Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01543

 

 

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01543

 

Г.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/02646 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянзүрх дүүргийн - хорооны З-д холбогдох,

2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 08 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны дутуу цалин болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан, хариуцагчийн төлөөлөгч Г.Ч-, түүний өмгөөлөгч С.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.             Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь:

1.1.         Баянзүрх дүүргийн - хорооны -ын 2022 оны 02 дугаар 01-ний өдрийн Б/04 тоот захирамжийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн - хорооны - хэсгийн ахлагчийн ажилд эргүүлэн тогтоож,

1.2.         2021 оны 08 дугаар сарын цалин 630,000 төгрөг,

1.3.         2021 оны 09, 10 дугаар сарын дутуу цалин 189,000 төгрөг,

1.4.         Ажилгүй байх хугацааны цалинг гаргуулах,

1.5.         Ажилгүй байх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлж зохих бичилт хийлгэхийг Баянзүрх дүүргийн - хорооны З-д даалгахаар шаардсан.

 

Г.Б- нь Баянзүрх дүүргийн - хорооны - хэсгийн ахлагчаар 2013 оны 0 - сарын 02-ны өдөр ажилд орсон. Улмаар 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн - хорооны З- Г.Ч-ын Б/04 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч нь 2021 оноос 02 дугаар сараас үндсэн цалин 630,000 авч байсан. Хорооны З- Г.Ч- нь улс төрийн үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж, дүүргийн тамгын газарт удаа дараа мэдэгдэн ажлаас халуулж байна.

Г.Ч- нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хороон даргаар томилогдон, хэсгийн ахлагч нарыг өргөдлөө өгөхийг шаардаж олон хүнийг ажлаас нь халж өөрийн багийг бүрдүүлсэн. Шинээр баг бүрдүүлсэн хүмүүс нь ажлын ямар ч арга барилгүй байдаг.

9 жил ажилласан, ажлын туршлагатай, ажилдаа гаршсан, архи дарс хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, ажлын цагийг хатуу баримталдаг, өгсөн үүрэг даалгаврыг хангалттай биелүүлж байсан ба ажлаас гарах өргөдлөө бичиж өгөхгүй байсан учраас ажлын байран дээр элдэвээр дарамталдаг байснаас байнга айдас, стресстэй байсан. Өөрийн бүрдүүлсэн багаа миний эсрэг турхирч хийсэн ажлыг минь үгүйсгэж, элдэвээр гүтгэн, ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байна.

2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр халагдах өргөдөлөө өг гэж тулган шаардсаныг нь биелүүлээгүй учраас 2021 оны 08 дугаар сарын цалинг бүтэн, мөн оны 9, 10 дугаар сарын цалингийн 30 хувийг өгөөгүй.

 

2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга:

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 1 - зүйл, мөн хуулийн 6 - зүйлийн 61.1.20, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1, 364.2 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн 2015 оны 30/24 дүгээр тогтоолын 1.4.13, 8.3 дахь хэсэг, Дүүргийн -ын Тамгын газрын даргатай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 3.3, 8.2 дахь хэсэг, Дүүргийн -ын Тамгын газрын даргатай байгуулсан Нууц хадгалах гэрээний 4.1 дэх хэсгийг үндэслэн гаргасан 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дугаар захирамжийг гаргасан.

Баянзүрх дүүргийн - хорооны хэсгийн ахлагч Г.Б-той хөлсөөр ажиллуулах гэрээг

2021 оны 0 - сарны 01-ний өдрөөс

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байгуулан ажиллаж байсан. Гэрээний хугацаа дуусгавар болж, хэсгийн ахлагчийн ажлын үзүүлэлтийг хорооны хамт хурлаар авч үзэн цаашид сунгах боломжгүй гэж үзсэн тул Баянзүрх дүүргийн - хорооны -ын Б/04 дугаар захирамж гаргасан. Хөлсөөр ажиллах гэрээнд заасны дагуу Г.Б-д гэрээ сунгах боломжгүйг тухайн сарын 15-ны дотор мэдэгдэж, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлсөн.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн 1-р хорооны З-д холбогдуулан гаргасан түүний 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 8 дугаар сараас 10 дугаарын сарын дутуу цалин болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Г.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 - зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Талууд хөлсөөр ажиллах гэрээг 2021 оны 0 - сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл байгуулсан.

Г.Б-д 2022 оны 01, 02 дугаар сард урамшуулал олгож байсан талаар хариуцагч тал маргадаггүй. Энэ нөхцөл байдлаас аваад үзвэл хөлсөөр ажиллах гэрээний хугацаа Иргэний хуулийн 366 дугаар зүйлд заасны дагуу сунгагдсан.

Хорооны З-д хэсгийн ахлах нарыг чөлөөлөх бүрэн эрх олгогдоогүй, харин дүүргийн -ын тамгын газрын даргад энэхүү эрх хадгалагдаж байхад анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Түүнчлэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын баталсан 30/24 тоот Хэсгийн ахлагч нарын ажиллах журам болон түүнийг үндэслэн Г.Б-той 2021 оны 01-р сарын 01-ны өдөр байгуулсан Хөлсөөр ажиллуулах гэрээ-нд зохицуулсан заалтаар хэсгийн ахлагч нарыг ажлаас чөлөөлөх эрх Дүүргийн -ын Тамгын газрын даргын эрх хэмжээнд хамаарагдаж байгаа зэрэг нөхцөл байдлаар тогтоогдож байна.

Хөлсөөр ажиллах гэрээний 3.3-т заасан заалтыг үндэслэж тухайн тушаалыг гаргасан. Гэрээний 3.3-т зааснаар хэсгийн ахлагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх тухай саналыг дүүргийн -ын тамгын газрын даргад хүргүүлэхээр тодорхой тусгасан.

Иймп анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Хөдөлмөрийн эрхийн харилцаа нь хөлсөөр ажиллах гэрээ буюу Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасныг үндэслэдэг. Хэсгийн ахлагч Б.Б- нь гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй тул 2021 оны 08 дугаар сарын цалин бус, урамшууллыг хассан. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 6 - зүйлд зааснаар -ын бүрэн эрхэд хэсгийн ахлагч нартай гэрээг байгуулах, цуцлах эрх хэмжээг хамааруулсан. Иймд -ыг эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. 1 сар илүү ажиллуулсан хугацааны урамшуулал, цалин олгосон нь хууль зөрчөөгүй бөгөөд гэрээг сунгаагүй. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Нэхэмжлэгч нь:

1.1. Баянзүрх дүүргийн - хорооны -ын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тоот захирамжийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн - хорооны - хэсгийн ахлагчийн ажилд эргүүлэн тогтоож,

1.2. 2021 оын 8 дугаар сарын цалин 630,000 төгрөг,

1.3. 2021 оны 9, 10 дугаар сарын дутуу цалин 189,000 төгрөг,

1.4. Ажилгүй байх хугацааны цалинг гаргуулах,

1.5. Ажилгүй байх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлж зохих бичилт хийлгэхийг Баянзүрх дүүргийн - хорооны З-д даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх1,22,40/

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ.Үүнд:

2.а. Баянзүрх дүүргийн -ын тамгын газрын даргын 2013 оны 0 - сарын 02-ны өдрийн Б/02 тоот тушаалаар нэхэмжлэгч Г.Б- нь тус дүүргийн - хорооны хэсгийн ахлагчаар томилогдсон, тус дүүргийн - хорооны -ын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тоот захирамжаар нэхэмжлэгчийн хөлсөөр ажиллуулах гэрээг 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгож хэсгийн ахлагчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх5, 7/

 

2.б. Баянзүрх дүүргийн -ын тамгын газрыг төлөөлөн - хорооны З- Г.Ч-, 1-р хорооны хэсгийн ахлагч Г.Б- нарын хооронд 2021 оны 0 - сарын 01-ний өдөр хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулагдаж, хэсгийн ахлагчийн эрх үүрэг, хорооны З- болон -ын тамгын газрын эрх үүрэг, хэсгийн ахлагчийн ажлыг дүгнэх, урамшуулал, гэрээ дуусгавар болох цуцлах үндэслэл болон хариуцлагын асуудлыг гэрээнд тусгаж, гэрээний хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулсан байна. /хх2-4, 23-25, 78-80/

 

2.в. Баянзүрх дүүргийн - хорооны З- Г.Ч- 2022 оны 0 - сарын 14-ний өдөр 01 дугаартай хөлсөөр ажиллах гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчид танилцуулж, гарын үсэг зуруулсныг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй.

 

2.г. Г.Б-д 2022 оны 01, 02 дугаар сард урамшуулал олгож байсан талаар хариуцагч тал үгүйсгээгүй байна.

 

Зохигч хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон эсэх, хорооны З- гэрээг цуцлах эрхтэй эсэх асуудлаар маргаантай байна.

 

Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн.

 

Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж заасан.Талуудын тохиролцсон хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээ цуцлагдаагүй, харин 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тоот захирамжаар цуцлагдсан үйл баримт тогтоогдсон. /хх7/

 

Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт гэрээний хугацаа дууссаныг ажиллагч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно гэж заасан.

 

Талуудын гэрээ 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцогдсон гэж үзэхээр байна. Тодорхой бус хугацаа нь хэдийд ч дуусгавар болгож болох хугацаа юм.

 

3. Зохигч гэрээг цуцлахдаа зохих процедурыг баримталсан эсэхэд маргаантай байна.

 

Нэхэмжлэгч нь хорооны З- гэрээг цуцлах эрхгүй, Дүүргийн -ын Тамгын газарт мэдэгдсэнээр тамгын газрын дарга цуцлах ёстой гэж маргажээ.

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдаж, 2022 оны 0 - сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн. Энэхүү хуулийн 6 - зүйлд хорооны -ын бүрэн эрхийг зохицуулсан байх бөгөөд хуулийн 6 - зүйлийн 61.1.20-д зааснаар харьяалах хэсгийн ахлагч нарыг томилж, үйл ажиллагааг нь удирдахаар, З- энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргахаар, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зохицуулсан байх тул хорооны хэсгийн ахлагчийг томилж чөлөөлөх нь хорооны -ын бүрэн эрхэд хамаарч байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй. Сүүлд хуульд орсон өөрчлөлтөөс үзэхэд харьяалах хэсгийн ахлагч нарыг томилж, үйл ажиллагааг нь удирдах эрх хорооны З-д олгогдсон байх бөгөөд томилох эрх нь өөртөө чөлөөлөх эрхийг бас агуулах юм.

 

Тодорхой бус хугацаатай гэрээг дуусгавар болгосныг буруутгах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/02646 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 - зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гаргах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ш.ОЮУНХАНД