учрыг ол хүнд юм зарчихаад ингэж болохгүй гэхэд ******* ойлгож байна. Бид хоёр нэг уяан дээр морь уяж байгаа. Наадмын дараа ордерийг чинь шилжүүлээд өгье гэж байсан.

******* нь байрыг дамжуулан худалдагдсан хэргийг хангалттай мэдэж байсан ба 2015 оныг хүртэл байр, байрны гэрчилгээг өгнө, шатаасан тул дахиж авахад хэцүү байна гэдэг байснаас биш *******тай байрны талаар маргаантай, байрны гэрчилгээг өгөхгүй гэж огт хэлж байгаагүй. Хэрвээ байрны гэрчилгээг өгөхгүй гэж хэлсэн бол би тухайн үед нь *******ас мөнгөө аваад өөр байр худалдаж авах байсан. Ийнхүү миний бие *******ын өөрийнх нь ярианд итгэж гэрчилгээгээ шилжүүлээд өгчих байлгүй гэж итгэсээр 2015 оны хүргэсэн. Миний бие нь уг худалдаж авсан байрандаа 2006 оноос хойш оршин сууж байгаа бөгөөд энэ хугацаанд намайг байрнаас гарах шаардлагыг огт тавьж байгаагүй атлаа 2016 онд ******* уг байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг надад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний 52 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2018/01751 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэсгийг хэвээр үлдээсэн.

Дээрх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд ******* нь 2002 онд 17 сая төгрөгөөр гурилын үйлдвэрийн хамт маргаан бүхий орон сууцыг *******д худалдсан байх ба орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлж байсан боловч тухайн үед орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй /шатсан гэж ярьдаг/ байсны улмаас өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдсон. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээгээр биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбогдсон баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг. Гэтэл худалдан авагч ******* нь үнэ төлөх үүргээ гүйцэтгэсэн боловч худалдагч ******* нь 2013 оныг хүртэл өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж амлаж байсан боловч гэрчилгээ байхгүй гэх шалтгаанаар баримт бичгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй 2015 оныг хүргэсэн ба 2015 онд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шинээр авснаар, хуульд заасан худалдагчийн эрх үүргээ биелүүлэхгүй байх шалтгаан нөхцөл нь арилсан байна. Мөн Иргэний хуулийн *******9.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг нотариатаар батлуулж, *******9.1-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ худалдагч тал болох ******* биелүүлээгүйн улмаас ******* нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлэх хүсэл зориг байвч энэ үүргээ ******* миний өмнө биелүүлэх боломжгүй болсон нь нотлох баримтаар тогтоогдсон.

Уг байрыг худалдан авсан ******* миний бие нь байрны эрхийн догодлыг арилгахыг *******, ******* нараас ******* нь *******оос шаардсаар ирсэн боловч өнөөдрийг хүртэл энэ шаардлага биелэгдээгүй байна. Иймд худалдагч тал үүргээ гүйцэтгээгүйн улмаас худалдан авагч тал болох миний бие хохирох нь шударга ёсонд нийцэхгүй тул маргаан бүхий нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр ******* намайг тогтоож, Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 1 дүгээр баг, ******* дугаар байр ******* ******* 1 өрөө орон сууцыг *******ын өмчлөгчөөс *******ын өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийхийг Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийг хэлтэст даалгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:... *******ын энэ нэхэмжлэлийг Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаас 001/ХТ2018/01751 дугаартай тогтоол гарч эцэслэн шийдвэрлэсэн. Дээд шүүх тогтоолдоо: Түүнчлэн шүүх *******ын сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан нь, мөн үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэсэн нь буруу байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 -р баг, *******-р байрны ******* ******* нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, энэ тухай эрхийн улсын бүртгэлийг хийхийг холбогдох байгууллагад даалгах шаардлагыг хариуцагч нь худалдагч бус этгээдэд холбогдуулан гаргасныг шүүх хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн зохицуулалтад нийцээгүй байх тул сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ гэсэн дүгнэлтийг хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 117 дугаар зүйлийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэсэн байгаа.

Улсын дээд шүүхийн энэ тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгаа. *******ын энэ удаагийн нэхэмжлэлийн шаардлага урьд сөрөг нэхэмжлэлээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага хоёр адилхан байна. Холбогдуулж гаргасан хүн нь ч нэг хүн буюу ******* байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон...байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааж өгсөн байгаа.

Иргэн ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, *******-р байрны ******* ******* нэг өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд энэ нь улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй тул түүний өмч хөрөнгийг өөр хэн нэгэн этгээдийг өмчлөгчөөр нь тогтоох хууль эрх зүйн үндэс байхгүй. ******* өөрийн өмчлөлийн орон сууцыг ******* болон *******, ******* нарт худалдаагүй. Худалдагч биш. Хэлцэл хийгээгүй. Хүсэл зоригоо ямар нэгэн хэлбэрээр илэрхийлээгүй. Үнэ төлбөр аваагүй. *******, ******* нарын хооронд *******ын хүсэл зоригийг асуулгүй, зөвшөөрөл аваагүй байж *******ын орон сууцыг худалдаж мөнгө төгрөг өгч авалцсан байдаг. ******* энэ талаар огт мэдээгүй. *******тай ч уулзаж байгаагүй. Энэ утгаараа ******* хариуцагч биш. Нэг үгээр хэлбэл ******* нь худалдагч биш учраас энэ хэргийн хариуцагч биш...гэжээ.

Хариуцагч Ч.Гантулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:... Миний бие иргэн *******оос 2004 оны үед Сайхан сум дахь гурилын үйлдвэрийг, мөн сум дахь ******* дугаар байрны ******* ******* нэг өрөө байрны хамт бэлэн мөнгөөр худалдан авсан.

Дараа нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын иргэн *******ы хүсэлтээр ******* дугаар байрны ******* ******* нэг өрөө орон сууцыг 2.500.000 төгрөгөөр зарсан. Тухайн орон сууцыг иргэн *******оос худалдан авах үед байрны ордерийг шилжүүлж өгөхийг шаардахад уг байрны ордер нь манай дүүгийн нэр дээр байдаг. Иймд дүүгээсээ бичиг баримтыг нь авсны дараа шилжүүлж өгнө. Энэ талаар санаа зоволтгүй гэж хэлдэг байсан. Үүний дараа уг байрыг Бат-Орхонд зарсан ба тэр үед *******оос байрны бичиг баримтыг шаардахад манай дүүгийн эхнэр нь салахдаа дүүгийн бүх бичиг баримтыг шатаасан байна. Иймд дүүгээ биеэр нь дагуулж явж байж шилжүүлэх юм байна гэж тайлбарладаг байсан. Үүний зарим жишээнээс тодруулахад: 2007 оны 05 дугаар сард *******, ******* нар миний албан ажлын өрөөнд уулзалдаж тухайн байрны бичиг баримтыг Буджавт шилжүүлж өгөхийг шаардахад ******* нь бичиг баримтыг нь манай дүүгийн авгай салж явахдаа шатаасан тул яг одоо шилжүүлж өгөх боломжгүй байна. Яагаад гэхээр байрны ордер нь манай дүүгийн нэр дээр байдаг тул би өөрөө шилжүүлэх боломжгүй болоод байгаа юм. Дараа дүүтэйгээр цуг очиж л шилжүүлж өгье гээд тохиролцоод салсан.

Үүний дараа 2013 оны 06 дугаар сарын сүүлээр /наадмын өмнөхөн/ Орхон сумын нутаг 42 дугаар зөрлөг дээр *******, *******, ******* бид нар тааралдсан. Энэ үед Бат-Орхон *******од хандан байрны ордерийг яаралтай шилжүүлж өгөхийг шаардсан. Тэгэхэд ******* одоо наадам болох гээд зав чөлөө муутай байна. Тэр үед би *******од хандан тус байрны бичиг баримтыг *******ын нэр дээр хурдан шилжүүлж өг гэдгийг хэлэхэд наадмын дараа шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцоод бид нар салж явсан.

2016 оны ******* нь уг байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаж Буджаваас байраа авахаар шүүхэд хандсан гэдгийг дуулаад Ганболд залилан хийж байна гэдгийг мэдсэн. Энэ үед нь Ганболдын залилан хийж байгаа байдлыг эрүүгийн шугамаар шалгаж үнэн зөвийг тогтоолгохоор Хөтөл дэх цагдаагийн байгууллагад хандсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Дараа нь иргэний журмаар шүүхэд маргаан үүсгэхэд би бодит үнэн байдлыг тухай бүр мэдүүлж байсан. Иймд тухайн байрыг иргэн *******т эзэмшүүлэх асуудлыг шүүх шударгаар тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13ы өдрийн 33 дугаартай шийдвэрээр:

  - Иргэний хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар гаргасан нэхэмжлэгч *******ын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, *******ын өмчлөлөөс *******ын өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Эд хөрөнгийн бүртгэлийн тасагт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ...******* нь 2006 онд Хөтөлийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дарга хийж байсан *******ас Сэлэнгэ аймаг Сайхан сумын 1-р баг, *******-р байр, ******* ******* нэг өрөө орон сууцыг манай эхнэрийн ах *******оор зуучлуулж, 2,500,000 төгрөгөөр худалдаж авснаас хойш өнөөдрийг хүртэл уг байранд амьдарч байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

Уг байрыг 2001 онд ******* нь *******д гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хамт 17 сая төгрөгөөр зарсан боловч гэрчилгээ шилжүүлж өгөөгүй үйл явдлаас болж ******* нь *******д байрны гэрчилгээг тухайн үедээ шилжүүлж өгч чадахгүй, харин хариуцагч ******* нь уг байрны гэрчилгээг шилжүүлж өгнө гэж *******, ******* нарын хооронд хийгдсэн байр худалдсан хэлцлийг хүлээн зөвшөөрдөг байсан боловч гэрчилгээ шатсан" гэх шалтгаанаар гэрчилгээг тухайн үедээ шилжүүлж чадаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон.

Маргаан бүхий байранд ******* 2006 оноос хойш амьдарч байгаа ба 2015 оныг хүртэл ******* нь нэг ч удаа *******ыг байр чөлөөлөхийг шаардаж байгаагүй энэ үйл баримт болон 2016 онд ******* уг байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг *******д холбогдуулан шүүхэд гаргасан ба шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэсгийг хэвээр үлдээсэн.

Дээрх *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох байр чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Гантулга нь орон сууцыг *******д 2001 онд худалдсан боловч гэрчилгээг үрэгдүүлснээс өмчлөх эрхийг шилжүүлээгүй бөгөөд уг орон сууцыг ******* нь бусдад худалдсанаас хойш буюу 2015 оны *******-р сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэх шалтгаанаар шинээр өөрийн нэр дээр авсан үйл баримт тогтоогдсон. Монгол улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 001 /ХТ2018/01751 дугаартай тогтоол хүчин төгөлдөр тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар энэ нөхцөл байдлыг дахин нотлох шаардлага байхгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдагч нь худалдах -худалдан авах гэрээгээр биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбогдсон баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг. Гэтэл худалдан авагч ******* нь үнэ төлөх үүргээ гүйцэтгэсэн боловч худалдагч ******* нь 2013 оныг хүртэл өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж амлаж байсан боловч гэрчилгээг үрэгдүүлсэн гэх шалтгаанаар баримт бичгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй 2015 оныг хүргэсэн ба 2015 онд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шинээр авснаар, хуульд заасан худалдагчийн эрх үүргээ биелүүлэхгүй байх шалтгаан нөхцөл нь арилсан байдаг.

Дээрх нотлох баримтаас харахад Иргэний хуулийн *******9.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг нотариатаар батлуулж, *******9.1- зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ худалдагч тал болох ******* 2001 онд Ч.Гантулгын өмнө биелүүлээгүйн улмаас ******* нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг *******ын нэр дээр шилжүүлэх хүсэл зориг байвч энэ үүргээ *******ын өмнө биелүүлэх боломжгүй болсон нь нотлох баримтаар тогтоогдсон. Түүнчлэн ******* нь 2013 оныг хүртэл өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж амлаж байсан үйл баримт нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д зааснаар гэрээ байгуулагдсан гэж тооцох ба мөн хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-д зааснаар *******, ******* нарын хооронд, *******, ******* нарын хооронд маргаан бүхий байрыг худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзнэ. Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд хэргиин оролцогчдын хүсэлтээр гэрчииг шүүх дуудаж, мэдүүлэг авна гэж заасан журмыг зөрчиж гэрч Ч.Очгэрэл, гэрч С.Ганхуягийн мэдүүлэг, гэрч В.Оюунцэцэгийн мэдүүлэг, хариуцагч Г.Гантулгыг гэрчээр асуусан тэмдэглэл. Н.Цогийг гэрчээр асуусан тэмдэглэл зэргийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь заалт, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат давж заалдах гомдолтой холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах эрх зүйн үндэслэл байхгүй. Учир нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1-р баг, *******-р байр ******* ******* 1 өрөө орон сууц *******ын өмчлөлд хэвээр байгаа. ******* өөрийн өмч хөрөнгөө Иргэний хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1 дэх хэсэгт зааснаар өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Тийм ч учраас *******ын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцаа албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******той орон сууц худалдан авах ямар ч гэрээ хэлцэл хийж байгаагүй. Нүүр тулан уулзалдаж ч байгаагүй хүмүүс. Тийм учраас Улсын дээд шүүх тэдний хооронд харилцаа үүсээгүй байна гэсэн дүгнэлтийг хийж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Орон сууцны өмчлөл *******од хадгалагдаж байгаа нөхцөлд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрхийг *******т шилжүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь эд хөрөнгийн эрхийн шилжилтийг бүртгэхэд энэ хуулийн 11.1.1 -д зааснаар талууд мэдүүлэг гаргаагүй, 11.1.3-т зааснаар худалдах, худалдан авах, шилжүүлэх гэрээ, хэлцэл хийгээгүй, 11.1.5-д зааснаар хөрөнгийн үнэ төлөгдөөгүй, 11.2-т зааснаар гэрээ, хэлцлийн эх хувь байхгүй, 11.3-т зааснаар мэдүүлэг, шүүх, арбитрын хавсаргах шийдвэр байхгүй тул өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт орших ******* дугаар байрны ******* ******* 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, хариуцагч *******ын өмчлөлөөс *******ын өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийхийг  Улсын эрхийн бүртгэлийн Сэлэнгэ аймгийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж харин хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Тухайн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдлынхоо үндэслэлээ шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж тайлбарлажээ.

Хэргийг судлан үзвэл: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт орших ******* дугаар байрны ******* ******* 1 өрөө орон сууцны өмчлөгч нь хариуцагч ******* бөгөөд тухайн орон сууцыг 2001 онд худалдах худалдан авах гэрээний дагуу Ч.Гантулгын эзэмшилд шилжүүлсэн ба хариуцагч ******* нь 2006 онд тухайн орон сууцыг 2.500.000 төгрөгөөр *******т худалдахаар тохиролцон эзэмших эрхийг шилжүүлжээ.

Тухайн маргаан бүхий орон сууц нь өнөөдрийг хүртэл *******ын эзэмшилд байгаа бөгөөд зохигчдын хооронд орон сууцны өмчлөлийн маргаан үүссэн байна.

Хариуцагч ******* нь байрны өмчлөгч болох *******оос гэрээний дагуу орон сууцыг эзэмшилдээ авч өмчлөх эрхийн гэрчилгээг дүү нь үрэгдүүлснээс болж тухайн үедээ өмчлөх эрхээ шилжүүлээгүй, орон сууцыг *******д худалдах үед орон сууцны өмчлөх эрхийг ******* нь шууд шилжүүлэхээр тохирсон боловч өнөөдрийг тэрхүү үүргээ биелүүлээгүй гэж тайлбарладаг.

Харин хариуцагч ******* нь орон сууцыг Ч.Гантулгын хүсэлтээр түүний эзэмшилд түр шилжүүлсэн гэтэл ******* нь орон сууцыг эзэмшиж байхдаа надад мэдэгдэлгүйгээр бусдад худалдаж миний өмчлөх эрхийг зөрчсөн гэж тайлбарлажээ.

Дээрх үйл баримт болон зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий орон сууцны хувьд шударга эзэмшигч боловч түүнийг тухайн орон сууцны шууд өмчлөгч гэж тооцох үндэслэлгүй байна.

Учир нь 1. хариуцагч ******* болон хариуцагч ******* нарын хооронд орон сууц худалдах худалдах авах гэрээ байгуулагдсан эсэх нь маргаантай, тухайн маргаан шийдвэрлэгдээгүй,

2. хариуцагч ******* нь ******* худалдсан орон сууцныхаа өмчлөх эрхийг *******т шилжүүлэн өгөхөөр тохиролцсон тул шилжүүлэх үүрэгтэй гэж тайлбарлаж байгаа боловч ******* нь орон сууц худалдах худалдан авах гэрээ болон гэрээтэй холбоотой шаардлагаа хуулийн дагуу нэхэмжлэгч *******т шилжүүлээгүй,

3. хариуцагч ******* нь маргаан бүхий орон сууцны эзэмших эрхийг худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн боловч тухайн хөрөнгийн өмчлөгч бус,

4. хариуцагч ******* нэхэмжлэгч ******* нарын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй тул нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13ы өдрийн 33 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН