| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 153/2016/0071/Э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2016-12-02 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 50
Г.*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Көбеш, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Анхбаяр, хохирогч , ялтан Г.******* түүний өмгөөлөгч М.Мандалбаяр, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолтой Г.*******д холбогдох эрүүгийн 201621000092 дугаартай хэргийг ялтан түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1991 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацааны хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан ******* ******* ******* ******* нь давтан үйлдлээр, бусдын орон байр агуулах саванд нэвтэрч, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт 13-12 тоот хашаанд оршин суух *******ын гэрээс 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Самсунг маркийн 32 инчийн зурагт, LG маркийн гар утас хулгайлж 560.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан 10-23 тоот хашаанд оршин суух иргэн *******ын гэрээс 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хөөрөг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан нутаг дэвсгэрт байрлах *******гийн гэрээс 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр цоожийг нь эвдэж ороод Шарп маркийн 32 инчийн зурагт хулгайлж 400.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* тоот хашаанд оршин суух гийн байшингаас 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 40 инчийн Самсунг маркийн зурагт хулгайлж 750.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын тоотод байрлах Б.Гочоогийн гэрээс 2 ширхэг шилэн аяга, 6 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн хазаар, 1 ширхэг суран хазаар, 30000 төгрөг хулгайлж 1.157.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан 5-11 тоот хашаанд байрлах ийн гэрээс 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 40 инчийн Тошиба маркийн LCD зурагт хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат 3-36 тоот хашаанд байрлах ын гэрээс 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Фунай маркийн 40 инчийн зурагт, Асер маркийн нөүтбүүк, 6 метр урттай очиртой хивс, эмээлийн мөнгөн хэрэглэл, Нокиа-2700 маркийн гар утас хулгайлж, 2.010.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан 9-16 тоот хашаанд байрлах ын гэрээс 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр цоожийг нь эвдэн орж 42 инчийн LJ маркийн зурагт хулгайлж 699.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав 2 тоот хашаанд оршин суух Д.Нямхүүгийн гэрээс 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 3 ширхэг монгол хивс, 2 ширхэг хөөрөг хулгайлж 1.370.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын тоотод байрлах Санж-Осорын гэрээс 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 42 инчийн Самсунг маркийн зурагт, кабелийн станц хулгайлж 650.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын Наран 21-14 тоотод оршин суух ын гэрээс 2016 оны 07 дугаар сарын 25-нд 42 инчийн TCL маркийн зурагт хулгайлж 850.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт 14-05 тоотод байрлах гийн гэрээс 2016 оны 07 дугаар сарын 25-ны үеэр улаан шар өнгийн хөөрөг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат 7-3 тоотод байрлах Ш.Нямдоржийн гэрээс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр PHILIPS маркийн 32 инчийн зурагт хулгайлж 800.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “ Шүүгдэгч ******* *******ыг давтан үйлдлээр, бусдын орон байр агуулах саванд нэвтэрч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ******* ******* ******* *******ыг эд хөрөнгө хураахгүйгээр 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.*******аас иргэний нэхэмжлэгч М.Аминад 80.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Гантигчулуунд 40.000 төгрөг, хохирогч *******ад 1.000.000 төгрөг, *******д 400.000 төгрөг, д 750.000 төгрөг, т 2.032.000 төгрөг, Д.Нямхүүд 250.000 төгрөг, Х.Бямбацогтод 1.157.000 төгрөг тус тус гаргуулан олгож, хохирогч *******, , , Д.Ганчимэг, , , Ш.Нямдорж нарт хохирол төлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ”
Ялтан түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нийт 13 үйлдлээс 5 үйлдэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна.Учир нь 2015 оны 10 дугаар сарын дундуур Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд аавын дүү болох авга ах Батаатай мал хариулж байгаад 2016 оны 1 дүгээр сард орж ирсэн. Гэтэл иргэн *******ын гэрээс 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөгийн хөөрөг, иргэн *******гийн гэрээс 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр цоожийг нь эвдэж Шарп маркийн 32 инчийн зурагт, иргэн Б.Гочоогийн гэрээс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шилэн аяга 2 ширхэг, 6 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг хазаар, 1 ширхэг суран хазаар, 30.000 төгрөг хулгайлсан гэх эдгээр үйлдлийн цаг хугацаанд хөдөө байсныг Батаа ах гэрчилнэ. Мөн иргэн гийн байшингаас 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 40 инчийн Самсунг брэндийн зурагт, иргэн С.Нямбаярын гэрээс 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Фунай маркийн 40 инчийн зурагт, асер маркийн нөүтбүүк, 6 метр урттай очиртой хивс, эмээлийн мөнгөн хэрэгсэл, нокиа 2700 маркийн гар утас хулгайлсан гэх эдгээр үйллүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул ялтан түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* нь давтан үйлдлээр, бусдын орон байр агуулах саванд нэвтэрч, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт 13-12 тоот хашаанд оршин суух *******ын гэрээс 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Самсунг маркийн 32 инчийн зурагт, LG маркийн гар утас хулгайлж 560.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан 10-23 тоот хашаанд оршин суух иргэн *******ын гэрээс 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хөөрөг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан нутаг дэвсгэрт байрлах *******гийн гэрээс 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр цоожийг нь эвдэж ороод Шарп маркийн 32 инчийн зурагт хулгайлж 400.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* тоот хашаанд оршин суух гийн байшингаас 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 40 инчийн Самсунг маркийн зурагт хулгайлж 750.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын тоотод байрлах Б.Гочоогийн гэрээс 2 ширхэг шилэн аяга, 6 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн хазаар, 1 ширхэг суран хазаар, 30000 төгрөг хулгайлж 1.157.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан 5-11 тоот хашаанд байрлах ийн гэрээс 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 40 инчийн Тошиба маркийн LCD зурагт хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат 3-36 тоот хашаанд байрлах ын гэрээс 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Фунай маркийн 40 инчийн зурагт, Асер маркийн нөүтбүүк, 6 метр урттай очиртой хивс, эмээлийн мөнгөн хэрэглэл, Нокиа-2700 маркийн гар утас хулгайлж, 2.010.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан 9-16 тоот хашаанд байрлах ын гэрээс 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр цоожийг нь эвдэн орж 42 инчийн LJ маркийн зурагт хулгайлж 699.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав 2 тоот хашаанд оршин суух Д.Нямхүүгийн гэрээс 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 3 ширхэг монгол хивс, 2 ширхэг хөөрөг хулгайлж 1.370.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын тоотод байрлах Санж-Осорын гэрээс 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 42 инчийн Самсунг маркийн зурагт, кабелийн станц хулгайлж 650.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын Наран 21-14 тоотод оршин суух ын гэрээс 2016 оны 07 дугаар сарын 25-нд 42 инчийн TCL маркийн зурагт хулгайлж 850.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт 14-05 тоотод байрлах гийн гэрээс 2016 оны 07 дугаар сарын 25-ны үеэр улаан шар өнгийн хөөрөг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат 7-3 тоотод байрлах Ш.Нямдоржийн гэрээс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр PHILIPS маркийн 32 инчийн зурагт хулгайлж 800.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн Ховд аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Ялтан Г.******* нь урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлжээ.
Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Г.******* нь 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар шийтгүүлсэн хорих ялаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар хэдэн жил, хэдэн сар, хэд хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн эсэх, энэ талаар эрх зүйн акт гарсан эсэхийг тодруулаагүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.Өөрөөр хэлбэл Г.*******ыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн шүүгчийн захирамжийг хэрэгт хийгээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2.1, 318.2.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан байна.
Мөн мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Г.*******ыг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоож ирээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоогоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэсэн тул ялтан Г.*******, түүний өмгөөлөгч М.Мандалбаяр нарын “нийт 13 үйлдлээс 5 үйлдлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх давж заалдсан гомдолд энэ удаа дүгнэлт өгөх боломжгүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүхээс ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Ховд аймгийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Г.*******ыг цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3. Энэ магадлал нь нэн даруй заавал биелэгдэх бөгөөд Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ: М.НЯМБАЯР
ШҮҮГЧИД: Д.КӨБЕШ
Б.ДАМБА