Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/01101

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/01101

 

 

 

 

 

 

 

 

 

Ү.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/00612 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ү.Бийн хариуцагч Г Б ХХК-д холбогдуулан гаргасан алтны арилжааны үлдэгдэл төлбөрт 7 558 370.19 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхланбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нямжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан, Б.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжпэлд болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: иргэн Ү.Бэ нь 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн биет алтны арилжаа хийж 301 383 613.72 төгрөгийн үнийн дүн бүхий алтыг Г Банд худалдсан байна. Уг үнийн дүнгээс нийт 293 825 243.53 төгрөг Ү.Бат- Эрдэнэд олгогдсон бөгөөд үлдэгдэл 7 558 370.19 төгрөгийг Г Б ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт суутган авч, алтны үнийг дутуу шилжүүлсэн байна. Ү.Бийн Г Бинд худалдсан алтны үнээс Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийг суутгасан байна. Гэтэл Ү.Бэ нь өөрийн нэр дээр болон холбоотой хуулийн этгээдийн нэр дээр ямар нэгэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар банкинд алт худалдаагүй болно. Г Б нь иргэн хүний банкинд худалдсан алтны үнийн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр суутган авах эрхгүй, ийм хууль зүйн зохицуулалт байхгүй байна. Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдээс нөөц ашигласны төлбөр авна гэж тодорхой заасан байхад Г Б нь тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй иргэн Ү.Бээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган авсан нь хууль зөрчсөн байна. Тиймээс Ү.Бийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Г Банд арилжаалсан алтны үнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт үндэслэлгүйгээр суутган авсан 7 558 370.19 төгрөгийг Ү.Бэ нь Г Б ХХК-аас шаардах эрхтэй ба Г Б уг мөнгийг Ү.Бат- Эрдэнэд шилжүүлэх үүрэгтэй байх боловч өнөөдрийг алтны үнийг гүйцээн олгоогүй байна. Иймд хариуцагч Г Б ХХК-аас алтны арилжааны үлдэгдэл төлбөрт 7 558 370.19 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ү.Бэд олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Засгийн газрын 220 дугаар тогтоолоор Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал-ыг баталсан. Тус аргачлалын 3.3-т Монголбанк болон арилжааны банк иргэд, хуулийн этгээдийн тушаасан алт, мөнгөний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тушаасан тухай бүр суутгаж, ажлын 10 хоногийн дотор улсын төсвийн дансанд шилжүүлнэ гэж заасан. Иймд энэхүү төлбөрийг хууль бусаар авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй буюу Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоол болон Татварын албанаас тавьсан шаардлагын дагуу иргэдээс алт, мөнгөний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тушаасан тухай бүр суутган авч Улсын төсвийн санд шилжүүлсэн учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Г Б ХХК-иас 7 558 370.19 төгрөг гаргуулахыг хүссэн Ү.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 883.94 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Ү.Бэ нь хариуцагч Г Б ХХК-аас алтны арилжааны үлдэгдэл төлбөрт 7 558 370.19 төгрөг гаргуулах-аар нэхэмжилсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ү.Бэ нь 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн биет алтны арилжаа хийж 301 383 613.72 төгрөгийн үнийн дүн бүхий алтыг хариуцагч Г Бинд худалдсан. Г Б дээрх арилжааны нийт үнийн дүнгээс 7 558 370.19 төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-Т суутгаж, үлдэгдэл 293 825 243.53 төгрөгийг Ү.Бэд олгосон бөгөөд алтны арнлжааны үнийг дутуу шилжүүлсэн. Г Бны энэхүү үйлдэл нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжид нийцээгүй хууль бус үйлдэл байдаг. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэдэг бол албан татвар буюу төлбөр юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 д\гаар зүйлийн 1-т Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн ү^ргийг ёечяон биелүүлнэ: 3/ хуулиар ногдуулсан албан татвар төлөх гэж заасан байдаг. 2017 онд хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн агуулга, зохицуулалтаас үзэхэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь гагцхүү ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшеөрөл эзэмшигчид хуульчлан оногдуулсан албан татвар байна. Гэтэл анхан шатны шүүх хуулийн агуулга, зорилгод байхгүй утга санааг зохиож, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Аишглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нъ уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийи төсөвт төлнө гэж 47 дугаар зүйлийн 47.5-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлож худалдсан, худалдахаар ачуулсаи болон ашигласан аишгт маптмалын нөөц ашигласны тухайн улирлын төлбөрийг дараагийн улиралд багтааи төлнө гэж заасан бага бөгөөд энэхүү зохицуулалтыг хуулъ тогтоогчийн буюу хуулийи зорилгоор нь авч үзвэл манай тохиолдлын хувьд ашигт малтмалын нөөц ашигласан этгээд (иргэн, хуулийн этгээд) нь заилшгүй түүнд хамаарах төлбөрийг төлөх үзэл санаа байсан гэж үзэхээг байна хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Ү.Бийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй мэтээр хуулийг буруу тайлбарлаж, эрх зүйн байдлыг нь дордуулан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг тайлбарлахдаа, Учир нь хуулийн дээрх зохицуулалтад иргэн гэж тухайлан дурдаагүй байгаа боловч хууль тогтоох эрх мэдэл эрх зүйн хэм хэмжээ бүтээх эрхээ гүйцэтгэх эрх мэдэлд шилжүүлсний дагуу Засгийн газар хуулийн хэм хэмжээг дэлгэрүүлэн, нарийвчлан, процессын зохицуулалтыг 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаартай тогтоол баталжээ. Үүнийг хуулийн зохицуулалтад байх эрх зүйн хийдлийг гүйцэтгэх эрх мэдэл эрх хэмжээний дагуу нөхөн гүйцээсэн гэж үзнэ. Үүнээс үзвэл хэм хэмжээний зөрчилдөөн үүссэн гэж үзэхгүй юм" гэсэн нь хууль тайлбарлан хэрэглэх шүүхийн эрх хэмжээг оновчтой хэрэгжүүлж чадаагүй, дур зоргын тайлбар болсон гэж үзэж байна. Хуулийг тайлбарлаж хэрэглэх олон арга, зарчим байдаг. Тэдгээрийн дундаас хамгийн түрүүнд баримталвал зохих зарчим бол тухайн хуулийн зохицуулалтын утга найруулга, үгийн шууд утгыг харгалзах явдал билээ. Хэрэв анхан шатны шүүх тайлбарлаж буй хуулийн зохицуулалтаа хууль тогтоогчийн хүсэл зоригоор тайлбарлахыг хүссэн бол тухайн асуудлыг зохицуулсан бусад хууль тогтоомжийн зохицуулалт ямар байна вэ? Тэдгээр нь хоорондоо уялдаа холбоотой байна уу? гэдгийг нь шалгах ёстой байсан. Тухайлбал, 2020 оны 01 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл дагаж мөрдөж байсан Татварын ерөнхий хууль /2008/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, АМНАТ-ыг УИХ-аас 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.5 дахь заалтуудыг анхан шатны шүүхийн тайлбарласан утгаар хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн, анхан шатны шүүх Ү.Бийн тушаасан алтны үнийн дүнгээс АМНАТ суутгасан хариуцагчийн үйлдэлд дүгнэлт хийхдээ, "Зохигчид 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр болон 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрүүдэд талууд гурван удаагийн алт, үнэт металлын арилжааны харилцаанд оржээ. Тухайн цаг хугацаанд Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаартай тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан ба 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаартай тогтоолоор хүчингүй болгожээ. Уг тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3-т ...иргэд, ...туишасан алт, мөнгөний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тушаасан тухай бүр суутгаж.. гэж зохицуулжээ", Иймээс хариуцагч 'Г Б" ХХК нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан эрх зүйн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Ү.Бээс төлбөрт 7 558 370.19 төгрөг суутган авч үүрэг үүсээгүй байхад хөрөнгийн шилжүүлэг хийгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж буруутгах үндэслэлгүй тул. " гэж дүгнэсэн. Гэтэл Засгийн газрын уг тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дах хэсэгт заасан журмын дагуу хүчин төгөлдөр болоогүй захиргааны хэм хэмжээний акт байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус эрх зүйн хэм хэмжээг баримтлан дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгч Ү.Бэ нь нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа, "...2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Г Бинд арилжаалсан алтны үнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт үндэслэлгүйгээр суутган авсан 7 558 370.19 төгрөгийг Г Бнаас шаардах эрхтэй, Г Б алтны үнийг бүрэн гүйцэт шилжүүлэх үүрэгтэй гэж маргасан. Өөрөөр хэлбэл, Нэхэмжлэгч Ү.Бэ нь хариуцагч Г Бнаас гэрээний үүргийн гүйцэтгэл буюу тушаасан алтны төлбөрийг гүйцээж өгөхийг шаардсан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зуйлийн 492.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай" гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа гэж зөв дүгнэсэн боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгг заасан үндэслэл байгаа эсэхийг шалгасан нь буруу байна. Өөрөөр хэлбэл, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа гаргажээ. Энэ нь "Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудад хамааралтай бийдлаар дүгнэн шийдвэрлэсэн болохыг дурдах иь зүйтэй" гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болж чадаагүйг харуулж байна. Иймд Шүүх энэхүү тайлбарыг үндэслэлгуй гэж үзлээ гэх анхан шатны шүүхийн шийдвэр түүний үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж чадахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Ү.Бэ нь хариуцагч Г Б ХХК-д холбогдуулан алтны арилжааны үлдэгдэл төлбөрт 7 558 370.19 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн ажилласан тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 636.9 гр, 989.3 граммаар 2 удаа, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2236.1 гр нийт 3862.3 грамм алтан гулдмайг хариуцагч байгууллагад худалдаж, нийт 301 383 613.72 төгрөгийн үнийн дүнтэй хэлцэл хийж, Ү.Бэд 293 825 243.53 төгрөг олгосон үйл баримтын талаар маргаангүй байна. /хэргийн 5, 69-71 дүгээр тал/ Харин АМНАТ-ын төлбөрт 7 558 370.19 төгрөг суутгасан нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар маргажээ.

 

Хэрэгт авагдсан дээрх 3 удаагийн алт, үнэт металын арилжааны хэлцэлд алт худалдсан үнийн дүнгээс Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу 7 558 370.19 төгрөгийн АМНАТ суутган тооцох талаар нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн, шилжүүлэг хийх үед гарын үсэг зурсан нөхцөл байдал тогтоогдож байна./хэргийн 69-71 дүгээр тал/

 

Иймд хариуцагч байгууллагын хувьд худалдах-худалдан авах гэрээний үнийг дутуу шилжүүлсэн, АМНАТ-ыг суутгах үндэслэлгүй байсан гэж үзэх боломжгүй.

 

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, 3.6 дах хэсэгт Засгийн газрын тогтоол, хэм хэмжээ тогтоосон актыг шүүх хэрэглэх үндэслэлийг заасан тул анхан шатны шүүх Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаартай тогтоолыг шийдвэрийн үндэслэх хэсэгт тайлбарласныг буруутгах үндэслэлгүй.

 

Харин анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн атлаа үндэслэлгүй хөрөнгөжих буюу гэрээний бус үүрэгтэй холбоотой заалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа болжээ.

Иймд анхан шатны шүүхээс хариуцагч Г Б ХХК-д холбогдуулан гаргасан алтны арилжааны үлдэгдэл төлбөрт 7 558 370.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/00612 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 884 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

С.ЭНХТӨР