Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 155

Б.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяр даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, хохирогч Г.Жавзан, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Батболдын өмгөөлөгч Т.Туул, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1627 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1243 дугаар магадлалтай, Б.Ад холбогдох 1903007720349 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, иргэний хариуцагч Б.Батболд нарын гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.         

Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.А.

Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, шүүгдэгч Б.Ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, иргэний хариуцагч Б.Батболд нараас тус бүр 3.450.050 төгрөг гаргуулж хохирогч Г.Жавзанд, 187.123 төгрөг гаргуулж хохирогч Д.Маралмаад тус тус олгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Жавзан, Д.Маралмаа, А.Бат-Орших иргэний хариуцагч Б.Батболд нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Жавзан, Д.Маралмаа, А.Бат-Орших, иргэний хариуцагч Б.Батболд нар нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар үүрэг бүхий этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэж өөрчилж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, иргэний хариуцагч Б.Батболд нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.А гаргасан гомдолдоо “Миний бие хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаагаас гадна бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад оногдуулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээ буюу 3 жил хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Б.А миний анх удаа хэрэг үйлдсэн болон гэм буруугаа хүлээн чин санаанаасаа гэмшиж дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхыг минь харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг чин сэтгэлээсээ хүсч байна” гэжээ.

Мөн хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Б.Батболд гаргасан гомдолдоо “Магадлалын тодорхойлох хэсэгт Иргэний хариуцагч Б.Батболдын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь мөрдөгчийн тогтоолоор Б.Батболдыг иргэний хариуцагчаар татаж, эрх үүргийг тайлбарласан байна, өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэжээ. Үүнийг эс зөвшөөрч байна. Учир нь би хууль эрхийн мэдлэггүйн дээр тухайн үед өмгөөлөгч аваагүй байсан, өөрийгөө хохирогч гэж бодож явсан, анхан шатны шүүхийн тогтоол гарсны дараа өмгөөлөгчөөр тайлбарлуулж өөрийгөө иргэний хариуцагч гэдгийг ойлгосон. Зам тээврийн осол болсон 2019 оны 06 дугаар сарын 28-нд би гэртээ байгаагүй. Нэгдүгээр эмнэлэг дээр эмчид үзүүлж байсныг нотлох эмчийн үзлэгийн тэмдэглэл байгаа. А.Бат-Орших, Б.А нар намайг байхгүй үед дур мэдэн автомашин авч явсныг хохирогч А.Бат-Орших, Д.Маралмаа дунд сургуулийн хүүхэд машины түлхүүрийг нь өгөхгүй гэхэд А.Бат-Орших загнаж байгаад аваад явсан гэж мэдүүлсэн байдаг. Би тэр үед гэртээ байгаагүй Б.Бат-Оршиход автомашиныг өгч явуулаагүй гэж мөрдөн байцаалтад мэдүүлж байсан тул өөрийгөө гэм буруутай гэж үзэхгүй байна. Хөрөнгийн үнэлгээний “Арвижих-Эстимейт" ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №15202 дугаартай үнэлгээгээр миний ашиглаж байсан “X” портер маркийн 16-14 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зарим эд ангиуд эвдэрч ашиглагдахгүй болж надад 2.980.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Мөн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би ахмад О.Гарьдад “өөрийн машинд учирсан хохирлыг бусдаас нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн байхад мөрдөн байцаалтанд намайг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, анхан болон давж заалдах шатны шүүхүүд энэ нөхцөл байдлуудыг анхаарч дүгнэлт хийгээгүй. Магадлалын тодорхойлох хэсэгт “хэрэгт авагдсан А.Бат-Оршихын “... 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шороо зөөх болохоор гэртээ 16 цагийн үед очоод авга Батболдын “Х” портер маркийн 16-14 УНЕ дугаартай авто машиныг аваад гарсан. Гарахдаа бэр эгч болох Болормаад машин аваад явлаа гэсэн чинь болгоомжтой яваарай гэсэн” мэдүүлгээс дүгнэвэл иргэний хариуцагч Б.Батболд “Х” портер маркийн 16-14 УНЕ дугаартай тээврийн хэрэгслийг А.Бат-Оршиход ашиглах боломж олгосон гэж үзэхээр байна гэжээ. Энэ дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Болормаа авто машиныг ашиглах боломж олгосон байхад Б.Батболд боломж олгосон гэж шүүх дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар зүйлд “... хариуцагч Б.Батболд нараас тус бүр 3.450.050 төгрөг гаргуулж хохирогч Г.Жавзанд, 187.123 төгрөг гаргуулж Д.Маралмаад олгосугай” гэсэн нь үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Учир нь Б.Агийн гэм буруугаас болж миний эзэмшлийн автомашинд 2.980.000 төгрөгийн хохирол учирсан байхад төлүүлэх шийдвэр гаргаагүй мөн намайг гэм буруугүй байхад гэм буруутайд тооцож хохирогч нарт 3.450.050 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Согтуу залуучуудын үйлдлээс болж надад нийтдээ 6.430.050 төгрөгийн хохирол учирсан байна. Осолд орсон “X” портер маркийн 16-14 УНЕ улсын дугаартай автомашиныг өмчлөгч нь “Тэргүүн эгнээ” ХХК болохыг нотолсон бичиг баримт хавтаст хэрэгт бий, миний хувьд эзэмшил гэсэн албан ёсны бичиг баримт байхгүй, би одоо тогтсон ажилгүй, орлогогүй, дүүгийндээ амьдардаг ганц бие хүн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалт, давж заалдах шатны шүүхийн магадлалын Б.Батболд надад холбогдох заалтыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “анхан шатны шүүх Б.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох болон түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэснийг баримтлалгүй зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-д заасан хорих ялын дээд хэмжээгээр буюу гурван жил хорих ял оногдуулж шийдвэрлэснийг шүүгдэгчид оногдуулсан ял хүндэдсэн, ял шийтгэлийг хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлэн оногдуулаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу Б.А хохирлоо 7 хоногийн хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж улмаар шүүхээс тогтоосон хохирлыг хохирогч Г.Жавзан, Д.Маралмаа нарт төлж барагдуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүх “Шүүгдэгч Б.Агийн хувьд гэм буруугаа хүлээж буй байдлын дээрх шинжүүд үгүйсгэгдэж байгаа бөгөөд гагцхүү ялыг багасгах, тэнсэх зорилго агуулсан болох нь хэрэгт авагдсан баримт, мэдүүлгээр хангалттай тодорхойлогдож байна. Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах явцад болон анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруугийн талаар маргаж байсныг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, үйлдсэн хэргийнхээ үр дагавар, хор холбогдлыг ойлгосон гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь дээрх хуулийн утга агуулгатай нийцээгүй төдийгүй хэтэрхий субьектив байдлаар дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Учир нь шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсонтой холбогдуулан шүүгдэгч өөрийн гэм буруугаа ухамсарлаж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг хэрэглэхгүй байх эсхүл ялыг багасгах, тэнсэх зорилго агуулсан гэж үзэж хуулиар шүүгдэгчид олгосон боломжийг хязгаарлах үндэслэл болохгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж, тэнсэж үүрэг хүлээлгэх арга хэмжээг хэрэглэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Б.Ад холбогдох хэргийн улмаас гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Шүүх Б.Ад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл баримтын болон хууль зүйн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 23 цаг 17 минутын үед хамт архи уусан А.Бат-Оршихоос тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлэн авч уг “Хьюндай портер” маркийн 16-14 УНЕ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар урсгал сөрж явсны улмаас хохирогч Г.Жавзангийн жолоодож явсан “Тоёота приус” маркийн 87-42 УНҮ дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгслийн жолооч Г.Жавзан, өөрийн тээврийн  хэрэгсэлд зорчиж явсан Д.Маралмаа, А.Бат-Орших нарын 3 хүний эрүүл мэндэд “... “ хүндэвтэр гэмтэл хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

 Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Агийн гэм буруу, иргэний хариуцагч Б.Батболдын хариуцвал зохих гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчиж, хэргийн оролцогч /шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч/ нарын эрхийг хасч хязгаарласан нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А нь зам тээврийн ослын дараа болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байсан хэдий ч шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг сайн дураар нөхөн төлсөн байна.

Харин гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд хэмээн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан иргэн Б.Батболд нь хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагчаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй хэмээн гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэгт хамтран оролцоогүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг мөрдөгч, прокурор, шүүх, шүүгчийн шийдвэрээр иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулдаг болно.

Тухайн хэргийн хувьд иргэн Б.Батболд нь шүүгдэгч болон хохирогч А.Бат-Орших нарт тээврийн хэрэгслээ ашиглуулахаар шилжүүлээгүй, энэ талаар зөвшөөрөл өгөөгүй гэж маргаж байгаа ч мөрдөн шалгах ажиллагаагаар А.Бат-Оршиход тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явах боломжийг олгосон нөхцөл байдал тогтоогдсон байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “... өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхин явахыг зөвшөөрнө” гэж жолоочид түр буюу удаан зогсохдоо баримтлах үүрэг, хариуцлагыг зохицуулжээ.

Иргэн Б.Батболд нь тээврийн хэрэгслийг авч явах үед “эмнэлэгт үзүүлж байсан” гэх боловч түүний хайхрамжгүй хайнга үйлдлийн улмаас эзэмшилд нь байсан тээврийн хэрэгслийг өөр бусад этгээд ашиглан зам тээврийн осол гаргасан байна.

Иймд иргэн Б.Батболдыг тухайн хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээд гэж иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй болно.

Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцуулахдаа гэмт хэрэг гарсан нөхцөл байдал гэм буруугийн хэр хэмжээг харгалзан хувь, хэмжээг тогтоох учиртай.

Гэтэл шүүх мөнгөн дүнгээр тооцсон хохирлын талыг нь хариуцуулахаар тогтоосон нь учир дутагдалтай байх тул иргэний хариуцагч Б.Батболдын хариуцвал зохих төлбөрийн хэмжээг багасган тогтоохоор шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт зааснаар “... өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон ашиглагч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдэхгүй тул иргэний хариуцагчид нийт хохирлын 25 хувийг хариуцуулах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Анх удаа гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүний үйлдсэн хөнгөн ангилалын гэмт хэргийн хор уршиг, хэр хэмжээг харгалзан тухайн зүйлд заасан хорих ялын дээд хэмжээ болох 3 жил хорих ял оногдуулсныг 2 жил болгон хөнгөрүүлж, шүүхийн шийдвэрийн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэний хариуцагч Б.Батболдын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан “оногдуулсан ялыг хөнгөрүүлэх” тухай гомдлын хэсгийг хангаж, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг хэрэглэх, ял оногдуулахгүйгээр тэнсэх” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1627 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1243 дугаар магадлалд:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч Б.Ад 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хариуцагч Б.Батболдын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан “оногдуулсан ялыг хөнгөрүүлэх” тухай гомдлын хэсгийг хангаж, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг хэрэглэх, ял оногдуулахгүйгээр тэнсэх” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.                    

         ДАРГАЛАГЧ                                                    Ч.ХОСБАЯР

             ШҮҮГЧ                                                         Б.ЦОГТ

                                                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                  Д.ГАНЗОРИГ