Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 841

 

 

 

                                                    

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,   

          улсын яллагч О.Пүрэвсүрэн,  

хохирогч Г.О түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,  

шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Б.Гантөмөр, 

шүүгдэгч Д.Б түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар Д.Б, Н.А нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626011692 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

            Шүүгдэгч Н.А, Д.Б нар нь бүлэглэн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ану Болор” ХХК-д борлуулагч, ачигчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 62.347.267 төгрөгийн хөрөнгө завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:     

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

- аудиторын 07\01 дугаартай дүгнэлт, хавсралт /1х, хх-40-41,42-50/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 177 дугаартай шинжээчийн дүгнэлт, хурлын протокол /1х, хх-52-54, 60-61/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4957 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-139-162/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2166 дугаартай шинжээчийн дүгнэлт :

Шинжилгээнд ирүүлсэн 14/15, 13/15, 12/15, 07/15 дугаартай зарлагын баримтуудын “Хүлээлгэн өгсөн эд хариуцагч”-ийн гарын үсэг хэсэгт зурсан шинжилж буй гарын үсгүүд харьцуулах загварт ирүүлсэн Г.Цгийн гэх гарын үсгийн загваруудтай гарын үсгийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.

Шинжилгээнд ирүүлсэн 14/15, 13/15, 12/15, 11/15, 10/15, 09/15, 07/15, 06/14, 04/14 дугаартай зарлагын баримтуудын “Хүлээн авагч” гэсний харалдаа ард гарын үсгийн тайлал хэсэгт зурсан шинжилж буй гарын үсгүүд харьцуулах загварт ирүүлсэн Г.Цгийн гэх гар бичвэрийн загваруудтай бичгийн хэвийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.

Шинжилгээнд ирүүлсэн 05/14, 07/14, 11/14, 13/14, 14/14, 15/14, 19/14, 21/14, 58/15, 26/14, 27/14, 39/14, 40/14, 41/14, 45/14, 32/15, 33/15, 34/15, 35/15, 36/15 37/15, 38/15, 39/15, 40/15, 41/15, 42/15, 44/15, 45/15, 46/15, 47/15, 48/15, 49/15 50/15, 51/15, 52/15, 53/15, 54/15, 55/15, 56/15 дугаартай зарлагын баримтуудын “Хүлээн авагч, Шалгасан нягтлан бодогч” гэсний харалдаа ард зурсан гарын үсгүүд харьцуулах загварт ирүүлсэн Д.Бгийн гэх загваруудтай бичгийн хэвийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.

Шинжилгээнд ирүүлсэн /2017.10.13-ны өдрийн 4957 дугаартай шинжилгээгээр тохирсон Н.Агийн гарын үсгийн загваруудтай тохирсон 21/15, 03/14, 09/14, 12/14, 18/14, 14/17, 16/14, 20/14, 25/14, 24/14, 23/14, 22/14, 38/14, 37/14, 36/14, 35/14, 34/14, 33/14, 32/14, 31/14, 30/14, 29/14, 28/14, 44/14, 43/14, 42/14, 49/14, 48/14, 47/14, 46/14, 58/14, 57/14, 56/14, 55/14, 54/14, 53/14, 52/14, 51/14, 50/14, 03/15, 02/15, 01/14, 72/14, 70/14, 69/14, 68/14, 67/14, 66/14, 65/14, 64/14, 63/14, 62/14, 61/14, 60/14, 59/14, 04/15, 01/15, 02/14, 05/15, 06/15, 08/15, 16/15, 28/15, 29/15, 30/15, 15/15, 20/15, 17/15, 18/15, 22/15, 23/15, 24/15, 25/15, 27/15, 31/15, 19/15, 71/14 дугаартай 79 ширхэг зарлагын баримтуудаас бусад/ 1 дүгээр асуултанд дурдсан 9 ширхэг, 3 дугаар асуултанд дурдсан 39 ширхэг болон 58/15, 43/15 дугаартай зарлагын баримтуудад харьцуулах загварт ирүүлсэн Н.Агийн гэх гарын үсгийн загваруудтай тохирох гарын үсэг байхгүй байна.

Шинжилгээнд ирүүлсэн 58/15 дугаартай зарлагын баримтын “Хүлээн авагч” хэсэгт гарын үсэг зурагдаагүй байна. Харин шинжилгээнд ирүүлсэн 43/15 дугаартай загварын баримтын “Хүлээн авагч” гэсний ард зурсан шинжилж буй гарын үсэг харьцуулах загварт ирүүлсэн Г.О, Г.Ц, Н.А, Д.Б нарын гарын үсэг, гар бичвэрийн загваруудтай тохирохгүй байна.

Шинжилгээнд ирүүлсэн 57/15 дугаартай зарлагын баримтын “Хүлээн авагч” гэсний ард зурсан шинжилж буй гарын үсэг харьцуулах загварт ирүүлсэн Н.Агийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна.

Шинжилгээнд ирүүлсэн 57/15 дугаартай зарлагын баримтын “Хүлээн авагч” гэсний ард зурсан шинжилж буй гарын үсэг үл уншигдах цөөн элемэнтээс бүтсэн учир тодорхой хүмүүсийн бичгийн хэвийн загвартай харьцуулан шинжлэх боломжгүй.  Асуултанд тусгагдаагүй хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал илрээгүй болно...гэх дүгнэлт /2х, хх-208-211/, 

- шинжээч Ж.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн:...”Ану-Болор” ХХК-ийн захирлын падаан, хорогдол, цалин төлсөн тооцоонуудыг үндэслэн шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Хорогдол цалин 5% зэргийг хасч тооцож 62.882.867 төгрөгийн авлагатай гэж дүгнэсэн...гэх мэдүүлэг /3х, хх-83-84/

            - хохирогч Г.Оийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би “Ану Болор” ХХК-ныг 1999 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн байгуулж ажиллуулаад хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа явуулж байгаа. 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Д.Бг борлуулагчаар, нөхөр Н.Аг жолоочоор ажилд авч ажиллуулсан. Н.А нь манай ээж болох Галбадрахын Г.Цгийн төрсөн дүү Норовын хүүхэд байгаа юм. Д.Б нь Н.Агийн эхнэр. Энэ хоёр манай компанид ажилд орохдоо манай ээж Г.Цгаар уламжлуулан орсон. Би ээжийг “энэ хоёр хүнийг ажилд аваач” гэхээр нь ажилд авч ажиллуулсан. Ингээд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллах хугацаандаа энэ хоёр хүн тогтмол хамт явдаг байсан. Н.А нь ачигч, зөөгчөө хийдэг Д.Б нь бараа бүтээгдэхүүнээ хүлээн аваад цаашаа борлуулж борлуулалтаа хариуцдаг байсан...хар дэвтрээ аваад ир гэж удаа дараа Д.Бгаас шаардахад байхгүй гээд байдаг байсан...Cүүлд нь тооцоо нийлье гэж 2015 оны 8 дугаар сараас хойш ирэхгүй болохоор нь удаа дараа утсаар дуудаж байгаад 2015 оны 10 дугаар сард ирж тооцоо нийлээд дутаасан мөнгөө /64.465.980 төгрөг/ Д.Б хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зураад ойрын хугацаанд төлж дуусгана, он дуусахад төлж эхэлнэ гээд алга болсон. Түүнээс хойш ямар ч утсаар залгаад утсаа авдаггүй байсан. Н.Атай сар бүр тооцоо хийхдээ ерөөсөө харьцаж байгаагүй. Н.А, Д.Б нарыг ажилд авсан тушаал гаргаж амжаагүй. Ах дүү хүмүүс гэдэг утгаараа итгээд бараа бүтээгдэхүүнээ хүлээлгэн өгч ажиллуулж байсан. 2015 оны 10 дугаар сарын үед тооцоо нийлээд түүнээс хойш Д.Б Н.Агаас салсан гэсэн. Энэ хоёр нэг хүүхэдтэй...Тооцоо дутах тухай бүрт Д.Бд шаардлага тавьдаг байсан...Миний тооцоогоор 64.465.980 төгрөгийн хохирол гарсан ч аудитын дүгнэлтээр албан ёсоор 62.882.867 төгрөгийн хохирол тогтоогдсон байгаа. Хоёр баримт шаардлага хангаагүй. Н.А урьд нь манай компанид манаач, ачигч, засварчин, гагнуурчин, сантехникийн сельсерийн ажлыг бүгдийг хийдэг байсан. Манайхаас гараад хэсэг алга болж байгаад Д.Бтай суугаад хамт ирж ажилд орсон...аудитын ажлын хөлс 1.000.000 төгрөг болсон байгаа хэрэгт авчирч хавсаргана. Албан ёсны хохирол болон аудитын зардлыг Д.Бгаас нэхэмжилж байна. Н.А нь одоо манай компанид манаачаар ажиллаж байгаа. Өөрийн гэсэн гэр оронгүй үйлдвэрийн манаачийн байранд амьдарч байгаа...гэх мэдүүлэг /1х, хх-27-28/,  

Н.А төлбөрт оролцдоггүй байсан болохоор ерөөсөө харилцагч нараас авлагатай гэж ярьж байгаагүй. Д.Б ч гэсэн харилцагч нараас их хэмжээний авлагатай гэж ярьж байгаагүй. Төлбөр тооцоо дутах бүрт нь Д.Бд анхааруулаад хэлдэг байсан. Тэгэхэд удахгүй тооцоогоо дуусгана, зарим дэлгүүрээс тооцоогоо аваад өгнө гэж хэлдэг байсан. Н.Атай хамт амьдарч байсан болохоор итгээд Д.Бд өөрт нь анхааруулж хэлээд тооцоогоо нөхөөд хийх байх гэж итгээд өгөөд байсан.  Д.Бд муудсан бараа бүтээгдэхүүн өгч байгаагүй...Манай компанитай энэ талаар маргаан гарч байгаагүй ...Д.Б худлаа ярьж байна. Тахиа, ямааны махаар хийдэг технологи байдаг харин ч зэрэглэл өндөртэй хиаманд ордог, хадгалалт даадаг. Д.Бг дуудаж ирж уулз гэдэг шаардлагыг олон удаа тавьсан тухай бүрт удахгүй хүнээс мөнгө аваад төлж барагдуулна, удахгүй мөнгөтэй болно, дэлгүүрүүдээс мөнгө авна гэдэг байсан. Сүүлд ирээд 2-3 зовлон тоочиж байгаад данс тооцоогоо бодож үзээд өөрөө сайн дураараа мэдсэн. Жар гаран сая төгрөгийн тооцоо дутсан гэдгийг өмнө нь өөрт нь хэлж мэдэгдэж байсан. Тэрнээс Д.Бг шахаж шаардаж хүчээр тооцоо нийлсэн баримтан дээр гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Н.А цалингаасаа 1.400.000 төгрөг суутгуулсан. Би гомдолтой байна хуулийн дагуу шийдүүлмээр байна...гэх мэдүүлэг. /1х, хх-29/,   

Н.А цөөн удаа Д.Бгийн бэлдээд явуулсан мөнгөөр тооцоо хийж байсан...50-60 дэлгүүрт 100.000 орчим төгрөгийн зээл өгч явахаар 64 сая орчим болж байна, тэд нараас энэ мөнгө дарагдана” гэж хэлдэг байсан. Тэгэхээр нь би нийт хэмжээний мөнгө дэлгүүрүүдэд зээлдсэн юм бол хар дэвтрээ аваад ир, үзье, хоёулаа тулгалт хийе” гэхээр авчирч үзүүлээгүй. Тэр хоёр нэг мэдэхэд л 64 сая төгрөгийн өртэй болчихсон байсан. Тэр үеэр би төрөөд ажил цалгардах үеэр арын ажил дааж үлдсэн хөгшин настай ээж Г.Цгийн аргыг нь олж байгаад бараа авчихдаг байсан юм байна лээ. Дэлгүүрүүд бараа буцаасан тохиолдолд борлуулагч нар буцаасан барааг бид нарт авчирч тушаадаг. Тэрийг компани технологич буцаалтын журнал хөтөлж хүлээж авдаг. Буцаалтын журналд хөтлөгдсөн жингээр дараагийн бараанаас хасаж өгдөг. Муудсан барааг устгал хийх журмын дагуу технологич устгал хийж тэмдэглэл хөтөлдөг. Энэ хэргийг хурдан шийдүүлмээр байна. Надад их чирэгдэлтэй байна...гэх мэдүүлэг /1х, хх-106-107/,

...Би “Хаан банк”-ны нэг данстай тэр данс руу 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй. Д.Б өөрийнхөө болон өөр хэн нэгний данснаас над руу мөнгө шилжүүлээгүй. Манай ээж 2016 онд данстай болсон. Манай ээжийн данс руу мөнгө хийгээгүй. Д.Б манай компанид ямар нэгэн хохирол барагдуулаагүй. Харин Н.А манай компанид ажиллаад цалингаасаа өрөө барагдуулж байгаа. Цалин бүрээсээ 100.000-150.000 төгрөг суутгуулж байгаа. Бас өөрийнхөө унаж байсан “Хюньдэй Либрал” гээд ачааны амбаартай машиныг 2015 оны 10 дугаар сард санагдаж байна 8.500.000 төгрөгөөр үнэлж манай компани нэр дээр шилжүүлж өгсөн. Одоо нийтдээ 12.700.000 төгрөгийн хохирлыг Н.А төлж барагдуулаад байгаа. Би бол бүх бэлэн мөнгөний тооцоог Д.Бг хийх ёстой гэж бодож байна. Учир нь тэр хоёрыг ажиллаж байхад би зарим дэлгүүрүүдээс нь “танайх манай компанитай өр тооцоо байгаа юу” гэхэд байхгүй, өрөө төлсөн, танайхаас ирдэг хоёр хүний эмэгтэйтэй нь тооцоо хийчихсэн” гэж хэлдэг байсан. Д.Б ч гэсэн манайд ажиллаж байхдаа “Н.А машинаа бариад би тооцоогоо хийгээд явдаг” гэж байсан...Э нь Д.Бгийн дүү охинтой сууж байсан хүргэн нь байсан, би 2016 оны 7 дугаар сард жирэмсний амралтаа авсан тэр үед ажилласан үгүйг мэдэхгүй байна. Гэхдээ тэрнээс өмнө авсан барааны үлдэгдэлийг орой авчирч өгөөд борлуулалтын машиныг үйлдвэрийн хашаанд авчирч тавьж байгаатай хэд хэдэн удаа тааралдаж байсан. Эы авсан барааны дүнг Д.Бгаас нэхэмжилнэ. Манайх Э гэдэг хүнийг ажилуулна гэж тохироогүй. Д.Б өөрийнхөө өмнөөс явуулсан байх. Н.Агаар нэг хэсэг манайх гагнуур хийлгэж байхад Д.Б Эг дүүтэйгээ хамт дагуулж явдаг байсан юм шиг байна лээ. Манай компанид нийт 64.882.867 төгрөгийн хохирол учирсанаас 12.700.000 төгрөгийг Н.А төлж барагдуулсан үүнийг хасаад 50.182.867 төгрөгийг Д.Бгаас нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /1х, хх-168-169/,

Н.А, Д.Б нар ажиллаж байх хугацаандаа завшсан мөнгөний дутагдал нь санхүүгийн анхны баримт болох бараа материал хүлээлцсэн зарлагын падаан баримтаар нотлогдож байгаа...энэ тухайгаа Д.Б нь өөрөө анх тооцоо нийлж ийм хэмжээний мөнгө дутагдуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч өөрөө гараараа бичиг хийж өгсөн байгаа. Ийм бичиг хийж өг гэж шахаж дарамталсан зүйл байхгүй. Харин өрөө төлөх хангалттай хугацаа өгсөн байгаа гэтэл Д.Б нь утсаа хаагаад, гэрийнхээ хаяг байршлаа солиод алга болсон байгаа. Н.Агийн хувьд бол ажлаа үргэлжлүүлэн хийж ...өрөө төлж дууссан. Түүний ах дүү нар нь мөнгө төлбөр цуглуулж өр төлбөрийг нь дарж дуусгасан...Мөн шүүхээс Н.Аг 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02\2016 тушаалаар жижүүр, туслах ажилтнаар томилсон, үүний дараа 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16 тоот албан бичгээр Н.Аг тухайн цаг хугацаанд ямар ажил хийж байсныг тодорхойлсон бичиг өгсөн. Үүнийг шүүхээс зөрүүтэй гэж үзсэн байна. Энэ хугацаанд хэн ч надаас түүнийг ямар ямар ажил өөрчлөгдөн хийж ямар тушаалаар хэзээ томилогдож байсан талаар асууж байгаагүй. Шүүхээс тушаал, тодолхойлолт хоёрыг зөрүүтэй гэж үзсэн нь хэргийг үгүйсгэх шалтгаан болохгүй гэж үзэж байна. Н.Аг 2015 оны 03 дугаар сарын 20-ны өөр ажилд шилжүүлж ажиллуулсанаас хойш түүний ажлын байрыг өөрчилж ажиллуулж байсан тушаал байгаа ...мөн шүүхээс 130 падаанаар аудитын дүгнэлт гаргасан байхад 109 падаан дээр бичиг судлалын шинжилгээ хийгдсэн гэж үзсэн. Учир нь эдгээр 130 падаан хавтаст хэрэгт тоо ёсоороо байгаа чухам яагаад 18 падаан дутуу өгч шинжлүүлснийг мэдэхгүй байна. Тэр 18 падааныг Д.Б нь өөрийн гарын үсэг мөн гэж үзээд шинжилгээнд оруулаагүй болов уу ...бичиг судлалын шинжилгээг Д.Бгийн хүсэлтээр хийгдлээ гэж ойлгосон...өөрөө өөрийнхөө падааныг хүлээн зөвшөөрсөөр байтал шүүх дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гээд байгааг ойлгохгүй байна. Мөн манай ээж Г.Ц 9 ширхэг падааны гарын үсэг зурдаг хэсгийн ар талын тайлал хэсэгт Д.Б гэсэн тэмдэглэл хийсэн яг гарын үсэг зурдаг хэсэг нь онгорхой байгаа. Дараа гарын үсэг зуруулна гээд сануулах үүднээс тэмдэглэгээ хийснийг Д.Б хуурамч гарын үсэг зурж залилан мэхэлсэн гэсэн асуудал үүсгэж өөрт ашигтайгаар эргүүлэх гээд байна...энэхүү 9 ширхэг падааныг харахад 2 нь миний  бичиж өгсөн падаан байна 7 нь ээжийн бичиж өгсөн падаан байна...хүлээн авсан гэх хэсгийн ард гарын үсэг зурах хэсэгт өөрсдөө зурсан ямар ч асуудалгүй арын тайлал хэсэгт нь Д.Б гэж тэмдэглэгээ хийсэн. Заримд нь Н.А ах гарын үсэг зурсан байгаа, ээж болохоор Д.Б авсан болохоор ялгах тэмдэглэгээ байсан...албан бланкийг харвал ойлгомжтой байгаа. Мөн шүүх хурал дээр Д.Б 13 ширхэг падаан гаргаж ирж байна лээ. Тэр падаанууд нь манай компанитай ямар ч холбоогүй, өөрөө манайхаас авсан бараагаа цааш нь борлуулсан бололтой падаан байсан...тухайн авсан байгууллагаараа гарын үсэг зуруулаагүй, хэзээ бичсэн нь тодорхойгүй, хэрвээ зээл өгсөн бол зээл өгсөн талаараа тэмдэглэсэн тэмдэглэгээ байхгүй байсан, тооцоог нь авсан тухай бичилт байхгүй, мөн өөрөө бичсэн байж өнгөн хувиа өөрөө авч үлдэх ёстой байтал хорон хувьтай буюу цаад хүнд үлдэх ёстой хувиуд байсан, дандаа шар падаанууд байсан...гэх мэдүүлэг /2х, хх-190-193/,

14/15, 13/15, 12/15, 11/15, 10/15, 09/15, 04/14 гэсэн зарлагын падаанууд дээр хүлээн авагч хэсгийн нэрийн тайлал хэсэг дээр  манай ээж Г.Ц нь Д.Б гэж бичээд гарын үсэг зуруулахдаа Н.А зурж хүлээж авсан байгаа. 07/15 дугаартай падаан дээр хүлээн авагч хэсгийн нэрийн тайлал дээр манай ээж Г.Ц нь Д.Б гэж бичсэн. 06/14 дугаартай падаан дээр Д.Б гарын үсэг зуралгүй аваад явчихсан учраас манай ээж Г.Ц Д.Б гэж нэрийг нь бичсэн. Өөрөөр хэлбэл Д.Б авсан гэж санаж бичсэн байгаа. 06/15 дугаартай падаан дээр гарын үсэг байхгүй байгаа. Эдгээр баримдуудыг Д.Бгийн өмнөөс хуурамчаар гарын үсэг зурсан зүйл байхгүй. Манай байгууллагын падаануудыг шүүж үзвэл нэг ч баримт давхардахгүй, тухайн цаг хугацаагаараа л гарч ирнэ. Ер нь энэ гаргаж ирсэн падаануудын нэг хувь нь Д.Бд өөрт нь байгаа шүү дээ. Энэ хүнийг тооцоо хийсэн гэдгийг нотлох баримтууд өөрт нь байгаа. Н.А тооцоо хийж байсан бол өөрт нь байх ёстой...130 падаанаас 58/15 дугаарын падаан дээр Д.Бгийн гарын үсэг байгаа, үүнийг Д.Б өөрөө зурсан боловч хүлээн авагч хэсэг дээр биш шалгасан нягтлан гэдэг дээр нь зурчихсан байна лээ. Тиймээс шинжилгээгээр хүлээн авагч хэсэг дээр гарын үсэг зурагдаагүй гэж гарсан. 57/15 дугаартай падаан дээр уг нь Н.А зурсан байх шиг байна лээ гэхдээ тогтоогдох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. 43/15 дугаартай падаан дээр Д.Бгийн дүү Ягийн нөхөр Э гэдэг залуу хэдэн удаа явж байх үедээ зурсан байх түүний гарын үсэг байна. 06/15 дугаартай падаан дээр хэн нэгний гарын үсэг зурж тэмдэглэсэн зүйл байхгүй. Дээрхээс дүгнэхэд 58/15, 043/15 дугаартай падаанууд Д.Бд хамааралтай байгаа...би баримтыг шүүж үзэхэд 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 31/15 дугаартай падаан дээр Н.А гарын үсэг зурж 1.869.020 төгрөгийн бараа авсан байна. Д.Бгийн гаргаж өгсөн зарлагын баримтыг харахад 572.310 төгрөгийн борлуулалт хийсэн баримт авчирч өгсөн байна...гэх мэдүүлэг /2х, хх-195-194/...Н.А үйлдвэрт ажиллаад цалингаасаа цувуулж 12.700.000 төгрөг төлсөн. Үүний дараа шүүх хурал болохоос өмнө 18.742.000 төгрөгний хохирлыг төлж барагдуулсан. Нийт 31.442.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Харин гол буруутан Д.Б нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байна. Одоо 31.440.867 төгрөгийг нэхэмжилж байна...энэ үйлдэл нь падаанаар бараа авч байсан хугацаанд хийсэн үйлдэл юм...гэх мэдүүлэг /3х, хх-79-81/,

- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... 2014 оны 07 сарын 01-нээс өмнө Н.А, Д.Б нар манай ээж Г.Цтай ярилцаад танай компаниас бараа авч борлуулаад, амьдрал ахуйдаа нэмэрлэнэ гэсэн хүсэлт гаргаад түүний үндсэн дээр манай ээж өөрийнх нь төрсөн дүүгийн хүүхэд байсан учраас Н.Ад итгэж, хажуугаар нь хань ижил нь байсан учраас Д.Б, Н.А нарт итгэлцлийн журмаар бараа бүтээгдэхүүн өгье гэсэн саналыг надад тавьсан. 2014 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн туршилтын журмаар бага авч эхэлсэн. 2014 он дуустал маш идэвхитэй, тооцоогоо тухайн үед нь өгдөг байсан. Би Д.Бг өөрөө дуудаж уулзаад санхүү, мөнгөний ажил хийж байгаа хүн зэрэгцээд давхар тооцоо хийх, тулгах шаардлага гардаг, хар дэвтэр хөтлөх хэрэгтэй гээд би өөрөө дэвтэр өгөөд, ингэж хөтөлдөг гэдгийг нь зааж өгөөд сар болгон тулгана, сарын эцэст 5 хувиа авна гэж хэлсэн. 2 хувь нь өдөр тутмын хорогдол, сарын сүүлээр бүх бараа бүтээгдэхүүнээ тулгаад үнийн дүнгийн 5 хувийг Н.А, Д.Б нарт бэлнээр өгөх ёстой. Энэ тухай Д.Бд би маш сайн хэлж өгсөн. Миний дэвтэрийг аваад хөтлөнө гэж хэлж байсан хүн одоо мэдэхгүй гэж байгааг гайхаж байна. Би Д.Бд сар болгон хар дэвтэрээ аваад ир гэсэн шаардлагыг маш олон тавьсан. Одоо өгөх гэж байна гэж хэлээд нилээд хугацаанд чирэгдэл учруулсан. 2014 он дуусаад 2015 оны 2 сард их хэмжээний тооцоо дутагдал орж ирсэн учраас Д.Б, Н.А нарт бараа бүтээгдэхүүн өгөхийг зогсоо гэсэн шаардлагыг би тавьсан. Би 2015 оны 7 сард хүүхэд гаргаж, бие ядруу байсан тул ажилдаа анхаарал тавиагүй хариуцлага алдсан зүйл надад байгаа. 2015 оны 7 сараас хойш тооцоо нийлье гэсэн шаардлагыг би Д.Бд маш олон удаа тавьсан. Д.Бг 2015 оны 10 сард орой 20-21 цагийн үед дуудаад албаар гарын үсэг зуруулсан гэж байна. Тийм зүйл болоогүй. 2015 оны 10 сард 3 сартай хүүхдээ тэврээд өдөр ажил дээрээ ирсэн. Д.Бтай ярих гэж олон удаа залгаад утсаа аваагүй, арай гэж тохирсон өдөр нь тэр өдөр байсан. Орой Д.Бтай уулзаад 22 цаг хүртэл би ажил дээрээ нялх хүүхэдтэйгээ байсан. Бидний зүгээс Д.Бд хүчээр гарын үсэг зуруулсан, дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Би өөрийнхөө зүгээс хүснэгт бэлдсэн байсан. Миний бүх ажил хэрэг компьютерт бэлэн байж байдаг учраас миний бусад гэрээт борлуулагч, бусад хүмүүстэй тооцоо нийлдэг актууд бэлэн байсан учраас түүнийгээ хэвлэж гаргаж ирээд, санхүүгийн гаргаж өгсөн сар сараар дутаасан үлдэгдлүүдийг нь тулгаад, өөрийг нь харж байхад би гараараа тооцоог нь бичээд өгсөн. Тийм байна гэж хэлээд өөрөө гарын үсэг зурсан. Би ийм хохиролтой гэдгээ хүлээн зөвшөөрч байна, би төлж барагдуулна гээд Д.Б өөрийн биеэр өргөдөл бичиж өгсөн. Миний зүгээс 6 сарын дотор төлж барагдуул гэсэн шаардлага тавьсан, Д.Б 6 сар дотор амжихгүй, ядаж 1 жилийн хугацаа өгөөч гэж хэлээд Д.Б өөрөө өргөдөл дээрээ хугацаагаа тавьсан. Энэ хугацаанаас хойш бага багаар цувуулаад төлөх байх гэсэн хүлээлт байсан. Гэтэл Д.Б төлөх нь битгий хэл утсаа ч авахаа байсан. Н.А 2015 оны 3 сараас хойш миний удирдлага дор ажиллаж байна. Тухайн үедээ цалин болгоноосоо цувуулж төлсөн, өөрт нь машиныг манай компанид шилжүүлж өгсөн. Хэрэг үүссэнээс хойш ах, дүүгийнхээ дэмжлэгээр нийт учирсан хохирлоос өөрт ноогдох хувиа төлж барагдуулсан. Авсан идсэн гэдгээ мэддэг, алдсан эндсэн гэдгээ хүн хүлээж, уучлалт гуйх чадвартай байх хэрэгтэй гэж бодож байна. Шаардлага удаа дараа тавиад байхад хар дэвтэр хөтлөөгүй байгаа хүн хэнд хэдэн төгрөгийн өглөг авлагатай гэдгээ мэдэхгүй байна. Надад хар дэвтэр байхгүй гэж байгааг би санаатай үйлдэл гэж бодож байна. Н.Агийн ээжийн байр манай компанид ямар ч хамаагүй. Н.А бид хоёр ах, дүүгийн холбоотой байж болно. Гэхдээ хэзээ ч ах дүү шиг байдаггүй. Манай компанид миний холын хамаатны хүмүүс байдаг боловч ажил дээрээ ажилчидтайгаа ажилчин шиг ханддаг. Энэ миний баримталдаг зарчим. Д.Б тооцоо хийгээд, Н.А жолооч, ачигч хийдэг байсан гэдгийг манай компаний ажилчид бүгд мэдэж байгаа. Асар удаан хугацаанд чирэгдэж байна. Би өөрөө хэрэг хийсэн мэт цагдаа, прокурорын байгууллагаар ажлаа алдаад олон удаа явсан. Миний хохирол чирэгдлийг шүүх хуулийн дагуу барагдуулж, энэ хэргийг эцэслэн шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

- гэрч Г.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Ану Болор” ХХК нь миний нөхөр Хувьцагааны Гоош гэх хүний нэр дээр бүртгэлттэй боловч одоогоор Г.О бүрэн хариуцаж ажиллаж байгаа. Эзгүй үед нь би хариуцан ажилладаг. Манай үйлдвэр нь мах махан бүтээгдэхүүн, хиамны үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг. 1999 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Н.А нь миний төрсөн дүү Норовын төрсөн хүүхэд, манай компанид туслах ажилтан, сантехник, харуул хамгаалалтын ажил давхар хийж байсан. Д.Б гэх эмэгтэйтэй 2010 онд хамт амьдарч байгаад 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дахин жолооч, ачигчаар, хамтран амьдрагч байсан Д.Б нь борлуулалтын менежерээр ажилд ороод бараа бүтээглэхүүн борлуулж, борлуулалтынхаа 5%-иар цалинжиж ажиллаж байсан. Д.Б ер нь төлбөр, тооцоогоо хариуцаж ажилладаг байсан. Н.А нь ачигч жолоочоо хийгээд явж байгаад 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс ажиллахаа больсон...Д.Б 2015 оны 01 дүгээр сараас эхэлж огцом тооцоо дутааж эхэлсэн. Тухайн үед тооцоо тутааж байна гэхээр Д.Б түр хэрэглэсэн байгаа, бөөнд нь буцааж өгөх гэж байгаа гэж хэлдэг байсан. Бараа авахдаа хааяа Н.Аг явуулдаг байсан маргааш нь тооцоо хийхдээ дутуу хийдэг байсан, тооцоо дутуу байна гэхээр дараа бөөнөөр хийнэ, маргааш хийнэ, өнөөдөр хийнэ гэж хэлдэг байсан. Манай компаний зүгээс сар сардаа эсхүл 15 хоногт тооцоо хийхээр дутуу байдаг 5%-ийн цалинг нь хасч бодуулдаг байсан.  Ер нь бол авсан барааныхаа тооцоог өдөр өдөртөө хийх ёстой гэтэл таньдаг мэддэг болохоор итгээд хойшлуулаад үлдэгдэл чинь тэдэн төгрөг боллоо шүү гээд бичиж тэмдэглэдэг байсан, тэмдэглэлийн дэвтэр үйлдвэр дээр падаантай тулгаад бичиж явдаг байсан. Бараа бүтээгпэхүүний тооцоог Д.Б хариуцдаг байсан болохоор Д.Бтай тооцоо нийлдэг байсан. Д.Б, Н.А нар борлуулалтанд гарахдаа янз бүр өдөр, өдөрт нь эсхүл өнжөөд бараа бүтээгдэхүүнээ авахдаа падаан бичүүлээд авч яваад тооцоогоо хийдэг байсан. Гологдол хаягдал бүтээгдэхүүн гарвал тухайн өдөрт нь тооцоог хийх үедээ жинг нь нүдээр үзээд маргааш нь бүтээгдэхүүн өгөхдөө тухайн хэмжээгээр нь хасаад өгчихдөг байсан. Гологдол хаягдал бүтээгдэхүүн дээр маргаан гарч байгаагүй, маргаан гарвал тухай бүрт нь шийдээд тооцоо нийлээд явдаг байсан. Н.А, Д.Б нар авсан бараа бүтээгдэхүүнээ өөрсдөө хариуцдаг, ямар дэлгүүр, иргэдтэй харилцдагийг нь компаний зүгээс хянах боломжгүй. Бусад борлуулагч нар энэ зарчмаар явдаг. Энэ хоёр шиг дутаасан хүн байхгүй. Энэ хоёрыг ажилд авсан тушаал, гэрээний талаар охин Г.О мэдэх байхаа хамаатан садан гэдэг утгаар нь ажилд авъя, оръё гээд би Г.Оээс гуйгаад оруулсан...  гэх мэдүүлэг /1х, хх-30-31/...Г.О бид хоёр Д.Бг юун дээр гарын үсэг зуруулж байгааг нь хэлж өгсөн, өөрөө ч гэсэн” би төлнө, хүнээс 50.000.000 гаруй төгрөг авах ёстой тэрийг аваа л төлчихнө” гээд хэлсэн. Тэгээд Г.О бид хоёр гарын үсэг зуруулсан хүснэгтийг сар бүрээр нь тайлбарлаж өгөөд зуруулсан. Д.Б Н.Агаас өөр хүнтэй борлуулалтанд явж байгаагүй 2015 оны наадмаар хөдөө 10 гаран хоног явсан тэг хооронд Д.Бгийн дүү Я гэх эмэгтэй нөхөртэйгээ хамт борлуулалтанд хэд хэдэн удаа явсан. 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шиг санаж байна Д.Бгийн өр бөөгнөрөөд 20 гаран сая төгрөг болчихсон байсан. Би өдөр бүр өрөө төл гэж залгасаар байгаад нэг удаа 15.000.000 төгрөгийг Д.Б надад бэлнээр өгч байсан. Тэрийг нь би тэр хоёрын нэр дээр хуримтлагдсан барааны өрнөөс хасаж бичсэн. Зарлагын баримтан дээр тэмдэглэж бичсэн байгаа. Өөр их хэмжээгээр мөнгө надад өгч тооцоо хийж байгаагүй. Г.О бид хоёроос өөр манай хүү Н ганц нэг удаа тооцоо хийж байсан байх тэгээд тэмдэглээд надад өгдөг байсан. Д.Бтай л тооцоо хийх юм чинь гээд нэрийг нь бичиж байсан үе бий. 04\14, 06\14, 09\15, 10\15, 11\15, 12\15, 13\15, 14\15, баримтуудын бараа хүлээн авагчийн хэсэг дээр би өөрөө Д.Б гэж бичсэн. Тэр бичсэнийхээ урд Д.Бгаар гарын үсэг зуруулна гэж бодоод бичсэн. Миний Д.Бгийн нэрийг бичсэн баримтууд дээр Н.А бараа хүлээж авсан гэсэн боловч угаасаа тооцоог Д.Б л хийх ёстой юм чинь гэж бодоод ард нь Д.Бгийн нэрийг бичсэн. Картанд мөнгө байгаа гээд картаа өгөөд зарлагын баримтан дээр өгсөн гэж бичүүлдэг, тэгээд дараа нь картыг нь шалгахад хэлсэн мөнгө нь байдаггүй тэгээд л балласан зүйл байгаа. 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн Ягийн 800.000 төгрөг өгсөн гэснийг балласаныг би сайн мэдэхгүй байна. Яг бол санаж байна, гэхдээ бараа өгсөн гарын үсэг минийх байгаа боловч буцаан өгсөн мөнгийг балласан байгааг би сайн санахгүй байна, балласан байхыг бодвол Н.А, Д.Б хоёрын өрөнд багтсан байгаа болов уу... “ гэх мэдүүлэг /1х,хх-183-184/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн  4957 дугаартай бичиг судлалын шинжилгээгээр 9 ширхэг баримтыг Д.Бгийн гарын үсэгтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Үүнтэй танилцаад дараах тайлбарыг хийж байна. 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 07\15, 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09\15, 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10\15, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11\15, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 12\15, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 13\15, 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13\15 дугаартай 7 баримтны хувьд гарын үсэг зурсан ч асуудал байхгүй Д.Б бараа авсан болохоор л тайлал хэсэгт нь нэрийг нь бичиж тэмдэглэсэн бөгөөд Н.Агаар гарын үсэг зуруулсан. 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 06\14 дугаартай баримтан дээр Д.Бгийн нэрийг бичсэн нь нэрийг нь ашиглаж завших гэсэн санаа байхгүй. Би өөрийнхөө гэр бүлийн компаниас мөнгө залилж авах уу...Д.Бг 9 ширхэг баримтаар 10.659.390 төгрөгний хохирлыг өөрөөсөө холдуулж байгаа санаа гэж бодож байга. Энэ 9 ширхэг баримтыг хэрэгт цуг шалгах байтал тусгаарлаж шалгагдаж байгааг ойлгохгүй байна...Үйлдвэрээс бараа гарахад зарлагын падаан 2 хувь үйлдэгддэг, 1 хувь нь компанид, нөгөөг нь борлуулагч  авдаг, ингээд гадагш борлуулахаар явуулсан барааныхаа зарлагын падаан санхүүд шилждэг...Үйлдвэрийн архив үзвэл тухайн өдөр үйлдвэрлэсэн бүтээгдхүүн, борлуулалтад гарсан бүтээгдэхүүн тооцоо нийлж байдаг...Би Д.Бд байнга сануулж тооцоо чинь ийм болсон байна, тооцоо нийл гэж хэлдэг байсан...Тэгэхэд эндээс, тэндээс авна, одоо мөнгө орж ирнэ, 50 сая төгрөг хүнээс авна, тэр орж ирэхээр өгий, санаа зоволтгүй гэхээр нь үнэмшдэг байсан...мөн миний дүүгийн эхнэр нь болохоор бэрдээ хатуурхаж хэлж чадахгүй явсаар ийм хэмжээний өр үүсчихсэн.../2х, х-196-198/,

- гэрч Г.Аын мөрдөн байцаалтад өгсөн:...би Налайхад хүнсний дэлгүүр түрээсээр ажиллуулж байсан. 2015 оны 07 дугаар сарын эхнээс 2015 оны 07 дугаар сарын 08, 09-ний өдрийг хүртэл 2 удаа хиам зээлээр авч байсан. үлдэгдэл өр төлбөр байгаа эсэхийг эхнэрээсээ асууж тодруулж үзнэ, эхнэр өр төлбөр дууссан гэж байна. Өр төлбөр дууссан эсэх баримт тэмдэглэл байгаа үгүйг сайн мэдэхгүй байна. Надад хиам борлуулж байсан Д.Б гэж эмэгтэй байсан, Н.А гэж эрэгтэй хүн ирж байгаагүй...гэх мэдүүлэг /1х, хх-34/,

- гэрч Ч.Шын мөрдөн байцаалтад өгсөн:...Би дэлгүүр ажиллуулж байхдаа /2014-2015/ “Ану Болор” ХХК-ны борлуулагч Н.А, Д.Б гэж хоёр хүнээс хоёулангаас нь хиам, махан бүтээгдэхүүн авч байсан гэхдээ тооцоог нь дор бүрд нь хийдэг байсан. одоо ямар ч өр төлбөр байхгүй, сүүлд нь Д.Б нь хиас өгөхөө болиод гурил өгдөг болсон байсан. хэрвээ өртэй байсан бол Д.Б дараа нь надад гурил нийлүүлэхгүй байсан байх. Падаан өгдөггүй байсан, тэмдэглээл явдаг байсан, тэмдэглэл нь ухвал байгаа байх. Тэр хоёрын эхнэр Д.Б нь төлбөр тооцоогоо хийдэг байсан нөхөр Н.А нь ачигчаар дагаад явдаг байсан... гэх мэдүүлэг /1х, хх-35-36/,         

- гэрч С.Ягийн мөрдөн байцаалтад өгсөн:...Д.Б нь миний аав Сгийн төрсөн дүү буюу миний авга байгаа.  “Ану Болор” ХХК-нд 2015 оны 7 дугаар сард наадмаас өмнөхөн тухайн үед хамтан амьдарч байсан Э, Д.Б эгч хоёртой хамт 1-2 удаа түгээлтэнд явж байсан. тэр үед Д.Б эгч надад ажлаа зааж өгөх гэж явж байсан. түүний дараа Д.Б эгч Н.А ах хоёр хөдөө яваад Э бид хоёр 2 удаа ”Ану Болор” ХХК-ний  түгээлтэнд явсан. 2015 оны 07 дугаар сарын дундуур байсан байх. ...2015 оны 04 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сарыг хүртэл Эыг Д.Б эгчтэй цуг түгээлтэнд явж байгаагүй гэж бодож байна. Тэр үед Э бид хоёр тусдаа амьдарч хоёр гэрийнхнээрээ ирж очдог байсан болохоор өдөр бүр хамт байдаггүй байсан. Гэхдээ Э Д.Б эгчтэй тийм удаан хамт ажиллаж байгаагүй, ер нь Э Д.Б эгчтэй хоёулахнаа борлуулалтанд хамт яваагүй байх. Э бид хоёр салаад жил гаран болж байна, Өмнөговьд байгаа гэсэн. Манайхан Эыг Улаанаа гэж дууддаг байсан. Э бид хоёр түгээлтэнд явж байхдаа “Ану Болор” ХХК-ны Г.Ц эгчээс бараа аваад түүнийгээ зарлагын падаан дээр бичүүлээ л орой нь 23 цагийн үед бараагаа дуусгаад “Ану Болор” ХХК-д очиж тооцоо хийж, өглөө бичүүлж авсан зарлагын баримтан дээр би гарын үсэг зурж байсан. Намайг тооцоо хийхэд Г.Ц эгчийн хүүхэд гээд нэг ах байсан, тэрэнтэй тооцоо хийж мөнгө тушаасан, нэрийг нь санахгүй байна. Э бид хоёр түгээлтэнд явж байхдаа зээлээр өгдөг гээд Налайхд байдаг 2 дэлгүүрт хиам өгсөн. Гэхдээ тийм их мөнгөний зээл өгөөгүй яг хэдэн төгрөгийн зээл өгснөө санахгүй байна. Зээлээр өгсөн гэдгээ зарлагын баримт 2 хувийг үйлдэж, авсан барааг нь үнийн дүнтэй нь бичиж нэг хувийг дэлгүүрт нөгөө хувийг нь Д.Б эгчид өгсөн. Тэр баримтан дээр зээлээр өгсөн гэдгээ тэмдэглэсэн. Мөн Н.А ах, Д.Б эгч хоёрт тусдаа тэдэн төгрөгийн бараа тэр дэлгүүрт зээлээр өгсөн, тэдэн төгрөгийг “Ану Болор” ХХК-д тушаасан гэдгээ нэгтгэж бичиж өгсөн. 2015 оны 07 дугаар сарын 09-ны “Ану Болор” ХХК-ний 51\15 гэсэн зарлагын баримтан дээр “800.000 өгсөн СЯ” бичиг бол миний бичиг байна. Гэхдээ миний бичгийг дээрээс нь балласан байна. Мөн дор нь нэмж “ данс 900.000 авав” гээд дор нь 450.000 гэснийг зөвөлсөн байна. Би “Ану Болор” ХХК-д хэдэн төгрөг тушаасанаа санахгүй байгаа ч дансаар мөнгө өгөөгүй, бэлнээр тушаасан. Мөн зарлагын баримтан дээр бичигдсэн шиг 2.354.900 төгрөгний бараа хүлээж авч гараагүй. Юу гэж Э бид хоёрт тийм их бараа өгөх вэ. 2 дэлгүүрт бараа зээлээр өгсөн ч 1 сая гаран төгрөгний бараа өгөөгүй. Ойролцоогоор тус бүрт нь 100.000 гаран төгрөгний бараа зээлээр өгсөн байх. Миний мөнгө тушааж гарын үсэг зурсаны дор өөрсдөө нэмж бичсэн, миний бичгийг дарсан байна. Э бид хоёр ямар ч байсан 2 удаа борлуулалтанд явсан. 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 53\15 гэсэн зарлагын баримтан дээр бас миний гарын үсэг байна гэхдээ би зөв бурууг нь мэдэхгүй, санахгүй байна. 17-ний өдөр зээл өгдөг хэдэн дэлгүүрт нь өгсөн л байх, хэдэн төгрөгний зээл өгсөнөө санахгүй байна. Э бил хоёр 1 өдөр ажиллаад цалин аваагүй... гэх мэдүүлэг /1х, хх-170-171/,    

           - гэрч Г.Нын мөрдөн байцаалтад өгсөн:...би “Ану Болор” ХХК-ны менежерээр ажиллдаг. Би өдөр бүр өглөөнөөс оройг хүртэл компаний үйл ажиллагааг хянаад тогтмол байж байдаг. Манай ээж Г.Ц, эгч Г.О нарыг байхгүй ганц нэг удаа борлуулагч нараас тооцоог нь аваад зарлагын баримтан дээр гарын үсэг зурдаг, тухайн мөнгийг ээж, эгч нарыг ирэхээр хүлээлгэж өгдөг. Д.Б нэг хэсэг Ягийн нөхөр гээд залуутай хамт борлуулалтанд явж байсан. Тэр залуу машиныг нь бариад Д.Б өөрөө тооцоогоо хийгээд явдаг байсан. Би Н.А ахыг 1 сар орчим хугацаанд компани зээрээ гагнуур хийлгэж байсан тэр хугацаанд Д.Б дүүгийнхээ нөхөр гээд залуутай борлуулалтанд явж байсан. Д.Бгийн өгч явуулсан мөнгийг Н.А Д.Бг ирэхгүй бол тушаадаг байсан, эсвэл Д.Б өөрөө тушаадаг байсан, Д.Б л мөнгөтэй харьцдаг байсан. Д.Бгийн дүү Я гэх хүн Н.А, Д.Б нар 2015 оны 07 дугаар сард хөдөө явсан байхад нөхөртэйгээ хамт явдаг байсан...гэх мэдүүлэг /1х, хх-174-175/,

- гэрч Б.Эы мөрдөн байцаалтад өгсөн:...Н.А ах, Д.Б эгч хоёр хөдөө явах гээд Я бид хоёрт түгээлт хийдэг дэлгүүрүүдээ зааж өгөх гээд хамт 1 удаа дараа нь тэр хоёрыг хөдөө явсаны дараа нэг удаа Я бид хоёр “Ану Болор” ХХК-аас хиам аваад борлуулалтанд явсан. Би 2015 оны 04 дүгээр сараас 2015 оны 06 сарын хооронд “Royal” гэдэг цэвэр усны компанид борлуулалт хийдэг байсан. Би Д.Б эгчтэй хоёулахнаа борлуулалтанд явж байгаагүй...Я бид хоёр 1 удаа борлуулалтанд явж тооцоогоо “Ану Болор” ХХК дээр ирээд Н гэдэг залуутай тооцоогоо тушааж байсан. Яг хэдэн төгрөг байсныг сайн санахгүй байна. Я бид хоёрын борлуулалтанд явсан өдөр дэлгүүрт зээлээр бүтээгдэхүүн өгсөн үгүйг би мэдэхгүй байна, Я тооцоо мөнгө барьж байсан. Бид хоёр нэг өдөр ажиллаад цалин хөлс аваагүй. Н.А ах, Д.Б эгч хоёртой хамт түгээлтэнд явахад Д.Б эгч тооцоогоо барьж байсан, Д.Б эгч ажилтай гээд явцан байхад Н.А ах хорооллын арын дэлгүүрүүдээр өөрөө тооцоо хийж байсан... гэх мэдүүлэг /1х, хх-177-178/, 

             - гэрч Я.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн:...“Ану Болор” ХХК-д борлуулалтын менежрээр ажиллаад 10 гаран жил болж байна. Н.А, Д.Б нар нь ойролцоогоор 2014 онд ажиллаж эхэлсэн, би яг оныг нь санахгүй байна... Н.А ах машинаа бариад Д.Б эгч тооцоогоо хийдэг байсан. Тухайн үед тэр хоёрын хүүхэд нь жоохон байсан болохоор Н.А ах өглөө ирж бараагаа аваад замаараа Д.Бг аваад явж байгаад орой Н.А ах компани дээр ирж тооцоо хийдэг байсан. Заримдаа цуг ирж тооцоогоо хийх үе ч байдаг. Сүүлдээ Н.А ах Д.Б нарын компанид төлөх тооцоо нь хуримтлагдаад их болсон гэж сонссон. Өөрсдөө ч гэсэн борлуулах идэвхи муудаж байгаад ажилаасаа гарсан. Гэхдээ яг хэзээнээс больсныг мэдэхгүй байна. Н.А, Д.Б нарын гэр бүлийн асуудалыг нь би мэдэхгүй. ”Ану Болор” ХХК-ний бүх ажилчид нь тодорхой ажил үүргийн гэрээтэй байдаг. Д.Бг Н.Агаас өөр хүнтэй түгээлтэнд явж байсан талаар би мэдэхгүй. Борлуулагч нар тооцоогоо Г.О эгч болон хадам ээж Г.Цтай хийдэг байсан. Манай компани гэрээт нягтлантай, тэр сар бүрийн тайланг гаргадаг. Н.А, Д.Б хоёрыг ажиллаж байх үед манайх байнгын нягтлантай байсан. Тэр нягтлан маань өвчний улмаас нас барсан. Буцаалт хийсэн бүтээгдэхүүнийг компани аваад дараагийн бараа авалтаас хасаж өгч бид нар тэгээд буцаалт хийсэн дэлгүүртээ өгдөг байсан... гэх мэдүүлэг /1х, хх-180-181/,

 - гэрч Б.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: ...манайх 2015 онд 4, 5 сар хиам авдаг байсан, тэр үед эрэгтэй, эмэгтэй хоёр хүн борлуулалтанд явдаг байсан, ихэнхдээ эмэгтэй нь тооцоо хийдэг эрэгтэй нь хиамаа зөөж өгдөг байсан, хааяа эрэгтэй нь тооцоо хийдэг байсан, манайх тэр хоёрт өр төлбөр байхгүй тухай бүрт нь тооцоогоо хийдэг байсан...гэх мэдүүлэг /1х, хх-185/,

          - гэрч П.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: ...манайх 2014, 2015 онд “Ану Болор” ХХК-аас хиам, мах, махан бүтээгдэхүүн авдаг байсан, тэр үед эрэгтэй, эмэгтэй хоёр хүн борлуулалтанд явдаг байсан, эмэгтэй нь тооцоо хийдэг эрэгтэй нь хиамаа зөөж өгдөг байсан нэрийг нь мэдэхгүй байна. Манайх тэр Ану Болор” ХХК-д өр төлбөр байхгүй тухай бүрт нь тооцоогоо хийдэг байсан... гэх мэдүүлэг /1х, хх-186/,

         - гэрч Н.Тын мөрдөн байцаалтад 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “...манайх Сонгинохайрхан дүүгийн 2 дугаар хороо, Орбит 60-32 тоотод байрлах “Хавцгайт” гэр хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2014 оны 07 дугаар сараас 2015 оны 08 дугаар сар хүртэл П.Б гэх эмэгтэйг ажиллуулсан. Энэ хугацаанд 35.600 төгрөгний дутагдуулсан тул 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр цагдаад гомдол гаргасан...П.Бгийн нуусан байсан баримтан дотроос “Ану Болор”-ын 730.000 орчим төгрөгний баримт гарч ирсэн тэгээд борлуулагч гэх эмэгтэй рүү утсаар ярихад “ би П.Бтэй өөрөө учраа олно гэсэн. Тэр хүүхэн П.Бгээс авлага байгаа ч гээгүй үгүй ч гээгүй...тэгээд аудитын шалгалтаар “Ану Болор”-ыг хохирсон гэж мэдэгдээгүй учраас би дахин холбогдоогүй...” гэх мэдүүлэг. \2хх, хх-200\,

         - гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтад 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...би “Бодит бүртгэл аудит” ХХК-д чанарын хяналт хариуцсан аудитороор ажиллаж байхад...“Хавцгайт” дэлгүүрийн худалдагч П.Бтэй холбоотой баримтуудаас 34 ширхэг баримаар 7.878.353 төгрөгний өглөгтэй гарсан. Эдгээр баримтууд нь худалдагчаар ажиллаж байсан П.П.Бг ажлаас гарсанаас хойш хүлээн авсан баримтууд болох нь толтоогдсон. Үүн дотор “Ану Болор” ХХК-тай холбоотой 3 ширхэг 535.600 төгрөгний баримт байсан. Үүнийг ...“Хавцгайт” дэлгүүрийн эзэн Т зөвшөөрч байсан. ...” гэх мэдүүлэг /3х, х-98/, 

- гэрч С.У-н мөрдөн байцаалтад өгсөн:...би энэ дэлгүүрийг 2015 оны 10 дугаар сараас худалдан авч  ажиллуулж байгаа. Манай дэлгүүр “Ану Болор” ХХК-аас хиам авч байгаагүй. Хуучин ажиллуулдаг байсан Э гэдэг хүн “Дэнжийн 1000” зах дээр зогсодог сурагтай байсан би сайн мэдэхгүй байна. Би Н.А, Д.Б гэдэг хүмүүсийг танихгүй... гэх мэдүүлэг /1х, хх-173/,

- гэрч Д.Т мөрдөн байцаалтад өгсөн:...миний ээж Д.Б нь хувийн зан байдал нь тайван дөлгөөн ааштай, архи, тамхи хэрэглэдэггүй ажилч хөдөлмөрч хүн. Одоо ажилгүй байгаа, ухаан санаа эрүүл, 1971 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Дээд боловсролтой, багш мэрэгжилтэй, Н.Атай 2006 оноос 2015 он хүртэл хамт амьдарсан энэ хоёрын дундаас нэг хүүхэд гарсан. Одоо дүү маань ээж бид хоёртой хамт амьдарч байгаа. Н.А ааш зангийн хувьд хэвийн л хүн архи ер нь уудаг, уусан үедээ хэрүүлтэй байдаг байсан. Н.А ээж хоёр таарахгүй архинаас болж хэрэлдээд салсан. Ээж Д.Б нь “Ану Болор” ХХК-аас мөнгө завшсан хэрэгт шалгагдаж байгаа, гэхдээ би завшсан гэх мөнгөө хаана юунд зарцуулсныг мэдэхгүй... гэх мэвүүлэг /1х, хх-32/,

- гэрч Ш.Н мөрдөн байцаалтад өгсөн:...би Д.Бг 2000 оноос хойш мэднэ, найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа. Зан байдлын хувьд хувиараа бизнес эрхэлж амьдрал ахуйгаа залгуулж явдаг. Хүүхдүүтэйгээ хамт амьдардаг. Ухаан санаа эрүүл, сүүлийн 2-3 жил ойрхон ойрхон уулзаагүй... гэх мэдүүлэг /1х, хх-33/,

            - “Ану-Болор” ХХК-ийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02/2015 дугаартай “хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” захирлын тушаал /1х, хх-85/,

- “Ану-Болор” ХХК-ийн Хөдөлмөрийн гэрээ /3х, хх-20-25/, “Ану-Болор” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03/2016 дугаартай “хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” захирлын тушаал /3х, хх-69/, 

- шүүгдэгч Д.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн:...би Н.Атай 2008 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Дундаасаа нэг хүүхэдтэй . бид 2014 оныг хүртэл хамтран амьдарч байхдаа “Бөмбөгөр” дээр бөөний ундааны төв ажиллуулж  3 ресторан давхар ажиллуулж байсан. Тэр үеэс Н.А бөмөгөрийн ажлыг хариуцаж ажиллуулж чадаагүй алдагдалтай ажиллаал эхэлсэн. Ингээд Н.Агийн хүсэлтээр хамаатных нь “Ану Болор” ХХК-д хиам түгээх ажил хийсэн. Албан ёсоор Н.А бид хоёртой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаагүй, ямар нэгэн ажилд томилсон тушаал шийдвэр гаргаагүй. Бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгөхдөө Н.Ад өгдөг байсан. мөн дутаасан учир шалтгаан, үнийг дүнг 64.000.000 төгрөг байгаа гэдгийг гайхаж байна. Н.А бараа хүлээж аваад надаар гарын үсэг зуруулаад баримтан дээр толгойлохдоо Н.Агаар өгдөг байсан. Борлуулалт хийхдээ бид хоёр хамт явдаг байсан, заримдаа Н.А ганцаараа явдаг байсан. Байгууллагад авсан барааныхаа мөнгийг тушаахдаа бид хоёр тухайн өдрийнхөө нөхцөл байдлаас шалтгаалаад бэлэн болон дансаар мөнгө тушаадаг байсан бид хоёрын хэн тохиромжтой нь өгч авдаг байсан. Тухайн үед бараа бүтээгдэхүүн дутна гэж тооцоолаагүй явсан. Н.А бараа бүтээгдэхүүн хүлээж авч байгаагүй зөвхөн жолооч, ачигчийн ажил хийдаг байсан гэдэг нь худлаа Н.А бараа бүтээгдэхүүнээ өөрөө хүлээн авч борлуулалтаа хүртэл өөрөө хийж байсан. ...Н.А дэлгүүрүүдээ мэддэг байсан. Би 30 сая орчим төгрөг үрэгдүүлсэн. Шалтгаан нь буцаалт буюу муу бараа бүтээгдэхүүн буцаж ирж тооцоо дутах тохиолдол байдаг, мөн түрээсийн дэлгүүрүүд хиам авчихаад мөнгө өгөлгүй түрээслэгч нар нь гараад явчихдаг. Бид нар албан ёсоор гэрээ хийгээггүйдээ хохироод үлддэг. Энэ өр төлбөр 64.000.000 төгрөг болчихоод байхад яагаад тухайн үед нь зогсоогоогүй үргэлжилүүлээд байсныг гайхаж байна. Мөн 2 машиныг маань гараашд цоожилчихсон, надан түлхүүр байхгүй байгаа, компани авсан. Өр төлбөрөө төлөх зорилгоор хиамаа бэлэн мөнгөөр худалдаж аваад олсон ашгаасаа үлдсэн өрөө дарж байя гэсэн саналыг зөвшөөрөөгүй. Салсан гэх нөхөр Н.А намайг ажлаасаа гарсанаас хойш энэ компанид үргэлжилүүлэн ажиллаж байгаа цалин авдаггүй гэсэн тэгэхээр энэ өр төлөгдөж байгаа. ...тухайн үед ажиллаж байх хугацаанд Н.А бас л дутаасан яг хэдийг дутаасныг мэдэхгүй. Надад ажиллаж байх хугацаанд бараа хүлээж авсан баримтууд байгаа. Тушаасан мөнгөний тэмдэглэлийг өөртөө авч үлдээгүй нь миний алдаа боллоо. 2015 оны 01 дүгээр сарын эхээр Г.Оийн дансанд 1.000.000 төгрөг хийсэн гэдгийг би санаж байхад компанид нэг төгрөг ч өгөөгүй гэх. Энэ нь дансаар нотлогдох байх.../1х, хх-10/,

Би 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд нөхөр Н.Агын хамт “Ану Болор” ХХК-д борлуулалтанд явж байсан. 2015 оны 10 дугаар сард Г.О, Г.Ц нартай уулзаад 2 машиныг чинь авна, Н.Агын цалинг суутгана гэж тохирсон. Тэр үед жаран хэдэн төгрөг гэж хэлж байсан. Хүмүүсээс авлагаа аваад аль болох барагдуулна гэж тохирсон. Би хэдэн төгрөг дутаасан гэдгээ сайн мэдэхгүй байна, нэхэмжилж байгаа мөнгө нь хэр үндэслэлтэй юм бол юугаар баталгаажуулж байгаа юм. Би тухайн үед өдөр авсан барааныхаа мөнгийг эргүүлээд тушаадаг байсан, баримт байхгүй, тэмдэглэл хөтөлдөггүй байсан, бараа нь муудаад байдаг байсан, хэдэн төгрөгний бараа муутгаж байснаа санахгүй байна. Ямарч байсан ямаа, тахианы мах хольж хийдэг болохоор муудах эрсдэлтэй, өнөөдөр буцаад ирсэн барааг маргааш нь өөр шошиг наагаад зар гээд өгдөг байсан. Муудсан, хонож өнжсөн барааны шошгийг сольж наагаад өгдөг байсан талаар хяналтын байгууллагад хандаж байгааүй. Бид нар ах дүү хамаатан садан л гэж боддог байсан. Ямар дэлгүүрт бараа өгдөг байснаа сайн санахгүй байна, Н.А дэлгүүрүүдээ маш сайн мэддэг. Тооцоогоо аваагүй дэлгүүрүүд байгаа, Н.А сайн мэдэж байгаа. Хавцгайтаас 1 сая гаран, Налайхын 2 дэлгүүрээс 500.000 орчим төгрөг, Шархадны 2 дэлгүүрээс 500.000 орчим төгрөг авах ёстой, сайн санахгүй байна. Яагаад мөнгө дутаасанаа сайн мэдэхгүй байна. Би Г.Отэй тооцоо нийлж гарын үсэг зурахдаа Н.Аг эвгүй байдалд оруулаад яахав гэж бодоод зурсан, суугаад тооцоо нийлсэн юм байхгүй, за энэ дээр зур гэхээр нь зурсан. Хүнээс авах авлагаа аваад төлнө л гэж бодсон...Н.А 2 машинаа хэдэн төгрөгөөр үнэлж өгсөн юм бол цалиндаа хэдэн төгрөг суутгуулсан бол тэрийг бодож үзмээр байна. “Ану Болор” ХХК-д би нөхөртөө туслаад явдаг байсан ажил хийж байгаагүй, хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, наадуул чинь надад баримт бичиж өгч байгаагүй, Н.А гэж баримт бичиж өгдөг байсан. Надад ганц нэг баримт байгаа авч ирж үзүүлнэ... гэх мэдүүлэг /1х, хх-72-73/,

...би Н.А гэгчтэй 2009 оноос хамтран амьдрах болсон. Бид хоёх дундаасаа нэг охинтой болсон. 2015 оны 8 дугаар сараас Н.А бид хоёр хувийн харилцаанаас болж салсан. Одоо манай охин над дээр байгаа. 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Н.Агийн ээжийнх нь төрсөн эгч Г.Цгийн “Ану Болор” ХХК-д ажиллаж эхэлсэн. Тухайн компанид ажиллая гэдэг саналыг Н.А өөрөө надад тавьсан. Н.А замаа мэддэг, дэлгүүрээ мэддэг байсан болохоор бид хоёр цуг явж борлуулалт хийдэг байсан. Н.А бид хоёр цугтаа дэлгүүрт орж ямар бараа авах талаар захиалга авч шинэ бараа байвал хамт сурталчилж хамт л борлуулаллт хийдэг байсан. дэлгүүрт бараа нийлүүлэхдээ бид хоёр 2 зарлагын баримт үйлдэж 1 баримтаа дэлгүүрт үлдээж 1 баримтаа өөрсдөө авдаг байсан. зарагдсан барааныхаа мөнгийг Н.А компаний эзэн Г.Ц, юм уу Оюуныилэг хоёрын аль нэгэнд өгч дараагийн бараагаа авдаг байсан. Н.А бид хоёр зарсан барааныхаа 5%-иар цалинжидаг байсан. компанитай тооцоо хийгээд өрөө дарсан болохоор дараагийн барааг өгч байна гэж ойлгож байсан. ингэж ажлаа хийж байгаад Н.А бид хоёр хувийн таарасжгүй харьцаанаас болж салсан болохоор тэр ажлыг хийх сонирхолгүй болсон. 2015 оны 08 дугаар сараас хойш тэр ажлыг хийхээ больсон. Тэгээд ч тэр компаний хүмүүс хэзээ ч ганц надад бараа олгож байгаагүй, зөвхөн Н.Ад л бараа олгож байсан. Бид хоёрыг салсаны дараа л ийм асуудал үүсгэж байна. “Ану Болор” ХХК-тай ямар нэгэн гэрээ хийгээгүй, амаар тохиролцож л ажиллаж байсан. Гэхдээ“Ану Болор” ХХК надтай тохиролцоогүй Н.Атай л ярьж тохирч энэ ажлыг явуулдаг байсан. би Н.Ад хоёулаа компанитай албан ёснй гэрээ байгуулж ажиллая нийгмийн даатгал төлж ажиллая, эргээд бид хоёр банкны зээл авах, зээлээр орон сууцтай болоход хэрэгтэй шүү дээ гэж хэлэхэд Н.А болон түүний ах дүү нар хүлээж аваагүй. Бид хоёр өдөртөө дээд тал нь 1.800.000 төгрөгийн , доод тал нь 300.000 төгрөгийн бараа хүлээж авч  байсан. Зарим өдрөө бүх бараагаа борлуулдаг байсан, хүчээр шахуу дэлгүүрүүдэд зээлээр өгдөг байсан яагаад гэвэл компани үлдэгдэл бараагаа буцааж авахгүй уурлаад байдаг байсан. харгүүртэй машин байхгүй учраас халуун машинд хиам нь задарч хагараад гологдол гарч түүнийгээ компахид мэдэгдэхээр “та нар өөрсдөө хурдан борлуулахгүй яасан юм бэ” гээд авахгүй эсхүл шошигыг нь солиод дараагийн ээлжинд өгч явуулдаг байсан. Дэлгүүрүүд манайхаас худалдаж авсан бараа нь муудсан хатсан байвал буцааж өгдөг байсан. Тэгээд компани буцааж авах дургүй учраас Н.А бид хоёр дэлгүүрүүдээ алдахгүйн тулд өөрсдийн өдрийн цалин болох 5 хувиасаа тооцож бодож төлдөг байсан. Тэгээд буцаалтаар авсан хиамаа нохойд өгч, булж устгадаг байсан. бид хоёр дэлгүүрүүдэд бараа зээлээр өгдөг байсан, тэгээд эргээд мөнгөө авч чадаагүй хэд хэдэн тохиолдол байдаг, одоо харин тодорхой сайн санахгүй байна. Н.А бид хоёр албан ёсоор гэрлэлтээ  батлуулаагүй байсан. Н.А бид 2 одоо хамт амьдардаггүй. Охин аавыгаа санаад байхаар охиноо ганц хоёр хоног аваач гэхээр Н.А холбоо барьдаггүй. Охинтойгоо ч харьцдаггүй. Н.А бид 2 ямар ч харилцаагүй. Би Н.Ад хань болж тусалж л хамт явдаг байсан. Түүнээс биш би “Ану Болор” ХХК-д ямар нэгэн тодорхой үүрэг гүйцэтгэх ажилтан нь байгаагүй. Барааны тооцоог зөвхөн Н.А хийдэг байсан. Ганц нэг удаагийн л тооцоог би хийж байсан байх. “Ану Болор” ХХК -аас Н.А бараа хүлээж авсан зарлагын падаанууд зарим нь надад байгаа. Яг үндсэн ажпын тогтсон цаг хувиар бид 2-т байгаагүй. Дэлгүүрүүдээс захиалга ирэхээр л гардаг байсан. 7 хоногт 2-3 удаа борлуулалтанд явдаг байсан. Н.А бараагаа компаниас авч надад өгөөд манай дүүгийн найз залуу Э /Улаанаа/ -тай хамт 1-2 удаа би борлуулалтанд явсан. Н.А тэр үед компанид өөр ойр зуурын ажил хийхээр үлддэг байсан. Тооцоог Н.А хийдэг байсан болохоор өмнөх өдрийн тооцоогоо хийлгүйгээр дахин бараа авдаг байсан эсэхийг би мэдэхгүй. Би “Ану Болор” ХХК-д хохирол учруулаагүй болохоор тэр компанид хохирол төлөх үндэслэл байхгүй. “Ану Болор” ХХК-ны зүгээс Г.Ц эгч намайг дуудаад тооцоо нийлнэ, энэ баримтан дээр гарын үсгээ зурчих гэхээр нь би Н.Ад тэр тухай хэлэхээр Н.А намайг “Чи зүгээр л зурчих” гэдэг байсан. Тэгээд би зурах ёстой л юм байлгүй гэж бодоод зурдаг байсан. Хамгийн сүүлд 2015 оны 10 дугаар сарын эхээр Н.А над руу залгаад “2-уулаа ингээд салж байгаа юм чинь 2-уулаа эвтэйхэн салъя, Компани дээр очоод гарын үсэг зур гээд байгаа юман дээр нь очоод гарын үсгээ зурчих, тэрийг бол би чамд хамааруулахгүй, чи зүгээр л зурчих” гээд намайг “Ану Болор” ХХК-руу явуулсан. Тэгээд Г.Ц Г.О 2 компани дээр байсан. Тэгээд их сайхан ааштай надтай уулзаад энэ хүснэгтэн дээр гарын үсгээ зурчих гэж хэлээд маш их тооны мөнгөн дүн бичсэн хүснэгтэн дээр гарын үсгийг маань зуруулсан. Н.А надад хэлэхдээ ах дүүсийн хооронд хэрүүл маргаан үүсээд бусад нь барьцаад гэрийнхэн уурлаад байна, чи зүгээр үг дуугүй гарын үсгээ зурчихаарай гэсэн болохоор нь би элдэв юм асуулгүй гарын үсгээ зурсан. Миний ойлгосноор 60 гаран сая төгрөгийн өр төлбөртэй байна гэсэн баримтан дээр л намайг гарын үсэг зуруулсан. Надад юу ч тайлбарлаж хэлээгүй... гэх мэдүүлэг /1х, хх-188-190/, 

Би 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч ахлах дэслэгч Г.Х-н гаргасан №4957 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Би “Ану-Болор” ХХК-д гомдолтой байна. намайг хэрэгт холбогдуулах гэж хуурамчаар миний гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч баримт бүрдүүлсэн асуудалд гомдолтой байна. 14/15, 13/15, м 12/15, 11/15, 10/15, 09/15, 07/15, 06/14, 04/14 гэсэн 9 ширхэг баримтуудаас бусад “Д.Б” гэсэн гарын үсэгтэй баримтууд нь миний гарын үсэг мөн. Би өөрөө гарын үсгээ зурсан баримтан дээрх барааг би л хүлээж авсан гэсэн үг. Гэхдээ зарим үед Н.А бараа хүлээж авчихаад баримтан дээр нь гарын үсгээ зураагүй хоосон орхисон байсныг нь дараа нь “Ану Болор” ХХК-аас Г.Ц эгч нөхүүлж зуруулдаг байсан. Гэхдээ одоо бол нөхүүлж зуруулсан болон өөрийн хүлээж авч зурсан баримтууд дээрх барааг би л хариуцахаар болж байна. Тэгэхээр миний гарын үсэгтэй баримтуудын тооцоог би төлөх ёстой. Мөн түүн дээр бичигдсэн төлсөн дүнг би төлсөн гэсэн үг. Бас миний 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Ану Болор” ХХК-ны Г.Ц эгчид дамжуулан өгч байсан 15,000,000 төгрөгийг миний тухайн өдрийн баримтан дээр төлсөн гэж бичилгүйгээр Н.Агийн хүлээн авсан 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зарлагын баримтан дээр 15,000,000 төгрөг тооцов гэж нөхөж бичсэн байна. Энэ бол Н.Агийн төлсөн мөнгө биш миний төлсөн мөнгө. Мөн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Г.Оийн дансанд 1,000,000 төгрөгийг би найз Жынхаа данснаас шилжүүлж байсныг миний зарлагын баримтууд дээр төлсөн гэж тэмдэглээгүй байна. Ж одоо Солонгост байгаа. Би овог, регистрийг нь мэдэхгүй байна, дансны дугаарыг нь олж чадах байх. Зээлээр өгөөд өр төлбөрөө ер нь бол аваагүй дэлгүүр байгаа байх. Гэхдээ сайн санахгүй байна. миний тухайн үед хөтөлж байсан тооцооны хар дэвтэр зэрэг зүйлс одоо байхгүй. Олдохгүй байгаа. Тийм болохоор яг тэр дэлгүүр тэдэн төгрөг гэсэн нарийн зүйлсийг би хэлж мэдэхгүй байна. Жын данснаас Г.Оийн дансруу 1,000,000 төгрөг шилжүүлсэн гэсэн баримт байхгүй, Ж Монголд байхгүй байгаа учраас би авч чадахгүй байна. Миний хүлээж авсан баримтаар 43.913.476 төгрөгийн бараа байдаг, харин зарлагын баримтан дээрх буцаан төлсөн үнийн дүн 42.581.741 төгрөг байдаг, ингээд “Ану Болор” ХХК-д төлөх ёстой үнийн дүн нь 1.331.935 болж байна, үүний 1.000.000 төгрөгийг найз Жын данснаас Г.Оийн данс руу орсон энэ 1.000.000 төгрөг миний тооцооноос хасагдаагүй байна. Иймээс Л.Оээс баримтыг гаргаж өгнө үү...гэх мэдүүлэг /1х, хх-191-192/,  

...тухайн үед хичнээн дэлгүүр аж ахуйн нэгжүүд хамтран ажллаж байсныг би үнэндээ сайн санахгүй байна. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 118 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Шүүхээс буцаах захирамжид “Баян сагсай” аудит ХХК-ний шинжилгээний тайланд 130 анхан шатны баримт судлагдаж гарын үсэггүй 3 ширхэг баримтын үнийг хасч 127 ширхэг падаанаар 62,882,867 төгрөг гэж тооцсон. Гэтэл криминалистикийн шинжилгээгээр 109 ширхэг падааны гарын үсэг бичвэрийг шинжилүүлсэн байх ба үлдсэн 18 ширхэг падаанд зурагдсан гарын үсэг, нөхөх бичвэрүүд шинжилгэдээгүй байна. Яагаад ингэсэн талаар сайн мэдэхгүй байна. Нийт 130 ширхэг падаанаас би өөрийн гарын үсгийг нягталж хараад 9 ширхэг падаанд миний гарын үсэг биш байна гэж үзсэн. Тэгээд үүнийгээ шинжилүүлье гэсэн. Үүний дагуу мөрдөн байцаагч Хулан шинжилгээ хийлгэсэн. Энэ ажиллагааг хийлгэхэд хэдэн падаан явуулсан талаар нь мэдэх зүйл байхгүй. Миний ойлгосноор миний гарын үсэг зурагдсан падаануудыг шинжилүүлэх шаардлагагүй гэж үзээд явуулаагүй байх гэж үзэж байна. Би өөрөө хавтаст хэрэгт байгаа 130 падааны нүдээр үзэж харлаа. Дээрх падаануудаас  05/14, 07/14, 11/14, 13/14, 14/14, 15/14, 19/14, 21/14, 58/15, 26/14, 27/14, 39/14, 40/14, 41/14, 45/14, 32/15, 33/15, 34/15, 35/15, 36/15, 37/15, 38/15, 39/15, 40/15, 41/15, 42/15, 44/15, 45/15, 46/15, 47/15, 48/15, 49/15, 50/15, 51/15, 52/15, 53/15, 54/15, 55/15, 56/15 дугаартай падаануудыг миний өөрийн гарын үсэгтэй падаанууд байна гэж үзсэн байна. Бусад падаанууд надтай холбоогүй...гэх мэдүүлэг /2х, хх-237-239/, 

Түрүүчийн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйл байхгүй байна. Н.А нь 2015 оны... сараас хойш борлуулалт хийж байгаагүй гэж мэдүүлэг өгдөг. Би борлуулалт хийж байсан падаанаа үзэхэд 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр борлуулалт хийсэн байна. Энэ дангаараа борлуулалт хийж байсан 12 ширхэг падаанаар тогтоогдож байна. Тиймээс энэхүү 12 ширхэг падааныг хавтаст хэрэгт хавсаргуулахаар өгсөн болно. Энэ “Ану Болор” ХХК-иас авсан бараагаа цааш бусад дэлгүүрүүдэд тарааж өгөхдөө падаан бичиж өгдөг байсан. Ингэж өгөхдөө голцуу зээлээр өгдөг бөгөөд дараа нь өрийг хурааж авдаг. Ингэж өгөөд мөнгөө аваагүй тохиолдолууд байгаа гэж шүүхэд 13 ширхэг падаан хавтаст хэрэгт хавсаргуулахаар падааныг гаргаж өгсөн. Үүн дээр нэмж мөрдөн байцаалтын шатанд 10 ширхэг падаан гаргаж өгсөн болно. Шинжээчийн дүгнэлтээр 05/14, 07/14, 11/14, 13/14, 14/14, 15/14, 19/14, 21/14. 3/15, 26/14, 27/14, 39/14, 40/14, 41/14, 45/14, 32/15, 33/15, 34/15, 35/15, 36/15, 37/15. 18/15, 39/15, 40/15, 41/15, 42/15, 44/15, 45/15, 46/15, 47/15, 48/15, 49/15, 50/15, 51/15. 1:2/15, 53/15, 54/15, 55/15, 56/15 дугаартай падаануудыг миний гарын үсэг зурагдсан болох нь тогтоогдож байна. Иймээс энэхүү 39 ширхэг падаан дахь тооцоог гаргаж хавтаст хэрэгт хавсаргав. Үүнд 45,062,120 төгрөгийн бараа падаанаар авч борлуулаад 3,118,680 төгрөгийг тушаасан. Үлдэгдэл 1,937,440 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.  Би шүүхийн шатанд борлуулалт хийгээд буцааж мөнгөө олж аваагүй талаар гаргасан 13 ширхэг падаан, мөрдөн байцаалтын шатанд 10 ширхэг падаан хэрэгт хавсаргуулахаар өгсөн эдгээр падаануудыг нягталж дахин үзсэн. Миний хавтаст хэрэгт хавсаргуулахаар өгсөн падаануудаас шүүхийн шатанд өгсөн 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 130,500 төгрөгийн падаан, мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн 2015 оны 07 дугаар 09-ний өдрийн “Эрдэнэ-Уул” дэлгүүрт өгсөн 186,380 төгрөгийн падаан, 2014 оны 11 дүгээр 23-ны өдөр “Хавцгайт” дэлгүүрт өгсөн 140,360 төгрөгийн падаан, 2015 оны 06 дугаар 07-ны өдрийн “Бяцхан” дэлгүүрт өгсөн 57,850 төгрөгийн падаан, 2015 оны 06 дугаар 17-ны өдрийн “Бяцхан” дэлгүүрт өгсөн 25,730 төгрөгийн падаануудын тооцоог хийсэн байна. Иймээс энэ 5 ширхэг падааны мөнгийг авсан байгаа тул хасуулмаар байна. Үлдсэн 18 ширхэг падаанд бичигдсэн үнийн дүнг Н.А өгсөн бол түүний нэрээр, өөрөө өгсөнийгөө ялгаж хүснэгтэнд орууллаа Үүнийгээ хавтаст хэрэгт хавсаргуулахаар өглөө. Үүнийг задалж хэлбэл дараах болно. Миний борлуулалт хийгээд буцааж аваагүй 2015 оны 03 дугаар 30-ны өдөр “Бяцхан” дэлгүүрт өгсөн 60,000 төгрөгийн падаан / мөрдөн байцаалтын шатанд баримтыг гаргаж өгсөн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Бяцхан” дэлгүүрт өгсөн 142,200 төгрөгийн падаан / мөрдөн байцаалтын шатанд баримтыг гаргаж өгсөн /, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Эрдэнэ-уул” дэлгүүрт өгсөн 247,900 төгрөгийн падаан / мөрдөн байцаалтын шатанд баримтыг гаргаж өгсөн /, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “Эрдэнэ-Уул” дэлгүүрт өгсөн 170,640 төгрөгийн падаан / шүүхийн шатанд баримтыг гаргаж өгсөн /, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Хавцгайт” дэлгүүрт өгсөн 94,030 төгрөгийн падаан / шүүхийн шатанд баримтыг гаргаж өгсөн /, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Хавцгайт” дэлгүүрт өгсөн 155,600 төгрөгийн падаан / шүүхийн шатанд баримтыг гаргаж өгсөн /, 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Хавцгайт” дэлгүүрт өгсөн 190,300 төгрөгийн падаан / шүүхийн шатанд баримтыг гаргаж өгсөн /, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Хавцгайт” дэлгүүрт өгсөн 112,500 төгрөгийн падаан / шүүхийн шатанд баримтыг гаргаж өгсөн /, 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Хавцгайт” дэлгүүрт өгсөн 111,100 төгрөгийн падаан / шүүхийн шатанд баримтыг гаргаж өгсөн /, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Хавцгайт” дэлгүүрт өгсөн 121,420 төгрөгийн падаан / шүүхийн шатанд баримтыг гаргаж өгсөн / зэрэг 10 ширхэг нийт 1,405,690 төгрөгийн барааны мөнгийг буцааж аваагүй байна. Үүнийг хүснэгтээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулахаар өгөв. Н.Агийн борлуулалт хийгээд буцааж мөнгөө аваагүй 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Хавцгайт” дэлгүүрт өгсөн 181,820 төгрөгийн падаан /шүүхийн шатанд баримтыг гаргаж өгсөн /, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хавцгайт” дэлгүүрт өгсөн 77,370 төгрөгийн падаан / мөрдөн байцаалтын шатанд баримтыг гаргаж өгсөн /, 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Бяцхан” дэлгүүрт өгсөн 150,850 төгрөгийн падаан / мөрдөн байцаалтын шатанд баримтыг гаргаж өгсөн /, 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Хавцгайт” дэлгүүрт өгсөн 119,360 төгрөгийн падаан / шүүхийн шатанд баримтыг гаргаж өгсөн /, 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Бяцхан” дэлгүүрт өгсөн 109,200 төгрөгийн падаан / мөрдөн байцаалтын шатанд баримтыг гаргаж өгсөн /, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Хавцгайт” дэлгүүрт өгсөн 168,650 төгрөгийн падаан / шүүхийн шатанд баримтыг гаргаж өгсөн /, 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Хавцгайт” дэлгүүрт өгсөн 175,150 төгрөгийн падаан / шүүхийн шатанд баримтыг гаргаж өгсөн /, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Хавцгайт” дэлгүүрт өгсөн 166,980 төгрөгийн падаан / шүүхийн шатанд баримтыг гаргаж өгсөн / зэрэг 8 ширхэг нийт 1,149,380 төгрөгийн барааны мөнгийг буцааж аваагүй байна. Үүнийг хүснэгтээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулахаар өгөв. Би гарын үсгийн нэмэлт шинжилгээний 2166 дүгнэлттэй танилцлаа ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. 57/15, 58/15, 43/15, 06/15 дугаартай падаануудтай танилцлаа. 58/15 дугаартай падаан дээрх Д.Б гэж бисэн гарын үсэг нь миний зурсан гарын үсэг мөн байна. Би энэ падаан дахь үнийн дүнг өөрийн авсан гэх 39 падаанд оролцуулж тооцсон байгаа. 43/15 дугаартай падааны хувьд манай дүүгийн нөхөр Э хүлээн авсан байсан. Үүнийгээ компанид тушааж төлсөн гэдэг. Тэрээр Солонгос улс руу явчихсан байхгүй байгаа. Э нь мэдүүлэг өгч байсан. 57/15 дугаартай падаанд хэн гарын үсэг зурсан нь тодорхойгүй байна. Дүгнэлтэнд тусгагдсан миний гарын үсэг зурагдаагүй болох нь тогтоогдсон нарийвчлан хэлбэл Г.Цгийн гарын үсэг зурагдсан 9 ширхэг, гарын үсэг зурагдаагүй 06/15, хэн гарын үсэг зурсан болох нь тодорхойгүй 57/15, Эы гарын үсэг зурсан 43/15 дугаартай падаануудын үнийн дүнг нэхэмжилж буй хохиролоос хасуулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ талаар хянаж үзнэ үү гэж хүсэж байна. Мөн Н.Ад хүлээлгэж өгсөн падааныхаа асуудлыг надаас нэхэмжлээд байгааг нь ойлгохгүй байна. Би “Ану болор” ХХК-нд өөрийн хүлээн авсан 39 падааны хүрээнд хариуцлага хүлээнэ гэж үзэж байна. Минйй хувьд борлуулалт хийж байгаагүй гэж хэлж байгаагүй, борлуулалт хийж байсан. Гэтэл “Ану болор” компаниас Н.Ад зарлагын падаан хаяглаж бичээд мөн Н.А нь хүлээн авсан гэж гарын үсгээ зурчихсан байхад надаас энэ үнийн дүнг нэхэмжлээд байгаа нь тохиромжгүй байна. Иймээс энэ асуудлыг шударгаар шийдэж өгнө үү гэж хүсэж байна...гэх мэдүүлэг /2х, хх-240-244/,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнгий ангийн 3.7 дугаар зүйлийн 1дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр хэсгийн 2.2 дахь заалтаанд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай” гэж өөрчлөлт оруулсугай гэсэн тогтоолтой танилцлаа санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /3х, хх-106-109/,  

 - шүүгдэгч Н.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:...2009 онд Дорждаваг Д.Бтай танилцаад 2010 оноос хамтран амьдарсан. Амьдарч байх хугацаандаа Бөмбөгөр дээр лангуун дээр 2-лаа сууж Вита Вит, МСS-ийн ундаа бөөнөөр зардаг байсан. 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс нагац эгч Г.Цгийн“Ану Болор” ХХК-д жолооч ачигчаар хамтран амьдарч байсан Д.Б борлуулалтын менежирээр ажилд ороод 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажилласан. 2015 оны 7 дугаар сарын сүүлээс буюу наадмын дараагаас Д.Б гэртээ ирж хонохоо больсон түүнээс хойш хамт амьдрах, ажиллахаа больсон. Өдөр тутмын тооцоог заримдаа би, заримдаа Д.Б хийдэг байсан. чанар муудсан бараа бүтээгэхүүнийг оройд нь компани дээр авчирч тушаадаг байсан, тэгээд компани баримтан дээр тэмдэглээд дараагийн авсан бараанаас буцаалтаа хасаж тооцдог байсан. Одоо тэгэхээр чанар муутай барааны тооцоо байхгүй... гэх мэдүүлэг /1х, хх-75-77/

...надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хамтран амьдрагч Д.Бгийн хамт “Ану Болор” ХХК-д 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ажилласан тухайн үед би ачигч, жолоочийн үүрэг гүйцэтгэж байсан. Д.Б нь бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоо хариуцаж ажилладаг байсан. Миний хувьд хэдэн төгрөгний бараа аваад, хэдэн төгрөгний тооцоо дутаасныг Д.Б, Г.О, Г.Ц нар л мэднэ. Мөн би 2015 оны 04 дүгээр сараас 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл борлуулалтанд яваагүй. Шарх камер дээр ажиллаж байсан энэ хугацаанд борлуулалтанд яваагүй. “Бяцхан” дэлгүүрээс авлагатай эсэхийг мэдэхгүй Д.Б эзэн Ш нар  нар мэднэ. Налайхад байдаг байсан А гэх залуугын дэлгүүрээс авлагатай эсэхийг мэдэхгүй. “Черри” дэлгүүрээс 200.000 орчим төгрөгний авлагатай байх, Шархадны тийшээ байааг “Бишрэлт лагай” дэлгүүрт 2-3 удаа бараа нийлүүлсэн ойролцоогоор 200.000 орчим төгрөгний авалгатай гэж Д.Б ярьж байсан. “Хавцгайт” гэх дэлгүүрээс авалгатай гэж ярьж байсан. 30-91 УНЗ улсын дугаартай “Хюньдэй Дэлюбра” загварын бага оврын ачааны машинаа 2011 онд 9.500.000 төгрөгөөр миний нэр дээр лизингээр авч байсан өрийг нь 2013 онд дууссан ба энэ машиныг Гоошийн Нт зарсан мөнгө төгрөгийг нь аваад дууссан. Өөр ямар нэгэн машин Д.Б бид хоёр худалдаж аваагүй. 2013 онд “Ниссан сани” загварын жижиг машин авч тэрийгээ цехийн ажилтанд зарсан, мөнгийг нь аваад дууссан. Цалингаасаа 1.400.000 төгрөг өрөндөө Г.От тушаасан байгаа. Бид хоёр борлуулалтын 5%-иар цалинжиж байсан. Энэ мөнгөө бүтээгдэхүүн бодуулаад авахдаа авч байсан... гэх мэдүүлэг /1х, хх-79/,

Би Д.Б гэгчтэй 2009 онд танилцаад 2010 оноос хамтран амьдарч эхэлсэн. Бид 2 дундаасаа 2011 оны 11 сард 1 охинтой болсон. Одоо манай охин 6 настай. Д.Б бид 2014 оны 07 сарын 01-ний өдрөөс эхэлж Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах манай нагац эгч Г.Цгийн “Ану Болор’’ ХХК-д ажиллаж эхэлсэн. Би жолооч ачигчаар, Д.Б борлуулалтын менежирээр ажилладаг болсон. Тэгээд Д.Б бид 2 нэг машинтай хамт явж ажлаа хийдэг байсан. 2015 оны 4 дүгээр сараас эхэлж би Д.Бтай борлуулалтанд явахаа больж үйлдвэрт хиам шарах камерыг засаж янзлах ажлыг хийж эхэлсэн. 2015 оны 08 дугаар сарын эхээр Д.Бтай ганц хоёр удаа дахин борлуулалтанд яваад 08 дугаар сарын 14-ний өдрөөс би ачигч жолоочоор ажиллахаа болиод тус компанид манаач, сантехникчээр ажиллах болсон. Харин Д.Б 08 дугаар сарын 14-өөс ажлаасаа гарсан. 2015 оны 07 сарын дундуур манай ажлаас “та 2-ын тооцоо чинь ихээр хураагдаж төлөх мөнгө чинь их болсон байна” гэж мэдэгдсэн. Тэгээд би Д.Бгаас “яагаад ингээд тооцоо төлөгдөхгүй ихээр цугларчихав аа" гэхэд Д.Б надад “би төлчихнө өө, дансаар нь хийчихнэ" гээд байхаар нь би тухайн үедээ итгээд тоолгүй орхисон. Д.Б 7 дугаар сарын сүүлээр гэртээ ирэхээ болиод гадуур хонодог болсон. Тэгээд компаниас ч гэсэн бид 2-ыг өмнөх барааныхаа тооцоог хийчихээд дахиж бараа аваарай гээд хиам мах махан бүтээгдэхүүнээ нийлүүлэхээ больсон. Би өнөөдрийг хүртэл “Ану Болор” ХХК-д манаачаар ажиллаж амьдарч байна. Бид хоёр “Ану Болор” ХХК-аас хиам, мах махан бүтээгдэхүүнийг зарлагын падаан үйлдүүлж 1 хувийг компани, 1 хувийг нь Д.Б бид 2 авч бараагаа авдаг байсан. Тэгэхдээ тухайн өдрийн зарагдсан бараа бүтээгдэхүүний орлогын 5 хувийг бид хоёрын цалин гэж тооцон, 2 хувийг бүтээгдэхүүний хорогдол гэж тооцон тухайн өдрийнхөө орой бараагаа түгээж дуусчихаад компани дээрээ ирж Г.Ц эгч юм уу, түүний охин Г.О 2-ын аль нэгэнтэй нь тооцоо хийж үлдэгдэл бараагаа хүлээлгэж өгдөг байсан. Харин тухайн өдрийнхээ бараа зарсан мөнгийг тэр өдрөө тушаахгүйгээр маргааш нь дахин бараа авахдаа өмнөх өдрийн үлдэгдэлээ хасаад тооцоогоо хийж компанид бэлнээр тушаадаг байсан. Гэхдээ зарим үед борлуулсан өдрөө ч мөн тушааж байсан. Бэлнээр биш дансаар өгөх ч тохиолдол байсан. Бид хоёр бүтээгдэхүүнээ Толгойт, Дарь эх, 1-р хорооллын гэр хорооллоор, 3, 4-р хорооллын гэр хорооллоор, Зурагт зэрэг газар байдаг хүнсний дэлгүүрүүдэд борлуулж худалддаг байсан. Өдөрт бид 2 дунджаар 200 орчим кг хиам авч гараад өдөртөө 20- 50кг-ын үлдэгдэлтэй зарим үедээ үлдэгдэлгүй буудаг байсан. Зарим үед дэлгүүрүүд буцаалт хийдэг байсан. Буцаалт хийнэ гэдэг нь тухайн дэлгүүр нь манай компаниас худалдан авсан бүтээгдэхүүн нь зарагдахгүй удаж өнгө нь хувираад үнэр орсон, хагарсан, хугарсан зэрэг тохиолдолд Д.Б бид 2 барааг буцаан авч оронд нь шинэ бараагаар сольж өгдөг байсан. Тэгээд эргээд компанидаа буцаалт хийгдсэн бүтээгдэхүүнээ жинлэж хүлээлгэн өгч тухайн өдөр авсан бүтээгдэхүүнээсээ хасуулдаг байсан. Дэлгүүрүүдэд зээлж байсан тохиолдол бий. Яг буцаан авсан үгүйгээ сайн санахгүй байна. Д.Б бид 2 албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан. Д.Б бид 2 одоо хамт амтдардаггүй. Ямар нэгэн харьцаагүй байгаа. Яг ямар шалтгаанаас болж надаас салсаныг би мэдэхгүй байна. 2015 оны 07 сарын дундаас эхлээд Д.Б гэртээ ирэхгүй, гадуур хонож, намайг залгахаар утсаа авахаа больсон байсан. Тэгээд л салцгаасан. Заримдаа хамт, заримдаа би , заримдаа Д.Б тооцоогоо хийдэг байсан. Би ихэнхдээ бараагаа ачаад байж байдаг байсан. Надад тийм баримт бичиг байхгүй, компаниас тооцоо хийсэн бичиг өгдөг байсан нь Д.Бд байгаа байх. Би хэрвээ тооцоо хийсэн бол тэр бичгээ Д.Бд өгдөг байсан. Бараа авсан зарлагын падаан дээрээ компаниас тооцоо хийсэн мөнгөн дүнгээ давхар бичиж өгдөг байсан. 7 хоногт бид хоёр 2-3 хоног ажиллаж түгээлтэнд явдаг байсан Өдөрт ойролцоогоор 1 сая гаран төгрөгийн бараа бүтээгдэхүүн авдаг байсан. Д.Бгийн төрсөн ах С гэж хүний хүргэн хүү болох Энхнасайхан /Улаанаа гэж дууддаг/-г ачигч жолоочоор ажиллуулж өөрөө хамт борлуулалтанд явдаг байсан. Тиймээ, зарим өдөр хүүхэд харах хүнгүй болохоор Д.Б гэртээ үлдээд би өглөө нь ажил руу явж бараагаа авдаг байсан. Тэгэхдээ би Д.Бгаас өмнөх өдрийн орлогын мөнгийг авалгүй явдаг байсан. Компаниас бараагаа авах үед “орлогоо тушаа” гэж хэлэхэд нь би “дансаар шилжүүлээд хийчихье, эсвэл өнөөдрийн орлоготой нийлүүлээд маргааш өгнө өө” гэх мэтээр Д.Бгийн хэлсэн үгийг дамжуулж хэлдэг байсан. Би ч мөнгө тушаадаггүй болохоор тоохгүй бараагаа аваад падаан дээр нь гарын үсгээ зураад нэг хувийг нь аваад гардаг байсан. Тэгээд 1 хувь падааныгаа Д.Бд өгдөг байсан Д.Б ажил руу явахгүй би бараагаа аваад гарах болсон үед заримдаа Д.Б тооцооны мөнгө гэж өгдөг, заримдаа тооцооны мөнгө өгдөггүй байсан. Миний мэдэж байгаагаар 20 орчим удаа би тооцоо хийлгүйгээр компаниас бүтэзгдэхүүн авч байсан. Миний нэр дээр Нуипс1а1 ЫЬего маркын ачааны автомашин байсныг “Ану Болор” ХХК-д 7 сая төгрөгөөр бодон нэр дээр нь шилжүүлэн өгч өрнөөсөө хассан. Мөн энэ асуудал цагдаад шалгагдсанаас хойш би цалин дээрээсээ мөнгө суутгуулж 3 сая гаран төгрөг төлсөн байгаа. Нийт би “Ану Болор” ХХК-д с "0 орчим сая төгрөгийг буцаан өгч хохиролоос нь барагдуулсан байна...гэх мэдүүлэг /1х, хх-195-197/,         

...Би өөрийн гарын үсгээ зурж хүлээж авсан барааны дүнг өөрөө эргэн төлөх ёстой гэж ойлгож байна. Би гарын үсгээ зурсан бол тэр барааг би хүлээж авсан гэсэн үг. Дэлгүүрүүдтэй тооцоо хийх, компанитай тооцоо хийх асуудал бол Д.Бтай холбоотой юм. Би барааг хэдий хүлээж авсан ч гэсэн буцаан төлөх мөнгийг Д.Бгаас авч компанид тушаадаг байсан. Дэлгүүрүүдэд зээл өгч байсан. Тэгээд миний мэдэхээр 4 дэлгүүрээс зээлүүлсэн барааныхаа мөнгийг авч чадаагүй гэж санагдаж байна. Нарангийн голд байдаг “Хавцгайт” гэдэг дэлгүүрт 800,000 орчим төгрөгний зээл байгаа байх. Дараа нь тэр дэлгүүр дээр очиход тухайн үед ажиллуулж байсан худалдагч нь баахан компаниудад өртэй болоод шүүхээс тэр хүнийг хайж байгаа гэж ярьж байсан, тэр хүн одоо түрээслэхээ больсон байна лээ. Тэр хүний нэрийг нь санахгүй байна. Хороололд бас нэг дэлгүүрт 200,000 орчим төгрөгийн зээл байгаа шиг санагдаж байна. Өөр дэлгүүрт зээл байхгүй байхаа. Дээрх дэлгүүрүүдэд зээлээр бараа өгөх үед би Д.Бтай л хамт явдаг байсан. Нийт 90 ширхэг зарлагын баримтыг би хүлээн авсан хэсэгт гарын үсэг зурж барааг хүлээж авсан байна, гэхдээ тэдгээр 90 баримтны цаад дэлгүүрүүдтэй хийдэг тооцоог Д.Б хийж компанид буцаан өгөх мөнгийг надаар Д.Б өгч явуулах юм уу өөрөө очиж компанид төлдөг байсан. Би Д.Бгийн өгөөрэй гэсэн мөнгийг нь л компанид өгдөг байсан, дээрх 90 ширхэг баримтаар би нийт 92,700,678 төгрөгийн барааг хүлээн авч түүний 29,632,490 төгрөгийг “Ану Болор” ХХК-д эргүүлэн төлсөн гэж тэмдэглэсэн байна. Тэгэхээр дээрх баримтуудаар би 63.068.188 төгрөгийн өртэй болж таарах гээд байна. Гэвч энэ нь би ийм хэмжээний мөнгийг “Ану Болор” ХХК-аас хувьдаа завшаагүй. Бүх мөнгө тооцоог Д.Б л хариуцдаг байсан. Надад мөнгөний мэдэл байгаагүй. Тэгэхээр би дээрх төлөөгүй үлдэгдэл мөнгийг хариуцахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Аудитын дүгнэлтийн 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн миний хүлээн авсан 1,211,530 төгрөгийн баримтыг аудитаас 1,255,881 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн миний хүлээн авсан 96.840 төгрөгийн баримтыг 259.805 төгрөг гэж бичсэн байгааг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна.  Яг хэдний өдөр байсныг би санахгүй байна, би Дуламсүрэнд 15,000,000 төгрөгийг “компанид өгчихөөрэй” гээд Сансарт машинд нь оруулж өгөөд Дуламсүрэн тэр мөнгийг “Ану Болор” ХХК-ны Г.Ц эгчид аваачиж өгсөн. Дуламсүрэнд намайг мөнгө өгсний дараа Д.Б миний хажууд Г.Ц эгч рүү залгаад Дуламсүрэнгээр 15,000,000 төгрөг өгөөд явуулчихлаа шүү гэж хэлсэн. Д.Б надад тэр 15,000,000 төгрөгийг тооцоогоо хийгээрэй гээд өгөхөөр нь би тооцооныхоо мөнгөнөөс л өгч байгаа юм болов уу гэж бодсон. Тэгээд Г.Ц эгчид өгүүлэхээр Д явуулсан. ... гэх мэдүүлэг /1х, хх-198-199/,         

...Би энэ асуудлыг хурдан шуурхай үнэн зөвөөр шийдүүлмээр байна. Би яг үнэндээ тооцоогоо өөрөө хийдэггүй тухайн үед хамтран амьдарч байсан эхнэр Д.Бд найдаж түүгээр хамаг тоогоо бариулдаг байсан. Охиныг минь төрүүлж өгсөн эмэгтэй хүнд итгэхгүй яахав дээ. Тэрээр албан ёсоор энэ компанид ажилладаггүй миний ээжийн эгч болох Г.Ц эгчийн гэр бүлийн компани учраас надад итгэж түүнтэй адил Д.Бд итгэж бид хоёр бараа борлуулж явахыг зөвшөөрдөг байсан. Миний хувьд албан ёсны ажилчин байсан. Д.Б бүх тооцоогоо аваад явдаг бөгөөд мөнгөний өр үүссэн байгааг би мэдэж байсан. Г.Ц эгч мөнгөний өр чинь тэд байна эд байна гэж байнга сануулж байсан. Мөн надад цаадахдаа хэл гэдэг байсан. Тэгэхээр нь би Д.Бд тооцоо юмаа хийж байгаа юм уу мөнгө төгрөгийн өр үүсээд байна гэж хэлэхэд дансаар хийчихнэ, бөөнөөр нь хйичихнэ санаа зоволтгүй л гэдэг байсан. Гэтэл одоо би юу ч мэдэхгүй мэт, тооцоогоо намайг барьдаг байсан гэх мэтээр гүтгэж байна. Бид хоёрын хэн нь тооцоогоо хийгээд явдаг байсныг тухайн үед хамтран ажиллаж байсан дэлгүүрүүд бүгд л мэднэ дээ. Тухайн үед 30 гаран дэлгүүрүүд хамтран ажиллаж байсан. Одоо бол бараг байхгүй болсон байна лээ, дэлгүүрүүдийн түрээслэгчид нь солигдсон байдаг юм байна лээ. Энэхүү 9 ширхэг падааны хувьд Г.Ц эгч бичсэн юм байна лээ. Ингэлээ гээд түүнийг буруутгаж байгааг нь гайхаад байгаа. Авсан барааг нь бичсэн түүнээс аваагүй барааг бичих боломж байхгүй, илүү нэмж падаан өгөх боломж байхгүй, падааныг 2 хувь үйлдэж нэгийг нь бидэнд өгдөг юмаа. Хорон хувь нь Д.Бд байгаа гэтэл энийг ашигласан барьсан гээд байгаа юм уу Д.Б өөрт ашигтай байдлаар тайлбарлаад яваад байна. Энэ ямар ч боломж байхгүй. Би Д.Бд дургүйдээ биш үнэн мөнийг нь мэдэж байгаа хүний хувьд хэлж байна. Үнэнгээ хэлээсэй, тэрээр намайг бруугүй юу ч идэж ууж ашигласан зүйл байхгүйг мэдэж л байгаа. Тэр мөнгөө хаана юунд хэрэглсэнийг нь мэдэхгүй байна. Намайг аргалж залидаж байгаад л өнгөрүүлчихдэг байсан юм байна лээ. Падааныг бол үйлдвэрээс борлуулатанд гаргахад Г.О эсхүл Г.Ц эгч бичиж өгдөг. Бид хоёрын хэн нэгэнд нь падааныг бичдэг байсан. Авч байгаа нь бичдэг байсан. Голцуу л би л барааг хүлээж авдаг байсан. Одоо бодоод байхад их л зохион байгуулалттай байдаг байсан юм байна гэж боддог. Бараа хүлээж авах үед намайг явуулчихлдаг, тооцоо бэлэн мөнгөөр хийх болохоороо өөрөө очиж тооцоогоо хийчихдэг тэгээд зөрүүлж бараа авдаг, барааны тооцоо хийхгүй үедээ намайг явуулчихдаг байсан юм байна лээ. Хүүхдээ зохицуулаад очино энээ тэрээ л гээд үлддэг байсан. Намайг 2-3 дэлгүүрээр орж бараа тарааж байхад араас хаана байна гээд таксидаж ирээд суугаад явчихдаг байсан юмаа. Миний хувьд 60 гаран сая төгрөгнөөс хувааж өөрийн ноогдох хэсгийг төлж барагдуулсан. Үнэндээ бол охиноо бодсондоо л төлсөн. Ах дүү нарынхаа надад өгсөн итгэлийг бодсондоо л төлж барагдуулсан. Буруутай гэж бодож төлөөгүй. Гэм буруугийн асуудлаа шүүхээр шийдүүлмээр байна. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 118 дугаартай шүүгчийн захирамжаар ...шүүгдэгч нар дангаар болон хамтран учруулсан хэмжээ хязгаар, ялгаа зааг байгаа эсэхийг бүрэн зөв тогтоогоогүй гэж үзсэн нь “Би үнэндээ ямар ч мөнгө төгрөг ийм тийм юманд хэрэглдэнэ гэж авч байгаагүй. Д.Бгаас борлуултын машинд түлш хийх, хоол унданд орох, тамхи авах зэргээр мөнгө төгрөг авдаг л байсан. Тэр нь яг тэдэн төгрөг болчихсон гэж мэдэх зүйл байхгүй байна. Энийг тооцоо хийгээд явж байгаа хүн л бариад явах ёстой байдаг.” Д.Бгийн хувьд мөнгөө хаашаа яаж үрчихсэнийг мэдэх зүйл байхгүй, борлуулалтын мөнгөнөөс дундаа хэрэглээд  худалдаж авсан зүйл ч байхгүй, одоо ямар ч байсан би дээрх хохиролоос тал мөнгийг нь төлж барагдуулсан, охиноо бодсондоо л тэгсэн. Д.Б үлдэгдэл хохиролыг төлж барагдуулах ёстой. Уг нь бол бүгдийг нь төлөх ёстой хүн, намайг талыг нь төлөөд өгч байхад баярлалаа л гэж хэлмээр юм даа уг нь...гэх мэдүүлэг /2х, хх-228-231/,

...би шинжээчийн 2166 дугаартай гарын үсгийн шинжилгээтэй танилцсан. Энэхүү дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй байна. Шинжилгээнд миний гарын үсэг зурагдсан 79 ширхэг, Д.Бгийн 39 ширхэг, Г.Ц эгчийн гарын үсэг зурсан гэх 9 ширхэг, хэн нь зурагдсан тогтоогдохгүй 57/15, 58/15, 43/15 дугаартай 3, нийт 130 ширхэг падаануудад гарын үсгийн шинжилгээ хийгджээ. Энэ талаар санал хүсэлт байхгүй байна. Шүүхийн шатанд хавтаст хэрэгт хавсаргуулсан байсан 13 ширхэг падаануудтай танилцлаа. 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “Эрдэнэ-Уул” дэлгүүрт 170.640 төгрөгийн бараа өгсөн падаан, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Хавцгайт” дэлгүүрт 94,030 төгрөгийн бараа өгсөн падаан, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Хавцгайт” дэлгүүрт 155.600 төгрөгийн бараа өгсөн падаан, 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Хавцгайт” дэлгүүрт 190.300 төгрөгийн бараа өгсөн падаан, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Хавцгайт” дэлгүүрт 112,550 төгрөгийн бараа өгсөн падаан, 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Хавцгайт” дэлгүүрт 122,880 төгрөгийн бараа өгсөн падаан, 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Хавцгайт” дэлгүүрт 119,560 төгрөгийн бараа өгсөн падаан, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Хавцгайт” дэлгүүрт 166,980 төгрөгийн бараа өгсөн падаан, 2015 оны 08 дугаар сарын 13-ны “Хавцгайт” дэлгүүрт 121,420 төгрөгийн бараа өгсөн падаан, 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Хавцгайт” дэлгүүрт 175.150 төгрөгийн бараа өгсөн падаан, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Хавцгайт” дэлгүүрт өгсөн 29.150 төгрөгийн бараа өгсөн падаан, 2014     оны 12 дугаар сарын 13-ны “Хавцгайт” дэлгүүрт 130,500 төгрөгийн бараа өгсөн падаан, 2015     оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Хавцгайт” дэлгүүрт 181,820 төгрөгийн бараа өгсөн падаан зэргүүдийг үзэж танилцлаа. Эдгээрээс 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Хавцгайт” дэлгүүрт 29,150 төгрөгийн бараа өгсөн падаан, 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Хавцгайт” дэлгүүрт өгсөн 130.500 төгрөгийн бараа өгсөн падаан, 2014   оны 12 дугаар сарын 30-ны “Хавцгайт” дэлгүүрт 166,980 төгрөгийн бараа өгсөн падаан, 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Хавцгайт” дэлгүүрт 119.560 төгрөгийн бараа өгсөн падаан, 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Хавцгайт” дэлгүүрт 175.150 төгрөгийн бараа өгсөн падаан, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Хавцгайт” дэлгүүрт 181,820 төгрөгийн бараа өгсөн зэрэг падаануудыг би бичсэн байна. Эдгээр барааны авлагыг авсан эсэхийг бол нарийн мэдэхгүй байна. Д.Б тооцоо хийдэг байсан учраас мэдэхгүй байнаа. Харин бусад падааныг нь Д.Б бичсэн байна. “Хавцгайт” дэлгүүрийн хувьд Б гэх эмэгтэй ажиллаж байсан санагдаж байна, сүүлд нь Түвшинтөгс байцаагч түүнийг сураглахад тэндээ өр зээл гаргаад явчихсан тэндээ ажиллахаа больчихсон байсан юм. Тооцоотой эсэх асуудлыг Д.Б л өөрөө хэлэх байх. Бид хоёрыг хамт явж байхад бол Б гэх эмэгтэй хааяа нэг мөнгөө өгөхгүй зээлээр бараа авдаг байсан. Өгөх боломжгүй байна, өөр байгууллагын өглөг өгчихлөө, дараагийн удаа өгье гэж хойшлуулдаг л байсан. Тэгэхдээ дараа нь өгчихөж байгаа харагддаг байсан. Яг нарийн хэдий хэмжээний мөнгө өр болгож цуглуулсан эсэхийг нь мэдэхгүй байна. Цугларч байгаад нэг ирэхэд өгчихөж л байдаг, хааяа өртэй үлдэж нэмж бараа авч л байдаг байсан. Д.Бгийн өөрийнх нь бичиж өгсөн падааны хувьд үнэхээр мэдэхгүй байна. Харин “Эрдэнэ-Уул” дэлгүүрийн хувьд А гэх залуу “Эрдэнэ-Уул” дэлгүүрийг түрээсээр ажиллуулж байсан юм байна лээ. Тэгээд дэлгүүрээ ажиллуулахаа больчихсон байх үед нь Т байцаагч түүнийг олж мэдүүлэг авсан. Тэгэхэд тэр залуу эхнэртэйгээ тооцоо байгаа эсэхийг лавлаж утсаар ярьж байгаад мэдүүлэг өгч байсан санагдаж байна. Тэгэхэд тооцоо байхгүй л гэж байсан. Түүний мэдүүлэг хавтаст хэрэгт байдаг байх. Энэ “Эрдэнэ-уул” дэлгүүрт миний өгсөн падаан биш Д.Бгийнх ч биш тэр үед Д.Б бид хоёр Говь-Аптайд явж байсан юмаа. Д.Бгийн дүү нарын л явж байсан үеийнх болов уу гэмээр падаан байна. Надтай борлуулалтын талаар нэг их юм яриад байдаггүй байсан, өнөөдөр тэрэнд тийм зээл өгсөн, тийм орлого олсон, орлогоо ингэсэн тэгсэн гээд ярьдаггүй байсан. Тэгэж ярьдаггүй байсан болохоор би хэлж мэдэхгүй байна. Түүнээс биш би машиныг нь бариад л явж л байдаг байсан. 2015 оны 04 дүгээр сараас эхлэн борлуулалтанд явахаа больсон. Учир компанид гагнуурын ажил гараад хиам шардаг төрхөөрөмж хийсэн юмаа. Тэрэнд нь ажилласан. Гэхдээ дунд нь жолооч байхгүйгээс Д.Бтай цуг 1-2 удаа борлуултанд явсан байх. Түүнээс биш байнга бол явахаа больсон юмаа. Тэрийгээ борлуулагчаар ажиллаагүй гэж мэдүүлэг өгсөн байх. Надад яллагдагч Д.Бгаас хавтаст хэрэгт хавсаргуулахаар өгсөн зээл өгөөд буцаж аваагүй гэх 10 ширхэг падаантай уншиж танилцлаа. 2015           оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Эрдэнэ-Уул” дэлгүүрт 186,350 төгрөгийн бараа өгсөн падаан, 2016           оны 07 дугаар сарын 04-ны өдөр “Эрдэнэ-Уул” дэлгүүрт 247,900 төгрөгийн бараа өгсөн падаан, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Бяцхан” дэлгүүрт 25,730 төгрөгийн бараа өгсөн падаан, 2015 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Бяцхан” дэлгүүрт 57,850 төгрөгийн бараа өгсөн падаан, 2015 оны сар өдөр нь байхгүй “Бяцхан” дэлгүүрт 63,070 төгрөгийн бараа өгсөн падаан, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Бяцхан” дэлгүүрт 142,200 төгрөгийн бараа өгсөн падаан, 2014     оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хавцгайт” дэлгүүрт 77,370 төгрөгийн бараа өгсөн падаан, 2015   оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Бяцхан” дэлгүүрт 150,850 төгрөгийн бараа өгсөн падаан, 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Хавцгайт” дэлгүүрт 303,820 төгрөгийн бараа өгсөн падаан, 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Бяцхан” дэлгүүрт 109,200 төгрөгийн бараа өгсөн падаанууд байгааг үзэж танилцлаа. Үүнээс: 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хавцгайт” дэлгүүрт 77,370 төгрөгийн бараа өгсөн падаан дээр би тооцоо хийж авсан талаар 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тэмдэглэгээ хийсэн нь падаан дээр байна. 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Хавцгайт” дэлгүүрт 303,820 төгрөгийн бараа өгсөн падааныг би бичсэн байна. Анх 140,360 төгрөгийн бараа өгөөд 40,360 төгрөгийг буцаан авч 100,000 төгрөг үлдсэн дээр 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 203,820 төгрөгийн бараа нэмж өгсөн падаан байна. Энэ мөнгийг авсан эсэх талаар Д.Б болон тэр худалдагч нар мэдэх байх. 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Бяцхан” дэлгүүрт 150,850 төгрөгийн бараа өгсөн падааныг, 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Бяцхан” дэлгүүрт 109,200 төгрөгийн бараа өгсөн падааныг би бичсэн байна. Бусдыг нь Д.Б бичсэн байна. “Бяцхан” дэлгүүрийн хувьд Ш гэдэг залуу 3-4 хорооллын ард дэлгүүр ажиллуулдаг залуу байдаг. Тэр залуугаас Түвшинтөгс байцаагч мэдүүлэг авсан байсан. Тэр залуу өр авлага байхгүй гэж байна лээ. “Эрдэнэ-Уул” дэлгүүрийн хувьд би мэдэхгүй намайг байхад харилцаж байгаагүй... гэх мэдүүлэг /2х, хх-232-236/,                 

...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнгий ангийн 3.7 дугаар зүйлийн 1дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр хэсгийн 2.2 дахь заалтаанд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай” гэж өөрчлөлт оруулсугай гэсэн тогтоолтой танилцлаа санал хүсэлт байхгүй... гэх мэдүүлэг /1х, хх-113-116/

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бгийн өгсөн:... Намайг хохирол учруулсан гэж байна. Хохирол учруулсан зүйл биш, бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй. Миний нөхөр байсан Н.А манай ах, эгчийн компанид хиам борлуулаад амьдрал ахуйдаа нэмэр болъё гээд хүлээн зөвшөөрөөд бид хоёр хамт явж борлуулдаг байсан. Барааг хүлээж аваад буцааж мөнгөө өгсөн бол дараагийн бараа ачигдаж гардаг. 60-70 сая төгрөг болтлоо хуримтлагдах ёсгүй. Миний хувьд надад 39 баримт байгаа. Энэ баримтынхаа хүрээнд хариуцлагаа хүлээнэ. Нийт 39 баримтын мөнгөн дүн 45,056,120 төгрөг болсон. Үүнээс 43,557,680 төгрөгийг төлсөн, үлдсэн 1,305,220 төгрөг байгаа. Энэ мөнгө нь дэлгүүрүүдэд зээлсэн бараа байгаа. 2015 оны 07 сарын 13-нд бид нар гэр бүлээрээ Говь-Алтай аймаг явж 1 сар гаруй амарсан. Энэ хугацаанд Э, Я гэх манай дүү нар бид нарын оронд борлуулалт хийгээд орой нь дүү Нт нь мөнгөө өгсөн байсан. Э, Я нар Налайхын Эрдэнэ-Уул гэх дэлгүүрт зээл өгсөн байдаг. Энэ зээлийг би авах гэж очиход надад өгөөгүй. Мөн Бяцхан гэх дэлгүүрийн Ш дандаа зээл авдаг, хэзээ ч мөнгөө өгч байгаагүй. Хиамаа буцаахгүй, үлдэгдэлтэй байхгүйн тулд дэлгүүрүүдээ аргадаж зээл өгдөг байсан. Ш намайг очиход чи миний найзыг хаяад явсан байна, би чамд өгөхгүй, тэр чиний мөнгө биш “Ану болор”-ын мөнгө учраас чамд битгий өгөөрэй гэж хэлсэн гээд надад мөнгийг өгөөгүй...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Агийн өгсөн:... Борлуулалтын ажил хийж байхдаа би ачигч, жолоочийн ажил хийж байсан. Энэ компанид хохирол учруулна гэж анхнаасаа бодоогүй, хүсэл ч байгаагүй. Хамтран амьдарч байсан Д.Бд хүн ёсоор хандаж 31,000,000 төгрөгийг төлсөн. Миний буруутай үйлдэл байгаа гэж үзвэл Д.Бг шахаж шаардаагүй, тооцоо хийлгэж хяналт тавьж чадаагүй гэсэн тодорхой буруутай үйлдэл байгаа...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг болно.  

 

            Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ану Болор” ХХК-д шүүгдэгч Н.А нь ачигч-жолооч,   шүүгдэгч Д.Б нь борлуулагчаар 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан нийт 50.558.187 төгрөгийн эд хөрөнгийг бүлэглэн завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :               

- хохирогч Г.Оийн мөрдөн байцаалтад өгсөн:...“Ану Болор” ХХК-ийг  1999 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн байгуулж хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа явуулж байгаа. 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Д.Бг борлуулагчаар, нөхөр Н.Аг жолоочоор ажилд авч ажиллуулсан. Н.А нь манай ээж болох  Г.Цгийн төрсөн дүү Норовын хүүхэд...Д.Б нь Н.Агийн эхнэр. Энэ хоёр манай компанид ажилд орохдоо манай ээж Г.Цгаар уламжлуулан орсон. 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллах хугацаандаа энэ хоёр хүн тогтмол хамт явдаг байсан. Н.А нь ачигч, зөөгчөө хийдэг, Д.Б нь бараа бүтээгдэхүүнээ хүлээн авч цаашаа борлуулж борлуулалтаа хариуцдаг байсан...Хар дэвтрээ аваад ир гэж удаа дараа Д.Бгаас шаардахад байхгүй гээд байсан...Cүүлд нь тооцоо нийлье гэж удаа дараа утсаар дуудаж байгаад 2015 оны 10 дугаар сард ирж тооцоо нийлээд дутаасан мөнгөө /64.465.980 төгрөг/ Д.Б хүлээн  зөвшөөрөөд гарын үсэг зураад ойрын хугацаанд төлж дуусгана, он дуусахад төлж эхэлнэ гээд алга болсон, утсаа авдаггүй байсан. Н.А, Д.Б нарт...ах дүү  хүмүүс гэдэг утгаараа итгээд бараа бүтээгдэхүүнээ хүлээлгэн өгч ажиллуулж байсан...Тооцоо дутах тухай бүрт Д.Бд шаардлага тавьдаг байсан...Миний  тооцоогоор 64.465.980 төгрөгийн хохирол гарсан ч аудитын дүгнэлтээр албан ёсоор 62.882.867 төгрөгийн хохирол тогтоогдсон байгаа.../1х, хх-27-28/,   

- Н.А, Д.Б нар нь харилцагч нараас их хэмжээний авлагатай гэж ярьж байгаагүй. Төлбөр тооцоо дутах бүрт нь Д.Бд анхааруулаад хэлдэг, удахгүй тооцоогоо дуусгана, зарим дэлгүүрээс тооцоогоо аваад өгнө гэдэг байсан. Н.Атай хамт амьдарч байсан болохоор итгээд Д.Бд өөрт нь анхааруулж хэлээд тооцоогоо нөхөөд хийх байх гэж итгээд өгөөд байсан. Д.Бд муудсан бараа бүтээгдэхүүн өгч байгаагүй...Манай компанитай энэ талаар маргаан гарч байгаагүй...Д.Бг дуудаж ирж уулз гэдэг шаардлагыг олон удаа тавьсан тухай бүрт удахгүй хүнээс мөнгө аваад төлж барагдуулна, удахгүй мөнгөтэй болно, дэлгүүрүүдээс мөнгө авна гэдэг байсан. Сүүлд ирээд 2-3 зовлон тооцож байгаад данс тооцоогоо бодож үзээд өөрөө сайн дураараа мэдсэн. Жар гаран сая төгрөгийн тооцоо дутсан гэдгийг өмнө нь өөрт нь хэлж мэдэгдэж байсан. Тэрнээс Д.Бг шахаж шаардаж хүчээр тооцоо нийлсэн баримтан дээр гарын үсэг зуруулсан зүйл байхгүй.../1х, хх-29/,  

- Н.А цөөн удаа Д.Бгийн бэлдээд явуулсан мөнгөөр тооцоо хийж байсан...50-60 дэлгүүрт 100.000 орчим төгрөгийн зээл өгч явахаар 64 сая орчим болж байна, тэд нараас энэ мөнгө дарагдана” гэж хэлдэг байсан. Тэгэхээр нь би нийт хэмжээний мөнгө дэлгүүрүүдэд зээлдсэн юм бол хар дэвтрээ аваад ир, үзье, хоёулаа тулгалт хийе” гэхээр авчирч үзүүлээгүй. Тэр хоёр нэг мэдэхэд л 64 сая төгрөгийн өртэй болчихсон байсан. Тэр үеэр би төрөөд ажил цалгардах үеэр арын ажил дааж үлдсэн хөгшин настай ээж Г.Цгийн аргыг нь олж байгаад бараа авчихдаг байсан юм байна лээ. Дэлгүүрүүд бараа буцаасан тохиолдолд борлуулагч нар буцаасан барааг бид нарт авчирч тушаадаг. Тэрийг компани технологич буцаалтын журнал хөтөлж хүлээж авдаг. Буцаалтын журналд хөтлөгдсөн жингээр дараагийн бараанаас хасаж өгдөг. Муудсан барааг устгал хийх журмын дагуу технологич устгал хийж тэмдэглэл хөтөлдөг.../1х, хх-106-107/,

Тэр хоёрыг ажиллаж байхад би зарим дэлгүүрүүдээс нь “танайх манай компанитай өр тооцоо байгаа юу” гэхэд байхгүй, өрөө төлсөн, танайхаас ирдэг хоёр хүний эмэгтэйтэй нь тооцоо хийчихсэн” гэж хэлдэг байсан. Д.Б ч гэсэн манайд ажиллаж байхдаа “Н.А машинаа бариад би тооцоогоо хийгээд явдаг” гэж байсан...Э нь Д.Бгийн дүү охинтой сууж байсан хүргэн нь байсан, би 2016 оны 7 дугаар сард жирэмсний амралтаа авсан тэр үед ажилласан үгүйг мэдэхгүй байна. Гэхдээ тэрнээс өмнө авсан барааны үлдэгдэлийг орой авчирч өгөөд борлуулалтын машиныг үйлдвэрийн хашаанд авчирч тавьж байгаатай хэд хэдэн удаа тааралдаж байсан. Эы авсан барааны дүнг Д.Бгаас нэхэмжилнэ. Манайх Э гэдэг хүнийг ажилуулна гэж тохироогүй. Д.Б өөрийнхөө өмнөөс явуулсан байх. НА нэг хэсэг манайх гагнуур хийлгэж байхад Д.Б Эг дүүтэйгээ хамт дагуулж явдаг байсан юм шиг байна лээ.../1х, хх-168-169/,  

Н.А, Д.Б нар ажиллаж байх хугацаандаа завшсан мөнгөний дутагдал нь санхүүгийн анхны баримт болох бараа материал хүлээлцсэн зарлагын падаан баримтаар нотлогдож байгаа...энэ тухайгаа Д.Б нь өөрөө анх тооцоо нийлж ийм хэмжээний мөнгө дутагдуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч өөрөө гараараа бичиг хийж өгсөн, энд шахаж дарамталсан зүйл байхгүй.../2х, хх-190-193/,

Манай байгууллагын падаануудыг шүүж үзвэл нэг ч баримт давхардахгүй, тухайн цаг хугацаагаараа л гарч ирнэ. Ер нь энэ гаргаж ирсэн падаануудын нэг хувь нь Д.Бд өөрт нь байгаа. Энэ хүнийг тооцоо хийсэн гэдгийг нотлох баримтууд өөрт нь байгаа. Н.А тооцоо хийж байсан бол өөрт нь байх ёстой...гэх мөрдөн байцаалт /2х, хх-195-194/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,   

- гэрч Г.Цгийн...Н.А нь миний төрсөн дүү Н-ын төрсөн хүүхэд, манай компанид туслах ажилтан, сантехник, харуул хамгаалалтын ажил давхар хийж байсан. Д.Б гэх эмэгтэйтэй 2010 онд хамт амьдарч байгаад 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дахин жолооч, ачигчаар, хамтран амьдрагч байсан Д.Б нь борлуулалтын менежерээр ажилд ороод бараа бүтээглэхүүн борлуулж, борлуулалтынхаа 5%-иар цалинжиж ажиллаж байсан. Д.Б ер нь төлбөр, тооцоогоо хариуцаж ажилладаг байсан. Н.А нь ачигч жолоочоо хийгээд явж байгаад 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс ажиллахаа больсон...Д.Б 2015 оны 01 дүгээр сараас эхэлж огцом тооцоо дутааж эхэлсэн. Тухайн үед тооцоо тутааж байна гэхээр Д.Б түр хэрэглэсэн байгаа, бөөнд нь буцааж өгөх гэж байгаа гэж хэлдэг байсан. Бараа авахдаа хааяа Н.Аг явуулдаг байсан маргааш нь тооцоо хийхдээ дутуу хийдэг байсан, тооцоо дутуу байна гэхээр дараа бөөнөөр хийнэ, маргааш хийнэ, өнөөдөр хийнэ гэж хэлдэг байсан. Манай компаний зүгээс сар сардаа эсхүл 15 хоногт тооцоо хийхээр дутуу байдаг 5%-ийн цалинг нь хасч бодуулдаг байсан.  Ер нь бол авсан барааныхаа тооцоог өдөр өдөртөө хийх ёстой гэтэл таньдаг мэддэг болохоор итгээд хойшлуулаад үлдэгдэл чинь тэдэн төгрөг боллоо шүү гээд бичиж тэмдэглэдэг байсан, тэмдэглэлийн дэвтэр үйлдвэр дээр падаантай тулгаад бичиж явдаг байсан. Бараа бүтээгпэхүүний тооцоог Д.Б хариуцдаг байсан болохоор Д.Бтай тооцоо нийлдэг байсан. Д.Б, Н.А нар борлуулалтанд гарахдаа янз бүр өдөр, өдөрт нь эсхүл өнжөөд бараа бүтээгдэхүүнээ авахдаа падаан бичүүлээд авч яваад тооцоогоо хийдэг байсан. Гологдол хаягдал бүтээгдэхүүн гарвал тухайн өдөрт нь тооцоог хийх үедээ жинг нь нүдээр үзээд маргааш нь бүтээгдэхүүн өгөхдөө тухайн хэмжээгээр нь хасаад өгчихдөг байсан. Гологдол хаягдал бүтээгдэхүүн дээр маргаан гарч байгаагүй, маргаан гарвал тухай бүрт нь шийдээд тооцоо нийлээд явдаг байсан. Н.А, Д.Б нар авсан бараа бүтээгдэхүүнээ өөрсдөө хариуцдаг, ямар дэлгүүр, иргэдтэй харилцдагийг нь компаний зүгээс хянах боломжгүй. Бусад борлуулагч нар энэ зарчмаар явдаг. Энэ хоёр шиг дутаасан хүн байхгүй... /1х, хх-30-31/

Г.О бид хоёр Д.Бг юун дээр гарын үсэг зуруулж байгааг нь хэлж өгсөн, өөрөө ч гэсэн” би төлнө, хүнээс 50.000.000 гаруй төгрөг авах ёстой тэрийг аваа л төлчихнө” гээд хэлсэн. Тэгээд Г.О бид хоёр гарын үсэг зуруулсан хүснэгтийг сар бүрээр нь тайлбарлаж өгөөд зуруулсан. Д.Б Н.Агаас өөр хүнтэй борлуулалтанд явж байгаагүй, 2015 оны наадмаар хөдөө 10 гаран хоног явсан тэр  хооронд Д.Бгийн дүү Я гэх эмэгтэй нөхөртэйгээ хэдэн удаа явсан. 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шиг санаж байна Д.Бгийн өр бөөгнөрөөд 20 гаран сая төгрөг болчихсон байсан. Би өдөр бүр өрөө төл гэж залгасаар байгаад нэг удаа 15.000.000 төгрөгийг Д.Б өгч байсан. Тэрийг нь би тэр хоёрын нэр дээр хуримтлагдсан барааны өрнөөс хасаж бичсэн. Зарлагын баримтан дээр тэмдэглэж бичсэн байгаа...Картанд мөнгө байгаа гээд картаа өгөөд зарлагын баримтан дээр өгсөн гэж бичүүлдэг, тэгээд дараа нь картыг нь шалгахад хэлсэн мөнгө нь байдаггүй тэгээд л балласан зүйл байгаа.../1х,хх-183-184/,

Үйлдвэрээс бараа гарахад зарлагын падаан 2 хувь үйлдэгддэг, 1 хувь нь компанид, нөгөөг нь борлуулагч  авдаг, ингээд гадагш борлуулахаар явуулсан барааныхаа зарлагын падаан санхүүд шилждэг...Үйлдвэрийн архив үзвэл тухайн өдөр үйлдвэрлэсэн бүтээгдхүүн, борлуулалтад гарсан бүтээгдэхүүн тооцоо нийлж байдаг...Би Д.Бд байнга сануулж тооцоо чинь ийм болсон байна, тооцоо нийл гэж хэлдэг байсан...Тэгэхэд эндээс, тэндээс авна, одоо мөнгө орж ирнэ, 50 сая төгрөг хүнээс авна, тэр орж ирэхээр өгий, санаа зоволтгүй гэхээр нь үнэмшдэг байсан...мөн миний дүүгийн эхнэр нь болохоор бэрдээ хатуурхаж хэлж чадахгүй явсаар ийм хэмжээний өр үүсчихсэн.../2х, х-196-198/,   

- аудиторын 07\01 дугаартай тайлан, хавсралт баримтууд :...бараа хүлээлцсэн хүчин төгөлдөр анхан шатны баримт болон хорогдол 2 хувь, цалин 5 хувь зэрэг хоорондын тооцооноос хасагдах дүн, мөн барааны төлсөн баримтыг үндэслэн Д.Б, Н.А нартай холбоотой авлагын дүн 62,882,867 төгрөг болохыг тогтоов.../1х, х-40-41,42-50/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 177 дугаартай шинжээчийн дүгнэлт, хурлын протокол /1х, хх-52-54, 60-61/,

- шинжээч Ж.Бадамсүрэнгийн :...”Ану-Болор” ХХК-ийн захирлын падаан, хорогдол, цалин төлсөн тооцоонуудыг үндэслэн шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Хорогдол цалин 5% зэргийг хасч тооцож 62.882.867 төгрөгийн авлагатай гэж дүгнэсэн...гэх мэдүүлэг /3х, хх-83-84/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2166 дугаартай шинжээчийн дүгнэлт : Нийт зарлагын падаануудад зурсан гарын үсгүүдийг шинжлэхэд 39 ширхэг зарлагын падаанд зурсан гарын үсэг Д.Бгийнхтай, 79 ширхэг зарлагын падаанд зурсан гарын үсэг Н.Агийнхтай тохирсон, нийт 12 ширхэг зарлагын падаанд (14/15, 13/15, 12/15, 11/15, 10/15, 09/15, 07/15, 06/14, 04/14 болон 58/15, 57/15, 43/15 ) зурсан гарын үсэг нь Д.Б, Н.А нарынхтай тохироогүй.../2х, хх-208-211/,

- нийт 12 ширхэг зарлагын падаанд зурсан гарын үсэг нь Д.Б, Н.А нарынхтай тохироогүйтэй холбоотой хохирлын дүн нийт 11,789,080 төгрөг (10500390  төгрөг, 1.288.690 төгрөг) /1х, х-47, 49, 50/, 

- шүүгдэгч Д.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн:...би Н.Атай 2008 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Дундаасаа нэг хүүхэдтэй. Ингээд Н.Агийн хүсэлтээр хамаатных нь “Ану Болор” ХХК-д хиам түгээх ажил хийсэн. Албан ёсоор Н.А бид хоёртой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй...Бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгөхдөө Н.Ад өгдөг байсан...Н.А бараа хүлээж аваад надаар гарын үсэг зуруулаад баримтан дээр толгойлохдоо Н.Агаар өгдөг байсан. Борлуулалт хийхдээ бид хоёр хамт явдаг байсан, заримдаа Н.А ганцаараа явдаг байсан...Би 30 сая орчим төгрөг үрэгдүүлсэн....Өр төлбөрөө төлөх зорилгоор хиамаа бэлэн мөнгөөр худалдаж аваад олсон ашгаасаа үлдсэн өрөө дарж байя гэсэн саналыг зөвшөөрөөгүй...тухайн үед ажиллаж байх хугацаанд Н.А бас л дутаасан яг хэдийг дутаасныг мэдэхгүй. Надад ажиллаж байх хугацаанд бараа хүлээж авсан баримтууд байгаа.../1х, хх-10/,

Би 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд нөхөр Н.Агын хамт “Ану Болор” ХХК-д борлуулалтанд явж байсан...Би хэдэн төгрөг дутаасан гэдгээ сайн мэдэхгүй байна...Ямар дэлгүүрт бараа өгдөг байснаа сайн санахгүй байна...Би Г.Отэй тооцоо нийлж гарын үсэг зурахдаа Н.Аг эвгүй байдалд оруулаад яахав гэж бодоод зурсан.../1х, хх-72-73/...Миний гарын үсэгтэй баримтуудын тооцоог би төлөх ёстой...Зээлээр өгөөд өр төлбөрөө ер нь бол аваагүй дэлгүүр байгаа байх...тухайн үед хөтөлж байсан тооцооны хар дэвтэр зэрэг зүйлс одоо байхгүй, олдохгүй байгаа болохоор яг тэр дэлгүүр тэдэн төгрөг гэсэн нарийн зүйлсийг би хэлж мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1х, хх-191-192/,      

- шүүгдэгч Н.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:...2009 онд Дорждаваг Д.Бтай танилцаад 2010 оноос хамтран амьдарсан. Би 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс нагац эгч Г.Цгийн “Ану Болор” ХХК-д жолооч ачигчаар, Д.Б борлуулалтын менежэрээр ажилд ороод 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажилласан...Өдөр тутмын тооцоог заримдаа би, заримдаа Д.Б хийдэг байсан...чанар муудсан бараа бүтээгэхүүнийг оройд нь компани дээр авчирч тушаадаг байсан, тэгээд компани баримтан дээр тэмдэглээд дараагийн авсан бараанаас буцаалтаа хасаж тооцдог байсан.../1х, хх-75-77/...Д.Б нь бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоо хариуцаж ажилладаг байсан. Миний хувьд хэдэн төгрөгний бараа аваад, хэдэн төгрөгний тооцоо дутаасныг Д.Б, Г.О, Г.Ц нар л мэднэ.../1х, хх-79/,

Д.Б бид 2 нэг машинтай хамт явж ажлаа хийдэг байсан...2015 оны 07 сарын дундуур манай ажлаас “та 2-ын тооцоо чинь ихээр хураагдаж төлөх мөнгө чинь их болсон байна” гэж мэдэгдсэн. Тэгээд би Д.Бгаас “яагаад ингээд тооцоо төлөгдөхгүй ихээр цугларчихав аа" гэхэд Д.Б надад “би төлчихнө өө, дансаар нь хийчихнэ" гээд байхаар нь би тухайн үедээ итгээд тоолгүй орхисон. Д.Б 7 дугаар сарын сүүлээр гэртээ ирэхээ болиод гадуур хонодог болсон...Бид хоёр “Ану Болор” ХХК-аас хиам, мах махан бүтээгдэхүүнийг зарлагын падаан үйлдүүлж 1 хувийг компани, 1 хувийг нь Д.Б бид 2 авч бараагаа авдаг байсан. Тэгэхдээ тухайн өдрийн зарагдсан бараа бүтээгдэхүүний орлогын 5 хувийг бид хоёрын цалин гэж, 2 хувийг бүтээгдэхүүний хорогдол гэж тооцон тухайн өдрийнхөө орой бараагаа түгээж дуусчихаад компани дээрээ ирж Г.Ц эгч юм уу, түүний охин Г.О 2-ын аль нэгэнтэй нь тооцоо хийж үлдэгдэл бараагаа хүлээлгэж өгдөг байсан...Заримдаа хамт, заримдаа би,  заримдаа Д.Б тооцоогоо хийдэг. Би ихэнхдээ бараагаа ачаад байж байдаг байсан...Компаниас тооцоо хийсэн бичиг өгдөг байсан нь Д.Бд байгаа байх. Би хэрвээ тооцоо хийсэн бол тэр бичгээ Д.Бд өгдөг байсан. Бараа авсан зарлагын падаан дээрээ компаниас тооцоо хийсэн мөнгөн дүнгээ давхар бичиж өгдөг байсан. 7 хоногт бид хоёр 2-3 хоног ажиллаж түгээлтэнд явдаг байсан. Өдөрт ойролцоогоор 1 сая гаран төгрөгийн бараа бүтээгдэхүүн авдаг байсан...Зарим өдөр хүүхэд харах хүнгүй болохоор Д.Б гэртээ үлдээд би өглөө нь ажил руу явж бараагаа авдаг байсан. Тэгэхдээ би Д.Бгаас өмнөх өдрийн орлогын мөнгийг авалгүй явдаг байсан. Компаниас бараагаа авах үед “орлогоо тушаа” гэж хэлэхэд нь би “дансаар шилжүүлээд хийчихье, эсвэл өнөөдрийн орлоготой нийлүүлээд маргааш өгнө өө” гэх мэтээр Д.Бгийн хэлсэн үгийг дамжуулж хэлдэг байсан. Би мөнгө тушаадаггүй болохоор тоохгүй, бараагаа аваад падаан дээр нь гарын үсгээ зураад нэг хувийг нь аваад гардаг байсан. Тэгээд 1 хувь падааныгаа Д.Бд өгдөг байсан, Д.Б ажил руу явахгүй би бараагаа аваад гарах болсон үед заримдаа Д.Б тооцооны мөнгө гэж өгдөг, заримдаа тооцооны мөнгө өгдөггүй байсан. Миний мэдэж байгаагаар 20 орчим удаа би тооцоо хийлгүйгээр компаниас бүтээгдэхүүн авч байсан...гэх мэдүүлэг /1х, хх-195-197/,         

Би гарын үсгээ зурсан бол тэр барааг би хүлээж авсан гэсэн үг...Дэлгүүрүүдтэй тооцоо хийх, компанитай тооцоо хийх асуудал бол Д.Бтай холбоотой. Би барааг хэдий хүлээж авсан ч гэсэн буцаан төлөх мөнгийг Д.Бгаас авч компанид тушаадаг байсан...Би Д.Бгийн өгөөрэй гэсэн мөнгийг нь л компанид өгдөг байсан.. Би ийм их хэмжээний мөнгийг “Ану Болор” ХХК-аас хувьдаа завшаагүй. Бүх мөнгө тооцоог Д.Б л хариуцдаг, надад мөнгөний мэдэл байгаагүй.../1х, хх-198-199/,           

Би яг үнэндээ тооцоогоо өөрөө хийдэггүй, эхнэр Д.Бд найдаж түүгээр хамаг бариулдаг байсан...Г.Ц эгчийн гэр бүлийн компани учраас надад итгэж түүнтэй адил Д.Бд итгэж бид хоёр бараа борлуулж явахыг зөвшөөрдөг байсан...Д.Б бүх тооцоогоо аваад явдаг бөгөөд мөнгөний өр үүссэн байгааг би мэдэж байсан. Г.Ц эгч мөнгөний өр чинь “тэд байна, эд байна” гэж байнга сануулж байсан. Мөн надад цаадахдаа хэл гэдэг байсан. Тэгэхээр нь би Д.Бд тооцоо юмаа хийж байгаа юм уу мөнгө төгрөгийн өр үүсээд байна гэж хэлэхэд дансаар хийчихнэ, бөөнөөр нь хийчихнэ санаа зоволтгүй л гэдэг байсан. Гэтэл одоо юу ч мэдэхгүй мэт, тооцоогоо намайг барьдаг байсан гэх мэтээр гүтгэж байна. Бид хоёрын хэн нь тооцоогоо хийгээд явдаг байсныг тухайн үед хамтран ажиллаж байсан дэлгүүрүүд бүгд л мэднэ...Би Д.Бд дургүйдээ биш үнэн мөнийг нь мэдэж байгаа хүний хувьд хэлж байна...Намайг аргалж залидаж байгаад л өнгөрүүлчихдэг байсан юм байна лээ. Падааныг бол үйлдвэрээс борлуулалтад гаргахад Г.О эсхүл Г.Ц эгч бичиж өгдөг. Бид хоёрын хэн нэгэнд нь падааныг бичдэг байсан. Авч байгаа нь бичдэг байсан. Голцуу л би л барааг хүлээж авдаг байсан. Одоо бодоод байхад их л зохион байгуулалттай байж. Бараа хүлээж авах үед намайг явуулчихлдаг, тооцоо бэлэн мөнгөөр хийх болохоор өөрөө очиж тооцоогоо хийчихдэг, тэгээд зөрүүлж бараа авдаг, барааны тооцоо хийхгүй үедээ намайг явуулчихдаг байсан юм байна лээ. Хүүхдээ зохицуулаад очино энээ тэрээ л гээд үлддэг байсан. Намайг 2-3 дэлгүүрээр орж бараа тарааж байхад араас яриад таксидаж ирдэг байсан...Д.Бгаас борлуултын машинд түлш хийх, хоол унданд орох, тамхи авах зэргээр мөнгө төгрөг авдаг л байсан. Тэр нь яг тэдэн төгрөг болчихсон гэж мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2х, х-228-231/,

        - гэрч Я.Дгийн :...“Ану Болор” ХХК-д борлуулалтын менежрээр ажиллаад 10 гаран жил болж байна. Н.А, Д.Б нар 2014 онд ажиллаж эхэлсэн байх...Н.А ах машинаа бариад Д.Б эгч тооцоогоо хийдэг байсан. Тухайн үед тэр хоёрын хүүхэд нь жоохон байсан болохоор Н.А ах өглөө ирж бараагаа авч,  замаараа Д.Бг аваад явж байгаад орой компани дээр ирж тооцоо хийдэг байсан.  Заримдаа цуг ирж тооцоогоо хийх үе ч байдаг. Сүүлдээ Н.А ах Д.Б нарын компанид төлөх тооцоо нь хуримтлагдаад их болсон гэж сонссон...гэх мэдүүлэг /1х, хх-180-181/,

- гэрч Г.Аын мөрдөн байцаалтад өгсөн:...би Налайхад хүнсний дэлгүүр түрээсээр ажиллуулж байсан. 2015 оны 07 дугаар сарын эхнээс 2015 оны 07 дугаар сарын 08, 09-ний өдрийг хүртэл хиам зээлээр авч байсан, үлдэгдэл өр төлбөр байгаа эсэхийг эхнэрээсээ асууж тодруулахад өр төлбөр дууссан гэж байна. Д.Б гэж эмэгтэй байсан, Н.А гэж эрэгтэй хүн ирж байгаагүй...гэх мэдүүлэг /1х, хх-34/,

- гэрч Ч.Шын мөрдөн байцаалтад өгсөн:...Би “Бяцхан” дэлгүүр ажиллуулж байхдаа /2014-2015/ “Ану Болор” ХХК-ны борлуулагч Н.А, Д.Б гэж хоёр хүнээс хоёулангаас нь хиам, махан бүтээгдэхүүн авч байсан гэхдээ тооцоог нь дор бүрд нь хийдэг байсан, ямар ч өр төлбөр байхгүй. Тэр хоёрын эхнэр Д.Б нь төлбөр тооцоогоо хийдэг, нөхөр Н.А нь ачигчаар дагаад явдаг байсан... гэх мэдүүлэг /1х, хх-35-36/,             

- гэрч С.Ягийн мөрдөн байцаалтад өгсөн:...Д.Б нь миний аав Сгийн төрсөн дүү буюу миний авга байгаа.  “Ану Болор” ХХК-нд 2015 оны 7 дугаар сард наадмаас өмнөхөн тухайн үед хамтан амьдарч байсан Э, Д.Б эгч хоёртой хамт 1-2 удаа түгээлтэнд явж байсан, тэр үед Д.Б эгч надад ажлаа зааж өгөх гэж явж байсан. Түүний дараа Д.Б эгч Н.А ах хоёр хөдөө яваад Э бид хоёр 2 удаа ”Ану Болор” ХХК-ний  түгээлтэнд явсан. 2015 оны 07 дугаар сарын дундуур байсан байх...Э бид хоёр түгээлтэнд явж байхдаа зээлээр өгдөг гээд Налайхт байдаг 2 дэлгүүрт хиам өгсөн. Гэхдээ тийм их мөнгөний зээл өгөөгүй яг хэдэн төгрөгийн зээл өгснөө санахгүй байна. Зээлээр өгсөн гэдгээ зарлагын баримт 2 хувийг үйлдэж, авсан барааг нь үнийн дүнтэй нь бичиж нэг хувийг дэлгүүрт нөгөө хувийг нь Д.Б эгчид өгсөн. Мөн Н.А ах, Д.Б эгч хоёрт тусдаа тэдэн төгрөгийн бараа тэр дэлгүүрт зээлээр өгсөн, тэдэн төгрөгийг “Ану Болор” ХХК-д тушаасан гэдгээ нэгтгэж бичиж өгсөн...Зээл өгдөг хэдэн дэлгүүрт нь өгсөн л байх, хэдэн төгрөгний зээл өгснөө санахгүй байна. Э бид хоёр 1 өдөр ажиллаад цалин аваагүй... гэх мэдүүлэг /1х, хх-170-171/,               

- гэрч Б.Эы мөрдөн байцаалтад өгсөн:...Н.А ах, Д.Б эгч хоёр хөдөө явах гээд Я бид хоёрт түгээлт хийдэг дэлгүүрүүдээ зааж өгөх гээд хамт 1 удаа, дараа нь тэр хоёрыг хөдөө явсаны дараа Я бид хоёр “Ану Болор” ХХК-аас хиам аваад борлуулалтанд явсан...Я бид хоёр дэлгүүрт зээлээр бүтээгдэхүүн өгсөн үгүйг би мэдэхгүй, Я тооцоо мөнгө барьж байсан. Бид хоёр нэг өдөр ажиллаад цалин хөлс аваагүй...гэх мэдүүлэг /1х, хх-177-178/, 

- гэрч Б.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: ...манайх 2015 онд 4, 5 сар хиам авдаг байсан, тэр үед эрэгтэй, эмэгтэй хоёр хүн борлуулалтанд явдаг байсан, ихэнхдээ эмэгтэй нь тооцоо хийдэг эрэгтэй нь хиамаа зөөж өгдөг байсан, хааяа эрэгтэй нь тооцоо хийдэг байсан, манайх тэр хоёрт өр төлбөр байхгүй тухай бүрт нь тооцоогоо хийдэг байсан...гэх мэдүүлэг /1х, хх-185/,

          - гэрч П.Бийн мөрдөн байцаалтад өгсөн : ...манайх 2014, 2015 онд “Ану Болор” ХХК-аас хиам, мах, махан бүтээгдэхүүн авдаг байсан, тэр үед эрэгтэй, эмэгтэй хоёр хүн борлуулалтанд явдаг байсан, эмэгтэй нь тооцоо хийдэг эрэгтэй нь хиамаа зөөж өгдөг байсан нэрийг нь мэдэхгүй байна. Манайх тэр Ану Болор” ХХК-д өр төлбөр байхгүй тухай бүрт нь тооцоогоо хийдэг байсан... гэх мэдүүлэг /1х, хх-186/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

           

            Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:         

Шүүгдэгч нарын үйлдсэн тухайн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч нар худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Б, Н.А нар гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, харилцан тохиролцоо, итгэлцлийн үндсэн дээр “Ану Болор” ХХК-нд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран ажиллаж улмаар “Ану Болор” ХХК-ийн хүнсний нэр бүхий бараа бүтээгдэхүүнийг шууд итгэмжлэн хариуцаж байсан, энэ явцдаа эд хөрөнгөө итгэмжлэн хариуцуулсан “Ану Болор” ХХК-ийн эрх бүхий этгээдийн итгэлийг урвуугаар ашиглан  нийт 50.558.187 төгрөгийн эд хөрөнгө буюу борлуулалтын орлогыг завшсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байх тул шүүгдэгч Д.Б, Н.А нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, баримтгүй байна.

Шинжээч нарын удаа дараагийн дүгнэлтээр хохирогч талд нийт 62.882.867 төгрөгийн хохирол учирсан /3х, хх-83-84/ нь тогтоогдсон, тус хэргийг прокурорт буцаан дахин шалгах явцад “Хавцгайт” хүнсний дэлгүүрийн худалдагч нь “Ану болор” ХХК-д нийт 535600 төгрөг төлөх баримт /3х, х-86,88/ илэрснээр тухайн дүнг хасч, хохирлыг 62.347.267 төгрөгөөр тооцон яллах дүгнэлт үйлдсэн, харин шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэхэд 12 ширхэг зарлагын падаанд зурсан гарын үсэг нь Д.Б, Н.А нарынхтай тохироогүй болох нь тогтоогдсон /2х, хх-208-211/ байх тул тухайн 12 ширхэг зарлагын падаанд бичигдсэн хохирлын нийт дүн 11,789,080 төгрөг /1х, х-47, 49, 50/-ийг хасч, гэмт хэрэг зүйлчлэгдэх шууд хохирлыг 50.558.187 төгрөгөөр тооцсон ба энэ нь шинжээчийн дүгнэлтийн хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг үгүйсгэх үндэслэл биш болно.

Шүүгдэгч Д.Б, Н.А нар нь “Ану Болор” ХХК-ийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаж байсан атлаа тус компаний өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй, харин харилцан бие биенийхээ гэмт үйлдэлд санаатай нэгдэж, хэн нэгнийхээ өмнөөс хууль бус үйлдлийг мэдсээр байж үргэлжлүүлж улмаар итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт үйлдлээ нуух буюу итгэлийг олж урвуулахад чиглэгдсэн хууль бус олон арга, хэлбэрээр гүйцэтгэх ёсгүй үйлдлүүдийг гүйцэтгэсэн нь “Ану Болор” ХХК-д учирсан их хэмжээний хохиролтой шалтгаант холбоотой болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон байх тул шүүгдэгч нарыг тус гэмт хэрэгт санаатай бүлэглэсэн гэж үзнэ.      

Тодруулбал, шүүгдэгч нар “Ану Болор” ХХК-ийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан чиг үүргээ мэдсээр байж ноцтойгоор зөрчсөн буюу өөрсдийн хувийн хэрэгцээг хангах сэдэлт зорилгын хүрээнд үргэлжилсэн үйлдлээр үргэлжилсэн тухайн цаг хугацаанд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан байх тул гэм буруугийн субьектив шинж буюу сэдэлт, зорилго, гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн арга, хэлбэр зэрэг бүхий л шинжээрээ “бусдын эд хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, харин иргэний хэрэг гэж үзэх боломжгүй.

Шүүгдэгч нарын “Ану Болор” ХХК-ийн хүнсний барааны зарлагын падааны баримтад гарын үсэг зурсан тоо хэмжээний ялгаа болон тухайн хүнсний барааг авах, борлуулахад тухай бүр байнга хамт явсан эсэх, шүүгдэгч нарын нэг нь бараа зөөгч, ачигч, жолооч нөгөө нь мөнгөний тооцоо барьдаг байсан эсэхэд шүүгдэгч нар хуулиар олгогдсон эрхийн хүрээнд зарим асуудлын хүрээнд маргаж байх боловч энэ нь тэдэнд холбогдох гэмт хэргийн зүйлчлэл, гэмт хэрэгт санаатай бүлэглэсэн байгааг үгүйсгэх үндэслэл, баримт болохгүй байна.  

Шүүгдэгч Д.Б нь 15.000.000 төгрөгийг “Ану Болор” ХХК-нд төлсөн, уг хохирлыг хасуулна гэх боловч уг 15 сая төгрөг нь шүүгдэгч Д.Б, Н.А нарын “Ану Болор” ХХК-аас зөвхөн нэг өдөрт авсан хүнсний бүтээгдхүүний төлбөрт бус харин шүүгдэгч тус бүрээр зааглан тодорхойлох боломжгүй хуримтлагдсан өр төлбөрөөс хасч тооцуулахаар “Ану Болор” ХХК-ийн ажилтан гэх Я.Дгээр  дамжуулан шилжүүлсэн мөнгөн дүн байх төдийгүй шинжээч нарын дүгнэлтээр тус 15,000,000 төгрөгийг хохирол төлсөнд тооцсон /1х, х-48/ буюу шүүгдэгч нар тус компанид ажиллаж байх хугацаандаа төлсөн нийт 72.133.882 төгрөгт (гарын үсэг зурсан гэх падаанаар нь тооцоход шүүгдэгч Н.А 39.708.171 төгрөг, Д.Б 32.425.711 төгрөг) багтсан /1х, х-41, 45-46/ байх тул тус 15.000.000 төгрөгийн асуудал нь гэмт хэрэг зүйлчлэгдэх шууд хохиролд буюу гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйг тодотгох нь зүйтэй.     

Тус хэргийг шүүхээс прокурорт буцаасан /2х, х-175-176/, энэ дагуу мөрдөн шалгах ажиллагааг зохих ёсоор хийсэн байх ба шүүгдэгч нар “Ану Болор” ХХК-ийн хүнсний барааг бусдад зээлээр өгч хохирсон буюу авлагатай, мөн “Ану Болор” ХХК-ийн чанар муудсан барааг борлуулсан, устгасан гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүй, мөн мөрдөн байцаалт, прокурорын шатанд мөрдөн шалгах тодорхой ажиллагаа дахин хийлгэх нэмэлт хүсэлт, гомдол гаргасан баримтгүй буюу оролцолч нарын эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг анх 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явуулж энэ хүрээнд зохих шийдвэр, нотлох баримт үйлдэгдсэн байх ба энэ явцад 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилснээр тухайн хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн зарим ажиллагааг шинээр болон шинэчлэн хийсэн улмаар холбогдох  нотлох баримт, баримт бичигтэй оролцогч нар танилцсан, танилцуулсан бөгөөд гомдол, зөрчилтэй асуудал байгаагүй байх тул тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэх үндэслэлгүй болно.     

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т заасантай дүйцүүлэхэд гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод, дээд хэмжээний хувьд 2015 оны Эрүүгийн хууль нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй.  

Дээрх нотлох баримт бүхий үндэслэлээр: Иргэний эрх зүйн харилцааг эрүүгийн эрх зүйн харилцаанаас ялгаж зааглаагүй, эрүүгийн хэрэг үүсгэхээс анх татгалзсан байтал хэргийг дахин сэргээсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй, энэ хэргийг түдгэлзүүлж байгаад шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө энэ хэргийг сэргээснээр  үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, Н.А, Д.Б нарыг бүлэглэсэн гэж үзэхгүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн гэх зэрэг үндэслэлээр шүүгдэгч Д.Бг цагаатгах тухай түүний өмгөөлөгчийн дүгнэлтийг, мөн шүүгдэгч Н.Агийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, түүний хувьд итгэмжлэн хариуцсан тодорхой эд хөрөнгө байхгүй, авсан боловч буцаагаад Д.Б цааш нь борлуулсан тул Н.Аг гэм буруугүй гэж цагаатгах тухай түүний өмгөөлөгч нарын дүгнэлтийг тус тус хүлээж авах үндэслэлгүй гэж үзнэ.   

Иймд шүүгдэгч Н.А, Д.Б нарыг бусдын  итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад 50.558.187 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг 50.558.187 төгрөгөөр тооцсон ба шүүгдэгч Н.А яллах дүгнэлтэд бичсэнээр нийт хохирлын 50 хувь буюу 31.442.000 төгрөгийг төлсөн болохыг хохирогч, мөн тухайн шүүгдэгч нар мэдүүлсэн, баримт авагдсан байх /3х, х-81, 2х, х-140-144, 160, 231/ тул шууд хохирлын төлөгдөөгүй дүн 19.116.187 төгрөг болох ба үүнийг шүүгдэгч Д.Бгаас гаргуулах үндэслэлтэй гэж үзнэ.        

Мөн хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гаргуулснаар “Ану Болор” ХХК-д 1.000.000 төгрөгийн шууд бус хохирол /1х, х-28, 2х, х-161/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 400.000 төгрөгийн /1х, х-51/ шууд бус хохирол учирсан, нийт 1.400.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс тэнцүү хэмжээгээр хариуцуулав.   

Төлөх хохирлыг нэгтгэвэл шүүгдэгч Н.Агаас 700.000 төгрөг гаргуулж хохирогч Г.От 500.000 төгрөг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 200,000 төгрөг, шүүгдэгч Д.Бгаас нийт 19.816.187 төгрөг гаргуулж хохирогч Г.От 19.616.817 төгрөг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 200.000 төгрөг тус тус олгохоор, хохирол төлөх хугацааг Н.Ад 04 сар, Д.Бд 01 жил 6 сараар тогтоов.          

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д  зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч Н.Агийн хувьд торгуулийн ял төлөх чадвартайг нотлох баримтгүй тул шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах тухай өмгөөлөгч Д.Гантөмөрийн хүсэлтийг, шүүгдэгч  Н.Аг гэмт хэрэг үйлдэх үед 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчилж байсан, мөн 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд энэ зүйл анги хамрагдаж байгаа тул өршөөлд хамруулж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай өмгөөлөгч Д.Батбаярын хүсэлтийг тус тус хүлээж авах боломжгүй гэж үзнэ.   

Бусад асуудал    

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.    

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч нарын бага насны хүүхэд болох 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн Боржигон овогт Н.Агийн Энхмаа /РД:УЧ11311321/-д хууль ёсны асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн Засаг дарга асран хамгаалагч томилох хүртэл хугацаанд бага насны охин А.Эг хараа хяналтандаа байлгаж асрах үүргийг шүүгдэгч Д.Бгийн төрөл садан С.Я, Н.О /1х, х-81, 170/ нарт хариуцуулж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.А, Д.Б нарыг бусдын  итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад 50.558.187 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  зааснаар шүүгдэгч Н.Аг 02 жил 02 сар хорих ялаар, шүүгдэгч Д.Бг 02 жил 02 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Н.А, Д.Б нарын тус бүр эдлэх 02 жил 02 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.       

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлын 62.347.267 төгрөгийн нэхэмжлэлээс 11.789.080 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Н.Агаас 700.000 төгрөгийг 4 сарын хугацаанд хохирогч Г.От 500.000 төгрөг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 200.000 төгрөг, шүүгдэгч Д.Бгаас нийт 19.816.187 төгрөгийг 01 жил 06 сарын хугацаанд гаргуулж хохирогч Г.От 19.616.817 төгрөг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 200.000 төгрөг тус тус олгосугай.       

6. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч нарын бага насны хүүхэд болох 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн Боржигон овогт Н.Агийн Энхмаа /РД:УЧ11311321/-д хууль ёсны асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.      

7. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн Засаг дарга хууль ёсны асран хамгаалагч томилох хүртэл хугацаанд шүүгдэгч нарын бага насны охин А.Эг хараа хяналтандаа байлгаж асрах үүргийг шүүгдэгч Д.Бгийн төрөл, садан болох С.Я, Н.Одхүү нарт хариуцуулсугай.       

8. Шүүгдэгч Н.А, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.     

9. Шүүгдэгч Н.А, Д.Б нарыг цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцсугай.        

10. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

            11. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Н.А, Д.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.       

           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР