Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00247

 

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00247

 

 

*** ЛТД компанийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03485 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *** ЛТД компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж- ХХК,

Хариуцагч: Д-,

Хариуцагч: Л-,

Хариуцагч: Т- газарт тус тус холбогдох,

 

Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах ашиглалтын 311А, 456А, 015А тусгай зөвшөөрөл бүхий алт олборлох талбайд эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, шүүхийн шийдвэргүйгээр ашигт малтмалын олборолт, нөхөн сэргээлтийн болон бусад холбогдох үйл ажиллагаа явуулахыг хориглох, тухайн талбай, уурхайг чөлөөлүүлэхийг даалгуулах,

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Мб- ХХК-ийн байрыг чөлөөлүүлэх,

*** ЛТД компани нь БНБУ-ын төрийн мэдлийн 50 хувийн хувьцааг өмчлөх, эзэмших эр залгамжлагч мөн болохыг тогтоолгох,

Д- нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Ж- компани, БНХАУ-ын иргэн К-, ММин нарын байгуулсан компанийн захирал эсэх, Монгол Улс, БНХАУ-ны хамтарсан хөрөнгө оруулалттай 2015 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр үүсгэн байгуулагдсан Ж- ХХК-ийн захирал эсэхийг тогтоолгох,

шинээр үүсгэн байгуулагдсан компани нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Ж- ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөн авч, эзэмших эрх залгамжлах компани мөн эсэх, мөн бол хувьцааг хэрхэн шилжүүлснийг тогтоолгох хүртэл Мб- ХХК-ийн захирал Л-д 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр түр хураах тэмдэглэл хөтлөн хураалгасан баримт бичиг, эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг даалгуулах,

Мб- ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, хууль ёсны өмчлөгч нь БНБУ-ын хуулийн этгээд *** ЛТД компани мөн болохыг тогтоолгох,

Мб-ХХК-ийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахад хууль бусаар саад учруулахгүй байхыг Ж- ХХК болон гүйцэтгэх захирал Д-д даалгуулах,

2012-2015 оны үйл ажиллагааны орлогын тайланг гаргаж өгөхийг Ж- ХХК-ийн гүйцэтгэх захирал Д-д даалгуулах,

Мб- ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Л- мөн болохыг тогтоолгох,

Мб- ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ц-ийг томилсон болон бусад асуудлыг шийдвэрлэсэн тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй,

 

2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн *** ЛТД компани болон *** ЕАД нарын хооронд байгуулсан, Дампуурлаа зарласан *** ЕАД /Д/ үйлдвэрийг хөрөнгийн эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээний Мб- ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Пүрвээ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.Базаррагчаа, Б.Баатарсайхан

Хариуцагч Ж- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Манлайжав,

Хариуцагч Ж- ХХК-ийн өмгөөлөгч: С.Баянмөнх, С.Батсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Пүрвээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 онд Монгол улсын Төрийн өмчийн хорооноос *** ЕАД компанид буюу Болгар улсын засгийн газар луу Мб- ХХК-ийн Монгол Улсын Засгийн газрын хувь болох 50 хувийн хувьцааг худалдах санал явуулсан боловч Болгар улсын тал уг хувьцааг авахгүй гэсэн хариу ирсэн учир дуудлага худалдаанд оруулаад ялагчаар Ж- ХХК тодорч 50 хувийн хувьцааг нь авсан байдаг. Тухайн үед Болгар улсад *** ЕАД компанийн дампуурлын хэрэг Софи хотын шүүхэд 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн шийдвэрээр *** ЕАД компани буюу Болгарын улсын Засгийн газрын 50 хувийн эзэмшигч компанийг төлбөрийн чадваргүй гэдгийг тогтоосон байдаг. Төлбөрийн чадваргүй болсон компанийн активыг худалдан борлуулах ажиллагаа эхэлсэн. Энэ ажиллагаа эхлэхдээ дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр Христина Иванова Стамоваг сонгогдоод *** ЕАД компанийг төлөөлөөд активыг худалдах, худалдан авах гэрээг байгуулах саналыг *** ЛТД компанид хүсэлтийг гаргасан. Болгар улсын шүүхээс *** ЛТД компанитай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн байдаг. Улмаар *** ЛТД компани нь Болгар улсын эзэмшдэг 50 хувийн хувьцааг *** ЛТД компанид шилжүүлсэн. Энэ гэрээ бол Мб- ХХК-ийн асуудлыг шийдсэн зүйл байхгүй. Тухайн үедээ төрийн өмчид компанид байсан бүх өмч хөрөнгийг шилжүүлсэн.

Үүнээс хойш Ж- ХХК нь цагдаагийн байгууллагад хандаад Мб- ХХК-ийн гэрчилгээ, тамга тэмдгийг түр хураах акт гаргуулаад хураалгуулж дараа нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлахдаа *** ЛТД компанид мэдэгдээгүй. Мб- ХХК-ийн 50 хувийн өмчлөгч болохыг тогтоогоод өмчлөгчтэй холбоотойгоор өмч хөрөнгө захиран зарцуулах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхийг хааж байна.

Иймд Баянхонгор аймаг, Галуут сумын нутагт байрлах ашиглалтын 311А, 456А, 015А тусгай зөвшөөрөл бүхий алт олборлох талбайд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа Ж- ХХК-ийг дээрх талбайнуудад эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, шүүхийн шийдвэргүйгээр ашигт малтмалын олборлолт, нөхөн сэргээлтийн болон өөр бусад ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглож, уг компанид тухайн талбай, уурхайг чөлөөлөхийг даалгаж, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Мб- ХХК-ийн байрыг чөлөөлүүлж, *** ЛТД компани нь БНБУ-ын төрийн мэдлийн 50 хувийн хувьцааг өмчлөх, эзэмших эрх залгамжлагч мөн болохыг тогтоож, Д- нь Мб- ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшигч БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Ж- ХХК, БНХАУ-ын иргэн К-, ММин нарын байгуулсан компанийн захирал уу, эсвэл Монгол-БНХАУ-ын хамтарсан 52, 48 хувийн хөрөнгө оруулалттай Д- 52 хувь, БНХАУ-ын иргэн Лю Хай Лунг 48 хувийг эзэмшихээр 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэн байгуулсан Ж- ХХК-ийн захирал уу гэдгийг, мөн энэ шинээр үүсгэн байгуулсан компани нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Ж- ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөн авч, эзэмших эрх залгамжлах компани мөн эсэх, мөн бол 50 хувийн хувьцаа хэрхэн ямар баримт нотолгоогоор шилжүүлэн өгснийг тогтоолгох хүртэл Мб- ХХК-ийн захирал Л-д 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр түр хураах тэмдэглэл хөтлөн хураалгасан баримт бичиг, эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг даалгах, Мб- ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, хууль ёсны өмчлөгч нь *** ЛТД компани мөн болохыг тогтоож, Мб- ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахад хууль бусаар саад оруулахгүй байхыг тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ж- ХХК, түүний гүйцэтгэх захирал Д- нарт даалгаж, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах Мб- ХХК-ийн эзэмшлийн 456А, 015А. 311А тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмал олборлох талбайд тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч *** ЛТД компанийг оролцуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон орлогынхоо 2012-2015 онуудын тайланг гаргаж, Мб- ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч *** ЛТД компанид өгөхийг Ж- ХХК-ийн гүйцэтгэх захирал Д-д даалгаж, Мб- ХХК-ийн гүйцэтгэх захирал Л- мөн болохыг тогтоож, Мб- ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ц-ийг томилсон болон бусад асуудлыг шийдвэрлэсэн тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж- ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн *** ЕАД компанийн эд хөрөнгийг эрхийн багцын хамт худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Мб- ХХК-ийг үүсгэн байгуулахдаа Монгол Улсын Засгийн газар, Болгар улсын Засгийн газар нарын хэлэлцээрийг үндэслэсэн. Мб- ХХК-ийн дүрэмд зааснаар Мб- ХХК-ийн хувьцааг шилжүүлэхдээ Монгол улсын Компанийн тухай хуулийн дагуу шилжүүлнэ.

2011 оны 11 дүгээр сард дуудлага худалдааны ялагчаар Ж- ХХК тодорч 50 хувийн хувьцаа эзэмшигч, өмчлөгчийн гэрчилгээг Төрийн өмчийн хорооноос авсан. Нэхэмжлэгч болон *** ЕАД компани нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гэрээнд худалдагч тал 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын төрийн өмчийн хороо Монголын талын 50 хувийг худалдан борлуулсан. Худалдан авагч нь БНХАУ-ын Ж- ХХК юм гэдгийг Болгар улсын тал мэдэж байсан. Харин Болгар улсын тал Ж- ХХК-д хувьцаа худалдах талаар мэдэгдэх үүрэгтэй байсан. Учир нь Компанийн тухай хуульд зааснаар бид давуу эрхээр худалдаж авах эрхтэй байсан.

2011 онд Төрийн өмчийн хороо өөрийн эзэмшлийн 50 хувийг Ж- ХХК-д шилжүүлсэн. Шүүхийн шийдвэрийн асуудлын хүрээнд Болгар улсын шүүхийн шийдвэрийг Монгол Улс хүлээн зөвшөөрнө гэдэг асуудал яригдаж байгаа. Болгар улсын төрийн ашиг сонирхлыг Монгол Улсын талд заавал мэдэгдэж байж асуудлыг шийдээрэй гэж 2011 онд гарсан Болгар улсын Софи хотын Худалдааны давж заалдах шатны шүүхийн шийдвэр байгаа. Худалдах, худалдан авах гэрээнд Ж- ХХК худалдаж авах үед Мб- ХХК-ийн 50 хувийг Монгол улсын төрийн өмчөөс гараад Ж- ХХК 50 хувийг эзэмшиж байгаа гэдгийг мэдсэн мөртлөө цаашаагаа мэдэгдээгүй. Иймд нэхэмжлэгч нь шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д- гэдэг хүн өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн нутагт байрлах ашиглалтын 311А, 456А, 015A тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд Мб- ХХК-ийг эзэмшдэг гэж заасан. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Мб- ХХК-ийн өөрийн байр байгаа.

Энэ маргаан бол Ж- ХХК-тай холбоотой асуудал бөгөөд иргэн Д-д ямар ч холбоогүй. Иргэн Д- Ж- ХХК-д хэдэн хувийн хувьцаа эзэмшдэг нь *** ЛТД компанийн эрх, ашгийг зөрчихгүй. Мб- ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмших асуудал нь Мб- ХХК-д хамааралтай учраас иргэн Д- холбогдолгүй.

Иймд Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т- газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол, Болгар улс хамтран Мб- ХХК-ийг анх 1997 онд хоёр улсын засгийн газрын хэлэлцээрийн дагуу үүсгэн байгуулсан. Өмчлөгчийн хувьд Монгол Улсын Засгийн газар 50 хувийн хувьцаа эзэмшигч, Болгар улсын тал 50 хувийн хувьцаа эзэмшигч нь компанийн дүрмээр бий болгосон. Монгол улс, Болгар улс хоорондын 2 удаагийн хэлэлцээрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Үүний дагуу Монгол Улсын Их хурлын 48 дугаар тогтоол, Засгийн газрын 20 дугаар тогтоолоор Монгол улсын эзэмшиж буй 50 хувийн хувьцааг худалдах шийдвэр гарсан.

2007 онд Болгар улсын Засгийн газар буюу *** ЕАД улсын үйлдвэрийн нэгтгэлд 400 000 000 төгрөгөөр худалдаж авах саналыг манай байгууллага хүргүүлсэн ба Болгар улсын тал худалдаж авахгүй гэсэн тул бид 2011 онд дахин тус компанид хөрөнгийн үнэлгээ хийж 2 100 000 000 төгрөгөөр худалдаж авах саналыг Болгар улсын талд тавихад худалдаж авахаас татгалзаж байгаа албан бичгийг ирүүлсэн. Иймд бид дуудлага худалдаа зохион байгуулсан ба Ж- ХХК ялж гэрээний хугацаанд төлбөрөө төлсөн тул Монгол Улсын Засгийн газрын эзэмшиж байсан 50 хувийн хувьцааны өмчлөх гэрчилгээг 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ж- ХХК-д өгснөөр Төрийн өмчийн хорооны бүрэн эрх дуусгавар болсон. Бидэнтэй холбогдуулж гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагын хувьд бидний оролцоо аль эрт дуусгавар болсон. Иймд бидэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие уг нэхэмжлэлийн шаардлагатай огт холбоогүй бөгөөд надад хамааралгүй нэхэмжлэл байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж- ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр *** ЕАД улсын нэгдэл болон *** ЛТД компанийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь хууль зөрчиж байгуулсан хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Мб- ХХК-ийн 50 хувийн хувьцааг Төрийн өмчийн хорооноос зарласан /тухайн үеийн/ нээлттэй дуудлага худалдааны дагуу Ж- ХХК ялагчаар тодорч, 2011 оны 11 дүгээр сард худалдан авсан. Төрийн өмчийн хороо дуудлага худалдаа зарлахаас өмнө Мб- ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч БНБУ-ын *** ЕАД улсын үйлдвэрийн газарт худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэх зорилгоор санал хүргүүлсэн боловч татгалзсан хариу ирүүлсэн байдаг. Иймд дуудлага худалдаа зохион байгуулагдсанаар Мб- ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч нь Ж- ХХК болсон. *** ЕАД компанийг эд хөрөнгө, эрхийн багцын хамт худалдах, худалдан авах гэрээг 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулахаас өмнө Мб- ХХК-ийн 50 хувийг тэргүүн ээлжид худалдан авах саналыг Ж- ХХК-д бичгээр мэдэгдээгүй болно. Мб- ХХК-ийн хувьцааг шилжүүлэх үйл явц нь Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу явагдах ёстой. Мөн Болгар Улсын *** ЕАД улсын үйлдвэрийн газар нь Монгол Улсад үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа аж ахуйн нэгжийг дампуурлын жагсаалтад оруулсан нь тодорхой байна. Хэрэв дампуурсан бол эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээнд дахин хөрөнгөжүүлэх асуудал яригдах учиртай.

Иймд 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн *** ЛТД компани болон *** ЕАД нарын хооронд байгуулсан, Дампуурлаа зарласан *** ЕАД /Д/ үйлдвэрийг хөрөнгийн эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээний Мб- ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Нэхэмжлэгч *** ЛТД компанид холбогдох бусад сөрөг шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч *** ЛТД компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Болгар улсын Төрийн өмчит *** ЕАД компаниас өөрийн эзэмшил өмчлөлийн Мб- ХХК-ийн 50 хувийг худалдаж авахыг саналыг Монгол Улсын Төрийн өмчийн хороонд мэдэгдсэн боловч Төрийн өмчийн хороо худалдан авахаас татгалзсан. Ийнхүү татгалзсан тул Болгар улсын шүүх дампуурлын тухай хуулиар биш Болгар улсын Арилжааны тухай хуулийн дагуу гэрээг баталгаажуулсан. Мөн Ж- ХХК нь Төрийн өмчийн хорооноос 2011 онд Мб- ХХК-ийн 50 хувийг худалдаж авсан боловч, Монгол улсын Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй үе буюу 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр энэхүү гэрээ хийгдсэн нь 2007 оны Болгарын талаас 50 хувийн хувьцааг худалдаж авах санал татгалзсан хариу өгсөн Монгол Улсын Төрийн өмчийн хороо түүний Улсын бүртгэл, татгалзал нь хүчин төгөлдөр хуулийн шаардлага хангасан үед байжээ. Ж- ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ байгуулагдсаны дараа улсын бүртгэл Мб- ХХК-ийн 50 хувийн өмчлөгч, эзэмшигчээ бүртгүүлсэн. Эзэмшигч этгээд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ Компанийн тухай хуулийн дагуу шилжүүлэх эсэхийг сонгох нь эрхийн асуудал юм.

БНБУ-ын Софи хотын шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №335\2005 тоот иргэний хэргийн хянаж үзээд 361 дүгээр шийдвэрээр Болгаогеомин ЕАД хувьцаат нийгэмлэг нь Монгол Улсад бүртгэлтэй Монголболгар ЕАД компанийн хувь нийлүүлэгч болно. Тус компанийн 50 хувийг Монгол улсын Төрийн өмчийн хороо, 50 хувийг *** ЕАД хувьцаат нийгэмлэг тус тус эзэмшинэ гэсэн.

Хариуцагч талаас нэгэнт шүүхийн үйл баримтаар тогтоогдсон, мөн хариуцагчийн гаргасан гэрээний дүгнэлтийг дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байсаар байхад сөрөг нэхэмжлэл гаргаж буй нь хэргийг шийдвэрлэх хугацааг удаашруулах гэсэн хүсэлтэй байгаа нь харагдаж байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд БНБУ-ын *** ЕАД /Д/ компанийн дампуурлын хэрэг гүйцэтгэгч И- шүүхэд гаргасан тайлбартаа: *** ЕАД компанийг худалдагчийн өв залгамжлалын эд хөрөнгөнд багтсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн цогц хэлбэрээр худалдсан байна. Энэхүү хэлцэл нь энгийн худалдааны хэлцэл биш ба төлбөрийн чадваргүй компанийн активыг худалдан борлуулах, төлбөр авагчдын шаардлагыг хангах зорилгоор тусгай журмаар хийгдэж буй нийтийн албадан худалдаа юм. Энэ төрлийн худалдаатай холбоотой маргааныг шийдвэрлэхэд тусгай журам буюу газар зүйн болон төрлийн хамаарлын эрх зүйн харьяалал үйлчилдэг. Мб- ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдан авахыг *** ЕАД компанийн зүгээс 2007 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Монголын талд хүргүүлсэн бөгөөд Монголын талаас татгалзсан хариу ирүүлсэн. Төлбөрийн чадваргүйд тооцогдсон компанийн хүлээн авагчийн тусгайлсан зөвшөөрөлгүйгээр болон баталгаажуулалтгүйгээр хийгдсэн үйлдлүүд хууль ёсны биш бөгөөд энэхүү төлбөрийн чадваргүй компанийн хувьд хүлээгдэж буй эрх зүйн үр дагаврыг үүсгэхгүй. Иймд Ж- ХХК-ийг компанийг хамтран эзэмшигч хэмээн үндэслэж буй, мэдэгдэж буй худалдан авалт нь Мб- ХХК-ийн дүрэм болон Moнгoл Улсын Компанийн тухай хуульд заасан журмыг тус тус зорчиж хийгдсэн байх тул Мб- ХХК нь Ж- ХХК-ийг түүний 50 хувийг хувьцааг эзэмшигч гэж хүлээн зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2, 9.4.8, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Ж- ХХК, Д-, Л-, Т- газар нарт холбогдох, Баянхонгор аймаг, Галуут сумын нутагт байрлах ашиглалтын 311А, 456А, 015А тусгай зөвшөөрөл бүхий алт олборлох талбайд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа Ж- ХХК-ийг дээрх талбайнуудад эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, шүүхийн шийдвэргүйгээр ашигт малтмалын олборлолт, нөхөн сэргээлтийн болон өөр бусад ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглож, уг компанид тухайн талбай, уурхайг чөлөөлөхийг даалгах, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Мб- ХХК-ийн байрыг чөлөөлүүлэх, *** ЛТД компани нь БНБУ-ын төрийн мэдлийн 50 хувийн хувьцааг өмчлөх, эзэмших эрх залгамжлагч мөн болохыг тогтоолгох, Д- нь Мб- ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшигч БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Ж- ХХК, БНХАУ-ын иргэн К-, ММин нарын байгуулсан компанийн захирал уу, эсвэл Монгол-БНХАУ-ын хамтарсан 52, 48 хувийн хөрөнгө оруулалттай Д- 52 хувь, БНХАУ-ын иргэн Лю Хай Лунг 48 хувийг эзэмшихээр 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэн байгуулсан Ж- ХХК-ийн захирал уу гэдгийг, мөн энэ шинээр үүсгэн байгуулсан компани нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Ж- ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөн авч, эзэмших эрх залгамжлах компани мөн эсэх, мөн бол 50 хувийн хувьцаа хэрхэн ямар баримт нотолгоогоор шилжүүлэн өгснийг тогтоолгох хүртэл Монголболгаргио ХХК-ийн захирал Л-д 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр түр хураах тэмдэглэл хөтлөн хураалгасан баримт бичиг, эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг даалгах, Мб- ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, хууль ёсны өмчлөгч нь БНБУ-ын хуулийн этгээд *** ЛТД компани мөн болохыг тогтоолгох, Компанийн тухай хуулийн дагуу Мб- ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахад хууль бусаар саад оруулахгүй байхыг тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ж- ХХК, түүний гүйцэтгэх захирал Д- нарт даалгуулах, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах Мб- ХХК-ийн эзэмшлийн 456А, 015А. 311А тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмал олборлох талбайд тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч *** ЛТД компанийг оролцуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон орлогынхоо 2012-2015 онуудын тайланг гаргаж, Мб- ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч *** ЛТД компанид өгөхийг Ж- ХХК-ийн гүйцэтгэх захирал Д-д даалгуулах, Мб- ХХК-ийн гүйцэтгэх захирал Л- мөн болохыг тогтоолгох, Мб- ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ц-ийг томилсон болон бусад асуудлыг шийдвэрлэсэн тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *** ЛТД компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн БНБУ-ын *** ЛТД компани болон *** ЕАД нарын хооронд байгуулсан, Дампуурлаа зарласан *** ЕАД /Д/ үйлдвэрийг хөрөнгийн эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээний Мб- ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ж- ХХК нь нэхэмжлэгч *** ЛТД компанид холбогдох, БНБУ-ын *** ЛТД компанийг Монголболгаргио ХХК-ийн 50 хувийн хувьцааны шударга бус эзэмшигч болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421 200 төгрөгийг, хариуцагч Ж- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулан хариуцагч Ж- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэл болон шүүх хуралдаанд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна

Шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох гэрээ нь Болгар улсын шүүхийн дампуурлын хэргийн дагуу байгуулагдсан мөн Болгар улсын хуулийн этгээд хооронд хийсэн гэрээ байхад Монгол улсын шүүх өөрийн харьяаллын бус хэрэг маргааны шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102\ШШ2018\03485 дугаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан *** ЛТД компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Болгоргеомин ЛТД компани нь хариуцагч Ж- ХХК, Д-, Д.Ундрах, Т- газарт тус тус холбогдуулан

Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах ашиглалтын 311А, 456А, 015А тусгай зөвшөөрөл бүхий алт олборлох талбайд эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, шүүхийн шийдвэргүйгээр ашигт малтмалын олборолт, нөхөн сэргээлтийн болон бусад холбогдох үйл ажиллагаа явуулахыг хориглох, тухайн талбай, уурхайг чөлөөлүүлэхийг даалгуулах,

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Мб- ХХК-ийн байрыг чөлөөлүүлэх,

*** ЛТД компани нь БНБУ-ын төрийн мэдлийн 50 хувийн хувьцааг өмчлөх, эзэмших эр залгамжлагч мөн болохыг тогтоолгох,

Д- нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Ж- компани, БНХАУ-ын иргэн К-, ММин нарын байгуулсан компанийн захирал эсэх, Монгол Улс, БНХАУ-ны хамтарсан хөрөнгө оруулалттай 2015 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр үүсгэн байгуулагдсан Ж- ХХК-ийн захирал эсэхийг тогтоолгох,

шинээр үүсгэн байгуулагдсан компани нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Ж- ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөн авч, эзэмших эрх залгамжлах компани мөн эсэх, мөн бол хувьцааг хэрхэн шилжүүлснийг тогтоолгох хүртэл Мб- ХХК-ийн захирал Л-д 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр түр хураах тэмдэглэл хөтлөн хураалгасан баримт бичиг, эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг даалгуулах,

Мб- ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, хууль ёсны өмчлөгч нь БНБУ-ын хуулийн этгээд *** ЛТД компани мөн болохыг тогтоолгох,

Мб-ХХК-ийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахад хууль бусаар саад учруулахгүй байхыг Ж- ХХК болон гүйцэтгэх захирал Д-д даалгуулах,

2012-2015 оны үйл ажиллагааны орлогын тайланг гаргаж өгөхийг Ж- ХХК-ийн гүйцэтгэх захирал Д-д даалгуулах,

Мб- ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Л- мөн болохыг тогтоолгох,

Мб- ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ц-ийг томилсон болон бусад асуудлыг шийдвэрлэсэн тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хариуцагч Ж- ХХК нь нхэмжлэгч *** ЛТД компанид холбогдуулж 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн *** ЛТД компани болон *** ЕАД үйлдвэрийг хөрөнгийн эрхийн хамт худалдах, худалдан авах гэрээний Мб- ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

 

Анхан шатны шүүх 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШЗ2015/01042 тоот захирамжаар нэхэмжлэгч Мб- ХХК болон БНБУ-ын хуулийн этгээд болох *** ЛТД компанийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, уг ажиллагааны явцад нэхэмжлэгч Мб- ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсныг шүүх 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШЗ2018/02606 тоот захирамжаар татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1 хавтас 33 дах тал, 10 дах хавтас 172-175 дах тал/

 

Нэхэмжлэгч талаас 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гуравдагч этгээдээр БНБУ-ын *** ЕАД компани буюу эрх хүлээн авагч Христина Ивановна Стамоваг оролцуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, 102/ШЗ2017/09361 тоот захирамжаар хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Улмаар энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гадаад улсын хуулийн этгээдийг оролцуулж байгаатай холбоотойгоор уг хуулийн этгээдэд тус шүүхийн 2017 оны 102/ШЗ2017/09361 тоот захирамж, сөрөг нэхэмжлэл гардуулах, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон гуравдагч этгээдийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах ажиллагааг Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Болгар Ард улсын хооронд 1968 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан Иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ-г үндэслэн явуулсан нь хуульд нийцжээ / 10 дах хавтас, 201- 206 дах тал/

 

БНБУ-д бүртгэлтэй *** ЕАД компанийг төлөөлж Стамова Х.И нь анхан шатны шүүхэд хариу тайлбарыг 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр БНБУ-ын Софи хотоос ирүүлжээ. Түүний тайлбарт түүнд гардуулж өгсөн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа байр суурийг илэрхийлж, улмаар өөрийн тайлбартаа холбогдуулан дараах хүсэлтийг гаргасан байна. Үүнд: 1. Ж- ХХК-иас Болгар талын хаягаар хүргүүлсэн мэдэгдэл болон Болгарийн компанийн Мб- хаалттай хувьцаат компанийн Монголын талын эзэмших хувьцааны хувийг худалдаж авахаас татгалзсныг гэрчлэх тодорхой баримт бичгийг гаргуулах, 2. Хэргийн нотлох баримттай танилцахаар шүүхэд гаргасан анхны нэхэмжлэл, түүнд хавсаргасан бичгийн нотлох баримтууд, хариу өгөх үүрэгтэй талын хариу тайлбар /дүгнэлт/, түүнд хавсаргасан бичгэн нотлох баримтууд, 3. Сөрөг нэхэмжлэлд хавсаргасан бичгэн нотлох баримтуудыг хуулбарлан ирүүлэх.

Түүнчлэн тэрээр дээрхи хүсэлтийг хүлээн авбал түүнд төлбөрийн чадваргүй компанийг процессын хувьд хамгаалах шаардлагатай үйл ажиллагааг зохион байгуулах, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх, тухайлбал төлбөрийн чадваргүй компанийг шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр татан оруулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагад өргөдөл, хүсэлт гаргах, талуудын гаргаж өгсөн нотлох баримтууд хэрэгт хамааралтай, үнэн бодитой эсэхэд дүгнэлт гаргах, нэмэлт нотлох баримт гаргах үйлдэл хийх боломжит хугацаа олгох хүсэлтийг гаргажээ. /10 дах хавтас 4-140 дэх тал/

 

Гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 102/ШЗ2018/11146 тоот захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжийн үндэслэлээ шүүх тайлбарлахдаа гуравдагч этгээдийг хэргээс баримт гаргуулах хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасантай нийцэхгүй гэсэн нь гуравдагч этгээдээс хэргийн баримттай танилцах, танилцсны дараа тайлбар гаргах агуулгаар гаргасан хүсэлтийн агуулгыг буруу тодорхойлж, үндэслэлгүйгээр хүсэлтийг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. /10 дах хавтас 163-176/

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай бол зохигчийн хүсэлтээр шүүх өөрөө, эсхүл эрх бүхий байгууллагаар дамжуулан тухайн улсын зохих байгууллагад хандаж болно гэж заасан нь энэ хэргийн зохигч нотлох баримтыг гадаад улсаас бүрдүүлэхтэй холбоотой зохицуулалт юм. Харин гуравдагч этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх болох мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 25.1.3-т заасан хэргийн материалтай танилцах, тайлбар гаргах, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх, бүрдүүлэхтэй холбоотой хүсэлт гаргажээ.

 

Иймд анхан шатны шүүх гуравдагч этгээдийн хэргийн материалтай танилцах, тайлбар өгөх, нотлох баримт бүрдүүлүүлэхтэй холбоотой эрхийг хангаж өгөөгүй байна.

 

Түүнчлэн шүүх хуралдааны товыг гуравдагч этгээдэд боломжит хугацаанд мэдэгдээгүйгээс гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцох эрхийг, үүнтэй холбоотойгоор гуравдагч этгээд шүүх хуралдаанд биечлэн оролцох, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох боломжийг олгоогүй байгаа нь дараах баримтаар тогтоогдсон.

 

Анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШЗ2018/11146 тоот захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13.30 цагт явуулахаар тогтоож, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2/2726 тоот албан бичгээр захирамжийг орчуулахыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт хүргүүлсэн, тус тамгын газар нь захирамжийг орчуулж шүүхэд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүргүүлжээ. /10 дах хавтас, 184-190 дэх тал/

 

Анхан шатны шүүх захирамж, түүний орчуулга, шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1/3025 тоот албан бичгээр Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газарт хүргүүлснийг Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5/37 тоот шүүхийн даалгавар хүргүүлэх тухай албан бичгээр Гадаад харилцааны яамны Консулын газар уламжилсан байна. /10 дах хавтас, 191-193 дах тал/

 

Монгол Улсын Гадаад харилцааны яам хэдийд БНБУ-ын эрх бүхий байгууллагад шүүхийн захирамж, мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн талаархи баримт хэрэгт авагдаагүй байгаагаас гадна захирамж гарч, захирамжийг орчуулж, холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэх ажиллагаа нь Монгол Улсад 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 2 сарын гаруйн хугацаа болсон байгааг шүүх анхаараагүй, шүүх хуралдааныг Монгол Улсын Гадаад харилцааны яаманд захирамжийг хүргүүлсэн хугацаанаас 1 сар 4 хоногийн хугацааны дотор явуулсныг хилийн чанадад байгаа гуравдагч этгээдэд шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд хүргүүлсэн нь эргэлзээтэй байх тул гуравдагч этгээдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дах хэсэгт заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарлажээ.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрийг тодорхойлох хэсэгт дутуу тодорхойлж, шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсныг анхааруулах нь зүйтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж буй тул нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын материаллаг эрх зүйтэй холбоотой хэсгийг хянан хэлэлцэхгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03485 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 561 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА