Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 463

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж,

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-,

 шүүгдэгч Н.О-, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Н-ын О-т холбогдох эрүүгийн 201726030552 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Адмон принт” ХХК-нд нягтлан бодогч ажлтай, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 70 гудамж, 5 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 13-р хороо, 86-р байрны 92 тоотод түр амьдарч байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Н-ын О- /РД:………………../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Н.О- нь албан тушаалын байдлаа ашиглаж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их тэнгэр” цогцолборт 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 03 дугаар сар хүртэл нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа тус байгууллагад ажилладаггүй иргэн Г.Батсүрэн, үйлчлэгчээр ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн М.Нямсүрэн, Л.Алтантуяа нарын нэр дээр цалин олгох байдлаар 23.004.656 төгрөгийг хувьдаа   завшиж, Хувь хүний орлогын албан татварт 2.268.298 төгрөг, ажилчдаас суутган тооцсон. Нийгмийн даатгалын шимтгэл 2.808.104 төгрөг, ажил олгогчоос Нийгмийн даатгалын шимтгэлд 3.088.916 төгрөгийг тус тус төлж, тухайн байгууллагад нийт 31.169.974 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүгдэгч Н.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …Би 2014 оны 09 дүгээр сард нөхрөөсөө салаад Улаанбаатар хотод ирсэн. Тухайн үед их өртэй байсан юм. Нягтлан бодогчоор ажилд ороод Батсүрэн гэдэг хүний нэр дээр цалин гаргуулсан. Миний буруу. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоогийн байдлаар хохирогч байгууллагад хохирол төлбөр төлж барагдуулах талаар арга хэмжээ авч байгаа. Нөхөр бид хоёрын дундын өмч байсан байрны асуудал шийдэгдвэл хохирол төлбөрөө төлж барагдуулна гэдгээ хохирогчид хэлсэн. Байрны гэрчилгээ гаргаж өгвөл нэн түрүүнд хохирол төлбөрөө төлнө гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …Баярсайхан ажилгүйдлын тэтгэмж авах гээд нийгмийн даатгалын байгууллагад хүсэлтээ өгөхөд “Их тэнгэр” цогцолборт ажилладаг юм байна гэсэн асуудал гарсан. Энэ асуудлыг Тагнуулын ерөнхий газрын холбогдох нэгж шалгалт хийхэд тухайн үед нягтлан бодогчийн албан үүргийг гүйцэтгэж байсан Н.О- тодорхой хүмүүсийн нэр дээр цалин бичиж, хууль бус үйл ажиллагаа хийсэн нь тогтоогдсон. Ариунчимэгийн үйлдлийг шалгаж үзээд ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй гээд албан тушаал бууруулсан. Н.О- чөлөөтэй хүний оронд ажиллаж байсан уг нь чөлөөлөгдөх ёстой ч түүнийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс зөөгчийн албан тушаалд шилжүүлж дараа нь няравын ажилд томилж байсан. Н.О- нь байгууллагад нийт 31.169.970 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс 9.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл хохирлоо барагдуулах хүсэлттэй байна гэв.

 

Шүүгдэгч Н.О- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс “Их тэнгэр” цогцолборт няраваар ажилд орсон. 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс нягтлан бодогчоор хүний оронд ажиллаж эхэлсэн. 2014 оны 12 дугаар сард хүмүүсийн цалин бодохдоо “Их тэнгэр” цогцолборт ажилд орох гэж судлагдаж байсан Батсүрэн гэх хүний нэрийг оруулаад устгалгүйгээр цалинг бодсон. Батсүрэнгийн нэр цалин бодоод өртэй байсан /машин худалдаж авсан/ Баярсайхан гэдэг хүний 5076004818 дугаартай данс руу нь хийсэн. Дараагийн сараас буюу 2015 оны 01 дүгээр сараас Батсүрэн гэх хүний нэр дээр цалинг бодож Лодойн Саранцэцэг гэх хүний 5069220828 дугаартай картыг ашиглан цалинг нь авч байсан. Энэ картыг би найзаасаа түр авсан бөгөөд манай найзын ээжийнх нь хэрэглэдэггүй дугаартай данс руу шилжүүлж авсан. Батсүрэнгийн нэр дээр яг хэдэн төгрөг авсанаа хэлж мэдэхгүй байна. Батсүрэнгийн регистрийн дугаарыг мэдэхгүй байсан учраас, танил Уртнасангийн Баярсайханы регистрийн дугаараар 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн.  2014 оны 12 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэл миний ашигладаг данс руу орсон нь үнэн, хүлээн зөвшөөрч байна. Мягмарын Нямсүрэн дээр 2015 оны 03 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэл миний ашигладаг 5069220828 дугаартай данс руу цалин нь бодогдож орсон. Лхагвын Алтантуяагийн нэр дээр 2015 оны 03 дугаар сард 5020640032 дугаартай данс руу, 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэл 5020976844 дугаартай данс руу цалин бодогдсон байна. Эдгээр дансыг мэдэхгүй, цалинг би бодсон боловч яагаад энэ данс руу бодогдсоныг мэдэхгүй байна. Эдгээр дансууд нь надтай холбоогүй. Би Алтантуяагийн нэрээр 3-4 сарын цалинг авсан. Энэхүү тооцооллыг гаргахдаа дансыг өөр Алтантуяагийн данстай андуурч гаргасан байж магадгүй. Энэ 3 хүний цалинг би өөрийн ашигладаг 5069220828 дансаар авч байсан. Цалин бодогдох үед нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварууд нь бодогдоод төлөгдөөд явсан. 2016 оны 03 дугаар сард жирэмсний амралттай байсан нягтлан бодогч Халиунаа ажилдаа ороход би нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдөж, няравын ажил дээрээ буцаж очсон. Няраваар ажиллаж байхад надтай холбоотой зөрчлүүд илэрсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 201-р хуудас/,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Н- овогтой О- нь Төрийн тусгай хамгаалалттай газрын “Их тэнгэр” цогцолборт 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Сав сервесийн” няраваар түр томилогдсон. 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тушаал гарч 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс “Их тэнгэр” цогцолборын нягтлан бодогчоор томилогдсон. Нягтлан бодогчоор томилогдсон өдрөөс хойш манай байгууллагад огт ажиллаж байгаагүй Гантогтохын Батсүрэн гэдэг хүний нэр дээр цалин бодож эхэлсэн байсан. Энэ нь 2016 оны 01 дүгээр сарыг дуустал үргэлжилсэн. Энэ хугацаанд Батсүрэнгийн нэр дээр манай тооцоогоор 14.552.546 төгрөгийг бодсон. Энэ тооцоонд нийгмийн даатгал, хоолны зардал, хүн амын орлогын албан татвар ажил олгогчоос төлдөг нийгмийн даатгал зэрэг нь бодогдож орсон. Батсүрэнгийн нэр дээрх цалинг 2014 оны 12 дугаар сараас Хаан банкны 5076004818 дансаар, 2015 оны 01 сараас 2016 оны 01 сар хүртэл 5069220828 дугаартай дансаар авсан байсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөхдөө мөн манайд огт ажиллаж байгаагүй У.Баярсайхан гэдэг хүний нэр дээр төлж байсан. У.Баярсайхан гэдэг хүн нь Нийгмийн даатгалын газарт “би ийм байгууллагад ажиллаж байгаагүй” гэж хандсан байсан. Нийгмийн даатгалын байгууллагаас Тагнуулын ерөнхий газарт хандаж, дотооддоо шалгалт хийж илрүүлсэн. Дотоод шалгалтаар Батсүрэн, Баярсайханаас гадна, Лхагвын Алтантуяа, Мандахын Нямсүрэн гэдэг урьд нь ажиллаж байгаад гарсан хүмүүсийн нэр дээр цалин бодсон. Мандахын Нямсүрэн нь манай байгууллагад 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Их тэнгэр” цогцолборт үйлчлэгчээр томилогдоод, 2015 оны 02 дугаар сарын 06-нд өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан. Гэтэл энэ хүний нэр дээр 2015 оны 03 дугаар сараас 2016 оны 01 сарыг дуустал цалинг нь бодож, Хаан банкны 5069220828 дугаартай дансанд шилжүүлсэн байсан. М.Нямсүрэнгийн нэр дээр нийт 9.735.715 төгрөгийг бодсон. Үүнд: цалин, нийгмийн даатгалын шитгэл, Хүн амын орлогын албан татвар, хоол унааны зардал, ажил олгогчоос төлсөн нийгмийн даатгалын шимтгэл зэрэг орсон. Лхагвын Алтантуяа нь манайд 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Их тэнгэр” цогцолборт үйлчлэгчээр түр томилогдон ажиллаад, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Лхагвын Алтантуяагийн нэр дээр 2015 оны 03 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарыг дуустал цалин бодсон байсан. Цалинг 2015 оны 03 дугаар сараас 5020640032 дугаартай дансанд, 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэл 5020976844 дугаартай дансаар, 2016 оны 02 дугаар сард 5069220828 дугаартай дансаар шилжүүлсэн. Л.Алтантуяагийн нэр дээр байгууллагаас 6.899.904 төгрөгийн цалин, болон бусад татвар хоол унааны зардал бодогдож гарсан байсан. Нийтдээ 31.188.165 төгрөг манай байгууллагаас бодогдон гарсан байна…гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 133-134-р хуудас/,

 

Гэрч Э.Ариунчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Төрийн тусгай хамгаалалтын газрын “Их тэнгэр цогцолборт” 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Намайг томилогдон очиход цалингийн нягтлан бодогч О.Халиун хүүхэд асрах чөлөө авсан, оронд нь түр Н.О- ажиллаж байсан. Би урьд нь 2013 оны 07 дугаар сар хүртэл ажиллаж байгаад буцаж томилогдон очсон, буцаж очиход ажилчин алба хаагчид нь нилээн солигдож өөрчлөгдсөн байсан. Би О-т “Эгч нь шинэ хүмүүсээ ер нь танихгүй байна шүү, цалингийн өр гараагүй биз дээ” гэж хэлээд тооцоон дээр гарын үсэг зурдаг байсан. Халиун 2016 оны 03 билүү 04 дүгээр сард ажилдаа орсон. О-ийг сайн ажилладаг болохоор нь дотроо түр өөр ажилд томилсон. Халиун ажлаа авсны дараа 2016 оны эхний хагас жилийн нийгмийн даатгалын тайлангаар Батсүрэн гэдэг хүний регистр зөрөөд болохгүй байна гэж хэлэхэд нь “чи өөрөө учрыг нь сайн ол. Андуурч шивсэн байж магадгүй” гээд орхисон. 2016 оны жилийн эцсийн Нийгмийн даатгалын тайлангийн үеэр дахин Батсүрэнгийн регистр зөрсөн талаар хэлэхээр нь О-ээс асуухад “Би үсгийг нь зөрүүлээд шивсэн байсан. Би нийгмийн даатгалын байцаагчтай ярьсан байгаа залруулна” гэж хэлэхэд нь энэ асуудлыг орхисон. 2016 он дуусаад санхүүгийн баланс тайлан гаргаад, цэгцэрсний дараа Тагнуулын ерөнхий газрын дотоод хяналтаас Даваахүү нягтлан шалгалтаар ирж дотоод шалгалт хийгээд “Цалин зөрж байна” гээд хэд хэдэн баримтууд хувилж авсан. Даваахүү надад ямар зөрчил гарсан талаар хэлээгүй. Халиун “Энэ Батсүрэн гэдэг хүн урьд нь О-тэй хамт орон сууцны конторт ажиллаж байсан хүн байна. Энэ талаар нийгмийн даатгалын байцаагчаас тодруулж мэдсэн. Баянгол дүүргийн нийгмийн даатгал дээр бүртгэлтэй юм байна” гэж надад хэлсэн. Батсүрэн гэдэг хүний цалинг шүүж үзэхэд намайг томилогдон очихоос 5 сарын өмнө буюу Халиуныг чөлөө аваад явах үеэс цалин бодогдож эхэлсэн байсан. Намайг томилогдон очсон сард эхний урьдчилгаа бодоогүй мөртлөө, сүүл цалинг бөөнд нь бодож оруулсан байсан. О- энэ талаар “Би андуураад бодсон юм аа” гээд байсан. 2017 оны 04 дүгээр сард Тагнуулын ерөнхий газраас дуудаад “Танайх 3 хүний нэр дээр хуурамчаар цалин бодож, 31 сая төгрөгийн зөрчил илэрч Цагдаагийн байгууллагад шилжүүлэх гэж байна” гэж мэдэгдээд надаас мэдүүлэг авч цагдаагийн байгууллагад шилжүүлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 136-137-р хуудас/,

 

Гэрч Я.Тогтохнямын мөрдөн байцаалтанд өгсөн: “…Би Төрийн тусгай хамгаалалтын газрын хяналт шалгалтын ахлах ажилтан, хуулийн зөвлөх албан тушаалд 2002 оноос хойш ажиллаж байна. Н.О- нь “Их тэнгэр” цогцолборт няраваар ажилд ороод, нягтлан бодогч Халиуныг жирэмсний амралтаа авахад нь түр орлон гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд ажилчдын цалин бодохдоо тус байгууллагад ажилладаггүй хүмүүсийн нэр дээр цалин бодож, байгууллагад хохирол учруулсан. Би 2016 оны эхээс “Их тэнгэр” цогцолборыг Төрийн тусгай хамгаалалтын газарт нэгтгэх Засгийн газрын 2002 оны 206 дугаар тогтоолыг биелүүлэх ажлын хэсэгт ажилласан. Үүнтэй холбоотой татвар нийгмийн даатгалын байгууллагатай хаалтын баланс хийх ажил эхэлсэн. Энэ үед Их тэнгэр цогцолборын нягтлан бодогч Халиун “Нийгмийн даатгалын хэлтсээс “Их тэнгэр” цогцолборт ажилладаггүй хүнд цалин бодсон гэх гомдол гарсан талаар хэлсэн. Шалгаж үзэхэд үнэн байж магадгүй байна” гэж Их тэнгэр цогцолборын дарга Ц.Оргодолд хэлсэн. Энэ талаар Газрын дарга, хурандаа Ш.Болорсүхэд илтгэхэд шалгах үүргийг надад өгсөн. Халиунтай энэ асуудлаар уулзаж, шаардлагатай санхүү болон хүний нөөцийн баримтуудыг авч шалгаж үзэхэд хоёр хүнийг цалингийн цэсэнд илүү бичиж, цалин олгож байсан байдал илэрсэн. Н.О-ийн ажлын байрны тодорхойлолт, учирсан хохирлын хэмжээгээр үзэхэд, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байсан тул Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа Ш.Болорсүхэд илтгэж, Тагнуулын ерөнхий газрын Дотоод хяналт аюулгүй байдлын газарт шилжүүлсэн. О-т шалгалтын дараа дүнг танилцуулж, уулзахад “Би буруутай нь үнэн, учруулсан хохирлоо барагдуулна” гэж байсан. Тагнуулын ерөнхий газраас шалгаж, шалгалтын дүнг ирүүлснийг материалтай тулган баталгаажуулж, харъяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 138-139-р хуудас/,

 

Гэрч А.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Манай охин Л.Алтантуяа нь Их тэнгэр цогцолборт үйлчлэгчээр 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 01 дүгээр сарыг дуустал ажилласан. Тэр үед Хаан банкны дансаар цалин авах хэрэгтэй гээд миний Хаан банкны 5022159505 дугаарын дансыг ашиглаж цалингаа авдаг байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 149-р хуудас/,

 

Гэрч У.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: Миний 5076004818 дугаартай дансны хуулган дээр 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 19 минутанд 350.000 төгрөг “Батсүрэн Их тэнгэр” гэсэн утгатайгаар орсон байна. Энэ мөнгийг тэр өдрийн 16 цаг 35 минутанд 5020787304 дугаартай данс руу “Түлхүүрт” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна. Дараа нь 2014 оны 12 дугаар сар 25-ны өдөр 15 цаг 05 минутанд 424.176 төгрөг “Батсүрэн Их тэнгэр” гэсэн утгатайгаар орж, тухайн өдрийн орой 22 цаг 24 минутанд 25.000 төгрөгөөр АТМ-аар гарсан байна. Эхний 350.000 төгрөгийг би О- рүү шилжүүлсэн юм шиг байна. Харин дараагийн мөнгө нь АТМ-аар гарсан байна. Энэ мөнгө ямар учиртайг санахгүй байна. 2016 оны үеэр би ажлаасаа түр гараад халамжаас ажилгүйдлын тэтгэмж авч байсан. Тэгтэл халамжаас өгч байсан тэтгэмжийг гэнэт зогсоогоод “Та өөр газар ажил хийдэг юм байна, нийгмийн даатгал төлөгдөж байна. Тиймээс ажилгүйдлын тэтгэмж өгөхгүй, та халамжаас авсан мөнгөнүүдээ буцаагаад төлөх ёстой” гээд мөнгө өгөхгүй байгаа. Би ТҮЦ машинаас хурууны хээгээр лавлагаа авахад “Төрийн тусгай хамгаалалтын газрын харъяа Их Тэнгэр цогцолбор” гэдэг газраас нийгмийн даатгал төлөгдсөн байсан. Их тэнгэр цогцолборт О- ажиллаж байсныг мэдэж байсан болохоор О-тэй ярьсан. Тэр үед халамжаа аваад дуусаж байсан болохоор тэр чигт нь орхиж, удалгүй ажилдаа орсон…гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 150-151-р хуудас/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн №148 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

            1. Төрийн тусгай хамгаалалтын газрын дотоод аудитын дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд тогтоох боломжгүй байна.

2. Төрийн тусгай хамгаалалтын газрын “Их тэнгэр цогцолбор”-ын тайлан баланс, тайлан, акт үнэн зөв гарч байсан эсэхийг дүгнэх боломжгүй байна. Шинжилгээнд Хувь хүний орлогын албан татварын тайлан, дэлгэрэнгүй журнал, ерөнхий дэвтэр, тайлан баланс бусад дэмжих баримт ирүүлээгүй байна.

3. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т “Төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Санхүүгийн тайлан нь үнэн зөв баримт материал, бодит тоо мэдээнд үндэслэх”, 20 дугаар зүйлийн 20.1-т “Нягтлан бодогчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно… 20.1.4-т хуурамч баримт бүрдүүлэн гүйлгээг дансанд бичих…” гэж заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн байна.

4. Шинжилгээнд хуулбарлаж ирүүлсэн баримтын хүрээнд Г.Батсүрэнд бодож олгосон цалинг 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сард батлагдсан цалингийн цэсэнд тулгалт хийхэд 2015 оны 4, 11 дүгээр сарын батлагдсан цалингийн цэсний хуулбар хувьд мөр харагдах боломжгүй байна. Баримтаар нотлогдож байгаа бодогдсон цалингийн хэмжээг тулгахад 11.434.489 төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 1.257.794 төгрөгийг бодож олгосон байна.

М.Нямсүрэнд 2015 оны 03 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын батлагдсан цалингийн цэсэнд тулгалт хийхэд 2015 оны 4, 10 дугаар сарын батлагдсан цалингийн цэсний хуулбар хувьд мөр харагдах боломжгүй, мөн оны 11 дүгээр сард цалин бодогдоогүй байна. Баримтаар нотлогдож буй бодогдсон цалингийн хэмжээг тулгахад 6.608.625 төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 726.979 төгрөгийг бодож олгосон байна.

Л.Алтантуяад 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын батлагдсан цалингийн цэсэнд тулгалт хийхэд 2015 оны 4, 10 дугаар сарын батлагдсан цалингийн цэсний хуулбар хувьд мөр харагдах боломжгүй, мөн оны 2, 3, 5 дугаар саруудад цалин бодогдоогүй, 2016 оны 02 дугаар сарын цалингийн баримт ирүүлээгүй байна. Баримтаар нотлогдож буй бодогдсон цалингийн хэмжээг тулгахад 5.506.778 төгрөгийн цалинг бодож ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 605.746 төгрөгийг бодож олгосон байна.

Шинжилгээнд хуулбарлаж ирүүлсэн баримтын хүрээнд 23.549.892 төгрөгийн цалин, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 2.590.488 төгрөг, нийт 26.140.380 төгрөгийн зөрчил илэрч байгаа боловч шинжилгээнд Хувь хүний орлогын албан татварын тайлан, ерөнхий дэвтэр, ерөнхий журнал, авлага өглөгийн дэлгэрэнгүй журнал, дотоод аудитын илтгэх хуудсын хавсралтанд байгаа цалин бодсон тооцооллын дэлгэрэнгүй задаргаа болон бусад дэмжин нотлох баримт ирүүлээгүй тул дутагдлын хэмжээг бүрэн гүйцэд тооцож гаргах боломжгүй байна.

5. Н.О- нь хэдэн төгрөг завшсаныг ирүүлсэн баримтын хүрээнд  тогтоох боломжгүй байна. Мөн дээрх гурван хүний нэр дээр бодсон цалинг хувьдаа завшсан эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна.

6. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно. /хх-ийн 1-р хавтас 29-33-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн нэмэлт шинжилгээ хийсэн №6 дугаартай дүгнэлтэнд:

1. Төрийн тусгай хамгаалалтын газрын 2017 оны 04-р сарын 20-ны өдрийн дотоод аудитын дүгнэлт нь үндэслэлтэй байна.

2. Төрийн тусгай хамгаалалтын газрын “Их тэнгэр цогцолбор”-ын тайлан баланс, санхүүгийн тайлан нэмэлт шинжилгээнд ирүүлээгүй, Төрийн тусгай хамгаалалтын газрын “Их тэнгэр цогцолбор”-ын ХШҮДАТ-ын актанд тайлан баланс үнэн зөв гарч байсан эсэх талаар тусгагдаагүй байна. Иймд эдийн засгийн шинжилгээгээр Төрийн тусгай хамгаалалтын газрын “Их тэнгэр цогцолбор”-ын санхүүгийн тайлангийн үнэн зөв эсэхийг дүгнэх боломжгүй байна.

3. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т “Төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Санхүүгийн тайлан нь үнэн зөв баримт материал, бодит тоо мэдээнд үндэслэх”, 20 дугаар зүйлд 20.1.”Нягтлан бодогчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно”, 20.1.4 “Хуурамч баримт бүрдүүлэн гүйлгээг дансанд бичих...” гэж заалтуудыг тус тус зөрчсөн байна.

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 148 тоот шинжээчийн дүгнэлтэнд харагдахгүй байгаа мөрүүдийг тусгаж өгөөгүй, нэмэлт шинжилгээнд баримтуудыг эх хувиар бүрэн хамруулж тооцооллыг хавсралтаар дэлгэрэнгүй харуулсан болно.

5. Шинжилгээгээр 28.081.058 төгрөгийн цалин, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 3.088.916 төгрөг, нийт 31.169.974 төгрөгийн зөрчил илэрч байна. Үүнээс:

- Г.Батсүрэнд бодож олгосон цалинг 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын батлагдсан цалингийн цэсэнд тулгалт хийж тооцооллыг хийхэд цалинд 13.110.402 төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 1.442.144 төгрөг бодогдсон байна.

- М.Нямсүрэнд 2015 оны 03 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын батлагдсан цалингийн цэсэнд тулгалт хийж тооцооллыг хийхэд цалинд 8.027.330 төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 883.006 төгрөг бодогдсон байна.

- Л.Алтантуяад 2015 оны 06 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын батлагдсан цалингийн цэсэнд тулгалт хийж тооцооллыг хийхэд цалинд 6.943.326 төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 763.766 төгрөг бодогдсон байна.

- Г.Батсүрэн, Л.Алтантуяа, М.Нямсүрэн нарын нэр дээр цалин бодсон тооцооллыг хариулт 5-д хариулсан болно. Харин Г.Батсүрэнд 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын хооронд бодогдсон 13.110.402 төгрөгийн цалин болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 1.442.144 төгрөг тооцсоныг, тус хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд У.Баярсайханы нэр дээр тайлагнасан байна.

- Шинжилгээгээр ажилчдад олгосноор цалинд 23.004.656 төгрөг, ажилчдаас суутган тооцсон Хувь хүний орлогын албан татварт 2.268.298 төгрөг, ажилчдаас суутган тооцсон нийгмийн даатгалын шимтгэл 2.808.104 төгрөг, ажил олгогчоос төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 3.088.916 төгрөг буюу нийт 31.169.974 төгрөгийн зөрчил гаргасан байна.

- Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно. /хх-ийн 2-р хавтас 157-161-р хуудас/,

            Л.Алтантуяагийн төрийн албан хаагчийн анкет, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 1-р хавтас 56-58-р хуудас/,

М.Нямсүрэнгийн төрийн албан хаагчийн анкет /хх-ийн 1-р хавтас 59-р хуудас/,

Төрийн тусгай хамгаалалтын газрын харъяа “Их тэнгэр” цогцолборын 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 02 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан /хх-ийн 1-р хавтас 62-92-р хуудас/,

Төрийн тусгай хамгаалалтын газрын харъяа “Их тэнгэр” цогцолборын 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэлх ажилчдын цалингийн дэлгэрэнгүй  /хх-ийн 1-р хавтас 167-250, 2-р хавтас 1-122-р хуудас/,

Төрийн тусгай хамгаалалтын газрын харъяа “Их тэнгэр” цогцолборын даргын тушаалууд

- Н.О-ийг Санхүүгийн хэсгийн сав, сервизийн няраваар түр томилсон 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/134 дугаартай тушаал /хх-ийн 1-р хавтас 49-р хуудас/,

- Н.О-ийг Санхүүгийн хэсгийн нягтлан бодогчоор дэвшүүлэн томилох тухай 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/148 дугаартай тушаал /хх-ийн 1-р хавтас 50-р хуудас/,

- Н.О-ийг Санхүүгийн хэсгийн тооцооны нягтлан бодогчоор томилох тухай 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/48 дугаартай тушаал /хх-ийн 1-р хавтас 51-р хуудас/,

- Н.О-ийн цалинг шинэчлэн тогтоох тухай 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/89 дугаартай тушаал /хх-ийн 1-р хавтас 52-р хуудас/,

- Н.О-ийг Санхүүгийн хэсгийн үндсэн хөрөнгийн няраваар шилжүүлэн томилох тухай 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/97 дугаартай тушаал /хх-ийн 1-р хавтас 53-р хуудас/,

- Н.О-ийг Үйлчилгээний тасгийн зөөгчөөр шилжүүлэн томилох тухай 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/25 дугаартай тушаал /хх-ийн 1-р хавтас 54-р хуудас/,

- Н.О-ийг Ажлаас халах тухай 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/88 дугаартай тушаал /хх-ийн 2-р хавтас 211-р хуудас/,

Шүүгдэгч Н.О-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд төрийн албан хаагчийн анкет /хх-ийн 1-р хавтас 42-43-р хуудас/, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 1-р хавтас 44-48-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 2-р хавтас 124, 190, 213-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 2-р хавтас 125, 187, 220-р хуудас/, гэрч Б.Оюунгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 135-р хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 2-р хавтас 188, 223-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 2-р хавтас 221-р хуудас/, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 2-р хавтас 237-239-р хуудас/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-ийн 3-р хавтас 31-р хуудас/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж /хх-ийн 3-р хавтас 32-33-р хуудас/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.14-ний өдрийн 101/ШШ2018/01649 дугаартай шийдвэр /хх-ийн 3-р хавтас 34-38-р хуудас/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.10-ны өдрийн 101/ШШ2017/00573 дугаартай шийдвэр /хх-ийн 3-р хавтас 39-42-р хуудас/, “Адмон принт” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 3-р хавтас 43-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 3-р хавтас 49-р хуудас/ зэрэг болно.

 

Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.О-т  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.О- нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Төрийн тусгай хамгаалалтын газрын “Их тэнгэр” цогцолборт нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа 23.004.656 төгрөг хувьдаа завшиж, ажилчдаас суутган тооцсон хүн амын орлогын албан татварт 2.268.298 төгрөг, ажилчдаас суутган тооцсон нийгмийн даатгалын шимтгэл 2.808.104 төгрөг, ажил олгогчоос төлсөн нийгмийн даатгалын шимтгэлд 3.088.916 төгрөг, байгууллагад нийт 31.169.974 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-гийн …Н.О- нь нягтлан бодогчоор томилогдсон өдрөөс хойш манай байгууллагад огт ажиллаж байгаагүй Гантогтохын Батсүрэн гэдэг хүний нэр дээр цалин бодож эхэлсэн байсан. Энэ нь 2016 оны 01 дүгээр сарыг дуустал үргэлжилсэн. Энэ хугацаанд Батсүрэнгийн нэр дээр манай тооцоогоор 14.552.546 төгрөгийг бодсон. Энэ тооцоонд нийгмийн даатгал, хоолны зардал, хүн амын орлогын албан татвар ажил олгогчоос төлдөг нийгмийн даатгал зэрэг нь бодогдож орсон. Батсүрэнгийн нэр дээрх цалинг 2014 оны 12 дугаар сараас Хаан банкны 5076004818 дансаар, 2015 оны 01 сараас 2016 оны 01 сар хүртэл 5069220828 дугаартай дансаар авсан байсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөхдөө мөн манайд огт ажиллаж байгаагүй У.Баярсайхан гэдэг хүний нэр дээр төлж байсан. У.Баярсайхан гэдэг хүн нь Нийгмийн даатгалын газарт “би ийм байгууллагад ажиллаж байгаагүй” гэж хандсан байсан. Нийгмийн даатгалын байгууллагаас Тагнуулын ерөнхий газарт хандаж, дотооддоо шалгалт хийж илрүүлсэн. Дотоод шалгалтаар Батсүрэн, Баярсайханаас гадна, Лхагвын Алтантуяа, Мандахын Нямсүрэн гэдэг урьд нь ажиллаж байгаад гарсан хүмүүсийн нэр дээр цалин бодсон. Мандахын Нямсүрэн нь манай байгууллагад 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Их тэнгэр” цогцолборт үйлчлэгчээр томилогдоод, 2015 оны 02 дугаар сарын 06-нд өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан. Гэтэл энэ хүний нэр дээр 2015 оны 03 дугаар сараас 2016 оны 01 сарыг дуустал цалинг нь бодож, Хаан банкны 5069220828 дугаартай дансанд шилжүүлсэн байсан. М.Нямсүрэнгийн нэр дээр нийт 9.735.715 төгрөгийг бодсон. Үүнд: цалин, нийгмийн даатгалын шитгэл, Хүн амын орлогын албан татвар, хоол унааны зардал, ажил олгогчоос төлсөн нийгмийн даатгалын шимтгэл зэрэг орсон. Лхагвын Алтантуяа нь манайд 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Их тэнгэр” цогцолборт үйлчлэгчээр түр томилогдон ажиллаад, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Лхагвын Алтантуяагийн нэр дээр 2015 оны 03 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарыг дуустал цалин бодсон байсан. Цалинг 2015 оны 03 дугаар сараас 5020640032 дугаартай дансанд, 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэл 5020976844 дугаартай дансаар, 2016 оны 02 дугаар сард 5069220828 дугаартай дансаар шилжүүлсэн. Л.Алтантуяагийн нэр дээр байгууллагаас 6.899.904 төгрөгийн цалин, болон бусад татвар хоол унааны зардал бодогдож гарсан байсан. Нийтдээ 31.188.165 төгрөг манай байгууллагаас бодогдон гарсан байна…гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 133-134-р хуудас/,

...Н.О- нь 9.000.000 төгрөг төлсөн, 21.169.974 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Ариунчимэгийн …Би Төрийн тусгай хамгаалалтын газрын “Их тэнгэр цогцолборт” 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Намайг томилогдон очиход цалингийн нягтлан бодогч О.Халиун хүүхэд асрах чөлөө авсан, оронд нь түр Н.О- ажиллаж байсан. …Би О-т “Эгч нь шинэ хүмүүсээ ер нь танихгүй байна шүү, цалингийн өр гараагүй биз дээ” гэж хэлээд тооцоон дээр гарын үсэг зурдаг байсан. Халиун 2016 оны 03 билүү 04 дүгээр сард ажилдаа орсон. О-ийг сайн ажилладаг болохоор нь дотроо түр өөр ажилд томилсон. Халиун ажлаа авсны дараа 2016 оны эхний хагас жилийн нийгмийн даатгалын тайлангаар Батсүрэн гэдэг хүний регистр зөрөөд болохгүй байна гэж хэлэхэд нь “чи өөрөө учрыг нь сайн ол. Андуурч шивсэн байж магадгүй” гээд орхисон. 2016 оны жилийн эцсийн Нийгмийн даатгалын тайлангийн үеэр дахин Батсүрэнгийн регистр зөрсөн талаар хэлэхээр нь би О-ээс асуухад “Би үсгийг нь зөрүүлээд шивсэн байсан. Би нийгмийн даатгалын байцаагчтай ярьсан байгаа залруулна” гэж хэлсэн. 2016 он дуусаад санхүүгийн баланс тайлан гаргаад, цэгцэрсний дараа Тагнуулын ерөнхий газрын дотоод хяналтаас Даваахүү нягтлан шалгалтаар ирж дотоод шалгалт хийгээд “Цалин зөрж байна” гээд хэд хэдэн баримтууд хувилж авсан. Даваахүү надад ямар зөрчил гарсан талаар хэлээгүй. …Батсүрэн гэдэг хүний цалинг шүүж үзэхэд намайг томилогдон очихоос 5 сарын өмнө буюу Халиуныг чөлөө аваад явах үеэс цалин бодогдож эхэлсэн байсан. Намайг томилогдон очсон сард эхний урьдчилгаа бодоогүй мөртлөө, сүүл цалинг бөөнд нь бодож оруулсан байсан. О- энэ талаар “Би андуураад бодсон юм аа” гээд байсан. 2017 оны 04 дүгээр сард Тагнуулын ерөнхий газраас дуудаад “Танайх 3 хүний нэр дээр хуурамчаар цалин бодож, 31 сая төгрөгийн зөрчил илэрсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 136-137-р хуудас/,

 

Гэрч Я.Тогтохнямын … “Их тэнгэр” цогцолборын нягтлан бодогч Халиун Нийгмийн даатгалын хэлтэсээс “Их тэнгэр” цогцолборт ажилладаггүй хүнд цалин бодсон гэх гомдол гарсан талаар хэлсэн. Шалгаж үзэхэд үнэн байж магадгүй байна гэж Их тэнгэр цогцолборын дарга Ц.Оргодолд хэлсэн. Энэ талаар Газрын дарга, хурандаа Ш.Болорсүхэд илтгэхэд шалгах үүргийг надад өгсөн. Халиунтай энэ асуудлаар уулзаж, шаардлагатай санхүү болон хүний нөөцийн баримтуудыг авч шалгаж үзэхэд хоёр хүнийг цалингийн цэсэнд илүү бичиж, цалин олгож байсан байдал илэрсэн. Н.О-ийн ажлын байрны тодорхойлолт, учирсан хохирлын хэмжээгээр үзэхэд, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байсан тул Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа Ш.Болорсүхэд илтгэж, Тагнуулын ерөнхий газрын Дотоод хяналт аюулгүй байдлын газарт шилжүүлсэн. О-т шалгалтын дараа дүнг танилцуулж, уулзахад “Би буруутай нь үнэн, учруулсан хохирлоо барагдуулна” гэж байсан. Тагнуулын ерөнхий газраас шалгаж, шалгалтын дүнг ирүүлснийг материалтай тулган баталгаажуулж, харъяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 138-139-р хуудас/,

 

Гэрч У.Баярсайханы …2016 оны үеэр би ажлаасаа түр гараад халамжаас ажилгүйдлын тэтгэмж авч байсан. Тэгтэл нийгмийн халамжаас өгч байсан тэтгэмжийг гэнэт зогсоогоод “Та өөр газар ажил хийдэг юм байна, нийгмийн даатгал төлөгдөж байна. Тиймээс ажилгүйдлын тэтгэмж өгөхгүй, та халамжаас авсан мөнгөнүүдээ буцаагаад төлөх ёстой” гээд мөнгө өгөхгүй байгаа. Би ТҮЦ машинаас хурууны хээгээр лавлагаа авахад “Төрийн тусгай хамгаалалтын газрын харъяа “Их Тэнгэр цогцолбор” гэдэг газраас нийгмийн даатгал төлөгдсөн байсан. …гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 150-151-р хуудас/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн №148 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

            1. Төрийн тусгай хамгаалалтын газрын дотоод аудитын дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд тогтоох боломжгүй байна.

2. Төрийн тусгай хамгаалалтын газрын “Их тэнгэр цогцолбор”-ын тайлан баланс, тайлан, акт үнэн зөв гарч байсан эсэхийг дүгнэх боломжгүй байна. Шинжилгээнд Хувь хүний орлогын албан татварын тайлан, дэлгэрэнгүй журнал, ерөнхий дэвтэр, тайлан баланс бусад дэмжих баримт ирүүлээгүй байна.

3. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т “Төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Санхүүгийн тайлан нь үнэн зөв баримт материал, бодит тоо мэдээнд үндэслэх”, 20 дугаар зүйлийн 20.1-т “Нягтлан бодогчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно… 20.1.4-т хуурамч баримт бүрдүүлэн гүйлгээг дансанд бичих…” гэж заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн байна.

4. Шинжилгээнд хуулбарлаж ирүүлсэн баримтын хүрээнд Г.Батсүрэнд бодож олгосон цалинг 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сард батлагдсан цалингийн цэсэнд тулгалт хийхэд 2015 оны 4, 11 дүгээр сарын батлагдсан цалингийн цэсний хуулбар хувьд мөр харагдах боломжгүй байна. Баримтаар нотлогдож байгаа бодогдсон цалингийн хэмжээг тулгахад 11.434.489 төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 1.257.794 төгрөгийг бодож олгосон байна.

М.Нямсүрэнд 2015 оны 03 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын батлагдсан цалингийн цэсэнд тулгалт хийхэд 2015 оны 4, 10 дугаар сарын батлагдсан цалингийн цэсний хуулбар хувьд мөр харагдах боломжгүй, мөн оны 11 дүгээр сард цалин бодогдоогүй байна. Баримтаар нотлогдож буй бодогдсон цалингийн хэмжээг тулгахад 6.608.625 төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 726.979 төгрөгийг бодож олгосон байна.

Л.Алтантуяад 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын батлагдсан цалингийн цэсэнд тулгалт хийхэд 2015 оны 4, 10 дугаар сарын батлагдсан цалингийн цэсний хуулбар хувьд мөр харагдах боломжгүй, мөн оны 2, 3, 5 дугаар саруудад цалин бодогдоогүй, 2016 оны 02 дугаар сарын цалингийн баримт ирүүлээгүй байна. Баримтаар нотлогдож буй бодогдсон цалингийн хэмжээг тулгахад 5.506.778 төгрөгийн цалинг бодож ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 605.746 төгрөгийг бодож олгосон байна.

Шинжилгээнд хуулбарлаж ирүүлсэн баримтын хүрээнд 23.549.892 төгрөгийн цалин, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 2.590.488 төгрөг, нийт 26.140.380 төгрөгийн зөрчил илэрч байгаа боловч шинжилгээнд Хувь хүний орлогын албан татварын тайлан, ерөнхий дэвтэр, ерөнхий журнал, авлага өглөгийн дэлгэрэнгүй журнал, дотоод аудитын илтгэх хуудсын хавсралтанд байгаа цалин бодсон тооцооллын дэлгэрэнгүй задаргаа болон бусад дэмжин нотлох баримт ирүүлээгүй тул дутагдлын хэмжээг бүрэн гүйцэд тооцож гаргах боломжгүй байна.

5. Н.О- нь хэдэн төгрөг завшсаныг ирүүлсэн баримтын хүрээнд  тогтоох боломжгүй байна. Мөн дээрх гурван хүний нэр дээр бодсон цалинг хувьдаа завшсан эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна.

6. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно. /хх-ийн 1-р хавтас 29-33-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн нэмэлт шинжилгээ хийсэн №6 дугаартай дүгнэлтэнд:

1. Төрийн тусгай хамгаалалтын газрын 2017 оны 04-р сарын 20-ны өдрийн дотоод аудитын дүгнэлт нь үндэслэлтэй байна.

2. Төрийн тусгай хамгаалалтын газрын “Их тэнгэр цогцолбор”-ын тайлан баланс, санхүүгийн тайлан нэмэлт шинжилгээнд ирүүлээгүй, Төрийн тусгай хамгаалалтын газрын “Их тэнгэр цогцолбор”-ын ХШҮДАТ-ын актанд тайлан баланс үнэн зөв гарч байсан эсэх талаар тусгагдаагүй байна. Иймд эдийн засгийн шинжилгээгээр Төрийн тусгай хамгаалалтын газрын “Их тэнгэр цогцолбор”-ын санхүүгийн тайлангийн үнэн зөв эсэхийг дүгнэх боломжгүй байна.

3. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т “Төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Санхүүгийн тайлан нь үнэн зөв баримт материал, бодит тоо мэдээнд үндэслэх”, 20 дугаар зүйлд 20.1.”Нягтлан бодогчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно”, 20.1.4 “Хуурамч баримт бүрдүүлэн гүйлгээг дансанд бичих...” гэж заалтуудыг тус тус зөрчсөн байна.

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 148 тоот шинжээчийн дүгнэлтэнд харагдахгүй байгаа мөрүүдийг тусгаж өгөөгүй, нэмэлт шинжилгээнд баримтуудыг эх хувиар бүрэн хамруулж тооцооллыг хавсралтаар дэлгэрэнгүй харуулсан болно.

5. Шинжилгээгээр 28.081.058 төгрөгийн цалин, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 3.088.916 төгрөг, нийт 31.169.974 төгрөгийн зөрчил илэрч байна. Үүнээс:

- Г.Батсүрэнд бодож олгосон цалинг 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын батлагдсан цалингийн цэсэнд тулгалт хийж тооцооллыг хийхэд цалинд 13.110.402 төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 1.442.144 төгрөг бодогдсон байна.

- М.Нямсүрэнд 2015 оны 03 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын батлагдсан цалингийн цэсэнд тулгалт хийж тооцооллыг хийхэд цалинд 8.027.330 төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 883.006 төгрөг бодогдсон байна.

- Л.Алтантуяад 2015 оны 06 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын батлагдсан цалингийн цэсэнд тулгалт хийж тооцооллыг хийхэд цалинд 6.943.326 төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 763.766 төгрөг бодогдсон байна.

- Г.Батсүрэн, Л.Алтантуяа, М.Нямсүрэн нарын нэр дээр цалин бодсон тооцооллыг хариулт 5-д хариулсан болно. Харин Г.Батсүрэнд 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын хооронд бодогдсон 13.110.402 төгрөгийн цалин болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 1.442.144 төгрөг тооцсоныг, тус хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд У.Баярсайханы нэр дээр тайлагнасан байна.

- Шинжилгээгээр ажилчдад олгосноор цалинд 23.004.656 төгрөг, ажилчдаас суутган тооцсон Хувь хүний орлогын албан татварт 2.268.298 төгрөг, ажилчдаас суутган тооцсон нийгмийн даатгалын шимтгэл 2.808.104 төгрөг, ажил олгогчоос төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 3.088.916 төгрөг буюу нийт 31.169.974 төгрөгийн зөрчил гаргасан байна.

- Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно. /хх-ийн 2-р хавтас 157-161-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

          Шүүх хуралдаанаар хэлэлцсэн хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Н.О- нь Төрийн тусгай хамгаалалтын газрын “Их тэнгэр” цогцолборт 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 23.004.656 төгрөгийг хувьдаа завшиж, ажилчдаас суутган тооцсон хүн амын орлогын албан татварт 2.268.298 төгрөг, ажилчдаас суутган тооцсон нийгмийн даатгалын шимтгэлд 2.808.104 төгрөг, ажил олгогчоос төлсөн нийгмийн даатгалын шимтгэлд 3.088.916 төгрөг төлж, байгууллагад нийт 31.169.974 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байх тул “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

           2015 онд Улсын Их хурлаас батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтахаар ойлгоно.

         Прокуророос шүүгдэгч Н.О-т холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуульд шинээр гэмт хэргийн шинжид хамааруулсан “албан тушаалын байдлаа ашиглаж” гэх хүндрүүлэх нөхцөл байдлаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль буцаан хэрэглэх талаарх Эрүүгийн хуулийн зохицуулалт агуулгыг буруу хэрэглэсэн тул шүүгдэгч Н.О-т холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч Н.О-, түүний өмгөөлөгч Ц.Амар нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

           Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Иргэний хуульд зааснаар бусдын эд хөрөнгөд санаатай, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

            Шүүгдэгч Н.О- нь 23.004.656 төгрөгийг хувьдаа завшсан боловч  тухайн байгууллагад ажиллаж байгаагүй хүний нэр дээр 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд Татварын байгууллагад хүн амын орлогын албан татвар, Нийгмийн даатгалын байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл шилжүүлж байгууллагад нийт 31.169.974 төгрөгийн хохирол учруулсан байна.  

Иймд шүүгдэгч Н.О-ээс 31.169.974 төгрөг гаргуулах үндэслэлтэй ба шүүгдэгчээс төлсөн 9.000.000 төгрөгийг хасч, үлдэх 22.169.974 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

          

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

         Улсын яллагчаас “шүүгдэгч Н.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 12.000 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Н.О- гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоос 9.000.000 төгрөг төлсөн, цалингийн орлогоос гадна “Адмон принт” хэвлэлийн газрын ажилчдын хоол бэлтгэн нийлүүлж нэмэлт орлого олох боломжтой, бага насны хүүхэд, өндөр настай ээжтэйгээ амьдардаг өрх толгойлсон хувийн байдлыг харгалзан хуульд заасан торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.

         Шүүгдэгч Н.О-т ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  хохирлоос 9.000.000 төгрөг төлсөн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдэж гэмшиж байгаа, одоо “Адмон принт” ХХК-нд ажиллаж байгаа сарын 1.300.000 төгрөгийн цалинтай, бага насны хүүхэд, өндөр настай ээжийн хамт өрх толгойлж амьдардаг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.000 нэгжээр торгох ял оногдуулж, торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

          Шүүгдэгч Н.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.