Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 489

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Гансугар хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж /томилолтоор/, 

шинжээч эмч Б.Ариунзул,

            хохирогч Б.Б-,

            гэрч Э.Э-, Б.Б-, Г.Э-,

шүүгдэгч Д.Б- өөрөө өөрийгөө өмгөөлж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Д-гийн Б-д холбогдох эрүүгийн 18100113240426 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Жаргалан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зоотехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны 321 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан гэх, Б- овогт Д-гийн Б- /РД:……………./

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр

Шүүгдэгч Д.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байрны 2 дугаар давхарт иргэн Б.Б-тай маргалдаж түүний уруул тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б-, гэрч Э.Э-, Б.Б-, Г.Э-, шинжээч эмч Б.Ариунзул нарын гаргасан мэдүүлгийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлав. Үүнд:

 

            Хохирогч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байр руу ороод 2 дугаар давхарт алхаж байхад араас шүүгдэгч Д.Б- гарч ирээд намайг “залилангийн хүүхэн, 13.000 доллар өг” гээд дайраад байсан. Тухайн маргаан болсон шат нь давчуу зайтай байсан. Би баруун гартаа бичиг баримтаа барьсан байсан учир бичиг баримтыг маань булаачихаж магадгүй гээд баруун гараа ардаа хийсэн байхад миний зүүн тал руу дайраад намайг сэгсчээд байсан. Намайг цохиж байгаа эсэх нь гүйцэт мэдэгдээгүй. Тэгээд шүүгдэгчийг цагдаагийн алба хаагч ирээд салгахад шүүгдэгч цагдаагийн алба хаагчтай зууралдсан. Тухайн үед шүүхийн байрны 2 дугаар давхарт цагдаагийн алба хаагч байгаагүй 1 давхраас цагдаагийн алба хаагч нэмж ирээд шүүгдэгч Д.Б-ыг гаргасан. Түүнийг гаргасны дараа миний уруулын баруун доод эрүүний хэсэгт  сонин болсон байсан. Тэгээд би нөхрөө дуудаад цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Шүүгдэгч Д.Б- бидний хоорондох иргэний хэргийн маргаан анхан, давж заалдах шатны шүүхээр шийдэгдээд дууссан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8.000 төгрөг, толгойны зураг авахуулахад 120.000 төгрөг тус тус зарцуулсан. Би толгойгоо 3 хоног бариулсан. Шүүгдэгчээс нийт 213.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

            Хохирогч Б.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Намайг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 15.30 цагийн шүүх хуралд гэрчээр дуудсан. Энхжаргал бид хоёр 15.10 цагийн үед иргэний хэргийн шүүхийн байрны 2 давхарт нь гарч ирэхэд Б- араас орилоод ирсэн. Тэгснээ над руу дайрч хана руу хувцаснаас татаад нааш, цааш түлхэж савчих үедээ миний эрүү тус газар цохисон. Би “цагдаа дуудаарай” гээд орилоход шүүхийн хамгаалалтын цагдаа ирж салгасан. Б- цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, цагдаатай зууралдсан. Энхжаргал бид хоёр шилэн хаалганы цаана очиж, айгаад гарч чадахгүй байхад дахин нэг цагдаа ирж Б-ыг авч явсан. Б- яагаад над руу дайрч зодох гэснийг мэдэхгүй байна. … Миний зүүн эрүүн тус газар хөхөрч, завьжны дотор хэсэгт язарч, цус хуралт үүссэн. Мөн тархи доргисон байсан. Өөр гэмтэл шарх учраагүй. Би гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ…гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

 

            Гэрч Э.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдааны дэг сахиулагчаар ажиллаж байсан. Тухайн үед 1 дүгээр давхарт шүүх хуралдаан явагдаж байсан учир би хяналт тавьж байсан. Гэтэл дээр чимээ гараад байна гэхээр нь би Батсайханы араас дээшээ гарсан. Намайг очиход дэслэгч Б.Б- маргаан хийж байгаа хүмүүст “дуугаа намсга, шүүх хуралдаан явагдаж байна” гээд шаардлага тавьсаны дагуу Д.Б-ыг буулгасан гэв.

            Гэрч Э.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 05 дугаар сарын 23, 24-ний өдөр шиг санагдаж байна. Би Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хамгаалалтын цагдаагаар ажиллаж байхдаа шүүхийн 2 давхрын хурлын зааланд дэг сахиулж, шүүх хуралд оролцсон. Шүүх хуралдаан завсарлаж гарахад шатны хавьцаа эрэгтэй, эмэгтэй /Б-, Болорчулуун/ хоёр маргалдаж байгаа сонсогдсон. Намайг очиход цагдаагийн дэслэгч Батсайхан маргалдаж байгаа эрэгтэй, эмэгтэй /Б-, Болорчулуун/ хоёртой хамт зогсчихсон “больцгоо, Шүүхийн байранд хэрэлдэж болохгүй” гэж хэлсэн. …Дэслэгч Батсайхан халзан толгойтой залууг /Б-/ шатаар дагуулан бууж, араас нь нөгөө эмэгтэй /Болорчулуун/ дагаад буусан. Хонх дуугарч би шүүх хурлын заал руу орсон. …Намайг байх үед Б-, Болорчулуун хоёр нэг нэгнийгээ цохиж зодсон зүйл байхгүй, ил харагдах шарх байгаагүй, тийм зүйл яриагүй гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-р хуудас/,

 

Гэрч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байр буюу ажлын байрандаа албан үүргээ гүйцэтгэж байсан. Цагдаагийн албан хаагч нарын өрөө доор байдаг. Би өрөөндөө камер хянаад сууж байсан. Гэтэл хүмүүс шуугиад байна гэхээр 2 давхар руу шатаар гараад зүүн тийшээ эргэхэд хохирогч, шүүгдэгч нар зогсож байсан. Шүүгдэгч Д.Б- долларын асуудал яриад нэг нэг рүүгээ дайрч байсан. Миний араас Э.Э- ирээд шүүгдэгч Д.Б-д шаардлага тавиад гаргасан гэв.

          Гэрч Б.Б- мөрдөн байцаалтанд өгсөн: …Би нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны эргүүл хамгаалалтын газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах тасгийн хамгаалалтын офицероор ажилладаг ба Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байсан. 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр билүү 24-ний өдөр шиг санагдаж байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр ажлаа шалгаад явж байхад тус шүүхийн 2 давхарт үл таних эрэгтэй /Б-/, эмэгтэй /Болорчулуун/ хоёр хүн орилж хашгираад маргалдаад байхаар нь очсон. Намайг очиход Б-, Болорчулуун хоёр хоорондоо маргалдсан байдалтай байсан. Би халзан толгойтой эрэгтэйд /Б-/ шаардлага тавиад шүүхийн байрнаас хөөж гаргасан. Харин хэрэлдээд байсан эмэгтэй /Болорчулуун/ нь шүүх хуралд гэрчээр орох гэж байгаа талаар хэлсэн. Б-, Болорчулуун хоёр нэг нэгнээ зодож цохисон үйлдэл харагдаагүй…гэх мэдүүлэг /хх-ийн 67, 82-р хуудас/,

 

          Гэрч Г.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 15:30 цагт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан товлогдсон. Тус шүүх хуралдаанд гэрчээр Болорчулууныг дуудсан. 15:20 цагийн үед шүүхийн байрны 2 дугаар давхрын шатаар гарахад Б- араас хашгираад гарч ирээд Болорчулуунтай хэрэлдсэн. Б- Болорчулууны хажуунаас нь барьж аваад байсан. Би Б-ыг “боль” гэхэд “танд хамаагүй, тантай яриагүй” гэсэн. Б- Болорчулууныг хана руу налуулаад гар, хуруунаас нь зулгаагаад байсан. Б.Б- “цагдаа дуудаарай” гэхээр нь би “цагдаа байна уу” гэхэд цагдаагийн алба хаагч ирээд Б-ыг “боль” гэхэд  болихгүй байсан. Дахиад цагдаагийн алба хаагч нэмж ирээд Б-ыг “боль” гэхэд болихгүй цагдаагийн алба хаагчтай зууралдаад гарсан. Тухайн үед Б- цагдаагийн алба хаагчийн хувцаснаас зулгаагаад тухайн цагдаагийн алба хаагч “миний хувцаснаас битгий зулгаа” гэж хэлж байсан. Б-ыг гарсны дараа Болорчулуун бид хоёр ариун цэврийн өрөөнд ороход Болорчулуун “уруул эвгүй байна” гээд харахад “уруул нь дотроо язарсан” байсан гэв.

            Гэрч Г.Э-ын мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 15.30 цагт Д.Б-ын нэхэмжлэлтэй, би хариуцагчаар иргэний хэргийн шүүх хуралд орохоор гэрч Болорчулуунтай хамт ирсэн. Шүүх хурлын танхим руу орох гээд 2 давхрын шатаар гарч байтал Б- ирээд Болорчулуун руу дайраад маргалдаад барьж авсан. Болорчулуун нэг гартаа цүнхээ, нөгөө гартаа хавтастай цаас барьсан байсан бөгөөд цаас барьсан гараараа Б-ыг түлхсэн. Б- Болорчулууны хувцаснаас заамдчихаад хана руу шахаад гараараа түүний зүүн эрүү орчимд нэг удаа цохисон. Болорчулуун “Энхжаргалаа цагдаа дуудаач ээ” гэхэд нь “Б-аа болиочээ” гэхэд “та дуугүй бай танд хамаагүй” гэж хэлсэн. Тэр хоёрыг жижүүрийн цагдаа нар ирж салгахад Б- цагдаатай маргалдаж хувцаснаас нь зуурсан. Б- Болорчулууныг хананд шахаж байхдаа уруулыг нь нэг удаа цохисон. Б-ыг цагдаа нар аваад явсны дараа Болорчулуун “миний уруулыг хар даа яасан байна” гэхээр нь хартал Болорчулууны доод уруулын дотор талд нь жаахан язраад цус шүүрч байсан. Би цагдаа нараас камер байгаа эсэхийг асуухад “2 давхраас доошоо харсан камер байгаа, шатан дээр камер байхгүй” гэсэн. …Б- нь Болорчулуунаас мөнгө нэхэж маргалдсан…гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

 

Шүүгдэгч Д.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  Би 2018 оны 05 дугаар сарын 23-нд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Энхжаргал хариуцагчтай шүүх хуралдаанд оролцохоор очиж байхад Болорчулуун Энхжаргалын талаас гэрчээр шүүх хуралдаанд оролцохоор ирсэн байсан. Тэгэхээр нь би Болорчулуунд “Өөрийнхөө зээлсэн мөнгийг төлөхгүй байж хүний гэрч болно гэж юу байсан юм бэ, алив тэр 13.000 доллар өг” гээд гараа дэлгээд нэхсэн. Би нэг алхамын зайтай зогсож байсан. Би хохирогчийн энгэрээс бариагүй. Тэр даруй цагдаагийн алба хаагч нар ирээд “гарч маргаанаа хий, энд шүүх хуралдаан явагдаж байна” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн алба хаагч нарын шаардлагыг хүлээж аваад шүүхийн байрнаас гарсан. Шүүхийн байрны 1, 2 дугаар давхруудад цагдаагийн алба хаагч нар байсан. Би хохирогчид гар хүрээгүй гэв.

            Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: …Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр миний гаргасан нэхэмжлэлтэй, Энхжаргал хариуцагчтай шүүх хурал 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 15.30 цагт болох байсан юм. Тус шүүх хуралдаанд Болорчулуун гэрчээр оролцохоор ирсэн. Намайг шүүхийн 2 давхарт гарахад Болорчулуун Энхжаргал хоёр ирчихсэн байсан. Би Болорчулуунд “чи надаас авсан 13000 ам.доллароо өг” гэхэд “чамд өгдөг мөнгө байхгүй, чи шүүхээрээ заргалдаад ав” гэхээр нь  би “чи өөрийнхөө авсан мөнгийг өгч чадахгүй байж хүний гэрч болно гэж юу байдаг юм” гээд маргасан. Энхжаргал “болиоч чи, цагдаа дуудна” гээд шүүхийн хамгаалалтын цагдааг дуудаж ирүүлсэн. Цагдаа ирээд “шүүх хурал болж байна, та нар чимээгүй бай, хэрүүлээ гарч хий” гэсэн. Болорчулуун цагдаад “энэ намайг зодох гэж дайраад байна ш дээ” гэхээр нь би Болорчулуунд “чи өгөх ёстой мөнгөө өг л дөө” гэхэд цагдаа “энд шүүх хурал болж байна, гар” гээд намайг татаад гаргасан. Би Болорчулууныг цохиж зодсон зүйл байхгүй, маргалдсан. …Би Болорчулуунаас нэг алхамын зайд зогсож байсан. Үүнийг хамт байсан Энхжаргал болон цагдаа нар гэрчилнэ…гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

 

Шинжээч эмч Б.Ариунзулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Б.Б-ы биед тархи доргилт, доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гаргасан. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. Эрүү, доод уруул орчимд цохигдсоноос үүсэх боломжтой гэмтлүүд гэв.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №6667 дугаартай дүгнэлтэнд:

1. Болорчулууны биед тархи доргилт, доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 18-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн материалаар гаргасан №989 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Хүний биед үзлэг хийсэн №6667 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Б.Б-ы биед тархи доргилт, доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал гэмтэл учирчээ.

3. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Болорчулууны биед тархи доргилт, доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.

6. Б.Б-ы биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Б.Б-ы биед учирсан доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

8. Б.Б-ы биед учирсан тархи доргилт, доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

9. Тархи доргилт гэмтлийг зовиур, асуумж болон тухайн хүний биед бодит үзлэг, мэдрэлийн үзлэг хийж оношлох бүрэн боломжтой.

10. Тархи доргилт гэмтлийг анагаахын шинжлэх ухаанд зовиур, асуумж болон бодит үзлэг, мэдрэлийн үзлэг зэргийг хийснээр оношлох бүрэн боломжтой. /хх-ийн 93-94-р хуудас/,

Хохирогчийн өргөдөл /хх-ийн 6-р хуудас/,

хохирлын баримт /хх-ийн 44, 46-47-р хуудас/,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/01215 дугаартай шийдвэр /хх-ийн 48-56-р хуудас/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 27-29-р хуудас/,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

 Шүүгдэгч Д.Б-ын ял шалгах хуудас /хх-ийн 30-р хуудас/,

 гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32-р хуудас/,

 оршин суух хаягийн тодорхойлолт /х-ийн 33-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:                                                                                   

 

            Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 18100113240426 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

      

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудыг өөр хооронд нь харьцуулан дүгнэвэл:

 

            Шүүгдэгч Д.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 15 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцохоор ирсэн Б.Б-тай тус шүүхийн байрны 2 дугаар давхарт “зээлсэн 13.000 доллараа төл. Өөрийнхөө зээлсэн мөнгийг төлөхгүй байж хүний хэрэгт гэрчээр оролцлоо” гэж маргалджээ.

         Хохирогч Б.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...Д.Б- миний зүүн талаас бариад сэгсрээд байсан. Түүнийг гарсны дараа миний уруулын баруун доод эрүүний хэсэгт сонин болсон байсан...” гэх мэдүүлэг,

          гэрч Э.Э-ын “...дээд давхарт чимээ гараад байна гэхээр нь би дэслэгч Б.Б-ы араас дээшээ гарсан. Намайг очиход дэслэгч  Б.Б- маргаан хийж байсан хүмүүст “дуугаа намсга, шүүх хуралдаан явагдаж байна” гээд шаардлага тавьсаны дагуу Д.Б-ыг доод давхар руу буулгасан” гэх мэдүүлэг,

          гэрч Б.Б-ы “...шүүхийн 2 давхарт хүмүүс орилж хашгираад маргалдаад байхаар нь очсон. Намайг очиход Б-, Болорчулуун хоёр хоорондоо маргалдсан байдалтай байсан. Би Б-д шаардлага тавиад шүүхийн байрнаас гаргасан. Харин Болорчулуун нь шүүх хуралд гэрчээр орно гээд үлдсэн.  Б-, Болорчулуун хоёр нэг нэгнээ зодож цохисон үйлдэл харагдаагүй” гэх мэдүүлгээс дүгнэхэд: Д.Б- нь хохирогч Б.Б-ы “нүүрэнд буюу уруул руу цохисон” болох нь нотлогдохгүй байх ба харин Д.Б- Б.Б- нар маргалдсан нөхцөл байдлыг мэдүүлжээ. 

 

          Улсын яллагч яллах дүгнэлтдээ: хохирогч Б.Б- болон гэрч Г.Э-ын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, Шинжээч эмч Б.Ариунзулын гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №6667 дугаартай шинжээчийн дүгнэлтийг яллах талын нотлох баримтаар дүгнэжээ.

                 

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: Д.Б- нь Б.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 32.750.000 төгрөг гаргуулахаар иргэний журмаар нэхэмжилсэн боловч “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/01215 дугаартай шийдвэрээр /хх-ийн 48-56-р хуудас/, мөн хохирогч Б.Б- нь Д.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж байсан болох нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор /хх-ийн 27-29-р хуудас/ тус тус нотлогдож байна.

          Дээрх байдлаас дүгнэхэд: Д.Б-, Б.Б- нарын хооронд “зээлийн гэрээтэй холбоотой” маргаан үүссэн төдийгүй  хохирогч Б.Б- нь 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Д.Б-ын биед хөнгөн гэмтэл учруулж байсан зэргээс үзэхэд тэдний хооронд хувийн таарамжгүй харьцаатай байжээ.

 

          Гэрч Г.Э- нь мөрдөн байцаалтанд “...Д.Б- нь Б.Б-ы нүүр болон шанаа руу нь гараараа цохиод байсан” гэх /хх-ийн 12-р хуудас/ мэдүүлэг гаргаж байсан атлаа шүүхийн хэлэлцүүлэгт тэрээр “...Д.Б- Б.Б-ы хажуунаас нь барьж аваад байсан. Би Д.Б-ыг “боль” гэхэд “танд хамаагүй, тантай яриагүй” гээд Б.Б-ыг хана руу налуулаад гар, хуруунаас нь зулгаагаад байсан” гэж зөрүүтэй мэдүүлэг гаргажээ.

         Мөн энэ хэргийн гэрч Г.Э- нь тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Б-ын нэхэмжлэлтэй зээлийн гэрээтэй холбоотой иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байсан бөгөөд тэрээр Б.Б-ыг гэрчээр оролцуулахаар дагуулж ирсэн зэрэг байдлаас үзэхэд гэрч Г.Э-ыг ашиг сонирхолын зөрчилтэй, түүний мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэхэд эргэлзээтэй байна.

      

           Хохирогч Б.Б-, гэрч Г.Э- нарын мэдүүлэг нь тухайн үед шүүх хуралдааны дэг сахиулахаар үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч нар болох энэ хэргийн талаар хувийн сонирхолгүй гэрч Э.Э-, Б.Б- нарын “Д.Б- Б.Б- хоёр нэг нэгнийгээ цохиж зодсон зүйл байгаагүй. Хохирогчийг харахад шарх гэмтэл байгаагүй” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

       

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №6667 дугаартай дүгнэлт болон шинжээч эмч Б.Ариунзулын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Б.Б-ы биед тархи доргилт, доод уруул, эрүүнд цус хуралт, доод уруулын дотор салстын язрал гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр буюу нүүр рүү чиглэсэн цохилтоос үүссэн” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн материалаар гаргасан №989 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь хохирогч Б.Б-ы биед гэмтэл учирсан эсэх, хэдэн удаагийн, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоосон баримт бөгөөд харин хэргийн үйл явдал болоод гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэрийг нотолсон баримт биш юм.  

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж, түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

 

          Прокурорын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 18100113240426 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 35-36-р хуудас/, болон 393 дугаартай яллах дүгнэлтэнд гэмт хэрэг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гарсан гэж  тус тус буруу бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

 

          Шүүгдэгч Д.Б-ыг цагаатгаж шийдвэрлэсэн тул хохирогч Б.Б-ы  шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, толгойны зураг авахуулсан зардал 120.000 төгрөг, толгойгоо 3 хоног бариулсан зардал, нийт 213.000 төгрөг Д.Б-аас нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний баримт бичиг хэргийн хамт ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.